Төв Азид эх газрын эрс тэс уур амьсгал буй болж, мянганаас мянганд улам хахиршиж, дээр нь сүүлчийн галавт (антропоген галав) болж өнгөрсөн 17 удаагийн хүйтрэл, мөстлөгийн улмаас олон зүйлийн хөхтөн амьтан үхэж сөнөжээ. Төв Ази дахь байгалийн шалгарал, шалгалт өөр аль ч бүс нутгийнхаас нэн хатуу, хайр найргүй байв. Сүүлчийн 200 орчим мянган жилийн туршид, тэрчлэн сүүлчийн дулаарал эхэлсэн одоогоос өмнөх 10 мянган жилийн эхэнд ч Төв Азид хүмүүс байнгад оршин аж төрөхөд нэн хүнд байжээ. Газар тариалан эрхлэх, суурьших бүү хэл нүүдэлч малчид, анчдын хувьд ч тэсэх, тэвчих боломжгүй шахам хүнд бэрх зуунууд үргэлжилсээр байлаа. Гэлээ ч олон хэлний цөөн тооны малчид болон анчид аргагүйн эрхээр Төв Азийн өндөрлөгтөө эзэн болон үлдсээр л байжээ. Тэдний нэг өвөг монголчууд байлаа. Өндөр уул, нуруудаар сүрэглэн бэлчигч аргаль, янгирыг гаршуулж, гэршүүлж чадсан өвөг монголчууд мөнхүү бүс нутгаа орхин дулаан, чийглэг уур амьсгалтай газар нутаг руу нүүдэллэн одохыг ер хүсээгүй байна. Энэний гол шалтгаан нь хонь ба ямаанд нь ээлтэй төрөлх орчин болох аргаль ба янгирын уугуул нутаг газраас холдож чадахгүй байсан зүй ёсны эко таталцал юм. Дээр нь ан гөрөөгөөр амьдардаг өвөг монголчуудын томоохон овгуудтай байнгад харилцах социал таталцал ч мөн хүчтэй нөлөөлжээ. Учир нь нүүдэлчид, малчдын зарим хэсэг нь мал даган нүүдэллэхийн зэрэгцээ бас ан гөрөө хийж, анчин овгуудаас эхнэр авч, булга, суусар, шилүүс мэтийн үс арьсыг мал аж ахуйн зарим бүтээгдэхүүнээр солилцож, тал хээрийн бүсэд ган, зуд болох үед хойшоо бүс рүү шилжин нүүдэллэж өвөл, хаврын саруудыг өнгөрөөдөг байсан холбоо, харилцаа ч малчдын хувьд чухал таталцал, тооцохоос өөр аргагүй том хүчин зүйл мөн байв.
Малчин ба анчин өвөг монголчууд газар нутгийн хувьд зэрэгцэн оршдгийн дээр бүгд л өвөг монгол хэлээр ярьдаг, ижилхэн зан заншилтай, соёлын үнэт зүйлүүд нь ч адилавтар, дээр нь ураг төрөл, худ худгуйн холбоотой болох тул өөрсдийгөө нэг угсаатан гэж тооцдог байжээ. Ер нь өвөг монголчуудын хувьд нэг угсаатан болон бүрэлдэж төлөвшсөн үйл явц бусдаас хол хөндий, оорцог аж төрж байсны улмаас их эрт, бас их түргэн болж өнгөрсөн онцлогтой билээ. Иймээс тэд харилцан таталцсаар, уугуул газар нутагдаан хоргодсоор, угсаатны хувьд улам ихээр нягтарч бэхжсээр л байжээ. Түрүү төрийн зохион байгуулалттай болсон тэр зуунуудад өвөг Монголчуудын тоо толгой мөн ихэд өсчээ. Өвөг монголчуудын байршсан газар нутгийн баруун, өмнөд, зүүн талаар оршин аж төрж байсан өөр хэлтэй нүүдэлчид ч мөн мал аж ахуй эрхэлж, угсаатны хувьд бүрэлдэцгээж, түрүү төрийн зохион байгуулалттай болцгоосоор байв. Газар тариалан эрхэлдэг суурин иргэдтэй хил залгаа оршдог байсан зарим нүүдэлчин аймгуудаар дамжин орж ирдэг байсан соёлын үнэт зүйлүүд, шашин суртал, зан үйлийн нөлөө, хаялага өвөг монголчуудын хувьд ч мөн бага бус байжээ. Энэний ул мөр, үлдэгдэл, эд өлгийн зүйлс Монголын хөрс шороон доороос олдсоор байна.
Өвөг монгол аймгууд Хүннү хэмээгдсэн анхны төр улсыг байгуулжээ. Энэ нь магадгүй нүүдэлчдийн байгуулсан анхны төр улс байсан ч байж болох юм. Хүннү хэмээгдсэн энэ жижгэвтэр эр улс НЭГДҮГЭЭРТ, Бусад улс орноос алсад оршдог, ХОЁРДУГААРТ, Алтайн нуруу, түүний өвөр говь, мөн өмнө үгийн их говь цөлөөр баруун, баруун урд, урд зүгээсээ найдвартай тамгаалагддаг, ГУРАВДУГААРТ, Монголын зоригт анчид, эрэмгий дайчид, хөнгөн морьт цэрэг эрт цаг үеийн хүрээлэлдээ ч айдас, хүндэтгэл төрүүлдэг байснаас мянга шахам жил харь улс орны халдлагаас чөлөөтэй, тайван аж төрсөөр байжээ. Он удаан жилийн мөнхүү тайван амьдралын нөхцөлд монгол угсааны хүн ам ихэд өсөж, төр засаг нь ч нэлээд бэхжиж төлөвшжээ. Хаан (шанью), вангууд, түшмэд, жанждаас бүрддэг төв төрийн нэр, сүр ихэд өндөржжээ. Төрийн бэлгэдэл болсон туг, сүлд ч буй болжээ. Нүүдэлч малчдын амьдрал, хувь заяанд онцын нөлөө бүхий нар, сар, галын дүрсийг, мөн морин эрдэнийхээ сүр хүчийг илтгэдэг дэлний хялгасаар урласан цагаан тугийг сүлд, далбаа болгон дээдэлж заншжээ. 8 зовхист тэлж татсан цагаан тугаа “Төрийн 9 хөлт цагаан туг” хэмээн нэрийдсээр иржээ. Төрийн тугийн оройн хэсэг нь жадны зэв адил чандмалан урласан сар, нар, галын дөл юм. Цэргийн жанжин тугийг хар хялгасаар бүтээсэн, мөн оройн хэсэг нь төрийн тугны адил сар, нар, галын дөл байх болжээ.Ингэж л Монгол угсаатай хүмүүс нэгэн төр улс болж, нэгэн туг сүлдний дор нэгдэж, улс төр-цэрэг-дипломатын харилцааны биеэ даасан тусгаар субъект болж төлөвшжээ. Хүннү улс эхэлж хэл, соёл нэгтэй, ойр зэргэлдээ оршигч монгол аймгуудаа хаман нэгтгээд ихэд хүчирхэгжиж, улмаар Төв Ази дахь олон хэлний том жижиг нүүдэлчдийг мөн хүчлэн дагуулжээ. Ийм үйл явцын төгсгөл нь эцэг Түмэн шаньюгийн үед хүчээ авч, хүү Модун шаньюгийн үгд бүрэн хэрэгжжээ.
Монголчуудын төр улсын түүх, уламжлал наана хэлэхэд 3000 орчим жилийн настай ажээ. Төрийн нь туг, сүлд ч 3000 орчим жилийн түүхтэй юм. Тийм эрт дээр үед зохион бүтээгдсэн атлаа тун ч утга төрөлдөр ийм туг, сүлд ер олон биш нь тодорхой билээ. Өдрийн гэрэл, илч болсон нараа, шөний гэрэл гэгээ болсон сараа, гэр орны маань илч, гэрэл болсон галаа, дээр нь Монголчуудын хүч, хийморь болсон морин эрдэний сүр дөл гэгдэгч дэлийг туг, сүлд болгосон нь үнэхээр л гүн ухаарлын илрэл мөн болно. Гэтэл ухаалаг өвөг дээдсийнхээ энэ төгс төгөлдөр бүтээлийг өнөөгийн бид юугаар сольчихоод байна вэ? Төрийн далбаа маань хоёр өнгийн даавуу болж, дээр нь "сайн цагийн мянган бурханы тамга” дараастай байх болов.
Соёмбо гэх тэмдэг бол монгол хүний бүтээл биш, Занабазарын бүтээл биш юм. Энэ бол “Сайн цагийн мянган бурханы тамга” гэгдэгч сахиусны төв хэсэгт байдаг зураг болно. Энэ зургийг “Хийморь лундааны сахиус” болох морины буруу талд нь “ачаалан зурж” төрийн сүлднийхээ голд байрлуулчихаад байна. Чингэж Монголын төрийн сүлд, төрийн далбаа шашинжжээ.
VIII Богд төвд хүн, шарын шашны лам болохынхоо хувьд “сайн цагийн мянган бурханы тамга”-ыг шүтэж болох л доо. Гэтэл мөнхүү тамга өнөөдрийг хүртэл Монголын төрийн далбаан дээр байсаар л байна. Тэр ч бүү хэл Монголын төрийн сүлдний голд нь, төвд нь байрлах болчихжээ. БНМАУ-ын шинэ, хуучин хоёр сүлд харин энэ гажуудлаас ангид байлаа. Төрийн далбааны ишин талд наад зах нь сар, нар, гал гурваа байрлуулчих ухаан дутжээ.
“Сайн цагийн мянган бурханы тамга”-ны төвд байдаг дүрсүүдээр чухам юу юуг бэлгэддэг гэдгийг мэдэх хүн өнөөдөр Монгол улсад маань алга байна. Мухар сүсэг биднийг хаашаа хөтлөөд байгаагийн нэгэн тод жишээ, илрэл энэ юм.
Одоо 1991-1992 оных шиг үймээнт үе биш. Судалж, бодож, бясалгаж байж Үндсэн хуулиа өөрчлөх боломж бүрэн байна. Төрийн сүлд, далбаагаа ч өвгөдийнхөө бүтээснээр нь уламжлан авцгаая. Монголчууд бид төр засгийн түүхэн их уламжлалтай ард түмэн билээ. Юун “Сайн цагийн мянган бурханы тамга”, юун хийморь лундааны морины буруу талын соёмбот гөлөм?
Эх түүхдээ эргэж эзэн нь болцгооё!
Ер нүүдэлчдийн, тэр дундаас Монголчуудын хувьд үнэхээр л онцолж үзэх, хүндэтгэн шүтэхээс өөр аргагүй, байнгын, бодитой зүйлүүд бол Нар, Сар, Гал гурав болно. Мөн нэлээд хожуу буй болсон эрхэмлэвээс зохих өөр нэгэн шүтээн бол адуу, морин эрдэнэ-аргамаг хүлэг билээ.
Наргүй бол илч дулаан ч үгүй, гэрэл гэгээ ч үгүй, ургамал амьтан ч үгүй болох шалтгаалцлыг Монголчууд их эрт таньж мэдсэн ард түмэн. Таньж, ойлгоод зөвхөн зогссонгүй бүр ач, гавъяаг тооцож тахин шүтэх болжээ.
Жилийн туршид ердөө л 12 шөнө сар үгүй (хав харанхуй) байдгийг, нар шингэхдээ “өөрийгөө орлуулж сарыг үлдээдгийг” ч өвөг Монголчууд эрт таньжээ. Хэрэв нар ингэж санаа тавиагүйсэн бол жилийн 365 шөнө бүгд л битүүн болж хувираад “хав харанхуй ноёрхлоо тогтоож” хүмүүс бид шөнөдөө бүрэн сохрох байв. 12-хон л битүүн байдаг нь их аз заяа билээ. Сарны ачаар бид 353 шөнө нүдтэй байдаг.
Галыг хүн зохион бүтээгээгүй, бас нээгээгүй. Гал бол орчлон ертөнцөд мөнхөд байсан зүйл. Хүмүүс түүнийг маш олон зориулалтаар ашиглаж, манаж, дуртай үедээ гал гаргаж л сурчээ. Галын ач, гавъяаг өвөг дээдэс маань үнэлж, хүндэлж, нэгэн шүтээнээ болгожээ. Гал, сар хоёрыг нарны дээр доор тун ч зохистойгоор байрлуулаад өвөг дээдэс маань Монгол угсаатны сүлд, Монгол төрийн сүлд болгон авчээ. Энэнээс илүү их хүндэтгэл төрүүлэхээр, энэнээс илүү их төгс төгөлдөр, хүмүүний мэлмийд өртөх төдийд л бишрэл дагуулах өөр ямар дүрс, зураг байх билээ.
Юун сахиус, юун тарни, юун ид шид! Юун соёмбо, юун мянган бурхны тамга!
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл(53)
Ийм энгийн юмыг л ойлгохгүй төр засагтай байх ч гэж дээ...
Монголчууд морио дээдэлдэг ч гэсэн сүлд болгож байгаагүй. Хамаг Монгол, Их Монгол улсын сүлд нь цагаан шонхор байсныг Нууц товчоонд дурдсан байдаг. Монголчуудыг дарлаж байсан комунист засгийн үеийн бэлгэдэл сүлдийг хэрэглэмээргүй байна.
Сармагчин чихтэй, бульдог нохойн завьжтай шулга хэлтэй манжийн амбан цустай Хү Сью Жан гэгч авлигач поп хулгайч Монголыг үнэхээр муухай харагдуулж байна
МАН Чингисийн алтан ургийнхныг олон арван мянгаар нь алж хядаж хужаа манж нараа өсгөчихөөд Чингисийн нэрийг барьж ууж идэхээр улайрцгааж байна.Одоо МАН-ынхны барьж байгаа Чингисийн музеид МАН -ын алж хядсан 100 мянган хүний нэрсийг гантиг чулуун дээр сийлүүлэн залах естой.МАН-ынхны алж хядсан 100 мянган хүний 20 орчим мянга нь Чингисийн алтан ургийн ноед байсан.Энэ тал дээр АН болон бусад нам эвслүүд хүчээ нэгтгэн тэмцэж заавал энэ музейд амь үрэгдэгсдийн нэрс бүхий дурсгалыг байрлуулах естой
Төрийн далбаагаар оролдохгүй шүү
Төрийн далбаа хэрэв Монгол улсыг төлөөлж байгаа бол Занабазарын соёмбыг нь авч хаядаг юм уу эсвэл гал сар нараар солих нь зөв.Далбааг хэрэв уламжлалаа дагавал хөх улаан шар болгох хэрэгтэй болно.
Төрийн далбаа төрийн сүлд өөрчлөдөх бүрд сэтгэл шимшрэх юм даа
Toriin dalbaa bol negent togtsonooroo bh ni zov. harin toriin suldee huuchin suldee erguulen heregleh ni zov gej bodoj bna. Ardchilal ehlej bh ued heden uran buteelch nertei noxod het tuilshran bas uyangiin halil ni hetersen amigui mori helbertei suldee magtaj baij UIh-aar batluulj amjsan bilee. Jinhene Mongol toriin bodlogo uguilegdej bnaa. Yagaad tord ajillagsad ni Mongol setgelgee ni alga bolchihvoo. Esvel hun amitanii yariad bgaachlan Tord erliiz hurliiz ni duurchihee yu. Saitar tungaan bod l doo. Alivaa yumnii helber ni urd zugiinhtei ijil tostei bolood bgaa ni tohioldol uu. tsergiin duremt huvtsasaa har. saya hyatdiin said irehed tsergiin huvtsas ni hyatdiinhtai barag adilhan hragdaj bna lee. Troiin sildnii helberee har, hyatdiin toriin suldnii helbertei oiroltsoo bgaa. Ene buhen zugeer neg tohioldol gehed denduu itgemeergui. Ene buhniig yaraltai zasaj zalryuulah ni zov bh. enend zaluuchuud maani ih uuregtei shuu. Mongol tsegiin huvtsas ooriin hgesen ontslogtoi bh estoi sh dee
Социализмын тамга болсон модон морьтой төрийн сүлдийг олон улсын жишгээр хүчингүй болгох хэрэгтэй. Америк Англи Японд байдаггүй болоод л байна.
Соёмбоны бэлгэдэл, утга учрыг сайн судлаагүй мөртлөө буруу, худал тайлбар хийж, хүмүүсийг төөрөгдүүлэхээ боль!
Халхын анхдугаар богд цолыг Бээжинд Манж төрөөс авсан Занабазарын соёмбо баруун Монголчуудын хувьд тэргүүндээ залж болохгүй хог.
Далбаа хэвээр байг ээ. Түүний хүч эергээр өнөөдрийн Монгол гэж байгаа юм Сүг болсон Сүлдээ л соль соль соль
Esvel tsergiin huvtsasnii zagvar zohion buteegch nar ni bugdeeree erliizuud bolchihoo yu. Toriin tusheed, UIH-iin gishuud, ulstorch nertei noxduud odoo jinhene mongolooroo setgeh tsag ni bolson yum bish uu. Aliin bolgon gadniihniig dagan duuraih gesen yum be. medeej gadnaas sain zuil olj eh orondoo nevtruulj hereglej bolno l doo. Gehdee l bodoh estoi.
Зайл цаашаа
Chuluun jab aa ! “ Shashingvi hvn chutguriin dvv” gej medeh vv ? Cham shig baga yastan Mongol toriin svldeer oroldood hereggvi biz dee !
Soyombo buyu Svayambu gedeg ni maani enethegiin BRAHMA burhanii neg beledgel. Hunii bugsun tald baidag tiim l zuil dee. Ih bied ni VISHNU, Tolgoi heseg ni SHIVA burhan bdg...
Чулуунжав гэж мао күнз дайсан зайлаач ээ. Урвагчдыг бэлтгээд байх юм. Үхэхийн хооронд нүгэл хураасан зөнөг чөтгөр вэ
За болио баахан худлаа юм бичээд одоо нөгөө хэдэн мал нь орж ирээл зөвөө зөв авж хая гээл чичирээд эхлэнэ
shar huvalznuud sonotugei!!
Ёстой элийрэх гэж оролдох юмаа. Шашинжсан байлаа гээд юу нь буруу юм бэ? Тэр бүхэн нийлж монголын мөн чанар ялгарах онцлогийг илэрхийлж байгаагаараа чухал юм. Энэ нэг солиотой новш одоо бүр сионист, эсвэл христ мүүний захиалгаар бичээд байгаа юм бишүү!
Монголд төр шашин үндсэн хуулиараа тусдаад учир байгаа юм.Дээр нь ислам шүтлэгтэй казахууд,христ шүтлэгтэй залуучуудыг яахав?
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Sayahan uul tahihdaa hundet haruuliin tserguudeer burhadiin zurag bariulj tenegtsen baih yum. Ter olon lam huvraguud ni teriigee barij bolnoo doo hurelsuhee teneglehee bolioch!
Хүрэлсүх ээ 1-рт Сүгээ Сүлд болгоно биз ээ Хамаа чамд өөр юу хэлэх билээ. Мөнх Тэнгэр ивээг. Тэгж гэмээ нь чи Тэнгэрт тэтгэгдэнэ Би биш Тэнгэрхэллээ
Монгол улс бол нэг үндэстний нэгдмэл улс.Гэтэл зарим хагалан бутаргах санаатай үндэсний аюулгүй байдлын дайснууд хагарал үүсгэх ажлыг зогсолтгүй хийж байгааг ТЕГ гэдэг үндэсний аюулгүй байдал хариуцсан байгууллага яагаад нүд чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд байна аа.Энэ чулуунжав гэгч этгээд тархи угаасан үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн юм донгосч суудаг боллоо. ТЕГ ажлаа хийнэ байгаа.
Аль ч оронд тагнуул хуулиас гадуурхи тагнаж чагнах,хатгах матах гэх мэт бохир ажил хийдэг.Тагнуул гэж онцгой эрхтэй тусгай байгууллага байдаг гэдэг орос сэтгэлгээ одоо Монголд тохирохгүй.Харин хууль ёсны үндэстнийг хагалан бутаргахын эсрэг ажлыг хууль ёсных нь цагдаа хариуцдаг. Монголд бол социализмын үеэс хүмүүсийг нутаг ус,угсаа гарлаар нь цоллож турхирах явдал газар авсан ч одоо болтол ганц ч хүн энэ зүйл ангиар шийтгэгдээгүй байгаа нь азийг доорд үздэг Оросын улс төр одоо болтол Монголчуудыг атгаж байгаагийн баталгаа. Монголчуудыг хагалагч, оросын хүргэн Женко саяхан л буусан.Өмнөх бүх ерөнхийлөгч,ерөнхий сайдууд маань Зөвлөлтөд тархиа угаалгасан хүмүүс байсан.
хийх юмаа утга учраар нь оролд, одоо байтлаа нар сар хоёрыг булаацалдаж,магадгүй лиценздэхдээ хүрэх нүү дээ.сүлд хаана хэнд ч ойлдгогдохоор,товч,утга сайтай баймаар санагддаг юм. бүх юмыг оруулна гэвэл түүнийг тайлах сурах бичиг хийж дэлхийд тараахуу?
СОЁМБЫН ГҮН НУУЦЫГ, ТҮҮНИЙ ТУХАЙ МОНГОЛ ГҮН УХААНТНУУДЫН ТАЙЛБАРЫГ НЭГ УНШЧИХВАЛ ЯАСАН ЮМ? ЧУЛУУНЖАВ АА! ШАШИНД ӨӨРИЙН ҮГЭТ ЗҮЙЛ БУЙ. ТҮҮН РҮҮ БҮҮ НУЛИМ! ТА БИДНИЙ ДЭЭДЭС ТЭНЭГ БАЙГААГҮЙ!
"Гүн нууц" ярьдаг бацаан танд энэ асуудал ахдах юм байна.Гүн ухаатнууд гэчихжээ бас тэр чинь.Хэн гэдэг гүн ухаантан хэзээ юу бичээд тэр нь яаж батлагдаад үнэн болчихдог юм бол?
Ер нь бол Монгол хүний хэзээ нэгэн цагт заавал хөндөх ёстой асуудлыг хөнджээ.
Дэлхийн олон улсын далбаа үзэл суртал шашинаасаа үүсэлтэй. Ёвропын ихэнх улсын туг хэрээс загалмайтай, шашины хэрээстэй далбаатай гээд шашинжаад байгаа юм байхгүй ээ. Хийх ажилгүй хэдэн судлаач нэртэй нөхдүүд Монгол улсын Төрийн далбаагаараа оролдоод хол явахгүй шүү, Чулуунжав гэж хаанахын юун хүн юм бол?
коммунистуудын даалгавраар шал демий юм бичээд байгаа хун юм уу
Тусгаарласан үйл явц 8 дугаар Богдын оролцоогүй болчихвол хэлээд байгаа нь зөв болох юм байна аа, гэх үү.
Энэ хүн үнэхээр эрдэмтэн хүн юм аа
jinhene soliorson sohor tarbagachinii hyy baihdaa chi?.....
Христосчууд бүр давраад төрийн сүлдээр оролдож эхлэж бна ерөнхий сайд маань христ одоо дэлхийн зөн гээд тус шашны тбб ууд идвэхжиж бн
Христос гэж Орос грек хэлбэрээр бичигч та эхлээд Монгол ч биш бүх Азийн ард түмнүүдийг хүний тоонд оруулдаггүй Оросын үнэн алдартны шашны тухай бичих хэрэгтэй байлаа. Харин барууны Католик тэр тусмаа протестант Христийн урсгалууд биднийг хүлээн зөвшөөрдөг.
chylyynjab aa!!!!yagaad ta nar sasing ad yzeed baigaa yum be?....sasingyi ta nariig harahaar gytamsig bolson haragdah yum!hynii yos syrtahyyn yhamsar alga bolohooroo ardchilal boloh uu?yynd harult egch amidar!!!!sain chagiin myangan byrhanii tarni bol ene toroos chini ali ert garsan ireedyi chagtai holbogdson ergen olonii setgeliig sahiasan oyun sanaanii sahiys tarni haana ch baidag yun byryy baina gej?.....demiirch balairahaan boli?chi yasan hozrogdson geleg be chi?.....amerik amerik gej hyzan yildag baij?ter amerik chini hynii erseeltei bygdiig abch heregjyyldeg niigem s dee!!!
e'nd setgegdel bichsen ergyy tolgoinuudiin bichseneer bol toriin dalbaag yamarch engeer bydah ni l dee!!!ta nar bitgii tenegt?geye.............soliorson niigemiin archaagyi yum ynsdaggyi ergyygeen med!!!!!!!!!!!!!
Хутагтай бэхи
Хуцаарай. Төрийн далбаагаар оролдвол Монголчууд жинхэнэ бослого гаргана шүү. Хужаа нарын гар хөл бүр Төрийн далбаагаар оролдох нь
Та олон янзын сэдвээр санал шүүмж бичих юм. Яг шийдэл, гарцтай нь бичсэн юм байна уу? Жишээ нь: Одоогийн төрийн далбааны оронд ямар далбаа байх ёстой байсан бэ? таныхаар... Хөх, цагаан, улаан өнгөтэй, таван хошуу энэ тэртэй байсан бол шашинжаагүй байх байсан юм уу!?! Тухайн цаг үе, нөхцөл байдалтай нь холбож ойлгож байхыг зөвлөе. Тэрнээс учиргүй мундаг шинжлэх ухаанч, либералист эсвэл социалист энэ тэр царайлах гээд дэмий.
Хуучин сүлдээ 1990 онд солиод бид урагшааа ахисангүй, харин ч утга учиргүй болгож, шарын шашны шүтээнийг оруулсан нь ёстой харалган зүйл болжээ. Иймд сүлдээ ямар ч байсан дахиж шинэчлэнзасах ёстой.
Одоо багахан солиорвол яасан юм бэ. Энн Монголд юу ч үлдэхгүйнээ.
Ийм зүйл бичээд бдаг хүн яг яах санаатай бдаг юм бол доо. Хэний захиалгаар бичдэг юм бол
Ер нь МОНГОЛ УЛСЫН сүлд, далбааг эргэж нэг хараад засаж сэргээмээр санагддаг. НЭГ: МОНГОЛ УЛСЫН ДАЛБАА: Соёмбо тэмдгийг цомхон болгож, нүүдэлчин Монголын өвөг дээдэс Хүннүгийн тахил шүтээн нар, сар, гал гурвыг нь үлдээгээд, дотор газрынхан буюу хань үндэстний бэлэг тэмдэг болсон шавар хэрэм, тоосго, хүрз, тэдний гол хоол нь болох загас буюу усны хорхой мэтийг нь авч хаях нь зөв мэт. Далбааны зохиомжийн хувьд Ардчилсан намын далбааны өнгөний зохицол сайн, цомхон тун аятайхан харагддаг. Түүнээс санаа авч болно шүү дээ.
ХОЁР: МОНГОЛ УЛСЫН СҮЛД: Одоогийн сүлд тэмдэг нь цаанаа нэг сүргүй, төмрийн хог цуглуулж эвлүүлсэн мэт эзэнгүй морь ч юмуу гэмээр сүг дүрс, дахиад л нөгөө шавар хэрэм, хүрз, загас нь орсон соёмбо тэмдэг, монголд ургадаггүй усан цэцэг мэтийг нь авч хаяад, хуучин сүлдний загварыг сэргээх нь зөв шүү. Түрүүчийн сүлдэд Алтай, Хянганы завсарх нутаг даяар цэлийн үзэгдэж, алтан нар хөх тэнгэрт нь мандан гийж, аргамаг хөлөгөө унасан монгол хүн алс ирээдүй өөд тэмүүлэн давхиж яваа, үнэхээр цээж уужрам сайхан, нүдэнд дулаан, дотно харагдаж, сэтгэлийг сэргээдэг юмаа. Тэнд БНМАУ - г нь МОНГОЛ болгоод, дээр байгаа таван хошууг нь нар, сар, гал гурваар солиход л бусад нь болчихно.
ГУРАВ: МОНГОЛ УЛСЫН УЛСЫН ДУУЛАЛ: Бид “төрийн дуулал, төрийн сүлд, төрийн далбаа“ гэж ярьдаг нь болхи орчуулгын гай бөгөөд цаанаа нэг явцуу, эдгээр нь төрд гарсан хэдхэн хүний өмч юм шиг харь сонсогддог. Уг нь эдгээр сүлд, далбаа, дуулал чинь Монгол улсын, монголын ард түмний бахархал, тэдний шүтээн юм шүү дээ. Тийм болохоор бид “МОНГОЛ УЛСЫН ДУУЛАЛ, МОНГОЛ УЛСЫН ДАЛБАА, МОНГОЛ УЛСЫН СҮЛД гэж ярьж, хэрэглэж, нийтийн хүртээл, хэвшил болговол Монголчууд маань даяар Монголынхоо ариун голомтын эзэн нь бид мөн гэдгээрээ бахархаж, түүнийхээ төлөө бие, сэтгэлээ зориулах урам зориг нь бадран огшиж байх биз ээ! ДӨРӨВ. Даяар Монголын ариун голомт дархан манай тусгаар Монгол улсын нийслэлийн төв талбайг хэн нэгэн мэдэх, мэдэхгүй хүний нэрээр биш, харин ДАЯАР МОНГОЛЫН ТАЛБАЙ гэж нэрлэвэл Монголоо тойрсон, далхийд тархан суусан монголчуудын зүрх сэтгэлд нар гийсэн мэт сайхан дотно сонсогдож, тэднийг сорозон мэт татна даа.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Төрийнхөө далбаан дээр Төвд-Тангадын "А" үсэгтэй (соёмбо), төрийнхаа сүлдэн дээр адуус залчихсан. төрийн далбаа гэж хоёо хүнд өнгө нийлүүлээд оруулчисан нь дундаа хар зураастай харагддаг, нэг тогооны алчуур шиг юм байх юм. Би л хувьдаа ээдгээрээс ичдэг