Сурталчилгаа Том баннер

Д.Чулуунжав

Д.Чулуунжав

МУИС төгссөн. ШУА-д ажиллаж байсан. "Нийгмийн философи", "Дэлхийн түүхийн философи", "Монголын түүхийн философи", "Монголын улс төрийн философи", "Монголын эртний түүхийн философи" зэрэг бүтээлийг туурвисан. Судлаач, профессор

Нийтлэлүүд

Монгол жанждын удирдсан их аян дайны шинж, зорилго

Тархай, бутархай, амь амиа ихэд хичээсэн, дор бүрэндээ “томорч, омойтсон”, зоргоор загнаж хүмүүн ёсны зүй зохисыг уландаа гишгэлсэн ванлиг, ханлиг, аймаг мэтийн нийтлэгүүдийн бурангуй, хөнөөлт зан авир, үйлдэл, алхмыг нь сайтар таньсан, монгол угсааны ноёд, язгууртнуудын жишээн дээр бүр биеэрээ үзэж, туулж өнгөрөөсөн Чингис хаанд бүгдийг нэгэн жолоон дор оруулахын зохистойг харь орны хаад, ноёд дахин мэдрүүлж, уг зорилтыг дэлхийн хэмжээнд дэвшүүлэхэд тийнхүү хүчлэн, түлхэн хүргэжээ. Иймээс Монголын өндөрлөгөөс нүүдэлчдийн хийж эхэлсэн энэхүү дайн, түрэмгийлэл нь бүр анхнаасаа л булаан эзлэх дээрмийн дайнаас огт өөр шинж ба зорилго бүхий дайн байлаа.

4 өдрийн өмнө 16

Сүйрэл ба аврал

Дэлхий маань нарны хамжлага ард. Эзнээ орхих сонирхол энэ ардад байхгүй. Гэвч эцэс сүүлдээ тэд хагацах л болно. Нар бусдыг татсаар, өөрөө шатсаар, жингээ хассаар хамжлагуудаасаа аажмаар салах болно. Салах, хагацах процесс нэн удаан явцтай байж ч болно, бас огцом түргэн хэрэгжиж ч магадгүй.

5 өдрийн өмнө 15

Вирус-амьтай болон амьгүйгийн хоорондох холбоос гэж үү?

Хүн хэмээгдэгч (бидний өөрсөддөө оноож өгсөн нэр) амьтан төрөөд, өсөж, өндийгөөд (хөлд ороод, хэлд ороод), нас бие гүйцээд, үржиж өссөөр яг зуун насан дээрээ үхдэг бол (энэ хооронд ер өвчилдөггүй бол) анагаах ухаан гэх шинжлэх ухаан, мэдлэгийн салбар үүсэхгүй, хөгжихгүй байсан биз дээ. Гэвч амьдрал дээр тийм бишийн учир улс үндэстэн нэг бүрд энэ талын (анагаах) мэдлэг үүсэж, хуримтлагдаж, хөгжиж, эдүгээ гэхэд л хүний биеийг тээврийн хэрэгсэл-машин лугаа адил задлах, сэлбэх, солих, эмчлэх, анагаах болжээ.

12 өдрийн өмнө 12

Ардчилал бол ард түмний өөрийнх нь төрөлх шинж...

Ардчилал бол ард түмний өөрийнх нь төрөлх шинж...

23 өдрийн өмнө 52

Монголчууд бидний шашин, төөрөгдлийн учир шалтгаан

Монголчууд бидний шашин, төөрөгдлийн учир шалтгаан

24 өдрийн өмнө 68

Их Монгол Улсыг Монголчууд өөрсдөө мөхөөжээ

Нэг яс, цусны хүмүүс, эртний монгол овог, аймгийн иргэд, язгуурын Монголчууд чухам яахлаараа голчлон улстөрийн элдэв зөрчил, маргаанаас үүдэлтэйгээр сөргөлдөцгөөж, хагарч, бутарч, бүр харь улсын ивээлд багтахаар тасран нүүж, дагаар орж, эргээд элэг нэгтнээ хядахаар харийн цэргийн хамтаар зэвсэглэн орж ирдэг билээ?

30 өдрийн өмнө 47

Оюун санааны амьдралын эрүүл ахуйн асуудалд

Ард түмнийхээ оюун санааны аюулгүй байдалд байнгад анхаарал тавьж байх үүрэгтэй. Өөрийг нь бүтээх, шинэтгэж байх хүний хүчин зүйлийн хомсдолд нийгмээ автуулах аваас урагшлах биш ухрах болно.

1 сарын өмнө 16

Олон ургальч үзэл санааг дэмжих, дээдлэхийн учир

Олон ургальч үзэл санааг дэмжих, дээдлэхийн учир

1 сарын өмнө 29

Эртний түүхэнд Монгол угсаатны гүйцэтгэсэн үүрэг, эзлэх байр суурийн асуудалд

Хүн төрөлхтний түүхийн аль ч зуунд монгол төрхийн /монголиод/ хүмүүс ямагт л дэлхийн хүн амын олонхи нь байжээ. Анхандаа монгол төрхтөнгүүд бүгд л нүүдэлчид /малчид, анчид/ байв. Тэд дөрвөн зүг, найман зовхисруу тархан нүүдэллэсээр, шинэ шинэ нутаг орныг эзэмшсээр, олон хэлний угсаатнуудтай холилдсоор Ази болон Европ тивийн хүн амын хэл, соёл, аж ахуйн амьдралд том том өөрчлөлтүүдийг удаа дараа авч иржээ.

1 сарын өмнө 30

Мөрөөдөх нь хийх, хэрэгжүүлэхийн эхлэл билээ...

Манай дэлхийн, шуудхан хэлвээс хүмүүс бидний ашиг, сонирхлын үүднээс нар, сар, бусад гариг эрхсийн оршихуй болон хөдөлгөөн, “хувь заяаг” нь жолоодох, тэдэнд элдвээр нөлөөлөх асуудал алсдаа гарцаагүй л тавигдах болно.

1 сарын өмнө 8

Монгол угсаатны төрийн түүх

Тохиолдлын хүмүүс, ойворгон залуус элдэв нөхцөл, байдлыг ашиглан төрийн эрхэнд гараад ард түмний хувь заяа, эд баялаг, өмч хөрөнгөөр тоглосоор буй баримт бол Монголчууд бид өнгөрсөн түүхээсээ зөв сургамж авахгүй байгаа, төрийн түүх, улс төрийн сэтгэлгээний түүхээ мэдэхгүй, судлахгүй байгаагийн тод илрэл болно.

2021-05-20 07:22 19

Чингис хааны алтан ургийн охид, хүргэд, зээ нарын судлал үгүйлэгдэж байна...

Хаадуудынхаа намтарчилсан түүхийг хятадууд нийтийн тооллын өмнөх II-I зууны үеэс бичсээр эдүгээ гэхэд 24 төрийн түүх бичигджээ. Монголын нууц товчоо ном ч гэсэн мөн л тиймэрдүү арга, хандлагаар бичигдсэн бүтээл юм. Тэмүүжины уг гарвалаас эхлэн амьдрал, үйл ажилалагааг нь нас эцэслэх, залгамжлагчид нь тодрох хүртэл товчоолон өгүүлжээ. Хятадын 24 төрийн түүхүүдтэй энэ нь адилавтар байна.

2021-05-13 07:54 36

Английг дууриах гэнэхэн оролдлого Монголыг сүйрэл рүү хөтөлсөөр...

Английн төр, ёсны жишээ, туршлагаар замнах боломж хэрэг дээрээ тун хомс, эрсдэл ихтэй, ойлгох танихад ч бэрх. Английг дууриахын оронд Англи болж төрөл арилжихаас өөр зам, жимгүй!!

2021-05-10 08:10 46

Хүмүүс бид хэтэрхий баян юм, бас хэтэрхий тэнэг юм...

Монголын өнөөгийн нийгмийн жишээ гэхэд баялгаа хамгийн тэнэг байдлаар сүйтгэж, дашрамд нь цөөн хүмүүс, гэр бүл баяжиж, үлдэх хэсэг нь олон зүйлийн хүчирхийлэл, хуурамчлалд өртөж, хууртаж, хэлмэгдэж, авилга гээч альбин чөтгөрт цусаа соруулсаар, ядуурч сульдсаар, итгэл бүхнээ алдаж солиороход хүрээд байна.

2021-05-04 18:42 33