Судлаач, профессор Д.Чулуунжавын “Судалгааны бүтээлийн эмхэтгэл” –ийн 12 дугаар дэвтэр хэвлэгджээ. Монголын анхны мэдээллийн сайт Sonin.mn уг эмхэтгэлд багтсан нийтлэлүүдээс цувралаар хүргэх юм. Эмхэтгэлийн редактораар ажилласан судлаач, проффессор А.Жамбалын өмнөтгөлийн хамт “Төрийн толгойд хэн байх ёстой вэ?” нийтлэлийг хүргэж байна.
Редакторын үг
“Судалгааны бүтээлийн эмхэтгэл” /арван хоёрдугаар дэвтэр / ном уншигчдын гар дээр очиж байна.
Урд өмнө нь бичиж хэвлүүлсэн ном, өгүүллүүдээ судлаач эргэж сайтар нягталдаг бололтой. Тэднээсээ сэдэл, эхлэл авсан, гэхдээ өмнөхөөсөө илүү их гүнзгий, илүү их алсуур сэтгэж, илүү их товч, тодруун өгүүлсэн зүйлүүд энэ дэвтэрт орсон нь харагдаж байна.
Эргэн эргэн бодох, дэлгэж нэг хурааж нэг үзэх, дүгнэлтүүдээ дүгнэх, даамаа гүн рүү нь шагайх, давхар давхар гаргалгаа хийх, даацтай томоор сэтгэх чадавх үнэнхүү 70-аас цааш насанд л цогцолдог бололтой. Судлаачийн бичсэн сүүл сүүлийн өгүүллүүдийг уншихад иймэрхүү бодол аяндаа, яалт ч үгүй төрөх ажээ.
Бодсон, олсон, бичсэн, нийтлүүлсэн бүхэн дээрээ тулгуурлан илүү гүний, илүү ерөнхий, илүү үнэнийг өгүүлэх нь дээд зиндааныхны л хэрэг байх. Нас ба бүтээл хоёрын дүүрэх, цалгих түвшнээс л хомосапиенсын тархи-компьютер илүү ухаалаг болдог байж болох юм. Энэ дугаарт орсон 30 гаруй өгүүллийг уншиж, сонжиж суугаа минь энэ...
Ная гарсан насандаа энэ судлаач юуны тухай юутай сонихоныг өгүүлэх бол оо? гэж ч бодогдлоо. Ахин дахин эргэж нягталсан бүхэн цаанаа л нэг “чөмөгтэй” байх ажээ.
“Залууст зориулав” гэж хаяглаад бичсэн өгүүллүүд нь үнэхээр л залууст хэрэгтэй, товчхон, зөв рүү залсан, үнэн рүү түлхсэн шинж, чанартай болжээ. Чухлыг товч, тодорхой өгүүлэх нь залуу тархинд оч үсэргэж, зам мөрийг заах байх л даа.
Чулуунжавын бичсэн ном, өгүүллүүдэд олон шинэ санаа, шинэ дүгнэлт, сонин гаргалгаа, шинэ онол дэвшүүлэгдсэн байдаг боловч тэдгээрийн үндэслэгээ нь логикийн үүднээс, шалтгаан үрийн үүднээс, шүтэн барилдлагын үүднээс үгүйсгэхийн аргагүй байдаг онцлогтой. Энэ дэвтэрт орсон өгүүллүүдийн хувьд мөнхүү шинж бүрэн хадгалагджээ.
Судлаач, профессор А.Жамбал
Төрийн толгойд хэн байх ёстой вэ?
“Олон сая хүн амтай бүхэл бүтэн улс орныг зөв замаар, зөв удирдаж, жилээс жилд улам сайхан амьдруулна” гэдэг бол тун ч амаргүй ажил, үүрэг юм. Энэ ажил, үүргийг амжилттай гүйцэтгэхэд мэдлэг, боловсрол, туршлага, үнэнийг олох ухаан, төлөвлөх, хэтийг харах чадвар, нас дагаж ирдэг хүлээц, хүмүүстэй ажиллах арга, эв, тайван түвшин ааш зан, өндөр ёс суртахуун, эх түүхийн мэдлэг, эх оронч сэтгэл, ард олноо хүн зоноо гэх хайр халамж, зорьсондоо хүрэх тэвчээр хатуужил хэрэгтэй болдог. Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хүний ажлын байрны тодорхойлолт, болзол гэж энэнийг нэрлэж болох юм.
Өөрсдийгөө, улс орноо удирдуулах хүнийг зөв сонгож авах чадвар бол тухайн ард түмний ухамсар, улс төрийн соёлын нэгэн том үзүүлэлт болдог.
Өмнө өгүүлсэн дээр тулгуурлан бодох, дүгнэх аваас дээрх шаардлага, болзлыг хангаагүй хувь хүн улсын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх нь бараг гэмт үйлдэл, ёс суртахуунгүй үйлдэл юм. Шаардлага, болзол хангаагүй тохиолдлын хүнийг Ерөнхийлөгчөөр сонгосон ард түмэн, сонгогчид бол “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүйн” үлгэрээр орох ирээдүйг өөрсөддөө буй болгож байгаа том алдаа, эндэгдэл юм.
Төр, засгийн гаргасан том, жижиг ямар ч шийдвэр улс орноо, ард түмнээ хаашаа ч хөтөлж болно. Сэргэх, дэгжих амжилт руу ч хөтөлнө, бас уруудах, доройтох ангал руу ч ойртуулж чадна. Төр, засгийн шийдвэрт жижиг алдаа гэж бараг л байдаггүй. Маш том хохирол, маш муу үр дагавар авч ирсэн жижиг шийдвэрүүд түүхэнд маш олон буй.
Төр, засаг туршлага, мэдлэг доройгоосоо болоод өөрийн маш чухал, хамгийн гол зорилгондоо харшлах шийдвэрүүдийг гаргасан баримт ч олон байдаг. Монголынхаа хэн бүхний мэдэх хоёр жишээ татъя. Монгол улс цөөн хүн амтай. Хүн амаа өсгөх бодлогыг төр, засаг баримталдаг. Гэтэл үр хөндөлтийг илүү их чөлөөтэй болгосон шийдвэр сүүлийн 20-иод жилийн дотор 600.000 үрсийг хөнөөжээ.
Хувийн голдуу эмнэлгүүд мөнгөний шуналд хөтлөгдөж, эмч нар ч гиппокаратын тангаргаас няцжээ.
Нөгөө жишээ нь баруун гарын хөдөлгөөнтэй улс оронд үл таарах, бүр харшлах жолооны хүрдтэй машин. Ийм шийдвэр гаргасан дарга нар “20 гаруй жилийн дүнгээр 6000 орчим хүний амь насыг хөнөөх, хэдэн зуун хүнийг тахир “дутуу болгох нүгэлтэй нэр, биеэ холбогдуулах” эрсдлийн тухай бодох ухаан ба туршлагагүй байжээ. Мэдлэг, чадвараар маруухан, холыг харах, тооцох ухаангүй, ойворгон залуус төр, засгийн өндөрлөгт гарсны улмаас “хүн амаа өсгөх төрийн бодлого” ингэж эмтэрч, эзэнгүйджээ.
Үр хөндөлттэй холбоотой асуудлыг төрөөс өөрөөр зохицуулах боломж арга, хэлбэр, бусад орны жишээ, туршлага байсан уу?
Байсаан! Төрийн түвшний оновчтой бодлого л үгүйлэгджээ.
Үйлдвэрлэгч улс оронтой нь ярилцаж тохироод хэдэн зуун мянгаар нь оруулж ирж байгаа машины жолооны байрлалыг солиулж болох байсан уу? Байсаан! Энд мөн л лавлуулан бодох ухаан, үр дагаврыг нь урьдчилан олж харах чадвар дутагджээ... маш гүйхэн, өнгөц сэтгэцгээжээ.
Дэлхийн улс орны ихэнхид нь Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, парламентын спикер нар хуультай юм шиг л 60, 70 орчим насны хүмүүс байдаг. Хэр чадварлаг болохоо тэд амьдрал, практик дээр нотолчихсон, сэхээтний давхраа болон улс төрчдийн хүрээнд өндөр нэр хүндтэй, шилэгдэж тодорсон, хэн ч гэсэн тэднийг өөлөхөд хэцүү, нэр төрөө эрхэмлэдэг нь түмэнд илэрхий болчихсон байдаг.
Тэд хамтарч ажиллах нөхдөө ч гэсэн зөв сонгодог, бусад улс орны удирдлагатай ч гэсэн хэл амаа түргэн ололцдог, итгэл хүлээж чаддаг.
Автомашинтай холбоотой зүйл дээр яригдсан болохоор энд өөр нэгэн зүйлийг дурдахгүй байж боломгүй санагдлаа.
Жолооны нь ард согтуу хүн сууж буй машин бол галт зэвсэгнээс ч илүү их аюултай, хөнөөлтэй. Гэтэл манайд ийм үзэгдлийг зохицуулдаг хууль, хүлээлгэдэг хариуцлага хэтэрхий гэхээр сул байна. Хүний амь хөнөөсөн галт зэвсгийг аль ч оронд шууд хураадаг. Энэнтэй адилтган үзэж эзэнд нь ял оноож. машиныг нь хураахад болохгүй зүйлгүй. Эрхээ хасуулсан жолооч маргааш нь мөн л согтуугаар машинаа жолоодоод явж байсан тохиолдол олон гарчээ. Машин нь хүн алах зэвсэг болж ашиглагдаж байна шүү дээ! Олон хүний амь хөнөөлгөснөөс нэг иргэний машиныг хураасан нь дээр биз дээ?
Мэдлэг, чадвараар сул, туршлага гэх юмгүй, холыг харах ухаангүй залуус төр, засгийн өндөрлөгт гарсны гай мөн ч олон талаар нүүрлэсэн дээ!
Аборт, авто осол, архи, тамхи, ядуурал эд бүгд алуурчны илд гэсэн үг. Тэд корона вирусаас ч илүү их аюултай болчихоод байна.
* * *
Өнгөрсөн 30 жилийн дотор Монголын хүн амын 30 гаруй хувь ядуурч, олон зуун хүн гэр оронгүй, ажил албагүй болон золбирч, мөн олон зуун хүүхэд тэнүүчилж амьдрах болсны гол шалтгаан нь гагцхүү шуналын сэдлээр төр, засгийн өндөрлөгт шургалан орсон залуусын хулгай, луйврын үйл ажиллагаа юм. Тэд бүр анхнаасаа л улс төрийн үйл ажиллагаа, төрийн өндөр албан тушаал бол амар хялбар хөрөнгөжих хамгийн ашигтай бизнес гэж ойлгосон үзэл ухамсартай байжээ. Тэдний хувьд улсын төсөвт цуглардаг мөнгө бол эзэнгүйдсэн хөрөнгө, хичнээнээр ч хулгайлж, залилан авч болох баялаг ажээ. Тийм дээрээс ч тэд 30 жилийн туршид хулгайллаа, луйвардлаа, бараг бүгдээрээ төрөөс төрсөн тэрбумтан болцгоожээ. Одоо гэхэд заримын нь хулгай, луйвар, авилга илчлэгдэж ял зэмлэл хүлээж эхлээд байна. Цаана нь олон хулгайч, авилгачид нуугдацгааж байгаа юм.
Эрх барьж ирсэн хоёр намын удирдлага бараг бүгд хулгай, луйвар, авилгын хэрэгт холбоотой, цагдаа, шүүхийн олон ажилтан тэдний хамсаатан болж хувирсан, банк санхүүгийнхэн ч гэсэн тэдний хам хэрэгтэн болчихсон нь өнөөгийн Монголын эмгэнэлт бодит байдал ажээ.
Өмнө дурдсан эмгэнэлт байдлаас Монголыг хэн гаргах, аврах юм бэ? МАН-АН-ынхан энэ ажлыг хийж чадахгүй. Эрүүл, саруул, шударга, эх оронч гуравдахь хүч хэзээ, хаана, ямар хэлбэрээр төрж гарах бол оо?
Аман дээрээ зөвийг ярьж, ихийг амлаж байгаад төрийн том албанд орж, орсон өдрөөсөө эхлээд л булхай, луйвар хийж, авилга авч, улс эх орондоо хорлол болсон гэрээ, хэлэлцээр байгуулж, өнгөц гоомой хэлэлцэн баталж, батлуулж, тэгснийхээ шанд их хэмжээний авилга авсан хүмүүсийг илрүүлэх, хариуцлага хүлээлгэх ажил ор нэрийн төдий байгаа төдийгүй зарим зальт этгээдийг Чингисийн одонгоор шагнасан талаар ч иргэд гайхан ярилцах боллоо.
Төрөөс төрсөн тэрбумтны тоо өссөөр, тэдэнд дээрэмдүүлсэн жирийн иргэд ядуурсаар, ЖДҮ эрхлэгчид дампуурсаар, улс орны гадаад өр нэмэгдсээр, төрдөө итгэх ард түмний сэтгэл сэмэрсээр, хөрөнгөжиж хүчирхэгжсэн авилгачид улам бүр эрэмшин танхайрсаар, 30 жил хууртагдсан сонгогчид цөхөрч, гутарч, хэрхэхээ мэдэхээ больчихоод байна.
МАН-АН бүлэглэл 30 жилийн дотор үндэсний хөнгөн аж үйлдвэрүүдийг хот, хөдөөгүй устгалаа. Энэнээс болж эмэгтэйчүүд ажилгүй болов. Ажилгүйдэл нь эмэгтэйчүүдийн байдлыг олон талаар доройтуулжээ.
Эдийн засгийн зохицуулалт /ядаж бэлчээрийн, малын хөлийн татвар/ үгүйгээс малын тоо толгой хэтэртлээ өсөж, ашиг шим нь буурлаа. Ус, бэлчээрийн хомсдол олон зөрчлийн шалтгаан болоод байна. Хүн амын эрэгтэй хэсгийн боловсролын түвшин 1990 онтой харьцуулахад ихээхэн доошиллоо.
Боловсролын систем, эрүүлийг хамгаалах систем гагцхүү мөнгө, ашгийн хойноос хөөцөлддөг бохир бизнес болж хувирлаа.
Улсын нийслэл маань орчин үеийн боловсронгуй хот гэхэд хэцүү, Улаанбаатарчууд маань хот газрын соёлтой иргэд гэхэд хэцүү болчихлоо.
Банк, санхүүгийн систем улангассан мөлжигчид болж хувирчээ. Мөлжлөгийг Монгол банк толгойлдог /бодлогын зэрлэг өндөр хүү/ болов. УИХ мөнхүү мөлжлөгийг зөвтгөж, сайшааж шахуу хандсаар удлаа. Зээлийн өндөр хүү бизнесийн ертөнцийг хөсөр унагааж мөлхүүлсээр байна
Уншсан хүн уймарч солиорох, амиа хорлох болуузай гэж айгаад цааш үргэлжлүүлж зүрхэлсэнгүй. Дор бүрэндээ шүүн, тунгаан бодохтун! Хэрхэвээс зохих талаар зөвлөлдөхтүн!
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл(66)
Төрийн толгойд хэн байх ёстой талаар мань мэт юу мэдэж шалих билээ Гэхдээ хэлний бэлтрэл, цэргийн ерөнхий, дүрслэхийн дундаас дээгүүр боловсролтой 2-оос доошгүй гадаад хэлний зохих хэмжээний мэдлэгтэй ,насны хувьд шатан дээр бүдэрч ойчхооргүй байвал зүгээр болов уу? даа
Төрийн толгойд хэн байх ёстой вэ ? Эцсийн үнэн гэж байдаггүй гэдэг шиг энэ асуултанд эцсийн хариулт байхгүй . ХЭН гэдэгт бие хүнийг ойлгохуу,үзэл суртлаараа нэгдсэн бүлэглэлийг ойлгохуу гэдэг нь ч сонин. Аз жаргалын индексээрээ дэлхийд эхний аравт ордог Скандинавын орнууд гэхэд социал демократ чиглэлтэй нам бүлэглэл төрийн толгойд нь байна,20-р зуунд ядуу газар тариалангийн орон байсан урд хөрш 30 жилийн дотор дэлхийн 2-р эдийн засаг болтлоо үсрэнгй хөгжсөн орон болло.Коммунист нам төрд нь байна.АНУ- тай юу ярихав,төр нь ардчилагчидын цугларал.... Хойд хөрш коммунизмаасаа салаад 30 хан жилийн дотор эргээд хаант засагтай ул болж хувирч байна... Төрийг нь олигарх-мафиудын бүлэглэл удирддаг,толгойлогч нь хэмжээлшгүй эрхтэй,насан туршдаа төр барих эрхтэй......Цаашаагаа Туркменистан,Таджикстан...Мозамбик,Уганда... Венесуэль,Гватемаль...... Сүүлийн үеээс Мьянмар гээд. төрийн толгойд хэн сууж байна,яаж амьдарч байна гэдэг муу жишээ....Сингапур,Япон гээд сайн жишээ зөндөө байна.... Алийг нь сонгох нь бурхны таалал,ард түмнийх нь буян заяатай холбоотой шиг байгаан...... Монголчууд ч хэзээнээсээ буян заяатай улс даа.....
Эднийг талбай дээр буудаж эсвэл шатааж алах юмсан. Үзэн ядаж байна.
Чи үзэн ядаж байвч чамаас бусад нь дэмжиж байгаа юм. Үүнийг ардчилал гэдэг юм шүү дээ. Чи бол боловсролгүй мангуу учраас чинийхээр бүх юм болж байх ёстой гэж эндүүрч байна. Үгүй.100 байхад 51 хүн нь 49 хүнээ олонхийн саналаар ялдаг юм .Одоо жаахан юм ойлгов уу. Чи зөвхөн үзэн ядах эрх л чамд бий.
Монголын ард түмний үнэнч хүү Чойбалсангаас хойш Монголд жинхэнэ удардагч байтугай эх орноо гэх үзүлтэй удирдагч заясангүй. Оросоын бууны нохой Бузар новш Цэдэнпил Монголын газар нутгаас оросуудад өгөөд бузар үйлдээ лайгаа өөрч орост чиж СОЛИОРЧ үхсэн. Түүнийг залгамжилсан айахай Батмөнх гудамжний хулгайч залуучууадад Төрийн эрхийг өгөөд гэртээ хаалгаа түгжссэн нь Монголын түүхэнд байгаагүй урвалт байсна. Түүнээс хойш гарсан очират, багабаньд эхэнвбаыр ХҮЗҮҮГҮЙ бүгд Монголыг худалдаж голоо зогоосон нүгэлтнүүд.
Төрийн толгойд лав хуучинсаг сэтгэлгээтэй/100 жилийн түүхтэй гээд/хүмүүс хөгжилийг хойш татаж чангаасан,нийтийн массыг 100 жилээр худалдаж авахыг мөрөөддөг нөхдийг гаргаж болохгүй ээ
МОНГОЛЧУУД ДААНЧ ХҮЛЦЭНГҮЙ НООМОЙ АРД ТҮМЭН. ЯДУУГИЙН ТУЙЛД ХҮРЧИХЭЭД "ЯАХАВ, ЗАСГИЙН БУЯНААР БОЛЖ БАЙНАА" ГЭДЭГ ХАРАНХУЙ ХҮМҮҮС.
Монголчууд нийгмээрээ харанхуй байна
ТАЛБАЙ ДЭЭР ГАНЦХАН ХАШГИРААД ЗАСГАА УНАГАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН СЭТГЭЛГЭЭ ҮХЭЭНЦ БАЙНА УУ ДАВАРСАН БАЙНА УУ ХОЛ ОЧИЖ ХУЦ
Зовлон үзээгүй ард түмэн шүү дээ!
Боловсролгүй бөхчүүд бүх том албан тушаалд очиж байна эд нар Монгол улсыг хөгжүүлж чадах уу? Боловсрол мэдлэг муутай байх тусмаа төрийн том албанд томилогддог томилдог ёс зүйгүй байдал манай улсаас өөр улсад байхгүй шүү!
Хулгайч биш, авилгач биш, шударга л хүн байх ёстой.
Төрийн толгойд луйварчдын бүлэглэл л гардаг шүү дээ. Юун эх орноо хөгжүүлэх нтр вэ. Өнөөгийн УИХ-дотор өч төчнөөнөөр нь тэрбум тэрбумаар нь авсан юмнууд ямар ч хариуцлага хүлээхгүй сууцгааж бна шүү дээ. Тэд бүгд л мөнгөөр гарцгаасан. Тэр дотор олигтой хүн даанч алга. Мөнгөний эрлэгүүдийг л сонгоод бдаг.
Энэ чинь нөгөө ардчилал хүний эрх, эрх чөлөө юм шүү дээ. Худал хэлэх эрх, хулгай хийх эрх, хуульд захирагдахгүй байх эрх гээд байна. Хэрэв тэднийг худал хэлж хулгай хийсэн гээд баривчилж шоронд суулгавал хүний худал хэлэх хулгай хийх эрх чөлөөнд минь халдсан гэж жагсаж хэлмэгдлээ гэнэ дээ.
Монголын ард түмний үнэнч хүү Чойбалсангаас хойш Монголд жинхэнэ удардагч байтугай эх орноо гэх үзүлтэй удирдагч заясангүй. Оросоын бууны нохой Бузар новш Цэдэнпил Монголын газар нутгаас оросуудад өгөөд бузар үйлдээ лайгаа өөрч орост чиж СОЛИОРЧ үхсэн. Түүнийг залгамжилсан айахай Батмөнх гудамжний хулгайч залуучууадад Төрийн эрхийг өгөөд гэртээ хаалгаа түгжссэн нь Монголын түүхэнд байгаагүй урвалт байсна. Түүнээс хойш гарсан очират, багабаньд эхэнвбаыр ХҮЗҮҮГҮЙ бүгд Монголыг худалдаж голоо зогоосон нүгэлтнүүд.
Аргагүй том судлаач. Соц үед ч шудрагаараа алдартай, дарагдаж шахуу явсан хү. Ардчиллын үед ч бас л дарагдсаар. Их бүтээлтэй эрдэмтэн. Гэтэл Насаараа дарга дорго хийхээр л болдог юм байлгүй, ганц хоерхон номтой хүн л Төрийн шагналтан болчих юм. Ардчиллын үед оюуны дарангуйлал байж болохгүй л юм байгаамдаа.
Улс оронд МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, авилгал, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
мерит бол заслуженный хүн дээш гарах ёстой
Монгол улсад хүмүүс (төрийн болон компанийн албан тушаалтанууд) хэзээ шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болох вэ? Хүмүүсийг шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болгодог цор ганцхан шалгарсан арга энэ дэлхийд байдаг аж. Тэр нь МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) юм. МЕРИТ зарчмаар албан тушаалд дэвшээгүй хүмүүс 1000 хууль гаргалаа ч гэсэн хэзээ ч шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болдоггүй аж. Сүүлийн 30 жилд Монгол оронд МЕРИТ зарчим алдагдаад Монгол улс мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
социализмын үед мерит зарчим мөрдөгдөж л байсан шүү дээ гаргасан гавъяа зүтгэлээр нь хүнийг дэвшүүлдэг л байсан шүү дээ одоо хурц мэтэд генерал өгөөд л болоош дээ
Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/
Ардчилал бол бүрэн төгс биш.Гэхдээ одоогийн нөхцөлд ардчилалаас өөр дорвитой шийдэл үгүй байна.гэсэн байдаг.Энэ тэндээс ишлэл татсан нөхөр юмыг ухаж ойлгохдоо тун муу бололтой.магадгүй энэ янзаар шар хаданд очсон байхад гайхах зүйлгүй
Ардчилал гэдэг бол бүх цаг үе, нөхцөлд тохирсон зүйл биш, учир нь түүнийг хэрэгжүүлэх боломжтой цаг үе, бас шаардлагагүй цаг үе гэж байдаг. (Дэлхийн хоёр дугаар дайнд ялсан Оросын армийн ерөнхий командлагч, генералисмус И. Сталин)
Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Чилийн генерал Августо Пиночет/
Тэгээд угаагаач авилгач хулгайчууд арзайгаад байж л байна!
Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан улс орноо өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.
Монголын ард түмний үнэнч хүү Чойбалсангаас хойш Монголд жинхэнэ удардагч байтугай эх орноо гэх үзүлтэй удирдагч заясангүй. Оросоын бууны нохой Бузар новш Цэдэнпил Монголын газар нутгаас оросуудад өгөөд бузар үйлдээ лайгаа өөрч орост чиж СОЛИОРЧ үхсэн. Түүнийг залгамжилсан айахай Батмөнх гудамжний хулгайч залуучууадад Төрийн эрхийг өгөөд гэртээ хаалгаа түгжссэн нь Монголын түүхэнд байгаагүй урвалт байсна. Түүнээс хойш гарсан очират, багабаньд эхэнвбаыр ХҮЗҮҮГҮЙ бүгд Монголыг худалдаж голоо зогоосон нүгэлтнүүд.
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид ардчилсан “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
10 жилийн сургуулийн нэг ангиар жишээ авья! Сурлага сайтай нь олон байдаг уу сурлага тааруу нь олон байдаг уу? Ард түмэн нийгэм яг тийм бүтэцтэй байдаг.
Хамгийн өөдгүй адгийн шаарууд нь манлайлсан тэнэгүүдийн хүн сүргийг Ардчилал гэнэ. /Алдарт зохион бүтээгч, Нобелийн шагналыг санаачлагч, санхүүжүүлэгч Альфред Нобель/
Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “солиотой хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. /Жан Жак Руси/
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, оффшор бүс, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын (Америкийн) эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг (Ардчиллыг) 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг (Ардчиллыг) Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг өнөөгийн АН, МАН гэгч дээрэмчдийн хоёр бүлэг
Ардчилал шинэ тулгар хегжуулж байгаа орнуудын иргэдийн тархиг нь хордуул тэгээд тэд еерсдее улсаа самарна гэх ухааны юм тэр Сорос мэтийн балайнууд хэлсэн байдаг юм даа
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
МАААШ ҮНЭН!! Аймахай хулчгар новшийн Батмөнх Монголцын төрийг Бузар УРВАГЧ Цэдэнпилээс аваад дараа нь гудамжний кармааны хулгайчуудад өгчөөд зугтаасан. Монголыг сүйрүүлсэн Хулгайч, УРВАГЧИД бол Дүрвэд Цэдэнпил, аймахай Батмөнх нар юм.
Хятадын удирдагчид 1990 онд Тян Ан Миний талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солирсон оюутан залуучуудынхаа бөөрийг нь сугалаад хаячихсан. Монголын удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон оюутан залуучууддаа хоёр гараа өргөөд 75-аар бууж өгсөн. Үр дүнд нь Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Монгол улс улс төр, нийгэм, эдийн засаг, ёс суртахуун, өрийн дампуурлаараа дэлхийд гайхагдав.
Гөйхаад баршгүй гамшиг болсон
Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 2000 онд АРДЧИЛЛЫГ бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1980-аад оны сүүлээр АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол уул уурхай, эрчим хүч, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /Нэрт улс төр судлаач П.Ж.Рурке/
ХАМГИЙН ГҮН ГҮНЗГИЙ БООЛЧЛОЛ БОЛ ХҮМҮҮС ЖИНХЭНЭ ЁСООР БОДИТОЙ ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ ХЭВТЭЖ ӨӨРСДИЙГӨӨ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ МЭТЭЭР ГЭНЭН ТӨСӨӨЛӨХ ЯВДАЛ ЮМ. В.ГЁТЕ. АРДЧИЛАЛ ХҮМҮҮСТ ТЭНЭГ СОНГОЛТ ХИЙГЭЭД ҮЗЭХ-АЛДАХ БОЛОМЖИЙГ ОЛГОДГООРОО БОЛ САЙН ЭД. БИЛЛ СТЕРН. АЛИВАА ДАРАНГУЙЛЛЫН ДЭГЛЭМ ТҮҮНИЙГ ЯАЖ Ч НЭРЛЭЖ БАЙГ ХАМААГҮЙ, ТҮҮНИЙ ГОЛ ЗЭРЭГЛЭЭНҮҮД НЬ ХҮМҮҮСИЙН ТОЛГОЙ ДОТОР АРИЛАХААР ДУУСДАГ. ХЭРЭВ АРДЧИЛСАН СОНГУУЛЬ ГЭГЧ НЬ ЯМАР НЭГ ЗҮЙЛИЙГ ҮНЭХЭЭР ШИЙДДЭГ БАЙСАНСАН БОЛ ЖИРИЙН ОЛОНХОД ТИЙМ БОЛОМЖИЙГ ОЛГОХГҮЙ БАЙСАН. МАРК ТВЕН. БИД АРДЧИЛАЛ БОЛ АРД ТҮМНИЙ ЗАСАГЛАЛ ГЭЖ ТООЦОЖ БАЙСААН. ХАРИН НӨХӨР РУЗЬВЕЛТ БИДЭНД ЯРИХДАА АРДЧИЛАЛ БОЛ АМЕРИКИЙН ЗАСАГЛАЛ ГЭЖ ТАЙЛБАРЛАСАН. И.В.СТАЛИН. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХАМГИЙН ЧУХАЛ ЭРХ ЧӨЛӨӨ БОЛ ЭНЭ НЬ ХЭН НЭГНИЙ АМЬ ЗУУХ АРГА БИШ БАЙХ ЯВДАЛ ЮМ. КАРЛА МАРКС. ЭРҮҮЛ УХААНТАЙ ХЭН Ч ГЭСЭН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЭСРЭГ БАЙДАГГҮЙ ЮМ АА, ХАРИН ТҮҮНД САНАЛ БОЛГОЖ БАЙГАА ТЭР ЭРХ ЧӨЛӨӨ НЬ ЖИНХЭНЭ ҮҮ АЛЬ ЭСВЭЛ ХУЛХИ УУ ГЭДЭГТЭЭ Л ХЭРГИЙН ГОЛ НЬ ОРШДОГ. КАРЛ МАРКС. ХУУЛЬ ДҮРМҮҮД ОЛШРОХ ТУСМАА УЛАЙМ ЦАЙМ ДЭЭРЭМ ТОНУУЛУУД ИХЭСДЭГ, ГЭХДЭЭ ОДОО БОЛ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ДЭЭРЭМ ТОНОЖ ЭХЭЛДЭГ. ДОРНО ДАХИНЫ ГҮН УХААН. ЭНЭ ҮГИЙГ НЕОЛИБЕРАЛ АРДЧИЛАГЧИД ЗОРИУД ГУЙВУУЛАН "ХҮН ТӨРӨЛХТӨН ҮҮНЭЭС ӨӨР ЗАМЫГ ОЛЖ ЧАДААГҮЙ, ЭНЭ БОЛ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ЦОРЫН ГАНЦ ЗӨВ ЗАМ ГЭЖ ОЛОН ТҮМНИЙ ТАРХИЙГ УГААЖ БИДНИЙГ 30 ЖИЛИЙН ТУРШ БҮХ ЗҮЙЛЭЭ ГАДНЫНХНЫ ЗААВРААР ӨӨРСДӨӨ СҮЙТГЭЖ ОДОО БҮХ ЗҮЙЛ ДЭЭР ХАРИЙНХНЫ БҮХЭН ХАРААТ БАЙДАЛД ОРУУЛСАН БАЙГАА НЬ ТЭР ЭТГЭЭДҮҮДИЙН ЕРДӨӨ ГЭНЭН АЛДАА, ХАРАМСАЛТАЙ ЭНДҮҮРЭЛ, ХАРИН БУСАД БҮХ ЮМ НЬ ЧИН ҮНЭН ГЭЖ ҮҮ ДЭЭ.
Ахмад хүмүүс бүгд 100% зөнөж хоцрогддог юм биш. Япон, Хятад, Сингапур, Солонгос г.м. Азийн орнуудын удирдагч нар голцуу 60-аас дээш настай, буурьтай, туршлагатай хүмүүс байдаг. Ер нь 60-аас дээш настны 10-15 орчим хувь нь ухаан санаа саруул, ажиллах чадвар сайн хэвээр байдаг гэж дэлхийн хүн ам зүйн том институтын судалгаанд дурдсан байдаг. Манайд л гэхэд жишээ нь, бурхны оронд одсон Л.Түдэв гуай, гавьяат хуульч Б.Чимид гуай, Ер.сайд асан Д.Бямбасүрэн гуай г.м. саруул ухаант настнууд байсан, одоо ч байгаа!
сингапур мальт виржины ирланд г м зүүн өмнөд ази тэр хэвээрээ офф шор бүс юм буриад авгайтай бат мөнх бямбасүрэн бат үүл да ганболд зориг г м цагаантны буриадууд урьдаас төлөвлөсний дагуу засгийн эрхийг айлган сүрдүүлэх хуйвалдааны аргаар авч ЗХУ-ын байгуулсан үйлдвэр завод саа ферм тэжээлийн үйлдвэр худаг ус малын бэлчээр газар тариалангийн салбарыг хувьчлан авч хөдөөд хөлсний боол нударган помещик бий болгож хувийн хөрөнгөтнийд үй олон ажилгүй хүмүүсийг хот руу хөөж явуулав хотын аймаг сумдын төвийн бүх үйлдвэр завод банк санхүү хувьчилж улсын мөнгөн тэмдэгтийн онц эрхийг капиталистууд гадаадынхан булаан авлаа монополь эрхийг хөрөнгөтнүүд хянаж ардын хянан шалгах ууул түхникийн байцаан шалгах болон бусад хянан шалгах норм стандарт хангах байгууллага газрыг татан буулгасан улсын төлөвлөгөөний комиссыг татан буулгав улс орон урсгалаар анархи системээр явав аллага хядлага автомашины авар осол согтуу жолооч гэмт хэрэг гаарав бүр зориг мэтийг алах энгийн хэрэг болов чимэд нарангэрэл ерөнхийлөгч нар үндсэн хуулийг завхруулж америк үндсэн хууль тулгав үүний үр дүнд улсын баялгийг уул уурхайг тонов одоо бүр хуульч чимэдийн залуу болд Английн зэсийн компаны захирлаар тавигдаж оюу толгой монголын засгийн газрыг ойшоох шаардлагагүй гэж болд нь ярьж байх жишээтэй ц нямдорж би маффтай тэмцэж байна гэж тв яриад байдаг үнэн байнаа
АРДЧИЛАЛ ГЭДЭГ ЧИНЬ ДЭЭДЧҮҮД НЬ ДУРААРАА ДУРГИХЫГ ХЭЛДЭГ ЮМ.
Одоо бгаагаас Энхбаяр л бх ёстой харагдаж бн. Бусад нь даанч хүрэхгүй нь ээ.
Панзчин ,дамын наймаачин л лав байх есгуй
Нам гэдэг бүлэллэлийг сонгож улс орноо удирдуулах гэсэн тогтолцоо монгол орныг сүйрлийн зам руу явуулж байгааг сүүлийн 30 жил харуулж бн. Хулгайч луиварчид бүлэглэн намуудын толгойд гараад, өөрсдийгөө сонгуулж эрх мэдэлд хүрээд, хулгайгаа ( ждү газрын наймаа лицэнз авилга тендэр гм ) эрх мэдлээрээ хамгаалуулж монгол улсыг устгаж бн. Нэг боловсролтой сайн залуу засаг даргаар сонгогдоод юу хэлсэн гэж та нар бодож бн? „ Энэ 4 жилд насаараа идэх хөрөнгөө олж авна “. Тэгэхээр энэ сонгуулийн тогтолцоо ямар ч хүнийг шууд хулгайч болгодог. Бусад оронд хүн ам ихтэй газар энэ нам гэсэн тогтолцоо тохирно. тэнд шүүх цагдаа ямарч намаас хамааралгүй ажилдаг учир. Энэ сонгуулын тогтолцоог монгол улсын онцлогт тохирсон тогтолцоогоор солихгүй бол эцсын дүндээ бүх юм хэмжээтэй учир монгол улсын нөөц (substanz) дуусч монгол гэж улс байхгүй болж төгсөнө. Энэ дэлхий дээр хүчирхэг байсан боловч сөнөсөн улсын жишээ хангалттай байдагыг анхааруулж байна
МАААШ ҮНЭН!! Аймахай хулчгар новшийн Батмөнх Монголцын төрийг Бузар УРВАГЧ Цэдэнпилээс аваад дараа нь гудамжний кармааны хулгайчуудад өгчөөд зугтаасан. Монголыг сүйрүүлсэн Хулгайч, УРВАГЧИД бол Дүрвэд Цэдэнпил, аймахай Батмөнх нар юм.
АН хэзээ ч жинхэн адрчилалыг монгол улсад авчраагүй. МАН бүр ч үгүй. Монголын ардчилалыг зүгээр дүр эсгэсэн ардчлал гэдэгийг бусад жинхэнэ ардчилсан орнууд тодорхойлоод ардчилалын индехд ухраасан. Нам нэртэй энэ хулгайчмдын бүлэглэлүүдийг үнэн нүүр царайг ард түмэн ойлгоод дэмжихээ больсон учир эхнээсээ сүйрч эхэлж бн. Энэ нам нэртэй бүлэглэлүүдийн толгойд төрөөс хулгайлж төрсөн тэрбумтангууд л байдаг. Тэд ард түмэнд улс эх орондоо юу ч хийгээгүй хиих ч үгүй. Одоо Ан ын сонгуулд дараагын хулгайчууд их мөнгө төлөөд эрх тушаалд очих гэж өрсөлдөж бн. Ард түмэн одоо ухаараад энэ нам гэсэн бүлэглэлүүдыг түүхийн тавцангаас зайлуулж эхлэлээ. Эхний ээлжинд АН. Дараагынх нь МАН. Маныхан ингэж сүйрэх гэж байгаагаа ойлгоод МАХН тай нэгдэх гэж аврал хайж бн. Одоо монгоын ард түмэнд зөвхөн монгол улсын онцлогт тохирсон сонгуулын зөв хэлбэрийг олж эх орончдоо сонгож энэ сүйрлмйн аюуулаас эх орноо аврах цаг ирлээ.
ардчилал эртний грек ром спартакийн үед байсан хуучирсан үзэл бодлын мянган жил манай дэлхийд ноёрхсон социализм шинэ үзэгдэл юм янз бүрээр хэргэлж болно үүнийг хятад маягийн социализм юм манайд монгол маягийн социолизм таарна америкт баян хоосон хар цагаан аристан гаж ба гаж биш урсгалуудын бүлэг дайсагнал анги бий орост хар цагаан дайсагнал байхгүй баян хоосон өнгөц төдий монголд баян хоосон маш хурц илэрхий
1990 онд ардчилсан хувьсгал хийж ардчилсан улс болсон гээд хуцаад явдаг хүн хогнууд юу ярьж байгаагаа огт ойлгохгүй юм. Ардчилсан улсад олонхооор шийдвэр гаргадаг юм. чулуунжав шиг амьтан хичнээн хашгираад өөрөөс нь өөр хоёр хүн байхад л цөөнх болоод үлдэнэ гэдгээ ойлгодоггүй. Эрхийн тэнэгүүдийн улс учраас миний хүсээн санаснаар бүх зүйл байх ёстой гэж солиорч явдаг. Та минь ээ,олонх гэж дуулсан уу. Тэрний утгыг олж мэд. Олонх шийдсэн бол чи ганцаараа хамгийн сэцэн мэргэн амьтан байгаад ямар ч тус болохгүй. Яг энэ арга технологийг барууныхан бусад оронд тулгадаг нь аль ч улсад боловсролтой,ёс зүйтэй,мэдлэг чадвартай иргэд нь цөөнх байдаг бол ажилгүй,танхай балмад, архичин, зүгээр суух дуртай, эрүүгийн гэмт хэрэгтэн,ёс суртахууны хувьд ялзарсан нь олонх байдаг учраас зөв шийдэлдд рхүрч хөгжих боомжгүй гэдгийг харчихсанд байгаа юм. Ардчилал гэдэг бол улсыг хөгжилд биш хаост оруулдаг хүчин зүйл. Ямар ард түмэн байна яг тийм засаг төртэй байдаг.
Хэрвээ бүх завхралыг таслан зогсоож, сайн үр дүнд хүрье гэвэл бүх иргэд эрүүл биетэй ,саруул ухаантай, тэгш өндөр боловсролтой,ёс суртахууны хувьд цэвэр, хөдөлмөрч, шаргуу гээд сайн талуудтай байх ёстой болно. Ийм ажлыг богино хугацаанд амжуулж чадах уу. Бурхан байгаад ч чадахгүй. АНУ д бол бүх иргэд санал өгдөггүй.Төлөөллийн ардчилалтай.Өөрөөр хэлвэл би биш миний орноос өөр хүн саналаа өгнө. Тэгэхдээ олон хүнийг төлөөлж нэг хүн өгнө. Энэ бол улсаа хаосаас хамгаалсан ухаалаг бодлого юм. Мэдээж тэр төлөөлөн санал өгөх хүн бол манай АН н гишүүд шиг гудамжны архичид,гамингууд, шоронжсон хүн хогнууд байхгүй нь тодорхой. Энэ бол анхаарах ёстой зүйл. Бүүр бурхан багшийн үед ч буян хийдэг нь цөөн,нүгэл хийдэг нь олон,ухаантай нь цөөн,мунхаг нь олон,хөдөлмөрч авхаалжтай нь цөөн, арчаагүй бүтэлгүй нь олон,хангалуун амьдралтай нь цөөн,ядуу гуйлгачин нь олон байсан юм. Одоо ч юу ч өөрчлөгдөөгүй. Америк өөрчилж дөнгөөгүй,социализм өөрчилж дөнгөөгүй. Нийгмийн хууль ийм. Ухаан тэгш заяадаггүй.
Хамгийн зөв хувилбар социалист тогтолцоо байсан. Тэр нийгэмд нийгмийг манлайлах чадвартай иргэдийг бүх салбараас нэр дэвшүүлж гаргадаг. Малчин хүн ч, ажилчин хүн ч, багш хүн ч, эмч хүн ч,барилгачин,жолооч,зохиолч гээд бүх нийгмийн салбаруудын шилдэг тэргүүний хүмүүс төр барихаар сонгогддог байсан. Ийм шалгуурт тэнцэх хүн бол мэдээж халаасны хулгайч батүүл мэтийн сэжгийн амьтан хэзээ ч байхгүй шүү дээ. Төрийн тэргүүнийг тэд сонгоно. Өөрөөр хэлвэл нөгөө төлөөллийн ардчилал тэнд хэрэгжиж байна. Яг одоогийн АНУ-нх шиг. АНУ-д болохоор зөв болдог социалист хувилбар буруу байдаг нь юу юм.
Том улс гүрнүүдэд улс орныг удирдана гэдэг амаргүй байж болох юм. Монгол шиг нэг жижигхэн компани маягийн улсад бол маш амархан зөвхөн сэтгэл зүрхээ эх орон ард олондоо чиглүүлжхэд л болно. Асуудал байхгүй. Гэтэл коммунистууд энэ 30 жилд яаж самрав даа хайртай монгол орныг минь.
Монголын ард түмний үнэнч хүү Чойбалсангаас хойш Монголд жинхэнэ удардагч байтугай эх орноо гэх үзүлтэй удирдагч заясангүй. Оросоын бууны нохой Бузар новш Цэдэнпил Монголын газар нутгаас оросуудад өгөөд бузар үйлдээ лайгаа өөрч орост чиж СОЛИОРЧ үхсэн. Түүнийг залгамжилсан айахай Батмөнх гудамжний хулгайч залуучууадад Төрийн эрхийг өгөөд гэртээ хаалгаа түгжссэн нь Монголын түүхэнд байгаагүй урвалт байсна. Түүнээс хойш гарсан очират, багабаньд эхэнвбаыр ХҮЗҮҮГҮЙ бүгд Монголыг худалдаж голоо зогоосон нүгэлтнүүд.
Тэр яах вэ, оюунэрдэний засгийн газар хэдэн сарын настай вэ, ерөнхийлөгчийн сонгууль хүртэл хүчээр зүтгүүлэх гэвэл пандемик газар аваад үндэстэн сүйрчих гээд байна аа. Цөмөөрөө асуудлыг улс төржүүлэлгүй 4 сардаа багтаж арай гайгүй улсаас бүрдсэн засгийн газар байгуулж, хотын даргыг өөрчилье.
Өдөр бүр л100 гаруй согтуу жолооч журамлагдах юм. Монгол 3 н сая хүнтэй мөртөө хүн амаасаа олон жолооч архи уудаг юмаа. Согтуужолоочийг эхний удаа 100 дараа нь 200 удаа савааддаг болоё
Терийн толгойд энд тодорхойлсон ийм л хун хэрэгтэй даан ч монголд шударага юм гэж байхгуй болж дээ
Хужаагийн тэжээвэр УИХ.
Мал мах бэлтгэх газрууд хятадуудын гарт орлоо. Бараг бүх аймгуудын МҮ г авсан.
Өө тэгвэл манай Женко ёстой тэнцэхгүй юм байна дөө.
Tyyx.ylamjlalaa meddeg, tymen olondoo eeltei, tuchigtei, ylc irdiinxee telee tsoxilox zurxtei, zevxen erx edeldeggyi, yyrgee oilgoj meddeg, telev tyvchin xyn sonrorgvol bolj b.na. Xel, bolovcrol zereg ni 2-r sayydal
Цагийн аясаар гуйвж дайваж, 1990-ээд онд Ю.Цэдэнбал даргыг гүтгэн гүжирдэж "Ю.Цэдэнбалыг хэн зайлуулсан бэ?" гэдэг жижигхэн товхимол бичиж, хоолны мөнгөө залгуулж байсан "судлаач" Чулуунжав байх шиг байна. Тэр мөн бол ....хэтэрхий нэг талыг барьж бичдэг нөхөр.
хэнийг сонгохоо сонгогчидоос л хамаарна Герман Гитлерийг сонгоод юу боллоо Тийм учираас сонгочидын боловсрол мэдлэгийг бодолцох зөвхөн ФБ -ын мэдлэгтэй хүмүүс олширч байна даа
өөрсдөө сонгочихоод хараадагаа болих сонголтоо л зөв хийх
Төрийн толгойд хуульч, инженер, эдийн засгийн сэхээтэнг зүтгүүлж, мөн гадаадын угшилтай бус, гадаадын харьяат хань ижилгүй байлгах нь зүйтэй байх. Заавал гадаад сургуульд сурсан, олон хэл мэддэг байх албагүй. Харин албанаасаа буугаад 5 жилийн турш гадаадаар зугаалахгүй гэсэн ам өчгийг нь бичгээр аваад олон түмэндээ танилцуулж байж, сонгуульд нэр дэвшүүлж байх, бас эрүүл чийрэг хүн байх хэрэгтэй байх, бөх тэх, урлагийнхан, сэтгүүлчидийг сонгохгүй байхад анхаарах хэрэгтэй.
Тань шиг ухаарсан боловсорсон зөв хүмүүсийг энэ луйварчид хулгайч авилгачид Төрд ойртуулахгүй хавчиж хяхаөд байна!