Ардчилал бол ард түмний өөрийнх нь төрөлх шинж...
Ардуудын санаа, зоригийг хэрэгжүүлдэг нийгэм, өөрөөр хэлбэл ардын ардчилал, иргэний нийгэм, ардчилсан бие хүн, чөлөөт иргэний талаарх үзэл, ойлголт бол 1980-1990 оны Монголчуудын хувьд шинэ, гайхмаар зүйл биш байв. Нэн эртнээс эхлээд л “Дээрээ эзэн байхгүй, дэргэдээ албат байхгүй” чөлөөт иргэний тухай үлгэр, домог, мөн “Үхэл үгүй мөнхөөрөө байдаг, үргэлж хорин таван настайгаа байдаг ариун бумбын орон”, “Цувж яваа барсаас цуглаж суусан шаазгай хүчтэй”, “Эвлэвэл бүтдэг, эвдэрвэл гутдаг”, “Бүгдээрээ хэлэлцвээс буруугүй, бүлээн усаар угааваас хиргүй” гэхчилэн ярьж, сургамж авч ирсэн ард түмэн шүү дээ, бид чинь! Чухам ийм дээрээс 1911 оны, мөн 1921 оны хувьсгалуудад хөдлөх гол хүчин нь жирийн ардууд байжээ. Энэ хөдөлгөөнийг зохион байгуулж удирдсан улстөрийн хүчинг Ардын Нам, Ардын Хувьсгалт Нам хэмээн нэрлэсэн нь ч ийм учир шалтгаантай. 1989, 1990 оны жагсаал, цуглаануудад ард түмэн ер оролцоогүй бол, бүр эсрэг нь байсан бол МАХН-ын Улс Төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох байсан уу? Хуучин төр засаг буух, тарах байсан уу? Үгүй шүү дээ.
Өнөөдөр гэхэд л АН хагарч, доройтож, нэр хүндгүй болж, лидер гэгдэгчид нь эрүүгийн гэмт хэрэгтнүүд болчихлоо гээд Монголын нийгэмд ардчилал мөхөж сөнөхгүй. Ардчилсан үзэл санаа аль хэдийнээ монголчуудын оюун санааны амьдралын дээд үнэт зүйл болчихжээ.
Хүн амын дийлэнх олонхи нь, ялангуяа залуус ардчилсан бие хүмүүс болон төлөвшчихжээ. Эрхтэн дархтангуудад биш харин эвсэж, зөвшилцөж баталсан хуулиудад л ард түмэн захирагдана гэдгээ хот, хөдөөгүй л мэдэгдсээр, тунхагласаар байх болчихлоо. Товчилж хэлэх аваас Монголын нийгэмд ардчилал ноёрхох байр суурьтай болж чаджээ. Ардчилал хаа сайгүй л төлөвшиж, бэхжиж, хөгжиж, нийгмийн оюун санааг удирдаж, чиглүүлж байна. Монголын нийгэмд дарангуйлалд хоргодох зай байхгүй болсон. Дарангуйлал үеэ өнгөрөөжээ. Улстөрийн 35 намын программ, дүрэм, үйл ажиллагаа, уриа лозунг бүгд л “Жинхэнэ ардчиллын төлөө” байх болжээ. Ардчиллыг хүсдэггүй, дэмждэггүй зарим нэгэн хүн, хүчин ч гэсэн “Ардчиллын баг”-ны цаана нуугдахаас өөр аргагүй болчихжээ. Ардчилсан үзэл санаа, үнэт зүйл Монголын нийгэмд “Зуны эхэн сарын өнгө, үнэр, амтыг, бас нар ба бороог авч ирлээ” гэж батлан хэлж болох байна. Нийгмийн дулаарал цааш цаашдаа улиралгүйгээр үргэлжлэх нь маргаангүй боллоо. Дүр эсгэсэн биш, ардчиллын далбаан дор хувалз, бясаа болж хөлжихийг хүссэн биш, харин ардчилсан эрх чөлөөг эдэлж, амар амгалан аж төрөхийг хүссэн залуус “Нэр ба үзэл санаандаа яг таг нийцсэн Ардчилсан намыг” буй болгох байх л даа. Энэ бол зөвхөн цаг хугацааны асуудал юм. Шинээр төрөх, төлөвших Ардчилсан Нам мандтугай.
Ардчилсан, иргэний ардчилал, ардын засаглал, бүгд найрамдах засаглал (Улс), интернационализм, НҮБ (Дэлхий дахины төр) гэх мэт ойлголтууд нь бүгд төрөл садан юм. Гол утга санаа нь нийтийн санаа, зоригийн засаглал (Хуулийн засаглал) гэсэн үг. Хар аяндаа үүсэж төлөвшсөн зүйл, хаа ч байдаг ердийн зүйл, амьдралаас өөрөө төрж бүтсэн зүйл л аливаа нийгмийн яс, булчин болж иржээ. Жишээ нь амины өмч, хувийн өмч, таваарын үйлдвэрлэл, таваар мөнгөний харилцаа, чөлөөт зах зээл (товчоор хэлбэл чөлөөт үйлдвэрлэл, солилцоо хэрэглээ). Иймийн учир төр засаг тэр бүхнийг дэмжих, хамгаалах, бүр дэлхийн хэмжээ, түвшинд дэмжих, хамгаалах үүрэгтэй. Энэ шүтэлцээ, барилдлагад дөрөөлж консерватизм оршил, оролцоогоо бататгаж, өргөтгөж иржээ. Элдэв зүсмийн нугалаа, гуйвуулга, хэтрүүлэг, явцуурал, төөрөгдөл, хийрхэл мэтээс хүмүүсийн амьдралын үндсэн суурь, юмс үзэгдлийг хамгаалж байх аваас уламжлалт нийгмүүд маань хэвийн байдлаар төгөлдөржиж, хөгжиж, урагшилж байдаг ажээ. Элдэв зүсмийн гаж үзэгдлүүд, улстөрийн үзэл суртлын хийрхэл, өш хонзон, дайнч хэнээрхэл, ялгаварлан гадуурхалт мэт нь уг эздээ ч хөнөөж, жирийн олон түмнийг ч хөнөөж байсан жишээ түүхэнд олон бий. Тэдгээрийн заримд нь Монголчууд бид ч өртөж хэдэн зуугаараа, бүр хэдэн мянгаараа хэлмэгдэж, хөнөөгдөж байсан билээ. Улс үндэстнүүдийн сэтгэл зүй, ухамсарт үүссэн “олон олон буглаа, хорт хавдар” нь яг хэрэг дээрээ бол бүр нийт хүн төрөлхтний эсрэг хандсан шинж, үр дагаврыг үүсгэх маш хоруу чанар, байдалтай байжээ. Иймд улстөр, үзэл сурталд гардаг элдэв измүүдэд, шинэ загвар, туршилтуудад нэн хянамгай хандах хэрэгтэй юм.
Олон олон изм (расизм, геонизм, нацизм, терроризм гэх мэт) нь эцсийн дүндээ тайван оршлыг эвдэлж, олон сая хүнийг хөнөөж, дэвшил, хөгжлийг ухрааж байлаа. Олон олон оронд улстөрийн нийгэм нь иргэний нийгмийнхээ төрхийг угааж эрхшээлдээ аваад буруу замаар хөтөлж, бусдын эсрэг турхирч, гай хөнөөл тарьж, том том дайныг эхлүүлж байв. Эцэс сүүлдээ тийм хэнээрхэл, туйлшрал, явцуурал нь тараа таниулаад түүхийн хог дээр хаягдсаар иржээ. Ард олны ардчилсан хөдөлгөөн, тэмцлийг ашиглаж төр засгийн удирдлагад гараад авлига авч, луйвар хийж, нийгмийн баялагт хачиг адил шигдэж, хувалз болсон нам, хүчин, хүмүүс бол ардчиллын дайсан юм. Өнөө гэхэд л Монгол дахь ардчилал нь Ардчилсан нам, түүний лидерүүдэд биш харин зүй бус, хууль бус үйлдлүүдийг эсэргүүцэн цуглаж, жагсаж байгаа ард олны ухамсар, сэтгэлгээнд оршиж, хөгжиж байна. “Хүн бүр чадлынхаа хэрээр хийж, хийснийхээ хэрээр хэрэглэдэг”, мөн “Хүн бүр чадлынхаа хэрээр хийж, хэрэгцээнийхээ хэрээр хэрэглэдэг” социалист, коммунист зарчмыг чөлөөт зах зээл, чөлөөт үйлдвэрлэгчдийн нийгэмд ч хэрэгжүүлж болдгийг зарим өндөр хөгжилтэй орон, нийгэм үзүүлж, үлгэрлэх болов. Норвеги, Дани, Голланд, Швед, Швейцарь зэрэг орны амьдрал, практикт ийм үзэгдэл ажиглагдаж байна. Ардчилсан үзэл санаа, зорилго, тэдгээрийн хэрэгжилт бол хүний нийгмийн төрмөл уг шинж юм. Ард нийтийн санаа зоригийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа бол аливаа төр засгийн үндсэн үүрэг юм. 1990-2021 оны хоорондох Монгол орны нийгмийн амьдралын туршлага, гашуун сургамж бол “Ардчиллын алтан хараацайнууд” гэж өөрсдийгөө нэрлэсэн зальхай залууст ямар ч хяналт, шалгалтгүйгээр итгэж баялгаа, боломжоо, цаг хугацаагаа дээрэмдүүлэн алдаж, хохирсон баримт, эмгэнэл юм. Гэвч ардчилсан үзэл санаа, шударга ёсыг эрхэмлэх зан суртахуун, хууль дээдлэх, сахих хүмүүжил, эрмэлзэл, энэ бүхний төлөө тэмцэх ухамсар, зоригоор нь жирийн хүмүүс, хот хөдөөгийн хүн ам, залуус цэнэглэгдэн, улам бүр идэвхижиж байгаа нь том ололт, амжилт мөн болно.
Монгол дахь ардчилал бол Ардчилсан нам биш, харин ардчилсан үзэл, ухамсар бүхий жирийн иргэд, ард түмэн юм. Ингэхлээр Монголд ардчилал оршин, хөгжин, дэвшиж байна. Ардчилсан намын тухайд бол энэ нам хэд ч бутарч, тарж, хэд ч байгуулагдаж болно. Энэ бол уг намын өөрийнх нь дотоод асуудал. Чанар, төлөвшлийн асуудал.
Ардчилсан эрх, эрх чөлөөг эдлэх, хуулийн шаардлагыг биелүүлж амьдрахад хувь хүн зохих үнэн мэдээллээр хангагдсан, бас зохих түвшний боловсролтой байх ёстой. Хувь хүний эдлэх ёстой төрөлх эрх, дээр нь тухайн орны хуулиудын дагуу эдлэх боломжтой эрхүүдийг мэддэг байх учиртай. Өөрийн эрх, эрх чөлөө нь бусад иргэдийн эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагдаж байдгийг ойлгож, бусдад саад болохгүй байх, бусдад хор хүргэхгүй амьдрах ёстой. Ойрын өдрүүдэд ковид19-ийн халдвар авсан хүмүүсийн дунд 25-49 насныхны тоо бараг хоног бүрд 1400 орчим байв. Энэ насныхан халдвар их авч, бас их тарааж байна гэсэн үг. Гэтэл тэдний олонхи нь вакцин хийлгээгүй ажээ. “Халдвар авна, халдварыг гэргий (магадгүй жирэмсэн), нялх хүүхдүүд, эцэг эх, өвөө эмээ нартаа тараана” гэж тэд яагаад айхгүй, бодохгүй байна вэ? Жирэмсэн эхчүүд, хүүхдүүд, өвөө эмээ нарын өвчин, үхлийн шалтгаан болж байгаагаа энэ насныхан (25-49) ойлгомоор доо?! Зарим хүний дүгнэж байгаагаар бол энэ насныхан фейсбүүкийн уншигчид, утсаа маажигсад, тэндээс эндүү ташаа мэдээ авагсад ажээ. Гэтэл яг л үнэн зөв, мэдээллийг төр засгаас өгсөөр байгаа шүү дээ? Дэлхий даяараа л вакцин хийлгэж байгаа.
Өөр нэг жишээ. Иргэд машин жолоодох эрхтэй. Гэхдээ хотын дүрмийг чанд биелүүлэх үүрэгтэй. Дүрэм зөрчсөн бол торгох, зэмлэх ёстой. Дүрэм зөрчигчдийг өршөөж байгаа нь “Ноцтой осол хийтлээ дүрэм зөрчөөд, урсгал сөрөөд давхиад бай” гэж турхирахтай агаар нэг юм. Зэмлэл, торгуулийг ядаж 50 хувь эдлүүлэх юмсан. Зөрчигчид сургамж аваг! Энэчлэн бодох, тооцох, биелүүлэх, хэрэгжүүлэх зүйл их байна аа, залуусаа! “Ардчиллын алтан хараацай” нарт, мөн бусад овсгоотонгуудад анхааруулахад “Ард түмэн минь цуглаан хий, жагсацгаа, санал бодлоо чөлөөтэй илэрхийлцгээ, хэвлэн нийтлэх эрхээ эдэлцгээ!” гэж аман дээрээ уриалаад, ар хударгаар нь ард түмний хөрөнгө баялгийг элдэв арга, заль мэхээр луйвардан авч хүн амынхаа 30 гаруй хувийг ядууруулж, мөн 30 гаруй хувийг нь зээлийн өндөр хүүгээр мөлжихөө болих, зогсоох цаг ирчихээд байна шүү. Үүнийг эс тооцвоос хэн, хэрхэн хохирохыг өөрсөд дээрээ тусгаж бодоорой. Муу, сайн бүх юм хэмжээтэй, өөрийн гэсэн настай, аюулгүйн түвшинтэй байдаг юм. 1998-2021 оны хооронд Монгол дахь ардчилал зөвхөн, ганцхүү монголын ард түмний ухамсар, оюун санаанд л тархаж, бэхжиж, хөгжжээ. Ардчилсан намын дотоод амьдрал, удирдах бүлэглэл, олон фракцид нь ардчилал биш харин авилга, шунал, луйвар л хөгжжээ. Иймийн учир “Ардчиллын алтан хараацай” хэмээгсэд өнөөдөр Монгол дахь ардчилалд булшны нүх ухацгааж байна. Гэхдээ “Ардуудын ардчилал” тэр нүхэнд унах биш, “Алтан хараацайнууд” өөрсдөө тэр нүхэнд унах болно. Ард түмэн тэр нүхэнд атга шороо ч хийхгүй, бас хөшөө чулуу ч тавихгүй л болов уу...
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл(52)
Иймийн учир “Ардчиллын алтан хараацай” хэмээгсэд өнөөдөр Монгол дахь ардчилалд булшны нүх ухацгааж байна. Гэхдээ “Ардуудын ардчилал” тэр нүхэнд унах биш, “Алтан хараацайнууд” өөрсдөө тэр нүхэнд унах болно. Ард түмэн тэр нүхэнд атга шороо ч хийхгүй, бас хөшөө чулуу ч тавихгүй л болов уу...
САЙН БОДИТ ҮНЭНИЙГ XЭЛЖЭЭ.
Ардчилагчдыг булшил.
АН-ыг МАН -ын авлигачид худалдаж авч мөхөөж байна.
МАН-ыг мөхөөе гэвэл МАН-ынхнаас худалдаж авах хэрэгтэй.
Ардчилсан нам гэсэн хаягтай байшин дотор хэсэг бvлэг хvн зодолдож алалцлаа гээд гадаа байгаа хаяг нь мэдээж оорчилогдохгуйшдээ
Ардчилал АН-ын өмч биш, АН байсан, байгаагүй, ардчилсан Монгол Улс өөдлөн дэвжсээр байх болно. Ардчиллын уур амьсгалыг Монгол оронд анх "Үнэн" сонин, МАХН эхлүүлсэн нь түүхэн үнэн.
Юугаа мөөрөөд байгаа үхэр вэ
Unen
Монголд ардчилал мөхөхгүй!!!. Гэхдээ ардчилал гэдэг нэрийг гутааж ардчилсан намыг ард түмний сэтгэлд булшилсан хүмүүс бол та нар!!!. Та нар зайлж далдарч шинээр гарч ирэх жинхэнэ эх оронч ардчиллагч нар бий болсон цагт ардчилал жинхэнэ утгаар оршин тогтоно. Ардчилаоын нэр бартж гарч ирсэн түрүү үеийн та нар хэзээч ард түмний төлөө хөдлөөгүй. Та нар бүгд төрөөс төрсөэ тэрбумтан авлигач хулгайч луйьарчид болсон!!! Ард түмэн та нарт итгэхгүй!!!. Та нар бүгдээрээ зайлцгаа!!!.
Ардчилсан нэртэй хулгайч нар ардчилсан намаас төрөн гарсаныг монголчууд мартах ёсгүй
Yag unen saihan helj dugnejee
Тулгатаа чи хишиг арвинд хурган дарга ухаантай гэсэн олон зуун ажилчдаа цалин мөнгөн дээр хясаж дээрэлхэж суудаг хулгайч байж ардчилсан намыг авж явна гэвэл худлаа шүү
Ардчилсан намыг Эрдэнэ гэж хүн дарга болоод 2 ч удаа ялагдуулж ичихгүй дагаж намирах салбадай нартайгаа одоо юуч үгүй сөнөөх гээд л явж байна. Муу сайн урвагч нарыг бүгдийг нь дүүжлэх цаг тун удахгүй ирэх болно
тэртээ 150 жилийн өмнө Германы суут улс төрч, канцлер агсан Отто фон Бисмарк "Аливаа хувьсгалыг ухаантнууд сэдэж, зоригтнууд хийж, үр дүнг нь адгийн шаарнууд завшдаг " гэж бичсэн гэнэ билээ.Өнгөрсөн 31 жилийн 25-д нь, түүний 13-т нь үнэмлэхүй олонхиор засгийн эрхийг төрийн албаны шат дамжлага бүрт барьсан болон барьж буй МАН-ын үе үеийн дарга нар тэдний үр хүүхдүүд л С.Зоригийн сэдэж, Э.Бат-Үүлийн хийсэн 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнг хамгийн ихээр завшицгааж гадаадад оффшор данстай, дотооддоо хахсан хөрөнгөтэй, оройгүй баячууд л болцгоосон.Тэдэнд үргэлж итгэж саналаа өгч сонгосоор ирсэн ард түмэн ёроолгүй ядуус л болцгоож байна, өдөр ирэх тусам.31 жилийн турш хийсэн хулгай луйвраа нууж халхлахын тулд өөрсдийн бий болгосн ажилгүйдэл ядуурал ер нь энэ нийгмийн болохгүй бүтэхгүй юм бүхнийг Ардчилалаас болсон гэх суртлыг ядуугийн улмаас боловсрол эзэмшиж гэгээрч чадаагүй олонхийн тархинд шингээж хуучин социализмын үеийн баян ч үгүй ядуу ч үгүй тэгшитгэсэн саарал нийгмийг дурсуулж б
дээрх сэтгэгдлүүд бүгд үнэн Ардчилсан намынхан ардчилал гэж орилох хэрэггүй Танар алга болсон ч болно Та нар ардчилалыг өмчилж тэнэгтхээ боль Тэгснээс тараад өөр нэртэй бол ернь монглд олон нам хэрэггүй 3 хан сая хүн талцаж 2 хуваагдах утгагүй 30 жил хэрэлдэж бие биенээ үзэн ядах боллоо Ямарч хэрэг алга бид маш цөөхүүлээ шүү
Батүүл , Элбэгдорж нар нь ухаантнууд ч биш, Зоригтнууд ч биш. 90 онд Эрх баригч нам нь өөрөө л төрийн эргэлт хийчихсэн биз дээ. Түүхийн шаргал хуудаснууд үүнийг гэрчилнэ.
Ардчилал хэрэгтэй нь унэн. Гэхдээ та нар унэхээр биш! Нэг л манан гэдэг нам булэглэл л байгаа биздээ!
Яанаа энэ хүн зөнөчихлөө
Yanaa chi galzuurchlaa
Харин та МАНАН-тчихаж.
МАНАЙ- Х НАМ
Өөрсдийгөө зөвтгөж өрөөл бусдад бүхнийг тохохөнгөрсөн сэтгэлгээнээсээ салаарй.Манай намыхан.Өчигдөр чуулган дээр поп Пүрэвдорж нөхөн сонгуультай холбогдуулж ёрөнхий сайдыг муу хэлээд сууж байна.Мөн золбин поплист Ганбаатар мэдэгдэл хийгээд цаг үеэ ологгүй.Энэ чинь намын чинь нарийг унагаж байгаа юм.Та нар Ганббатарыг нийтэд манай намын чадамжгүй шүү гэдгийг зарла.Өөр намаас ирсэн хулгайч нар чинь баллаж байна.Хог ч байсан ходоондоо хийдэгээ болъё.Дээдсүүдээ.Манай намын фракц мөнгө албан тушаал хувааж идэх бүлэг шүү.
Чинийхээр Пүрэвдорж Ганбаатар эд нар МАН-ыг магтан дуулж байвал кайф авах юм уу? Ккккк
Ардчилсан нам Элбэгдоржтой хэр сүжрэнэ НЭР ХҮНД ЧИНЬ УЛАМ УНУНА.Худалч тарвага гэдгийг монголын ард түмэн бнгд мэднэ.Элбэгдорж дээ Ганбаатарыг нэмбэл худалч үгийг квадрат зэрэгт дэвшүүдсэнтэй тэнцэнэ.
Ардчилал гэхээр л АН байдаг юм уу??? Бүү ТЭНЭГТ. Ардчилалыг өмчлөх эрх зөвхөн ард түмэнд л бий
АН гэх модон жорлонг дарж булж устгаснаар ардчилал жинхэнээрээ бидэнд ирэх юм бн лээ. Ардчилалд саад болсон ардчилалыг бузарласан энэ муу мафын үүр оромжийг хурдан устгах тусмаа ардчилалд тустайг бид мэддэг болцоон.
Коммунизм монголчуудыг манжийн дарлал хятадын эзлэн түрэмгийлэл өвчин тахал боолчлолоос чөлөөлж тусгаар тогтносон аж үйлдвэржсэн орон болгосон гавьяатай түүхтэй. Ардчилагчид ичиг ичиг.
чулуунжав өнөөдөр хачин үнэн юм биччихсэн байх юм. Хүн нэг шөнийн дотор гэгээрнэ гэж байдаг л юм байна. Үнэхээр ардчиллын үзэл санаа үнэт зүйл бол Ан гэдэг жорлон огт биш юм. Өөрсдийгөө Ан н гишүүн дэмжигч гэж бодож явдаг өрөвдмөөр хүн хогнууд АН аа ардчиал гээд итгэчихсэн бололтой байдаг. АН ардчиллын нэр зүүсэн эрүүгийнхний өмхий жорлон болоод 30 жил болж байна.Талийгаач Г.Бошигт,Монголын ардчилал буруу замаар орлоо гээд майхан бариад сууж байхад баабар түүнийг,Өмч хувьчлалаар авсан юмаа чамлаад сууж байгаа юм гэж байсан. Тэр үед ардчилал ярьсан хулгайчууд бүх ард түмний өмч рүү өвсний хашаанд оруулсан үхэрнүүд шиг дайрч байсан цаг.Ардчиллын 13 ч билүү амьтан яаж ч өлссөн байсан төр солигдох байсан уу. Монголын ард түмэн бол 1990 оны ардчилсан өөрчлөлтийн хөдөлгөгч хүч байсан бөгөөд одоо ч нийгмийн ардчилсан үзэл санааг монголын нийт ард түмэн тээж яваа боллохоос Ан н архичид,эрүүгийн гэмт хэрэгтэн дарга нар тээж яваа юм биш.
Улс төрийн хүчин байнга шинэчлэгдэн, цаг үетэйгээ хөл нийлүүлж явахгүй бол үзэл санааны хувьд хоцрогдож, нийгмийн шаардлагад нийцэхгүй болж сөнөдөг нь жам ёсны юм. Өөрсдийгөө Ан гэж нэрлээд яваа дүр эсгэсэн хүн хогнууд 1990 онд гацаад,царцчихсан байгаагаас ард түмний оюун санааны шаардлагад нийцэхээ больж нүдэнд орсон хог,шүдэнд орсон мах болоод байна. 2020 он гарчихаад байхад 1990 онд хэлдэг байсан коммунистууд гэсэн амны уншлагаа уншсаар,1937 оны хэлмэгдүүлэлтийг ярьсаар, коммунизмаар олон нийтийг сүрдүүлж айлгана гэсэн өрөвдмөөр сэтгэлгээнээсээ салж чадахгүй яваа амьтад яаж ардчиллыг авч явах вэ дээ. Ядаж байхад өөрийгөө монголд байгаа цорын ганц коммунист үзэлтэн гэж тунхагласан Д.Урианхай найрагчаас өөр өөрийгөө коммунист гээд хэлчих зоригтой аавын хүү олдохоо больсон үед шүү.Ан н хүн хогнууд Д.Урианхай гуайтай л дайтах юм уу хаашаа юм. Ардчиллын үнэт үзэл санааг нугалаа болгон хэтрүүлснээс одоо иргэд хийрхсэн тэнэглэлээс залхаж хууль,дүрэм,журмын хүрээнд ажиллахыг шаардах боллоо
90-ээд оны эхээр нилээд хэдэн нам нэгдэж АН байгуулж байсан нь олон хүний эрх ашиг яваандаа ийм байдалд хүргэлээ гэж бодож байна. Энэ нь зүй ёсны л үзэгдэл буруутай эзэн хайсны хэрэггүй
Монголд Ардчлал хэзээ ч сөнөж мөхөхгүй үргэлжид мандан бадрах болно.Харин АН бол хэцүүдээд мөхөх гээд баыгаам бишүү?
Mongoliin ner zyysen AN nertei malnuudaa hyn terhedee hezee oroh be?....gemeer sanagdana ,ta nar ardchilagch nar bis!!!!!harin tanai namiig doroityylan delhiin tenhlegees hasaj baigaa saltgaan ni tanai doli chohison hylgaich luibarchid hydalch zanalt abilgagchid chini doroityylsan odoo ta nar bylslagdaj hezee ch garch irehgyi ahgild ynaj yhne?......ta nartai ygyi ene Mongol yabdagaaraa yabna,tanai hylgaich Elbegdorj chini byh myy myyhaigiin ezen tegelder oroiloj baigaa ter etgeed chini ydahgyi senene!!!!!tyynees dooryyr orsih hylgaich luibarchid,abilgagchid baychyyd chini myygaan yzej senene!daraa ni ta hed byrhan bolno!!!dyysaa!!!!hend ch hereggyi ee!!tanai nam nertei loozon bol?...............ach holbogdolgyi tenyylchid bolj zail!!!!!!!!!!!!!
Mongold ta hedeer dytahgyi zailchgaa?tanai ardchilaliig bysniulsan Elbegdorj tergyytei abilgagch naraa,haraal idsen luibarchin panzchin ylas toriin naimaachidaan zailuulaj baij tanai nam yadag bol?odoo bol bulslagdsan goridolgo tasarsan adgiin saar nam?....muusain ardchilal ner hyleesen hynencheryyd daldar?ta nartai ygyi ene ylas yabdagaaraa yabna!!!!!!!!!!!!!!!!!!????????????????????????????????????????????????????????????????eersdigee yu gej bodood baigaa malnuud be?...........................zaazlahiimsan?...............
АНУ-с Монгол улсад сууж байсан Элчин сайд карл минтон гэгч тагнуул төв рүүгээ явуулсан нууц захидлыг Жулиан Ассанж ил болгосон. Тэр тагнуул захидалдаа,Оюу толгойг бид өөрийн болгохын тулд ажиллаж бүгдийг талдаа оруулсан. Ганцхан Н.Энхбаяр л тээг болж байна.Түүнийг зайлуулах шаардлагатай гэсэн байсан нь ил болсон. Н.Энхбаярыг зайлуулах ажлыг баяр гардан хийж эх орноосоо урвасан.Үхэх ялтай. Урвагч баяртай Вашингтонд хамт байсан манай ахмад дипломатч,баяр уулзалтаас гарч ирээд,За би ингээд Москвагийн хүн биш Вашингтоны хүн болов оо гэж хэлэхэд нь би,Чи аль алиных нь биш Улаанбаатарын л хүн байх ёстой юм байгаа юм даа гж хариулсан гэж дурссан. баяр бол Монгол улсаас урвасан заналт дайсан. Ийм дайсан өршөөгдөнө гэхэд санаанд багтамгүй. Төр жинхэнэ утгаараа алга аа.
Ардчилал гэдэг үгийг мөн ч олон жил өмчилж, ардчилагч гэж өөрөө өөрсдийгөө цоллосоор ирлээ. Тэгвэл энэ нэр зөвхөн та нарын өмч биш Монголын 3 сая хүн бүгдээрээ нялхаасаа хөгшдөө хүртэл арчдчилагчид гэдгийг хүлээн зөвшөөр зөвхөн та нар биш.
Энэ Харин яг Зов бичжээ. Хуучин лидерууд байраа тавиж Зовлох болоо (зайл гэх нь хаашаа юм) Шинэ Лидер Эрин цаг нийгэм эх орон Нэхэж бн
Хулхи Ардчилал АН сөнөж байгаа нь сайхан байнаа. Жинхэнэ арчилал цоо шинээр, шударга ардын үр хүүхдээс гарах ёстой.
Чааваас гэж энэ хэдэн утсан хүүхэлдээнүүдийн байж байгааг ээ!!!
МоАН ыг 1990 онд үүсгэн байгуулцсан юм. Та нар бид нарыг шатаа болгож хаясан хүн муутангуудаас мөнөөс мөн шүү дээ. Х. Баттулга нь их муу хүндээ МоАХ ны цэнхэр даавууны өөдөс дээр баатар гэсэн төмөр зоож зөвхөн тархи угаах түүгээрээ шат болгох гэсэн явуургүй далд муу арга тусгүй дээ! Анхандаа арчилал гэж дүр эсгэгч нь хошгирч өгөөд. Энэ ардчилал бүтэхгүй болохоороо шилжилт үе гэж бахирч одоо алин ч биш өмхийрч ялзараад дампуурчихсан байгааг хүлээн ав. Унах гол шалтаг бас байсан тэтгэвэртэй гарчихсан шорон цагдаагийн гэр бүлээр намын гишүүн болгож. Шоронгийн хорон муу санаагаар хороо шахаж хов хорлол хоёроо хэрэгжүүлсэн юм. Үүнд нь хүмүүс эгдүүцэж дургүйцэж. Унагах оновчтой арга зөвөлгөөг МАН - д өгсөнөөр 100%-р хэрэгжиж өгсөн юм.Намын гишүүнээсээ шорон цагдаагийн тэтгэвэрт гарсан хорт могойнуудыг зайлуулах ёстой. Тэгсэн тохиолдолд анхдагч нар нь очиж магадгүй юм. Энэ намыг үүсгэн байгуулцаж явсан бөгөөд сэтгэлд нь бодогдог юм. Андагч намайг яаж харж туслах юм.МАН гаас доор та нар юм
АН тарж бутарлаа гэхэд Монголын ардчилал, эрх чөлөө алга болчихгүй л дээ. АН хан тэгж боддог.АН н хүчинд л ардчилал байгаа юм шиг эндүүрдэг.Тэд ардчилсан бус байдлаар төр барьж дампууруулсан. Одоо АН тай, намгүй Монгол улс арчиллын замаас ухрахгүй хөгжинө.
удаа дараагийн сонгуулаар муу дүн тавиад байхад өөрсөндөө дүгнэлт хийхийн оронд тулга тойрсон хар пиар л явуулаад л байх юм жирийн бид ойлгоод байхад эд нар яагаад ойлгохгүй бна бэ
Энэ Тулга , Енербаяр гэх Залуучууд их зев сэтгэлээтэй зев яридаг ,муухай гэдэг Эрдэнэ чгэсэн шударага дайчин хун харин муу хэлээд байгаа хумуус толгойгоо зев цэнгэлж сурах хэрэгтэй Уучлаарай
Ардчиллын алтан хараацайнууд нь тухайн үед юугаа ч мэдэхгүй, хүний заавраар орилж, хашгирч явж байгаад олны танил болж , хүмүүст танигдсан. Тэгээд тэр жинхэнэ үүсгэн байгуулагчдаа ярих ч үгүй, дурсах ч үгүй, мөнхжүүлэгч үгүй. Элбэгдорж нь Батүүлийг ардчилал хийсэн гэж Улсын баатар цолоор шагнаад байгаа юм.Ардчиллыг Элбэгдорж, Батүүл нар удирдан хийсэн гэвэл тэрэн шиг худал юм байхгүй.Тэд нарт тийм бодлого, мэдлэг чадвар байгаагүй. Тиймээс тэд улсын үйлдвэр , аж ахуйн газруудыг хувьчлал нэрээр хямдхан хувьдаа авч ,ажилчин ангийг ажилгүй болгоод , үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг Хятад руу ачуулж, байрыг нь түрээсэлж баяжиж , хөлжиж, хуйвалдаж , хулгайлж, шамшигдуулсан.
zailtsgaa
Одоо дээрх пацаанууд Эрдэнэ вангийн өргөөнөөс нүүгээд гар тэгээд л эвлэрнэ
Монголд ардчилал үүрээ бүр сайн зас,өнгөрсөн нийгмийн үлдэгдэл МАНгас нарын хийсэн муухай бүхнийг засах хэцүү ч бүү бууж өгөөрэй
Ardchilal nertei gadnii jujig shuudee Mongold hereggui noloh tsag udahgui irnee. Nam gej huivaldaan ch baihgui bolno.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)