Хутагт, хувилгаад, амьд бурхад гэгдэж байсан төвд, монгол бүх лам нар бол жирийн л хүмүүс байв. Тэдэнд илтэд байсан, нотлогдсон ямар ч ид шид, гоц чадвар байгаагүй. Нэгдүгээр ба хоёрдугаар Богд Жавзандамба нараас бусад зургаан Богд бол мөн л жирийн төвд лам нар байв. Харамсалтай нь тэдний ихэнх нь тун ч богинохон насалжээ. Хүүхдээрээ хорвоог орхисон нь ч нэг биш. Төвддөө, эцэг эхийн гар дээр өсөж бойжсон бол тэд тийм харамсмаар богино наслахгүй л байсан болов уу. Дурдсан 6 богдоос эрх дураараа байж, авгай авч, архи дарс хэрэглэж, тавь гаран наслаж, тансаглаж, бүр Монголын хаан гэгдэж чадсан нь ганцхан наймдугаар Богд билээ. Тэрээр ном эрдмийн хувьд жирийн л нэг төвд лам байв. Онцгойрох авъяас чадвар, хөдөлмөрч зан чанар, тэвчээр хатуужил түүнд байгаагүй. Эрүүл мэндээр ч тааруухан нэгэн.
Наймдугаар Богдыг Монголын хаанд өргөмжлүүлж чадсан “гавъяа” Оросын дипломатуудад оноогддог. Тэд Монголын эх орончид, хувьсгалчдыг төвд лам, Богд гэгээнтэй бодлогоор холбож, тусгаар тогтнох хөдөлгөөн нь Богдын оролцоо, санаачилгын үр дүн, биелэл мэт болгож хаандаа, хожуу нь Зөвлөлт Засгийн Газарт танилцуулдаг, мэдээлдэг байв.
Ингэх нь Оросын ашиг, сонирхолд нийцтэй байжээ. Монголыг “Бамбай улс” болгож ашиглахад тоглоомын Засгийн Газар, хүлцэнгүй ноомой хаан хэрэгтэй байснаас биш халуун эх орончид, идэвхтэй тэмцэгчид, Чингисийн алтан ургийн ноёд, хан нар ер хэрэггүй байсан нь тодорхой юм. Хэнд хэн хэрэгтэй байна түүнийгээ л дэмждэг нь хууль шүү дээ!
Нэгдүгээр болон хоёрдугаар Богдын хувьд /тэд хоёулаа монгол хүмүүн/ Монголчуудын туурга тусгаарлахын төлөө оролдлого, тэмцэл дэмжигдэх нь тодорхой юм. Харин удаах зургаан төвд лам-Богд нарын хувьд тийм санаа, сэдэл байх, гарах шалтаг, шалтгаан, үзэл ухамсар үгүй байв. Манжийн төр доройтож мөхлөө ч гэсэн төвд лам нарын ашиг, сонирхолд хохиролтой зүйл гарахгүй ба Монголчуудын үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэл ч төвд нарт сонин биш байлаа. Харин Оросын дипломатуудын хувьд Монголчуудын туурга тусгаарлахын төлөө тэмцлийг Оросын хувьд л ашигтай байдлаар өрнүүлэх, уг хэрэгт Богд гэгээний нэр, нөлөөг сааруулагч хүн болгон хэрэглэх нь л чухал байжээ. Туурга тусгаарлахын төлөө хөдөлгөөн, тэмцэл нь нармай Монголын төлөө, Монгол угсаатнуудыг нэгтгэхийн төлөө хөдөлгөөн, тэмцэл болон өрнөх, өргөжихөөс Оросын төр засаг эмээж, Хятадын улс төрчид ч айж байсан нь үнэн болно.
Богд гэгээний Монгол дахь дүрүүд нь Төвдийн эрх баригчдын хувьд тоглоомын “амьд бурхад”, утсан хүүхэлдэйнүүд, Монгол сүсэгтэнгүүдийг урхидах өгөөш байлаа. Жавзундамба хутагтын удаах шинэ дүрүүдийг нь Далай лам нар өөрсдийн ойр дотны хүмүүс, төрөл садны хүмүүсийн хүүхдүүдээс хүртэл тодруулж сэргэлэнтэж байв. Жишээ нь: дөрөвдүгээр Богд Түвдэнваанчиг 1775-1814/ нь Далай ламын ахын хөвгүүн байжээ.
Харин наймдугаар Богд Агваанлувсан /1870-1924/ бол Далай ламын нэг шадар түшмэлийн хүү юм. Түүнийг дөрвөн настайд нь 1874.онд Монголд залж халхын шарын шашны тэргүүнээр өргөмжилжээ. Луйвар, булхайд гаршсан манай зарим дарга хөвгүүнээ Богд гэгээний 10-р дүрээр тодруулуулах гэж ил далд оролдсон нь дээрхтэй агаар нэгэн ажээ. XXI зууны өндөрлөгөөс, мөн хүний эрх, хүүхдийн эрхийн үүднээс хандах юм бол 3-5 настай балчир хөвгүүдийг /өөрөөс нь асуухгүйгээр, өөрт нь ямар ч сонголт үлдэхгүйгээр, хүчээр шахам/ хэн нэгэн нас барсан ламын хойд дүрээр тодруулж хувь заяаг нь шашины ашиг, сонирхлын тулд дур мэдэн шийдвэрлэх нь гэмт үйлдэл мөн юм. Хэрэв эцэг, эх нь гомдол мэдүүлж шүүхэд хандах аваас шүүхийн шийдвэр эцэг, эхийн талд гарах нь эргэлзээгүй.
3-6 настайд нь хэн нэгний хойд дүрээр тодруулж сүм хийдийн мэдэлд шилжүүлсэн хөвгүүдийн ихэнхийн нь хувь заяа аюулд өртөж, балчирхан насандаа үхэж үрэгдэх нь олон байжээ.
Богд Жавзундамбын хойд дүрээр Төвдөөс тодорч Монголд залж авч ирсэн сүүлчийн зургаан хүүхдийн хувь заяа ч өмнө хэлснийг нотолж байна. Баримт дурдая.
1. Гуравдугаар Богд Ишдамбийням /1758-1773/ Төвдөд төрж 6 настайд нь Монголд авч иржээ. Тэрээр 15 настайдаа өвчний учир нас баржээ.
2. Дөрөвдүгээр Богд Түвдэнваанчиг /1775-1814/ Лхаст төрж 7 настайд нь Монголд авч иржээ. Тэрээр Далай ламын ахын хөвгүүн байсан ба 39 настайдаа өвчнөөр нас баржээ.
3. Тавдугаар Богд Цүлтэмжигмэд /1815-1841/ Төвдөд төрж 6 настайд нь Монголд залжээ. 26 настайдаа өвчнөөр нас баржээ. Зургадугаар Богд Лувсандамбийжанцан /1843-1849/ Төвдөд төрж 6 настайд нь монголд авч иржээ. Ширээнд суугаад 42 хоноод өвчнөөр нас баржээ.
4.Долдугаар Богд Чойжваанчиг /1849-1868/ төвдөд төрж 6 настайд нь Монголд залжээ. 19 настайдаа өвчнөөр нас баржээ. Түүнийг Жавзундамба хутагтын 51 дэх дүр гэж үздэг ажээ. Бие цогцос торниж, бэхжиж завдаагүй балчир хүүхдийг төвдийн өндөрлөгөөс огт өөр уур амьсгалтай Монголд авч ирээд хүнс хоол, ус унд, цаг агаарын ялгаа, зөрөөг үл тооцон сүм хийдийн олон хөлийн газар “хорьж” шахуу байлгах нь ихэнхдээ л муу үр дагавар үүдсэн нь энэ ажээ. Манжийн хааны хатуу зарлигийн дагуу Төвдөөс нэгэн хөвгүүнийг 5-7 настайд нь Монголд залж авч ирэх гэж маш олон хүн оролцож, маш их зардал, сүйтгэл гарч, тэр ажил заримдаа 15-19 сар үргэлж байжээ. Жишээ нь VI Богдыг залах үеэр замын хүнсэнд зориулж 2500 хонь тууварлан авч явжээ. Тэр хүүхдэд орон байр бэлдэж, Төвдөөс багш нар, оточ урьж, анх тодруулсан том лам нарт мөнгөн шагнал олгож, дагалдаж ирсэн хүмүүсийн буцах зардлыг ч бүрэн дааж байв. Жишээ нь VII Богдыг тодруулахад биечлэн оролцсон Далай лам, Банчэн эрдэнэ хоёрт 60 мянган лан цагаан мөнгө шагнажээ. Богдын шавийн аж ахуйг эрхэлдэг албаныхны зардал, сүйтгэл ч тун их байжээ. 1870 оны үесэд Богдын мэдлийн сангийн малын тоо 130 мянга гаруй, шавь нар нь 17 их отог болж байв.
Богдын дүрүүдээр цовоо, сэргэлэн Монгол хөвгүүдийг тодруулах боломж, бас тэдэнд багшлах эрдэм номтой багш нар Монголд бараг Төвдөөс тоогоор ч, чанараар ч дутахааргүй болчихсон байсан хэдий ч Манжийн хаан Монголчуудын оюун санааны амьдралын жолоо, цулбуурыг төвд хүний гарт байлгах, төвд хүүхдэд төвд багш томилох, шашны номыг зөвхөн төвд хэлээр унших, номлохыг чухалчилсаар байжээ.
Манж-Хятадын төр засаг, Төвдийн том толгой лам нар Монгол орныг “Инээж байгаад долоож барах” бодлогоо Бээжин-Лхасын онц нууц тохиролцоо болгоод хичээнгүйлэн мөрдсөөр замынхаа хагаст орчихсон байсан болохоор “Чингисийн Монгол сөнөлөө” гэх мэдээлэл ч дэлхий дахинд тархсан байв. Том, жижиг аль ч улс орны төрийн жолоо, цулбуур харийнхны гарт ил, далд байх аваас, дээр нь нэмээд ард түмний нь оюун санааны амьдралын жолоо, цулбуур өөрт нь үл тохирох үзэл суртлын нөлөөнд атгагдчих аваас эцэстээ ямар үр дүн гардгийг Монголчууд бидний жишээнээс дэлхий харж суралцах болтугай. Өөр содон, тод жишээ, баримт одоогоор алга гэж хэлж болно. Энэ бол Их Монгол улсыг жижигрүүлж, доройтуулж, ядууруулж, мухар сүсэгт автуулж, мөхөхийн ирмэгт хөтлөн аваачиж чадсан Манж-Хятад ба Төвдийн удирдлагын хувьд эерэг үзэгдэл, харин Монголчууд бидний хувьд онцын сөрөг үзэгдэл, гамшиг мөн байлаа.
XIII, XIV, XV зууны туршид болон хожуу үед, мөн эдүгээ цагт ч гэсэн Монголчуудад, Монголын түүхэнд таагүй ханддаг, аль нэг хэмжээгээр хонзогнож ханддаг үзэгдэл байсаар иржээ. XIII, XIV, XV зууны үед ийм үзэгдэл хамгийн их өргөн, хүчтэй байсан нь ч үнэн юм. Манж, Төвд, Хятад, Орос, Солонгос, Япон гэх мэтийн орны зарим түүхч, зохиолч, нийтлэгч нар Монголчуудын цэрэг-дайны үйл ажиллагааг зориуд харлуулж, гуйвуулж, хонзогнох байр сууринаас цөөнгүй бүтээл туурвижээ.Энэ бол байдаг л үзэгдэл гардаг л үйлдэл юм. Үүнийг Монголчууд бид буруушаахаасаа өмнө ойлгож, тэвчээр гаргаж, хүлээцтэй хандаж өнгөрөөх ёстой. Нэгэнт болоод өнгөрсөн түүхэн үйл явлуудад өнөөгийн бидний, мөн тэдний буруу гэж үгүй билээ. Дэлхий даяараа л түүхээс сургамж авч өнөөгийн хэрэг явдлаа зөвөөр үйлдэж байх учиртай. XIII, XIV, XV зууны хонзогногчдыг ч гэсэн ойлгож, тэвчиж хандах ёстой.
Дэлхий дахины түүхэн дэх олон олон аян дайны субъектууд нүүдэлчид байсан, нүүдэлчид л таван тивийг эзэлж, суурьшиж, удаа дараа сандчааж, урт настай уламжлалт нийгмүүдийг мөхөөж, шинэ шинэ нөхцөл, байдлыг буй болгож, даяаршлыг эхлүүлж, өөрчлөлт, шинэчлэлтийг авч ирсээр байсан нь үнэн билээ. Чухам тиймийн учир дэлхий дахины консерватистууд нүүдэлчдэд хэзээ, ямагт таагүй хандаж, бүр үзэн ядаж иржээ. Орон орны консерватистууд ил далд сүлбэлдэж, нэгдэж, нүүдэлчдийг аль болохоор л дарж, хавчиж, мохоож, цөөрүүлж, хооронд нь яс хаян дайтуулж хүч, эрчмийг сулруулж байв. Иймэрхүү үзэл санаа, үйл ажиллагааны нэгэн томоохон хохирогч бол ХVII-ХХ зууны үеийн Монгол, Монголчууд юм.
Монголчуудыг номхон хүлцэнгүй болгох, тоог нь цөөрүүлэх, газар нутгийг нь хумих, цэрэг зэвсэггүй болгох, хооронд нь яс хаяж хагалах, бутаргах, оюун санааны амьдралыг нь шашинжуулах, мухар сүсэгт автуулах зэрэг хол явах хорлол ихтэй бодлогыг Манж, Хятад, Төвдийн удирдлага далдуур сүлбэлдэн хэрэгжүүлжээ.
Монголчууд нэгдэх, хүчирхэгжих боломж, нөхцлийг аль болохоор үгүй хийж байх нь хөрш улсуудын хувьд төрийн хар хайрцагны бодлого хэвээрээ байгаа нь үнэн юм. Түүхэн их айдас тэднийг одоо ч түгшүүлдэг бололтой
Монголчууд бид хөршүүдийн сэтгэл зүйг ойлгож, тэвчээртэй хандаж, мөнхүү түүхэн айдас хүйдсийг аль болохоор нимгэлэх, бүх нийтийн даяаршлын эрин үед Монголчууд зөвхөн энх тайвныг эрхэмлэгчид болсон чин үнэнийг сурталчилж байх нь чухал байна. Үүний зэрэгцээ хөршүүд маань шашныг ашиглаж биднийгээ дөнгөж чадсан тэр чөдөр, тушаанаас хүн амынхаа юун санааны ертөнцийг чөлөөлж авах нь тулгамдсан асуудал, хойшлуулшгүй зорилт болчихлоо. Энэ түүхэн үнэнийг, мөнхүү хорлолыг юмсын наад, цаад, ил далд, инаш алсуурх учир утга, үр дагаврыг ойлгохтойгоо болсон зиндаа, түвшний лам нар хүртэл ухаарч энэ хэрэгт хүчин зүтгэмээр байна. Лам залуус ч гэсэн Монгол эх орончид, Монголоо гэх халуун сэтгэлтэн, үнэнийг дээдэлдэг оюунтан, зөв үйлстэн шүү дээ. Тэд өнөөдөр аав ээжээ, ах эгчээ, дүү нараа мухар сүсэгтэн, сохор шүтлэгтэн бүү болчихоосой гэж зовних ухаан, сэхээтэй л баймаар даа. Миний ард түмэн шашны үл биелэх хуурамчлалд дахин давтан бүү хууртаасай гэж бодмоор доо. Дэлхий даяарт аливаа бүхнийг шашин биш шинжлэх ухаан л шийдвэрлэж, цар тахлыг ч шинжлэх ухаан л хазаарлаж, зогсоож чадаж байгаа шүү дээ.
Төвдийн ч тэр, Монголын тэр том лам нар, Далай лам, Банчин Богд, Жавзундамба хутагт, хувилгаадад өнгөрсний талаарх юухэн үнэн, өнөөгийн талаарх зөв ойлголт, мэдээлэл, ирээдүйн талаарх үнэн, оновчтой төсөөлөл, таамаглал байгаагүй болох нь одоо нэгэнт тодорхой болчихлоо.
Тэднийг ердөө л худал дуулиантуулан магтаж, алдаршуулж, тахиж шүтүүлдэг байж шүү дээ. Энэнийг өнөөдөр хүн төрөлхтний мэдлэг, боловсролтой хэсэг нь таньж мэдчихээд байна.
Цааш цаашдаа аливаа луйвар, булхай, заль, мэх, бүх төрлийн хуурамчлал ямар ч ирээдүйгүй, үнэнд дорхноо л гүйцэгддэг, илчлэгдэж шившгээ хутгадаг болох нь ч тодорхой танигдаж, тогтоогдчихоод байгаа билээ. Шашин болон бүх төрөл, хэлбэрийн хоосон суртал яаж ч шинэчлэгдээд нэмэргүй, нийгмийн амьдралаас шахан зайлуулагдах нигууртай.
Эцэст нь анхааруулж хэлэхэд “Монголчууд бид чинь улс төр-эдийн засгийн хувьд Манж-хятадад колончлогдож, харин оюун санаа-эдийн засгийн хувьд Төвдөд колончлогдож байсан юм гэж адилтган, дүрслэн хэлж болохоор амьдрал, оршихуйг туулсан юм” гэдгийг мартаж огт болохгүй. Худал, хуурмаг, амьдралд хэрэгжих бололцоогүй үзэл сурталд /шашин, марксизм-ленинзм г.м/ хөтлөгдөх нь оюун санааны амьдралын колончлолд байна гэсэн үг юм. Шашин сурталд хэт автагдсанаар оюун санааны төөрөгдөлд ч ордог, дагалдаад эдийн засгийн мөлжлөгт ч автагддаг нь нэгэн жам хууль ажээ.
Шашны ховсдол, төөрөгдөлд автсан ард түмэн улам л уруудаж, доройтсоор мөхөл, сүйрэлд ордог нь түүхээс үлдсэн баримт, мартаж боломгүй сургамж юм.
Манж нар, төвдүүд, мөн хятад түшмэдүүд хоорондоо сүлбэлдэн тохиролцоод шарын шашныг Монголын бүх нутаг газарт бодлогоор хүчлэн дэлгэрүүлээд зогссонгүй ном эрдэмтэй гэгдэж шүтэгдсэн төвд лам нарын хойд дүрүүдийг тодруулж Монгол дахь томоохон сүм, хийдүүдийг байнгын амьд бурхад, хутагт, хувилгаадтай болгож чаджээ. Хойд дүрээр тодорсон балчир насны хөвгүүд сүсэгтэн олны өргөл барьцыг аваад хариуд нь гараар болон хонхны очир, судар тэргүүтнээр адис хүртээж сууж байх болжээ. Чингэснээр жасуудын хөрөнгө байнгад л нэмэгдэж, лам нар ч малчин ардуудаар тэжээлгэн төвд ном цээжлэн сууцгааж байх болсон түүхтэй. Жирийн нэгэн балчир хүүхдийн гараас адис авах нь хэр их учир, утгатай байх билээ. Харамсалтай нь иймэрхүү нөхцөл, байдал эргээд давтагдах төлөвтэй болчихлоо. Хоёрдохоо, тэр тусмаа XXI зуунд, дахин давтан хууртах хэрэг байгаа гэж үү?...
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл(79)
Шарын шашин шүтснээр хөгжлийн манлайд хүрдэг бол Түвд, Монгол хоёр тэгж байхаар шүтсэн хөгжил хаана байна. Шарын шашин гар тосож аваад 500 жил шүтсэн харь улсын дарлалд орлоо. Нийгмээрээ мухар сүсэг бишрэлд шивсэн байна. 1990 онд шарын шашин шүтэх эрхтэй болоод бид олж авав олон шавар суварга, хаалга үүд, сүм хийд хөгжил байхгүй. Харийн шашин гэдэг чинь биднийг хөгжүүлэх биш улам мухар сүсэгт шивүүлээд шулж мөлжөөд харийн дарлал доор оюун санааг барьж байх башир арга яваад байна гэдэг хар төрдөг боллоо. Шарын шашин дэлгэрээд шинжлэх ухаан Монголд мөхөж байна. Лам гэдгээ бараг шинжлэх ухааны доктор мэтээр үздэг болж. Төр барьж байгаа бүх хүний ард нэг баян лам байх жишээтэй байна. Харийн шарын шашнаас салж байж Монгол хүмүүсийн оюун санааны бузартан доройтол алга болох байх.
1994 онд мэгжид жанрайсаг гэж хятад бурхан хэдэн тохой өндөр алт мөнгө орно гэж шүтлэгтэй хүн бүр хурууныхаа алтан бөгжийг тайлж өгч байв тэр их баялаг гуулин бурхан болгоод баян төвд лам нарын хөрөнгө болоод алга болсон. жанрайсаг бариад монгол хөгжсөн үү гахай очирбат яаж хөлжиж баяжив. одоо бодвол урд зүгийн угшил гаралтай юмнууд урд зүгийн бурханаа босгож мөргөдөг байх.
Бурхан шүтэх нь бузар зүйл арай биш. Бурханд итгэдэггүй хүмүүсийн бузар бизнесийг хэлвэл хязгаар байхгүй. Хүний наймаа, хар тамхи, мансууруулах бодис, хулгай дээрэм гээд олон хорлон сүйтгэх сэтгэл бол шашингүй нийгмийн хар сүүдэр юм. Бурхангүй газрын бумба галзуурна. Нийгмийг зөв удирдахад шашин гол үүрэгтэй.
Хүний мөлжлөг наймаа, хар тамхи, мансууруулах бодис,хулхидалт луйвар хулгай дээрэм гээд олон бохирыг харин ч тангадаар бавтнасан лам нар Монголд абсолют болгож цэцэглүүлсэн. Хоёр хөвгүүний нэг нь багаасаа ламхай болдог,лам нар өвдөж зовсончуудыг хар тамхи,мансууруулах бодисоор эмчилчихлээ гэж итгүүлээд байгааг нь гайтуулж авдаг,өрөнд оруулж,жасаанд дөнгөлөөд,шүүдэг, ялладаг, ялаа гүйцэтгэдэг байсан.Ийм үнэмлэхүй боолчлол дэлхийд хаана ч хэзээ ч байгаагүй.
Шарын шашны баримталдаг үзэл бодол ,гүн ухааныг нь судлачихаад муулаарай,Муу ёрын буян дорой хүмүүс өрөвдмөөр юмдаа.
Одоо бүр боловсронгуй болсон. Сүүлийн 30 төр засгийн толгойд гарч чадсан хүмүүс бүгд эзээтэй нохой байсныг хожин ингээд хэн нэгэн бичих л байхдаа. Эзэн нь Монгол биш....хар масст хоол өгч байгаа бол ойлгомжтой!!!!!
Шарын шашин шүтсэн Түвд Хятадын боол болж тусгаар тогтнолоо алдсан байна. Шарын шашин шүтсэн Монгол мөн Хятадын дарлалд орсон байсан. Энэ юуг хэлж байна шарын шашин чинь уг гарвал бол Хятадын Тан улсаас гаралтай юм. Шүтсэн улс орнуудаа мухар сүсэг хөгжилгүй доройтуулж байгаад Хятадын нөлөөнд оруулж өгдөг шашин байна. Монголын өмнөд хил дээр Тангуд гэж байгаад тахалд сүйрч тараж бутарсан улс байсан юм билээ тэр улсын шашин энэ шарын шашны урсгал юм. Монголд орж ирсэн шарын шашин Монголыг мөхөөж Манж улсын боол болгосон. Түвд орсон шарын шашин Түвдийн төрийг нурааж далай ламаа толгойд залсан бүгд Хятадын боол улсууд болсон байна. Тангудын шашин эргэн төрсөн хэлбэр бол шарын гэлүгва урсгал юм. Зонхов бол Тангудын уугуул нутаг Амдод төрсөн ориг тангуд хүн юм. Тангуд хүн өөрийн шашнаа дахин сургаж гэлүгва буюу шарын шашны урсгалыг гаргаж ирсэн дундад зуунд улс төрийн хагарал үүсгэсэн.
манж монголыг боолчлохын тулд эхлээд төвдийг авсан дараа нь төвдийн шашнаар монголыг эзэлж аваад манзшир бурхны дүр босгосон
Монголчууд өөрсдөө харанхуй мунхаг хүлцэнгүй учраас лам нам хоёрт хууртагдаж байдаг.
Tuvdiin hoinoos cchoe geed bna
230 жил манжийн колони байхдаа нэгч манжийн хамраас цус гаргаж үзээгүй. Отго жинс тогосны өд малгайн дээрээ хатгах гээд алиагаа алдаж байсан. Одоо мөн ялгаагүй дээлээрээ уралдаад хөгийн амьтад бол монголууд....
толгойг тасалж хаяхгүй бол дахиад нэг хөл ургана нэмэргүй толгой болсон шашнаас салж тасалж хаяж байж наад тэнэглэл чинь алга болж дахин хөл ургахгүй болно.
Монголын сэхээтэн гэж энэ хүнийг л хэлнэ.
Та нарыг шашинг мууллаа гээд монголчууд шашин шүтэхээ байна гэж арай бодоогүй биздээ. Ер нь та нар өөрсдөө шүтдэггүй бол хуцалгүй дуугүй байвал яаасийн. Жингийн цуваа явж байхад жингэр та нар хуцаад яавах дээ.
Хорсоод яах вэ. Унш , судал , бод ,бясалга, үр дүнгээ бусадтай хуваалц
Хэрэв та шашин шүтдэг бол ийм нахальный хариулт өгөхгүй л байхгүй. Тэгэхээр л шашин хэрхэн хуурамч хорлонтой нь өөрөөс чинь эхлээд харагдаж байна. Би ямар мулгуу шашин шүтэхгүй. Та шүтээд адгуус болдоо. Тэгээд өөрийгөө өөрийнхөө амийг сөнөөнөВ
Хүн амьтан хоёрыг ялгадаг зүйл нь шашин юм. гэж дипломатч Гэндэндарам гуай 25-р сувгийн "БИ" нэвтрүүлэгт оролцоод ярьж байсан . Шашингүй хүн араатнаас ялгаагүй гэдэг .......
Бурхан шүтэх нь бузар зүйл арай биш. Бурханд итгэдэггүй хүмүүсийн бузар бизнесийг хэлвэл хязгаар байхгүй. Хүний наймаа, хар тамхи, мансууруулах бодис, хулгай дээрэм гээд олон хорлон сүйтгэх сэтгэл бол шашингүй нийгмийн хар сүүдэр юм. Бурхангүй газрын бумба галзуурна. Нийгмийг зөв удирдахад шашин гол үүрэгтэй.
Альч орны шашин тагнуулын байгууллага хоёр нэг тэрэгний хоёр дугуй гэдгийг одоо цагт хүн бүхэн мэддэг болсон байлгүйдээ
Өмч хөрөнгөтэй бол сэтгэл тэгширнэ. Эдийн засаг хүний амьдралын үндэс юм. Үндэс үгүй бол ургамал ургадаггүйтэй адил юм. Тиймээс иргэдээ өмч хөрөнгөтэй болгох нь нам , шашны бүлэглэлүүд анхаарах хэрэгтэй.
Түүхийг ингэж үздэг түүхийн философич байхад түүх үнэн зөв болж, бичигдэж харагдах уу? материалист түүхч нар алга болсон үед түүх зөв харагдана.Далай лам Түвдэнжамцын ирэлтээр /оргож ирсэн ч гэсэн/, түүний буянаар монголчуудын оюун сүсэг сэргэж, харийн колонийг хөнтөрсөн учиртай, Хүн ард шүтэх бишрэх эрхтэй, шашинтай байгаа нь буруу юу? Шашин сүсгийн нэрийг зээлдсэн бузар хулгайч, улс төрчдөө бүү өмөөр өө, танай нутгаас ч байна,
Ард түмнийг хүлцэнгүй байлгах үндсэн үүрэнтэй. Шашин өөрөөр хэлвэл шампунь гээд ойлгоход нэг ир буруутахгүй. Толгойг сайн тогтмол угааж байх үндсэн үүрэгтэй.
Монгол хэлээр ойлголцдог монгол шашин дэлгэрүүлэх гэгээнтэн алга уу. Бид байгалийн , амьтаны зан аашийг мэддэг , мэдэрдэг ард түмэн . Харь хэл дээрхи шашин ч бай , шинжлэх ухаан ч бай ололт амжилтыг нь монгол ой тоонд буулгах нь чухал байна. Хуулбарлаад байвал бусдаас будаа иддэг сурагчаас ялгаагүй болоод байна.
МОНГОЛ ХҮН ТА: 1. Элдэв зүгийн гадна, дотнын хагалан бутаргагчдаас сэрэмжил, 2. Есөн жорын бузар шуналт шашнуудаас цэрвэж холд, 3. Дотоодын урвагч, ховлогч, хутгагч, алив муу үйлд өдөөн турхирагч "эх орончдоос" сэргийл, 4. Мухар сүсэгт хөтлүүлсэн сохор амьдралаа шинжлэх ухаанд түшсэн бодит амьдралаар соль. Эцэг эхээс заяасан оюун ухаант, омог төгөлдөр бие, сэтгэлээ бусдын өлмийд бүү дэвсэж өг. Бурхан гэх оргүй хоосныг хайж, түүнд итгэх гээд байгаа бол тэр чинь ТА ӨӨРӨӨ мөн. 5. Энэ Монголоос чинь өөр эрхлэх, гомдох, магтуулах, муулуулах, эрх чөлөө нэхэх, эцсийн мөчид ясаа тавьж амар орших газар орон бидний энэ дэлхийд бүү хэл, одот орчлонд олдохгүйг үхэн үхтлээ санаж яв. Ингэсэн цагт Монгол өөдлөнө!
Яг миний хэлэх гэснийг хэллээ. Шашин бүү шүт. Шүтэх юм мундахгүй. Төрүүлж өсгөсөн ээж, ааваа шүт. Хөөрхөн алаг үрсээ шүт. Хүчирхэг явсан үүх, түүхээ шүт. Ядуу тарчиг ч эх орноо шүт. Ямар их үнээр олсон тусгаар тогтнолоо шүт. Уул хангайгаа шүт. Эрдэм ном, шинжлэх ухааныг шүт. Бие биенээ хайрла. Эцэст нь энэ биеэ шүтэж ариусга.
ХАТУУЧ ГЭСЭН ҮНЭН ТҮҮХ БАЙНАА УНШААД БАЙХАД ҮНЭН БОЛОЛТОЙ ТҮҮХ ХУДЛАА ХЭЛДЭГГҮЙ
Шашин шутэхьэрх чолоо Ундсэн хуулиар баталгаажсаан Харин тор шашин хоер тусдаа байх хэрэгтэй УИХ ын зарим гишууд ялангуяа мАН ыхан шашинд дэндуу автагдаж ард иргэдэд буруу улгэр болж байна
Алтан ургийнхан гэж ариун амьтад байсан гэж эндүүрдэгээ болих болсон. Орос ах шигээ буруу бүгдийг бусдаас хайдагаа бас болих хэрэгтэй.Бурхан шүтэх нь буруу биш гэхдээ төвдөөр л ойлгодог,ариун дүрийг эсгээд зовлон зайлшгүй,залбирлаар л давна гэж мунхруулдаг Бурханыг шүтэх нь Монголчуудад тохирохгүй.
Анхдугаар Богд Занабазар аймхай хулчгар учраас Манжид бууж өгч их гай тарьсан. Хоёрдугаар Богд Лувсандамбийдмой нь халх хүн байсан учраас өөрийн ах дархан чин ван Рэнцэндоржийг манжид цаазлагдсаны дараа Амарсанай Чингүнжав нарын бослогыг талархан дэмжиж байсан.Үүнээс үүдэн манж нар 3 дугаар богдоос эхлэн төвд хүмүүсийг залж ирдэг болсон.Хамгийн сүүлчийн 8-р богд бол архичин завхай учраас тэмбүү өвчин тусч үхсэн. Гайхуулаад дурсуулаад байх түүхтэй хүн биш.
Мухар сусэг хар тамхинаас илуу аюултай
АНУ-д очоод шашны байгууллагыг нь судлаж үзсэн. ТТГ-ын нэг салбар юм байналээ. Альч шашин тагнуулын газартайгаа хүйн холбоотой. Монгол хүний эрүүл ухаанаар бодоод үзээрэй.
ануд гурван хүний нэг нь тагнуул гэнэлээ еврейн улсад адилхан арабууд мэддэг
Лам хуврага, гэлэнмаа, санваартангуудыг тэгвэл тагнуулч болгох ёстой юмаа даа.
Тшүх давдагдах гээд л байгаа бэлтгэлээ ч хангаж байгаа 10 р богдоор манай төрийн тэргүүн хийгээд томчууд өөрсдийнхөө ил дал болон хамаатан садангуудынхаа хүүхдүүдийг тодруулах гэж х хоорондоо хэдэнтэй зөрчилдөж өстөн дайсан бололцсон доо
Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн К.Маркс үнэн хэлж.
Бусад сүм хийдүүд буяны үйлсэд их хөрөнгө зардаг юм билээ.Ми Йе ноёны хамбын ядарсан зүдэрсэнд тусалж байсныг мэдэхгүй. Ялангуяа тэгээд Бүрэнгийн хамба Архангайгаас баруун тийш ард түмнийг бол бөх Мөнхбат шигээ пзда үх гээд хараачих байлгүй дээ.Ум базарваань хумпад.
Хууль батлуулах хэрэгтэй, Монголд ямар ч богд гэгээн, хутагт, гэгээнтэн бас ренбүчи нарын хойд дүрийг гадаадаас болон дотоодод тодруулахыг хуулиар хориглох хэрэгтэй. Тодроод байгаа нэгнийг нь чшалгаж хариуцлага хүлээлгэх хэрэгтэй, цэцэг шиг царайлаг гэгээнтэн нтр гээд байгаа ламтай, бас дээшээ нум сум харвадаг нар саран нутагт ... гээд их байгаа
Шашин шүтэх эсэх хувь хүний эрхийн асуудал. Гэхдээ ямар шашин шүтэх вэ гэдэг бол асуудал. Хүнлэг, нигүүлсэнгүй үзлээр хүмүүжүүлдэг шашин байж л байдаг. Хүмүүсийн тэр хөгжлийг нь шүтэж үхчих гээд байдаг Япончууд гэхэд л ямар их шашин шүтдэг гэдгийг мэдэх үү??? Олон төрлийн шүтлэгтэй. Тэр бүү хэл зун 8 сард Обон гэдэг нэртэй баяр Япон даяар хэдэн өдөр тэмдэглэнэ. Гол утга санаа нь талийгаач эцэг өвгөдийнхөө сүнсийг гэртээ урьж залах жишээтэй. Гэлээ гээд тэдний хөгжил саарчихаагүй л байна. Юмыг ганцхан өнцгөөс өнгөцхөн дүгнэж болохгүй л дээ.
Энэтхэгт ,лам болохоор явж буй асуудлыг төрийн бодлогоор хориглох хэрэгтэй
Өнөөгийн монголын дүр зураг хувьсгал үүсэхээс өмнөх цаг үетэйгээ яг адилхан байна.
Тэр үеийн байдал ямар байсныг тэр хүмүүс нь л мэдэх байхдаа. Архивын өнгөц мэдээлэл хэнд ч хэрэггүй. Богд түүхэнд ямар үүрэгтэй байсныг чамаас өмнө тодорхойлчихсон юмаа хө!
Энэ тусгаар улс авч явна гэдэг бидэнд бол дэндvv хvндэдсэн ачаа , мэргэжил мэдлэг хvрэхгvй хэцvv юм бн!! 30 жил туршиж vзлээ!! Сурсанаараа хоер хершдее хуваагдаж ороод ч юмуу аль нэгээр нь удирдуулаад , чадаж мэрэгшсэнээр нь ламаа шvтээд найр наадам цэнгvvн шоугоо тасралтгvй эрхлээд явбал болохоор юм шиг!!
Энэ этгээд яаж профессор болсон нь нэн сонин. Өөрөө сургууль байгуулаад, өөртөө доктор,профессор цол олгодог орчин үеийн ичгүүргүй судлаач нарын нэг байхаас зайлахгүй. Манжийн Да Чин гүрэнд хятадыг эзэрхэхийн тулд хүчирхэг цэрэг дайны холбоотон хэрэгтэй байсан бөгөөд энэ үүргийг монголчууд хариуцаж байсан юм. Манжийн хуулинд нэг хүүтэй бол цэрэгт татахгүй,лам бол цэрэгт татахгүй гэсэн заалт байсныг угийн дасан зохицох чадвартай монголчууд овжин ашиглаж бүх эрчүүд лам нэр зүүсэн юм. Хожим манжийн эрх баригчид хятадын бослогыг дарахаар цэрэг дайчлах болоход монголоос цэрэгт мордох хүнгүй болсон байсан. Гэвч тэр "лам" нар бол нэр төдий лам болохоос цэргээс бултсан, одоогийнхоор бол цэргийн жинхэнэ албанаас зайлсхийдэг няцмал новшнуудтай адил баагийнууд байсан. Сүм хийдэд ч хурдаггүй хөдөө гэртээ л хэвтэж байдаг хэлтгий захтай дээл өмссөн малчид юм.Мэдээж олон дотор ном эрдэмт шимтсэн Буддын аугаа үзэл санааг биширсэн, зорилготой гэгээлэг хэсэг байсан.
Одоо үеийн монголчууд бол Буддын сургаалыг шинжлэх ухаанч үзлийн үүднээс сонирхож судалдаг, ёс зүйг эрхэмлэдэг, юмс үзэгдлийг уг шалтгаан, шүтэн барилдлага талаас нь учрыг олж хужрыг тунгаадаг дээд түвшний иргэд болж байгааг бид анзаарч байна. Аливаа шашин ,тэр дотроо Буддын эрхэм дээд сургаал бол хүнийг мал мэт идэж уухаас өөрийг үл мэдэх, бүх төрлийн гэмт хэрэг ,зөрчил гаргаж байдаг, муу бодолтой муу хандлагатай хувиа хичээсэн амьдралаас салгаж, эрхэм дээд хүнлэг ёс зүйтэй иргэн болгох зорилготой тул 1990 оноос эхэлсэн ёс суртахууны сүйрлээс шалтгаалан уруудан доройтсон манай нийгэмд ус агаар мэт чухал хэрэгтэй. чулуунжав шиг юм хэзээ ч ганц ч хүнд ёс суртахууны зөв дадал хэвшил тогтоож чадахгүй. Тэр бол хувиа хичээсэн ёс зүйгүй маланцар л бэлтгэж чадна. Боловсролыг бүү бузарла.
Нэгийг яриад нөгөөг хийх нь Монголчуудад энгийн зүйл болсонд Төвд шашны шар малгайтны урсгал гол үүрэг гүйцэтгэсэн.Залгаад Оросуудын социализм нэрэмсэн.
Бурханы сургаалийг шинжлэх ухааны талаас судалж ахуй амьдрал, үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ард олноо ёс зүй, ёс суртахуунтай болгох нь чухал байна. 21-р зууны иргэн бид шашны суртал, мухар сүсгээс ангижрах цаг болсон.
21 ond feodalizmiig unagaaj bugd nairamdah toriig baiguulahdaa sum hiidiin too noloog bagasgasann zov um
Шинэ үндсэн хууль Нэгдүгээр зүйл. 1.Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн. 2.Монгол улсын нутаг дээр ард түмэн нь шударгаар хөдөлмөрлөж авсан цалингаараа, оролгоороо сэтгэл дүүрэн хангалуун амьдарах бүх бололцоог хангаж чадахуйц энэрэнгүй хүнлэг ардчилсан нийгэмийг үе шаттайгаар байгуулана. 3. 1.2. т заасан ардчилсан нийгмиийг байгуулахад урьдчилсан нөхцөл болсон ардчилсан ѐс, шударга ѐс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Тайлбар: 1.2. ыг хэрэгжүүлэх төрын ажилын чиглэл а) ажлын байр бий болгоно б) цалинг амьжиргааны үний өсөлттэй ижлээр нэмнэ в) хиймэл үний өсөлтийг зогсооно (цалин нэмэгдэнгүйт худалдаачид үнээ нэмдэг. Ингэснээр цалин тэтгэвэрийн нэмэлт амьжиргаанд нь нэмэр болохгүй зөвхөн инфляцийг хөөрөгддөг. Энд засгийн газрын ШӨХТ газар хэрэгцээт барааны үнийг хяналтандаа авч зайлшгүй үед үний өсөлтийн хэмжээг тогтоож үнэ нэмэхийг зөвшөөрч ажиллана).
Шинэ үндсэн хууль. Зургаадугаар зүйл. 5.Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар ашиглуулж болохгүй. Тайлбар: Хуучин ашиглуулж болно гэсэн заалт Монгол улсын нутаг дээр монголчууд өөрсдөө орж ч болохгүй хориотой бүсүүд үүсгэж газар нутгийн бүрэн бүтэн байдалыг алдагдуулж байна. 6.Газрын хэвлий дэхь баялгийг лиценз хэлбэрээр хувь хүн болон гадаадын компаниуудад ашиглуулахыг хориглож зөвхөн төрийн компаниууд болон төрийн компаниууд тавиас дээш хувь эзэмших хувь хүн болон гадаадын компаниуудтай хамтарсан уул уурхайн компаниуудаар олборлуулж төр эзэмшинэ. Тайлбар: Ийм замаар Монгол улс шаардлагынхаа дагуу ажлын байр бий болгож баялагынхаа үр ашгийг ард түмэндээ хүртүүлэнэ.
Чулуунжав тун сайн.маш зөв бичжээ..одоо хууль гаргаж энэ заваарсан ажлыг засмаар бна.. монголд ямар ч шашин тохирохгүй ээ...залуус та нар өөдтэй байж энэ эх орноо дээш нь тат...та нар их аймхай хулчгар болсон бна шүү..одоо ШУА г тараа...ЛАМ нарыг цэгцэл...тэгэхгүй бол ШУА.ГАНДАН хоёр хамтраад улс монголыг маань сөгдүүлж гүйцлээ...
маш зов бичжээ одоо яг энэ эргэж сэргэжээ бараг аймаг бурээс хувилгаан тодорч тэд онго монго сайн унаа байр сайхан хуухэн тэй холбогдож байна суулийн 28хоногт маш олон хун овдож нас барж байхад хойшидын буянд нь овчиноос салахад нь гээд гарч ирээд санаагаар ном онлайнаар уншиж байгаа хувилгаад лам нар байна уу цагаан сар битуунд зурагтын суваг бурээр дансаа тавиад онлайнаар засал хийж байна гээд хиидууд уралдаад байсан хамаг амьтаны тусын тулд энэ хунд овчины уед гарч ном сургаал айлтгаж санаа сэтгэлийг хямралгуй байлгах гэгээрэлийн очуухэн ч юм харагдахгуй нь нэн харамсалтай Дарамсалад тэр олон нялх хуухэдууд инженер электроникийн чиглэлээр явсан бол мон хэрэгтэй дээ одоо овдож ирэх бии дээ хоорхиис
Бурханы шашинд зорилгогүй амьтны амь таслах,хүнийг хүчирхийлж зодох,бусдын эд зүйл хулгайлах,бусдын нэр төрд халдаж хэл амаар доромжлох, бусдыг дарамталж ширүүн үгээр загнах,хов базаж бусдыг доромжлох,бусдад хор хүргэх гэж элдвийг санаж сэдэх гэхчлэн үйлүүдийг цээрлэ гэж сургадаг. Энэ бүгд буруу юм уу. Тэгвэл энэ бүгдийг үйлдэхийг чулуунжав уриалж байгаа юм уу. Чи Ромын католик сүмийг татан буулгах саналыг янкуудад явуулвал яасан юм.
Хэн ч сургаж чадна.Хийдэггүйд учир нь байгаа.Амьдрал хоосон юм бол наад зах нь авгай авч энэ ертөнцийн бохиртой хутгалдаж болохгүй.Гэр бүлтэй байхад тэжээх хэрэгтэй. Тэжээхэд мөнгө хэрэгтэй.Ажил хийдэггүй лам нарт мөнгө олох ганцхан зам үлддэг.Энэ нь хүмүүсийн тархийг угааж жүжиглэх.Даан ч хүмүүс бас бүгд тэнэг биш.Ариун дүрийг эсгэсэн бурхны хүүхдүүд юу сургаад,өөрсдөө юу хийж яаж амьдарцгаадагийг нь харж мэдэж байдаг юм.
Шинэ үндсэн хууль. Хорин нэгдүгээр зүйл. 1.Улсын Их Хурал нэг танхимтай, энэ танхимийг ард түмнээсээ сонгогдсон зуун найман төлөөлөгч бүрдүүлэнэ. Тайлвар: Энд УИХ ын гишүүн гэсэн ойлголтыг ард түмний төлөөлөгч гэсэн үгээр орлуулав. (Цаашид УИХ дахь төлөөлөгч) 4.Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн тойргоос нэр дэвшигдсэн иргэдээс төлөөлөгчийг сонгох журмаар явуулана. Тайлбар: Тухайн тойрогтоо танигдсан монгол улсын иргэнийг нийт ард түмний төлөөлөгч болгон УИХ д сонгоно. 5.Улсын Их Хурал дахь төлөөлөгчийг Монгол улсын хууль зөрчсөн, ёс зүйн дутагдал гаргасан, манлайлагч үүргээ умартаж ажилдаа хойрго хандсан тохиолдолд эргүүлэн татна.
Манай алдартай академич.шинжлэх ухааны .докторуудын дэргэд Чулуунжав бол ёстой шударга эрдэмтэн ажээ...Чухам ийм хүмүүсийг л ШУА н гишүүнээр сонгууштай..гэтэл байдал огт өөр бөлгөө...Чулуунжав та улам хатуу үнэнийг бичээрэй..амжилт
Хужаа гээд л бидний муулдаг хятад улсын хөгжил гүйцэгдэхээ байлаа, наад захын жишээ гэхэд өнгөрсөн 7 хоногт сансарын станцынхаа эхний модулыг сансарт гаргалаа, Орос шиг сансарт байнгын станцтай болж бна гэсэн үг. Харин Монголчууд бид ухарсаар л ... ухарсаар л ...
Хятад улсад төрөлт багасч, хятад эмэгтэйчүүд хүнтэй гэрлэж гэрийн зарц боол мануухай байхаас залхаж эрх чөлөөтэй явахыг хүсдэг болсон.
Үр хүүхдүүдээ лам болгоод байгаа эцэг эхчүүдийг ер ойлгохгүй юм. Цогт тайж киногоо дахин дахин үз.
хятдад эрэгтэй эмэгтэй насанд хүрсэн хүүхдүүдээ зураг хөрөг төрсөн он ажил мэргэжил цалинг зарлаж байгаа самбар картон дээр бичээд зараад суудаг таарах хүн үнэ мөнгөө өгч авалцаад гэр бүл болдог Бие биендээ их л муу итгэдэг зах дээр бараа зарж байгаа юм шиг тавьчихсан суудаг
103.212.116.165 Хужаа гэж залхуу тэнэг Монголчуудыг ажилсаг ухаантай буриадууд турхирч ирсэн.Та Оросуудын нусны алчуур буриад байна.
Ёстой гашуун үнэнийг та хэллээ. Одоо бид шашны гүн ухааны мөн чанар мухар сүсэг 2 ыг ялгаж салгах хэрэгтэй
Шар хувалзууд нийгэмд баялаг бүтээхгүй сорон мөлжиж оюун санааг айдасаар дарангуйлж орлого олохыг эрмэлзэх юм даа.
Сонирхолтой санаанууд гаргаж бодлын ертөнцөд минь цучил нэмсэн Чулуунжавт баяр хүргэе. Одоо арай ч шашны тэргүүнээ өөр улс үндэстнээс тавихгүй байлгүй дээ. Шашны тухайд гэвэл анх манайд тааруухан урсгал чиглэл нь орж ирсэн юм биш үү. Түүнээс биш гүн ухаан- чойр ном нь хүнийг хөгжүүлэх, сэтгэлийг нь засах тал дээр сайн боловсорсон гэж боддог. Ялангуяа төв үзлийн Хоосон чанар гэдэг нь их гүн гүнзгий бодож сэтгэсэн зүйл байхаа. Шашнаас үүнийг нь л хүлээх хэрэгтэй. Түүнээс биш шашнаас улс орныг хөгжүүлсэнгүй, техник технологи авч ирсэнгүй гэж шаардах нь утга учиргүй. Энэ тал дээр тэртээ тэргүй шинжлэх ухаан байж байгаа шүү дээ. Гэхдээ өнөөгийн шинжлэх ухаанд дутагдал бас бий. Байгалийн шинжлэх ухаан 2 хон зүйл дээр тулгуурладаг юмаа. Нэг нь матери, нөгөө нь энерги. Гэтэл энэ нь хангалттай бус гэдэг нь орчмын жилүүдийн судалгаанаас харагдаж эхэлж байх шиг байна. Матери энерги хоёроос гадна юу гэж нэр өгөхийг мэдэхгүй байна, ямар ч байсан нэг юм дутаад байгаа юм. Энэ нь магадгүй МЭДЭЭЛЭЛ, код гээч юм байж болох.Эсвэл үүнийг ертөнцийн оюун санаа, дизайн гэж ойлгож болно. Энэ дизайн нь матери , энерги хоёроос хараат бус оршино гэж би хувьдаа үздэг. Иймд аливаа юманд амьтай ч амьгүй ч ялгаагүй түгээмэл орших Мэдээлэл гээчийг олж харах түүний зүй тогтлыг илрүүлэх нь чухал. Магадгүй намайг ингээд хэлэхээр наад зүйл чинь байдаг л зүйл шүү дээ, удамшлын механизм, илрэл гэж ам таглах гэх л байх. Үүнтэй санал огтхон ч нийлэхгүй. Би бодохдоо мэдээлэл Чулуунжавд төдийгүй Чулуунд ч байна гэж мунхагланам.
Чулуунжав гуайд гялайлаа. Сонин сайхан нийтлэл юм. Уг нь манайхан шашны уншлагаа монгол хэлээр явуулах боломжтой, судар номоо орчуулаад бэлтгэчихсэн юм гэсэн. Энэ талаар Далай лам ч мөн айлдаж байсан. Манай лам нарт учир байна аа. Монголоор ном хурлаа явуулахаар хүний итгэл үнэмшил буурчина гэдэг үхширмэл үзэл тэдэнд бн. Энэ чинь л шашны хомлолыг монодольдох, түүгээр ашиг олох гэсэн нэг иш болов уу...
хөвсгөл рүү шарын шашин орсон учраас газар хөдөлж монголыг сүйтгэхнээ хэл буруу БУРУУ номтны шашин бөөгийн шашин хоёр таарахгүй хөвсгөлд шарын шашин дэлгэрүүлэх гээд нутаг дэлгэрүүлээгүй
Хүүхдиыг ядаж 16 наснаас нь өөриын хүсэл зорилгоор нь лам болгодог больмоор бнаа ! Учир мэдэхгүй жаалуудыг тангад ном цээжлүүлээд , ээж аавын хүслээр хаа хол энэтхэгт хориод хүүхдиын эрх зөрчигдөж бгаа асуулал бмаар ,
Хааяа нэг ийм бодит түүх уншиж байх нь амьдралд бодитоор хандахад тустай. Товч нийтлэл бичсэн явдалд баярлалаа. Амьд хүн бурх наас ялгаатай нь бодож, сэтгэж чаддагт л байдаг. Энэ нь таны хамгийн үнэт эрхэм зүйл чинь гэдгийг хүн Та өөрөө мэддэг. Бурханыг хүн өөртөө зориулж л зохиосон хийсвэр ертөнц. Зохиосон шалтгаан нь бол энэ биеэр амьдрах амьдрал чинь дуусах үед төрөх айдас, харамсал, болдог бол дахин амьдрах хүслээс төрсөн хийсвэр мөрөөдлөөс үүсэлтэй сэтгэл зүйн жирийн л үзэгдлээс гаралтай бодол. Тийм учир энэ амьд яваа насандаа өөрийнхөөрөө л сэтгэл хангалуун амьдрахаа бодох хэрэгтэй байх даа!
Энэтхэгээс ирсэн үс ноос болсон хуурамч ламын өмнө мөргөх гээд талбай дээр бөөн бөөнөөрөө алалцаж байсныг бодохоор аргагүй л мунхаг харанхуй хүлцэнгүй пизда нар гэж бодогсон доо. кккк
Төвдийн ихэс лам нарыг хувилгаан болгон зарлах ёсынг анх монголчууд зохиов. Гармаа багшийн намтарт үз. Түүнээс өмнө төвдөд хувилгаан хутагт хувилан төрөх гэж юм байсангүй. Гэгээн хувилгаан тодрох явдлыг монголчууд зохиосон болохоор одоо тэр балай явдлыг таслан зогсоох сайн үйлийг монголчууд хийх үүрэгтэй. Шашины хэрэг эрхлэх газарыг сэргээн байгуулж, Ламын шашныг өөрчлөн байгуулах эрдэмтэнийг шашны тэргүүнээр томилох ёстой.
Хамгийн боловсролгүй хүмүүс өөртөө итгэлгүй хүмүүс лам дагаад багшаа гээд гүйж байгаа 21-р зууны эмэгнэл гэхүү дээ? Даанч яав даа!!!!
Монголчууд эзэнт гүрэн байгуулжявахдаа христийн шашин, лалын шашин, шарын шашин бүгдийг нь тэгш хүндэлж ирсэн. Шашинд хүндэтгэлтэй ханд. Шүтэх эс шүтэх хувь хүний асуудал. Түүнээс биш хууль бичиж нэгийг нь дэглэж журамлаад, нөгөөг нь магтаж шүтээд бай гэж хэлье.
Ийм хүн эрдэмтэн доктор гэж байх улс орон минь яана даа
uhaarch seheerehed tun heregtei niitlel baina shuu!
Шашны ховсдол, төөрөгдөлд автсан ард түмэн улам л уруудаж, доройтсоор мөхөл, сүйрэлд ордог нь түүхээс үлдсэн баримт, мартаж боломгүй сургамж юм.
Баримттай, цэгцтэй ойлгомжтой бичсэн Чулуунжав докторт баяр хургэе. Юу ч судлаагуй, мэддэггуй зарим нехед бичсэн сэтгэгдлээсээ ичээрэй. Ямар хун Гэдгээ харуулдаг тул цаашид мэддэг хун нь л бичдэг олон улсын жишгийг дагая ! ! !
Энэ задгай сэтгэгч жинхэнэ номтон хүнд мөргөхсөн.Тэхдээ хатуу сэтгэлтэн,хүнэлэг бус хүн гэж ойлгогдоогүй . Шашны хүнийг төлөвшүүлэх талыг нь ашиглаж,мулгуу болгох талыг нь дараасай гэмээр ......
Үнэнийг сайхан бичиж. Баярлалаа
Үнэнийг яг хэлжээ. Одоо 21 дүгээр зуунд Төвдөөс лам нар залдаг мухар сүсэгтнүүд УИХ-д хүртэл сууж байна шүү дээ. Буддизмын нэрээр янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж, сонгогчдынхоо тархийг угаах хэрэгсэл болгож байгаа улс төрчид үнэндээ л увайгүй санагддаг. Үндсэн хуулиндаа төр, шашин тусдаа гээд заасан мөртөө төрийн тэргүүн тайлга, тахил гэхчлэн шашны зан үйлд татварыг маань зориулж байгаа нь ч таалагддаггүй
Ок