Монголын эзэнт гүрэн буй болж, монгол хэв шинжийн энх тайван амьдрал дэлхийд тогтоод байсан үед Америк тив нээгдээгүй, Авсрали тив нээгдээгүй, томоохон арлууд ч нээгдээгүй, Африк тивийн зөвхөн хойд эрэг орчмын хүн ардыг л Ази, Европынхон мэддэг байжээ. Африк тив цөөхөн хүн амтай, нэр, нөлөө нь нэн сул, Азийн зүүн өмнөд, өмнөд хэсэг ч сайн таньж мэдэгдээгүй, яг хэрэг дээрээ бол Европ, Ази хоёр л “Дэлхий дахин”-ыг идэвхтэй төлөөлж байв. Африк тив 1950 онд дөнгөж л 221 сая хүн амтай байсан бол харин одоо нэг тэрбум гаруй оршин суугчтай болжээ. Дээрх байдлыг тооцох юм бол тэр цагийн монголчууд дэлхий дахиныг бараг бүхэлд нь эзэлсэн буюу нөлөө, хамаарлаа тогтоож чадсан гэж хэлж болох юм. “Дэлхийн хагасыг эзэлсэн” гэх үг, үнэлгээ бол 13-р зуунд огт тохирохгүй хэмжээ, баримжаа болно. Гэхдээ бид энэ тухай биш, харин ижилгүй хүчирхэг энэ эзэнт гүрэн, Их Монгол улс чухам юунас болоод, яахлаараа 1911 оны хэмжээ, түвшинд хүртлээ унаж, доройтсон болохыг товч авч үзье. Энэ талаарх түүхэн үнэнийг таних, хэлэх цаг, боломж одоо, бидний үед л тохиогоод байна. Харьцуулах жишээ, баримт ч хангалттай тоо, хэмжээнд бэлээхэн буй болжээ.
13, 14-р зуунд Их Монгол улс, Их Юань улс, Алтан ордон улс, Ил Хаант улс, Цагаадайн улсын нэгдсэн их цэрэг, зэвсгийн эсрэг тулах гадны хүч хаана ч байсангүй. Ингэхлээр Монголын эзэнт гүрэн дотооддоо гэдсэндээ хөлөө хийлцсээр өөрсдөө өөрийгөө мөхөөжээ. Энэ бол Чингис хааны хөвгүүд, ач нарынх нь хийсэн ажил. Товчхондоо яг тийм. Харин Их Монгол улс бас л Чингисийн удмын ноёдын увайгүйгээс болж мөхсөн юм уу? Эсвээс Их хааны засаглалын хомсдол удтал нүүрэлснээс болсон уу? Өвөр Монгол, Ар Монгол, Баруун Монгол, Буриад Монгол, Халимаг Монгол гэх мэтээр бутарч, шил шилээ харцгаасан нь мөхлийн үндсэн шалтгаан байв уу? Энд цэрэг-зэвсгийн хатуу хүчин зүйл гол үүргийг гүйцэтгэсэн үү? Эсвээс хөрш орнуудын удирдлагын “зөөлөн бодлого” гол хөнөөлийг тарьсан уу? Их Монгол улсыг задалж, бутрааж, бага буурай болгож, ядууруулж, хүн амыг нь цөөрүүлж, мухар сүсэгт бүрэн автуулж, цэрэг арми ч үгүй, зэр зэвсэг ч үгүй, биеэ даасан төр, засаг ч үгүй болгоно гэдэг бол тийм амар ажил биш, нэг улсын төр, засгийн дангаараа, ганцаараа хийчих ажил ер биш юм.
Сайтар нягтлах аваас энэ том хэрэгт наад зах нь Манж, Хятад, Төвд, Оросын төр ил болон далд, шууд болон хөндлөнгийн замаар идэвхтэй, бодлоготой, хамсан нэгдэн оролцжээ.
Нэгэн цагт нэгдэж, томорч, хүчирхэгжиж, хөршүүдээ бүгдийг нь эзэлж, захирч байсан монголчуудаас дээрх дөрвөөр ч зогсохгүй ер нь л олон улс орон болгоомжилж, болвол л монголын хүч, чадавхийг сулруулахыг бодолгүй ч яах билээ. Харин монголчууд бид л ингэнэ гэдгийг нь тооцож, ямагт болгоомжтой, хянуур байх ёстой юм. Харамсалтай нь тэгэж чадсангүй. Дээрх дөрвөн орны эрх баригчдын арга, заль, мэхэнд автаж эрхшээл, нөлөөнд нь орчихжээ. 16-р зууны дундуураас Төвдийн шарын шашны мунхруулга, мөлжлөгт, 17-р зууны эцсээс Манжийн төрийн хүчирхийлэлд, 18-р зуунаас Хятадын худалдаа-мөнгө хүүллийн мөлжлөгт автаж дээр нь удаах зуунаас Оросын түүхий эдийн нэгэн бааз болж хувирчээ. Ингэж Манж, Хятад, Төвд, Оросын дөрвөн давхар мөлжлөг, дарамтанд орсны улмаас л монголчууд бүх талаар доройтсон байна. Улс төрийн дарангуйлал, эдийн засгийн мөлжпөг, оюун санааны амьдралын мунхруулгад автсан улс орон, хүн ард аажмаар мөхдөг жамтай билээ. Энэ л замаар орцгоожээ.
Дээр дурдсан дөрвөн улс орны удирдлага санаатайгаар, далдуур хуйвалдаж, бодлогоор Монголыг мөхөөх нууц зорилгоо хэрэгжүүлсэн байна. Гэхдээ энэ хэрэгт дурдсан дөрвөн орны ард түмэн ямар ч буруугуй юм. Тэд төр, засгийнхаа бодлого, шийдвэр, хууль, тушаалд захирагдаж зөвхөн “шатрын хүү” болж ашиглагджээ. Энэ хэрэгт эдгээр дөрвөн орны өнөөдрийн удирдлага ч шууд утгаараа бол холбогдолгүй юм. Өнгөрсөн түүхэн үйл хэрэг, үзэгдэлд хожуу цагийн хүмүүсийг буруутгаж болохгүй билээ. Ер нь нэг ард түмнийг нөгөө ард түмний эсрэг тавих, турхирах нь ялтай хэрэг, хол явах хор хөнөөлтэй үйлдэл. Оюунлаг, сэхээтэн хүн бүр энэнийг мэддэг, сахьдаг даа...
16-р зууны дундуураас 20-р зууны эхэн хүртэл Монголын хүн ард, газар нутгаас олсон ашиг, орлогоороо Манжийн хаад, Хятадын худалдаачид, Төвдийн лам нар, Оросын худалдаа аж үйлдвэрийн эзэд бараг л энэ тэнцүү байсан болов уу. Энэ нь дээр Герман, Америк, Англи мэтийн орны бизнесменүүдийн олсон, завшсаныг нэмэх аваас монголчуудын алдсан, хохирсон их баялгийн нийт дүн гарах учиртай.
Монголчууд бид шашин, сүсэг бишрэлийн үндсэн дээрх мөлжпөгийн талаар ер нь огт боддоггүй, тооцдоггүй, сонирхдоггүй явж иржээ. 300 шахам жилийн туршид бид үнэ цэнэтэй бүхнээ л өргөл, мөргөлд, лам багш нартаа, сүм хийдүүдэд, Лхасын оройн дээд гэгээнтнүүд, сүм хийдүүд, олон дүрийн Далай лам, Банчен эрдэнэ, хутагтуудад барьсан даа. Лхас, Утаа Гүмбэм хүрэх замын холд ч мөн ихийг зарсан. Олон дүрийн Далай лам, Банчен эрдэнэ, Богд гэгээн, хутагт хувилгаадын олонх нь төвд лам нар байжээ. Тэд бүгд л монголчуудын өглөгөөр баяжсан нь түүхийн үнэн юм. Тэд Монголчуудыг “эрдэм ухаан, ид шидээрээ” дэмжиж, өөд нь татсансан бол 1911 оны Монгол орны нүүр царай огт өөр байх байсан бизээ...
Нийт даяараа ядуурсан, ноёд язгууртнууд нь хүртэл ихээхэн өртэй, Хүрээ, хийд бүхэнд л гуйлгачид цугласан, дэлхий нийтийн хөгжпийн дундаж түвшнээс ч хол хаягдаж гээгдсэн, ёстой л “Өр, бөөс өвчинд баригдсан, сая ч хүрэхгүй хүн амтай, хязгаарын бөглүү нэгэн муж” гэгдэж Ар Монгол үнэлэгдэх болсон байв. Энэ бүхэн үнэн юм шүү. Эдүгээ бид харин ямар замаар ороод, хаашаа, хэрхэн явж байна вэ?
Монголчууд биеэ даагаад бүгд гэр оронтой, мөр бүтэн, гэдэс цатгалан, эрүүл чийрэг, хэнээс ч хамааралгүй шахам явахад дутах зүйл үгүй нь үнэн. Мал ч өсгөсөн, тариа ногоо ч тарьсан, уул уурхай ч хөгжүүлсэн, утас ээрч давуу ч нэхсэн, нүүрс-химийн аж үйлдвэр ч эрхэлсэн, нефть нэрж бензин, шатдаг хий ч бэлдсэн гэсэн бүгд л боломжтой.
Тиймдээ ч “Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг үг гарсан буй заа.
Гэтэл энэ үг өнөөдөр яг л эсрэгээрээ хэрэгжих болоод байна. Энэ байдлыг зассан шиг засчих нам, төр байна уу? Олныг нуршаад яах вэ?
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл(55)
Гадаадынхантай хувааж цөлмөдөг НАМ нь бол байна аа - Чулуунжаав , ТӨР нь бол чиний хэлдэгээр авлигач - шунахай - шуналт " чингэсийн хөвгүүд , тэдний үе залгамжлагсад " ба удмууд гэгчдээр устгагдсан ш дээ ...
Битгий өнгөрсөн түүхийг өөрийнхөөрөө хялбарчилч мэдэмхийр. Чи өөрөө өнөөдөр юу чаддагаа харуул.
Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй Үхэр унасан хүнд нохой ..........
Гавъяа байгуулаагүй ч гай болоогүй л юм.Харин МАН гэх махны машин сорчлоод хядчихсан юм аа.Энэ талаас нь бичнэ үү ЧУЛУУНЖАВ аа
Одоо үлдчихсэн байгаа чам шиг АЦнуудыг бас дуусгах хэрэгтэй. Дандаа дутуудуулж байх юм.
АН-н гамингийн эрлийзүүд л солиороод сорчлоод хядсан, хэлмэгдүүлсэн гээд л сэвээд эхэлсэн. Тэр сорууд нь тэгээд мухар сүсэгтэй ядуу бөөстэй амиа аваад явах чадваргүй байж дээр.
ТҮҮХЭЭ УНШ.МЭДЛЭГТЭЙ СЭХЭЭТЭН ,ЦЭРГИЙН ДАРГА,ГЭЭД 600 ЗУУН МЯНГАН ИРГЭНЭЭС 36000 ИРГЭНЭЭ СОРЧИЛЖ УСТГАЖ ХЭЛМЭГДҮҮЛСЭН НЬ ҮНЭН ШҮҮ.ТҮҮХ ҮНЭНИЙГ ӨГҮҮЛНЭ
гайд гаргах сорчлож устгах ажилыг чингэс хаан чингэс хааны ач гучууд сүүлд чингэс хааны удмынхаас сурсан манж хятад гамин бүр 1911 оноос богдын үед 1924 он хүртэл ул мөрөө баллаж монголчуудыг алсан МАХН-ын үед хувьсгалын эсэргүү японыг түшсэн манж хятад гамингийн талын тагнуул мэдээлэгчид илэрхий ардын засгийн эсрэг тэмцэгч лам нарын бослого хөдөлгөөнийг дарсан ямар ч хувьсгал дарна шүү ардчилсан ер эн оны хувьсгалаас хойш хоёр зуун мянган хүн үхээд байна
Нарийн яривал хэлмэгдүүлэлтийн шуурганд хамгийн их хохирсон улс төрийн хүчин бол МАН, түүний удирдагчид хөөрхий лам нарын дараа хэлмэгдэгсдийн эгнээнд жагсахаар үйл явдал болсон. 1934 онд сонгогдсон Намын Төв Хорооны гишүүдийн 72,6 хувь хэлмэгдэж, ТХ-ны тэргүүлэгч 11 хүнээс 1 хүн л үлджээ. Намын Төв Комиссийн 57 хувь, Шалган Байцаах Төв Комиссийн гишүүдийн 80 хувь шийтгэгдсэн байна. Ингэж хохирсон МАН-ын хойчистой юу ярихвээдээ. Бага Хурлын дарга , Ерөнхий сайд байсан П.Гэндэнгийн саналаар 1933 онд намын дүрэмд оруулсан өөрчлөлтөд "Засаг захиргаанаас тус улсыг эрхлэн захирах эрх үүрэг ба ажилд нь намаас оролцохгүй" ( МАХН-ын тогтоол, шийдвэр, баримт бичиг. 2-р боть, -УБ., 1984, т. 344.) гэж зааснаас хойш Хамтын оюун ухаан, эв нэгдлийн билэгдэл болж байсан МАН-ын роль унаж, хэдэн цөөн овилгагүй удирдагчид хөлөөрөө толгой хийж хэлмэгдүүлэлтийг гааруулсан. Үүнээс хойш хэдэн жилийн туршид үйл явдлын хариуцлагыг хэрэг дээрээ нам хүлээх эрх, үүрэгтэй биш болжээ. Харин ч МАН хэлмэгдүүлэлтэд хамгийн олон мянган гишүүд дэмжигчдээ алдаж хохирсон (Лам нарын дараа орохоор ) субьект болсон юм. Намын дарга Данзан, Ерөнхий сайд Бодоо, жанжин Сүхбаатар (сэжигтэйгээр насан эцэслэж), ТХ-ны н.б.дарга Ж.Лхүмбэ, бас Ерөнхий сайд Гэндэн, Бага хурлын дарга Д.Догсом, Ерөнхий сайд Амар, Маршал Дэмид, эрдэмтэн Цэвээн, цэрэг, цагдаагийн олон зуун шилдэг ажилтан , тэдний хүрээллийнхэн зэрэг олон мянган МАН-ын шилдэг гишүүд хэлмэгдэн хохирч байв. Зарим хүний өсгөж буй шиг 100 мянган хүн биш. 1932-37 онд 1730 хүн, 37-40 онд 26721 хүн хэлмэгдсэн байна. ЗХУ дахь 1930-1950 оны үеийн хэлмэгдүүлэлтийн хариуцлагыг одоо төрийн эрх барилцаж буй Зюгановын намд, аль эсвэл улаан хамгаалагчдын бурууг Ши жин пиний намд, эсвэл Трампыг дэмжигчдийн тэмцлийн явцад амь үрэгдсэн хүмүүсийн хариуцлагыг Америкийн Бүгд найрамдахх намаас, сүүлийн 30 жилийн болох болохгүй зүйлийн хариуцлагыг Ардчилсан нам үүр гээд орилж, загнаад байж болохгүй бизээ.
Монголчуудаа бүгдээрээ битгий их мэддэгийн дүр эсгээд байлдаа, хэзээ бид чинь ийм их мэддэг, заадаг болчихвоо, энэ л монголын хөгжихөд саад болж байна. Аль нэг намыг сонгосон юм бол, түүнийгээ дэмжээд үз л дээ. Бүгд тодрох гээд хэрэгггүй, олны жишгийг дагаад жаахан тэс, өөр арга алга байна шүү дээ.
Шарын шажин гэж. . . .
Fuck you seriously
Манжийн дарлалд Халхын ноёд өргөл барьц барьж ороод дараа нь бүгдээрээ өр ширэнд баригдаж, шашинд мунхарч сөнөхийн ирмэгт очсон нь үнэн. Өдгөө бүгд удирдагч нам хэрүүлтэй, улс нь өрөнд баригдсан, ноёд худалдагдаж урвасан ялгаа алга байна аа!
Монгол бусдаас биш өөрсдөө л хоцрогдсон. 16-р зууны дундуураас 20-р зууны эхэн хүртэл Монголын хүн ард, газар нутгаас олсон ашиг, орлогоороо Манжийн хаад, Хятадын худалдаачид, Төвдийн лам нар, Оросын худалдаа аж үйлдвэрийн эзэд бараг л энэ тэнцүү байсан болов уу. Энэ нь дээр Герман, Америк, Англи мэтийн орны бизнесменүүдийн олсон, завшсаныг нэмэх аваас монголчуудын алдсан, хохирсон их баялгийн нийт дүн гарах учиртай. Монголчууд бид шашин, сүсэг бишрэлийн үндсэн дээрх мөлжпөгийн талаар ер нь огт боддоггүй, тооцдоггүй, сонирхдоггүй
Хамгийн мухар сүсгийн шашин үнэн байх аа.Төвд, Балба, Бутан 3-ийг хар үгээгүй ядуу хоцрогдсон үзмэрийн газрууд.
Шашинг ойлгож,ухаарахгүй шүтвэл мухар сүсэгтэн болдог гэдэг үнэн байх.Далай лам “Та нар манай номлолыг ойлгон ухаарч,бясалган бодоорой!Мухар сүсэгтэн болж болохгүй шүү”гэж захидаг юм билээ.
чи одоо болио хоцрогдсон хүн шүү дээчи зөнөг минь ?????
Судлаач Ч бол асар их ном уншсан, Дэлхийн түүх, Монголын түүхийг онолын үүднээс нэгтгэн дүгнэсэн олон арван томоохон бүтээл туурвисан, залуучууд үгийг нь бас ч гэж чагнах ёстой чансаатай цөөхөн судлаачийн нэг, гэгээрсэн гүн ухаантнуудын нэг шүү.
СҮСЭГТЭЙ, ХЭНЭЭР ЗУУЧАА ХИЙЛГЭХ ЭРХТЭЙДЭЭ БИ БАХДАМ АМЬДАРЧ БАЙНА. ЧУЛУУНЖАВ ОРШУУЛГАТАЙ ҮХЭХ БАЙЛГҮЙ ДЭЭ.
Туйлын үнэн шүү. Шашин, нам 2 ыг төрийн дээр залсан үедээ л бид доройтох юм
Sajind orsonooroo sain hymyyjil oyun sanaanii hybid deeselsen,eneeder bid yamar bolood baina be?....gegeerel bolobsrol maani mas doroitchihsan baina,ene bygd bol hymyyjil bolobsrolgyin sinj dee!!Odoo harin sine tybsined eersdee oyunlag gegeerch baij l sat ahindaa!gebch ikhenh ni arhind dontoj hynd helberiin habdart darlyylaj nasan ezesleh bolood bna!yadaj ene Korona gedeg chini yasan aihabtar ebchin be?....enyynees jaahan holdoj baij tanii asyyltand hariulaya baij?.............
Ta bidniig ardchilalaar yabyylana geed hyyrchihsan AN-iin bydliantai daisagnasan yzel barimtlalaar bol eneeder byheldee senej mehej baina,gebch ene MAN-geech ni Hyrelsyhiin yed jaahan ch gesen gegee tatyylaj Mongolchyydiin ene ikhe zoblon sanalalaas gargaisai hemeen zalbirch syyna,hereb AN- ni zeb abaad yabsan bol manai ylas sergeed zogsohgyi chaasaa hol yabah baisan baij medne?gebch AN-iin tolgoi lideryyd ni neg negnee byrelgen daisagnalchaj byyr toriin erheer abilgal hyyran mehlelt hiij Mongolchyydiig neg mesen ballaj basir arga zaliaraa eneederch gesen ted ene ylasiig yamar bolgochih baa gesen asyyltad hariulaj chadaagyi l syyj baina,Mongolchyydiig ardchilal abrana gesen hydal mulguu ydirdlagaar deerengyilen syrtal yhyylaga ni eneederch byteltei boloogyigeer barahgyi eersdeen zabsij bayjih synal hytgyyraan zohion baigyylah gol argachilal ni bolj hybirsanaas eneeder tednii muu zamaas baga zereg chelee ychiral erseer ene yetei zolgoloo,odoo harin zeb zamryy baga sagaar ahij yabaa MAN-
Мухар сүсэгтээ баригдсан бид хэдийг цааш нь харуулахад ядах юм алга
энэ одоо хэний захиалгаар дахин дахин ийм коммунист ч юм шиг христ юм шиг хог нийтлээд байдаг юм бэ үндэсний эрх ашиг аюулгүй байдалд хар гараа дүрээд энэ " сонин " анхаараач мөнгө авчаагүй л юм бол
далай лам монголчуудыг хулгайч луварчид гэж хэлээ биз дээ
энэ нөхөр яг соцын үеын ухуулгыг ашиглаж байна ямар санаатай вэ хар л байх
энэ нэг дурак соц үеийнх нь хэдэн лоозон тархинд нь хатсан бас тэгээд хэрээст юм шиг байгаа юм, өнгөрсөн түүх, шашнаа дандаа доош нь хийдэг солиотой новш. Бичлэг ч их муу нэг юмаа л нуршаад байдаг чадвар ч үгүй байж болимоор юм даа.
Sanaa zovj bai hamaagui hudlaa yarih aas niigemd horlol
шашны хар чаралбаа лам нар өргөл барьц авч ард түмэн буцаад харанхуй мухар сүсэгт орлоо яагаад гэвэл амьдрал байхгүй учраас ялгаагүй хий дэмий сэтгэлээ тайтгаруулж байхгүй бурхан баастай бурханд найддаг болтой
оройн дээд гэгээнтэн гэчихээд ""оройн дээд ройон" гэдэг хотын захиргааны нэгжээ устгаа биз дээ "ройон" байсан бол ингэж түгжрэл замбараагүй бие биенээ хаасан түгжсэн хашаа барилга байхгүй байлаа
Нийтлэлд дурдсан гурван анхаарах зүйл байна. Зорилготой байх, Амьдрах аргатай байх, Аливааг бодитой харах. Энэ гурван чадварыг дархалаа болгож, үнэт зүйлийн чиг баримжаагаа үргэлж шүүн үзэж, хүний хөгжлийг дэмжиж байна.
Дэлхийн дайдаас хураасан тэр их алт мөнгө, өмхий төвдүүдийн сүм дэмий балай бурхан шүтннүүдийг чимж, паразит лам нарыг нь алтанд буулхуулсаар одоог хүртэл, түвдийн том толгой лам нар одоо ч хүртэл та үхэрнүүдийг даапаалан уламжлалт шашин чинь энэ шүү гээл тархийг нь угааж шимийг нь бас л сорсоор хөөрхий үхэрнүүд тэрийг ойлгох ухаан хүрэхгүй
Монгол улсын гандаж буурахад шашны нөлөө үнэхээр их. Төвдүүд монголд асар их гай дуудаж Манж, Хятадуудад маш их тус үзүүлсэн төдийгүй монгол улсын үнэлж барамгүй хөрөнгийг зөөж барагдуулсан хүмүүс. Өнөөдөр ч Далай лам гэгч монгол улсыг гутаан доромжилсон ярилцлагаа дэлхий дахинд түгээгэд л явж байна. Устсан Манжтай юу ярих вэ. Харин хэзээнээс Хятадын гарын үзүүрийн зарц болж монголд гай чирж ирсэн Төвдүүдийг Хятад л гэж харж үеийн үед болгоомжилох ёстой. Монголыг гартаа оруулах гэж дэлгэрүүлсэн шарын шашинд ч цензүртэй хандах , төрөөс шашныг аль болох хол байлгах хэрэгтэй
өнөөдөр гэхэд л 600-аад хүн өргөл барьц өгчээ зарим хүн арав хорин мянга зарим хүн хоёр зуун мянга зарим хүн таван мянга зарим нэг мянга өгч байна ӨДӨРТ дундачаар гучин мянга гэсэн 600үржих гучин мянга САРД ТЭГЭЭДарван хоёр сараар үржүүлдээ Ийм учраас залуу хүмүүс маш их татагдан орж эр эмгүй түвд лам нарын дэвсгэр болоод байна
зүүнгарчуудыг халимаг хазаараа нарыг геноцидлон дуусгаж байлаа
90 онд шашинд төрөө булаалгасан .Одоо болтол Монголын төрийг булаасан шашин Монголчуудын толгой дээр гарчихсан дур зоргоороо явж байгаа ч нэг үеэ бодвол дампуурах замдаа орчихсон гэсэн ч тэдгээр шашин Монголын төрийн нэрээр Монголчуудыг хууран мэхлэж, мунхаруулаж өөртөө сөгдүүлсээр л байхыг хүсэж элдэв заль мэх хийсээр л .Монголчууд 90 онд юу болсоныг ,хэн Монголын төрийг төрийн тэргүүнтэй нь хараасаныг ойлгож мэдсэн цагт шашинаасаа бүрэн салж эрүүл зөв замдаа орно .Өөрөөр ямар ч боломжгүй нэг хэсэг бүлэг нь гарч ирээд баахан түйвээж байгаад явдаг дараагынх нь гарч ирээд мөн адил .Монголын төрд нүүрэлсэн гажуудалыг ямар ч нам эвсэл засаж чадахгүй гэдэг нь тодорхой харагддаг .Гагцхүү шашин Монголчуудыг хог болгож байгааг л эхлээд ойлгож гажуудсан шашинд үйлчилсэн үндсэн хуулиа засаж оюун ухаанаараа бодож цэгнэж байж зөв замаар явна .Засагын тэргүүнээсээ эхлээд л ламд мөргөөд бөөгөөс асууж гүйгээд өөрсдийн оюун санаагаа ажиллуулахгүй байна шүү дээ .
Бидний монголчууд өөртөө итгэж, өөртөө найдаж, өөрөө сэтгэж, өөрөө хөдөлмөрлөж, хийж бүтээж, хичээж зүтгэж байж сайн хөгжил, сайхан амьдралд хүрнэ. Намыг ч ламыг ч хэнийг ч бүү дээдэл, бүү итгэ, бас бүү найд, ЭРХ ЧӨЛӨӨ-г дээдэл, өөрийгөө дээдэл, өргө, үнэл, хүндэтгэ...
Төвдүүдийг өөрсдийг нь хүртэл мөхөөж чадсан чөтгөрийн шүтлэгт хиймэл шүтээн ёрийн шашинаас болсон гэдэг нь тодорхой шүүдээ ингэсэнээр тэнгэр бурханыг хэлэгнүүлж бүхэлдээ хараагдаж агшиж байгаа нь тэр шүүдээ
Амид бурханы сударуудад энэ бүхэн бичигдсэн байдаг энэ мэдлэг шинэ зуунд бүгдэд тодохой болсон аль үндэсэн, улс ёрын муу ад зэтгэр мухар сүсэгээс хол байна тэр улс гэрээ гэгээ сэргэлт хөгжилт өргөжилт бүх зүйлээрээ сайжирдаг нь тодорхой болсон
итвэхжилт үё үёээрээ ээлжилж хэлбэлзэж байдаг энэ үё бол сэргэлтийн үё байх учиртай
төвд үлгэр зохиолын нэртэй зуу зуун мянган хүн байна лувсангомбо содном лэгцэг жагварал цэдэндамба дэмбэрэлсамбуу санжаасүрэн тавхай чойдон цэрэнсодном ------------------------------------энэ их төвд нэрүүдийг солибол яасан юм бэ хятад турк нэр их байна МОНГОЛ ТӨВД УЛС ТАЙВАНЬ ХЯТАДЫН МУЖ ЮМ УУ МАНЖ УЛС ЮМ УУ
Залуусаа Бүх үёүүдэд оршиж байсан цорын ганц амьд бурханыг ивээлд багтаж хүмүүсын бүх гэм нүглийг өөртөө үүрч итгэсэн хүн нэг бүрийг нүгэл уучлагдах боломж олгосон түүний хүү ёсүст найдаад хандаад итгээд залбираад үзээрэй тэр амид учираас таньд заавал хариулнаа....
Хөрс шорооноос ургах хайр энэрэлийг хур бороороогоор тэтгэн ургуулагч үржүүлж өсгөж тэжээж хангаж хүчирхэгжүүлэх амьд бурханы хайр ивээлийг үёийн үёд түмэн маань хүртэх болтугай
профессор хүн ийм ядмагхан дүгнэлт хийх гэж. бидний хамгийн том чөдөр тушаа нь ерөөсөө л нүүдэлчин амьдрал. яагаад нүүдэлчид энэ нутагт үлдсэн, яагаад нэгдэж яаддагүй, яагаад нүүдэлчин соёл суурийн соёлоос 1000 дахин хоцрогдсон болох; эзэнт гүрэн "байгуулсан" ч нүүдэлчин зан уламжлал нь хөгжүүлж чадаагүй талаар жаахан юм бодооч, профессор гуай. харин ч монголчууд соц-ийн 70 жилд овоо соёлт хүн төрөлхтөн шиг болж эхэлж байсан юм шуу. яагаад неандартальчууд мөхсөн, харин яагаад кроманьончууд цааш хөгжөөд хүн болсон тухай ярихаа ч болье. биологийн төрлийн хувьд аль ч хүн адгуус хамгийн дулаан тохиромжтой цаг уур, байгалийн тогтоцтой газар руу тэмүүлдэг. ямар хүмүүс нь энд үлдсэн гэдэг дээр бас сайн бодоорой (хүннү, түрэгүүд аль дээр үед эндээс яваад өгсөн) мань хэдийг эсгий гэртэйгээ "хөөрцөглөж" байхад европ-т аль дээр үед парламент ёстой, сонгууль явагддаг хотын суурин соёл иргэншил эхэлчихсэн байсан (МЭӨ-с өмнө) одоо тэгээд, хөх толбот энэ тэр гэдгээ больвол таарна
Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
аль дуулан чииглэг газар ёрын бүхнийг хийж бусарлагтсан ад зэтгэр шүгэлсэн суурин соёл иргэншилтэй доройтсон ард түмнүүд зөндөө л байна, муу ёрын сүнс нь болохгүй бүхнийг хэрэглүүлж дотроос нь хоролсоор байгаад бүх биё нь авах юмгүй болгож өвчний үүр болгож байгаа хүмүүс их харагдаг ийм хүмүүст бурханы ивээл хамгийн их хэрэгтэй байдаг харамсалтай нь тэд ихэнхдээ бурханыг мэдэхийг хүсдэггүй хар нохойнууд байдаг нь харамсалтай
Ёсүс Хүмүүсийн сүнснүүдийг тамаас, мөхлөөс аврахаар ирсэн хүмүүсийн сүнсний аврагч юм
хүмүүсийг тэдний хийсэн гэм нүгэл шийтгэлээс тэдний сүнсийг тамаас аврахаар ёсүс ирсэн юм
Сэтгэгдлүүдийн ихэнх нь галзуугийн эмнэлгээс оргосон хүмүүс гэлтэй.
Гадныхны хөлсний бичээч минь үйлийн үрийн хуулинд захирагдахгүй хүн гэж хаа ч үгүй. Юугаар ч аргалах аргагүй, үхэхийн цагт их л зовж үхэх вий дээ. Эртнээс нүглээ наманчилж, сайн сайхан, шударга үнэн зүйл хийхэд шамдвал сайнгүй юу!!!
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
б
бусдийг юу гэж хэлнэ тийм гэдэгсэн
Гол буруутан нь төр шашин биш хатуу хүнд байгал цаг уураас болж их боломж алддагт байгаа юм Өвлийн цагт манай бараг бүх ажил зогсдог биздээ Гадаадын өндөр хөгжсөн гэх улсуудаар яваад үзэхэд ойлгогдоно