Мал аж ахуйгаас Монголын эдийн засагт орж ирж, биднийгээ гийгүүлж байгаа мөнгө гэж бодитой юм байхгүй. Үнэндээ хамгийн үрэлгэн салбар нь мал аж ахуй. Сүүлдээ түүнийгээ адуулж дийлэхээ больсон, залуус малаас маш их дөлж зугтааж хот бараадаж алга болдог. Бэлчиж явааг нь харж л уярч хайлахгүй бол 80 сая малаас маань ирж буй эдийн засгийн шууд ашиг гэж алга. Малыг яг энэ чигээр нь байлгаад байх аваас малын бизнесийн маш том мафийн сүлжээ, дамын наймааны сүлжээ, малын хулгайн сүлжээтэй хууль хүчнийхэн тэмцэж барахгүй болно.
Хүн ам их өссөний хэрээр манай нийслэлд эдийн засаг өссөнгүй, мөнгө эргэлддэг ч тогтдоггүй, нийтээрээ мөнгөний гачаалтай, мөнгө хуримтлагддаг нь бүр лөөлөө, ажлын байрууд үй түмээрээ ажиллах эзнээ хүлээж байна, хүн очдоггүй. Нийслэлд хүн ам нэмэгдсэний хэрээр төрөлх хотын маань агаарын ба экологийн бохирдол чинээндээ туллаа, замын түгжрэл чинээндээ туллаа, үгүйрэл ядуурал хэрээсээ хэтэрлээ. Улсын хэмжээний нийт ядуу, гуйлгачин иргэдийн 90 хувь нь нийслэлд шигдэн үлгэн салган аж төрнө. Тэд нийслэлдээ ямагт хасах үнэлгээ авчирна.
“Украинд үүссэн нөхцөл байдал”-д Орос ялахгүй байх нь үй олон монголчуудад гамшиг сүйрэл болон толгой дээр нь бууж ирэх гээд байгаа юм шиг ийм уур амьсгал монголын олон нийтийн дунд байнаа байна, харагдаж байна. Уур бухимдал, хараал ерөөл (даралтны эм, зүрхний эм, харвалтын эсрэг эм эмчилгээ явж өгнө!) хэрээсээ хэтрээд Монгол орон, Монголын ард түмэн хайрт халамжлагч төрсөн ахаасаа салж “Өмхий Хятад”-ын эзлэлд орж муугаа үзэх тухай муу ёрын зөгнөл монголчуудын тархийг хаврын түймэр адил хуйхлах гэж байгаа бололтойдог?
Монголчууд энэхүү шилжилтийн нийгэм гэдэгтээ хичнээн удаан тарчлана, тэр хэрээрээ эвдээ орж чадахгүй, хэдэн биенээ хэмлэнэ. Тэр нь явж явж хэдэн биенээ үзэн ядах дээрээ тулаад, цаашаа үзэн ядсан нэгнээ гадныханд зааж өгч алуулж хэлмэгдүүлсэн түүх 1937 онд нэг удаа тэсэрсэн дээ...
Оросын түүх бол тэр чигтээ гомдол тээгчийн түүх. Шувтан гомдож өширхөж ирсэн. Эвээрээ сална гэж нэг ч байхгүй, заавал алж хорлож байж дуусна. Тэгвэл АНУ хэнд гомдоод, хэн АНУ-ыг голд нь ортол гомдоогоод ирсэн бэ?
Монголчуудын өөрчлөгдөх дургүй нь Орос–Украины дайнаар сад тавилаа. Тэнд социализм ялах уу, капитализм ялах уу гэсэн үхэх сэхэх тулаан өрнөсөн бололтой, зарим монгол хүний нүдэнд. Сүүлчийн амьсгалаа социализмд зориулагсад Путин ба Оросын цэрэгт огштолоо залбираад Украин ба АНУ, Баруун ба НАТО-г хараан зүхэв...гэж.
Өөрчлөгдөх дургүйдээ Монголчууд маань түнэр харанхуйдаа хэдэн биенээ мэрээд сууж байна. Чаддаг нь хараал. Хийдэг нь хов. Бүтээдэг нь ядуурал. Хүсдэг нь мөнгө. Гадны хэнд ч олзлогдоход бэлхэн!
Орос-Украины дайнаар далимдуулан Монголд Америкийн эсрэг үзэл дэвэрч байна. Энэ дайны гол буруутан нь АНУ, АНУ л энэ хоёрыг байлдууллаа хэмээн үздэг сэхээтэн, жирийн иргэд байна. АНУ-ыг үзэн ядах бодитой, үнэхээр хүлээн авмаар өс хонзон тэдэнд байхгүй.
Сүүлийн ганц дайснаар Үндэсний аюулгүй байдлыг эвдэгч үндэсний эв нэгдэлгүй байдал, нийгмийн олон хуваагдлуудыг тодруулъя. Ерөөсөө туйлын эв нэгдэлгүй нийгмийг монголчууд байгуулчихсан байна. Үндэсний эв нэгдлийг албан хүчээр барьцалдуулдаг тэр тогтолцоо нь ардчилал, хүний эрхээр солигдоод дур зоргоороо, эрхээрээ хатсан, атаархалдаа шатсан гурван сая монгол хүн буй болчихсон, юу хүссэнээ Төрдөө тулгаад эрх хүүхэд шиг аашлаад сууж байна.
Монголын нийгмийн амьдралд оюуны эргэлт гарч байна. Орос-Украины дайн оюуны эргэлт бидэнд аваад ирж. Ёстой гайхалтай. Монголчуудын оюуны хийрхэл хэд хоног ёстой нэг цэцэглэв. Мухар сүсэгтэй, хий юм үздэг, уран сайхандаа живсэн ч гэсэн оюун санааны хувьд үхээнц дорой биш гэдгээ харуулж байгаад баярлаад баршгүй. Эрх чөлөө байнаа байна.
Монголчууд итгэл үнэмшил мэдлэг гэхээсээ сэтгэл хөдлөл, гомдол гуниг, өс хонзонгоо гадагшлуудаг араншинтай. Тэр нь нүүдэлчин өв соёл, нүүдэлчний зан чанараас улбаатай. Сэтгэл хөдлөл нь туйлшрал болж шат ахидаг нь ч үүнийг илтгэнэ.
Монголын зурагтын олон сувгууд дотор оросын сувгууд үлэмж хүндтэй байр эзэлдэг. Бичиж буй сэдэвт ойрхон гэдгээр 4 ток-шоу нэвтрүүлэг анхаарал татдаг. Россия-1 сувгийн «60 минут», РТР сувгийн «Время покажет», НТВ сувгийн «Место Встречи», ТВЦ сувгийн «Право знать!» бол ОХУ-ын гадаад улс төрийн бодлого, байр суурь, геополитикийн өнцгийг хамгийн ил тод, хаалтгүй тусгадаг (миний үздэг сувгуудаас) хэмээн би хувьдаа ойлгодог.
ОДКБ гэх цэрэг-улс төрийн эвслийг ШХАБ-тай холбон Афганистаны аюулгүй байдлын асуудлаар дээд хэмжээний уулзалт анх удаа Душанбед зохион байгуулсaн. «ШХАБ-ОДКБ» гэсэн геополитикийн холбоос үүссэн. Монгол Улс нь ШХАБ-ын ажиглагч гишүүн, хоёр хөршөөсөө жинхлэх урилга байнга авч байдгийн хувьд би ШХАБ-ыг өмнө нь гаргаж бичлээ.Тэгээд ч 6 гишүүн бүхий ОДКБ-г 9 жинхэнэ гишүүн, 3 ажиглагч гишүүн, яриа хэлэлцээний түнш 9 улс бүхий ШХАБ-тай харьцуулмааргүй.
Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалтай холбогдуулан “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаа анхны бүрэн эхээр нь толилуулъя.
СССР их гүрэн байсан, хайран ч сайхан гүрэн, сэргээсэй–ийм хүсэл ахмад хижээл насны, бас ядарч зүдэрч яваа түг түмэн монголчуудад байхыг үгүйсгэхгүй. Зарим улс төрчид, сэхээтнүүд тусгай зорилгоор Зөвлөлтийг (бас Оросыг) мандуулдаг, улиглан ярьдаг, хуучныг санагалзуулахыг хичээдэг.