Манай дэлхийн, шуудхан хэлвээс хүмүүс бидний ашиг, сонирхлын үүднээс нар, сар, бусад гариг эрхсийн оршихуй болон хөдөлгөөн, “хувь заяаг” нь жолоодох, тэдэнд элдвээр нөлөөлөх асуудал алсдаа гарцаагүй л тавигдах болно.
Тодорхой бодлого, зорилгын үүднээс урьдчилсан тооцоо, төсөл боловсруулж, шаардлагатай бол гариг нэг бүрийн хөдлөх замыг дэлхийд маань ашигтайгаар өөрчилж ч болох юм.
Галактикийг маань өөрчлөх, сүйтгэх хар нүх үүсэх боломжийг хаах, үгүйсгэх аргаар гаригийнхаа насыг, галактикийнхаа насыг уртасгаж ч болох билээ. Оюун ухааны өндөр чадавх, техник-технологийн супер хүчээр галактикийн оршин байх нөхцлийг хамгаалах ор ганц боломжийг бид хэрэгжүүлж ч чадах юм шүү.
Өнөөдөр гэхэд л гариг дээр маань учир битүүлэг аюултай үзэгдлүүд ажиглагдсаар л байгаа шүү дээ. Жишээ нь Вермутын гурвалжин. Өвөрмөц мини хар нүх гэж ч нэрлэж болох юм. Дэлхийн гүн дэх гал, ус харшиж, халуун хүйтэн харшиж, хуурай газрыг бүрдүүлэгч асар том хавтангууд хөдөлж гамшиг тарьсаар байна. Эдгээр үзэгдэл, процесст нөлөөлж аюулыг нь ашиг болгон хувиргаж болохгүй юу?
Агаар мандал дахь хүчтэй хуй салхи, гадаад их далайнууд дахь усны эргүүлэг, цунами, галт уулын дэлбэрэлт, хар салхи, аянга цахилгаан мэтийн сөрөг нөлөөг эерэг хүч, энерги болгон хувиргаж сурах ёстой.
Дагуул сарныхаа дэлхийг тойрох зам ба хурдыг хянаж, нэг л янзанд нь үлдээж байх чадамжийг аль болохоор л эрт олмоор байна. Ингэх нь хүмүүс бидний аюулгүй байдалд л хэрэгтэй. Сар бол дэлхийн төлөв түвшин байдлыг хангагч түшиг, таяг юм. Энэнээсээ дэлхий маань салж болохгүй. Энэний төлөө хүмүүс бид л санаа тавих, таарах тохирох арга хэмжээг авах учиртай.
Дэлхийнхээ нарыг тойрох, мөн тэнхлэгээ эргэх хурд ба замыг ч гэсэн хүмүүс бид өөрсөддөө ашигтай байхуйцаар жолоодож сурахыг хичээх хэрэгтэй. Тийм чадамжийг олохын төлөө бололцоотой бүх туршилтыг хийж, судалж шинжлэх ёстой.
Наран дээрх шатах, дэлбэрэх процессыг жолоодож болох эсэхийг ч судлах хэрэгтэй. Шатах эрчмийг нь цөөн хэдэн хувиар ч болов удаашруулж чадах аваас дэлхийн нас тэр хэрээр л уртсах болно. Шатах эрчмийг 2 дахин буурууллаа гэхэд ч хүмүүс бидний хувьд онцын аюул нүүрлэхгүй л болов уу. Хүмүүс бид чинь их мөстлөг ба дулаарлын олон үе шатыг туулаад л гарсан түүхтэй билээ.
Сууж яваа онгоц, зорчиж буй хөлөг, унаж яваа морь маань цэнхэр гариг, дэлхий юм болохоор хүмүүс бид л түүндээ санаа тавих, их бага засвар хийх, болж л өгвөл унаган төрхөөр нь хадгалахыг хичээх үүрэгтэй. Энэ журамт үүргээс аль ч улс орон татгалзах эрхгүй.
Озоны давхрааны цооролт, агаар мандал дахь СO2-ын ихсэлт, хойд ба урд туйлын мөсний хайлалт мэт нь яг хэрэг дээрээ бол жижигхэн асуудал, багаахан бэрхшээл шүү дээ.Гэхдээ цааш цаашдаа хэмжээ, хөнөөл нь ихсэх аваас дэлхий дээрх амьдралыг бүрэн устгаж ч чадна. Гэтэл тийм үр дагавар гарахыг төсөөлж, ойлгож байгаа атлаа хөгжилтэй, чинээлэг, техник-технологийн өндөр чадавхтай зарим улс орон аюулыг зайлуулах үйл ажиллагаанаас өөрийгөө чөлөөлсөөр л байгаа билээ. НҮБ-ын оролцоо, санаачилга ч гэсэн тун сулхан байна. Ийм байдал муу үр дагаврыг авч ирэх болно.
Шим мандлаа диваажин болгохыг хүсэх, мөрөөдөх, түүний тулд чадах хэрээр практик алхмуудыг хийх нь нийт хүн төрөлхтөнд зайлшгүй байх ёстой үйлдэл, үзэл санаа мөн юм.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл(8)
Garig galaktikiin asuudal hundsun baina shdee
Эх дэлхийгээ хайрлан хамгаалья.
хүн амыг санаатайгаар өсгөж дэлхийн даацыг хэтрүүлж байгаа улс орнууд бусад улсад төлбөр төлөх ёстой дэлхийг даац нэг тал руугаа хазайз дийлсэнээс далжиганаж лювттэй болж соронзон орон сибирт ирж дэлхий хөлбөрч магадгүй боллоо Хүн хэт ихэдсэнээс цементэн хотууд уусч төмөр бөөгнөрч соронзлогдон соронзон уул овоо болж дэлхийн соронзон орон дэлхийг барьж тогтоох аргагүй боллоо хамаг юмыг хүн ам сүйтгэж дэлхийн ресурсийг баячуул ухаж идэж ууж дуусгаад баахан шавар цемент овоолсон уул овоо шиг төмөр дэлхийг сөнөөж байна цэнхэр ягаан тасалбар цаасаар дэлхийн баялаг унаган төрх алдагдаж хүн ам нь геомерийн прогрессоор өсч бүх юм гажуудалд орлоо эргэлт буцалтгүй сөнөнө мөстлөгийн үе эхэллээ дэлхий даяараа ганц улиралтай болж сөнөнө
Mongolchyyd aylalaar yabaad hogoon hayahgyi soyold syralzazgaa!!!!ene bol delhiin soyol syy?!................baga yumnaas ikhe heregryy yabdag yum!
Zov bna
Tiim tiim
fot fot fot fot
https://mycantho.com/zce/video-portugal-v-hungria-directo-ver-hd2.html