Монгол хүний өөрийн нь бодол санаанд, монгол түүхч, сэтгүүлчийн бичсэн ном, өгүүлэлд, монгол ламын үг үнэлгээнд, монгол бөө удганы сахиусын айлдварт, мөн монгол судлаачийн хийсэн шинжилгээний ажлын үр дүнд тус бүрд нь өөр өөрийн үнэн байх, тэр ч бүү хэл нэг асуудлаар 4-5 үнэн байх мэт хачирхалтай байдал эдүгээ буй болжээ. Хот, хөдөөгийн хүн ам энэ олон үнэнд хуваагдаж, заримдаа бүр талцан маргалдаж байх болов. Зарим ухвар мөчид хүн шүтэх бишрэх эрх чөлөөг далимдуулан сурах, боловсрох үүргээ хөсөр хаяад шашин бүхэнд автаж, бөө болгонд итгэж, элдвийн өнгийн хадаг сэлтийг мод, бут, гүүрийн хашлага, гэрлийн шон, ёслолын хаалга, чулуун хөшөө мэтэд уяж зүүж, мөргөж, адис авч явах болжээ.
Төр, засаг, улстөрчдийн олхиогүй байдал, луйвар, булхайнаас болж Монголын нийгмийн амьдралын олон тал ихэд уруудаж доройтсоны нэгэн тод илрэл бол сүүлийн 20 жилд мэрэгч, төлөгч, лам, бөө, шашны элдэв урсгалд мухар сохроор итгэгчдийн тоо ийнхүү хэдэн мянга дахин өссөн, олширсон явдал юм.
Мухар сохроор элдэв ид шидэд итгэгчдийн тоо настан буурлуудын дунд ч их өслөө, мөн 20 орчим насны залуусын дунд ч (ялангуяа залуу охидын дунд) их өсчээ. Хот, хөдөөгийн зарим айл өрхийн хувьд сэтгэцийн талаар цоо эрүүл бус нэг нь бөө удганы нэр, дүрээр эрүүл хүмүүсээ удирдаж, уруу татаж, арчаагүй байдалд оруулж байгаа нь ч ажиглагдах боллоо. Зарим нэгэн бөө, удган бүр эрэмшин танхайрч бусдыг хараах, хорлох онцгой чадвартан мэтээр жүжиглэж, бүр байгалийн үзэгдлүүдэд хүртэл нөлөөлж ган, зуд, цас, бороо, аянга цахилгааныг ч гэсэн залж жолоодож чадах мэтээр өөрийгөө сурталчилж сонин, хэвлэлд зар нийтэлж байна. Хачирхалтай нь ийм солиоролд нь хүмүүс итгэж тийм талын засал хийлгэхээр өргөл, барьц, мөнгө, хадаг барин гүйлдэх болов.
Бидний амьдарч, аж төрж байгаа энэ XX зууны дэлхийн жишиг, дундаж байдал биднийхээс, Монголчуудаас өмнө өгүүлсэн зүйлүүдийн хувьд их өөр байна. Хөгжилтэй, хөгжингүй орнуудад шашны ихэнх урсгалуудын нэр хүнд унаж, нөлөө нь багасаж байна. Мухар сохроор сүсэглэн өөрийгөө гутааж, ид шидтэн гээчдийн үг, зааврыг дагасаар сэхэх сэргэх биш харин улам их арчаагүй байдалд автагсдын тоо, хэмжээ ч түргэн буурсаар, багассаар байна.
Хөгжилтэй, хөгжингүй орнуудын боловсролтой иргэд, сэхээтнүүд, оюутнууд юуны өмнө туршилт, шинжилгээгээр батлагдсан шинжлэх ухааны үнэнд итгэдэг, дагадаг, бас ахмад үеийнхний амьдрал, практикаар олж эзэмшсэн үнэнд итгэдэг, дагадаг болжээ. Аав, ээжийнхээ шүтдэг уламжлалт шашинд залуу хүмүүс шууд автоматаар сүсэглэх нь ч бас багасчээ.
Залуус тухайн шашны суртал, сургаалийг орчин үеийн шинжлэх ухааны мэдлэгийн үүднээс судалж, үнэлж байж сүсэглэх буюу эсвээс шашныг орхиж шүтлэггүй хүмүүс болж байна. Европ, Америкийн олон иргэд ертөнцийн эзний элч, Аллахын элч хэмээгчдийн суртал, сургаалын худал, хуурамч болохыг таньж мэдээд буддын шашин-гүн ухааныг сонирхдог, судалдаг болов. Монголд мөн олон судлаачид, сэхээтнүүд Зонховын шашин суртлын худал, хуурамч талыг илчлэн шүүмжилж түүнээс татгалзахыг уриалах болжээ. Монголын бөө, удган нарын өнөөдрийн болчимгүй, эмгэнэлт, зохисгүй ааш авир, зан үйлийг буруушааж, тэдний зоргоор, бүдүүлэг байдлыг төрийн хуулиар зохицуулж, хумьж, үзтэл буруу, бурангуй үйлдлүүдийг нь хориглохыг хот, хөдөөгийн олон иргэд хүсэх, шаардах болоод байна.
Нэр зартай судлаачид, эрдэмтдийн шинжилж, туршиж, нотолж тогтоосон гэгдэх үнэнүүдийн дунд, мэдлэгийн их сан хөмрөг дотор ч худал зүйл, хуурамч зүйл мөн байсаар л ирсэн түүхтэй. Дэвшүүлсэн асуудал нь худлаа байх, судалж нягталсан арга нь буруу байх, нотлогдоогүй зүйл үнэний тоонд бүртгэгдэх, тухайн судлаачийн өндөр нэр төрд автагдаж хэлсэн бүхнийг нь хүлээн зөвшөөрөх, зальжин овжин этгээдийн хуурамч шинжлэх ухаанчирхлыг таньж, илчилч чадахгүй байх гэм мэтийн олон олон тохиолдолд худлаа зүйл үнэний тоонд орж тулхтай, хянуур судлаачдыг хүртэл төөрөлдүүлсээр байжээ. Худал, хуурмаг зүйл үнэний зэрэг, зиндаанд орж хүмүүсийг төөрөлдүүлж, мунхруулж ирсэн түүхэнд аль ч шашин том байр, суурийг эзэлдэг ажээ. Нотлох, батлах боломжгүй олон олон зүйлээр гул барьж эргэлзээ, тээнэгэлзлийг үүсгэж улмаар сүсэгтэн, шүтлэгтэй иргэдийн сэтгэлзүй, оюун ухааныг буг чөтгөрийн хорлол, бурхан гэгээнтний авралаар сүрдүүлэн эзэгнэж шашин суртлынхаа нөлөө, хүрээнд хүмүүсийг агдлан хорьж, барьж ирсэн түүхэн замналаараа бүх шашин ав адилхан юм. Харин шинжлэх ухааны түүх, амьдрал дахь худал, хуурамчлал нь шашин суртал дахь худал, хуурамчлалаас огт өөр шинж, байдалтай болно. Энд ихэвчлэн гүйцээж таниагүй, төгс нотлоогүй, практикаар эцэслэн шалгаагүй, эргэн эргэн хянаж нягтлаагүйн улмаас л худал зүйл үнэнд тооцогдон үлдсэн байдаг. Иймээс ч хүн төрөлхтөн, улс үндэстэн бүхэн мэдлэгийнхээ санг ахин дахин шалгаж, сэргээж, шинэчилж, шаардлагатай цэвэрлэгээг хийж байх учиртай юм. Ийм зорилгын үүднээс улс үндэстэн нэгбүр бүх шатны сургуулиудын сурах бичиг, мөн толь бичиг, нэвтэрхий толь бичгүүдийг үе үе эргэн нягталж шинэчилж байх шаардлагатай болно.
Ганцхан үзэл, онолын дарамт, хязгаарлалтаас салах боломж бодитой болсноор сүүлийн 20 жилийн дотор Монголчууд бидний оюун санааны амьдрал чөлөөтэй, нээлттэй болж ёстой л "цэцэг бүхэн дэлгэрэх" цаг эхэлж, "хавар боллоо". Чөлөөт судлаачид, чөлөөт уран бүтээлчдийн тоо олон дахин өсчээ. Энэ бол сайн хэрэг, зөв хандлага мөн болно. Гэвч мөнхүү зөв, сайн зүйлийн сүүдэр тал болох чанаргүй, гүйцэд боловсрогдоогүй, уншигч олныг гэгээрүүлэх биш харин элдэв төөрөгдөл, мухар сүсэг рүү түлхэн оруулж ч болох сөрөг, муу үр дагавартай номонцруудын тоо ихэд олширчээ. Үлгэр ч биш, шашны номлол ч биш, шинжлэх ухааны эрэл хайгуул, онол ч биш, ихэд зөөлөн үнэлэх аваас тухайн зохиогчийн сайн санааны илрэл, сайныг хүсэн зөгнөж хэлсэн хувь хүний санаа, сэтгэгдэл, өнгөц сэтгэж зоргоор бичиглэсний үр дүн гэхээр ном, товхимол ихэнхдээ шаардлага хангах хэмжээ, түвшний редакци, хэлэлцүүлэггүйгээр хэвлэгдэн гарч байх болжээ. Зүй нь бол зохиогч, судлаач бүр ядвал өөрийнхөө зиндаа, түвшний, чадвал өөрөөсөө дээд зиндаа, түвшний судлаачдаар ном бүтээлээ уншуулж, санал үнэлгээ авч дахин давтан нягталж, эцэс сүүлд нь мэдлэгийн тухайн салбар дахь тэргүүлэх зиндааны хүмүүсээр редакторлуулж байж л хэвлэх, нийтлүүлэх ёстой билээ. Ялангуяа залуу зохиогчид, анхны ном товхимлос хэвлүүлж буй судлаачдын хувьд энэ нь заавал тавигдах шаардлага байх учиртай.
Хэр баргийн судлаач, мэргэжлийн хүмүүс ч гэсэн учир, аацааг нь дорхноо олчихооргүй үзэл, онол, тооцоо, томъёог орооцолдуулан, ээдрүүлэн бичсээр бүр том хэмжээний ном ч туурвиж, хэвлүүлж болно л доо. Тийм баримт, жишээ аль ч улс оронд олон бий. Өөрийн санаа, бодол, таамаглалыг аль нэгэн шашны үзэл, сургаалтай хольж шалгах, нотлох бололцоогүй олон зүйлийг хоёр, гурван боть ном болгож бичсэн тохиолдол ч мөн цөөн биш билээ.
Философи сэтгэлгээний барууны, шинэ, сонихон урсгал гэгдэх хийсвэрлэл, чамирхалд эрүүл бусаар автаад эцэс сүүлд нь бичсэн, туурвиснаа өөрөө ч ойлгох, тайлбарлах тэнхэлгүй болж "самуурсан" жинхэнэ гүнээр сэтгэгчдийн тоо бас өссөөр байна.
Тэдний зарим нь өөрийнхөө мэдсэн, ойлгосон гэх санаагаа "монгол хэлний ядуу, тарчгаас" болоод яг таарах, онох үг, ойлголт ололгүй зүдэрч, "англиар бол ойлгоод байгаа, эсвэл герман хэлээр бол тодорхой" гэхчилэн ярьж, бичиж байх болжээ. Тийм эрхмүүдтэй 1-2 цаг ярилцаж үзэхэд л тар нь танигдаж өөрийн ойлгоогүй зүйлийг ойлгосон мэтэд тооцоод "ойлгоогүйгээ" бусдад ойлгуулж чадах мэтээр бодож, төөрөлдөж яваа нь тодорхой болдог явдал ч олон байна...
Тоог "точная наука" гэх нь бий. Гэтэл энэ шинжлэх ухаанд ч газар авсан, мянган дамжсан төөрөгдлүүд цөөнгүй байсан түүхтэй. Мөхөс миний олон арван жил дамнуулан бодож, эргэлзэж, олны сонорт хүргэх юмсан гэж хүссээр ирсэн нэгэн асуудлыг энд жишээ болгон дурьдъя. Энэ бол тоо дахь тэг (0) тэмдгийн тухай асуудал юм.
***
Математик сэтгэлгээний түүхэнд ч тэр, орчин үед ч тэр "0" (тэг) тэмдгийг тойрсон асуудлууд, тодорхойгүй байдал байсаар л иржээ. Ихэнх тоочид тэг тэмдгийг маш бага, байхгүйтэй адилхан бага тоо хэмээн үзэж, тийм утгаар тэгийг ашиглаж байв. Энэ байдал нь тэгийг тоонд хуваахад хязгааргүй бага гэсэн тоон утгатай гэж үзэхэд хүргэж байжээ.
хэмээн үзсээр иржээ. Үнэндээ бол тэг тэмдэгт тоон утга байхгүй юм. Тэг бол аравт, зуут, мянгат, арван мянгат гэх мэтээр оронг заадаг болно. Иймд тэг тэмдэгт тоон утга өгөх, түүгээр ямар нэгэн үйлдэл хийх нь утгагүй юм. Тэг бол "маш бага тоо" гэх утгатай дүйцнэ гэж үзээд (жишээ
болох тул ийм илэрхийлэл нь (n:0) хязгааргүй их рүү тэмүүлдэг болж ойлгогдож иржээ.
(+) - энэ бол нэмэгдэхийг заадаг. (-) - энэ бол хасагдахыг заадаг. (:) - энэ бол хуваагдаж багасахыг заадаг. Яг л үүнтэй нэгэн адил (0) бол аравт, зуут, мянгатын оронг заадаг ажээ. Иймээс оронг заадаг тэмдгээр (яг тоо шиг) тооцоолох үйлдэл хийж болохгүй юм.
Өөрөөр хэлбэл
(π:0), (π -0), (0: π), (0- π) гэх мэт нь математик илэрхийлэл биш болно.
Бүхлийг бутархайд хуваахын жишгээр сэтгэж (0: π -►0), (π:0→∞) гэх нь ач холбогдлоор бага, хатуу яривал ихээхэн зөрчилтэй илэрхийлэл мөн байна. Тэг бол бага тоо гэсэн утга биш, ер тоо биш юм. Тоо биш тэмдгээр тоон үйлдэл хийх боломжгүй билээ. Тэмдгийг тоонд хуваах, эсвээс тэмдгийг тоогоор үржүүлэх нь утгагүй болно.
Материйн хувьд түүний хамгийн жижиг хэсэг нь нэн их утга, нэн их масс, нэн их энерги агуулж байдаг. Энд тэг (0) утгын тухай яриа байж таарахгүй юм.
Хамгийн жижиг биет бол үлэмж ихээр шахагдаж багассаны улмаас үлэмж ихээр нягтарсан масс ч мөн, бас үлэмж хэмжээгээр хуримтлагдсан энерги ч мөн болно. Өөрөөр хэлбэл энэ нь багассан том масс, их энерги. Ингэхлээр огт хоосон, оргүй хоосон гэх ойлголтын цаана бодитой оногдохуй үгүй байна.
Математикт үлэмж багыг заасан тоог бидний нэрлэж үл чадах их том хуваарь бүхий бутархайгаар (1/n; n→∞) тэмдэглэдэг. Гэхдээ энэ бол тэг (0) биш. Нэг грамм алтыг хэдэн сая их наяд болгон жижиглэжээ гэж бодъё. Тэглээ гээд ч нэн жижиг хэсэг үлдэх л болно. Түүнийг ганц молекул болтол нь, дахиад ганц атом болтол нь, тэрнээ бүр ганц электрон, нейтрон, протон болгон хуваалаа ч гэсэн тэр нь "хоосон", тэг (0) болчихгүй. Эдгээр нэн жижгийг цааш нь задалваас нэн их энерги (масс) суллагдаж асар том мананцар, сансрыг үүсгэж ч мэднэ. Чухамхүү ийм "ид, шид" нэн жижигт нуугдан байх учир тэг (0) гэх тоо, ойлголт хэрэг дээрээ утгагүй юм. Энэчлэн үзэх аваас өмнө өгүүлэгдсэн олон зүйл танин мэдэхүйн үүднээс ихээхэн учир утгатай болчихож байна.
Бидний хувьд гаднах ертөнц гэгдэгч биетүүд (хатуу, шингэн, хийн биет, гэрлийн долгион, квант г.м), матери нь бүгд л тодорхой орон зай эзэлж, бас тодорхой цаг хугацаанд оршин хувьсаж байдаг. Материаллаг зүйл бүхэн нь масс ч мөн, энерги ч мөн, бас цаг хугацаа ч мөн. Танин мэдэх аргазүй, практикийн хувьд ингэж үзэж, төсөөлж болох юм.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл(49)
Жирийн монгол хүнийг нэг талаас нь шарын шашны лам, бөө, мормон, христ, мүүний шашны номлогчид бурхан тэнгэр, буг чөтгөр, там диваажинаар айлган сүнсийг нь худалдан авч байна. Нөгөө талаас нь МАН болон АН-ы авилгачид халамж, урамшуулан, цалин тэтгэврийн нэмэгдлээр сүнсийг нь худалдан авч байна. Энэ хоёрт давхар сүнсээ худалдсаны улмаас монгол хүн маш сул дорой болж байна. Сул дорой иргэдээр дүүрсэн Монгол улс доройтон сульдаж байна.
Хүн ард нь мунхаг харанхуй бүдүүлэг байх тусам улс төрчид нь лам хуварга нь дураараа дургих нь аргагүй дээ.
90 ээд онд гудамж талбай, замын хажууд чулуу татдаг, шоо хаядаг мэргэ төлөгч нар их бсан. Амьдрал хэцүү болохоор аргагүй эрхэнд тэгдэг бсан бх, би зүгээр мөнгө өгөөд явалтай нь биш үзүүлнээ заримдаа бүгд л адилхан юм хэлдэг бсан ккк Миний хүү жаахан уудаг юм уудаа, тамхи бага татаарай, найз охинтойгоо ойрын хэд хоногт муудалцах шинжтэй бн шүү анхаараарай гээд ямар ч хоргүй. Одоо бол гэмт хэргийн шинжтэй, ёстой хэлэх ч үг алга. Манай хамаатны нэг жаахан ухаан муутай охиныг бөө болох ёстой юм бна гээд хамаатан садан талцуулж муудалцуулахаас гадна өчнөөн сая төгрөгөөр шатаасан. Эрэлт байгаа цагт үргэлж зах зээл өргөжинө гэдгийн хуулиар энэ мухар сүсэгтэн хөгшин залуу хүүхнүүдэд их учир бна, нөхрөө өөрөө хөөж явуулчаад бөөгөөр юм хийлгүүлж эргүүлж авчирна ч гэх шиг, өөрөө царай зүс, бие галбир, сэтгэл зүй, амьдралд хандах зөв хандлагадаа анхаарахын оронд лам хуврагаар насны ханиа дуудуулна ч гэх шиг, бизнесээ зөв хийхийн оронд өрсөлдөгчөө хараалгуулсан ч гэх шиг. Нэг юм хэлэхэд Соц нийгэмд шашин, мухар сүсгийг хязгаарладаг бсан тэр үед Монгол хүний дундаж наслалт одоогийнхоос өндөр бсан, одоо бүгд шашин шүтээд яагаад урт наслахгүй бгаа юм бол? Шар хувалзууд нэг юм хэлэх л бх даа, хэрэв мөнгө өгвөл шүүдээ.
төлгө төөрөг төөрүүлнэ гэх юм. гэхдээ...
мэргэ төлгө чинь фэншүй биз дээ. манайд мэргэлж төлөлөглөгч нэг их байсан уу. 20-30аад онд хятадууд зах гудманд их мэргэлэдэг байсан. Нууц товчоо билүү Алтан товч дээр гардаг шд, Чингис хааны дэргэд байсан нөгөө хятад эрдэмтэн хэн билээ түүгээр Елүй Чуцай билүү түгээр цэргүүд мэргэ тавиулдаг. Төлгэ гэдэг монгол үг мгл бичгээр. төвдийн тулку гэж үг байна л даа. энэ үгийн утга бас гарахгүй бол.
шүүгээд олохгүй бол зур хай руу ордоо.
ҮНЭН 4 БИЙ
ТӨРИЙН ОРДНЫ ӨМНӨ ИХ УДИРДАГЧ СҮХБААТАР ГЭЭД ХӨШӨӨГ НЬ БОСГООД БАЙДАГ СҮХБААТАРТ ЛҮНДЭН БУУЛГАЖ ОРОС УЛС РУУ ЗАРСАН ХААН НЬ БАРГА ЖАЛГА ХАВЦААЛ АЙН ЭНЭ ЮУ ВЭ МАЛУУДАА
0 бол тоон утга биш зүгээр л тэмдэглэгээ юм гэдгийг мэдэж авцгаа үхэр монголчууд аа. Одоо ч үхэр монголчуудад оюун ухаан байгаа эсэх нь эргэлзээтэй болж дээ. Хэрсүү монголчууд 0 бол тоон утгагүй тэмдэглээ гэдгийг мэдэж байгаа оюун ухааны потенциал сайтай хүмүүс учир үнэн ба худлааг сайн ялгаж чаддаг.
Хар шар боолуудын мухар сүсэг элбэгшиж байгаа хэлбэр боолууд угаас нийгэмд их байдаг боолууд боолуудын шашнаас шүтэх яагаад муу гэж боолуудад заяасан юмаа шүтнэ.
доктор нэргүйн нийтлэлийн эсрэг бичвэр юм болов уу. бичвэрээрээ алалцаад байгаа юмаа даа. алаан.
тэмдэглэгээ, символ, бэлгэдэл зүй. дулам доктор жаахан ярих гээд тэгээд яах гээд байгаа нь ойлгомжгүй болоод явчихсон. суурь эрдмээ оюутанд гайгүй заадаг байх гэж найдая?
"... молекул ...ганц атом болтол ... электрон, нейтрон, протон болгон хуваалаа ч гэсэн тэр нь "хоосон", тэг (0) болчихгүй". Чулуунжав шарыхан, шашныхан юу вэ? нэгийг ярьж нөгөөг хийдэг гээд байсан. тэгвэл ламын шашин 0 болчихно гэж үздэг. Өөрсдөө хоосон гэж харсан бол бүгдэд хоосон гэдэг. үл суралцахуй гэгч тасархайд гацчихсан. уг нь микроскопын асуудал гэхээс томруулдаг шилний тухай сургааль болчоод. Бүдүүн бие. Машид бүдүүн биеийн тухай.
relics religion. далайн нялцгай биет сувдаа шүтнэ. шавар гууль зэс алт шүтдэг нь түүнээ. хрээс... гм гм
ялтчгүй жорлонмын мөр болчоод. гомлам миловлам. юү хэлэхэв. загас нуурандаан жаргалтай.
Заяагүй хүн гэж угсаагүй ядуу хүнийг хэлдэггүй юм заяагүй хүн гэж мунхаг харанхуй тэнэг монголчуудыг хэлдэг юм.
итэгмой шүтмой мөргөмой. жавдангаа шүтнэ.
vajra kreuz яв дан
vajra kreuz яв дан
Боловсролгуй болохоор ийм л хар масс бий болно!
Боловсролтой хар массууд ч байдаг шүү. Боловсролгүй нь харанхуй хүмүүс боловсролтой нь гэгээлэг хүмүүс гэж ойлгож болохгүй ээ оркуудаа.
Тэнгэрээ шүтэхэд алзахгүй дээ, Тэнгэр хув хүний хөгжил ажил үйлийг хориглоогүй учраас их монголын үед мандан бадарч явсан биз
Munhag haranhui heseg mongolchuud chutguriin toirogt ergelseer baih bizee.
π:0), (π -0), (0: π), (0- π) (0: π -►0), (π:0→∞)
жавдо уншуул. хэл уран зохиолын ангийн оюутнаар жавдо шүгсо уншуул. болохгүй бол ламаар, бүр болохгүй байвал том ламаар.
Энэ шарын шашин байсан байгаагүй монголчууд чинь мунхаг харанхуй тэнэг хүмүүс шүү дээ.
гурван боть библи уншчихгүй хүнээр уншуулна яадгийм ичихгүй гэхийн. уйлагнана
Эрдэмтэн Чулуунжавын өгүүлэлүүдийг сайн уншиж бай. Жинхэнэ боловсорсон хүний ухаанаас гарах сэтгэлгээ.
чилагунжаб гацчихсан бүхимдаад, пянз нь зурагдчихсан дахин дахин адилхан юм бичээд.
Харанхуй бүдүүлгээсээ болж, мухар сүсгээс өөр юманд итгэхээ больсон хүмүүст зориулж залилангийн гэмт хэрэг хийдэг хуурамч бөө, ид шидтэн, лам, удган гэх мэт этгээдүүд олширсон. Энийг өөхшүүлж өөрсдийгөө ашиглуулж, хохирол амсаж байгаагаа мэдэхгүй байгаа нь бүр харамсалтай.
с.б. компот зохиол уншаад хэрүүл хийгээд сууж байхаас
Хүн ард нь мунхаг харанхуй бүдүүлэг тэнэг хүлцэнгүй байх тусам хуурамч эх орончид, дүр эсгэсэн улс төрчид, хуурамч лам хуврага бөө үзмэрчид, залилан мэхлэгчид олширдог юм.
халагаа бартал танц эргэе
Хаана төр нь хүчгүй, дээр нь шинжлэх ухаан байхгүй байна тэнд мэрэгч, төлөгч, лам, бөө, шашны элдэв урсгалд мухар сохроор итгэх явдал газар авч амьдралын гаж хэь маяг болдог нь хууль
аятайхан намууханаар сэрээч гэсэн үгүй хуц гэнээ. хэвнээсээ гарч чадахгүй за юу гэнээ. тэгвэл огцом сэр!!!
Эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн өв соёлоо үргэлжлүүлж орчин үеийн боловсролтой уялдуулж авч явах нь бидний үүрэг эхээс төрөөгүй эцэгээс уламжлагдаагүй юм шиг ихэрхэх энэ цагийн эрдэмтэн гэгч хөөрхий эп
"0" geed yum bga yum.
"Бидний амьдарч, аж төрж байгаа энэ XX зууны дэлхийн жишиг, дундаж байдал биднийхээс, Монголчуудаас өмнө өгүүлсэн зүйлүүдийн хувьд их өөр байна." Бидэндээ заах гээд байгаа хүн нь хэддүгээр зуунд амьдарч байгаагаа ч мэдэхээ больтлоо доройтлоо.Энэ үнэн.
Далдын оюун ухаан, харь гаригийн оюун ухаан, дээд оюун ухаан/Гегель/ хаачих болж байна. Эдний дэргэд шинжлэх ухаан бол дөнгөж хөлд орж буй хүүхэд. Энэ ертөнцийн 70% нь бидний мэдэхгүй, мэдрээгүй зүйл байнаа гэж үздэг.Ийм болохоор төсөөлөл, төөрөгдөл хэзээ ч байна. Зальтангууд бол өөр хэрэг.
Үнэн л дээ. Монгол үндэстэн алга болж байна.Гэхдээ хэлтэрхий нь үлдээд цаашдаа олонх болохыг хэн байгээв кк.Түүх ингэж хэлж байна. Үндэстэн гэдэг сайндаа л хэдэн зуун жилийн нас бий
Өөрийн хувь заяаг нэг бөө юмуу ламд даатгаад маргааш юу болохыг тэр хүнээс асуудаг ийм хүмүүс олон болсон. Хорвоод хүн болсон юм бол хувь заяагаа өөрөө олноо.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Ная
Нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гарна. Энэ зөв нь зөв гэхдээ бас нэг дээр нэгийг нэмэхэд арав гарч болно. Энэ бас зөв. Тоог аль системээр бодсон бэ гэдгээс хамаардаг.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Ная
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Монголд Хүрэлсүх гэдэг нэг бөө гарч ирлээ. Энэ бөө хүмүүсийг ядуу байлгах, халамж хүссэн хамжлага байлгах тактикээр сонгуул гэх луйвараар хүмүүсийн толгойг угааж элдэв төрлийн үл дуусах, их мөнгөний өртөгтэй төсөл хөтөлбөрөөр бөөлж олон түмнийг ядууруулж, монголын өр ширэнд бариж өгж байна даа. 100 жилийн өмнө монголд улаан хувьсгалчид төрж монголыг оросын мэдэлд өгсөн бол Өнөөгийн коммунист бөө нар монголыг устгах бодлого явуулж байна. Шинэ хуучин бөө нараас салцгаая.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Ная
ямарч улс өөрийн шашин соёлтой байдаг харин манай юм болгон буруу муу гэж бидэнд итгүүлэхгээд байх шиг санагдах юм
Дээд бясалгалын хүчээр төгс гэгээрсэн хүмүүс хаачих ?! Тэд бидний мэддэгээс тасарч орчилонгийн оюун ухаанд хүрч чадсан. Хоосон чанар гэх ойлголтыг ш/у тайлбарлаж чадахгүй. Наад зах нь л 2500 жилийн өмнө орчилонд 108 язгуур мах бодь буй гэсэн бол ш/у 1869 онд үүнийг баталсан. Төгс гэгээрлийн оюун ухаанд хүрсэн дээд мэргэдийн дэргэд бид бол хонь малархуу байдаг бизээ. Нагаржуна манай догшин ноён хутаг гээд хоосон чанар, бодитой ба бодитой бусын тухай сургаал номлолоо үлдээсэн. Тэд оюун ухааны хүчээр механик үйлдэл хийх гэх мэт бидэндээ бол ид шидийг үзүүлж байсан баримт олон буй. Энэ наад захын асуудал байх.Өнөөдөр дэлхий бодит ба бодит бус гэдэгт хуваагдаж байна. Натурал бус байдлаар хот байгуулж тэрэн дотор газар авч, байр барьж, адуу мал өсгөж үржүүлж , уралдуулж , дэлгүүр хэсэж, музей үзэж байгааг юу гэхэв. Шашин бол бүхэлдээ сөрөг бишээ.