Нуур, тэнгис, далайн болон тэдгээрийн ёроолын гадаргуй дахь их баялаг, аугаа их баялаг бол хүмүүс биднийх. Тэнд байхгүй юм үгүй. Усан доорх газар, гадаргуй нь хуурай газрын гадаргуйнаасаа олон дахин томын дээр ургамал, амьтнаараа ч олон дахин баялаг, эрдэс баялгаараа ч олон дахин илүү их. Энэ их баялаг дээр газрын гадаргуйн болон хөрс шороон дахь баялгийг нэмэх аваас мөн ч их тоо, хэмжээ гарнаа даа. Тэр бүх баялаг дотор уух ус ч, идэх хоол ч, алт мөнгө ч, ашиглаж болох юу л бол юу байгаа. Гэтэл нийт хүний ихэнх хагас нь ядуу зүдүү, өлөн зэлмүүн, ноорхой цоорхой амьдрахчаа болдог, энэнээсээ болоод богино насалдаг. Нялх, нойтон үрс нь ч өлсгөлөнд нэрвэгдсээр...нийт дүнгээр нь үзэхүл хүн төрөлхтөн, хүмүүс тэнэг юмаа, тэнэг юм...сайхан амьдрах энэ их боломжийг ашиглаж ер чадахгүй байна.
Усан доторх, усан доорх баялгийн талаар товчхон өгүүлье.
Нуур, тэнгис, далайн ёроол бол хуурай газрын гадаргуйтайгаа яг адил. Тэнд уул нурууд бий, өргөн уудам тал бий, дов толгод, жалга, нүх, агуйнууд бий. Сэнжтэй хад ч олон. Бидний мэдэх, мэдэхгүй өвс ургамал, навч нахиа, мөөг, хаг, замаг, бутлаг ургамлууд бий. Олон өнгийн шүр, нефть, өнгөт чулуунууд, хув, шатдаг хий бий. Тэнд бэлчээрийн хомсдол, ган, зуд гэж үгүй.
Далайн ёроолд нүхэн дотор амьдардаг амьтад ч олон, бас шувуу адил, тийрэлтэт онгоц мэт, пуужин мэт нисэж чаддаг загас ч олон бий. Биеэр нь гэрэл нэвтэрдэг шил адил амьтад, есөн шидийн нялцгай биетэнгүүд, хоёр нутагтан, могой, мөлхөгчид ёстой л чөтгөр, мангас, сүнс сүүдэр гэхээр амьтад ч олон.
Шингэн, сийрэг, зөөлөн орчин болохын хувьд ус ба агаар хоёр бараг адилхан. Ус нь зөвхөн илүү их нягт /өтгөн/. Агаарт нисдэг арга, техникээр усан дотор нисэж болно. Агаарт умбан, шумбан нисдэг шигээ усан дотор умбан шумбан нисэж чаддаг шувууд олон бий. Товчхон хэлэх аваас далай, далайн ёроол бол агаар ба газартай адилхан.
Ургамал ба амьтад нь ч адилавтар, тэдний амьдрах арга, хэлбэр нь ч ижилхэн шахуу. Далай, тэнгэст сүүгээр бойждог хөхтөн амьтад ч олон бий. Ихэнх амьтны хувьд далайн ус, ургамал нь бараг л эхийн умайн үүрэгтэй. Усан дотор үр тогтдог, уснаас тэжээл авч бойжсоор амьтдын шинэ үе мэндэлдэг. Ихэнх загас тэгж л үрждэг.
Дэлхий дээрх амьтад анх усанд л үүсэж, усан дотор л хувьсаж хөгжсөн. Амьтан, хүнийг бурхад бүтээсэн бус ус л бүтээсэн юм гэж хэлж ч болно.
Нуур, тэнгис, далайн гүнд, ёроолд ургадаг тэжээллэг, анагаах чанартай ургамал, хөвд, мөөг, замаг мэтийг ашиглах талаар бараг анхаарахгүй байна. Амьтны ертөнцөөс нь зөвхөн загасыг ашигладаг гэхэд хилсдэхгүй.
Тэнгис, далайн өгөөжийг зохистой арга хэлбэрээр, зохих тоо хэмжээгээр ашиглах аваас хүн төрөлхтөн хоолоор дутагдах учиргүй билээ. Дэлхий дээрх хамгийн том амьтад, хамгийн жижиг амьтдаар далай, тэнгис тун ч баян. Олон арван тонн жинтэй аврага том халим, олон арван саяараа бужигнан хөвөх олон зүйлийн жижиг амьтад бүгд л хүмүүсийн хувьд хоол шүү дээ. Нуур, тэнгис, далайгаа унаган төрхөөр нь, цэвэр ариунаар нь байлгаад л байвал тэр их хоол мөнхөд байсаар л байх болно. Гэтэл ихэнх улс орон, хүмүүс далай, тэнгисийг хогийн сав мэтээр үзэх нь хэвээрээ л байна.
Номхон далай гэхэд л мөн ч том сав, мөн ч аугаа их баялгийн уурхай билээ. Зарим хэсгээрээ 10.000-12.000 метр гүн энэ том сав бол шууд утгаараа эрдэнэсийн сан хөмрөг юм. Их далайнуудын гүнд халуун, бүлээн устай хэсэг ч олон, том гол мөрөн адил хүчирхэг урсгалууд ч бий, эргүүлэг, цүнхээл ч олон. Вермутын гурвалжин гэхэд л гайхамшиг, нэгэн том таавар. Далай доор газар дээрхээс ч илүү олон, илүү урт агуй, хонгилууд бий.
Далай дахь том, хүчирхэг урсгалуудыг ашиглан цахилгаан энерги үйлдвэрлэх боломжтой. Далайн уснаас бүх төрлийн эрдэс, минералыг ялган авч болно.
Далайнууд дахь нууцуудыг таних, тайлах аваас газар дээрх олон нууц илхэн болно, автоматаар тайлагдана. Ялангуяа амьдралын үүсэл, хувьслын нууцын олон түлхүүр далайд байгаа. Тэнд амьдралын үүсэл, хувьслын амьд музей бүхий л үе шатаараа оршин буй. Урт наслах, дахин залуужихын нууцыг далай дахь нялцгай биетэнгүүд хадгалдаг гэх үзэл, таамаглал ч бас байдаг...
Хог, хаягдал бол газар дээр хүмүүсийн буй болгосон хортой бүтээгдэхүүн. Далай, тэнгист хог, хаягдал гэж үгүй. Энэ бол байгалийн бүтээсэн битүү, цэвэр тогтолцоо.
Хүмүүс энэ байдлаас жишээ авч хуурай газар дээр амьдралыг мөн л хог, хаягдалгүй битүү, цэвэр, орчин, өөрөө өөрийгөө цэвэршүүлдэг тогтолцоо болгож хувиргах хэрэгтэй байна. Эсрэг тохиолдолд хүн төрөлхтөн хог, хаягдалдаа дарагдаж, хорлогдож сөнөх болно.
Монголын өнөөгийн нийгмийн жишээ гэхэд баялгаа хамгийн тэнэг байдлаар сүйтгэж, дашрамд нь цөөн хүмүүс, гэр бүл баяжиж, үлдэх хэсэг нь олон зүйлийн хүчирхийлэл, хуурамчлалд өртөж, хууртаж, хэлмэгдэж, авилга гээч альбин чөтгөрт цусаа соруулсаар, ядуурч сульдсаар, итгэл бүхнээ алдаж солиороход хүрээд байна. Монголчууд “эзэн нь хичээвэл заяа хичээдэг” гэж ярьдаг атлаа ядаж л авилгыг нийгмийн амьдралаас хөөж зайлуулах хэрэгт том, багагүй ер хичээхгүй байгаа болно.
Тэг тэгсээр дээр дооргүй бүгд л авилга авч, өгөхгүйгээр амьдрах боломжгүй гэдэгт 100 хувь итгээд “Бүгд Найрамдах Авилгажсан Монгол Улс” хэмээн нэр, хаягаа сольж ч магадгүй болчихоод байна. Хүмүүс бид мөн ч тэнэг юм даа!
Судлаач, профессор Д:Чулуунжав
Сэтгэгдэл(33)
Энэ өвгөн солиорчээ
Чи өөрөө солиорсноо мэдэхгүй явж байгаа юм байна.
харин чи галзуурчихаж, яг У.Хүрэлсүх шигээ.
Энэ галзуу хүний өдрийн тэмдэглэл үү, юу вэ?
Чи өөөрийнхөө хөтөлдөг өдрийн тэмдэглэлээ унш даа ккк
чиний бичсэн чинь л тэнэг хүний тэмдэглэл байна
Авилгалаас салаагүй улс мөхдөг тавилантай. Цар тахал дайн ДОХ юуч биш. Авилга хамгийн аюултай !!! Хүн бүхэн тэмцэх хэрэгтэй
Temtseechee
Хуучин манайд авилга гээч юм байгаагүй,харин ардчилал зах зээл л үүнийг буй болгоо биз дээ.Ер нь хувийн өмч, зах зээл,мөнгөний төлөө одоогийн нийгэмд авилга сүүдэр мэт дагаж явдаг эд юм биш үү.Хөгжингүй оронд авилга луйвар бүр их гээд хөгийн хөгийн жишээ, болж буй явдлыг тэнд олон жил амьдарсан хүмүүс ярьж байх юм байна даг.Зах зээлийн нийгэмд ч бохир заваан зүйл маш их байдаг юм байна даа.Ядаж бид бохир зүйлийг нь юуны өмнө дуурайх сонирхолтой.
Хөндлөнгийн нүдээр өөрсдийгөө харж...
Ene owgon kowid awchihsan baih bie ni muu bna hvniig saihan amidruulaj olon bolgoh chini muu vzel bodol hvniig ali boloh stoolj baih heregtei hvmvvs bol honoolt muuhai amitan
АЛТАН ДЭЭР СУУСАН ГУЙЛГАЧИН БИШ, АЛТАН ДЭЭР СУУСАН ТЭНЭГҮҮД ШҮҮ ДЭЭ.
Бэлэн алт гэж хаа байхав дээ. Тэр алтыг чинь хөдөлмөрлөж байж буй болгоно. Хөдөлмөрлөхийг ядаж хоёр хөршөөсөө сурмаар.Боловсрол ёс суртахуунаа анхаар.Хүн шиг хүн болцгоомоор байна.
Хүмүүсийн тэнэглэл их юм. Түшн дотор монголчуудын тэнэглэл үлэмж их бүр дэлхийг гайхашруулж байна. Монголын баялаг монгол хүн бүрийг $ ын саятан болгохоор их байтал хүн бүр гадаадад 27 сая ₮ ийн өртэй, 300 мян ₮ нд баясаж амьдрах сэтгэхүйтэй болтлоо ядуурчээ. Үүнд чөлөөт зах зээлд монголын төрд шигдсэн коммунист МАН,түүнийг сонгож байдаг мулгуу сонгогчид буруутай.
Нийгмээрээ массаараа тэнэгрэл гэгч өвчинд өртжээ.
тэр өрийг чинь 30 жил тавьж ирсэн түүний дотор Алтантуяагийн ЗГ Чингис самурай бонд концесс гээд л ёстой үрэн таран тараасан даа Тэнэглэл их учраас харыг цагаан болгож ойлгуулах гэж бүхэл бүтэн Цензургүй баг ажиллуулж тэнэгэрэл хүмүүсд олгох юм даа
харин чи галзуурчихаж, яг У.Хүрэлсүх шигээ.
Хүрэлсүх бол нэг ч бизнес эрхлээгүй мөртлөө 1,8 тербум төгрөгийн хадгаламжтай. Зөвхөн хүүнд сард18сая төгрөг жилд 240 өөд сая төгрөг авдаг.энэ нь 270 багшийн нэг сарын цалинтай тэнцэнэ
Тэнэглэсэн нь үнэн. үүний дотор улс төрийн тэнэглэл гэх өвчинд бүр автчихсан. Үүндээ донтоод өөр юм бодох чадваргүй болсон хүмүүс маш олон.
Heeree ene owgon kowid awchihsan baih haluurahaaraa ingeed demiirch bichdeg yum
Авилга хээл хахуул бол монгол хүний амьдралын үндэс агуулга болоод 30 жил болж байна. Монгол хүний шунал хязгааргүй учир ахиад 100 жилдээ авилгаар амьдрах байхдаа.
Oilgomjgui oron garan umba
Өнгөрсөн тэнэглэлээ олж харахгүй юм бол өнөөгийн тэнэглэлийг олж харах нүд нээгдэхгүй ээ. Тэнэг монголчуудад зориулагдсан үг.
Сонирхолтой л хууч яриа бн харин монголын шашны талаар унэныг ний нуугуй сайхан бичдэг хун харин бид бодох бас хэрэгжуулбэл
Тэр тэнгис далай чинь хог хаягдалаар дүүрчихсэн... Ямар ч утга учиргүй юм бичиж байх юм
Duurchihsen ch geh shig tenegteh yumaa
монголчууд хэнд зарцлагдаж ажлаад байнаа монголын эх орны төлөө бишээ Баян хүнийг баяжуулахын төлөө ажлаж мөлжүүлээд л баян хүний хөрөнгийг л арвижуулж байгааш дээ өөрөө адгийн туйлын гуйлгачид ш дээ энэ хэнд хэрэгтэй вэ
Шинэ үндсэн хууль. Гучдугаар зүйл. 1.Монгол улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн. Тайлвар: Баян хоосны ялгааг дэврүүлэж нийгэмийн хурцдал үүсгэж байгаа засгын газрыг мөн монгол улсад дарангуйлалын аюул үүсгэж байгаа бүлэг болон намуудыг тараах, татан буулгах хүртэл арга хэмжээ авч ард түмний эв нэгдлийг хамгаалана.
Хайран далай хогоор дуурээд удаж бна даа.
Хэ хэ авлига гvйгээр юу ч бvтэхгvй болтол нь самрагчид бол намчингууд цvнх баригчид Нам нэрээр эрх баригчид ,сууриар нь хундаамаар нь засч яанзлах естой
Hun torolhtonii 70% oyun uhaan taaruu gesen buzdee gaihah zuilgui Mongolchuud bol teneg bas munhag!
MAH IIG TAPAAX HI ZOV GEDGIIG L XELEED BAINAA DAA
Мөнгөөр олны сэтгэлзүйг залдаг сэтгүүлч нарч байна Ингэснээрээ хэн нэгнийг үзэн ядуулах,эсвэл тахин шүтүүлэх мэдээж цаад эзэд нь улсаас хулгайлсан мөнгөөрөө маш олон сэтгүүлчдийг худалдан авч нийгмийг талцуулах айдас хүйдэст авахуулах Манайхаас бусад орон төртэй ёс зүйтэй нийгэм рүү явж техник технологийн хөгжил өөд өрсөлдөж байхад бид сэтгүүлчдийн бэлдсэн улс төрийн тогоонд буцалж бие биенээ дайсагнах л дутаж байна даа