Хаадуудынхаа намтарчилсан түүхийг хятадууд нийтийн тооллын өмнөх II-I зууны үеэс бичсээр эдүгээ гэхэд 24 төрийн түүх бичигджээ.
Монголын нууц товчоо ном ч гэсэн мөн л тиймэрдүү арга, хандлагаар бичигдсэн бүтээл юм.Тэмүүжиний уг гарвалаас эхлэн амьдрал, үйл ажиллагааг нь нас эцэслэх, залгамжлагчид нь тодрох хүртэл товчоолон өгүүлжээ. Хятадын 24 төрийн түүхүүдтэй энэ нь адилавтар байна.
Чингис хааны намтарчилсан түүх, түүний ургийнхны түүх болохын хувьд "Монголын нууц товчоо" бол тухайн тэр цаг үедээ үнэхээрийн гайхамшигтай бүтээл, их хааны нууц түүх, зөвхөн алтан ургийнхны үзэх, мэдэх ёстой, судалж сургамж авч байх бичиг баримт мөн юм. Энэ гайхамшигтай бүтээлээс эх аван хийгдэх ёстой судалгааны нэгэн чухал сэдэв бол Чингис хааны зээ хөвгүүд, зээ охидын судалгаа билээ. Өнөө гэхэд Чингис хааны зээ хөвгүүд, зээ охидын гуч шахам үеийн намтар, түүх бичигдсэн байж болохоор байна.
Гэтэл яг хэрэг дээрээ чанартай, үнэнийг өгүүлсэн, уламжлал залгамжлалыг тусгасан, Чингисийн гэгдэх үнэт зүйлүүдийг хадгалсан, илэрхийлсэн ном, бүтээл тун ч цөөхөн бичигджээ. Энэ хоосон зай, цагаан хуудсуудыг түүхэн үнэнд элэгтэйгээр нөхөх, дүүргэх хэрэгтэй байна.
“Монголын нууц товчоо” номын “Уйгар ба Ойн иргэдийг эзэлсэн нь” бүлгээс иш татъя:
....235. Хувилай ноёныг харлагуудад мордуулав. Харлагийн Арслан хан Хувилайд элсэн ирсэнд Хувилай ноён Арслан ханыг Чингис хаанд уулзуулав. Чингис хаан Арслан ханыг байлдсангүй дагав гэж сайшаан соёрхож, охиноо өгье гэж зарлиг болов. Харлагуудун Арсланд Алха бэхийг өгч Чингис хаан зарлиг болруун:
Харайхад минь хөл болж
Хазайхад минь түшиг болж
Халтирахад минь тах болж
Халамж тус хүргэхээ Хайрт Алха минь мэдтүгэй...
238. Уйгарын Идүүд хан Чингис хаанд хоёр элч илгээж хэлүүлсэн нь “Үүл арилж гэгээн наран тодорсон мэт, мөс хайлж тунгалаг мөрөн урссан мэт. Чингис хаан соёрхвол алтан бүсний чинь горхиноос барьж, ариун дээлийн чинь үртэснээс олж, тавдугаар хөвүүн чинь болж хүч өгье” гэж өчиж илгээжээ. Тэр үгийг сонсоод Чингис хаан соёрхож хариу хэлж илгээсэн нь: Охиноо өгье. Тавдугаар хөвүүн болтугай...Чингис хаан Идүүдийг соёрхож Алалтун бэхи охиноо өгөв. Охиноо өгөөд Чингис хаан сургасан нь: “Хатагтай хүнд гурван эр бий. Анхны эр нь алтан төр. Түүний дараах эр нь ариун нэр. Түүний дараах эр нь авсан эр мөн билээ. Алтан төрийг хатуужиж дагавал ариун нэр бэлэн болно. Ариун нэрийг бэхэлбэл авсан эр ангид үл одно” гэж зарлиг болсон ажээ.
239.Туулай жил /1207 он/ Ойрдын Худуга бэхи түмэн ойрдоо авч дагаар ирэв. Худуга бэхийг түмэн ойрдоо дагуулан элсэж ирэв гэж соёрхон хөвүүн Иналчид нь Чэчэйхэн охиноо өгөв. Ах Төрөлчид нь Зүчийн охин Олуйханыг өгөв. Алага бэхи охиныг Онгуудад өгөв. Чингис хаан бас Зүчийг “соёрхон” ....Өлзийт ойн иргэдийг оруулж ирэв чи. Эдгээр иргэнийг чамд өгье гэж зарлиг болов...
Харлагийн Арслан хан /Чингисийн хүргэн/ ба Алха бэхи гүнжийн цаашдын амьдрал, Алха бэхийгээс төрсөн зээ хөвгүүд, зээ охидын үйл ажиллагаа, хувь заяа ямар байсныг өнөөгийн бид мэдэхгүй байна. Чингис хааны итгэлийг Арслан хан хэр сайн биелүүлсэн нь ч тодорхойгүй. Энэчлэн Уйгарын Идүүд хан ба Аталтун бэхи гүнж нарын хувь заяа, тэднээс төрсөн Чингисийн зээ хөвүүд, охидын талаар ч бид мэдэхгүй юм. Алалтун бэхи аавынхаа захиас, даалгаварын дагуу юу юу хийсэн нь ч сонин байх билээ.
Ойрдын Худуга бэхийн хүү Иналчи ба Чэчэйхэн гүнж нарын үр хойчис гэж Зүүн гарын хаант улсын үед ямар ноёд байсан нь мөн л тодорхой бус юм. Захчин эрс эрэлхэг дайчид, халуун эх орончид байсан, тэдний дунд цагаан ястай гэгдэх түшмэдүүд, номч мэргэн гэгдэх тойн нар бас олон байсан нь магадгүй Чингис хааны охидын үсэрсэн цус, тасарсан мах байсан ч байж болох юм.
Голлож гадны хавчлага, дарамтын улмаас захчины сурвалжит гэр бүлүүдийн угийн бичиг XVIII, XIX зууны туршид устгагдсаар, нууцлагдсаар байсны учир эдүгээ гэхэд сэргээгдэх ямар ч боломжгүй болсон нь түүхэн үнэнийг нэг мөсөн баллуурджээ. Торгууд, Дөрвөд, Урианхай нар болон бусад ястны дунд ч гэсэн “цагаан ястай” гэгдэх хүмүүс олон байжээ.
Тэдний XIII, XIV зууны үес дэх гарвал, угсааны талаарх мэдээ, баримт ч эдүгээ алга байна. Тэд нар бол мөн л Чингис хаан, түүний хөвүүдийн зээ хөвүүд, охид байсан нь тодорхой юм. Чингисийн хөвүүд болон ач нарын нь тухай баримт, материал их байдаг боловч түүний охидын тухай, хүргэдийн тухай, мөн зээ нарын тухай баримт, материал ховрын дээр энэ талаар хийсэн судалгаа ч бас бага юм.
XX, XXI зуунд Чингисийн 20 гаруй үеийн ачинцрууд дэлхийн олон оронд аж төрж байна. Тэдний талаарх мэдээ, баримт хомс ч гэлээ байдаг, яригддаг. Харин Чингис хааны зээ, зээнцрүүдийн тухай яригдах, дурсагдах нь бараг үгүй шахам байна.
Эрэгтэй хүний гол, чухал, шинжүүд нь зээ талдаа тод, их илэрдэг нь амьдрал дээр ч, мөн шинжлэх ухаанаар ч нотлогдсон үнэн юм. Ингэхлээр Чингис хааны олон хатадаас төрсөн охидын талаар, мөн тэдгээрээс уламжлагдан гарсан олон зээ хөвгүүд, зээ охидын талаарх судалгаа сонирхолтой байх нь эргэлзээгүй болно. Ойрдын олон ноёд, жанжид Чингисийн алтан ургаас бэр буулгах нь цааш цаашдаа ч ер тасраагүй байна. Чингисийн ач нараас олон хүн ойрдоос хатад авцгаасан баримт ч бас цөөнгүй.
XX, XXI зуунд Чингис хааны хорь гаруй үеийн зээ хөвүүд, зээ охид Ази, Европод хэдэн мянга, хэдэн саяараа байх учиртай. Баруун Монголчууд, ойрдуудын хувьд гэхэд л Чингисийн зээ хөвүүд, зээ охидын удам судар, үр хойчсыг “цагаан ястай” хүмүүс гэж хүндэтгэн үзсээр ирсэн түүхтэй. ”Цагаан ястай хүмүүс нь Чингисийн алтан урагтай мах цусны хамааталтай болох учир тэр хүмүүс дээр аянга буудаггүй. Тэнгэрлэг гарал, тэнгэрийн тэтгээсэнд үүний тайлал оршдог” гэх үзэл, домог саяхан болтол яригддаг байв. Магадгүй ойрдын цагаан ястай гэгдэх хүмүүсийн XIII зуун дахь эмээ нар нь Чингис хааны охид байсан байж ч болох юм.
“Монголын нууц товчоо”-ноос иш татсан дээрх баримтуудаас үзэхүл Чингис хаан улс төрийн учир, зорилгоор охидоо том ноёд, жанжидад мордуулж “найрамдал-ургийн холбоо” тогтоож байжээ. Харин охид нь эл учир, холбогдол, үүргийг хэрхэн, яаж биелүүлж байсан юм бол оо? Чингисийн охид мэдээжээр цаг үедээ тохирсон, таарсан мэдлэг, мэдрэмж, боловсрол, зорилготой байсан нь лавтай.
Чингис хааны зээ нарын олон үеийнхний намтар, түүхийг судлах, түүхэн том хатдын гүйцэтгэсэн үүрэг, гавъяаг мөнхжүүлэх, түүхэн роман бичих, жүжиг, кино бүтээх ажил харамсмаар бага хийгдэж, хилийн цаана ч, наана ч үгүйлэгдсээр байна.
Хүн төрөлхтний түүхэн дэх хоёрдугаар мянганы сод хүнээр Чингис хааныг тодруулсан нь Монголчууд бидэнд их үүрэг хүлээлгэлээ. Чухам юуны учир сод хүн, аугаа удирдагч болдог билээ. Энэнийг Монголчууд бид л үндэслэж, нотолж өгөх ёстой. Сод ухаантан, хаадын хаан, гарамгай жанжин, хосгүй стратегич, ижилгүй дипломат, аймшиггүй дайчин, цэрэг-дайны урлагийн хамгийн тод од байсныг нь эх орон нэгтэй оюунлаг сэхээтнүүд л баримтуудаар нотлон үзүүлж, түмэнд хүргэх учиртай.
Хоёрдугаар мянганы сод хүний хөвгүүд, ач нар, охид, зээ нар, бэр, хүргэдүүд, хамтран зүтгэгчдийн талаарх түүхэн үнэнийг дэлхий дахинд нээж, дахин нээж өгөх нь юуны түрүүнд Монголчуудын л үүрэг билээ.
Энэ их хүмүүний бие, сэтгэлийн онцгой хүч, ген нь хамгийн тодоор удамшсан байх учиртай түүний охидууд, зээ нарын нь талаарх түүхэн үнэн хэнд ч болов сонин байх бизээ. Удамших чанар, үзэгдэл нь өөрөө ихэд сонирхолтойн зэрэгцээ түүний нэгэн жишээ, баримт болж чадах түүхэн хүмүүсийн амьдрал, үйл ажиллагаа бүүр ч сонин, сургамжтай юм. Монголчууд “Удам муутыг усан дотроос түймэр авдаг” хэмээн ярьж, тооцсоор ирсэн ард түмэн билээ. Бусад ард түмэнд ч иймэрхүү үг, хэллэг буй. Хоёрдугаар мянганы сод хүмүүний үр хойчис бид өвөг дээдсийнхээ нэр, алдрыг үл хиртээж, өндөрт өргөж, зөв сайхан залгамжилж явах үүрэгтэй.
Их хаад, том жанждын үлдээсэн түүхэн мөр, өгөөж, мөнх шахам үлдэх эерэг зүйл, ололт, амжилт тун ч олон янз байжээ. Зарим хаад, жанждын ололт, ялалт нь улс үндсээ мөхөөсөн үр дагавраар төгссөн нь ч цөөн биш юм. Жишээ нь Манжийн хаад нийслэлээ Бээжинд шилжүүлснээр Манж улс, манж угсаатан мөхөж үгүй болжээ. Монголын эзэнт гүрний хаан Хубилай нийслэлээ Бээжинд шилжүүлснээр эзэнт гүрэн задрах, төв төрийн нэр хүнд унах, засаглалын хомсдол нүүрлэх, алтан ургийн ноёд шил шилээ харах, тасран нүүх, өөр өөр шашин сурталд автах, эцэс сүүлдээ төрийн тусгаар тогтнолоо алдаж доройтох, тарж бутарсан Монгол угсаатан хэл, соёлоо гээж бусад угсаатанд уусах үр дагаврыг үүджээ.
Өмнө өгүүлсэнтэй харьцуулахад Чингис хаан үнэхээр сод хүмүүн байжээ. Тарж бутарсан, холдож хөндийрсөн, Их Нирун улсын үеийн нэгдсэн, хүчтэй төр засгийн үеийн улс төрийн соёлоо гээсэн, дур зоргоор авирлах мохойдуу ноёдын эрхшээл, хүчирхийлэл дор орж зовж зүдэрсэн Монгол угсаатнуудаа нэгтгэж Их Монгол улсыг байгуулаад, цааш ахиж дэлхий даяарт энх амгаланг тогтоох аугаа зорилтыг ч мөн богино хугацаанд хэрэгжүүлжээ. Тэрээр оюун ухаандаа “ойртож, нэгдэж, бүх талаар холбогдож даяаршсан өнөөгийн ертөнцийг зураглан, хүсэмжилж байжээ!
XIII, XIV зууны үеийн дэлхий дахин бол өнөөдрийн дэлхий дахины өвөг дүр, анхны эх загвар мөн болно. “Дарсан ч дардайж, булсан ч бултайсаар байсны” цаад учир, хүчирхэг үндэс ийм ажээ.
Баруун Монголчууд дунд Чингис хааны алтан ургийн охид, хатдаас гарвал угсаатай олон хүн байсны нэгэн жишээг дурьдая. Лам явсан, нилээн ч номтой том ламын нэгэн байж хэлмэгдэлд өртөөд, арай хийж цаазын ялаас хэлтэрч, олон жилээр хоригдох ял авч, эрүүл чийрэг хүн тулдаа хүнд хөдөлмөрт зүтгэсээр хугацаа дуусгаж суллагдсан лам Бадамсэд гуайн яриа /1973 онд хийсэн тэмдэглэл/:
...Хүний язгуур угсааг дээдлэх, тооцох байдал манай хошуунд ганцхан хүрээ, хийдүүдэд л сахигдаж байсан юм. Төгрөгийн хүрээ, Зэргийн хүрээ гэхэд л одоогийнхоор бол том, чухал дарга нараа удам судрыг нь сүрхий харж байж сонгодог, тавьдаг байсан билээ. Зэргийн хүрээний сүүлчийн гэвхүйг сонгож байхыг би мэдэх юм. Удаан хэлэлцсэний эцэст цагаан ястай удмын хүн гэдгийг давхар бодолцон умзад Зодовыг сонгож байв. Тэр маань зайлуул 1938 оны хавар баригдаж хилсээр хороогдсон юм. Дөч дөнгөж л гарч явсан ид насны сайхан хүн байсан л даа. Хошуу ноёдод маань бол тийм сүрхий удам сударсаад байх юм байгаагүй ээ...
...Цагаан ястай гэдэг чинь угтаан бол Чингис хааны удмынхны үсэрсэн цусны хамааталтай гэсэн үг шүү дээ...
Чингис, Өгөдэй, Гүег, Мөнх, Хувилай хаадын охидоос төрсөн зээ хөвгүүд нь мөнхүү их хаадын хөвгүүдийн нэгэн адил, тэдгээрээс төрсөн ач нарын нэгэн адил эрх дархтай байхыг эрмэлзэх нь ойлгож болох үзэгдэл юм. Чухам чингэж л Ойрдын зарим ноёд хааны сэнтийд санаархсаар ирсэн, алтан ургийн бусад ноёдтой арчилдсаар байсан түүхтэй.
XVII-XVIII зуунд Чингис хааны ачинцарууд Манжид дагаар орж нэрээ хөөгдсөн бол харин зээнцэрүүд нь төр улсынхаа гал голомтыг хамгаалж 1778 он хүртэл зэвсэг барин тэмцэж байжээ.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл(37)
өө энэ өвгөн балайраад эхэллээ, юун Чингисийн ач гуч вэ? Дэлхийн хөгжлөөс хол хаягдаад бхад?
Birgii hutsaad bai medehgui bol duugai tsaashaa tsagitgal gologoo!
Дэмий юм бичжээ.Зарим хэрэгтэй,хэнхэгүүд өөрсдийгөө тодруулаад өргөмжлөөд өөрийгөө цоллоод байгаа шүү дээ.Дараа нь тэд биднийг тахин шүтэх ёстой гэж галзуурна даа.
hyn terlehtenii tyyhiin byhel yeiin anhnii janjin Chingis bogdoos iluu dainii tenger garaagyi yum syy!!!chingis muu nertei ch delhiin taliig ezelsen hiigeed delhiid negdygeert bichegddeg janjin yum!!!!bidend ene bol gaihamsig sanagdana!byhel delhii ter chigtee eersdiinhee janjidiig magtan saisaaj eremb daraalald oruulaj enee chagt hyn terlehtenii sodon sonin zyiliin od gyalbyylaj baihad yagaad bid demii zyil gedeg bilee!!!tyyh hyychirah tysmaa l ynetei boldogiig ta medsengyi dee!!!Deel hybzasnii heriin zyilseen ta nar medeh tedii biz ene bol delhiin daidad Mongol gyrnii tyhaid yalm byr sydlyystai onchgoi sonin saihan tyyh yum!yynii tyld bid amidarch yrgeljlel ni harin yadyyhan yhaantanyyd bye byeen heregtei hereggyui geed syyzgaaj baina!bysad ylas yndestengyydees sanaa abch ertnii Mongolchyyd yamar yhaalag sergelen baisan tyhaid olj ynsizgaana biz ee!!Demii zyil erdee ch bys?....
Ezelsen uls ornihoo emsiig hvchindseer bgad delhiin tal ni chingesiin vr hvvhdvvd bolson tedniig sudlah gvi yu balai owgon mini
Tenegee busdad buu gaihuulj bai malaa!
bi bi
Корондаа Күрэлсүк илүү илүү ккк
Нямдаваа бгаа шт.. бас нөгөө Увсын хазгай хэлт авгай... хахаха... сайн яривал би ч болж болно шт.. хаха хохо
Өөрсдийнхөө жинхэнэ өвөг хэлээ хазгай гэчихээд тэр аялагаар бичигдсэн Нууц Товчоогоо шууд уншиж ойлгодоггүй, галиг нэрийн доор буруу зөрүү орчуулж ойлгох гэж үзээд барахгүй болохоороо Gangsta эмээ шиг хүчээр тааж бичиж онигоо болдог "жинхэнэ монголууд" минь дээ.
Занданшатар гэж эргүү мал Чингэс сахал тавьж нтр.. Буян Жагаа шоолсон шт.. хаха.
пизда чулуунжав баруун монгол гэж худлаа юм бүү хуц баруун монгол чингэс хаантай ямарч холбогдолгүй манж хятад тай холбогдолгүй гээд амарсанаа орос руу ороод явчихсан дөрвөн ойрд нь ой тайга далай тэнгэс гатлаад гуа марал бөртө чино ёвропод каспийн тэнгэсийн эрэг дээр очоод нутагшаад хаант улстай байгаад устаад халимаг улсаа байгуулаад сайхан амьдарч байна ОРОС хүн монгол дөрвөн ойрд хүний амь насыг хамгаалж харсч нутагтаа оруулж өвөрлөж ирсэн учиртай цагаан хаант орсын үед ч хамгаалж байсан 1921оноос гамин хятад манж барон цагаантан тангад төвд хар лам нарын бослогоос аварч яр тэмбүү өвчнөөс салгаж гурван улсын гэрээгээр монголыг баталгаажуулж нүб-д орос даан элсүүлж япон германд оспанд алуулалгүй хамгаалж ирсэн асар их түүхтэй ОДОО ОРСЫН""СПУТНИК" вакцин монгол хүний амь насыг хамгаалж байна Орсыг чингэс хаан түний ач гуч зээ алж байсан гэж худлаа битгий ардыг мунхруул
Чи яг орсын зохиож өгсөн түүхээс өөр юу ч үгүй гар юм.Юм унш. Болвол монгол бичиг сур буриад гахай аа.
Odoo bolij uz ! Iim huuramch sanaa sedheer ta uuriin olj avsan jaahan ner hundee hundleed tomootoi suugaarai!!! Ene sanaa chin unuu ued ayul bolnooo!!! Ezen hunii odon geed tur 1. Mun nam 1.g hiilgeed zeregtsej uraldaj ugch bgaa ,mun odoogoo ymar yos zuitei humuust uguud bn ve? Ta medej bgaa bizdee??? Goltsuu nuluu buhii luivarchid avaad bgaa harin ter zohiolch duuchid avsnaas busdiig n haraarai!!!
30д он хүртэл тэсч үлдсэн зээнцэрүүд нь хэлмэгдүүлэлтийн үед хороогдоход ар гэрт нь үлдсэн эхчүүд эмэгтэйчүүд тэднээс үлдэж хоцорсон жоохон хүүхдүүдтэйгээ хамт соц үед удмын овгоо нуун амьдарч хамаг мал хөрөнгө нь хураалган, эд мөрийн баримтуудаа устгахыг нь устган нуухыг нь нууж алга болгоод өнөөг хүрч ирсэн гэр бүлүүд баруун монголд зөндөө бий. Харин эмэг эхчүүд нь өнгөрөхөд ихэнх хүүхдүүд нь өөрийн овгийн учир начрыг нь нарийн мэдэж амжаагүй үлдчихсэн болохоор одоо өөрсдийгөө ердөө ч мэддэггүй, таны бидний л нэг, олон түмнийхээ дотор бор хоног шар нараа өнгөрөөгөөд л нийтийнхээ жишгээр борогдуухан амьдраад л явж байна даа хөөрхийс.
Доорхи сэтгэгдэл бичсэн хүмүүс нь эх түүхээ мэдэхгүй нь өөрсдийгөө л шоолж тохуурхаж байгаа хэрэг. Харин түүхээ судлаж уншиж мэддэг нь оюуны цараа нь өргөн байгаад талархам. Бидний өвөг дээдэс ямархуу зам туулж ирснийг түүх л нотлодог шүү дээ. Энэ бол сонирхолтой л сэдэв бна.
science yum uuu ? khaan aas oor tuukh ugui yum uuu ? Mongol ard tumen ni tuukh iig sudlaarei Jewish history aidal
Зээ ургийг хан угсаанд тооцдоггүй. Ал + тан ураг гэж ал Чулуунжавын алын дон.
МОНГОЛЫН ХҮН АМЫН БАРАГ ТАЛ НЬ БОРЖИГИН ОВОГТОЙ БОЛСОН БИЗДЭЭ. ЯДАЖ ҮР ХҮҮХДЭЭ ХҮНТЭЙ СУУЛГАХДАА. УДАМ СУДРЫГ НЬ ХАРАХ НЬ ЗӨВ. БАГА БАЙХАД ХҮМҮҮС УДАМ САЙТАЙ АЙЛ, ЭСВЭЛ УДАМ МУУТАЙ ГЭЖ ИХ ЯРЬДАГ, АЧ ХОЛБОГДОЛ ӨГЧ БАЙЖЭЭ.
Hulgai hiij bayjsan hunii huuhedtei l huuhedtei huuhdee suulgaval yahav?
Бүгдийнх нь хойд дүрийг 3-9 сая төгрөгийн төлбөр авч тодруулаад өргөмжлөлийг нь гардуулчихсан ш дээ!!! Ккк.
Түүхийн ийм суурь судалгаа байдагүй юм байхдаа сонин юм. Чингис хааныхаа судалгааг ч ул суурьтай судлаагүй байж цээжээ дэлдээд сданууд. Хятадад судласан л байгаа. Монголын түүхтэй холбоотой өчнөөн хуудас материалыг өгсөн юм бол солиод авчихаж чадахгүй
Heden jiliin omno Enetheg ulsad Tsagaadain udmiin Mogul haant ulsiin haanii udmiin 1 emegtein tuhai documentary BBC deer garch baisan. Yaduuchuudiin horoolold aimaar yaduu saravchind huuhduudteigee amidardag geed. Emgend tetgever ene ter baihgui bolohoor ni sariin 60 dolloriin tetgelegt oruulaad huuhduudiig ni ajil oruulah gesen chini bugd bichig useggui bsan gesen. Zarim humuus ni uurlaad bidniig darlaj yavsan humuusiig yah gesii geed zarim ni bidniig odii zeregtei bolgoson humuusiin udmiig ingej yavuulahaasaa ichih heregtei geel baina lee. Odoo boltol saravchindaa l amidarch bgaa biz. Delhii deer ali hediine Chinges haanii udmiinhnii geniin sudalgaa hiigdsen. Bi gesenchuud ni bish bolood ooriigoo oor udmiinh gej helsenchuud dotor ni jinhene gen ni davhij yavna gesen shuu.
Хүргэн, бэрүүд гэж байхуу, Н. Энхбаяр лав Чингэс хааны хүргэн гэсэн байх шүү
1920-1930Д ОНД АЛТАН УРАГИЙН НОЁДЫГ ИХЭНХИЙГ НЬ ХЭЛМЭГДҮҮЛЭХД ХҮҮХДҮҮД ЗӨНДӨӨ ҮЛДСЭН ЖАР НОЁН ГЭГДЭХ НАВААН-ЮНДЭН САЙХАН БОЛТОЛ БАЙСАН Ч ТӨРСӨН ХҮҮХЭДГҮЙ БСН
Би Чингисийн үр хойчис гэж дэмий цээжээ дэлдэж байхаар түүнийг болон үр хүүхүүд, ач, жич, зээ, зээнцэр нары нь судлах олигтой хятад, араб, хинди, перс хэлтэй судлаач зориуд бодлогоор бэлдмээр юм. Бараг бүх эх сурвалж эдгээр хэл дээр байгаа. Чингис хааныг зөв талаас нь бичсэн АНУ-ын судлаач Жэк Уэотерфорд монгол хатдын тухай дараагийн номоо бичиж байгаа гэсэн.
Boduishtai l yum bichjee
чулуунжав тэр үедээ хамт амидарч байсан юм байхдаа.......................
Судлаад яаадим мэдвэл олоод алчихдаг хүчин байсаар байна
Зөв зөв. Өнөөг хүртэл судлагдаагүй сэдэв. Чингисийн ДНХ гэж дэлхий ярьж, маргаж байна. Бид их хааныхаа удам судар, залгамж хойч үеийг судлах хэрэгтэй.
Энэ ёстой чухал сэдэв хөнджээ.Яах аргагүй судлаачдийн чансааг шалгах сэдэв сайн судалж олон нээлт хийх л үлдэж дээ
chylyynjab gyai yneheeriin ynen syy!!!!harin 1905 onii zarim yobropoos ayalsan hymyysiin temdeglegeen Chiongisiin altan yragiinhanii ydamiin geh hymyysiig baga sagaar oruulsan baidag!tedgeer nomuudiig sydlaachid l olj ynsina!Tebd Mongoloor ayalsan sydlaachid gehed heden zyygaaraa syy dee!!ter bygdiig hel hel deer ni olj yzeh saardlagatai baina.Delhiin hegjil yamar hamaatai be?Bidend delhiin hegjelees iluu yum baina gedeg ni eeree agyy zyil yum!orchin chagiin yuch medehgyi tenegyydeer chingisiin agyy Mongolchyyd yugaan ch zaalgahgyi ni medeej syy dee!!!tanii hayagaan yabyylbal oiriin yed bi chingisiin ydamiin hynii zyrag ter nomon deerh sedebees ni baga zereg orchyylaad yabyylna?....tantai yamar hayagaar harilzah be?....
МАШ ЧУХАЛ СЭДЭВ БАЙНА СУДЛАН ИЛЭРҮҮЛЭХ МАШ ЧУХАЛ СЭДЭВ ШҮҮ
ДООРХ ИРЛИЙЗ ХУРЛИЙЗУУД Л МОНГОЛЧУУДИЙН ОВОГ УДАМ СУДРАА СУДЛАХ ГЭСЭН ХҮСЛИЙГ ҮГҮЙСГЭН ЧАРЛАЖ БАЙГАА БАЙХ ДАА . ДЭЭРХ СЭДЭВ БОЛ МАШ ЧУХАЛ МАРТУУЛСАН СЭДЭВ ШҮҮ НАРИЙВЧЛАН СУДЛАН ГАРГАЖ ИРЭХ СЭДЭВ ЯАХ АРАГГҮЙ МӨН ШҮҮ АМЖИЛТ ХҮСЬЕ ЭЭ
Судлах нь зөв юмаа. Одоо ч ген хоромсоомоор нь жоохон хөөвөл яадаг юм бол.Бүх л боломжоороо хүн бүр л хичээгээд эрэлхийвэл бас чгэж юм дуулна даа. Ядаж Монгол хүний бүтцийн онцлогыг тогтоовол зүгээр юмсан. Заавал нэг онцлог байгаа.
Энэ шүүмжлээд байгаа нөхдүүд судалдагүй юмаа гэхэд өөрсдийхөө ДНА шинжилгээгээ өгчихөөд дон дон гэж бай.
Казахстаны Улытау (АУГАА их уул) нутагт Чингис хааны ууган хүү Зүчийн бунхан шарил нь байгаа бөгөөд , тун холгүйхэн Тугай Төмөр, Хулан хатан бас Болган эх хатны БУНХАД түүхийг гэрчлэн өнөөг хүрчээ.Хамгийн сонирхотой нь тэнд АЛАШ хааны гэх бүрч илүү том сүрлэг бунхан байдаг бөгөөд энэ хааны талаар олон янзын домог таамаг байдаг юм байна. Энэ хааны бунханийг сэргээн засварлах үед Чингэс хааныханы сэрээн тамга цохисон тоосгонууд олдсон нь гайхалтай. Казахийн хаадууд Чингис хааны шууд угсааныхан байсан ба тэд хаан ширээнд залрахдаа яг энэ АЛАШ хааны бунханд ирж цагаан гүүний сүүнд булхаж,цагаан эсгийд залагдаж хаанд өргөмжлөгддөг байсан ба хамгийн сүүлчийн ёслол 1847 онд Чингэсийн 32 дахь удамийн Кенысар хааныг сэнтийд залжээ.....Элдэв ХУДАЛ ҮЛГЭР ярьж ам таглаж байхаар ийм бодитой архиологийн ТҮҮХЭН БАРИМТуудийг нягталж судлах нь чухал....