Нийгмийн сэтгэлзүйд дөрөөлсөн гэмт үйлдлүүдийн асуудалд
Улс орныг хагалж бутаргадаг, ард түмнийг дотоодод нь сөргөлдүүлдэг, иргэний дайныг үүддэг, дэвшил үл авч ирэх хувьсгалд босгодог, цаг зуурын маяг, моодыг дарвиж дагадаг, жалга довын явцуу ашиг, сонирхолд нутаг усаараа талцан автагддаг гэх мэтийн хор хөнөөлттэй үзэгдлүүд голчлон нийгмийн сэтгэл зүй дэх элдэв гажуудал, самууралд тулгуурласан байдаг.
Нийгэм дэх аль нэгэн томоохон бүлэг, давхраа нийтээрээ дарвиж, хөөрч самуурах тохиолдол ч буй. Шалтгаан нь янз бүр байдаг. Айж түгшиж самуурдаг, мухар сүсэгт хэт автаж солиорч самуурдаг, мансуурч хөлчүүрхэж бөөнөөр самуурах нь бас буй. Дайн самууны үед цусанд шунаж улайрч самуурсан тохиолдол бас байжээ.
“Муу эр дайнд хөөрдөг” хэмээх үг ч гэсэн сэтгэлзүйн гажгийн холбогдолтой.
Нийгмийн онц халдварт өвчин, цар тахлын үед айж ширвээтсэн хүмүүс хүмүүн бусын ааш авир гаргасан тохиолдол цагаан цэцгийн тахлын үед Европын зарим оронд гарчээ. 1914-1918 онд болсон дэлхийн нэгдүгээр дайны жилүүдэд 9 сая орчим хүн алагдаж, 20 сая хүн шархдаж, олон сая хүн тахир дутуу болж, олон мянган хүн сэтгэл мэдрэлийн гажиг олсон буюу галзуурч солиорчээ. Дэлхийн нэгдүгээр болон хоёрдугаар дайны жилүүдэд зарим ард түмэн, үндэстэн бүхлээрээ шахам төөрөгдөл, хийрхэлд автаж араатны ааш авир гаргаж самуурчээ. Үүний уршгаар 75 орчим сая хүн амь насаа алдсан билээ.
Том хотын хүн амыг бүхлээр нь шахам хамарсан жагсаал, цуглааны үед хөөрч самуурсан хүмүүс зэрлэг догшин ааш авир гаргаж, хийрхэлд автаж, дайралдсан бүхнийг эвдлэн сүйтгэх, галдан шатаах нь энэ XXI зуунд ч тохиолдсоор байна.
Нийгмийн хувьсгал, бослого, хөдөлгөөнийг ашиглан зальхай этгээдүүд хот, муж, гацаа, тосгоны удирдлаганд шургалан ороод нийтийн, нийгмийн, дундын, хоршооллын гэгдэх өмч хөрөнгийн ихэнхийг элдэв заль хэрэглэн хувь хувьдаа завшин авчихсан баримт аль ч улс оронд элбэг байдаг.
Яг л иймэрхүү үзэгдэл, үйл явц Монгол орны хот, хөдөөд хэрэгжжээ. Хөдөөд гэхэд л нэгдэл, хоршооллын өмч ямар ч судалгаа, шинжилгээ, бүртгэл, тайлан, хуульгүйгээр цөөн хүмүүст хувьчлагджээ. Хот, аймгийн төвүүдэд ч гэсэн өмч хувьчлах ажил булхай, луйвар, хээл, хахуулийн оролцоотойгоор, УИХ-аас баталсан хуульгүйгээр, ард түмний хяналтгүйгээр хэрэгжсэн билээ.
Нэг үзэл суртал, нэг намын хуваарьгүй ноёрхол, нэг удирдагчийн цаг хугацаагүй захиргаадалтын эсрэг хандсан өргөн олон түмний дургүйцэл, эсэргүүцлийг ашиглан ардчилагчдын рольд тоглож эхэлсэн зальжин, шуналтай, эгэл түмнээ гэсэн нинжин сэтгэлгүй, боловсрол ба хүмүүжлээр дорой залуус 70 гаруй жилийн туршид ард түмний бүтээсэн баялгийг хуваан авцгаажээ.
Тэгээд ч зогссонгүй татвар төлөгчдийн буй болгодог улсын төсвийн хөрөнгөнд хачиг, хувалз мэтээр шигдэж, шимэж тэрбумтан болцгоожээ. Ийм процесс 30 шахам жил үргэлжилсээр, МАН-АН, түүний дотоод гадаад түнш, холбоотнууд Монголын ашигт малтмалын их нөөц рүү, элдэв зальжин аргаар, хөрөнгө оруулах, нэрээр шигдэн орцгоож өдөр шөнөгүй шуудайлан зөөсөөр, цөлмөн авцгаасаар байна.
1990-2020 он бол яг хэрэг дээрээ Монголын улс төрд, төр засагт "хогийн ургамал цэцэглэсэн” он жилүүд байлаа.
Улс төрийн намууд гишүүд, дэмжигчдийнхээ сэтгэлзүйд голчлон тулгуурлаж сонгуульд амжилт олсоор байсан боловч удирдлага нь зөв хүнээ нэр дэвшүүлэх биш харин, авилгач, бялдууч, зальжин, популист этгээдүүдээ нэр дэвшүүлж, худал магтсаар сонгуулж, тэд нь ганцхүү төсвийн хөрөнгө рүү, эх орны баялаг руу дөрвөн жилийн турш хомхойрон шигдэж, баяжиж, хөрөнгөжсөөр, намдаа зориулж “мөнгө босгосоор” ард олны ашиг, сонирхлыг хөсөр хаядаг байв. Сонгуулийн үеийн луйвар, булхай, санал худалдаж авах, хоосон амлах, ерсөлдөгчдийнхээ нэр, төрд халдах, гүтгэх зэрэг жигшүүрт үйлдлүүд ч ердийн хэрэг болж газар авчээ.
Ард түмэн, сонгогчдын боловсрол, мэдлэгийн түвшин хичнээн их дорой, доогуур байх тусам л тохиолдлын хүмүүс, популистууд, зальхай этгээдүүд олон хүний санал авах, том албан тушаалд шургалах боломж их байдаг. Иймээс улс төрийн намуудын заавал хийж байх ёстой нэг ажил бол өргөн олныг гэгээрүүлэх, зөв мэдээллээр хангах, зөв сонголт хийхэд нь туслах явдал юм. Гэтэл сонгогчдын улс төрийн боловсролыг дээшлүүлэх, гэгээрүүлэх ажилд намуудын 80-90 хувь нь ямар ч анхаарал хандуулахгүй, өчүүхэн төдий хөрөнгө мөнгө зарцуулахгүй байна.
Ухамсар мөчид хүмүүсээр зөв сонголт хийлгэх магадлал тун бага юм. “Олонхи ямагт зөв шийдвэр гаргадаг, ард түмэн хэзээ ч алддаггүй" гэх үзэл баримтлал бол большевик туйлшрал, өрөөсгөл үзэл, хандлага билээ.
Намууд мянга шахам хүний нэр дэвшүүлээд бүгд л магтаалын үг урсгаж буй тохиолдолд хувь сонгогч юуг баримжаалж сонголт хийх нь ойлгомжгүй болчихдог ажээ. Иймээс улс орны өмнө тулгамдаад буй зорилт, асуудлуудыг сонгогчид сайтар ойлгосон, дэмжих намаа хэдийнээ товлочихсон, дэмжих хүнээ ч таньж мэдчихсэн байх хэрийн мэдээлэл, мэдлэг, баримжаа сонгогч нэг бүрт байх хэмжээнд ард олны улс төрийн боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй байна.
Нийгэм дэх бүлэг, давхраа нэг бүрийн сэтгэлзүй, ухамсрыг шинжлэх ухааны үнэн мэдлэг, зөв мэдээллийн үндсэн дээр эрүүлжүүлж, гэгээрүүлж, хоосон чалчигчид, популистууд, элдэв зүсмийн сөрөг нөлөөнөөс сэргийлж, хамгаалж байх нь чухал юм. Энэ талын ажлыг төр засаг, олон нийтийн байгууллагууд, хэвлэл мэдээлэл, эх оронч сэхээтнүүд байнгад хийж байх үүрэгтэй. Энэ бол оюунлаг иргэн бүрийн журамт үүрэг юм.
Гэгээрсэн олон түмэн, ухамсартай иргэд л сонгуулийн тусламжтайгаар төр, засгаа чанаржуулж, улс эх орноо хөгжүүлж, дэвшилд хүргэж, нийгмээ эрүүлжүүлж байдаг.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл(77)
Жинхэнэ хүн-хогууд бий болсон нь үнэн.
хүн хогнууддаа биш шүү хогийн систем орж ирж сүйтгэсэн юм манай 1992 оны үндсэн хуулийг манай баялагийг цөлмөж улс орныг задлах гэсэн бодлогоор өөрсдөөр маань бичүүлсэн юм билээ 1990 онд ардчилал гэж ямар юм байдгийг мадахгүй хэдан сөөсгөр үүд гарч ирж энэ улсыг самарч өгсөн нэгих сайхан нийгэм байгуулна гээ биз дээ соц нийгэм муу муу хай хүнлэг нийгэмд орно гээ биз дээ юмыг ул сууриар нь бодож зөв дүгнэлт гаргах хэрэгтэй шүү тэгэхгүй бол энэ бүх дампуурал засрахгүй хүндээ биш тогтолцоондоо байгаа юм гэдгийг ухаарцгаая
Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг дээ төрийн дээд суудалдаа зөв хүн суулгаж чадахгүй бол доороо хэчнээн сайхан амьдрах гэж хичээгээд нэмэргүй ард түмний амьдрал гүйдлээ олохгүй.
1920-1990 он бол коммунизм гэх сестимийн туршилтын он жилүүд байлаа.Түүнийгээ хэрэгжүүлэх хүмүүс ухамсарт нөлөөлөхийн тулд 6 зуухан мянган хүнээс 36 мянган иргэнийг ӨЧИГГҮЙ буудаж дам 100000 иргэнээ хэлмэгдүүлсэн он жилүүд байлаа.Харин 1990 оноос хойш хүнийг нэмэгдүүлэхгүй адил тэгшээ харьцах ,хөдөлмөрөөрөө сайхан амьдарах нөхцөлийг бүрдүүлжээ
дээрхи зураг дотор нэг ч олигтой амьтан алга цөм муусайн өөдгүй юмнууд гайгүй сайн хүн гэвэл Д.Бямбасүрэн гуай л байсан одоо Оюунэрдэнэ гарч ирж байх шиг байна
Бямбасүрэн хамгийн олиггүй хүн шүү, худал хуурмаг буглуулсан хүн дээ
1990 цагаантны үлдэгдлүүд бямбасүрэн да ганболд э бат үүл зориг дорлигжав элбэгдорж алтанхуяг буриад авгайтай батмөнх үгсэн хуйвалдаж төр засгийн эрхийг ард түмэнтэй ярилцахгүй булаан авсан шүү дээ
Бас нэг манантсан амьтан !Наад чинь оройлж ,тэнэгтуулж байсны нэг нь
1990 он гэхэд төрөөгүй байсан, эсвэл горшокон дээр сууж байсан нуснууд одоо Бямбасүрэн гуайг муу хүн нтр гэж муулахыг яанаа???
Саяхан л Баттулга Эбэ мундаг бсан, дараа нь бүгд муулсан. удахгүй Оюуныг бас удахгүй ард.түмнээрээ бариж иднэ
vhsen hoshnogo .delhiig baildan daguulah dugui yu bolson .
Анх ардчилагчид нэртэй хогын ургамлууд гарч ирээд төрийг ялзаруулчихсан юм.
Буурал мянгуужин олигтой юм хийгээгүй. Очирбатын адил.
БҮГД ХЭРЭГГҮЙ ТОМ ТОМ ЮМ ЯРЬДАГ
Авилга, тонон дээрэмдэлт, хулгай, луйвараар засагласан 30 жил байлаа гэж. Эрдэм билэг, авьяас, ухаанаар ҮРГЭЛЖ хоцрогдож гологдож байсан хэдэн нөхөр төрийн толгойд КГБ-гийн тусламжтайгаар гарч Монголыг минь тонон дээрэдмдэж гадны хоол болгох төлөвлөгөөж хэргжүүлж эхэлсэн дээ. Энэ бузар ажиллагааг эхлүүүлэн дэмжиж бойжуулж ирсэн өтнүүд бол. Очирбат, Гомбосүрэн, Бямбасүрэн, гэх соц үеэйн гологдолууд бөгөөд тэдний дэмжлэгээр Хүзүүгүй, дорлигжав, энхсайхан, ганболд, баабар хүний хугас, санжийн баыр намбар, Ми луухаан, Зика вирус, бааырцогт, сайханбалай гээд урвагч бөөснүүд орно
Hen yamar hurungutei anh herhen yaj bayajsan asuult hen ni hen be gedgiig todorhoilood ugnu.
Хайран гучин жилийн маань амьдрал энэ хэдэн пизда нарын тоглоом шоглоом болж дууслаа. Үнэхээр харамсалтай гунигтай.
Zurag deerh hogiin urgsmaluud yum bol tseverlleerei naizuudaa
Энэ бүгд хэний буруу вэ?Төрдөө шудрага хяналт тавьж чадаагүй та бидний буруу.Та ч гэсэн өнөөдөр хүртэл шудрага үнэний төлөө яваагүй хэн нэгний талд бичиж байгаа.Одоо насны амралтандаа сууж амьдрал чинь сайн бололхоор зоригтой бичиж байгаа биш үү?Энэ үгээ 20 жилийн өмнө бичиж манлайлж байсан бол алдааг нь засаад явах байсан.Та ганцаараа эх оронч ганцаараа шудрага биш.Битгий турхир энэ хүмүүс бүгд хулгайч луйварчид биш нойроо хугасалж монголын төлөө ажилласан хүмүүс.
Үр дүнгээ хар муу пизда минь. Ёстой май гэж салаавч өгье. Ийм луйварчид гарч ирдэг тогтолцоог нь устгахгүй бол сөнөх цаг ойрхон ирлээ. Ард түмэнд бурууг өгч болохгүй.
үнэн шүү бид буруутай бол бид ч буруутай бид сонгосон монголчууд одоо хэн нэгнийг буруутгаад шоронд хийж шонд өлгөчихөөр энэ нийгэм гоё болчихдог бол сайн л байна даанч тэгээд засагдахгүй гагцхүү энэ шүүх тогтолцоо энэ тэр ялзарчихаад байна шүү дээ бид 30 жилд нэгийг нөгөөгөөр солиод л соншоод байдаг ер болдоггүй дандаа хблгайч сонгож ирсэн хэрэг үү тагвэл бид өөрсдөө буруудна биз дээ хохь чинь өөрсдөө хулгайч сонгосон биз дээ та нар гэнэ тэгэхээр энэ тогтолцоо өөрөө ийм юмаа төрийн бүх арх ардтүмний гарт гэдэг мөртлөө одоо авилгачдын гарт нэг нам гэсэн бүлэглэл ийн гартл бүх юм байгаа биз дээ бидний дууг яг сонсооч оготны дуу болсон одоо бидэнд төр алга биднийг маф. удирддаг болсон хэн ийм болгов гэхээр эзэн олдохгүй
TSedenbal guai shig eh ornoo hogjuuleh gej boddog udirdagch ongorson 30 jild bsansan bol bid onoodor bid buh zuileeree hyatdaas haraat bus, ooriin gesen aj uildveriin salbartai, oorsdoo yumaa dotooddoo hideg, esregeeree hyatad ruu eksport hiideg uls bh blaa. 30-n jild tord zalarsan noxod zovhon ard irgediinhee tarhiig ugaaj yaduu bailgah, oorsdoo ulsiin omchiig huvidaa zavshij buleglel uusgen, biznesiinhentei holildon toriig biznesiin talbar bolgoson sh dee. odoo bugd horongijson hoorondoo gazriin bayalagt iluu ezen suuh gej oroldson, Mongol toriig oosdiin sanaagaar udirdaj bh, UIH-aar oorsoddoo ashigtai, biznesee, huviin omchoo hamgaalsan huuli batluulaad l suuj bna sh dee. Hun hognuud, hunees iluu shunaltnuud
Hen yamar hurungutei anh herhen yaj bayajsan asuult hen ni hen be gedgiig todorhoilood ugnu.
1-рт: Энэ хүмүүс бүгд хулгайч гэдэг үнэн 2-рт: Нойроо хугасалж ажилласан гэвэл бүр худлаа..... 3-рт: Одоо яах вэ? гэжүү бодох хэрэгтэй!!! Монгол хүн угаасаа л бүтэхгүй....
tegeed chamd yamar hun heregtei baigaan?
энэ хүмүүс биш тогтолцоо нь хулгай ч тогтолцоо байгас юмаа хүмүүсээ энэ хулгайч тогтолцоогоо засахгүй бол хулгаыч биш хүнийг ч хулгаыч болгох тогтолцоо шүү харгээр ингэж самууруулж байгаад улсыг сүйрүүлнэ дотроос нь задална гэж мэд бид үүнийг л ойлгох хэрэгтэй юм даа
Энхбаярын уед нэг хөгжиж бж дээ, өр ширнээсээ гараад, зам эд нараа тавьж эхлээд. Бусад нь мэдэхгуйээ, өр л тавьсан бх. Энхбаярыг жоохон байлгасан бол уул уурхайнхаа ашгийг монголдоо үлдээж цааш нь бас хөгжүүлэх бсн бхда
ОРСЫН МӨНГИЙГ ХУЛГАЙ ХИЙГЭЭД ШОРОНД ОРСОН
Авилга, тонон дээрэмдэлт, хулгай, луйвараар засагласан 30 жил байлаа гэж. Эрдэм билэг, авьяас, ухаанаар ҮРГЭЛЖ хоцрогдож гологдож байсан хэдэн нөхөр төрийн толгойд КГБ-гийн тусламжтайгаар гарч Монголыг минь тонон дээрэдмдэж гадны хоол болгох төлөвлөгөөж хэргжүүлж эхэлсэн дээ. Энэ бузар ажиллагааг эхлүүүлэн дэмжиж бойжуулж ирсэн өтнүүд бол. Очирбат, Гомбосүрэн, Бямбасүрэн, гэх соц үеэйн гологдолууд бөгөөд тэдний дэмжлэгээр Хүзүүгүй, дорлигжав, энхсайхан, ганболд, баабар хүний хугас, санжийн баыр намбар, Ми луухаан, Зика вирус, бааырцогт, сайханбалай гээд урвагч бөөснүүд орно
Ерөнхийлөгчийн засаглал дээр юм даа.
ЯМАР Ч ЗАСАГЛАЛ ХЭРЭГГҮЙ
Ali xediin Aziin bar, bolox bailaa,daan ch ene xeden urgashgyi noxodoos bolj Unxiagyi ard tumen xoxirch bn daa.
Үнэн билээ. Н.Энхбаярын үкд нэг гайгуй болж ирээд дараа нь бүр дийлдэхээ больсон. сүүлийн жил гайгуй болохнуу гэсэн мэдэхгүй юу ч болоод байнадаа. Ерөнхийлөгч гэж ёстой нэг хогийн том цэг байнаа.
Санал нэг байна. Мөн ч олон хулгайч тэрбумтан болсон доо. Дээр нь нийгмийн шудрага ёс зүй гэгчийг байхгүй болгосон.
БҮГДИЙГ ШОРОНГИЙН НААРАН ДЭЭР НАСАН ТУРШ БАЙХ ЕСТОЙ ХҮМҮҮС Л ДЭЭ
Эд нар адгийн шаарууд мөн ч одоогийн Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нар шиг бүхэл ард түмэндээ Хятадын аймшигтай хор Вакцин шахаагүй хүмүүс юм шүү дээ.
1990 онд цагаантны үлдэгдэл буриадууд бямбасүрэн да ганболд э бат үүл с зориг буриад авгайтай бат мөнх дорлигжав алтанхуяг элбэгдорж төрийн эрхийг ард түмэнтэй ярилцахгүй булаан авч ЗХУ-ын үйлдвэр завод банк санхүү уул уурхай барилга албан газрыг 240гаруй нэгдэл сангийн аж ахуй ферм машин тракторын станц худаг ус механизмууд тэжээлийн үйлдвэр хоршооллын бүх хөрөнгийг хувьчлан хувьдаа авч хөлсний боолын хөдөлмөр бий болгож хиймэл зохиомол баячууд элит гэдэг хүмүүсийг бий болгож юмны үнийг америктай адил болгож 2квм орон дээр унтахад 16 сая болж монгол хүн газар дээрээ амьдрах аргагүй газар байхгүй болж байрны үнийг капиталист бүр нэг хоолол эсвэл нэг байрь бариж түрээсэлж баяжжээ цэцэрлэг яслигүй америкийн жишгээр хувийн компаны апартмент гэдгийг барижээ америкийн хувийн апартментийн үнэ байнга өсдөг энэ хуульгүй байр
Сонгуулийн тусламжтайгаар хогийн ургамалаас салдаг хөг өнгөрсөн. Их хурлыг халдашгүй байдалгүй, зүгээр нийтийн төлөөллийн байгууллага болгох, эдийн засгийг төрийн зохицуулалт давамгайлсан болгож, олон намын тогтолцоогүй, төрийн хариуцлагатай алба хаах хүмүүсийг дунд сургуулиас нь судлаж, бэлддэг болгох гэх мэтээр үндсэн хуульд өөрчлөлт оруулж, энэ төрийг татан буулгаж, дээрхи өөрчлөлтүүдийг оруулж ирэх, төр, эдийн засгийн харилцааг өөрчлөх хөдөлгөөн хийгдэж байж хогийн ургамалаас сална.
ардын хянан шалгахыг устгаснаас ард түмэн хяналт тавих эрхгүй болсон ардын шүүхийн төлөөллийг устгаснаас ардын шүүх биш авилгалын шүүх болсон баян хоосон байх ард түмнийг мөлжих монополь капиталистыг помещик нударган баячуул хувийн үйлдвэр уул уурхайн эзэдийг гааруулж ард түмнийг төр нь хүч хүрэхгүй шулуулснаас 70 гаруй хувь ядуу болсон газрыг баячуул авч зарснаас газрын үнэ асар хэдэн зуу дахин өсч орон байрны нэгметр квм 9сая нэг хүн унтах 2 м газар 18сая болсон хөрөнгөт нийгэм токио шиг үнэд хүргэж шулах болоогүй түүнд хүрэхийн тулд өшөө олон жил тэмцэнэ
Монголчуудын тэмцэлгүй байдал бас нөлөөлсөн.
Бичлэгч үнэн ,омголон хандсан хавтгайд нь шүүмжилсэн байна.Эд-их хурлын дарга нар төдийгүй бүх эрх мэдэлтнүүд түмний баялгийг хувааж хүртэх аянд ханцуй шамлан орсон юм билээ.Чимхээр,шанагаар идсэнээрээ нам болж хуваагдан талцаж,арсалдан уралцсаар ганц нэгээрээ тугаа тахиж,бүхэлдээ нийгэмд тууштай өөрчлөлт гарахгүй он цагийг өнгөрөөж байна. АН хүч нь суларч,МАН -н чихэнд ус хийсэн ч,алт хийсэн ч сэгсэрч байна. Намын бага хурал нь Оюунэрдэнэ сайдаа дэмжээд явах нь уу,дэгээдэд унагах нь уу харах хэрэгтэй болов уу?
АРДЧИЛАЛЫГ ИХЭЭХЭН ДЭМЖИЖ БАЙВ.Одоо ардчилалын удирдагч нар баяжиж бид боломжоо тэдэнд алдаж ЭЛБЭГДОРЖ Бат үүлээ баатар цол өгч өөрөө баяжижээ.Үнэн байдал энэ болжээ.Өөрөө хэлвэл ардчилал зөв байсан ч нөхдүүд буруу болгожээ.
Авилга, тонон дээрэмдэлт, хулгай, луйвараар засагласан 30 жил байлаа гэж. Эрдэм билэг, авьяас, ухаанаар ҮРГЭЛЖ хоцрогдож гологдож байсан хэдэн нөхөр төрийн толгойд КГБ-гийн тусламжтайгаар гарч Монголыг минь тонон дээрэдмдэж гадны хоол болгох төлөвлөгөөж хэргжүүлж эхэлсэн дээ. Энэ бузар ажиллагааг эхлүүүлэн дэмжиж бойжуулж ирсэн өтнүүд бол. Очирбат, Гомбосүрэн, Бямбасүрэн, гэх соц үеэйн гологдолууд бөгөөд тэдний дэмжлэгээр Хүзүүгүй, дорлигжав, энхсайхан, ганболд, баабар хүний хугас, санжийн баыр намбар, Ми луухаан, Зика вирус, бааырцогт, сайханбалай гээд урвагч бөөснүүд орно
Намууд сонгогчдыг боловсролтой болгох уу Тэнэг мунхаг ядуу байх тусмаа тэдэнд ашигтай ТББ ууд жаахан нэмэр болж магадгуй Гэхдээ санхvvжилт нь хэцvv байхаа Жич:дээрх зургаас харахад ганцаас бусад нь МАНгарууд байх юм
Ямар ч судалгаагүй, үндэслэл муутай зүйл бичиж, хүмүүсийг бүү бухимдуул Чулуунжав гэгч минь Хог ургамал төрийн толгойд 1990 оноос бус харин 1995-. оноос эхэлж ургасан гэвэл үнэнд ойртож магадгүй. Чулуунжав минь чи ардчилалд хичнээн өширхлөө ч тэр чинь бүтэхгүй.
bugd chereggui !!!, chairan 20.30 jil
Эцэстээ ийм хогнуудыг дээрээ залсан сонгогч олон түмний л буруу л даа. Юм уншдаг, мэдээлэлтэй, хог шаарнуудыг таьж мэдсэн хүмүүс нь хавь ойрын учраа мэдэхгүй сонгогч хүмүүстээ л сайн ярьж, хэлж нөлөөлөх л үлдлээ дээ.
ЭНЭ ЗУРАГ ДННР Х ХҮМҮҮС БОЛ ЯГ Л ХАРШИЛ ӨГДӨГ ХОГИЙН УРГАМЛУУД ЗОГСОЖ БАЙНА. ХАРХААС ДУРГҮЙ ХҮРМЭЭР ХУЛГАЙЧИД
монгол юугаа ч хийж чадахгүйш дээ ЗХУн орсуудын бариж байгуулж өгсөн юмыг зарж идсэн нэмээд хөрөнгөтөнд уул уурхай лицензээр зарж идэж бие биедээ зарах барьцаалах дамлах хөрөнгө болгосон иргэд хашаа байшингийн газрыг арын хаалгаар авч бие биедээ дамлан бүр гадаадынханд зарж нэр н ь л өөр дээр нь байх жишээтэй монголын бүх газар зарагдсан Газрыг одоо бүгдийг улсын өмч болгох хэрэгтэй хувийн газар компаний газар гэж байх ёсгүй гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоох ёстой иргэдийн газар эзэмшихийг өмчлөхийг зогсоох ёстой хувийн хөрөнгөтөн бүр нэг гозгор өндрийг барилааа сургууль цэцэрлэг байхгүй капиталистын хувийн түрээсэлж мөнгө үржүүлдэг нэмүү өртөг олдог байр шүү дээ тэнд худалдаж авлаа гэсэн хүмүүс түрээслэж сууж байгаа ш дээ
Unen
Odoo tseverleh bolson
Энэ бол дэлхий дахинд болоод өнгөрсөн зүй тогтол. .Харин манайд хэт намчирхал хөрөнгийн төлөө амь тавин тэмцэл . Эх орон тусгаар тогтнол удам судар эрээ цээргүй этгээтүүдэд ард түмэн боломж олгоод байгаа нь буруу тогтолцоо
Эд нарын хөрөнгийг хурааж толгой дараалан дүүжил улсыг ямар болгосноо одоо бүгд харж байна шүү байцаалт шүүх хэрэггүй хийсэн хэрэг нүгэл ард түмний амьдрал нүдэн дээр байна баялагийг гадныханд эх оронтой нь зарсан гээд шууд буудах хэрэгтэй урвагч нарыг
Улс оронд МЕРИТ зарчим алдагдаж, намаар, авилгалаар, танил талаар Албан тушаалд дэвшдэг Болсон цагт Улс Орон дампуурдаг нь ертонцийн хууль учир Монгол Улс дампуурсан нь энэ. Хохь чини усан тэнэг Монголчуудаа!!!
Арчаагүй монголчууд хогийн ургамалуудаа зулгааж хаях сонирхолгүй байна.
Анх удаа зөв зүйтэй дүгнэлт уриалгыг уншиж үзлээ. Танд талархаж байна Чулуунжав аа.
Яг үнэнийг хэлжээ!!! Тэгэхээр гол буруутан нь улс төрийн намын удирдагч нар болж таарч байгаа биз??!! Ж: Багабанди, Н.Энхбаяр, З.болон М. Энхболдууд г.м.
цэдэнбалын үед ч бас долдой нар үүрлэж л баысан ш дээ
Авилга, тонон дээрэмдэлт, хулгай, луйвараар засагласан 30 жил байлаа гэж. Эрдэм билэг, авьяас, ухаанаар ҮРГЭЛЖ хоцрогдож гологдож байсан хэдэн нөхөр төрийн толгойд КГБ-гийн тусламжтайгаар гарч Монголыг минь тонон дээрэдмдэж гадны хоол болгох төлөвлөгөөж хэргжүүлж эхэлсэн дээ. Энэ бузар ажиллагааг эхлүүүлэн дэмжиж бойжуулж ирсэн өтнүүд бол. Очирбат, Гомбосүрэн, Бямбасүрэн, гэх соц үеэйн гологдолууд бөгөөд тэдний дэмжлэгээр Хүзүүгүй, дорлигжав, энхсайхан, ганболд, баабар хүний хугас, санжийн баыр намбар, Ми луухаан, Зика вирус, бааырцогт, сайханбалай гээд урвагч бөөснүүд орно
JINHENE HOGIIN URGAMAL CHIN MENGET NYAMDORJ BAISAN JM DAA.TER HUN 5 UDAA MONGOLIIN HUULIIN BAIGUULLAGIIG TOLGOILJ MONGOL ORNIIG AVILGA HULGAI HEEL HAHUULIIN NAMAGT SHIGTGESEN.
Хогийн ургамал гэдэг ч монгол нүүдэлчин хүнд тийм ойлгомжтой үг биш. Бөөр бөгсний сүлбэлдээн, а.хо-ны төр, порно сэксийн төр гэвэл арай ойлгомжтой байлгүйдээ.
хогийн ургамалыг устгах ямар арга байнаа
Жинхэнэ хүн-хогууд бий болсон нь үнэн.1990 онд ардчилал гэж ямар юм байдгийг мадахгүй хэдан сөөсгөр үүд гарч ирж энэ улсыг самарч өгсөн нэгих сайхан нийгэм байгуулна гээ биз дээ соц нийгэм муу муу хай хүнлэг нийгэмд орно гээ биз дээ юмыг ул сууриар нь бодож зөв дүгнэлт гаргах хэрэгтэй шүү тэгэхгүй бол энэ бүх дампуурал засрахгүй хүндээ биш тогтолцоондоо байгаа юм гэдгийг ухаарцгаая
Монгол улс урагш ахидгүй,хөгжиж цэцэглэдэгггүй нь тогтолцоондоо, бас бидний байгаа байдал,арчаагүй хойрог,залхуу, дур зоргийн,танхай зэрлэг, ,архинд умбасан, бие биенээ барьж идэхэд бэлэн,,ёс суртахуунаа гээсэн,засрашгүй дампуурсантай л холбоотой баах.Эдийн засаг хүнд,төр засгийн чадавх сул дорой,нийгмийн дэг журам хангалтгүй үед үүнийг засна,цэцэглэнэ гэдэг хэцүү.Ер нь зах зээл гэдэг бол өрсөлдөөн,Чадалтай нь чадалгүйгээ барьж иддэг л систем.Энэ жаягаар л бид юу ч үйлдвэрлэх чадваргүй үйлдвэрлэгч биш хэрэглэгч, байгалийн жаахан баялагаа ухаж амьдардаг арчаагүй улс болчоод байгаа биз дээ.Өрсөлдөөнд ялах бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг тийм амар, амны зоргоор бүтдэг зүйл биш.Дээрх нөхөд бол манай ухаантнууд, чадалтай сэхээтнүүдийн л нэг Бүр шалгарч гарч ирсэн боловсон хүчин. Бүх зүйлийн бурууг эдгээр хүмүүст тохох нь ёстой хэлмэгдүүлэл. Бидний бүтэлгүйн бас нэг шалтгаан бол төрөө дэмжиж хүрээлж ажиллах чадваргүй,нам дагаж хэдэн хэсэг хуваагдсан явдал .Бурууг бид бүгд үүрэх учиртай.
Сонгуулиар хөгжсөн нэг ч улс байхгүй. Эрт грек, ром хүртэл сонгуулиас болж дампуурсан. Хөгжсөн улс тууштай бодлого чанга удирдагчтай л байсан.
яг үнэн энэ сонгууль утгагүй юмаа бүр улс төр эдийн засгийн ямарч мэдлэггүй хүнээс та хэнээр төр бариулах вэ гэж асуудаг тэр хүн зүгээр л таах уу эсгүл хэн нэгнээс асуугаад сонгочно юу ч мэдэхгүы мэдлэг бодовсролгүй хүнээс асуугаад байдаг нь сонин тэд чинь ёстой нөгөө ходоодоороо өгнө биз дээ сонгогчид нь ямарч боловсролгүй байхаар яаж зөв сонголт гарах вэ дээр нь 18 настангууд гэж юугаа мэдэхгүй хүүхдүүдээс бас төрөө сонгуулна гэнэ тэд маань бас эцэг эхээ юмуу бусдын амаар л сонголтоо хийнэ жаахан сэхээлэг юм уншдаг мэддэг нь сонгуульд орж баймаар юм
Бүхнийг харлуулах эрх нийтлэл бичигчид байхгүй шүү. Бүх юм бичсэн шиг хогийн ургамлаар дүүрчээгүй юм аа. Бүх юм жамаараа явж байна. Алдаа оноо аль аль нь байлгүй яах вэ.. Харин алдааг нь дор дор нь засаад явах тухай яриа байх л даа...
оросын тусламжтай дахиад үйлдвэрээ эхлүүл дээ орсын их бүтээн байгуулалттай хамт хөлөө нийлүүлээчээ япон герман гээд хол явахгүй шүү монголд нүүрсний гаазны нефт нэрэх станц хэрэгтэй орсын төмөр зам баруун зүүн талаар хойш гарц хэрэгтэй орос владивосток ч юмуу дорно зүгээс каспийн тэнгэс халимаг хүртэл төмөр замаар цааш каспийгаас хар тэнгэс хүртэл ачаа тээшийг хурдан хүргэхээр болж байна төлөөлөгчийн газраа владивостокт хурдан нээгээчээ
Ebigees ehleed hun hognuud zunduu tsetsegleseen hogiin urgamal shig ami buhtei ustaj alga bolohgui uim . Ugaasaa hurs ni tiim uim chini dee huurhii.
Унэн жинхэнэ хун хогууд бийй болсон хогий системд биш энэ хоёрын ялгааг олж чадахгуй бол чимээгуй байх нь зугээр Одоо юмны учир ойлгодог хумуус улам их болж ийм юмны учир олддогуй хумууст сайн хэлж бичих нь зугээр байх гэж би боддог
Монгодчууд аргагүй л чукчанууд юм да. Ийм юумнуудыг дээрээ залруулж үг дуугүй длж
1990 онд манай баялагт шунасан гадны хан манай хэдэн залуусын тархийг угааж үндсэн хуулийг өөрчлүүлж монголыг задалж алт хөтөлбөр эхлүүлж тонон дээрэмдэж монгол мөхлын зам руугаа орж хуучин хийж бүтээсэн бүхнээ устгаж дампуурлынхаа зам руу хальтарсан юм даа гаж тогтолцоогоор 30 жил явлаа одоо сүйрлийн хээирмэг дээр зогсож байгаагаа ухаараач
jinhen gemt heregtnvvd gadniihni gar hul bolson urvagchidaa tolgoidoozalsan ni vnen shvv ,
Ийм улс төрийн мэдлэг боловсролтой Судлаач,профессорууд нь чимээгүй шахуу байх юм даа. Жишээ нь энэ нийтлэлийг уншиж байгаа хүн хуруу дарам байна.
sain heljee
Энэ ямар сайн бичсэн юм бэ хумуус минь сайн уншсан байх
улс орныг сэхээтнүүд авч явна гэтэл манай хэдэн сэхээтнүүд нь намаар хуваагдчихаад үнэнг хэлэхгүй ярихгүй дуугүй дүмбийж суудаг дуугарахаараа намчирхан хоорондоо хэрэлдэнэ яаж энэ улс хөгжих вэ дээ