Нэгдэж нийлээд дахин хүчирхэгжсэн Манж Улсын анхны хаан Нурхач: “Та нар тэнгэр дэх үүлсийг хар! Үүлс сарниж нимгэрэх үедээ аюулыг үүддэггүй. Харин бөөгнөрч, зузаарч, нэгдэж нийлж эхэлбэл л тэнгэр дуугарч, цахилгаан цахиж, аянга ниргэж, үер бууж аюумшиг болдог. Монголчууд бол яг л үүлс шиг, нэгдэж нийлэхээрээ аюултай. Иймд тэднийг хагалах, сөргөлдүүлэх, бутлах хэрэгтэй. Тэгээд л бид эрхшээж байх учиртай. Энэнийг бүү март!” гэж хөвүүд, жанжиддаа захиж, сургамжилж байжээ. Энэ нь Нурхачийн хувьд Монголчуудын XIII зуун дахь их нэгдлийн үр дагаварт тулгуурлан хийсэн дүгнэлт, сургамж байв. Түүхэн баримтанд үндэслэсэн энэ үг, дүгнэлт нэгэн үнэн байлаа.
Чингисийг нас барсны дараахнаас эхлээд л хүүхдүүд, ач нарын нь хооронд шунал, бардам зан, атаархлаас үүдэлтэй зөрчил, тэмцэл гарч, газар авч, талцал үүсгэж, бүр зэвсэгт мөргөлдөөнд хүргэх болжээ. Хятадын соёлын нөлөө, эрхшээлд автсан Хубилайгийн үеэс Чингисийн ургийнхны эзэнт гүрэн үндсэн бүрдэл хэсгүүдээрээ шил шилээ харцгаах замыг сонгоцгоожээ.
Чингис хаан нэгтгэж, хүчирхэгжүүлж, дэлхийг эрхшээсэн эзэнт гүрэн болгож чадсан улсаа хүүхдүүддээ хувааж өгснөөр тийнхүү мөхөх тавиланг нь үүджээ. Монголын эзэнт гүрэн бол яг хэрэг дээрээ Чингисийн ургийнхны эзэнт гүрэн байв. Чингисийн дараагаар хөвгүүд нь нэгдсэн захиргаагүй болж, хоорондоо сөргөлдөж, бүр дайтаж эхэлсэн билээ. Хагаран хагарсаар, бутран бутарсаар, сульдаж доройтсоор эцэс сүүлдээ бүгд л эзэн эрхээ алджээ. Тэр ч бүү хэл Монголчууд уугуул газар нутагтаа ч эзэн байж чадах тэнхэлгүй болж доройтжээ. Бүр цаашлаад эртний гарвал, угшилтай угсаатан, үндэстэн хэвээр үлдэж чадах эсэх нь ч эргэлзээтэй болжээ. Ноёдын хагарал, сөргөлдөөн байнгын дайн самуунд хүргэж, ламын шашин суртал нүүдэлчдийн идэрмэг, дайчин шинжийг мохоож, Манж, Хятадын төрийн бодлого Монголчуудыг цэрэг, зэвсэггүй болгожээ. Ийм байдалд нэгэнт орчихсон Монголын ноёдод геополитикийн холбогдолтой алсын хараа, хэтийн төлөвлөгөө гэж байсангүй.
Уралын нурууны цаана байсан Орос Улсын хаад, ноёд Сибирийн уудам орон зай, хөлддөггүй их далай руу (Номхон далай) зогсолтгүй түрэн орж урагшилсаар байсан үед Монголын ноёд Байгал нуур орчмын бүс нутгуудад ард иргэдээ суурьшуулж, хилийн овоонууд босгож, цэрэг харуул суулгаж, уул, ус, гол горхи, мод ургамал, ашигт малтмал ихтэй энэ чухал районыг оросуудаас өрсөн эзэгнэж болох байлаа. Гэвч ийм ухаан, бодлого тэр цагийн ноёдод байсангүй. “Хаадын удам сулардаг, хулгайчийн удам чангардаг” хэмээх үг үнэн ч юмуу гэхээр шинж, байдлыг тэр цагийн ноёд, түшмэдээс олж харж болох байжээ. Уг нь энэ үг цус ойртолтын сөрөг үр дагаварт нэрвэгдэж эхэлсэн Европын хаадын удам сударт зориулагдаж хэлэгдсэн гэгддэг билээ. Тэнд хаад, том язгууртнуудын хувьд үеэлүүд хоорондоо гэрлэх явдал нэлээд хавтгайрсан нь ийм байдлыг үүдэж байжээ.
XVII, XVIII, XIX зуунд Монголын ихэнх ноёдод дотооддоо зөрчилдөх, нэр цол, хэргэм зэргийн хойноос улайран хөөцөлдөх, шунал ба атаархалд идэгдэх, мухар сүсэгт хөтлөгдөх зэрэг увайгүй шинжүүд шүглэснээс тэд улс үндэстнийхээ язгуур ашиг, сонирхлыг ч дээр дооргүй үл хэрэгсэн гишгэчиж, урвах шарвах нь ч хэрээс хэтрээд байжээ.
Их Монгол Улс ингэн ингэсээр Монголчуудын өөрийн нь гараар мөхөөгджээ. Их Монгол улсыг тийнхүү мөхөөж чадсан тэр мунхаглалын өнөөгийн илрэл, хувилбарууд нь (цагаан захтнуудын шунал, авлига, луйвар, урвалт гэх мэт) ардчилсан гэгдэх жижигхэн Монголыг минь мөхөөчих бий гэхээс түгшүүр, айдас төрж зүрх зогсох, цус царцах шиг болох юм даа.
Их Монгол Улсын үеийн нэр нөлөө, хил хязгаарын талаар бодох, харийн хүчнүүдийн (төр, шашны) эсрэг сөрөн зогсох, тэмцэх сэтгэл ба чадавх үгүй болсны нэгэн тод илрэл нь Монголын газар нутаг ба хил хязгаарын аль ямар ч асуудлыг Хаант Оросын төрийн төлөөлөгчид ба Манж-Хятадын төрийн төлөөлөгчид л дур мэдэн зоргоор шийдвэрлэдэг, түүнд Монголын талын оролцоо, нөлөө бараг үгүй болсон баримт юм. Иймэрдүү ажил хэрэгт ХVIII-ХХ зуунд Оросын төрийн бодлого, санаачилга гол төлөв хөтлөх, чиглүүлэх рольтойгоор, харин Хятадын тал “инээж байгаад долоож дуусгах” арга, зальтайгаар оролцож, “үлэмж том бялуу” хувааж байгаадаа хэн хэн нь бараг л бялуурах байдалтайгаар нэг нэгэндээ ая тал засаж, найр тавьцгааж байжээ. Гэрээ, хэлэлцээрүүдийн протоколоос энэ нь тодорхой мэдрэгддэг юм. Их Монгол улсын бүх нутаг дэвсгэрийг хүнтэй, малтай, ашигт малтмал, агаар устай нь хувааж авахаас өөр том бялуу гэж хаана байх билээ!
Жишээ нь Ховдын хязгаарын зүүн хойд Сийлхэм уулнаас Их Алтайг дамжуулан Мааньт хөтөл хүртэлх хилийг тогтоож 20 ширхэг тэмдэг овоо босгосон гэрээ, хэлэлцээрийг Оросын талаас сайд Бабуков, Хятадын талаас Манжийн дэд амбан Күй Чан нар ахалж байжээ. Энэ гэрээ 1869 онд хийгджээ. Энэчлэн Орос ба Чин Улсын хоорондох хилийн (Орос ба Монголын хоорондох) 1883 оны 8-р сарын хэлэлцээрийг дэд амбан Абдулла ба хурандаа Певцов, 9-р сарын-хэлэлцээрийг сайд Шен ба Певцов, 10-р сарын хэлэлцээрийг сайд Шен ба генерал Фельд нар ахлан Монголчуудын оролцоогүйгээр хийж тэмдэг овоо босгож байжээ. Их Монгол Улс ингэтлээ доройтно гэдэг санаанд багтамгүй явдал билээ.
XX зууны эхээр (1913 онд) Орос ба Хятадын хооронд Монголын талаар гаргасан нэгдсэн Тунхаглалд ч гэсэн “Их Оросын хаант улсын Засгийн газраас дэвшүүлсэн ерөнхий журмыг үндэс болгохыг Хятадын засгийн газар зөвшөөрч” 1913 оны 10-р сарын 23-нд Бээжинд хоёр тал нууц хэлэлцээ хийж байжээ. Оросын талаас санал болгосон үзэл санаа 1915 оны 5-р сарын 25-ны Хятад-Орос-Монголын хэлэлцээрт тэр чигээрээ сууж баталгаажжээ. Зөвхөн энэ хэлэлцээрт тэд Монголын талыг ёс төдий оролцуулж нууцаар тохиролцсон бүхнээ тулган хүлээлгэжээ. Далдуур, урьдчилан тохиролцсон Орос, Хятад хоёрын шахалт, дарамт цааш цаашдаа ч удтал үргэлжилсэн билээ...
XX зууны дундуур БНМАУ ба Оросын Холбооны улсын хоорондох, мөн БНМАУ ба Хятад улсын хоорондох хилийн дээсийг тогтооход ч гэсэн уламжлалт нутаг дэвсгэрээ хоёр хөршдөө хүчинд автан найр тавьж өгч байгаа Монголын талын санал ямар ч давуу эрхтэй байгаагүй юм. Урьдчилан сайтар бодож судалсан Орос, Хятадын төлөөлөгчид авъя гэсэн бүхнээ өм цөм авч чаджээ. Ямар ч болов тусгаар улсын хувьд хилийн дээстэй болж байгаадаа л Монголчууд баярлаж байв...
Их Монгол улсын гал голомт болон үлдэж байгаа Ар Монголдоо ил, далд туслах, хилийн дээс тогтоох үед бодлогоор дэмжих, Монголын талд ашигтай мэдүүлэг өгөх, гэрчлэх талаар Урианхай, Буриад, Барга, Өвөр Монгол, Шинжааны ноёд хүртэл сэтгэл, санаачилга гаргаагүй билээ. Холын хараа, бодлогогүй ноёд ихэнхдээ харийнхны талд үйлчилж байжээ. Чухам тиймийн учир БНМАУ-ын хил орчмын байгалийн үнэт баялгийн нэг хэсэг нь бүхлээрээ болон хагаслагдан Орос, Хятадын эзэмшилд үлдсэн байна.
Нэг яс, цусны хүмүүс, эртний монгол овог, аймгийн иргэд, язгуурын Монголчууд чухам яахлаараа голчлон улстөрийн элдэв зөрчил, маргаанаас үүдэлтэйгээр сөргөлдөцгөөж, хагарч, бутарч, бүр харь улсын ивээлд багтахаар тасран нүүж, дагаар орж, эргээд элэг нэгтнээ хядахаар харийн цэргийн хамтаар зэвсэглэн орж ирдэг билээ? Монголын ноёд, язгууртнуудын тодорхой хэсэг ингэтлээ төөрөлдөж, доройтсон байв. Чухам ингэснээс болж Их Монгол Улсын төрийн гал голомт 200 илүү жил унтарчээ. Ийм гунигт түүхийн гашуун сургамжийг өнөөгийн Монголчууд хоромхон ч гэлээ мартах ёсгүй, мартах эрхгүй!
“XX зууны дунд үе гэхэд Монголчууд эртний түүхээ мартсан, Чннгис хааны үеийн нэр, нөлөө нь баларч устсан, үндэсний сэхээтний давхраа нь ч (лам нар, ноёд, язгууртнууд) хэлмэгдэж хөнөөгдсөн, Монголын түүхэн уламжлал эргэж сэргээгдэх боломжгүй болсон, одоо тэднээр хүүхэлдэй мэт тоглож болно” гэж зарим хүн, хүчин үзэж, дүгнэж байлаа. Ийм үзэл, санаа бүр оролдлого болон хэрэгжих шахаж байв. Гэвч их үндэстний эх түүхийг дэлхий даяараа мэддэг, судалдаг болохоор мартах, мартуулах боломж байдаггүй ажээ. Монголчуудын түүх дэлхий дахины түүхтэй яс, махны холбоотой болохоор орхих аргагүй, мартах боломжгүй юм. Одоо харин энэ байдлыг бүгд л ойлгодог, тооцдог болжээ.
Судлаач, проффесор Д.Чулуунжав
Сэтгэгдэл(47)
Одоо ч яг хэвээрээ, улам ч дордсон байж магадгүй, ялангуяа нэгэндээ атаархах, өшөө хорсол гэх мэт мөн сайн яваа нэгнээ татаж унагаах зан нь гаарсан даа, яана даа энэ өчүүхэн ард түмэн.
Одоо Монгол улсыг чингисийн алтан ургийнханд өсөрхөн хонзогногч манж хятадын үлдэгдлүүд болох Хүрэлсүх Занданшатар Оюун-Эрдэнэ гэсэн манж тунгусууд удирдаж байна.Мөн МАН-д манж хятадын эфү дарга нар маш их бий болоод байна.
202.9.46.65 Тунгус гэж оросдоод л. Яахын аргагүй монгол Хүрэлсүх,Оюун Эрдэнэ,Занданшатар гурвыг манж гэж цоллож турхираад л. Өөрөө Оросуудын шивэртэй оймс буриад юм уу?
Овог угсаа гарал нь тодорхойгүй Самянь гэнэ үү Сяо Минг гэнүү хачин овогтой улс шдээ .Ийм улсууд манж хятадын шээснүүд байх тун өндөр магадлалтай..МАН Монголын 100 мянган хүнийг аймаглан устгасан цуст алуурчин нам.
Хүрэлсүх бол цэвэр манж Samala Hala (萨玛喇氏) хүн байх маш өндөр магадлалтай.Занданшатар Фушань мужаас Оюун-Эрдэнэ гирин мужаас гаралтай манжууд байх өндөр магадлалтай.
Одоо улам олон феодалуудтай болсон болохоор маш олон хуваагдах юм бн. Сум бүрийг нутгийн зөвлөлийн фёодалууд нь хуваагаад авчихвал амар ч юм уу!?
ОДОО МОНГОЛ УЛСЫГ МАН ГЭГЧ БҮЛЭГ УДИРДАЖ БАЙНА ЭД ЯАМАР ГАЗРАА ОРОС БА ХЯТАД НАЙР ТАВЬСАНЫГ ТҮҮХ ГЭРЧИЛНЭ БАЛ ДАРГА ЯАЛАА ДАА ХОЙД ХЭСГИЙН НЭГ ХЭСГИЙГ ОРОСД НАЙР ТАВЬСАН . МОНГОЛЧУУДИЙН ТӨРИЙН ДОРОЙТОЛ ОДОО ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛЭЖ БАЙНА .МАН ГАРЧ ИРХДЭЭ УЛААН БОЛЬШВЕКУУДТАЙ НИЙЛЭЖ АЛТАН УРГАА ХЯТДСАН ЭНЭ ЧИНЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ ГЭВЭЛ МАНД ХАРИЙХАН БАЙНА ТЭД НУУГДСАН БАЙНА ОЛНЫ ТОЛГОЙГ ДЭНДҮҮ МУУХАЙГААР САМУУРУУЛАН МЭХЛЭЖ БАЙНА. ЭНЭ НАМ ГАРЧ ИРЭЭД МОНГОЛЧУУД ЕР АМАР ЗАЯА ҮЗЭХГҮЙ БАЙНА ЯАГААД ...ЭНЭ НАМД УРВАГЧ НАР БАЙНА ТЭД МОНГОЛЫН ТӨЛӨӨ ЮМ БҮХНИЙГ ҮГҮЙСГЭЖ БАЙНА. ОДОО МОНГОЛЧУУД СЭРЭХГҮЙ БОЛ ХЭЗЭЭ Ч СЭРЭХГҮЙ ДУУСНА. МАНЫГ НЭН ЯАРАЛТАЙ ТАРААХ АРД ТҮМНИЙ ИХ ХУРАЛДАЙГ БАЙГУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА ШҮҮ
Худлаа инээж найз царайлсан Оросуудын гар хөл буриадууд та нар Баруун Монголчуудыг үзэн яддаг. Оросууд чинь эрэлхэг Халимагуудыг олон удаа хядаж,боол та нарыг эрхлүүлж ирсэн.Европ тэд чинь Амарсанааг Омскд хорлож, Чингүнжавыг Ханхад гэр бүлтэй нь баривчилж Манжид өгч байсан түүх бий.Монгол Оросын хил анх тогтооход Оросод очсон Давст уул хэзээ ч хүрээ тойрсон хужаа буриад та нарын нутаг байгаагүй.Өөрийн эрхгүй байсан Монгол,"өөрийн хүсэлтээр" Оросод нэгдсэн Тува хоёрын хил зааг үнэндээ бол байгаагүй.Цэдэнбал хилийг тогтооход ах дүү Урианхай Ойрд ард түмнүүдийн харьцаанд өчүүхэн ч толбо үлдээх ёсгүй гэж хандсанд буриад хужаа та нар хорсдог.МАН гэж та нар Оросын чинь гөлөг Женко чинь унасанд хорсон намчирхаж Монголчуудыг хувааж байгаа.Буриад хужаа та нар л биднийг угаасаа хужаа эрлийз дөрвөд увс танк хүлдэг гэж аль социализмын үеэс хувааж хагалж ирсэн.
Сүхбаатар бол манжийн хайсы овогтон алуурчин Чойбалсан манж тунгусын дагуур угсаатан байсныг монголын эрдэмтэд аль хэдийн баталчихсан байгаа шүү.
Одоо шинэ цагийн хан ноёд бий болж нэгэнт давхарга болсон. Зөвхөн тэд тэдгээрийн үр хүүхдүүд албан тушаал өвлөдөг болсон. Удахгүй Монголоо хувааж тасдан авах байлгүй
Х.Баттулга л гэхэд ОХУ-ын тагнуулын байгууллагын атганд (нээнтэгээр, эсвэл мөнгөөр) орж, улс орныхоо тмо бүтээн байгуулалтыг саатуулан гацааж, хорлон сүйтгэх ажиллагааг маш "амжилттай" хийж чадлаа шүү дээ!!!!
Одоо ч хэвээрэй. Одоо улс төрд байгаа хүмүүс бүгд Хятад эхнэртэй
Chert pobery
Одоо Монгол улсыг чингисийн алтан ургийнханд өсөрхөн хонзогногч манж хятадын үлдэгдлүүд болох Хүрэлсүх Занданшатар Оюун-Эрдэнэ гэсэн манж тунгусууд удирдаж байна.Мөн МАН-д манж хятадын эфү дарга нар маш их бий болоод байна.
Uher mongolchuudiin umhii uvhaaigui horlon sanaa ali deer ues uls orniig maani buzarlasan! Archaagui novshiin humuus aytaahan yavdguuigiin tod jushee unoogiin mongoliin amidral uzuuleed baigaam bishuu?
Монголын элит болсон ноёд, лам нарыг орос устгуулж үлдсэн ухаант мэргэд, эх орончдоо гар хөл блсон албан тушаалын төлөө амиа үл хайрлах Бал тэргүүтэй урвагчдаар матах, гэр бүлээр устгах уралдаан зарлаж дуусгасан. Одоо Ринчин, Аварзэд, Лоохууз Төмөрочир нарын эх орончдыг устгаж дэвшиж байсан долдой нарын удам улсыг удирлаж мөн л эх орончдынхо сор бологсдыг устгаж урвагчдаа хаайцайлж байна
Хот тойрсон шалбаагны хойноос урдаас гаралтан та бага согтуур.Монголоор ядаж ойлгогдохоор бичиж сурчихаад сурснаараа биднийг турхир.Нүүдэлчин Монголчууд тэнэг биш.Гэртээ оросоор л ярьдаг байсан нэрт шоучин, гарамгай цуурхалчин буриад Ренчинг орхиё. Лоохууз Төмөр очир Сурмаажав нар Зөвлөлтөд Монголыг нэгтгэх хүсэлт Москвад гаргаж байхдаа Монгол тэр үед Энэтхэгийн дэмжлэгээр НҮБ-д элсчихсэн,Англи Япон хүлээн зөвшөөрчихсөн байсныг ойлгоогүй. Зөвлөлт де факто колони нь ч гэсэн ийм орныг нэр төрөө олон улсад унагаан байж өөртөө нэгтгэх боломжгүй болчихсон байсан.Эргээд тэд өдөөн хатгасан гэсэн тодорхойлолт авцгааж Москвадаа алгадуулсан.
Малчин Манжийн Нурхачиг Лигдэн хаан Дөчин түмэн Монголын хажууд дөрвөн түмэн Манж юу юм гэж доромжилж дайснаа болгосныг Монголчууд мэддэггүй.Цаашлаад Оросууд Сибирь Төв Азид ирж эзэн суухын тулд хамгийн түрүүн Ойрд Монголчуудыг устгах хэрэгтэй гэдгийг ойлгож байсан. Ингэхдээ наанаа тэдэнд тусламж амлаад цаагуураа Түрэг Пуштунуудыг турхирсан,Халх Манжтай хавсарсан. Өөрөөр хэлбэл гол гаргачихсан.Ингээд Орос Манж хилээ тогтоосон нь Тувагийн хилийг оролцуулахгүйгээр одоогийн Монгол Оросын хил юм. Ингээд 1911 он хүртэл Ар Монгол Манж Чин гүрэнд харьяалагдаж байгаад 1921 онд Оросын тоглоомын улс болсон.Энэ цагаас хойш Зөвлөлтийн цэрэг Монголоос 1991 онд гарах хүртэл Монгол өөрөө өөрийгөө мэдэж байгаагүй. Үүнээс хойш ч Монголыг зөвхөн европын боловсон Оросод тархиа угаалгасан Азийг доорд гээд итгэчихсэн Очирбат Багабанди Энхбаяр Элбэгдорж гээд сая бүүр хүргэн Женко нь хүртэл Монголыг захирч иржээ. Бараг бүх сайд дарга нар нь бас адилхан.
Tiim shuu Mongolchuud shunal huslee tataj uhaarahgui bol gadniihnii gar hol bolj ulsaa suldaasaar baina
Avilga..erhmedel...mongo ashig toloo...
ЗӨВ
Чингэс хаан монгол хүндээ итгэдэг байсан юм Бас шударга урвагчийг үздэггүй хүн байсан Ялгаа нь гэвэл одоо монгол хүн монгол хүндээ итгэхээ байсан цаг Бид нэгдэ ж нэг санаатай байхгүйбол 3 хан сая хүн дорхноо гадныхны идэш боллоо Ер нь бид одоо л элдэв ардчилал ярьж дэмийрэлгүй нэгдэхгүй бол баян ядуугүй гадны мэдэлд очлоо Энэ хэдэн баячууд ухаан гаргаж эх нутгаа авраач Та нар мөнх баян мөнгөтэй яваач уу үгүй ч үү Бас нэг тахал гарахад та нарыг Ази хүн гээд хавчин гадуурхана Гадаад оронг царайчилж цагаачилж амьдрах сайхан юм биш шүү Би мөнгөтэй юм чинь гэж бодож байлаа ч та цагаач бол цагаач ази бол ази шүү Ази хүн Европод ямагт 2 р байранд байдаг гэсэн Өөрөөр хэлбэл шоовдор гэсэн үг Одоо бид намчирхаж суух цаг биш МАН ыг мянга ад үзээд өөр дээр нь хаана байна яг нэгдэж чхдна даа Хэзээ ч нэгдэхгүй ялгаагүй хэрэлдэнэ За одоо тэгвэл Яг хэн энэ улсыг төвхнүүлж чадах вэ Бид олигтой хүмүүсээ элдэв нэр хоч өгөөд дээш нь гаргахгүй улс л даа Ёстой буруу номын болчихсон
90 ОНЫ ХУВЬСГАЛ ГАРЧ, ОРОСЫН НӨЛӨӨНӨӨС ГАРЧ, ЭЗЭН ЧИНГИСИЙН НЭРИЙГ АЙЛТГҮЙ ДУУДАХ БОЛООД 30 ЖИЛ БОЛЖ БАЙНА. Хөрш улсууд маань өөрсдөө арвин их газар, баялагтай мөртлөө манай газар нутаг баялагт өнө эртгээс шунасаар ирсэн. Энэ уламжлалаа гээж чадахгүй бохир аргаа хэрэглээд байгаа нь харамсалтай байна. БИД ЗҮГЭЭР ХАРААД, ДУУЛГАВАРТАЙ БООЛ МЭТ байвал МОНГОЛЧУУД ӨВЧИН ЭМГЭГТ НЭРВЭГДЭЖ, ГАЗАР НУТАГ МААНЬ ХАРИЙН ӨМЧ БОЛНО.
Одоогийн монголын хагарал, тамын тогооны үлгэр улстөрийн нам нэртэй, луйврын сонгуулв нэрээр цөөнхи олонхийн засаглалыг хууран мэхэлж авдаг олон намын иргэдийг талцуулан хагалан бутаргадаг тогтолцоонд байгаа юм. Үүнийг боловсронгуй болгох нв бүү хэл луйвар будлианыг улам хөгжүүлэн засгийн эрхийн төлөө улайран хэмхэлдэж, улс орны аюулгүй байдал, иргэдээ хөсөр хаяж Xятад, Oрос, бусад улсын бодлогод автагдан түүхээ давтсаар сөнөх бололтой.
Чулуунжав авгай зөв. Одоо энэ олон нам гэгч чинь нэг гэрийнхнийг хүртэл хэд хуваачихаад байна. Намуудаас салахгүй бол тусгаар тогтнолд маань тун бага хугацаа үлдсээн.
Munch gutrangui, gonsgor, hiimorgui l yum bichsen bn. Nom unsh
Ном дотроо олон янз!
Hoyor ikhe tom gyrenii dynd syygaa doroitson zoblogo bolson oyunlag bys?gychin jiliin tyrs idej yyhiin synald hetlegdsen Mongolchyyd sain dygnelt hiih chag ni bolson eb negdelee barij yndestengee eryyl saryylaar bodolzoh chag ni bolson!hediibeer byrangyi chag baisan ch gesen emneh ye maani eneegiin tenegyyd sig gazar nytagaan lezench nereer hydaldaj hynii gart egch baisangyi ee!!Odoo Hytadyydiin ikhenh ni Mongoliin lezench nertei gazariig maani hamaj absan baigaa terniigee egehgyi yhyylahgyi gebe yah ni todorhoi chag tegeed ch Mongolchyyd hordoj dontoj arhind tolgoigoon medyylej baigaa chagt Hyatadyyd eh gazariin dairaltaan Mongolryy ergeh ni aajmaar teleblegeeniih ni erelt biz ee!!bidend eh oron ard tymeniihee emne ylasaa herhen abch yabah yhaan baina uu?ezen bogdoos irsen ene gayyn tyrslaga ch neg yum heleed baigaa yum bis uu?getel ene hel amaan barij es chadah gychin jild soyolj garch irsen edii tedyihen henz bachaanyyd chini helj yarij baigaa g ni ta nar neg anhaarch yzdeg ch boloo
Монголыг жижиг гэдэг бол Оросуудын их Монголчуудыг оюун санааны хувьд аймаглан устгаж ирсэн суртал ухуулга. Үндсэрхэг эртний Азид хэзээ ч Монгол жижиг байгаагүй.Одоо ч нармай Ази Оростой харьцахдаа заавал Монголыг харж тэдний хандлагыг тодорхойлдог. Европ Азитай анх Монголчуудаар алгадуулж танилцсан гэж Азийн түүх үздэг. Япон Азид Английн аж үйлдвэржилтийг авчирсан гавьяатай шиг.Эсвэл Хятад нармай Азийн сэтгэлгээ,соёлын төв байж ирсэн гавьяатай шиг.Эсвэл Солонгос Вьетнам үндсэрхэг Азийг ялах боломжгүй гэж орчин үед Дэлхийд чанга заралсан шиг. Монгол агуу их үндэстэн.
Тийм ш дээ, өөрсдөө л мөхөөсөн. Дандаа бусад буруугаа чихнэ.
Ард түмнээ хөрөнгө мөнгө намын харьяалал зэргээр ялгаварлах ангилан устгах сул дорой болгох удам судраа мартах нэг хүнийг хэт дөвийлгөх тахин шүтүүлэх жамаар өөр хооронд нь хагралдуулах ингэснээрээ хэдхэн толгой гэр бүл бүх баялаг эрх мэдлийг эзэмших явц түүхэн явцад давиагдаж ирсэн ба тэр цаг үе өнөө мөн давхцал болсон .
Чингис талын нүүдэлчдийг нэгтгэн дэлхийн хагасд дээрмийн дайн хийж олз омог арвин олсон ч хүн ардаа асар их цөөлж, хаяж үрэгдүүлэн дэлхийгээр нэг тархаасан юм. Олон жил үргэлжилсэн энэ байлдаануудаас Чингисийн ургынхан л хожсон ч эцэстээ өөрсдөө талцан дайтаж албат ардуудаа харилцан хядалцаж дахин цөөрсөн. Алтан ургын ноёдын гай ингээд дууссангүй Манжын хаанд ээлж дараалан адуу мал, газар нутаг, албат ардаа аван дагаар орж Манжыг дагаагүй нэгнээ хядаж байв. Өвөр Монголын нутаг, хүн ард тэр чигээрээ Алтан ургын ноёдын Манж-Хятадад зарсан газар нутаг, үр хойчис. Чингис хаан ба түүний залгамжлагчид Монголын түүхэнд хар мөр үлдээсэн ураг мөн.
ОРДНЫ ДОТОР ДЭЭГҮҮР БӨӨН XАР ЕНЕРГИ !!!
ОДОО ЕРӨӨСӨӨ ЗАДЛАЖ ЗАСАXГҮЙ Л БОЛ ЭНЭ БАЙШИН ӨГӨРШИЖ МУУДАЖ, ШУУД XУВЬСГАЛ ХЭРЭГТЭЙ БОЛЖ
Odoo l zov sedev bichij ehellee hyy mini
Монгол нэгдмэл нэг үзэлтэй байя гэвэл хөх тэнгэрт байгаа өвгөдөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Төрийн томчуулаас эхлээд өлгийтэй нялх хүүхэд хүртэл түүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Одоо зарим бөө улаач нар их мунхаг бас байна. Тэд шарын шашины үеийн лам нарыг өөртэй буулгадаг, түүний амаар зарлиг мэт дагадаг зэрэг нь бас сүнсний амьдралд ч муу муухайг ялуулах гэсэн тэмцэл байгааг ялгаатай ойлгох хэрэгтэй. Хэрэв энэ ялгааг ойлгоод жинхэнэ хөх өвгөдөө хүлээн авч итгэж чадваас бид нэгдэнэ шүү дээ.
Дэлхийн улсуудыг хараад байхад Монгол улс нь ганцаараа өөр улсын өвгөдийг шүтдэг юм билээ. Хятад, Солонгос Баруун европын улсууд, Исламийн улсууд бүгд шүү. Түвд улс өөрийн өвөг дээдсээ шүтэвч Манжийн хааны бодлого дор дүрсэнд мөргөдөг болсон нь тэднийг ийм дороо болгосон.13 -р зууны үед тангуд,түвд улс нь мундаг хөгжилтэй хүчирхэг улс байсныг та түүхээс мэднэ. Өвгөдөө шүтэх жаяг хаясан байхад, мянга төр удирдсан хүмүүсээ дайраад хэрэггүй шүү дээ. Дээр дооргүй бүгд араатанжиж, бүхнийг задлах, сарниулах сэтгэлгээ биед сууж, аль болох муу муухайгаар дайрч нэгээ харлуулж байвал сайхан мэт сэтгэл үүсэж, түүнийг хийхгүй бол болохгүй тийм араншин биед хадгалагдана. Одоо Монголчуудын ихэнх нь улс орноо нэгдмэл байхыг хүсэх биш, доройтуулж байгаад баяжих сэгэлгээ ноёрхож, бас ард иргэдээ чирч байна. Оройтохоос өмнө ухаарах хэрэгтэй.
Нээрээ ч тийм юмаа. Ганцхан Монгол улс Харийн шашинд орсон юм байна шүү. Дэлхий дээр бүх улс өөрийн өвөг дээдсээ шүтэх ёс жаягын дор амьдардаг юм байна.
Хөдлөшгүй бүтээгч ЭТҮГЭН, өвөг дээдсийн түүхийг судлан ухааран амьдарья
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Энэ түүхийг өнөөдөр түүхийн хичээлээр заадаггүй дүгнэлт хийлгэдэггүйгээс залуус маань хий ардчиллыг магтан дуулж түүхээ үгүйсгэж байна шүүдээ
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Үнэн шүү.Монголыг монголчууд өөрсдөө л доройтуулж ирсэн.Чингисийн дараа үеийн алтан ургийнхан дотроо эзэмшил газар эд баялгаа булаалдан тэмцэж улс гүрнээ доройтуулаад байснаас бус даацтай тууштай бодлого явуулж чадаагүй нь үнэн.Олон үе дамжин дотроо өрсөлдөн тэмцэж байсан нь хөрш зэргэлдээ манж,хятадуудад аятайхан өгөөш болоод байсан шүү.Манжийн монголын хаад ноёдын энэ байдлыг ашиглан улам хооронд нь идэлцүүлсээр сагасандаа хүрсэн.Одоо ч гэсэн өөдөлсөн юм алга..Юм л бол тэр хасаг,тэр халх,дөрвөд,буриад гээд шал утгагүй талцана.Дээр нь намаараа талцана.Нас хүйсээрээ хүртэл талцана.Ер нь талцаж болох .бүхнээр талцана. Энэ бүх талцал хуваагдлын гол шалтгаан нь эрх баригчдын шудрага бус байдлаас голлон үүдэж байна.Тэд ард түмний эв нэгдлийг хангасан шудрага үйл ажиллагаа явуулж чадахгүй байна.Сонгууль бол талцал хуваагдлыг улам бүр дэвэргэдэг..
Яана даа яана !!! Монгол төрд цэвэр цусны монгол хүн ч ховор болж эрлийзүүд маш олон болсон шүү дээ !!!
Галдан бошигтын Халхыг довтлон сүйрүүлээд дараа нь өөрөө мөхсөнийг хэлэв.Одоо ч гаднын нөлөөгөөр донгосч байгаа дотоодын урвагч хүчин байна.