Аливаа улс орон, ард түмний амьдрал тун олон хүчин зүйлээс хамаардаг болохоор “байгаа боломжиндоо тулгуурлан хүссэнээрээ,чөлөөтэй аж төрөх” нөхцөл ер байдаггүй ажээ. Гадаад орчны оролцоо шахаа, дотоод дахь элдэв зөрчил, бэрхшээл, төр засгийн алдаа, том хэмжээний авилга, дээрээс нь дайн самуун, өвчин тахал гэх мэтийн сөрөг үзэгдлүүд өчнөөн төчнөөн зардал, сүйтгэлийг буй болгодог. Энэ бүхэн бүгд л ард түмэнд очих байсан хөрөнгө, мөнгө, баялгийг хасаж хорогдуулдаг.
Зөвхөн л авах, завших, баяжихыг хичээдэг “бирд болсон” улс төрчид, сайдуудтай бол хүн амын ядуу доод давхраа битгий хэл нилээд чадварлаг дунд давхраа хүртэл тун ч хүнд нөхцөлд ордог. Ажлын байрны өндөр түрээс, зээлийн өндөр хүү, түүхий эд материалын үнийн өсөлт, авилгач дарга нарын мөлжлөг, дарамт, гадаад валютын үнэ ханшны өсөлт, байнга өссөөр байдаг инфиляци мэт нь жижиг дунд үйлдвэрүүдийг сөхөрч унатал нь нэрмэж байдаг.
Дэлхийн хэмжээнд авч үзэх юм бол өмнө яригдсан бүхнээс хамаагүй их хор хөнөөлтэй нэг том хүчин зүйл буй. Энэ бол зэвсэглэлд зарцуулдаг хөрөнгө ба дайн юм. Дэлхийн хэмжээний том дайн,
тивийн хэмжээний дайн, хоёр улсын хоорондын зэвсэгт мөргөлдөөн, дээр нь зэвсэглэлээр хөөцөлдөж зарцуулсан их мөнгийг нэмэх юм бол энэ бүгд дэлхийг диваажин болгоход хүрэлцэхүйц их баялаг юм.
Дэлхийн нэгдүгээр дайн, дэлхийн хоёрдугаар дайны учруулсан хор хөнөөл Ази, Европын олон орны амьдралыг там болгож хувиргажээ. Энэ дайнд хүчтэй, хөгжингүй, соёлтой гэгдэж байсан бараг бүх орон оролцжээ. Энэ хоёр дайнгүйгээр бүгд л амьдарч болох байв. Цаг бусаар амиа алдсан 100 гаруй сая хүн /тэдний ихэнх нь цэл залуу хүмүүс!/, эвдэрч сүйдсэн олон арван хот, тосгон, шархдаж тахир дутуу болсон, уй гашуугаас болж галзуурч солиорсон олон мянган иргэд, өнчирч хоцорсон хүүхдүүд ийм балгийг өндөр хөгжилтэй гэгдэгч орнууд тарьжээ. Ингэхлээр өндөр хөгжилтэй орнуудын ихэнх нь зөв, ухаалаг амьдарч чаддаггүй ажээ. Гэтэл хөгжлөөр сул, ядуувтар мөртлөө хүн ам нь аюулгүй, тайван, байгаадаа сэтгэл хангалуун, бүр жаргалтай гэхээр аж төрдөг улс орон бас бий.
Орчин үе гэхэд л агаар, ус, хөрс, шороогоо хордуулж гүйцсэн өндөр хөгжилтэй орнууд байнаа.
Иргэд нь мөнгөтэй, гэхдээ бие, сэтгэл нь эрүүл бус. Иргэд нь тарган, цатгалан, гэхдээ урт наслах ирээдүй үгүй. Цэрэг, арми нь хүчтэй, гэхдээ хотуудад нь эсэргүүцлийн жагсаал, ажил хаялт, өлсгөлөн, зэвсэгт халдлага, галдан шатаалт, баривчилгаа, хүчирхийлэл байнгад шахам гардаг. Иргэд амиа хорлох үзэгдэл жилээс жилд нэмэгдэж байдаг. Ийм улс орныг зөв, ухаалаг амьдарч байгаа гэх үү?
Хөгжилтэй, баян атлаа зөв биш, ухаалаг бус амьдардаг улс орны тоо цөөрөх бус өсөх хандлагатай болчихжээ.
Томоохон, эсвээс нилээд баян улс орон бүр л зэвсэглэлээр хөөцөлдөх болов. Дэлхийн хоёрдугаар дайны сургамж ч мартагдах аястай боллоо. Дэлхийг диваажин болгож чадах их хөрөнгө, баялаг дахиад л дэлхийг там болгож хувиргах хэрэгт зарцуулагдаж болзошгүй байна. Нэг нь нөгөөгөө алж чадах хүчтэй, хортой бүх төрлийн зэвсэг хэрэглэснээр хүн төрөлхтөн сүйрч, мөхөж ч болох юм. Хүмүүс бид ядахдаа шимпанзенуудыг устгалгүй үлдээчих юмсан! Яахав эх дэлхий маань дахиад л оюун ухаантай амьтантай болог. Урд хөл нь гар болох, биен дэх үсээ бүрэн гээх, хүнийхтэй бараг адил шахам ген нь хувьсаж хүнийхтэй адил болоход тэдэнд 200-500 мянган жил л хангалттай. Ингэтлээ хувьсах, хөгжих орон зай, цаг хугацааг шимпанзенуудаас булаагаад хэрэггүй шүү дээ....Тэд мод, чулуу, ясан зэвсэг хэрэглэж сураад дорхноо л хомосапиенсын шинэ сүргийг буй болгочихно.
Улс орон, ард түмнийг уруу татдаг гол гол хүчин зүйлүүдтэй тэмцэх ажлыг НҮБ эрс шийдэмгий идэвхжүүлмээр байна. Зэвсэглэлээр хөөцөлдөх, цэрэг армийн хэмжээг томруулах, төр засгийн хэмжээ хэтэрхий занхайх, мухар сүсэг сохор итгэл хэтийдэх, авилга газар авах, боловсрол болон эрүүлийг хамгаалах ажил мөлжлөг, бизнес болж хувирах, нийгмийн ухамсрыг хордуулах, буруу тийш нь хөтлөх, алан хядах, үйл ажиллагааг дэмжих, мансууруулах бодис хэрэглэх зэргийг хүн төрөлхтний амьдралаас бүрмөсөн зайлуулмаар байна.
2020 оны эмгэнэлт баримт гэхэд бараг л ах дүү шахам хоёр орон /Азербайджен, Армен/ ялимгүй гэхээр шалтгаанаар хоорондоо байлдаж олон мянган хөвгүүдийн амь насыг хөнөөлөө. Алагдсан, шархадсан хүмүүс, урссан цус, нурж сүйдсэн барилга, өнчирсөн эх үрс...нүд хальтрам, зүрх шимшрэм үзэгдлүүд.
Зэвсэг хэрэглэж, цус нулимс урсгахгүйгээр асуудлыг шийдэж чаддаггүй төр, засаг бол мохоо, мулгуйд төр, жирийн хүмүүст хэрэггүй, элэггүй төр юм. Энэ хоёр улс орон багаахан газар нутаг булаацалджээ.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл(20)
бусдыг шүүмжлэх яах вэ ? эхлээд өөрсдийгөө л хичээмээр байна
Azar, armein hoyor hezeech ah duus shig nairsag baigaagui, shashin setgehgui oor. Tiimdeech bagahan zuilees morgoldoon uuschih geed bdg. Yumaa medej bichmeer yum
Үнэн.Армянчууд бол Оросууд шиг ер нь Азийнханд их дээрэлхүү,нилээн орилоо сагсуу,жүжигчин шоучин маягийн хүмүүс байдаг бол Азерууд шал өөр,ер нь их элэгсэг найрсаг ард түмэн байдаг юм.Тэгээд ч Армянчуудаасаа бараг 10 дахин олон,Иранд гэхэд 20 сая орчим амьдардаг.Оросуудын өнлөөнөөс бүрэн гарчихсан нефть хийн их нөөцтэй.Ийм үндэстнийг хичнээн дараад устгаад дийлэхгүй нь бол анхнаасаа л тодорхой байсан.
Зэвсэглэл хөөцөлдөрөөс бусад нв монголд байгаа шүү. Хөрангө мөнгө ихтэй байсан ийм ч tank, тийм ч их буу, онгоцтой болмоор байна гэж бхя-ны амбици ихтэй мулгуйнууд төр засагт асуудал тавиж их хуралд сонгогдсон хулгайч луйварчид нв тун зүйтэй , манай тойрогт хэрэгтэй гээд гээд хөөцөлдөх байсан buz. Эд нарт, төр засгийн эрх барвж байгаа хүмүүст эрхэм професоор хэрэгтэй зүйл бичжээ. Тэд ухаарах болтугай.
Хүн төрөлхтөний түүх өөрөө итгэл үнэмшил,эрх мэдэл,баялгийн хуваарилалтыг хийдэг дайны түүх. Цэрэг армидаа хэдийг зарцуулах нь тухайн улсын дотоод хэрэг. Энэ мөнгө шинжлэх ухаан технологийн хөгжлийг урагшлуулж, ажлын орон тоо бий болгож байдаг онцлогтой. Наад захын жишээ нь интернет гэхэд Пентагоны төсөл байсан. Оросод Орос слав Грузинчуудын адил дээд төрөлтөнд тооцогддог Армени,доод төрөлтөнд тооцогддог Түрэг угсааны Азербайджанчууд тэс өөр үндэстнүүд. Тэдний саяын дайн ч зайлшгүй байсан. Яагаад гэвэл цагтаа Армени Орос дээд төрөлтнүүд Азербайджаны нутгийн тавны нэгийг дээрэмдэхэд эх нутгаасаа хөөгдсөн дүрвэгчид гэхэд саяд хүрсэн байдаг. Энэ удаа Азербайджаны талд "доод Түрэг" угсааны Турк Казахстанаас гадна бүр Пакистан зогссон нь "европ Оросуудын" гар хөлийг хүлсэн.
Хар халтаруудаг хайлчихдаг Оросууд нүүдэлчин Монголчуудыг турхирдаг Хятад Перс Түрэгүүдээсээ ч доорд тавьдаг. Армян Азеруудыг ч ёстой адилхан үндэстэн гэж огт болохгүй. Алдас болно.Оросуудад алгадуулж мэднэ шүү.
Бапайраад бай хөгжингүй орнууд харь гариг руу нүүх гээд байна харин та зөв бааж ч сураагүй л дээ хэ хэ нэг л их ярьсан бичсэн хүмүүс
Нээрээ харь гариг их сайхан байх л даа, тиймүү?
hun torolhton 3000 jilin omnoos suurin soeld shiljij amidsrsan baidag ,bid 40 jiliin omnoos suurin amidrald orj baiana
том гүрнүүд өөрийн бодлогоо хүчээр тулгаж байдагийн жишээ энэ америк байнашдээ бусад нь ч ялгаагүй
Америк гэж Монголчуудыг турхирдаг Оросууд бол доорд багуудаа бүүр аймаглан устгаж ирсэн.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Мөнгө зээлдүүлнэ гээд балайраад байдгуудын өрөөсөн бөөр байх шив.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Түг түг түг
Муур муур
Хошного
Manaih ch amgalan taivan saihan orondoo,bid l golj suudag bolohoos, eedee huduu denduu saihan shuu
Монголоос бусад улс орнууд эрх чөлөөтэй чинээлэг эрүүл саруул оюун ухаантай соёлтой боловсролтой сайхан амьдарч байгааг юм үзэж нүд тайлаагүй Чулуунжав гэгч этгээд гажуудуулж бичсэн байх юм чааваас даа хөөрхий.
энэ гадны шашины захиалгыг бичээч шүү