Сурталчилгаа

Д.Баярхүү

Д.Баярхүү

МУИС, ОХУ-ын Гадаад Явдлын Яамны Дипломатын академи төгссөн. Онц Бөгөөд бүрэн эрхт Элчин, ахмад дипломатч. Олон улсын харилцааны судлаач, профессор, нийтлэлч.

Нийтлэлүүд

Орос–Украин ба Монголын нийгэм

Орос-Украины дайнаар далимдуулан Монголд Америкийн эсрэг үзэл дэвэрч байна. Энэ дайны гол буруутан нь АНУ, АНУ л энэ хоёрыг байлдууллаа хэмээн үздэг сэхээтэн, жирийн иргэд байна. АНУ-ыг үзэн ядах бодитой, үнэхээр хүлээн авмаар өс хонзон тэдэнд байхгүй.

2022-03-25 07:27 176

Үндэсний аюулгүй байдлын дайсан

Сүүлийн ганц дайснаар Үндэсний аюулгүй байдлыг эвдэгч үндэсний эв нэгдэлгүй байдал, нийгмийн олон хуваагдлуудыг тодруулъя. Ерөөсөө туйлын эв нэгдэлгүй нийгмийг монголчууд байгуулчихсан байна. Үндэсний эв нэгдлийг албан хүчээр барьцалдуулдаг тэр тогтолцоо нь ардчилал, хүний эрхээр солигдоод дур зоргоороо, эрхээрээ хатсан, атаархалдаа шатсан гурван сая монгол хүн буй болчихсон, юу хүссэнээ Төрдөө тулгаад эрх хүүхэд шиг аашлаад сууж байна.

2022-03-11 06:43 139

Янкуудад би өргүй!

Монголын нийгмийн амьдралд оюуны эргэлт гарч байна. Орос-Украины дайн оюуны эргэлт бидэнд аваад ирж. Ёстой гайхалтай. Монголчуудын оюуны хийрхэл хэд хоног ёстой нэг цэцэглэв. Мухар сүсэгтэй, хий юм үздэг, уран сайхандаа живсэн ч гэсэн оюун санааны хувьд үхээнц дорой биш гэдгээ харуулж байгаад баярлаад баршгүй. Эрх чөлөө байнаа байна.

2022-03-07 13:40 192

Оросын талд зогсдог, гадаад бодлогоо эсэргүүцдэг Монголчуудаа ойлгож хайрла!

Монголчууд итгэл үнэмшил мэдлэг гэхээсээ сэтгэл хөдлөл, гомдол гуниг, өс хонзонгоо гадагшлуудаг араншинтай. Тэр нь нүүдэлчин өв соёл, нүүдэлчний зан чанараас улбаатай. Сэтгэл хөдлөл нь туйлшрал болж шат ахидаг нь ч үүнийг илтгэнэ.

2022-03-05 07:03 239

Opoc: Хаашаа л харна, дан дайсан–улсууд

Монголын зурагтын олон сувгууд дотор оросын сувгууд үлэмж хүндтэй байр эзэлдэг. Бичиж буй сэдэвт ойрхон гэдгээр 4 ток-шоу нэвтрүүлэг анхаарал татдаг. Россия-1 сувгийн «60 минут», РТР сувгийн «Время покажет», НТВ сувгийн «Место Встречи», ТВЦ сувгийн «Право знать!» бол ОХУ-ын гадаад улс төрийн бодлого, байр суурь, геополитикийн өнцгийг хамгийн ил тод, хаалтгүй тусгадаг (миний үздэг сувгуудаас) хэмээн би хувьдаа ойлгодог.

2022-02-25 06:55 154

ШХАБ дахь их гүрнүүдийн манлайлал, улс орнуудын тэгш оролцоог хангах чадавхи (3)

ОДКБ гэх цэрэг-улс төрийн эвслийг ШХАБ-тай холбон Афганистаны аюулгүй байдлын асуудлаар дээд хэмжээний уулзалт анх удаа Душанбед зохион байгуулсaн. «ШХАБ-ОДКБ» гэсэн геополитикийн холбоос үүссэн. Монгол Улс нь ШХАБ-ын ажиглагч гишүүн, хоёр хөршөөсөө жинхлэх урилга байнга авч байдгийн хувьд би ШХАБ-ыг өмнө нь гаргаж бичлээ.Тэгээд ч 6 гишүүн бүхий ОДКБ-г 9 жинхэнэ гишүүн, 3 ажиглагч гишүүн, яриа хэлэлцээний түнш 9 улс бүхий ШХАБ-тай харьцуулмааргүй.

2022-02-18 06:02 19

Монгол–Хятад: Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн жишиг харилцаа хөгжүүлэх зорилт дэвшигдлээ

Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалтай холбогдуулан “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаа анхны бүрэн эхээр нь толилуулъя.

2022-02-11 07:19 17

ОДКБ юунд зориулагдсан бэ?

СССР их гүрэн байсан, хайран ч сайхан гүрэн, сэргээсэй–ийм хүсэл ахмад хижээл насны, бас ядарч зүдэрч яваа түг түмэн монголчуудад байхыг үгүйсгэхгүй. Зарим улс төрчид, сэхээтнүүд тусгай зорилгоор Зөвлөлтийг (бас Оросыг) мандуулдаг, улиглан ярьдаг, хуучныг санагалзуулахыг хичээдэг.

2022-01-31 08:00 62

ШХАБ дахь их гүрнүүдийн манлайлал, улс орнуудын тэгш оролцоог хангах чадавхи (2)

Орос-Энэтхэг-Хятадын гурвалжингийн хүрээнд нэгдсэн бодлого нь цэгцрээгүй, ам тунхаг голлосон, ачир дээрээ Энэтхэг, Хятад хоёр нь далдуур дайсагнасан өөр харилцаа үүсгэж байгаад бодитой үнэн хариултыг хэн ч өгч зүрхлэхгүй байна. ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн Энэтхэг нөгөө талд («дайсны тал») гарчихаад явааг Москвад ч, Бээжинд ч ус балгасан аятай таг чиг? Quadrilateral Security Dialogue буюу Аюулгүй байдлын асуудлаархи дөрвөн талт яриа хэлэлцээ–2007 онд Японы Ерөнхий сайд Ш.Абэ санаачилсан, Орос, Хятадын хувьд «Азийн НАТО» гэж тооцогдсон олон улсын механизм. Гишүүд нь Япон, АНУ, Австрали, Энэтхэг ажээ.

2022-01-21 07:54 37

Нийгмийн хонзон

Казахстанд Назарбаевын эрин үе дууслаа. Ард түмнийг ямагт дургүйцсэн зэвүүцсэн байдалд бариад байж болохгүйг энэ улсын шинэхэн хар түүх харууллаа.

2022-01-17 09:08 80

ШХАБ дахь их гүрнүүдийн манлайлал, улс орнуудын тэгш оролцоог хангах чадавхи (1)

ШХАБ бол эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграц гэхээсээ олон талт геополитикийн тал бүрийн тоглолтын маш том талбар, олон талт үйл явцын ээдрээт сүлжээ, одоо ба хэтдээ дэлхий дахины анхаарлын төвд байх олон улсын нэгэн том институц мөн. Ираныг жинхлүүлэх шийдвэр гарсны дараа гишүүдийн бүтэц нь ийм байна: Үүнд 9 жинхэнэ гишүүн, 3 ажиглагч гишүүн, яриа хэлэлцээний түнш 9 улс, нийт 21 оролцогч улс бүхий ШХАБ-ыг бид олж харах болно.

2022-01-14 08:37 28

Өсөхийн өлөн

-Казахстан санаанд багтамгүйгээр эргэлээ! Авилга-ядуурлын эсрэг хувьсгал дэгдэх нь энэ үү? Казахстан Монголд ямар үлгэр, сургамж үлдээх бол?

2022-01-07 08:00 110

Монгол–Орос: «Хөгжлийн алтан боломж» гараад ирсэн юм биш үү

Монголчуудын гонгинуур зан барагдах биш. Бас примитив горьдлого нь тасрах биш. Төрийн тэргүүн ОХУ-д айлчилсны дараа ярих хэлэх шүүмжлэх эрх чөлөөгөө эдлээд баахан гонгиноон урсгана. Бэлгийн хороолол, СОТ нэг ба хоёр, хуримын ордон, олон тэрбум рублийн буцалтгүй тусламж амлуулж ирсэнгүй, жижүүрийн хэдэн үгс урсгаад ирсэн мэт Ерөнхийлөгчийг баална.

2021-12-31 07:00 79

Нарциссизм

Ийм нэртэй нэгэн төрлийн мэдрэлийн өвчин Монголд хүчтэй тархчихсан, сэхээтнүүд үлэмж тоогоор энэ өвчинд нэрвэгдчихсэн, ийм төрлийн өвчнийг дэвэргэдэг элдэв ажил үйлс олонтой, түүнд нь нүүдэлчний соёл иргэншил нь бүр ч нэрмээс болчихсон хөгийн түүх.

2021-12-24 10:11 68

Өөртөө лай чирсэн амьдрал

Ард түмэнд буруу байхгүй гэдэг дээр би “90:10” гэсэн харьцаа гаргаж ярьдаг. Гэмгүй цайлган цагаан ард түмний ядуу дорой, арчаагүй, гуйлгачин байгаагийн 90 хувь төр–засаг, улс төрчдөөс болдог гэдгийн эсрэг тэдний оролцоо үсрээд л 10 хувь гэж би ямагт сөргүүлдэг.

2021-12-17 06:18 65