/товч тойм/
Балар эртний хүмүүс сүрэглэн амьдарч байсан цаг хугацаа олон зуун мянган жилээр хэмжигдэх нь маргаангүй юм. Тэрхүү урт хугацааны туршид тивүүдээр тархсан хүмүүс байгаль-цаг ууртайгаа зохицож, хоол тэжээлээ олох сурцтай болж,чулуу, мод, ясан зэвсэгтэй болцгоожээ. Аажимдаа мөн элдэв янзын оромжтой ч болсон байна.
Сүргүүд томрох хэрээр задрах үйл явц ч эхэлжээ.Ясан цусан төрлийн хамаатлаар бүлэглэгдсээр жижиг, том овгууд үүсчээ. Овог бүр оромжууддаа, мөн элдэв зэвсгүүддээ эзэд болж, овгийн ахлагчийн удирдлага дор амьдрах болжээ.
Энэ бол сүргийн дотоод дахь хуваагдал, байгаль-биологийн шинжтэй ялгарал юм. Овгууд хоорондын харилцаа нь улс төрийн шинжтэй биш бөгөөд сүрэг, хүй нэгдлийн хамаатал нь удтал нөлөөтэй байж илүү их биеэ даасан нийтлэг болох аймгууд үүсэхийн урьдал болж байжээ.
Овгийн зохион байгуулалттайгаар аж төрсөн цаг хугацаа бас олон зуу, мянган жилээр хэмжигдэх учиртай.
Овгууд эхийн эрхт ёс, эцгийн эрхт ёсыг дамжин хувьссаар эцэстээ тусгаар гэр бүлүүдэд хуваагдаж тэр нь удаах нийтлэгүүдийн тогтвортой, анхдагч нэгж болж хувирчээ.
Гэр бүлүүд үүсэх үе гэхэд ойролцоо амьдардаг овгууд бүгд л өөр өөрсдийн хэлтэй, өөр өөрсдийн нутаг, устай, зан заншилтай болж аажмаар том, жижиг аймгийн зохион байгуулалтад оржээ. Цаашдаа хэл, соёл нэгтэй, ойролцоо нутагладаг аймгууд нэгдэх, угсаатан үүсэх процесс эхэлжээ.
Аймгууд буй болж тодорхой нутаг дэвсгэрийг тогтвортой эзэмших болсноор аймгуудын хооронд улс төрийн шинжтэй харилцаа үүсэж элдэв зөрчлийг үүдэх болжээ. Чухамхүү тиймэрхүү зөрчлүүдийг шийдвэрлэх арга, замаар л аймгууд томорч ойр орчноо эрхшээл, нөлөөндөө авсаар угсаатан гэх илүү тогтвортой, илүү их нэгдэлтэй нийтлэгүүдийг төрүүлжээ.
Газар нутаг, хэл, соёл, аж ахуйн төсөө, нийтлэг нь угсаатан улсууд үүсэх үндэс болж түрүү төрийн хэлбэрүүд тив бүхэнд гарч иржээ. Газар тариаланд суурилан аж төрдөг хот-улсууд, угсаатан-улсууд том том голуудын сав газрууд даган үүссэн байна. Ийм үйл явц одоогоос 5-8 мянган жилийн өмнө эхэлжээ. Ази, Европ, Африкийн том том гол мөрөн, нуур, тэнгэсийн эрэг хавиарх хот-улсууд харьцангуй түргэн хөгжиж, хэлбэржиж, анхны хаант улсууд болж хувирсан байна. Ази, Евразийн нүүдэлчид ч тэднээс төдийлөн хоцрохгүйгээр угсаатан улсуудыг үүсгэж, аажмаар томорсоор, эзэнт гүрэн болох хандлагад автжээ.
Төв Азийн өндөрлөгөөр чөлөөтэй нүүдэллэн аж төрж байсан өвөг Монгол аймгууд анхандаа угсаатан-улс болох Хүннү улсыг байгуулжээ.
Хүннү улсыг байгуулсан өвөг Монгол аймгуудын нэр тодорхой бус учир товчлон, алслан орхихоос өөр аргагүй байна.
Хүннү улсын төр хэлбэржих, бэхжих, хүчирхэгжих үйл явц тэр цаг үеийн онцлогоор нөхцөлдөн нилээд удаан хугацаагаар үргэлжилжээ.
Хүннү улсад заналхийлэх хэмжээний хүч, боломжтой улс төрийн субъект түүний ойр тойронд байсангүй. Өмнө этгээдэд Хятадын том, жижиг улсууд буй болчихсон байсан хэдий ч тэдэнд умрын нүүдэлчдийг хүч хэрэглэн өөртөө нэгтгэх, Сибирийн ой тайга хүртэл эзлэн түрэмгийлэх бодлого ба хүч байгаагүй нь үнэн юм.
Монгол угсааны бүх овог, аймгийг нэгтгэж чадсан Хүннү улс аажимдаа Төв Азийн өндөрлөг дэхь олон хэлний бүх эсгий туургатныг өөртөө захируулж эзэнт гүрэн болох зам дээр НТӨ III зууны үед гарч иржээ.
Ингэх болсны гадаад шалтгаан нь Хятадад том эзэнт гүрэн буй болж хавь орчиндоо заналхийлэх болсон, мөн түрэг, манж угсааны жижиг улсууд ба Хүннү улсын хоорондох харилцаа хурцдаж цэрэг зэвсгийн хүчээр зөрчлийг шийдэхэд хүрсэн явдал юм.
Их Хүннү гүрний нөлөө, захиргаанд орж гурван зуун дамнан аж төрж байсан Төв Азийн олон хэлний нүүдэлчин аймаг, том, жижиг улсуудын нэр мөн тодорхойгүй учир товчлон орхихоос өөр аргагүй байна.
Хүннү улс ойр зэргэлдээ оршиж байсан олон хэлний нүүдэлчдийг өөртөө нэгтгэж том эзэнт гүрэн болж чадаад өмнөд хилээ Хятадын Их Цагаан хэрмээр тогтоосон гэрээ хэлэлцээрийг Хан гүрэнтэй байгуулжээ. Тэд нэг нэгнээ хүлээн зөвшөөрч, хил заагаа ч тогтоожээ. Чухамхүү энэ цаг үеэс эхлэн Хан гүрний хаад Хүннү гүрний болзошгүй халдлагаас ихэд эмээх болж “нүүдэлчдийн энэхүү хүчирхэг гүрнийг хагалан бутаргах хүчийг нь сулруулах, дотоодод нь өрсөлдөөн, тэмцэл үүсгэж аль болохоор хурцатгах” бодлогыг ил, далд бүх арга, хэлбэрээр явуулах болжээ. Хан гүрний хаадын хорон бодлого, явуулга амжилтад хүрч Хүннү гүрэн дотооддоо хямарсаар хуваагдаж задарчээ. Их Хүннү гүрний нэг хэсэг нь зүүн Европ руу нөгөө хэсэг өмнөд Ази руу нүүдэллэж, нэг хэсэг нь Хан гүрэнтэй нэгдэж, үлдэх хэсэг нь Сүмбэ улсыг байгуулан хүчирхэгжиж Сүмбэ гүрэн болж томорсон байна. Хэтдээ Сүмбэ гүрэн Их Нирун улс болсон түүхтэй. Сүмбэ, Нируныг байгуулсан зонхилох хүч нь монгол угсааны аймгууд, монгол угсааны хаадууд байлаа.
Их Нирун улсын захиргаа, нөлөөнд оршин байсан түрэгүүд бослого гаргаж төрийн эрхийг булааснаар Түрэг, Уйгар, Киргизийн ноёрхол Төв Азийн өндөрлөгт ээлжлэн тогтжээ. Нөхцөл, байдлын аясаар тэдний ноёрхол ч унажээ. Монгол угсааны аймаг, ханлигууд нэгдэж, орчноо хураан захирч Их Монгол улс буй болж нэн их хүчирхэгжжээ.
Өөрт нь аюул учруулж байсан, өөрийг нь басамжилж хандсан, элч төлөөлөгчдийг нь хөнөөсөн олон улс орныг Их Монгол улс довтлон эзэлсээр, буулгаж авсаар тэр цагийн дэлхий дахинд ихэнхэд нөлөө, захиргаагаа тогтоож Монголын эзэнт гүрнийг байгуулжээ. Дэлхий дахинд Монголчуудын тогтоосон гэх тайван амьдрал, даяаршил олон зууныг дамнан үргэлжилж байв.
Чингис хаан эзэнт гүрнээ хөвгүүддээ хувааж өгсөн нь түүний задралыг нөхцөлдүүлжээ.
Монголын эзэнт гүрний нийслэлийг Хувилай хаан Хятад руу шилжүүлсэн нь Монгол, Монголчууд, Хархорин хотын нэр, нөлөө, хүчин чадлыг бууруулж, бараг л “давааны цаадах” шоовдорлогдсон муж болгож хувиргажээ.
Хувилай болон түүний залгамжлагчдыг тансаглалд умбуулсаар хааны ордныхон, Хятад түшмэдүүд зөөлөн аргаар мөхөл рүү нь хөтлөн аваачсан түүхтэй.
Чингис хааны байгуулсан их гүрэн задран унаж, дотооддоо зөрчилдөн байсаар Манж Чин гүрний идэш, вассал, мөхөж буй угсаатан болж доройтжээ.
Хятад, Манж, Төвд, Хаант Оросын удирдлага Их Монгол улсын нутаг дэвсгэр, хүн ам, мал сүрэг, газрын доорх баялаг, хүмүүсийн гар дээрх алт, мөнгө тэргүүтнийг хүчээр болон эвээр, залиар болон мухар сүсгээр дамжуулан хуваан авч чадсан үр дүн XX зууны эх гэхэд дэлхий дахинаа ил болсон билээ.
Хятад дахь Манжийн төр доройтож, Хятадын цэргийн эрхтэнгүүд олон тал болж хоорондоо тэмцэлдэж, Оросын хаант засаг мөхөж, иргэний дайн дэгдэж, Японы милитаристууд эх газар руу түрэмгийлэл үйлдэж “ёстой л түм түжигнэж бум бужигнасан” нөхцөл, байдалд Монголын эх орончид үндэсний эрх чөлөөний төлөө амь хайргүй тэмцсэнээр Ар Монгол тусгаар улс болж чаджээ. Ар Монгол анхандаа Богдхаант Монгол улс, удаа нь Хятадын автономит муж, Хятадын хязгаарын муж, дахиад Богдхаант Монгол улс, БНМАУ, Монгол Улс болж нэр ба статусаа өөрчилсөн билээ.
Монгол угсаатны иргэний түүх, аж ахуйн түүх, соёлын түүх, бичиг үсгийн түүх, шашин шүтлэгийн түүх, цэрэг-зэвсгийн түүх, гадаад харилцааны түүх, философи сэтгэлгээний түүх гэх мэтээр Монголчуудын амьдрал, оршлын түүхийн тал тус бүрийг товч тоймлон бичих аваас мөн л өмнөхийн адил олон зүйлийг өгүүлж болох юм.
Улс төрийн хувьд, төрийн хувьд, Монголчууд бусдын далбаан доор орсон нь цөөн биш болох нь өмнө өгүүлснээс тодорхой байна. Мэдэгдэж буй тохиолдлууд гэхэд л Түрэг, Уйгар, Киргиз, Манж, Хятад, Орос улсын төр засаг Монголчуудыг мэдэж, залж, захиргаадаж явжээ. Гэхдээ Монголчууд тухай бүрд нь төрийн эрхээ эргүүлэн авсаар байжээ. Ингэхлээр Монголчууд цөөхөн ч гэсэн эрт хэлбэржсэн угсаатан, бэрхийг туулсаар ирсэн том үндэстэн мөн юм. Монголчуудад улс төрийн ухамсар, улс төрийн харилцааны түүхэн том уламжлал, туршлага буй нь ч тодорхой байна. Энэнийгээ харин бид эргэж судлах ёстой, сурталчлах ёстой, гаргууд сайн эзэмших, өвлөх, цаашид хөгжүүлэх ёстой.
Тохиолдлын хүмүүс, ойворгон залуус элдэв нөхцөл, байдлыг ашиглан төрийн эрхэнд гараад ард түмний хувь заяа, эд баялаг, өмч хөрөнгөөр тоглосоор буй баримт бол Монголчууд бид өнгөрсөн түүхээсээ зөв сургамж авахгүй байгаа, төрийн түүх, улс төрийн сэтгэлгээний түүхээ мэдэхгүй, судлахгүй байгаагийн тод илрэл болно.
Монгол төрийн судалгаа, Монголчуудын улс төрийн сэтгэлгээний судалгаа удаах шинэ шатандаа гарах хэрэгтэй байна. Эс тэгвээс өнөөгийн эмгэнэлт байдал цааш цаашдаа ч үргэлжлэх болно.
Монголчуудын өвөг дээдсийн үеэс нааш байгуулсан төр нь солигдох, задрах, мөхөх, томрох, бутарч жижигрэх зэргээр өөрчлөгдсөөр иржээ. Бусдын эрхшээл, нөлөөнд орж, хаяа хатавчинд нь хоргодож асан тохиолдол ч мөн гарчээ.
Монголын төрийг хэврэгшүүлж байсан нөхцөл, хүчин зүйлүүдийн судалгаа муу хийгдэж, муу сурталчлагдсан гэж хэлж болох юм.
Монголын төр гадаад хүчин зүйлийн нөлөөнд ч ихээхэн өртөж, бас дотоод зөрчил, тэмцэлдээ ч ихэд идэгджээ. Монголын хаад, язгуутнуудын зөрчил, тэмцлийг харь улс орнууд ч мөн олон дахин овжин ашиглажээ. Ялангуяа их хаадын дараах үеийн төв төрийн засаглалын хомсдол Их Хүннү гүрэн, Их Монгол улс Монголын эзэнт гүрнийг бутраажээ.
Төвдийн удирдлага, Манжийн хаадын хол явах хорт бодлогоор Монголчуудын оюун санааны амьдралыг шарын шашны мунхруулганд бүрэн автуулсан нь хэргээ хийж Их Монгол улсын төрийг мөхөөж, Монгол угсаатныг олон болгон бутраасан билээ. Энэний үлдэгдэл нөлөө, сөрөг үр дагавар өнөөдөр ч гэсэн маш хүчтэй, хорлолтой хэвээрээ байна.
Нийгмийн сэтгэлзүйн зарим тал, хэсэг, хүн амын хагасаас илүү нь мухар сүсэг, сохор бишрэл, шашны зан үйлийн нөлөөн дор оршиж дандаа харь гаралтай хийсвэр зүйлүүд, шүтээнүүдэд /соёмбо тэмдэг, хийморийн хүлэг, хангарьд г.м/ залбирсаар байгаа билээ. Гэтэл XXI зууны 20-иод он гэхэд хүн төрөлхтний идэвхтэй, боловсролтой, оюунлаг хэсэг нь гагцхүү шинжлэх ухааны үнэн мэдлэг, мэдээлэлд итгэж, мухар сүсэг, сохор бишрэлээс хол хөндий байх болчихжээ. Гэтэл Монголын хот, хөдөөд хутагт, хувилгаадын хойд дүрүүд тодорсоор, бөө удган нарын нөлөө өссөөр, төвд хэл дээрх элдэв уншлагаар иргэд маань “зам, мөрөө засуулсаар” л байна.
Буддагийн үзэл, сургаалыг хүндлэх, дагах, судлах, мөрдлөг болгох үйл явц бол мухар сохроор сүсэглэх, маань мэгзэм тарни, шившлэг цээжлэх, ид шидэд итгэх, төмөр, шавар, зэс, гуулин бурхдад мөргөх, адис авах, сахиус зүүх, хийморийн дарцаг хийсгэх мэтээс огт өөр үйл хэрэг юм. Сүм хийдүүдийн сүр хүчтэй зан үйлүүдээр /золигт гаргах, сор залах, чөтгөр шулмыг дарах, номхотгох гэх мэт/ юу ч өөрчилдөггүй, бүтээдэггүй гэдгийг хүн төрөлхтөн аль хэдийнээ таниад мэдчихсэн цаг үе шүү дээ. Одоо зөвхөн ухвар мөчид, гэнэн, сэтгэл санааны өвчин, гажиг олсон хүмүүс л мухар сүсэгт автах болжээ. Мухар сүсэг, сохор шүтлэгээс чөлөөлөгдөх үйл явц улам л өргөжсөөр, хүн төрөлхтөн зөвхөн өөртөө итгэж, өөрөө өөртөө эзэн болж, өөрийн мэдлэг, оюунаар бүх асуудлаа шийдвэрлэдэг болсоор байна.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл(19)
Hunnugees umnu Bida gedeg nertei uls baisan.
mongol khun buteesen buteegdekhen tukhai yarad baikh yum aa, mongol khun ni oorin tukhaa tuukh iig jewish history iin model aar bicheerei
энэ нэг ийш тийшээ үсчсэн мэддэг хэвлэгдсэн хэдэн ном, нийтлэл хольж тавьчихаад профэссор гээд суудаг хүн юу хийдэг хаанаас про авсан бэ.
Хөх Монголын түмэн үеийн түүхийг тавхан хоромд уншиж цэгнэхээр багтаан товчилсан, суурьтай, сургамжтай тойм нийтлэл болжээ. Д. Чулуунжав профессор танд баярлалаа!
ЯДУУ АРДААРАА ГАЙХУУЛСАН ХАР ЯСТАЙ УГСАА ГАРВАЛ МУУТАЙ КОМНИСТ СЭТГЭЛГЭЭТЭЙ ӨНӨӨГИЙН ХҮМҮҮС УЛС МОНГОЛЫГ ХҮЧИРХЭГЖҮҮЛЭХ УХААН ДУТНАА ӨВӨГ ДЭЭДСИЙН САНАА ҮҮРД ОРШИЖ БОРЖИГОН ОВОГТУУД ТӨРӨӨ ЗАЛАХ ЦАГ БОЛСОН БАЙНА
Мэдрэлтээд байгаараа. Юм уншаад ойлгохгүй чам шиг Хулхи Боржигоноор яахын бэ? Сүүлд овог удам сэргээж байхад овог удамаа мэдэхгүй амьтад, хужаагийн эрлийзүүд хуугаараа Боржигон овог авсан. Тэгээд одоо чам шиг мэдрэл дутуу юмнууд Монголоор нэг байна. Тиймээс улс хөгжихгүй цус ойртоод байгаа юм шүү малаа
Далай лам өөрөө шашны номыг монгол хэл дээр явуулж болно гэж айлдсан байдаг боловч, манай хуьагт хувилгаад, хамба нар үүнийг эсэргүүцсээр, шашны монополио хэвээр хадгалахыг эрмэлзсээр бн. Тэдэн ашиг, орлогтой болоод тэр...
Huvilain udmiinhan Chingesiin Mongoloor estoi garaa ugaasan humuus. Ene humuusee shuteed deer ni lamiin shashinaa nemeheer jinhene suirliin super jor ni buteegdej, uuliin uruu araag ni multlaad tavisan mashin shig l bolj bgaam. Enuuniig bur oorsdoo hiideg tenegiig yahav? Heden tuuhchid ni Javzandambaa magtaad suuchihna, amaa olohgui surtalchlaad baihaar huuhduud ni itgeed bas teren shig boloyo geed namirna. Zasgiin gazar ni demjeed odoo Enethegt lamhainuud nertei heden zuun joohon huuhed beldej baigaa shuu dee. Iim uhruudeer udirduulna deer ni arhi, bayar, zavhairalaa nemeheer undesten orshin togtoh bolomj bna uu?
tuuhee bid surah estoi mun zuw talaas n ter n muu saintai n bugdiin tuunees bish uyangarch hudlaa tsetsehesen zuil hereggui shuu dee!!! tuuhee unshaagui murtluu hudlaa tseejee deldsen eh oronch ner zuij Mongolyg gutaagchid olon bolj baigaag anzaarch baigaa yu? medeej hereg bid haanaas irsen, hen be gedgee medeh chuhal. gehdee odoo tsagtaa hul niitsuulj, erdem medleg bolowsrolooroo gaihuulsan ireeduin irged chuhal bolood baina daa!!! ted Mongolyn ireedui shuu!!!
ТҮҮХ ГЭДЭГ ЧИНЬ МЭРГЭЖИЛШ ДЭЭ. ЖААЛ ЮМ УНШЧИХААД САНААНЫ ЗОРГООР САВАХ ХЭРЭГГҮЙ. ГАДААД ОРНУУДАД, ТУХАЙЛБАЛ ФРАНЦ ЗЭРЭГ ЕВРОПЫН ЭРТНИЙ СОЁЛ ИРГЭНШИЛ, ТҮҮХТЭЙ ОРНУУД ТҮҮХЭЭРЭЭ ОРОЛДОХЫГ ХАТУУ ХОРИГЛОЖ НҮДНИЙ ЦӨЦГИЙ МЭТ ХАМГААЛДАГ. ТУСГААР ТОГТНОЛТОЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛД БОЛГООМЖТОЙ ХАНДАХ ХЭРЭГТЭЙ. ЯЛАНГУЯА МАНАЙХ ШИГ ОРОН.
Монголчууд бид эртний төрт уламжлалтай улс гэж цээжээ дэлдэх боловч түүнийг судалж өнөөгийн төр улсыг байгууллахад авч хэрэглэсэн, хагалсан юм өчүүхэн ч байхгүй. МАН 21 оны хувьсгалыг, ардчиллагчид 90оны хувьсгал хийсэн гэж цээжээ дэлдэх боловч аль аль нь ямар йгэм байгуулахаа будилж байгааг харийн улс гүрнүүд хууран мэхэлж, буруу амаар- монголчуудын ёс уламжлал хамаагүй нийгмийн тогтолцоог тулган одоо 30 жил хөлөө олохгүй будилж, эдийн засгийн эрх чөлөөгүй хуурамч ардчиллаар голоо зогоож явна. Өмнө нь бүтээсэн газар дээрх, доорхи үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг хүн амын 10 хүрэхгүй хувь нь АН, МАН-хан өмч хувьчлал нэрээр хуваан авч 90 шахам хувь ядуу зүдүү амьдарсаар.. Одоо газар нутгаа, баялгаа харийхантай нийлэн хуваах зам руу аль хэдийн орсныг залруулахаар оролдож эхэлж байна. Төрд хулгайч, луйварчин зэрэг шударга бус увайгүй хүмүүс шургалсан эмгэнэл болж байна. Өөрөр хэлвэл үүх түүх уламжлалы нь мартуулж, харийнханы бодлого хэрэгжсээр...
Туухэн тойм (панорама историческая)их зов товч анализ хийж байснаа Хэрэггуй шахуу ( соёмбо тэмдэг, хийморийн хүлэг, хангарьд г.м/ залбирсаар байгаа) юм руу хальтираад орчихлоо. Анализийг Улам тод томруун Дэлхийн хамарсан Big game ,Silk Road, West-East, Монголын язгуур эрх ашиг юунд вэ Ямар Аргуудаар (олон тонов) Нэг зорилгод Хурэх вэ зэрэг СЭДЭВ ээр ургэлжлуулэх нь зуйтэй болов уу
Туухэн тойм (панорама историческая)их зов товч анализ хийж байснаа Хэрэггуй шахуу ( соёмбо тэмдэг, хийморийн хүлэг, хангарьд г.м/ залбирсаар байгаа) юм руу хальтираад орчихлоо. Анализийг Улам тод томруун Дэлхийн хамарсан Big game ,Silk Road, West-East, Монголын язгуур эрх ашиг юунд вэ Ямар Аргуудаар (олон ) Нэг зорилгод Хурэх вэ зэрэг СЭДЭВ ээр ургэлжлуулэх нь зуйтэй болов уу
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com
ner nuur bolohoos bugd mongol yndesten baisan shyy.tyreg mongol gej baihgyi
ok
Баасны том луйвар л биз дээ
Эрдэм номын мөр Эрт залуугаас хөөсөн Үй зайгүй найз нараас Үнэнийг сонгох номтон Билэээ та Хойч үеийн залуус Энэ үеийн эрхэмүүд Дотроо нэгийг бодтол Толгойдоо нэгийг санатал Сайхан санамж болжээ Найз даа баярлалаа Ойр зуурхан 3 үеийн түүх Ламын шашинд дэндүү их ууссан Төрөхдөө төвд нэртэй Төгсөхдөө маань үсэгтэй Ухвар уг муутай түшээдээс Улс монгол ууслаа дууслаа Найз минь Сүүлийн үед бөө мөргөл задгайрсан Ном ч мэргэн найз минь санаа Нэгдэн дуграх хэрэгтэй байна Гүрэн монголийнхоо өв соёлыг Эрин үедээ авч үлдээх юм сан Анд найз даа баярлалаа