Хүмүүс, нийгмүүд, төр улсууд бүгд л асуудал, зөрчлөөр ямагт дүүрэн байжээ. Өнөөдөр ч мөн тийм л байна. Гэвч асуудал, зөрчлүүдээс болоод хүмүүс өөрсдийгөө байгалийн амьтан, биологийн нэгэн зүйл (ёс суртахуун ба гоо сайхныг огоорон бүдүүлэгдүү нүцгэн үнэнийг хэлэх аваас) “сүүлгүй сармагчингууд” гэдгээ мартаж огт болохгүй билээ. Хүмүүс бид олон арван мянган жилийн туршид уйгагүй хөдөлмөрлөсөөр бүтээсэн соёлын их өв, сан, амины өмчөө (орон байр, эдлэл хэрэглэл, хувцас) бүрмөсөн орхичих, алдчих аваас “биендээ үсгүй, бөгсөндөө сүүлгүй, хиймэл шүдгүй, нүдэндээ шилгүй”, шимпанзегээс том, гориллоос жижиг бич (сармагчин) л болж үлдэнэ. Тэгээд аргагүйн эрхээр үр жимс түүж, жижиг амьтдыг барьж идээд, агуйд шөнийг өнгөрөөж, араатнаас айдаг арчаагүйдүүхэн сүүгээр бойжигчдын нэгэн болж хувирна. Бүтээсэн соёлоо эдэлж, хэрэглэж, налайж найрлаж, амьтдын ертөнцөд хаанчилж суусан цаг үеэ ч хүмүүс дорхноо мартана...
Хүмүүс биологийн амьтан болохын хувьд өөрсдийгөө мөнхөд тордож байх үүрэгтэй, шим мандлын эко системээ мөнхөд болбол л онгон дагшин, анхдагч байдлаар нь хадгалж, халамжилж явах учиртай. Оюун ухаант хүмүүс энэхүү цэнхэр гаригаа бүхэлд нь хайрлаж, тордож, арчилж амьдрах ёстой. Яагаад вэ? гэхлээр чи, чиний аав, ээж, эх орон, газар шороо энэ цэнхэр гариг дээр оршдог.
Хайртай бүхэн чинь энэ цэнхэр гаригаас бүрэн хараат байдаг. Гаригийн маань хөрс, шороо, ус, агаар бохирдох аваас тэд дагаад л бүгд муудна, хордоно, өвчилнө, дүрстэй бүх сармагчин үхнэ, бид ч нэгэн адил сөнөнө. Ингэхлээр бид өөрийгөө гээд гаригаа тордох ёстой, гаригаа гээд өөрийгөө эрүүлжүүлэх, соёлжуулах учиртай.
Хатууруулж хэлбээс бид ердөө л амьтан, нэгэн дүрст сармагчин, саяхны мич, бичүүд шүү дээ. Иймээс бид орчноо хордуулах эрхгүй, нэгэн зүйл амьтан гэдгээ ч мартах учиргүй, зөвхөн л соёлд шүтээд амьтанлаг мөн чанараа огоорч болохгүй...
Өнөөдөр гэхэд зарим оронд хомосапиенсын үр сад гаргүй төрж байна, удамшлын өвчтэй, генийн согогтой төрж байна. Бүх улс оронд, бүх үрс тахир дутуу төрж эхэлбэл яах билээ? Ийм замаар хомосапиенс цаг бусаар мөхөх үү? 100-200 жилийн дотор цэнхэр гариг маань оюун ухаантай амьтангүй болох гэж үү?
Хомосапиенсын бүх үр сад нөхөн үржих чадваргүй төрөх аваас хүн төрөлхтөн 200 жилийн дотор л үхэж үрэгдэж дуусах болно. Тэгэхгүйн төлөө хүмүүс “сармагчин биеэ”, амьтанлаг мөн чанараа улам л эрүүл болгож, улам л оюунлаг болгож, улам л их дархлаатай болгох учиртай.
Олон антибиотикт дассан бактериуд, эмэнд дассан вирусууд буй болоод элдэв хослолоор хүмүүнийг өвчлүүлэх аваас байдал хүнд болно. Шим мандал (шороон, усан, агаар) нилэнхүйдээ хордох, эргэлтгүйгээр доройтох аваас бүүр ч хэцүүднэ. Хомосапиенс өөрөө сул, улбагар, дархлаагүй, онцын сөрөг үр дагавартай мутацид орох аваас орчин үеийн анагаах ухаан хүчин мөхөсдөж бид сөнөж эхэлж ч мэднэ. Ер нь мөнхөд оршдог биологийн зүйл амьтад байгаагүй шүү дээ.
Мөнхөд орших аргыг бид өөрсдөө л эрж олох, амьдрал оршлоо өөрсдөө л дэмжих, жолоодох ёстой. Ингэхлээр юуны өмнө амьтанлаг мөн чанараа гээж, унтрааж болохгүй. Оюун ухаант амьтан гэх олдмол мөн чанараа мөнхлөх аргыг цаг ямагт эрж, олж, хэрэглэж байх нь чухал.
Шим мандалд өнөө гэхэд оршин буй 500 мянган зүйлийн ургамал, 2 сая гаруй зүйлийн амьтныг шим мандалтай нь цуг хамгаалах үүрэг өнөөгийн бидэнд оноогджээ. Шим мандлыг (хөрс шороо, ус, агаар) ашиглах, хэрэглэх эрхээ түүнийг мөнхөд хамгаалж байх үүрэгтэйгээ хамтад нь авч үзэж хэрэгжүүлэх нь өнөөдөр цаг үеийн хамгийн их тулгамдаж буй асуудал боллоо. Хүн төрөлхтний цаашдын түүх энэхүү хурц, амин чухал асуудлыг шийдвэрлэх замаар үргэлжлэх учиртай.
Насанд хүрсэн хувь хүний эрүүл мэндийн байдалд нөлөөлдөг бүх хүчин зүйлийг орчин үед 4 том бүлэгт хувааж үзэх болжээ. Бүлэг тус бүрийн нөлөөний эзлэх хувийн жинг ч ойролцоогоор тогтоогоод байна. Хүний эрүүл мэндийг муутгаж, өвчлүүлж байгаа эхний том бүлэг хүчин зүйлүүд нь уг хувь хүний өөрийн нь амьдралын хэв маяг, зуршлаас үүдэлтэй ажээ. Энэ бүлэгт тухайн хүний эрхэлдэг ажил, хөдөлмөрийн шинж ба нөхцөл, хамт олны доторх уур амьсгал, хоол тэжээлийн чанар, хэмжээ, чөлөөт цагаа өнгөрөөдөг байдал, хувийн ариун цэвэр, хорт зуршлууд, гэр бүл-ахуйн нөхцөл багтаж байна. Энэ бүлэг хүчин зүйлүүдээс хүний эрүүл мэнд 50 гаруй хувиар хамаардаг ажээ. Удаах бүлэг хүчин зүйлүүд бол бүс нутгийн уур амьсгал, хөрс, ус, агаарын бохирдол гэх мэтийн хүрээлэн буй орчны нөлөөтэй холбоотой бөгөөд тэдгээр нь хүний эрүүл мэндэд 20 хүртэл хувиар муугаар нөлөөлж чаддаг гэнэ. Урьд өмнө нь төдийлөн тооцогддоггүй байсан удамшлын шинжтэй өвчин, эмгэг одоо эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг хүчин зүйлүүдийн биеэ даасан бүлэг болж яригддаг болжээ. Энэ бүлэг хүний эрүүл мэндэд мөн л 20 шахам хувиар муугаар нөлөөлдөг нь тогтоогджээ. Хүмүүсийн эрүүл мэндийг бараг л 100 хувь хариуцах ёстой мэтээр бидний ойлгож ирсэн эмнэлгийн тусламжийн чанар, олдоц хүний эрүүл мэндийн байдлын 10 орчим хувийг л хэрэг дээрээ хариуцаж байдаг нь тогтоогджээ. Энэ тоо баримтад тулгуурлан хэлэх юм бол насанд хүрсэн хувь хүний эрүүл мэнд үндсэндээ л өөрийн нь гарт байгаа болно. Хувь хүний мэдлэг, боловсрол, нийгмийн ухамсрын шинжлэх ухаанч байдлын хэр хэмжээ, төр засгийн бодлого, зохицуулалтын үр нөлөөнөөс л эцсийн дүндээ ард иргэдийн дундаж наслалт бүрэн хамаарах нь эндээс тодорхой байна.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл(11)
Ta uneheer mundag bichih yumaa
Сайхан бичжээ.Хүний дундач нас 10-д хувь дээшилсэн нь монголд нэвтэрсэн ш/у-ны эмнэлэгийн үр ач шүү дээ.
Больдоо
Хир зэрэг ардчилсан болж байгаагын гол хэмжүүр гэгддэг гомодох явдалыг улам хөхүүлэн дэмжээд бараг л бүх нийтийг хамарсан шинжтэй болгоодохвол жинхэнэ ардчилалдаа хүрч байгаа нь тэр гэх шахуу юм яриад байдаг чинь болку юм биш үү!!??
гүйээ тэр гар хөлгүй зулбадас-хүн төрүүлэх холын зорил бүхий жэндэрийн холбоо гэж байгуулчхаал засгийн ЕС нь даргалаад л монголд дэлхийн иргэн бэлтгэнэ гэж тунхаглаад л бактерлаг вируслаг амьтанлаг чулуунлаг ухаантай монгол хүмүүн сапиенс болох замд ороо биздээ?
Medeejiin yum sh dee
Хүн үгүй бол энэ ертөнц хоосон шүү. Оюун ухаан бүтээгдсэн. Оюун ухаан үүсээгүй. ШУ, төрөл зүйл гэх мэт нь оюун ухааны илрэл. Оюун санаа үгүй бол юу ч байхгүй
чиний гажиг юмыг хэнч уншихгүй цаг үеэ мэддэггүй юм уу
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Чулуунжав гуай ингэж залуугийн зургаа тавьж онигоотохоо болих хэрэгтэй. Жаахан залуу харагдах гэсэн юм бол 10 жилээс хэтүүлж болохгүй.