Шилжин нүүдэллэх аргаар амьдрах, аж төрөх нь хүн төрөлхтний хувьд анхандаа боломжит ганц зам, зайлшгүй байх хэлбэр, хэвшил байв. Мичнүүд мод дамжин нүүдэллэж үр жимсээр хооллож байсан бол бичин хүмүүс газраар хоёр хөлөөрөө явж идэж болох бүхнийг цуглуулдаг, малтаж гаргадаг, жижиг амьтдыг агнадаг байжээ...
Хомосапиенсын нүүдэл, шилжилт бүр ч олон шалтгаан, олон зорилго, олон чигтэй байжээ. Амьдрахад тааламжтай нутаг орныг эрж олох, аюулаас холдох, өөрийн гэсэн эзэмшил газартай болох, ан амьтны шилжих хөдөлгөөнийг дагах, цэнгэг усанд ойр байх зэрэг хэрэгцээ, шаардлага нь олон мянган жилийн туршид хүмүүсийг нүүдэлчид хэвээрээ байхад хүргэсээр, зүг зүгдээ таран тархан нүүхийг нөхцөлдүүлсээр байв. Аажимдаа шилжин нүүдэллэх амьдралын хэв шинжийн ач холбогдол, давуу талыг таньж ухаарсан мэдлэг, үнэлгээ, ухамсар, сэтгэлзүй, зан заншил, соёл, уламжлал ч буй болжээ. Энэ нь суурьших, суурин аж төрөх хэв шинжийг илүүтэйд үзэхэд удтал саад садаа болсон байна.
Шилжин нүүдэллэх аргаар амьдрах, аж төрөх нь тооцох, ойлгох аваас олон сайн тал, олон ашиг тус, байгаль ба хүмүүсийн харилцан нөлөөллийн зохис, шавьж болон хөрсний бохирдлоос зайлсхийх боломж, зардал сүйтгэлийн хэмнэлт зэргийг дагалдуулдаг олон олон эерэг үр дагавартай юм. Суурин амьдралтай нийгэм, хүмүүс энэ байдлыг тооцох, ойлгох талаар яван тун ч сулхан болсон нь ч бас үнэн билээ.
Суурин, нэг цэгийн амьдрал, оршил нь эхний үедээ (тоос, шалбааг, нүхэн жорлон, хог хаягдал, эвгүй үнэр, шавар оромж, халдварт өвчний гаралт, тархалт зэргээрээ) сэргэлэн дэнж хэсэн нүүдэллэх хүмүүст ер таалагдахгүй байжээ. Суурин амьдрагчдын орчин нөхцөл, тохь тух аажмаар сайжирч, хотын соёл хэлбэржин төлөвшиж, соёл, шинжлэх ухаан ихэд хөгжиж суурин аж төрөх ёс сайн тал, давуу шинжээ нотлон харуулсан нь харин байдлыг ихэд өөрчилжээ. Гэвч нүүдлийн болон суурин соёл, иргэншил урт удаанаар зэрэгцэн оршиж, өрсөлдөж, хэн хэнээсээ хараат бус байсаар XIX, XX зуунтай золгожээ.
XXI зуун гарах хүртэл суурин иргэншилтэй улс орнууд нүүдэлчдийг хоцрогдлын илрэл, жишээ хэмээж байв. Гэвч тэд хотжилтын сөрөг үр дагаврыг ойлгох, тооцох болсноор нүүдэлчдийн амьдрал, аж төрөх ёсыг өөрсдөө эргэж харах, судлах болов.
Эрхэлдэг аж ахуй, үйлдвэрлэл нь байгальд хоргүй, хүмүүсийн хоорондох харилцаа нь илүү их хүмүүнлэг, эцэг эх үр хүүхдүүдийн хоорондох холбоо бат бэх, хотжилт болон техник, технологийн өндөр хөгжлөөс үүдсэн өвчин, эмгэг, эрэндэг бараг үгүй шахам байгаа нь нүүдэлчдийн давуу тал, эрүүл аж төрөх хэв маяг болж үнэлэгдэж эхэлжээ. Чингэж нүүдэллэхийн ашиг тус, ач холбогдол эерэгээр үнэлэгдэх, судлагдах болов.
Агаар мандал, усан мандал, хөрс шороон мандлаа таних, ирээдүй хойчоо бодох, экологийн сүйрлээс сэргийлэх бодлогыг чухалчлах болсноор нүүдэлчдийн ахуй, соёлоос авах зүйл их байгааг оюунлаг хүмүүс таньж тооцож, авах, ашиглах болов. Байгальтай бүрэн зохицож байгалиа дэмжиж, тэтгэж аж төрөх нь ганц зөв зам экологийн сүйрлээс сэргийлэх ганц боломж гэдэг нь эдүгээ таньж мэдэгдсэн үнэн, байгаль ба нийгмүүдийн хоорондох харилцааны жам, хууль болоод байна.
Суурин аж төрөх аргаар, техник-технологийн хөгжлөөр, шинжлэх ухааны ололтууд, мэдлэгээр олсон, хүрсэн бүхнээ ашиглаад, дээр нь нэмж нүүдэлчдийн соёл, уламжлалаас үнэтэй бүхнийг нь тусган авах замаар хүн төрөлхтөн амьдрал, оршлоо чанаржуулж, мөнхжүүлэхийг эдүгээ хүсэж, оролдож байгаа болно. Нүүдэллэсээр, олон олон асуудлаа шилжин нүүдэллэх аргаар шийдвэрлэж ирсэн олон зуун мянган жилийн туршлагаас суралцах нь, эдүгээ нүдэн дээр илхэн байгаа үнэт зүйлүүдийг нь өвөрчлөн авах нь XXI зууны тэргүүний сэхээтнүүд, оюунлаг хүмүүсийн хувьд хойшлуулашгүй зорилго, тулгамдсан хэрэгцээ боллоо. Хөгжингүй орны нийгэм судлаачид энэ байдлыг олж харсан нь олзуурхууштай хэрэг мөн болно. Жинхэнэ судлаачдын хурц, соргог нүд, оюун ухаан, танин мэдэх яндашгүй чадавх л "хоцрогдлоос" дэвшлийг, үнэнийг, үнэтэйг олж харж, судлан тогтоож чаддагийн нэгэн жишээ, илрэл энэ ажээ.
Гэр сууц хэрэглэж, өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа дамжин цаг цагт нь онож солих, орхих, "амраах, эрүүлжүүлэх" аргаар бэлчээр тэжээл, сувилал, эмчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийн цогц асуудлыг аж ахуйдаа ч, ахуй оршилдоо ч, байгаль-экологидоо ч оновчтой шийдвэрлэж ирсэн нүүдэлчдээс сурах, уламжлан авах үнэт зүйлс үнэхээр их болох нь эдүгээ шинжлэх ухааны олон салбарын үүднээс нотлогдоод байна. Монголчууд бид ч өвгөдийнхөө олсон, хуримтлуулсныг таньж, түгээж, буурлуудынхаа буяныг сэргээх, арвижуулах үүрэгтэй.
Элдэв үзэл, онолд хөтлөгдөөгүй байсан өнө эртний амьдрал, ахуй, урсгалаар аяндаа буй болсон зохион байгуулалт, хүн сүргүүдийн эхэн үеийн дотоод харилцаа, засаглалын өвөг хэлбэрүүд зэргээ эргэж судлахын ач холбогдол мөн нэн их юм.
Хэн нэгний бодож олсон санаа, төлөвлөгөөг хүчлэн хэрэгжүүлэх гэж уламжлалт нийгмээ хэлмэгдүүлж, жирийн иргэдийн амьдралыг сүйрүүлж, сүйтгэж байсан тохиолдол дэлхийн түүхэнд олон гарчээ. Тийм оролдлогууд бүгд сүйрлээр төгсөж байсан боловч дахиад л өөр нэгэн төсөл, төлөвлөгөө, -изм гарч ирээд хууртаж хөөрсөн олон түмэнд түшиглэн байсан бүхнийг нурааж боломжгүйг болгох гэж оролдсоор цаг цагийн Аав, Хүү, Ач гурвын хувь заяагаар тоглосоор байжээ.
Олон зуун жилийн хөдөлмөр, тэмцэл, алдаа, оноогоор туршигдаж аажмаар бүрэлдэж төлөвшсөн уламжлалт нийгмүүдийг "хэн нэгэн ухаантны жор"-оор инженерчлэн өөрчлөх, бүр хүчээр өөрчлөх, эргэлзэж тээнэгэлзсэн хүмүүсийг алж, цөлж байгаад ч болов өөрчлөх гэж оролдох нь хүнд гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг хандсан хор хөнөөлт үйлдэл мөн болохыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч хуулиар хориглох ёстой. НҮБ ийм үзэл санааг баримтлах ёстой. Дүрэм, хөтөлбөртөө тусгаж бүх улс үндэстэнд сурталчлах учиртай. Аливаа -измын дагуух хүчирхийлэл бол эцсийн дүндээ хүний төрөлх эрхийн эсрэг чиглэсэн халдлага мөн болно.
Иргэний нийгмийг хүндэтгэх, иргэний ардчилал иргэний засаглалыг дээдлэх, ард түмний санаа, бодлыг сонсож, хүсэл эрмэлзлийг нь дагаж мөрдөх үүрэгтэй гэдгээ төр засаг алхам тутамдаа санаж, сахиж байх ёстой.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл(21)
Үхэр монголчуудад нүүдлийн амьдрал нь зохино.
hutsdag muu hulgaich ve
хүнд хэцүү 90 ээд онд хэдэн малчид Эрдэнэт хоёр л Монголыг авч гарсан шүү Чиний барууныхан ОТ гоор биднийг шулж байна даг Уламжлалаа ч авч үлдэнэ Цахимаараа ч хөгжинөө
Монголчууд олон зууны тэртээгээс бэлчээрийн мал аж ахуй эрхлэн он удаан жилээр нийгэмшиж чадалгүй өргөн уудам нутагт тархан нүүдэллэж амьдарсаар хүн төрөлхтний соёл, иргэншлээс тасарсан хоцрогдол одоо ч төр засгийн удирдлагын хүрээнд ажиглагддаг. Нийт массыг бүрдүүлж байгаа ихэнх монголчууд хөдөөлөг, бүдүүлэг оркууд байдаг нь УБ хотод ирээд гаргаж байгаа хотжоогүй этгээд үйлдлээс нь харагддаг. Ийм хүмүүс Африкт нүүдэллэн очиж омог үүсгэж амьдарвал аз жаргалтай байх болов уу тээ.
Уул нь нүүдлийн аж амьдрал чинь байгаль орчинд ээлтэй шүү дээ. Америкийн уугуул индианчууд олон мянган жилийн турш урцандаа амьдраад ан амьтанаар голоо зогоож байгалийн хуулийг дагаж амьдарч ирсэн. африкчууд бас олон мянган жилийн турш овоохойндоо амьдарч ан амьтан агнаж голоо зогоож байгалийн хуулиар амьдарч ирсэн. Орчин үеийн соёл иргэншилт амьдрал байгаль орчинд их хор хөнөөлтэй.
Mongold gazar mundsan bish africaar yahiin?
Манай аймаг сумын нутаг гээд алж хядчих гээд байдаг болсон ш дээ!!
хамт олны дундын хөрөнгөө нийлүүлээд тодорхой хүнээр маллуулаад бусад хүмүүс нь мал аж ахуйн холбогдолтой ажил хийж байсан хамтрал нэгдэл чинь хүчиххэг байсан ш дээ
Минималист гээд сүйд болоод байгаа чинь нүүдэлчдийн өдөр тутмын амьдралын жирийн л хэв маяг шүү дээ
Tiishd eldev heregledeggui zuils nuuj suuhad teertei!
цаг цагаараа байдаггүй юмдаа чулуунжав гуай,судлаач,профессор гээд байдаг,ичмээр юмдаа,ямарч мэдлэггүй,зүй нь НАМ гэж байх ёсгүй л гэж товч бөгөөд тодорхой зааж өгөх байлаа,яахав дээ чи бид 2-г сонсдог ЗГ тэр тусмаа НҮБ гэж байхгүй,хүн өөрийгөө голохгүй юмдаа
Нүүдэлчид нийгэмших,бүтээх,нэгдэх чадваргүй гэдэг ойлголт Оросын төрийн төвшинд байдаг. Энэ үзэл нь биднийг оюун санааны хувьд аймаглан устгаж ирсэн.Нүүдэлчид гэтэл асран хамгаалагчгүй хоцорсон өтгөс, хүүхдүүд, эмэгтэйчүүдээ Оросууд шиг хэзээ ч орхиж байгаагүй, ах дүү хамаатан саднууд нь (овог) авч явдаг. Оросууд хичнээн нүүдэлчдийг "үхсэн ахынхаа эхнэрийг дүү нь авч суудаг" гэдэг ч ийм эхнэр нөхрүүд гэр бүлийн харьцаанд ордоггүй байсан. Өнгөц хархад ганц гэрээрээ нүүж амьдардаг ч Монголчууд хамгийн эв нэгдэлтэй! Хатуу ширүүн хүнд нөхцөлд ийм байж л амьд үлддэг юм. Амьдралын төлөө тэмцэл бүх хойд Европ,Азийн үндэстнүүдэд амьд үлдэхээс илүү гарах боломж дундад зуун дуустал байгаагүй.Иймээс хүн төрөлхтөний хөгжил сэрүүн бүсэд явж ирсэн.Гэхдээ хувцас,орон байр хэрэггүй, гараа сунгаад банана зулгаадаг өмнөдөд биш. Одоо бол Скандинавичууд Франц Оросуудаас бүх талаараа илүү. Харин Азийн нүүдэлчдийн хувьд цөөхөн,ядуу байгаа нь Орос шовинизмтой холбоотой.
юм л бол орсын ул мөр бий гэсэн украйны фашист үзэлтэн хол явахгүй орос улс хамтын хүчээр эрчим хүч нефть байгалийн хийг ашиглаяа гээд эх орныхоо баялгийг ази ёвропод хувааж өгөөд байгаа биз дээ орсын хамтрал нэгдэл сангийн аж ахуй коммуны нийтийн төлөө ажииллаж байсны хүчинд бүдүүлэг хаант засгаас Сталин социализмыг 20-хон жилийн дотор байгуулаад дайнтай золгож 5 жил үхтлээ байлдаад ялж хашраад атом цөмийн пуужин бөмбөгтэй болж сансарт нисч олон улсын хөлөг тойрог замд оруулсан урвагч горбачёвын эвдэн сүйтгэсэн орсыг ПУТИН эмхэлж 20-хон жилийн дотор цэрэг эдийн засгийн зэвсэгтэй супер орон болголоо ОДОО дотоодтоо гаднаас юу ч авахгүй олон үйлдвэр байгуулж байна эсто латви литви финлянд норвег швед орнууд цэрэг аж үйлдвэрийн улсууд бишээ жижиг буурай орон Монголын бэлчээрийн мал аж ахуйд ёвропжсан тэжээмэл барилгад хоол тавьж өгдөг соёлтой МАА таарахгүй монголын МАА сөнөнө орсын москвад хориод төрлийн үхрийн махан консерв байна хонины сүүл хүртэл зарж байгааг авч идлээ курдюк шүү
Нийгэмшлийн тухайд бол нүүдэлчдийнх суурин нийгэмшлээс өөр.Гэхдээ энэ нь муу гэсэн үг биш.18 зуунд л жинхэнээрээ үүсэж эхэлсэн хотуудын, танихгүй олон дунд бие авч явж, амьдрахад өчигдрийн тосгоныхон ч нүүдэлчид ч адилхан суралцах шаардлагатай. Үүний тулд бүгд "Миний эрх бусдынхаар хязгаарлагддаг" гэдгийг л ойлгоход болно. Дараа нь өөрийнхөөсөө илүү бусдын хөдөлмөрийг хүндэлж сурвал сайн.Бусдад төвөг саад болхоос айдаг бол хэн ч 21-р зууны хотын иргэн гэсэн үг. Үүнийг сурхад хугацаа,ажил яах аргагүй хэрэгтэй.
Арганүйн эрхэнд даж адаагүй байгаа хоцрогдлоо яажихурдан өөрчдөхөө бодохмнь ёурал
Nuudelchdiin amidral delhiid eeltei hun ni huneeree ulddeg soyol irgenshil yumdaa
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Нүүдэлчдэд үйлчлэх үйлчилгээний халуун ус.,худалдаа хангамжтай буудал,хоолны газар бүхий цэгүүд байгуулж болно .
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)