ҮНДСЭН хууль нь ч, төрийн байгуулал нь ч, төр ёсны уламжлал нь ч ойлгох, ухаарахад нэн бэрх, дууриах дагахын хувьд бол ер нь бололцоогүй талдаа шахам өвөрмөц орны тоонд Их Британи ордог. Орчин үеийн Их Британий нэгдсэн төрийн үүсэл, хөгжлийн явцын онцлогийг Англи ба Шотланд хэмээх хоёр хаант улс 1707 онд нэгдэж нийлсэн үеэс ургуулан үзэцгээдэг. Угсаатны зүйн үүднээс бол Их Британи нь ихээхэн ялгаа, онцлог бүхий олон бүрэлдэхүүн хэсгээс (Англи, Шотланд, Уэльс, Хойд Ирланд г.м) бүтдэг ба тэдгээр нь төв төрийнхөө хувьд ихээхэн онцлог, олон зэрэг зиндаа бүхий автономи холбоо, шүтэлцээтэй юм. Эл ээдрээтэй нарийн харилцаа, холбоо нь Их Британий төрийн байгуулал, Үндсэн хуульд мөн л ээдрээтэй нарийнаар тусаж илэрхийлэгдсэн байдаг. Тэгэхдээ онол, зарчимд үндэслэн бүтэж биежсэн нь бага, харин уламжлал, тохиолдлоор бүтэж биежсэн нь түлхүү, уламжлалын эрч, инерциэр үлдэж хадгалагдсан нь тоймгүй, үнэхээрийн өвөрмөц хачин жишээ, туршлага гэж үзэж болно. Британичуудын удирдах дээд давхрааныхны хувьд бараг л «өвчин» гэж үнэлж болох нэгэн хачирхмаар шинж байдаг. Энэ бол ялимгүй жижиг гэхээр ч байсан ялгаагүй төр ёсныхоо уламжлалт зүйлсийг бараг л муу, сайн гэхгүйгээр хадгалах, авч үлдэх, хэрэглэсээр байх гэсэн эрмэлзэл, оролдлого юм. Англичуудын улс төрийн амьдрал, нийгэм-төрийн үйл ажиллагааны аль ч тал, хэсгээс эл онцлог шинжийг олж харж болно. Энэ байдлаас нь болоод Их Британий Үндсэн хууль мөн л ижилгүй өвөрмөц, хосгүй сонин шинжүүдтэй. Их Британий Үндсэн хууль бол тодорхой онол, үзлийн үндсэн дээр төлөвлөгдөж, батлагдаж, мөрдөгдөж, сахигдаж ирсэн нэгдмэл нэгэн баримт бичиг огт биш билээ. Харин тэр нь энэ улс орны улс төрийн амьдралын эх хөрс, нийгэм-төрийн практикийн гал, утаан дундаас өөрөө төрж гарсан, тодорч үлдсэн, бүтээж биежсэн зүйл гэж зүй ёсоор үнэлэгддэг цөөн хэдэн хуучин, шинэ хуулиудын бүрдэл юм. Хүн амын элдэв давхрааны төлөөлөгчдийн байгууллага болж анх үүссэн Английн парламент нь эзэн хааны эрх, засаглалыг тэнцвэржүүлэгч хүчний үүргийг түүхийн урт удаан хугацааны туршид гүйцэтгэж байв. Парламентдаа түшиг, хамсаатан болж хааны эрх мэдлийг хязгаарлалцаж ирсэн өөр нэг хүч бол шүүхүүд, шүүгчид юм.
Төрийн тогтолцоо дахь байнгын нэгэн хүч, байгууллага болж бүрэн төлөвших явцдаа парламент нь нийтээр сүсэглэн дагах ёстой хууль, эрхийн хэм хэмжээнүүдийг тогтоож, байх эрхийг бүр XIII зуунд, харин хоёр танхимт бүтцээ XIV зуунд олсон байна. XVI зууны дунд хэр гэхэд хууль тогтоох эрх мэдэл парламентын үндсэн үүрэг нь болжээ.
1688 оны хувьсгалын дараагаар газрын том өмчинд түшиглэсэн хуучин язгууртнууд ба аж үйлдвэрийн шинэ хөрөнгөтнүүдийн хоорондох улс төрийн тохиролцоо, харилцан хийсэн буултуудын үр дүнд төрийн тогтолцоонд хуучин ба шинэ институтууд зэрэгцэн оршиж, Үндсэн хууль нь ч тэр байдлыг тусгаж ихээхэн өвөрмөц болж хоцорсон байна. Үндсэн хуулиар зохицуулагдах зэрэг зиндааны бүх харилцаа, мөн төрийн дээд өндөрлөгүүдийн үйн ажиллагаа тодорхой хуулиар хязгаарлагдах болсон нь тэр үедээ том дэвшил байв. Чингэж хуулийн хязгаарлалт бүхий удирдлагын байдлаар Үндсэн хуульт хаант засгийн төрийн хэлбэр хөгжиж эхэлжээ. Тэр үеийн Их Британи дахь төрийн онол, сургаалийн гол үзэл санаа нь хааны ноёрхол биш харин эрхийн ноёрхлыг дээдлэх, эрхүүдийг хуульчлах, сахиулахад оршиж байв. Төрийн засаглах үүргийн хэрэгжилтэд хөтлөх, тэргүүлэх үүрэг аажмаар парламентын мэдэлд шилжсэн ба парламент нь мөн намуудьг үүсэл, төлөвшилд тодорхойлох үүрэг гүйцэтгэсэн байна. XVII зууны эцэс гэхэд парламентын дотор Виги ба Тори хэмээн нэрлэгдэх болсон хоёр бүлэглэл үүсэж, тэдгээр нь XIX зууны дунд хэрд либерал ба консерватив нам болж хувирсан юм. Либералчуудын байрыг алсдаа Лейборист намынхан эзэлжээ.
Парламент дахь намуудын бүлэг гэсэн ойлголт Англид байхгүй.
Парламентын доод танхимыг албан ёсоор бол Хатан хааны Засгийн газар ба Хатан Хааны оппози хүч гэж нэрлэдэг. Доод танхимд хамгийн олон төлөөлөл бүхий сөрөг хүчний нэг л намыг албан ёсны оппозиц хүч гэж нэрлэх ба удирдагчийг нь сөрөг хүчний дарга гэдэг. Бусад жижиг намын төлөөлөгчдөөр парламентын хэд хэдэн чухал хороог удирдуулдаг. Гол хоёр намын аль нь парламентад олонхи болж чаднав тэр намын лидер Ерөнхий сайдаар томилогддог. Цөөнх болсон нам нь албан ёсны сөрөг хүч гэгдэж сүүдрийн Засгийн Газар маягаар ажилладаг.
Их Британий өөр нэгэн онцлог бол түүний Үндсэн хуулийн хэмжээ, зиндааных байхуйцаар хуулиуд нь хууль цаазын хүчин чадлаараа ердийн хуулиудтайгаа ав адилхан байдаг явдал юм.
Иймээс парламент нь аль, ямар ч хуулиа яаж ч өөрчлөх эрхтэй байдаг. Бусад хуулиас өөрөөр, онцгой байдлаар санаачлагдаж, онцлон хэлэлцэгдэж, батлагддаг хууль гэж Англид үгүй.
Англид төр, засгийн олон чухал зүйл, хэрэг бичигдсэн хуулиар биш, харин урьд өмнө нь тэгсээр ирсэн гэх уламжлалын дагуу шийдвэрлэгдэж байдаг онцлогтой. Ийм байдал бүр Үндсэн хуулийн эрэмбэ, зиндааны харилцаа ба хууль эрхэд ч ажиглагддаг. Бусад оронд бол маргаан, тэмцэл тарихуйц олон зүйл Англид тогтсон ёс байдлаар хэрэгжсээр л байдаг. Хатан Хааны эрх ба нөлөө бага, сулхан юм шиг атлаа их болох үедээ их ч болдог, хүчтэй ч болдог онцлогтой. Бусад оронд бол Үндсэн Хуульд нь чухалчлагдан хуульчлагдсан байдаг зүйлс Их Британид бол бичигдсэн хуульгүй хэр нь мөрдөгдсөөр, сахигдсаар л байх жишээтэй.
Их Британий хууль тогтоох байгууллага хоёр танхимтай. Доод танхимд нь 650 депутат нэг мандаттай тойргоос мажоритар системээр сонгогддог. Бусдаасаа олон санал авсан л бол тэр нь сонгуульд оролцогчдын хагасаас нь бага байсан ч ялгаагүй байдаг. Доод танхимын спикерээр сонгогдсон депутат намаасаа түдгэлзэж, намчирхлаас бүрэн ангид, хөндий болох ёстой. Спикерийг тодруулах сонгууль намын биш үндсэн дээр явагддаг. Иймээс сөрөг хүчин, цөөнхийн төлөөлөгч ч спикер болж болдог. Намчирхлаас хол байх шаардлагын улмаас спикер чуулганы хэлэлцүүлэгт оролцож байр сууриа илэрхийлдэггүй ба дэмжсэн, татгалзсан санал яг тэнцсэн тохиолдолд л саналаа өгдөг. Парламентын байнгын хороодын дарга нарыг спикер шууд томилдог.
Парламентын дээд танхим нь мөн л олон онцлогтой. Хүний тоогоороо хөгжингүй бүх орныхоос том.
Энэ танхимд хуралдах эрх бүхий хүний тоо 1200 гаруй байдаг. Тэд бүгд сонгуулийн бус аргаар ийм эрх олж авсан гишүүд юм.
Тэдний дийлэнх олонхи нь үе залгамжилсан герцог, маркиз, гүн, виконт нар, 350 гаруй нь бүх насаараа Лорд цолоор шагнагдагсад байдаг. Гурав дахь бүлэг лордууд нь нэр алдар бүхий шүүгчид болон шашны том зүтгэлтнүүд юм.
Британий парламентын нэг онцлог бол түүний танхимуудын хоорондох харилцаанд доод танхим нь тэргүүлэгч үүрэгтэй байдаг явдал мөн. Тэдгээрийн харилцаанд ч өөр улс, үндэстний хувьд хэрэглэхэд бэрх уламжлал их юм. Британий Засгийн газрын гишүүдийн тоо 20 орчимд эргэлддэг. Ерөнхий сайдыг Хатан хаан томилох бөгөөд Ерөнхий Сайдын оруулсан саналын дагуу сайд нарыг мөн томилдог. Энэ бүхэнд парламент оролцдоггүй.
Орчин үед Ерөнхий Сайдын эрх, үүрэг, нөлөө ихээхэн өсөх хандлагатай болжээ. Ерөнхий Сайд, огцорвол Засгийн Газар бүхлээрээ огцордог. Хэдийгээр Хатан хаан төлөөлөгчдийн танхимыг тараах шийдвэр гаргадаг боловч энэ хэрэгт Ерөнхий сайд их үүрэгтэй. Парламентын доод танхимыг тараах тухай Ерөнхий сайдын саналыг хүлээн авмагцаа Хатан Хаан бараг л тэр дор нь шахам тараах шийдвэр гаргах нь цөөнгүй.
XX зууны туршид парламентын доод танхимын нэг ч бүрэлдэхүүн ядаж ганц удаа ч болов бүрэн эрхийнхээ хугацааг дуустал оршин байж чадаагүй юм.
Бүгд л хугацаанаасаа өмнө тараагджээ. Энэ нь Английн төрийн тогтолцоо, улс төрийн амьдралд тухай бүр тогтворгүй, хямралт байдлыг авч ирж байв.
Парламентын хаант төрийн сул тал, парламентын БНУ-ын төрийн тогтолцооны сул талыг эдүгээ ихээхэн шүүмжлэх болсны шалтгаан олон янз юм. Нийгмийн чинээлэг баян хэсгийн эрх ашгийг дээдлэгсэд парламентад олонхи болчихвол хүн амын олонхи ядууралд түргэн автдаг. Парламентад популистууд олонхи болчихсон үед улс төрийн хямрал, сөргөлдөөн ширүүсч нийгэм удирдлагын хомсдолд орж доройтдог. Парламентад хэт зүүний хүчнүүд олонхи болчихвол тоталитаризм сэргэхэд хүрдэг. Дадлага туршлага багатай залуус олонхи болчихвол улс орон, нийгмийг эрсдүүлсэн нугалаа, завхрал шил шилээ дагаж хөвөрдөг. Хээл хахууль, өнгө, мөнгөнд дуртай улс төрчид олонхи болчихвол авилга, мафи мэт нь газар авч дийлдэхээ больдог. Ард түмний эрх ашгийг жинхэнэ ёсоор илэрхийлэгчид парламентад олонхи болсон үед л парламентын ач тус илэрдэг.
Парламент нь чингэж гавъяа байгуулахаасаа илүү гай тарих нь ч олонтаа ажээ. Иймээс XX зууны дунд, сүүл хэрээс эхлэн Ази, Африк, Латин Америкийн олон улс орон парламентын засаглалаас зайлсхийж Ерөнхийлөгчийн БНУ-ын хэлбэрт аль нэгэн байдлаар шилжих хандлагад автаад байна.
Францад гэхэд л иймэрхүү шилжилт генерал де Голлийн талынхны санаачилгаар 1958 онд болж өнгөрчээ. 1958 оноос өмнөх үед Францад үе үе гарч, хүн амыг дээр, дооргүй бухимдуулж байсан улс төрийн хямралын нэгэн гол шалтгаан нь парламентын засаглалд байсныг тэд лавтай таньж мэдсэн байв. Франц улс түүхэндээ нийт 16 удаа Үндсэн хууль зохиож, туршиж ирсэн, эл чиглэлээр өндөр соёлтой орон билээ.
Английн төр, ёсны жишээ, туршлагаар замнах боломж хэрэг дээрээ тун хомс, эрсдэл ихтэй, ойлгох танихад ч бэрх. Английг дууриахын оронд Англи болж төрөл арилжихаас өөр зам, жимгүй!! Гэвч энэ нь өөрийн гэх эртний их өвөрмөц баян түүх, соёлтой Монголчуудын хувьд бүр ч бололцоогүй зүйл билээ. Дүрсэлж хэлбэл «Хөгшин азарга жороолж сурч болох хэдий ч харин яаж ч хувьсаад хөгшин арслан болж» чадахгүй юм. Ингэхлээр Монголын хувьд ганцхан зам, ганцхан чиг бий.Тэр нь нэн яаралтай Ерөнхийлөгчийн засаглал бүхий төрийн тогтолцоонд шилжих явдал. Энэ бол эргэлзэх огт хэрэггүй цор ганц үнэн! Энэ бол өнгөрсөн 30 жилийн туршид хуримтлагдсан хог шаараас салах ганц, цор ганц арга!
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл(46)
Mash zuv
Орос,Хойд Со,Туркменистан,Казахстан,Дундад Азийн хэдэн Станууд шиг нэг нөхөр насаараа үхэн үхтлээ хаан ширээнд суудаг Ерөнхийлөгчийн засаглал гээчийг л шургуулах гээд байна уу даа.....
4 жил хам нь ерөнхийлөгчийн засаглал тотоох гэж тэмцээд барсангүй дээ. Хөгшин азрага жороо сурав гэгчээр чи цаашаа гээд монголын ард түмэн надад салаавч,дунд хуруу хоёрыг зэрэг үзүүллээ. Ерөнхийлөгчийн эрхийг ч хязгаарлах хууль гаргачихлаа. Хүүк дурак ерөнхийлөгч боллоо ч ерөнхийлөгчийн засаглал тогтоох эрх мэдэл байхгүй болчих шиг боллоо. Харин намын ноёрхлоороо далайлгаж ҮХ- ийг өөрчлөх гэж оролдвол харин ард түмэн босоод МАН,МАХН,Хүүк,Наамбарваан хэн гуайг нь шонд дүүжлэнэ шүү. Би ч ард түмэнтэйгээ цуг тэмцэнэ. Миний хам дэмий юм сараачихаа орхи. Монголд ерөнхийлөгчийн засаглал тохирохгүй гэдгийг би ойлгосон. Хамгийн наад захын жишээ Бердымухамедовыг л харчих. Хоёр талд авторитар,тоталитар дэглэмтэй хоёр том хар нүх байхад монголын ганц толгойг гүп гээд л залгичихна. Харин 76 толгойг тийм амар залгихгүй гэдгийг би ухамсарласан . Монгол Парламентийн засаглалтай байхдаа ялна.
женко гуай янз бүрээр үзэж байна шүү...аргагүй л дээ.
Хүний махан хүнстэн Цуст Алуурчин элбэгдорж бүүр гутамшигийн цаад гутамшигт жүжиг тоглож байсан. Маш олон хүн яргалж тарчлааж тамалж алсан аллагуудаа олон түмний анхаарлаас хол байлгах гээд шившигт ший янгуу үзуулсэн. Өнөө муу өмхий өгөр Алуурчин элбэгдорж хэзээ ч усанд орж үзээгүй нөгөө орк эхийнхээ өмхий салтаанд тархиа шааж оруулаад үнэрлэн үнэрлэн үхэр шиг мөөрч енгэнээд гасалж гийнаад гингэнээд байж билээ. Нусаа татаж залгиад, нулимсгүй нүдээ цус нь хатаж амжаагүй цустай гараараа арчиж жүжиглээд """" ээж эээээ, би монгол хүн мөн үү""" гэж чарлаад майлж инээдмийн гутамшигт жүжиг тоглож алийгаа алдаж байлаа. 2008 онд талбай дээр машин машинаар чулуу ачиж ирээд баахан залуусыг турхирч байгаад өөрөө нуугдаж 5 залууг буудаж алсан Алуурчин бол Алуурчин элбэгдорж. Хүний махан хүнстэн Цуст Алуурчин элбэгдорж бол ярга аллага хийж цус улай үзэж сэг зэм идэж байж тавьж таашаал авдаг Алуурчин юм. Ойрд цусны үнэр аваагүй Алуурчин элбэгдорж байж сууж чадахаа болиод хөлсний Алуурчид хөлсний бичээч хөлсний барлагуудынхаа удаадас шавхрууг сайтар нэмжээ
юун хаант засаглалтай орны жишээ авдаг юм. манайхаас гэлтгүй европын орнуудаас тэс өөр
3 хан сая хүнд олон нам ёстой хэрэггүй юм байна шүү Хэдхэн монголчуудыг яаж хувааж хагалж байгааг хараач ээ 30 жил намаар талцаж хэрэлдэж сурлаа Бүтээсэн юм юу алга Одоо бараг дайтах дээрээ тулав Жаахан юм ойлгодог ухаалаг улс төрчдөө сонсьё Энгийн ардуудаас юу асуухав дээ Тэд юу мэдэхэв Эрдэмтэдээ сонсьё
Манай НАМ - төр ба засаг Чулуунжав гэсэн нэрэнд дургүй , бас хайргүй , мартахыг хичээнэ - бас мартуулахыг хичээнэ . Харин адилхан профессор Баярхүүд хайртай ...
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэлэлцэж байхад тэгээд хуцаж хэвтэхгүй яасан юм бэ Чулуунжав минь. Одоо худлаа Женкогийн өмнөөс уйлан донгодож байхаар.
Англи Америк Герман Япон Хятад Казах бүгд Монголын дайснууд.Орос буриад ах нартайгаа л нөхөрлөх хэрэгтэй.
үнэн амь насыг чинь үүрд даана гэсэн бол даана монгол хүний амь нас хутгын ир дээр байна
Angli hvn bvr deeree noeontoi bdag baih ch durtai
Kyrgyz Turkmenistan Tajik eronhiilogchyn zasaglaltai!!!!!!!!! Ulam ulam yaduursaar bn!!!!!!!!!!!! Odoo buur dain hiij baina!!!!!! Eronhiilogchyn zasaglal garah garts bish!!!!!!!!!!!!! Parliamenty zasaglaltai oronuud baina!! Omnod Solongos Yapon Singapor Thailand. Hogjilyn manllaid hursen buh Azi oronuud bugd parliamenty zasaglaltai!!!!!
новшоо лалын шашинтай хүмүүс бидэнд хамаагүй лал төвд хужаа японд гарсан гамин барон монгол хүнд хэрэггүй орос бол монголын аиь даатгал
Да здравствует Россия.Да здравствует Бурятия.Британия Америка Китай Корея Япония должны исчезнуть.
We do not support Kommunism!!! Corruption and ex Communist Party are killing this country. NO COMMUNISM!!!!!!!! FUCK MAN FUCK COMMUNISM!!!!!!!!!!
ерөнхийлөгчийн засаглал сөнөтүгэй Парламент мандутгай
цагаан хаант орос манд тугай нэгч хар аристан өнгөт аристан байхгүй цагаан арист ари аристан орос манд тугауй нерман ч турк гаралтай
Eronhiilogchyn zasaglaltai Tajik sonsoson.. Eronhhiilogchyn zasaglaltai UZBEK-d saryn tsalin 30 USD. uzbek huuhnuud KyrKyz-d 1amerik dollaraar yanhan boldog. Uzbekiin eronhiilogchiig eserguutsen uzbek erchuud shorond nudee uhuulj uhdeg. Kyrgyz eronhiilogchyn zasaglaltai baisan uyedee dain samuun tsus tasraagui!!!!!!!!!!!! Uhel hanhalj bsan!!!!!!!!!!!! Parliamentyn zasaglalltai Solongos-g har Omnod Solongos hogjij bn!!!!!!!!! Un daranguilagchtai Umard Solongos 1 000 000 , 1 000 000 hun olborch uhej bn!!!!!!!!!
jonkhuu huurtei dahin zuuraldmaargui bna
Гадаадын бүх юмыг ичихгүй даган дуурайдаг мэдрэл хүүрнүүд шдээ.
Аргагүй л сайн дурын уран сайханчын бичвэр байна даа. Орчин үеийн залуучууд энэ хүнээс хавьгүй хол харж байгаа
Aрл лалыг муу хэлээд яанаа ???
Монголын хойно Орос, Зүүн талд Солонгос, Урд талд Хятад, Баруун талд Казахстан. Бүгд тасараад хөгжчихлөө. Парламентын засаглалтай Монгол Улс хэрүүлээ хийцгээж улстөржиж попорсоор хөгждөггүй. Саяхан гэхэд Молдав Турк Унгар гээд хэд хэдэн улс Ерөнхийлөгчийн засаглал руу шилжлээ. Хөгжлийн гарц бол гарцаагүй Ерөнхийлөгчийн засаглал. Ард түмнээсээ асуух хэрэгтэй. Ард түмэн төр бариад байгаа юм уу, Хэдэн баячууд төр бариадл байгаам уу?
Тэгээд еөк засаглалыг дэмж гээд бгаа юм уу. Манай өнөөгийн еөк ямар их хүчтэй, тэр хэрээр нийгмийн хөгжилд ямар их гай тарьж байгааг харж л бн. Парламентаа хэвээр нь байлгая. Төрийн 3 өндөрлөг гэж нэг үг байдаг атлаа, манайх хичнээн олон өндөрлөг (толгой)-той болчихсон юм бэ. Тоогоо алдлаа. Саяхан бас ҮАБЗ нь бүр ч илүү хүчээ авчээ гэдэг нь тодорхой боллоо. Энэ олон толгойг л 3 болгоод дээр нь парламентаа 2 танхимтай болговол, байдал дээрдэх болов уу...
neeh myyhai malgai цmshiin
ШАЛ ХУДЛАА 3!!! ХҮН ТАМЛАСАН ХЭРЭГ ХЭЛЦЭХ ГЭХЭЭР БҮГД ЯАГААД ЗУГТААГААД БАЙНА ??? !!!!
ШАЛ ХУДЛАА 3!!! ХҮН ТАМЛАСАН ХЭРЭГ ХЭЛЦЭХ ГЭХЭЭР БҮГД ЯАГААД ЗУГТААГААД БАЙНА ??? !!!!
ШАЛ ХУДЛАА 3!!! ХҮН ТАМЛАСАН ХЭРЭГ ХЭЛЦЭХ ГЭХЭЭР БҮГД ЯАГААД ЗУГТААГААД БАЙНА ??? !!!!
Эби шиг нөхөд гарч ирээд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй яг одоо хөгжлөө гэж хошгируулсаар байгаад өрөнд оруулаад буугаад байх хэрэг үү Женко бол хавтгай халамж тарааж ар хударгаар нь мөнгө угааж хулгайлсаар байгаад бас өрөнд оруулах юм байна л даа
Парламентаасаа Еөкийг сонгодог болгое эсвэл Ерөнхийлөгчгүй явбал яасийм бас нэг хэрүүл гарах гэж Ерөнхийлөгч чинь жинхэнэ дарангуйлагч болох биз
Ard tumenees songogdson eronhiilogch ni zasgiin gazaraa baiguulaad udirdaad yavah ni manaid iluu tohirno!!! Demjij bn!!
Хол очиж хуцаарай, хөгшин төгцөг вэ
Yag unen huchtei erh medeltei Eronhiilegch l oligarhuudiin gariig hugalj chadna!
1992 оны хууль английн хуулыг шууд хуулаад авчихсан нь буруу болсон
Судлаач голыг нь олоод үнэнийг өгүүлжээ. Ийм эрдэмтэн мэргэдээ сонсох чих энэ төр засагт нь даанч байхгүй нь харамсалтай.
нийгэмдээ буруу нөлөөлж болохгүй шүү!
Судлаач Чулуунжав л гэж бичээч, мэдэхгүй юмаа бурвал профессор болдог юм бол монголчуудын ихэнхи нь профессор болно. Нэгдсэн Вант улсын тухай юу ч мэдэхгүй, ядаж англи ч хэл олигтой мэдэхгүй байж...
Яруу найргийн профессор цол өгчихмөөр ах хүү байна.
MAN.AN.haan ta nar songoh gj bga hunee bolovsrol.chadvartai huneer songoh heregtei.Hurelsuhiig harda.tsergiin dargiin 1 jil kurs.daraa n ichneegiin 1 diplom shig uomtai uon akdemik bolovsrol uo ch ugui.ulaan popchin.oligtoi hiisen ajilgui tsunh barij bsan huniig yagaad songoh ulairaad bga uom.Ard tumen ch gesen oilgoh uhaantai baigaach.Erdene 2 yg adilhan.Enge mungeeree l uraldsan 2 hun.
МАН ерөнхийлөгчийн сонгуульд ялсанаа ил тод илэрхийлж эхэллээ! Парламент дэмий ерөнхийлөгчтэй байх нь хамаагүй дээр хэмээн тархи угаалтаа эрчимжүүллээ! Ерөнхийлөгчтэй болонгуутаа хуулиа янзлаад л насаараа МАН-н дарга ерөнхийлөгч байна гээд л дуусаа!
Сайн ч муу ч бид парламентын засаглалаас татгалзаж болохгүй. Энэ бол тусгаар тогнол аюулгүй байдлын асуудал
Хуучирсан марксист хүн юмаа даа.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443
Айл гэр гэхэд л авгай нөхөр хүүхдүүд нь яг тэнцүү эрхтэй гээд зүтгээд байвал сайн юм болохгүй. Тэргүүн хэрэгтэй. Манай улсын хувьд параламентийн засаглал үнэхээр зохисонгүй. Ямар аймшигтай хувилдаан хууль бус үйлдлүүд гаргаж байгааг олон жил харлаа. Сүүлдээ дарангуйлалтын төр болох шинжтэй. Эзэнтэй төртэй л болмоор байна даа.
Энэ марксист өвгөнд хийх юм алга. Зав их байна.