Эдээрээ оролдвол эвдэхийн цондон...
Ухаалаг хийсэн гэдэг нь ч хачин, уран хийсэн гэдэг нь ч хачин эд, эдлэл байдаг даа. Ёстой нөгөө “дархан хүн бурхан ухаантай” гэдэг нь энэ байх гэмээр. Тийм төгс төгөлдөр эдлэлийг оролдохыг хориглосон үг мөн бий. “Эдээрээ оролдвол эвдэхийн цондон...” Сүүлийн жилүүдэд иймэрхүү үзэгдэл, жишээ олон ажиглагдлаа. 1990 оноос өмнө мал маллаж ч үзээгүй, арван хүн ч удирдаж үзээгүй, арвай буудай ч тарьж үзээгүй, мөн эмэгтэй иргэд юу хийж цалин авдгийг, сургууль, эмнэлэг, цэцэрлэгүүд ардчилсан улс оронд бүүр ч их хэрэгтэй байдгийг мэддэггүй, ойлгодоггүй залуус төр, засгийн эрхэнд ороод Монголынхоо хөнгөн, хүнсний үйлдвэрүүдээ устгачихлаа, ясли, цэцэрлэгийн барилгуудыг хувьчилж аваад баар, ресторан, хувийн сургууль болгочихлоо. Ахмад үеийнхнийхээ 70 жилийн турш бүтээснийг дооглож, доошлуулж байгаад үрэн таран хийчихлээ. Ёстой л “шинэ худгаа ухаж эхлээгүй байж хуучин худгаа булав” гээч болсон доо. Сүүлийн 30 жилийн туршид иймэрхүү үзэгдэл хот, хөдөөгүй л хууль, дүрэмгүй өрнөлөө. Тэдгээрийн хоёр нь 1992 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт ба өөрчлөлтүүд. Эхнийх нь байгаа оносонгүй. Удаах нь үймээн самуун дэгдээх шахлаа. Сайжруулах зорилго тавиад муутгасан баримтыг дурьдая. “Парламентын засаглалын сонгодог хэлбэр” гээд төрийнхөө тогтолцоог нэг намын, бүр нэг намын даргын мэдэлд бүхлээр нь өгчихлөө.Эрх баригч нам, түүний даргын алдааг цаг алдалгүй засах, залруулах боломж үгүйсгэгдлээ. Англид бол эрх баригч намын даргын алдааг хатан хаан нь өөрийн зөвлөхүүд, лордын танхимын тусламжтайгаар хаяа хаяа залруулдаг л даа. Гэтэл Монголд хаан байхгүй. Эрх мэдэл бага, хүчгүй Ерөнхийлөгч УИХ дахь олонхи болон Засгийн Газар, Ерөнхий Сайд (намын дарга) нарт байнга шахам үл тоогдож, жижигддэг.
Ингээд л дөрвөн жилийн туршид ( багаар бодоход) нэг намын дарангуйлал тогтоно доо...
Эдээрээ оролдоод эвдчихэж байгаа нь энэ.Ойлгох, уг шагийг нь ухаарахын нам түвшнээс үнэ цэнэтэй, ур хийц нарийн эдийг оролдож болохгүй л дээ...
Өөр нэг жишээ-Улсын Ерөнхийлөгч. Насыг 50 болгох, хугацааг нь 6 жил болгох, зөвхөн ганц удаа сонгогдох-ингэж өөрчлөх нь зөөлөн хэлэхэд тэнэглэл юм.
45-50 настай, боловсрол, ухаан, туршлага, улс төрийн билэг авьяас нь жигдэрч цогцолсон иргэдийнхээ Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийг нь хасчихсан улс орон хэд байдаг бол? Монголчууд бид хаашаа, хэнтэй адилсаад байгаа юм бэ? Ерөнхийлөгч болох хүсэлтэй цөөн хэдэн хүнд л ( 50-аас дээш настай) зориулагдсан юм биш биз? Ямар ч эрх эдэлж, ямар ч үүрэг гүйцэтгэх чадавхи зөвхөн 50 наснаас л эхэлдэг гэж ямар ч шинжлэх ухаан нотлоогүй л байгаа билээ. Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн хүсэл, зорилгоо биелүүлэхэд 4 жил багаддаг гэчихжээ. Энэ үнэн үү?
Чадвар муутай Ерөнхийлөгч өөрөө 6 жилийг яаж өнгөрөөнөө, ард түмэн 6 жил яаж тэвчиж хүлээнээ?
4 жил хараад хэр чадлыг нь таниад, хэрэггүй гэвэл солиод, хэрэгтэй гэвээс улируулан сонгоод явах нь дэлхийн хэмжээнд тогтсон жишиг шүү дээ. Тун сайн, үнэхээрийн сайн, хосгүй сайн Ерөнхийлөгчийг “ганцхан удаа” гэх үгэнд баригдаад уйлан, унжин байж үзэхнээ дээ? Орыг нь эзэлсэн этгээд олхиогүй хүн байх аваас ард түмэн бид л хохирно шүү дээ! Аль ямар ч байгууллага “6 жилийн хугацаагаар туршиж үзэх” болзлоор шинэ хүнийг ажилд авдаггүй биз дээ? Бас болоогүй ээ “нэг л удаа шүү” гэж анхааруулаад...
Ард түмэн Ерөнхийлөгчийн ажилд нэр дэвшигчдээс нэг хүнийг сонгож аваад, 1-2 жил туршиж үзээд, зөв хүн мөн болбоос 4 жил ажиллуулж, хэрэгтэй, шаардлагатай бол дахин 4 жилээр улираан ажиллуулж байх нь зөв механизм юм. Хэн болохыг нь 100 хувь таньж чадаагүй, 1-2 жил туршиж ч үзээгүй хүнийг шууд л 6 жилээр ажиллуулах шийдвэр бол 70-80 хувьд нь буруу, муу үр дагавар үлдээх магадлалтай. Эрүүл саруулаар сэтгэдэг хүн бүрд энэ нь ойлгомжтой зүйл л дээ.Түүхэн сургамж гэвээс (50 насны хувьд) Есүхэйн Тэмүүжин 44 настайдаа Монголын хаанд өргөмжлөгдөж байсныг ядаж тооцмоор доо...
1992 оны Үндсэн хуульд нэмэхээр, өөрчлөхөөр зүйл байгаа нь үнэн. Харамсалтай нь мэрэгшиж завдаагүй “мэрэгжилтнүүд” тэдгээрийг олж харсангүй.Эвдэлж, доройтуулж өөрчилжээ.
Удаах жишээ-Оюутолгойн гэрээ. Өөртөө байсан баялгаа харийнханд үнэгүй өгөөд дээр нь нэмж дааж давшгүй өртэй үлдээх- ёстой л зүүдэнд ч оромгүй явдал...
Төрөөс тусгайлан томилогдсон комиссынхон, дээр нь Засгийн Газрын гишүүд, бас дээр нь УИХ-ын 75, мөн дээр нь УИХ-ын дарга нь уул уурхайн үйлдвэрлэлд хөрөнгө оруулах, хувь нийлүүлэх ганц гэрээг “зөв ойлгоод, зохих ёсоор нягтлан хэлэлцээд, хэн хэндээ ашигтай байхаар” баталчихаж чадсангүй. Эх орныхоо хөрс шороон дахь баялгаараа оролдоод одоо олон улсын хэмжээнд доог тохуу болж байна...
Гишүүд нь юу ч ойлгохгүй байгаа бол УИХ-ын дарга “асуудлыг хэлэлцэж тогтлоо” гээд санал хураалгах ёсгүй, эрхгүй. Эсрэг тохиолдолд мөнхүү дарга хатуу хариуцлага хүлээх учиртай. Оюутолгойгоос болж Монгол Улс баялгаа алдаад нэмж ихээхэн өрөнд унах гэж байгаагийн гол буруутан бол юуны өмнө л мөнхүү гэрээг хэлэлцэж зөвшөөрсөн УИХ, хуралдаан удирдаж шийдвэр гаргуулсан УИХ-ын дарга юм.Энэ гэмт үйлдлийн цаана хариуцлага алдсан, албан үүрэгтээ хайнга хандсан, гадны нөлөөнд автсан, авилга авсан, ард түмнийхээ ашиг сонирхлоос урвасан гэх мэтийн ноцтой сэдэл, хорон санаа ч агуулагдаж байсан байж болох билээ. Үүнийг ч шалгаж, тодруулах ёстой. Ядаж л цааш хойчдоо сургамж болог!
Байгаа зүйлүүдээрээ оролдохдоо сайжруулж чаддаггүй юмаа гэхэд ядаж л эвдэлж сүйтгэдэггүй байх юмсан.
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Ерөнхий Сайд, Ерөнхийлөгчөөр өнгөрсөн хугацаанд ямар ямар хүмүүс сонгогдож байв аа? Эргээд харцгаая, хуруу даран тоолцгооё! Тэд бараг л бүгдээрээ улсын төсөв болон байгалийн баялагт хачиг адил шигдсээр хувалз болон томорчээ. Бүгд л тэрбумтнууд, их хэмжээний үл хөдлөх хөрөнгийн эзэд, олон компаний хувьцаа эзэмшигчид, оффшор бүс дэхь данстангууд!
Тэдний Монголын банкууд дахь хадгаламж, бэлэн мөнгө гэхэд л олон тэрбум төгрөг, олон сая доллар! Энэ их хөрөнгийн 80-90 хувь нь зүй бусынх, авилга ба луйврынх! “Бүтэн 6 жилийн туршид авилга авах, луйвар хийх эрх олгосон өөрчлөлт” болчихвол хөөрхий ард түмэн минь яанаа, бид яанаа!
Монголын удирдах дээд бүлгийн булхай, луйврыг дэлхийн даяараа таньж, тогтоогоод хар, саарал дансанд оруулсан шүү дээ. Тэдэнд хууртаад биш ковидын энэ хүнд бэрх үед өрөвдөөд л зэмлэлээ түр цуцалсан байх л даа.
Авилгачид, оффшорчдын асуудал өнөөдөр гэхэд ч дэлхийг шуугилсаар л байна...
Баар, ресторанууд Монголчуудыг эр, эмгүй архи, пивоор угжиж архинаас хамааралтай болголоо. Хувийн “дээд” сургуулиуд “дипломтай” ажилгүйчүүдийн армийг төрүүлэн гаргалаа. Ардчилах үйл явцад сөрөг үр дагавар байлгүй л яахав. Гэвч Монголд сөрөг үр дагавар нь тэвчихийн аргагүй тоо, хэмжээ, чанарт хүрлээ.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл(82)
Эх оронч сэтгэлгүй , эд мөнгөний шуналтай , эрх ашигт дуртай , эрдэм мэдлэгээр хомс , оюуны хувьд хоосролтой , огтоос бусдыг боддоггүй 76 гишүүний хууль санаачилна гэж юу байхав дээ. Үндсэн хуулиас тэр дээд эрх, хууль санаачлах заалтуудыг нэн даруй хасаж зөвхөн хууль батлах эрхийг нь үлдээвэл зохино.
Энэ 76 эргуутсэн ухрууд батлах хуулиа ч уншаад ойлгохгуй.
Хоролдог гадаадын талын ерөнхийлөгчтэй болоод байхад чадваргүй ерөнхийлөгчтэй болох нь огт асуудал биш. Харин ч сайн.
ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ХУДАЛЧ АДГИЙН ШААРЫГ ЛУЙВАРДУУЛЖ 8 ЖИЛ БОЛГОЧИХООД МОНГОЛ ОРОН ТЭР ГАЙГ ТУУЛАХ ГЭЖ ХИЧНЭЭН ЖИЛ ЗҮДЭРЧ БАЙНАВ. МУУ ХАР ГАЙГИЙН БАЛАГ ЯМАР ИХ БАЙДГИЙМ БЭ
ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ СОНГУУЛЬ ЛУЙВАРДАЖ ГАРЧ 8 ЖИЛ МОНГОЛЫГ МИНЬ ТАЛХАЛСАН ХАР ГАЙГААС ИЛҮҮ ГАМШИГ ЭХ ОРОНД МИНЬ АРАА УЧРАХГҮЙ БИЗ. ЭЛБЭГДОРЖ БОЛ МОНГОЛ ТӨРИЙН МОНГОЛ ТҮМНИЙ ХУВЬД ХОРТ ХАВДАР ИДЭЭ БЭЭР БУЗАР БУЛАЙН ҮҮР ЮМАА
Heleh muu ug oldohgui bna ene uls toriin uvaigui uildluuded manan mafi sonotugei!
Арай л урт хугацаатай юм. Намууд ялж л байвал хамаагүй гэж хандараас биш хэнийг тавьбал улс орны эрх ашигт нийцэх вэ гэж бодохгүй ш дээ. Мөнгө ихтэй юмуу эсвэл онгироо, сагсуу, болвсролоороо бусдаас давамгайлж чадахгүй, хор найруулж сурсан, бусдын нөлөөнд амархан ордог тийм хүмүүсийг сонго гээд л тулгачихна.Намын анхан шатны гишүүдээсээ санал авах хэрэгтэй.
Одоогийн Ерөнхийлөгч гэхэд сөөлөнхий хоолойгоор бархираад л байдаг, хориглоод л байдаг дээгүүрээ тоох нохой ч алга байна. Залхаах санаатай юм уу хэдэн хүн шоронд хийлээ. Цаадуул нь зайлуулах түүс болж байна. Тэгэхлээр ийм байвал 6 байтугай 100 жилээр сонгосон ч адил бусуу. Хөгжингүй оронд төрийн эрх мэдлийн шалгалт ,тэнцвэр гэж нэг юм байжээж Ерөнхийлөгч хүчтэй байдгаа./ What stops one branch of government from becoming too powerful? -Checks and balances,- Separation of power./ Өөрөөр хэлбэл төрийн гурван өндөрлөг нэгнээ хянадаг , хориглож чаддаг байхийг хэлж байгаа юмаа. Энэ байдлаа өөрчилөх хэрэгтэй.
Энэ бичлэгүүд дотор шинэ юм юу ч алга даа. Бахь байдаг л нөгөө гаслаан гангинаан тэгэх байсан ингэх байсан тэр буруу энэ буруу энэ муу гарвал ингэнэ тэр муу гарвал тэгнэ гэж тэгээд энэ олон буруутгаад байгаа улс өөрсөдөө хаана өдий хүртэл байсан байхав.Хэн нэг нь гайгүй юм хийгээд харагдаад эхлэхээр өө эрээд л дайраад .Зөв бичиж чадахгүй хэвтэж муу үг олж дайрахдаа мэргэн цэцэн гэж жигтэйхэн
Одообайгаа нь чадвартай хэрэг үү. Ер нь ерөнхийлөгч ард түмний эв нэгдэлийн илэрхийлэл, Үндсэн хуулийн 6 зарчмыг ягштал баримтлагч байх ёстойбайлгүй дээ төвийг сахигч хувийн амбийцаа хойш тавигч. Ардчилсан нам өарсдөө өмнөх сонгуулиар ухаантай өайх байж дээ
50 нас нь зөвөө харин 6 жил нь арай урт хугацаа 5 жил байх байсан
Хүрэлсүхийг сонгочихоод 6 жил попорч балайрахыг нь Монголын ард түмэн тэвчин хүлээх хэрэг үү. Арай ч тэрэндээ тулахгүй дээ.
Алтан дээр суусан тэнэгүүд байгаа болохоор аргагүй
" ҮХ ийн нэмэлт" гэх хувилдаанаар ( хууль биш ! ) нэг алхам гишгэх " зай " ч байхгүй - " хугацаа " ч байхгүй , монголчууд аа ... ? !! Эс бөгөөс мөхнө ... " Наадам " - аас өмнө засч ав - " намар "- аас эхлээд төрөө төвхнүүл ...
За чамаас л дор байв гэж болох л биз Илүү дутуу худлаа донгосохоо боль
Sudlaach Professor Chuluunjav guain Buhimdaliig buren oilgoj b. Bi bur buhimdlaa diilelgui uvduud bdg um. Jaahan Naashtai gerel gegee, devshil, reform garaad ehelchihsen l dee. Harin mash hevreg, haishaa zugleh ni ve gedeg ni setgel zovoodog. All Actors of the so-called Reform are not only Mature, Consistent, Educated, Hell like Dedicated, Deadly Self-Sacrificial or Evil like Devoted but fully ready to lean to Anything or Anyone, or serve easily to right or wrong staffs.
Таны санаа зав боловч одоогоор 30 жилийн түүхийг рарахад дахин согогдсон ерөнхийлэгч ажлаа улам эрчимжүүлсэн нь байгаамуу.Одоогийн нөхцөлд ойрын 100 жилд энэ санаа зөв гэж боддог.Яагаад гэхээр ардчилал хууль дүрмээ ягштал биелүүлж сурсан хойноо Елизавета шиг насаараа сонгогдсон ч болно доо.Тэр хууль мууль ямар хамаа байсан юм гэж ерөнхий сайд нь УИХ -дээр нийт ард түмнийг сонсож байхад ярьж байсан хүн одоо шудрага ёсыг хэрэгжүүлнэ Ерөнхийлэгч болгоод өшөөч гээд сууж байна шүү дээ.Алдааг ажил хийж байгаа хүн санаатай хийдэггүй .Яваандаа сурдаг.Хуулиа ягштал мөрдөж сурахад хугацаа хэрэгтэй.
Хүрэлсүхийг сонгочихвол зүгээр юм бишүү? Цаадах чинь заавал 6-н жил гэхгүй ш дээ. Нэг л өдөр би огцорлоо гээд яваад өгнө.Болохгүй бол эмнэлэгээс шалдан хүүхэн гаргахад л хангалттай.
YHEH GOE XELJEE
За битгий хоосон сүржигнээд бай. Бид ямар ерөниийлөгчийн төлөө амьдарч байгаа улс биш. Нэг дурак нь сонгогдоно биз. Гол нь женко шиг жонхуу хутгадаггүй, бэлгэдлийн чанартай нэг нөхөр байхад болно. Ер нь, энэ ерөнхийлөгч гэх албан тушаалын хэрэг алга. УИХ-ын дарга нь төр, ард түмнээ төлөөлөөд байж байхад болохгуй гэх зүйлгүй.
зөв шүү
Ухнаа буюу 14 тэрбумыг Хулгайлнаа л биш шүү
Ерөнхийлөгчийг УИХ-аасаа сонгож 4 жил байхад болно.
Монголын ард түмэн минь өнөө маргаашаа биш ирээдүйг бодож, харж ёрөнхийлөгчөө сонгоё доо.МАНамыг багаар нь сонгоё гэдэгт ихэнхи хүмүүс итгээд л 62-ыг сонгоод 1 жил шахам болох гэж байна. Ковидын асуудлыг л шийдвэрлэж чадахгүй жил хагас шахуу боллоо. Ард түмэнээ биш намаа бодоод л, ерөнхийлөгчийн сонгууль мөрөөдөөд л өвчин зовлон, ажилгүйдлийг тоохгүй л байгаа биз дээ.Авилагчид ямар мөнгөгүй гэх биш дээ.Улс орон, ард түмэний амьдрал ямар байна.Хэрэгжүүлж буй ажил нь Ундуй сундуй., гаргасан шийдвэр нь тууштай биш барьцгүй,,эргэсэн , буцсан., дандаа байхгүй, мөнгөгүй гэж гонгино........ ...
"Чадвар муутай Ерөнхийлөгч өөрөө 6 жилийг яаж өнгөрөөнөө, ард түмэн 6 жил яаж тэвчиж хүлээнээ?" Yasan surtei yum be. Adgiin amitdiig tolgoi deeree gargaad 20, 30 jil bolj chadaj baij neg ih surtei tsarailj gene.
We like to talk about Myanmar. About its Female Icon of Democracy. Who fell from Grace. And jailed by now. Who also committed Crime against Humanity by eradicating almost completely a small Ethnicity Group mostly consisted of Women Children. So look at this Icon of Myanmar Demo. Two-faced, maybe Ten-faced. The whole world is against Myanmar Junta, cuz they think it's supported by China. But you have to confront the truth too.
Jenko elbeg ees door hun baihgui de
Монголын ард түмэн Төрийн тэргүүнд зөв хүнийг сонгох ухамсар, боловсрол нь хүрэх болоогүй, мөд хүрэх ч үгүй! Тийм ч учраас Ерөнхийлөгч гэдэг онц чухал албан тушаалтныг ард түмнээр шууд сонгуулахгүй, харин сонгогчдын Төлөөлөгчдөөр (2 шатны) сонгуулдаг систем байдаг. Манайд бол АИХ-УБХ гэсэн 2 шатлалтай парламент яг тохирч байсныг 1992 онд өөрчилсөн нь хамгийн том алдаа болсон!! АИХ-ыг ард түмнээс сонгоод АИХ-аас Ерөнхийлөгчийг сонгодог болохоос нааш өөдлөхгүй ээ!!!
Хүрэлсүх л биш шүү... худлаа поп нөхөр.. хэцүү үед яасныг нь байнга сана!!! Эргүү Монголчууд аа
Чам шиг хятад хүнд монгол улс ямар хамаа бна
биш
Монгол бол Парламентын засаглалтай улс. Ер нь бол ерөнхийлөгч байхгүй байсан ч болно. Өмнөх амьтад нь ямархуу юмнууд байлаа? Тэд юу хийж гийгүүллээ? тэр хонгил энэ тэр барихдаа л сайн байх
1. Buteen baiguulalt hulgain, bohir munguur bie bolson bwal teriig yu gej uzeh ve? 2. Ter buteen baiguulalt geh n shudrag business uuded haltai yu? 3. Awilgalyn mungiig business iin ergeltend oruulah mungu ugaalt mun uu? 4. Turuus yamar negen demjleg awah zuw uu? 5. Tuhain demjlegiig uuriin, bolon oir dotny hunii nuluuguur awah nuhtsul burduulsen tohioldol zuw uu? 6. Turiin san, hungulttui zeel geh yag unaas burddeg ve? 7. Shudrag ursulduun yaj urnuh estoi ve? 8. Dawuu erh edelj, belen sanhuujilt bolon belen zah zeeld (turiin hudadan awalt, turiin tender) uil ajillagaa yawuulahyg business uil ajillagaa gej uzeh uu?
Deerh "Irgen" mash todorhoi asuultuudiig shuluuhan tavijee. Demjij b. Bi Delhiin Sanhuugiin Tsagdaa, uls oroniig Har Saaral jagsaald oruuldag FATF- d olon echnee naiztai bolson um. Manaid irj baisan Tednii Neg ni yarij bnaa: Mongoliin Tusuv Mungunii Chalh, Huch, Hurteemj, Chadvar zergiig nevt shuvt, niagt niambai sudalsan Nadad Ulaanbaatart ochinguut hamgiin turuund nudend uzegdsen Undur Undur Shilen Baishin Barilguud ni shuud ene yaduural butsalsan ulsad yamar Ih Mungu Ugaagdsan, Avilga Offshore tsetseglsen, ter mungu Hun Hudaldaa ( Human Trafficking), Hunii Erhtenii Hudaldaa,Har tamhi,Terrorismd shuud, shuud busaar zoriulagdaj bui esehiig shalgaj sudlah sonirhol toruulsen gej yarisan shuu. Mun tanai uls dotooddoo Avilga...metiig ustgana gej estoi baihgui tul, har saaral jagsaaltaas multarsan ch BAINGA olon ulsiin huuli, eruugiin hianalt shalgaltiin haraa hianaltad baigaa gej bilee.
За яая гэх вэ, Хүүк ерөнхийлөгч болчихвол, бууж ирдэггүй, буцааж татагддаггүй нэг түгжил ард түмний тэвчээрийг барах бх аа. Эрх нь хязгаарлагдмал болохоор манай төрийн нэг өндөрлөг гэж үзвэл болох болов уу, үгүй болов уу мэдэх юм алга.
баатарбилэлг балайрчихсан гадаадын топ сургуульд төгсөөд ирсэн /өөрсдийн хүүхдүүд/ ирмэгц шатлан тушаал дэвших мерит зарчим үл баримтлан шууд захиргааны албан тушаалд томилуулах тухай уих-аас хууль батлуулна гэж хэсэг шуугилаа. санал болгох нь уих-ын гишүүдийг зөвхөн 4 жилээр сунгах хуультай больё тэгж байж төрийн луйварчдаас салах болно.
Ter FATF -iin hun bas Aimagiin Darga, Oron Nutgiin Tusuviin Zahiragch nariin Balairaliig medeed Uhaan Aldaj ugaasaa Tuvuus ni ene buhen alban esnii roulette demjlegtei yavdag gemt hereg um b gj yarij bsn.
Иргэдэд ямар нэг хэмжээгээр хууль санаачилдаг, хууль санаачилахад оролцдог болгомоор юм. 76+Ерөнхийлөгч+ Засгийн газар/Ерөнхий сайд, засгийн газрын гишүүд/ хуулиар эрхтэй. 76 гишүүнийг харахаар сурвалжлагч, жүжигчин, дуучин, бөх, компании захирал гээд иргэээсээ ялгагддах юмгүй шахам, сонгуулийн зардал, дэвшихэд өгөх мөнгөтэй хүмүүс сонгогдож байгаа. Хууль эрх зүйн наад захын мэдлэггүй хүмүүс олон байгаа нь хууль санаачлахад хэцүү л байх. Тэд сайн хууль саначилж батлуулахаас илүү сонгуульд зарсан зардлаа нөхөн авахаар ажиллагдаг, захиалгаар хууль санаачилж баталдаг нь нууц биш. Ийм хүмүүс яаж олигтой чанартай, хэрэгжих магадалалтай хууль санаачилж батлах билээ. УИХ 30 жил нэг хэсэг ийм байдлаар хууль үйлдвэрлэсэн. Засгийн газраас хууль хэрэгжүүлэхийг шаардсан нь бараг үгүй, тойрогтоо хэдэн төг тавиулах гээд тэднээс хараат болсон. Ийм л дүр төрхтэй 30 жил өнгөрсөн. Амьдралд нийцсэн, хэрэгжихээр олигтой хууль санаачилж батлая гэвэл иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал юм.
ерөнхийлөгчийн үүрэг бол эв нэгдлийг л хангах тэгээд л болоо
Ерөнхийлөгч Хүкээс болж , эрх барьж байгаа намаас болж ийм зоримог алхам хийсэн. Yнэхээр үндсэн хуулийг өөртөө нийцүүлж ашиглаж, болох уу? Ардчилсан улс гэхэд шүүх прокурор , бүх засгийн эрх нь гарт нь байхад ерөнхийлөгч болохгүй бол эрх мэдэл нь дутаад байгаа бололтой. Шударгаар өрсөлдөж чадахгүй , нэг хүнд зориулж хуулийн байгууллагыг ашигладаг. Энэ муухай тогтолцоог арилгах гэж улсын ерөнхийлөгч ажиллаж байгаа . Түүнд улс дотроосоо ямарч дэмжлэг болох юм байхгүй.Тэгэхээр гаднаас дэмжлэг хүсэхээс өөр аргагүй байдалд орсон байх.
Ерөнхийлөгчийг зөвхөн 1 удаа гэдэг нь түүнээс сонгосон иргэд ямар нэгэн хариуцлага, үүргээ биелүүлэхийг шаардах эрхгүй болгож байна. 6 жилийг хувьдаа ажиллаад өнгөрөөвөл яах вэ??? 4 жилээр сонгодог тогтолцоог харахад сонгогдсон Ерөнхилөгч эрх эдлээд үүргээ умартсан нь их харагддаг.
Монгол улсад ерөнхийлөгч ерөөсөө хэрэггүй! Одон медаль гардуулаад өгөх өвөөг хаанаас ч олоод ирж болно! Хийх ажил байхгүй баахан шар төмөр үйлдвэрлэж хүнд тараахаас өөр ажилгүй бүхэл бүтэн баг хүнийг хоосон тэжээдэг зардлыг болих хэрэгтэй!!
Ийм гажиг тогтолцоотой улс орон дэлхийд бхгүй Хэрэв байгаад 76 ухна дуурайсан бол тэр улс хамгийн баларсан л улс байгаа!!! МОНГОЛ УЛС ҮНДСЭН ХУУЛИА БҮХЛЭЭР НЬ ӨӨРЧИЛЖ БЖ ХӨГЖИХ БАЙХ ШҮҮ!!
за ёстой үнэн шүү үндсэн хуулиа цоо шинээр өичсан нь дээр 1992 онб хжуль бол үүргээ гүйцэтгэсэн шилжилтийн хууль ер нь тэгээд ардчилалын талаар А ч үгүй хүмүүс гадныхны нөлөөллөөр бичсэн улс дамжсан луйварчид манай алтыг ухах гэж нөлөөлсөн нь дамжиггүй хөөрхийтэр үеийн хуульчид ийм нийгэм болчих нь гэж яаж бодох юм бэ
Фашист ерөнхийлөгч болно
Профессор минь үндсэн хуулинд өөрчлөлт оруулаад нэг жил болоод байна та унтаж байв уу , зүйлг дүнкүү хүн үү өмнө нь хуцаж байхгүй яасан юм. Профессор гэдэг нь үнэн үү, би академич, доктор , профессор байвал яахав.
Гадна талдаа эерэг хандлагатай.Гадаад хэлтэй энд тэнд очоод улсаа ойлгуулчих.адаглаад л англиар илтгэл тавьж чаддаг байвал болно доо.
гадаад хэлтэй хүмүүс монголыг гадаадад худалдаж бизнес хайж явдаг монголы төлөө ажилладаггүй
Deed bolovsroltoi huviin shunalgui bh heregtei dee
Ардчилал гэж ярьдаг хэдэн хүн хулгай хийж баяжсан өөр улс орон хөгжсөн юм байхгүй дээ.
Энэ чулуунжав гэдэг хүний ой ухаан их муу байхаа. Улс төрд олон жил зүтгэсэн хүмүүс мөн хуулчид ийм ийм шалтгааны улмаас насыг 50 жил болголоо мөн ийм учрын улмаас зөвхөн нэг удаа 6 жил болголоо гэж мөн ч олон хүн олон удаа ярьсан даа. Тэмүүжин чингэстэй ч хольж байх шиг. Тэр балар үед ядаж л хүний нас богино байсан шүүдээ
МОНГОЛ ХҮНИЙ СОНГОХ СОНГОГДОХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАСАН,ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧСӨН НЭМЭОЛТ ӨӨРЧЛӨЛТ ЮМ. ХҮМҮҮС БИЕ ДААЖ НЭР ДЭВШИХ ЭРХИЙГ ЗӨРЧИЖ ЗӨВХӨН ИХ ХУРАЛД СУУДАЛТАЙ НАМААС ДЭВШСЭН ХҮНИЙГ СОНГОХ ЭСВЭЛ ГЭСЭН ТУЛГАЛТ ХҮЧИНДЭЛТ ЮМ. ЭНЭ БОЛ СОНГОГЧДЫН ЭРХИЙГ ХЯСАН БООГДУУЛСАН ЗЭРЛЭГ ТУЛГАЛТ ЮМ.БИЕ ДААЖ НЭР ДЭВШҮҮЛЖ ТЭДГЭЭРЭЭС ХҮМҮҮСИЙН СОНГОЛТ БОЛ ЖИНХЭНЭ АРДЧИЛСАН СОНГОЛТ МӨН ЮМ.чадалтай нь СОНГОГДООД ЯВДАГ БАЙХ ЁСТОЙЭС БӨГӨӨС АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛСОН ЯВДАЛ МӨН. ХҮНИЙ ЭРХ ЯРЬДАГ ХУУЛЬЧ НЭРТЭЙ НӨХДҮҮДЭЭС АСУУЯ БИЕ ДААЖ НЭР ДЭВШИХ НЬ ХУУЛЬ БУС ЮМУУ. БУСАД ОРОНД БОЛООД МАНАЙ УЛС БОЛДОГГҮЙ НЬ ЯМАР УЧИРТАЙ ВЭ.
uu gej Churelsuch baichav dee.
тийм хогийн боловсролгүй тэнэг мангуу Хүрэлсүх ерөнхийлөгч болбол яаж 6 жилийг барнадаа монголчууд
Профессор үнэхээр үнэн юм бичих юм. Яг лийм болсон. Өнгөрсөн ₮ жил ажилласан ерөнхийлөгч боловсрол, мэдлэг муутай, нэр төрөө барсан, улс орноо хорлосон этгээд байлаа. Таван толгойгоос нүүрс зөөх төммөр зам барих хөрөнгиЙГ ТУУЧИХААД ЯЛИМГҮЙ ШОРОО овоолод орхисныг нь мэдсээр байж ерөнхиЙЛӨГЧӨӨР СОНГОЖ Л БАЙДАГ, хөөрхий амьтад аа бид.
Humuusiin tolgoi erguulsen yum taraamaar baina shuu
Ийм тэнэг хууль өөр улсад байхгүй л болов уу. Одоогийн Ерөнхийлөгчийг татаж унагах давхар бодолтой найруулсан хор! Баттулга энэ хэдэн луйварчидтай тэмцэж маш их бүтээн байгуулалтын ажил санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Хятадад үнэгүй өгч хахуулиа авах замыг нь хааж Таван толгойг улсын мэдэлд авсанд өширхсөн хорсол одоо хүртэл үргэлжилсээр. Монгол яагаад улс шиг улс болж болдоггүй юм?! УИХ гэж нэг нам дангаар ноёрхсон дарангуйлалын машин болж хувирлаа. Үнэн шүү дээ. Шоронгийн нааран дээр цагираглаад хэвтэж байсан хулгайчийг хүртэл УИХ-ын танхимд залж авчраад л...Арай дэндэж байна! Сэтгэлтэй, юм хийгээд байгаа хүнийг дахин сонгодог байх хэрэгтэй, Элбэгдорж мэтийг буцаагаад татдаг хуулийн зохицуулалтаа л хийж өгөх ёстой болохоос биш! Ухаанд нь ухна ишиг ургасан УИХ-д суугаа МАНгаруудын хийж байгаа ажил. МАН-ыг яаралтай тараах хэрэгтэй, УДШ яагаад ажлаа хийхгүй байна?!
Ер нь ерөнхийлөгчгүй байж болдоггүй юм уу Дээшээ гарсан хүн нь зууралдаад салахгүй ,тэгснээ газар шороогоо зарсан ч хариуцлага хүлээхгүй хог Сүүлийнх нь бүр хог ард түмнээ талцуулж үймүүлж яваа
Chadvartaigii ni l songooch dee songolt tanid bgaa
Namuud shalguur under baih chuhal fast yadaj l magistr zeregtei geh met Professor CH-iim ontsolson huviin "Deed" curguuliin ajilguichuudiig turiin under alband"zuuchlahch" Udirdlagiin academi MUIS-iin huuliin oroi2-g yaaltai bilee
ӨНӨӨГИЙН НАМ ТӨВТЭЙ УЛС ТӨРИЙН БУСАРМАГ ТОГТОЛЦООГ ХАЛААГҮЙ ЦАГТ ЯМАР Ч ХҮН ГАРСАН БҮГД ТЭР НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ГЭЭЧИЙН ШИЙДВЭР НАМЫН ДАРГЫНХАА АТГАНД БАЙХ БОЛНО .
Бага наснаас нь эхэлж бүх хүмүүсээ зөв хүмүүжүүлж сургадаг тогтолцоотой болохсон. Швед улс нь хүүхдүүдэд сурлага гол биш хүн болж хүмүүжин амьдрах чадвартай болох нь чухал гэж сургуульд сургадаг юм билээ.
Эхний өгүүлбэр (үгүүлбэр)-т "хачин" гэдэг үгийг хоёр давтаад хэрэггүй баййх аа. Дараа нь "чамин" гэдэг үг "гоё" таарна. С.Эрдэнэ гуйн дуунд бий. Хоёрт: Үндсэн хууль батлагдсан хойно түүнийг "иргэн хүн" өөрийн дураар тайлбарладаггүйг эрхбиш Та мэдмээр дээ.
Д.Чулуунжав гуай үнэхээр зөв бөгөөд ойлгомжтой бичсэн б-а. Манай төрийн удирдлага дэндүү чадваргүй байсны хор уршиг,төлбөр төлөөсийг монголчууд бид амьдрал ахуйгаараа, улс үндэстнийхээ хувь заяагаар мэдэрч б-а даа. Хэт оройтож ухаарах юм шиг байгаа юм. Үндсэн хуулийг 1992 онд батлахдаа хариуцлагын асуудлыг орхигдуулсан ноцтой алдааны гор ингэж 10-30 жилийн дараа гарч б-а. Төрийн дээд албан тушаалтнуудад туйлын хатуу хариуцлага тооцдог болохоос нааш байдал огт өөрчлөгдөхгүй ээ. Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах үед энэ саналаа хэлсэн. Ойшоогоогүй. Одоо нийтээрээ хохирч балрах сонголт л үлдэж буй бололтой.
Энэ удаа хүрэлсүх гарвал яг хойд солонгос шиг нэг хүн загнасан туушаасан хол бай тар нар цаашаа гэсэн иим л ёрөнхиилэгчитэй болох байх 6нь жил иим нэг хүнии харан дор албан хаагчид хэцүү байнадаа хойч үё маань бас яандаа ард түмэн минь Хүрэлсүхииг битгии сонгож үзээрэй нэг өглөө босоод ирэх чинь хойд солонгос цэргиин хувцас өмсөн гарууд гарч болохгүй гээд орцны чинь үдэнд зогсож байх болон шүү
Ерөнхийлөгч бол Засгийн газөр биш. Чи битгий ай. Сургаар сүржигнэж, хийрхэх өвчнөө эмчлүүл. Болдог юм болдгоороо болно. АНУ н иргэнд даруулдаг эм шуламс л биш бол бид зохицуулна. Тэр дайсан төрд гарвал янкийн гнөхцсөн эм бол Монгол улсын хууль сахиулах байгуулагын хувьд халдах эрхгүй объект гэж давраад ямар ч гэмт хэрэг өдүүлэх боломжтой болно шүү. Энэ бол аюул. Эднийд доржханд билүү нэг гэмт хэрэгтэн бүгээд цагдаа барьж чадахгүй байсныг битгий мартаарай.
Шинэ үндсэн хууль Нэгдүгээр зүйл 1.Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн. 2. Монгол улсын нутаг дээр ард түмэн нь шударгаар хөдөлмөрлөж авсан цалингаараа, оролгоороо сэтгэл дүүрэн хангалуун амьдарах бүх бололцоог хангаж чадахуйц энэрэнгүй хүнлэг ардчилсан нийгэмийг үе шаттайгаар байгуулана. 3. 1.2. т заасан ардчилсан нийгмиийг байгуулахад урьдчилсан нөхцөл болсон ардчилсан ѐс, шударга ѐс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Тайлбар: 1.2. ыг хэрэгжүүлэх төрын ажилын чиглэл а) ажлын байр бий болгоно б) цалинг амьжиргааны үний өсөлттэй ижлээр нэмнэ в) хиймэл үний өсөлтийг зогсооно (цалин нэмэгдэнгүйт худалдаачид үнээ нэмдэг. Ингэснээр цалин тэтгэвэрийн нэмэлт амьжиргаанд нь нэмэр болохгүй зөвхөн инфляцийг хөөрөгддөг. Энд засгийн газрын ШӨХТ газар хэрэгцээт барааны үнийг хяналтандаа авч зайлшгүй үед үний өсөлтийн хэмжээг тогтоож үнэ нэмэхийг зөвшөөрч ажиллана).
6 жил танк унах юм бна л даа
Ard tumen arai ch dahiad iim bolovsrolgui , mafia arga baril, bogino naimaachin setgelgeetei hun songohgui gej goridoj baina
Зев эхлэж байснаа суул тийшээгээ самуурчихлаа судлаач профессор.
6 jil bus 3 jil bhad ur buteeltei bn. Ih hurliin gishuud ch 3 jil bh heregtei. 4 jil urt hugatsaa bn
эрдэнэтийг гадаад зарж идсэн банк санхүүгийн бүлэг ард түмнийг хуурсан байжээ
Франклин Рузвелт 4 удаа дараалан сонгогдоод болсон л байна. Гловер 3 удаа ерөнхийлөгч хийсэн.
Баттулга ерөнхийлагчөө хэв Улирааж ажиллуулвал маш хэрэгтэй байнаа ард олон мин.
Григорын тооллоор 4 жил муу түүх давтагддаг учраас 5 аас илүү жилээр сонгууль болох нь бүтээн байгуулалт
Зөв зүйтэй үнэн юм бичжээ. Монголын төр засагт маань тэнэглэлүүд гарчихсан
Урвагч Хүк гарвал яаж тэвчиж сууна аа, МАН-ы махны машинуудыг эвдлэх хэрэгтэй болжээ
Хамгийн гол нь ноён нуруутай,ухаалаг,цалингаараа амьдардаг, ард түмнээ гэсэн сэтгэл зүрхтэй Мөнх тэнгэрийн 4 зарчим/Хайр-хүндлэл, Итгэл-найдвар,Шудрага-ёс,Эв-эе/-ийг мөрдөн сахисан байх болуу.Мөнх тэнгэрийн тамгат хөх толботнуудын амар амгалан байх цаг ирнэ биз.сүүлийн 30 жилд улс орныг түйвээсэн буруутнууд гэсгээлээ хүртэнэ,гагцхүү буруу замаар олсон бүх хөрөнгөө эргүүлж тушаавал гэм нь цайран болно.
Одоогийн ерөнхийлөгчийг тоохгүй гэж байна . Энэ нь одоогийн улс төрийн нам,хүчний ард түмнийг дорд үзэж баялагийг гартаа төвлөрүүлж, буруу замаар будаа тээсний шууд үр дүн. Харин ч Баттулга эх оронч ухаалаг ард түмнээ гэсэн сэтгэл зүрхтэй, Хүн.үнэн худлаа нь мэдэгдэхгүй оффшор,хулгайлсан юм байдаг бол ард түмэндээ ,улс орны хөгжилд өгөх байх.
Эхлээд нүдээ сохолчихоод нуухаа авах гээд нүдээ эрдэг шидтэнгүүд мөн ч их бүр 76 шахам байгаа юмууда. Намын дарга болсон хүнээ эсрэг талтайгаа хавсайдаж байгаад дарж авна . Эргээд тэр аргандаа өөрөө бас унаад өгнө. Нэг ширхэг хадаас ч хадаж үзээгүй байж асар баян болцгооно
Ми энхболд гэж хулгайч нохойн шээс бн
Муихар эрдэм боловсролгүй хаан болох хүсэлтэй жэнког ходуулж бвал дараачийнх нь арай жэнко шиг ард түмнийг талцуулж намаа 2 хувааж бослого тэмцэлд уриалахгүй байх биз