Сармагчин, чоно, арслан мэтээс хүний ялгарах гол зүйл бол оюун ухаан. Хүмүүс угсаа, гарвалаа мэддэг. Түүхээ мэддэг. Өнгөрснийг санадаг. Одоо байгаа байдлаа ухаардаг. Бас ирээдүйгээ төсөөлдөг, төлөвлөдөг.
Угсаа гарвалаа мэддэг болохоор үндсэрхдэг. Түүхээ мэддэг болохоор бахархдаг, бас хонзогнодог. Өнгөрсөнөө санадаг болохоор гунигладаг, гэмшдэг. Одоогийн байр сууриа ухаарч идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, тэмцдэг. Ирээдүйгээ төсөөлж төлөвлөдгөөс болж элдэв үзэл онолд автагддаг...
Хүнээс бусад амьтны хувьд сүсэг бишрэл, шашин байхгүй. Гэтэл хүний оюун санааны ертөнц олон олон байхгүй зүйлийг "үйлдвэрлэн” бүтээжээ. Бурхан, чөтгөр, буг савдаг, шулмас, хойт нас гэх мэтийн хийсвэр зүйлүүд бол зөвхөн хүмүүсийн хувьд л байдаг, яригддаг. Морь, тэмээ, үхэр мэтийн оюун ухаангүй амьтанд ийм хийсвэр зүйлүүд байхгүй. Гэтэл хүмүүс өөрсдийнхөө оюун ухааны бүтээлүүдийг бүр биежүүлж, л үрсжүүлж, түүх намтартай болгож, тэдэнт зориулж сүм дуган барьж бурхдад үйлчилдэг хүмүүсийг хүртэл буй болгожээ. Байхгүй бурхдад үйлчилж буй дүр эсгэсээр насаа элээх нь даан ч хайран билээ...
Ертөнцийн эзний тухай үлгэр домог зохиож, түүндээ өөрсдөө итгээд, бас өрөөл бусдыг итгээч гэж ятгасаар хоёр мянга гаруй жил боллоо. Ингэж удаанаар төөрөлдөхөд хүрсэн нь тийм ч энгийн үзэгдэл биш юм. Мөнхүү төөрөгдөлд олон олон шалтгаан, нөхцөл, хүчин зүйл нөлөөлжээ. Анхны шашин буй болж олон хүнийг эзэмдсэн нь өөр бусад шашин төрөн гарахад хүргэсэн байна. Дайснуудынхаа шүтдэг, дээдэлдэг зүйлийг эсрэг тал нь шүтэж, дээдэлж чадахгүй нь тодорхой юм. Ингэж нөгөө тал мөн өөрийн ивээгчдийг, бурхдыг тодруулж, өвөрмөц зан үйлийг зохиомжлон гаргаж, аажмаар шашинчлан сурталчлах болжээ. Нийгмийн философийн томоохон төлөөлөгчдийн үзэл, онол, сургаалийг шашин болгож хувиргах ажил мөн зэрэгцэн хийгджээ.
Ингэж Буддагийн үзэл, онол, сургаал, мөн Күнзийн үзэл, онол, сургаал шашны хэлбэртэй болж шүтэгдэж эхэлсэн байна.
Шашин хоорондын өрсөлдөөн, дайсагнал ч бас төрөн гарчээ. Энэ үндсэн дээр дайн дэгдэж хүн төрөлхтөн удаа дараа хэлмэгдсээр л байв. Оюун ухаан хүмүүсийг хаашаа ч хөтөлж болдог нь эндээс тодорхой харагдаж байна. Чоно, бор, арслан мэтийн хооронд дэлхийн дайн гэж гарсангүй. Мөн хувьсгал хийгдэж иргэний дайн дэгдсэнгүй.
Түүхэн мөчөөрхөл, өш хонзон үүсэж нэг нь нөгөөгөө аймаглан устгаж байсангүй. Амьтдын хооронд өнгөрсөн түүхээс нь улбаалсан үл эвлэрэх зөрчил, зөрөлдөөн гэж үгүй, шашин хоорондын тэмцэл, өрсөлдөөн ч бас байхгүй. Амьтад хүний хэрийн оюун ухаантай байсансан бол энэ бүхэн бүгд л байх, гарах байсан нь эргэлзээгүй. Ингэхлээр энэ бүхний шалтгаан нь оюун ухаан өөрөө ажээ.
Өмнө өгүүлснээс үзэхэд өнгөрснөөс үүдэгдсэн, өнөөгөөс шалтгаалсан, бас ирээдүйгээс улбаалсан бүхий л үйлдэл, алхам нь хүмүүсийн хувьд тэдгээрийн оюун ухаанаар л түлхээслэгдэн хийгддэг, хэрэгждэг ажээ. Энэ нь юу өгүүлж байна вэ? хүний оюун ухаан, нийгмийн ухамсар, төрийн бодлогоор л сайн муу, зөв буруу бүх зүйл хийгддэг, хэрэгждэг болохыг үзүүлж байгаа бус уу? Ингэхлээр өнгөрсөн түүхээ хүмүүс, ард түмэн оюун ухаанаараа бүтээжээ. Түүхэн үйл явдал бүрийн анхдагч нь, тодорхойлогч нь оюун ухаан байжээ. Байгалийн биет, бодисуудын хувьд матери, материаллаг зүйлс анхдагч нь, шалтгаан нь билээ. Тэгвэл нийгмийн хувьд түүний хувьсал, өөрчлөлтийн анхдагч шалтгаан нь, тодорхойлогч тал нь оюун ухаан, ухамсар, бодлого, зорилго юм. Өнөөдөр бид ч гэсэн нийгмийн машстабад оюун ухаан, ухамсраараа урьдчилан товлосон, төлөвлөсөн зүйлсээ хэрэгжүүлэн амьдарч, түүгээрээ түүхээ бичиж байгаа болно.
Хүнийг оюун ухаан л амьтнаас ялгаруулж хүн төрөлхтний түүх эхэлсэн юм. Тэгвэл хүн төрөлхтний эцсийн хувь заяа ч мөн оюун ухаанаас л хараат ажээ. Хүний оюун ухаан бидний энэ газар дэлхий (гариг) мөхөх үед хүн төрөлхтнийг аварч ч магадгүй, эсвээс зам зуурт нь хүмүүс өөрсдийгөө буруу үйлдэл, шийдлийн харгайгаар мөхөөж ч бас болно...
Сансрын уудам зайд хүмүүс шилжин сууршин аж төрсөөр байх бололцоог зөвхөн оюун ухаан олгож чадна. Хүн нэг бүрд амьдрах аятай таатай орчин, нөхцлийг мөн оюун ухаан л бүтээнэ. Байгаль мөнх байхад матери л хэрэгтэй бол хүмүүс мөнх байхад оюун ухааны ихэд хөгжсөн чадамж зайлшгүй шаардлагатай болно. Нийгмийн оршил, түүний үргэлжлэлд анхдагч, тодорхойлогч тал нь хүний оюун ухаан, нийгмийн ухамсар, төрийн бодлого, зорилго ажээ. Байгалийг материализм тайлбарлаж чадахын адилаар нийгмийн түүхийг идеализм л тайлбарлаж чадах учиртай байна. Нийгмийн философичдын дийлэнх олонхи нь идеализмд талтай байсны цаад уг шаг ийм юм. Нийгмийн хувьсал, дэвшилд оюун санааны гүйцэтгэх үүрэг үнэхээр шийдвэрлэх тодорхойлох ач холбогдолтой ажээ. Өөрөөр хэлэх аваас байгалийн үзэгдлүүдийг ойлгох, тайлбарлахын хувьд материализм чухал эхлэл, зөв аргачлал мөн байхад харин нийгмийн үзэгдлүүдийг ойлгох, тайлбарлахын тухайд бол идеализм л чухал эхлэл, зөв аргачлал мөн юм.
Чингэж нийгмийг судлах, шинжлэхийн хувьд идеалист онол-аргазүй тунаж шөвгөрч үлдээд байна.
Амьгүй байгалиас амьд байгаль, амьд байгалиас оюун ухаан үүсчээ. Хүний оюун ухаан элдэв онол, үзэл санааг буй болгоод түүнийхээ дагуу байгаль ба нийгмийг өөрчилж эхэлжээ. Энэ процесс одоо үргэлжилж бид түүнд элдэв янзын үүрэгтэйгээр оролцож байна. Үзэл, онолууд цаашид хувьсана, хөгжинө. Эл үйл явцад дотоод логик төгсгөл гэж үгүй. Харин гадаад хүчин зүйлүүд л энэ үйл явцыг зогсоож мөхөхөд хүргэж болох юм.
Амьгүй байгалийн түүх мөнхөд үргэлжлэх болно. Бас амьд байгалийн түүх ч мөнхөд үргэлжлэх бололтой. Харин хүн төрөлтний түүх хүмүүсийн оюун ухааны “бүтээж, олгож чадах” тэр цаг хугацааны туршид л үргэлжлэх нигууртай ажээ.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл(29)
Сайхан бичжээ, баярлалаа
Тантай санал нэг байна
Монголчууд нийтээрээ оюуны хоосролттой ядуу сэтгэхүйтэй харанхуй бүдүүлэг ирээдүй хойч үеэ хардаггүй өнгөрсөн үеэ өнгөрсөн түүхээ хардаг тархины тураалууд болчихсон байна хөөрхий амьтад.
Чиний нүүдэлчин Монголчуудын талаар бичдэгийг уншихаар 100 мянган цэргээ манайд нэг төгрөгний үнэгүй 40 жил байлгаж байсан Европын орос социализм дуусаагүйг ойлгож дур гутдаг. Монголчууд бидэнд Оросуудаас чинь халдсан туйлширдаг жүжиглэдэг тал засдаг дутагдал бий.Гэхдээ үнэндээ бүх үндэстнүүд амьдрал дээр адилхан практик байдаг юм.Тэдний бодол санааг Монголд 80% нь улс төрчдийн гарт байгаа хэвлэл мэдээлэл зоихицуулдаг. Удирдагчид л хэвлэл үндэстнийг бүтээдэг.
Хэд дүгээр ангийн хүүхдийн зохион бичлэг вэ гэтэл бүр профессор гэнээ? Ёо ёо.
Дурачок ты. Чам шиг нь ийм юм ойлгохгүй
Матёриализм үнэн зөв юм идёализм бол хий хоосон худал юм бичдэг мөрөөддөг бөгөөд шашнуудын орчин үёийн хэлбэр юм шинжлэх ухааны мэдлэггүй хүмүүс идёализм рү халтирдаг юм
Идеализм байгаагүй бол Материализм байхгүй байсан.Даосизм байгаагүй бол Күнзийн онол байхгүй байсан шиг. Гэхдээ Лаожи Конжи хоёр нэг үед амьдарч байсан тул Күнзийн сургааль хачирхалтай байдлаар Даосизмтай сүлэлдэж нэг үзлийн хоёр тал болсон нь олон талаар Күнзийн сургаалийг шашин биш сургааль байдалтай болгосон байдаг.Цаг нь ирхээр Европын Материализм Идеализм албан ёсоор нэг болж нэгдэх байх.Эсвэл дорнын Лаожигийн сургаснаар бүрэн материализм болж ч магадгүй.Тэгээд явж байгаад эргээд иделиализм руугаа эргэж ирэх жишээтэй.
Профессор юм бол яагаад мухар сүсэг, оюун ухаан хоёр эсрэг тэсрэг гэдэг соён гэгээрлийн үеийг ор тас мартдаг байна аа? Эсвэл мухар сүсэг нь оюун ухаан гэж өөр онол дэвшүүлээд байна уу?
Хүн юугаа бичих нь тэр хүний эрх. Чамд бол нохойгоо яаж хооллох гэж найман настай хүүхэдтэй адил мину.
Монголчууд морь унасан толгойгүй хүнтэй яг адилхан.
Бидний Монголчууд төрөлхийн оппортунистууд. Дасан зохицох чадвар бидний давуу тал.Энэ чанаргүйгээр бид хатуу ширүүн Төв Азийн өндөрлөгт мянган жил амьдрахгүй байсан. Үндэстнүүд бол үүсч л байдаг арилж л байдаг. Дундаж нас нь 300-хан жил. Яахав нэг хэсэг гадаад дотоодын явуулгаар Монгол үндэстэн бараг устаж Халх үндэстэн болж байсан нь одоо зогсож байх шиг байна.Уул нь ядаж 1958 онд Буриадууд албан ёсоор үндэстнийхээ нэрнээс Монголыг нь авч хаяхад юу болж байгааг бид ойлгох ёстой байсан. Яахав хужаа хасаг дөрвөд пизданууд, Архангайн танк хүлдэгүүд гэх мэтээр хаанаас хэн биднийг дээр үеэс хагалж бутаргаж байсныг ойлгодоггүй юмаа гэхэд шүү дээ. Нэг талаар хүнд цаг үеэ Европ чанар,бараа гэж хуучин шигээ ярьдаг буриадууд голдуу хүмүүс одоохондоо олон ч төвөджиж оросжсон Монголчууд давсан.Монгол дорнодоо эргэн ирж байна.Төлөвшихөд хугацаа хэрэгтэй.Яг Европын Болгар Сербүүд Америк Англи Японоос доор гэдгийг ойлгоход хугацаа хэрэгтэй шиг.
Бидний нэгэн үеийнхэн байгал, нийгмийн үзэгдэл, үйл явцыг материалист үзэл онол, диалактик аргазүйгээр үзэж, сонсож, итгэл үнэмшил, нийгмийг үзэх үзэл минь болон төлөвшжээ. 1990-д оноос хойш уншиж харж, байгаа зүйлүүд ихээхэн өөрчлөгдсөн боловч материалист үзэл өөрчлөгдсөнгүй янзтай. Шашинд хандах хандлагаар л тод илрэх юм даа. Элдэв шашин, энерги, сүнс, далд ертөнц энэ тэр огт итгэлгүй хандах юм. Их дээд сургуулийн философийн хичээл дээр идеализмд их шүүмжлэлтэй ханддаг байсан. Таны бичсэнийг уншаад нээрээ тийм дээ гэж бодоход хүрэв. Баярлалаа
"Амьгүй байгалиас амьд байгаль, амьд байгалиас оюун ухаан ..." Чулуунжав минь ээ, өдгөө дэлхийн аль ч шашины мяндагтан чухамхүү амьгүй байгаль, дэлхийг анх эхлээд "бурхан гэдэг мөнхөд оршсоор байгаа хүчтэн бий болгосон" гэх болоод бас ч цөөнгүй жил болоод байна аа, цаана чинь
Ямар юмных нь бурхан эзэн, бас буг чөтгөр байхав дээ, эдгээр нь зөвхөн та бидний бодол, хандлага, сэтгэлгээний тусгал юм л даа...
амьгүй болон амьд байгалын хөгжил гэсэн нь таалагдлаа. Харин хүний нийгмийн түүхийг юу бүтээдэгийг профессор маань мэддэггүй ойлгодог ч үгүй юм байна гэж бодогдлоо. Харамсалтай байна.
Good good
Yu geed soliorood bna be Ehleed anidralaad ood ni tatchihaad hutsaach ee
Ургуулбал их сонин сэдэв шүү дээ. Чулуунжав гуайд баярлалаа. Кантын эх оронд гүн ухааны боловсрол эзэмшсэн Молор Эрдэнийн санаа үгүйлэгдэж байна. Бүх асуудал явж явж сэтгэлгээн дээр очдог болхоор энэ Дэлхий анхнаасаа идеалист. Сэтгэлгээг гэхдээ цаг үедээ материализм тодорхойлдог болхоор хүн төрөлхтөн угаасаа бас материалист. Лао Цу сургахдаа хүний мөн чанар ариун, амьдрал бохирдуулдаг гэсэн бол Конг Зи хүний мөн чанар араатан,хүмүүжил хүн болгодог гэдэг. Дорнын ч өрнийн ч гүн ухаануудыг европ гэж тэнэгтдэг Орос буриад намгийн өтнүүд ойлгохгүй. Кириллээс болж нэрнүүдийг өөрийнхөөрөө бичсэндээ хүлцэл өчье. Швец гэж улс байхгүй Швед гэж бий. Париж Пекин Улан Батор гэж адилхан байхгүй. 2000 жилийн өмнө Христийн шашин төрж, Күнз сургааль 200 жил оршин байхад Азийн заналт дайсан Орос буриад гөлөгнүүдийн сураг нь ч байгаагүй юм. Ар Монголын зоон дээр зуухан жилд хэл соёлоо бүгдийг хаядаг Оросуудын гар хөл 300 мянгахан Буриадууд бидэнд хэрэггүй.Монголд тэгээд 40 мянгахан шүү дээ.
Худлаа юм биш Монголд социализмын үеэс буриад гэж бахархдаг байсан. Дөрвөд гэж хараадаг байсан.Худлаа юу? Ренчин Бямбаевууд эзэнгүй цуурхалаар малчин биднийг хагалж ирсэн. Хужаа Эрдэнэбилгийн буриад хүргэн Баяр амьдралынхаа туршид 40 мянгатынх, буриад гэж цээжээ нүдэж бидэндээ орос монгол холин гайхуулдаг байсан.Одоо гэтэл Хөвсгөл ярьдаг Монгол болчихсон байгаа байхгүй юу. Яс үндсээр нь тоолоход 300 мянгаас доошүй Баруун Монголчуудыг хот тойрсон хужаа буриадууд Монголд одоо дийллээ юу? Хасаг гэж харааж тэдний турхирдаг Казахууд бас 300 мянга орчим. Буриадууд гэтэл Монголд хэд билээ? Жирийн бидэн шиг Сэлэнгэ Дорнодын буриадуудыг хасаад дов жалга донгосч Монголчуудыг хутгалж ирсэн Төв Хэнтийн буриадууд үсрээд 20 мянга. Баруун Монголчуудад одоо нүүрээ нуусан новшнуудыг шийтгэх эрх бий. Би хувьдаа Буриадууд биднийг үзэн яддаг шиг тэднийг үзэн яддаг. Шүдийг шүдээр үзэл хүнтэй хамт үүссэн юм.Би нүдтэй хамартай баруун Монгол тэгээд юу гэж? Алалцана шүү та нартай.
худлаа бүү ярь социализмын үед баруун монголчууд цэдэнбал сталины сурах бичгийг буриадуудаар орчуулж дунд дээд сургуульд хичээл заалгаж Сталин МУИС байгуулж орсоос орчуулсан дунд дээд сургуулийн сурах бичгээр сурч төгссөн монголчууд аж үйлдвэржсэн социализмыг байгуулсан ДӨРВӨДҮҮД чингэсийн үеэс манж хятад төвд улстай байлдаж ялах үедээ ялж ялагдах үедээ орос руу зугтан гарч байлаа ОРсод гарсан ойрд монголчууд орсын цагаан хаанд ч тэр улаан хаанд ч тэр чин үнэнчээр зүтгэж байсан Увс нуурын урд талаас шумпанз хар кем хангилцаг гурван гол түнгээн эх борооч долоон худаг киргис нуур көкээс бага енисей мөрний эхээр ойрд алтай тува амьдарч байсан одоо ч хэвээрээ шүү тувачууд хил тогтоолтоор хойшоо орос руу шахагдсан УРЬД нь увс нуурын урд хөвөөгөөр монгол тува хамт өвөлждөг байсан ЦЭДЭНБАЛ буриадуудыг шинжлэх ухаан боловсролын хороо соёл урлаг ээд сургууль академи урлаг утгазохиолыг буриадууд ажлуулсан буриад маш их монголыг хөгжүүлсэн
Оросуудын тогтоосон хагалалт турхиралт одоо Монголд дуусах болтугай. Үнэндээ Монголчууд бид одоо бүгд биднийг хагалж турхирдаг "Монголчууд" байдгийг мэддэг. Европ гэж алмайрдаг Орос буриадуудын социализм дууссан. Баруун Монголчуудыг одоо ганц уриалхад л оросжсон тэд Монголд алга болно. Казах Киргизүүдийг турхирч Төв Ази Сибирьт эзэн суусан Оросууд, буриад гөлөгнүүдтэйгээ одоо цаг нь өнгөрсөн. Монголын дайсан мянган багтай Буриадуудыг устгах хэрэгтэй гэж би боддог. Баруун Монголчуудаас 10 дахин олон байсан буриадууд цагтаа нутгаа авч Баруун Монголчуудаас зугтаан Оросуудын ард нуугдаж амь зогоосон. Олон балиар түүх бий.Одоо ил болгох хэрэгтэй,
баруун монголчуудын нэрийг бариж битгий худлаа орсын эсрэг суртал ухуулга хийгээд бай чамтай нэгдэх баруун монгол баяд дөрвөд тува торгууд байхгүй монголчууд гамин хужаа японтай байлдаж байснаас биш оростой хэзээ ч байлдаж эсэргүүцэж байгаагүй шаардлагатай бол орос руу харин зугатаж ордог буриад монголын газар нутаг тэдний уугуул орсын газар нутаг хэн ч өэгөлзөх ёсгүй
Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны дараа бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааны дараа тэд надад үлдэгдэл мөнгөө өгдөг, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, мөнгө бол хамгаалалт юм. Зөв газраа хайж байгаа хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд та эмнэлэгтэй холбогдож болно [drmax.hospital@gmail.com] Хүмүүс өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад өөрт байхгүй зүйлээ аваад эрүүл хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]
чи одоо хэн бэ хэний захиалгаар гэрчлэл энэ тэр гээд солиороод байгаа христчэн бэ бөөрийг чинь авъя ч гэх шиг энэ лаларын христчээс гарахгүй юм алга
Бурхан байхгүй гэдгийг чи ер нь яаж мэдээд байгаа юм вэ Чи л өөрөө тэгж бодоод байгаа биз дээ. Үүгээрээ л чи тэнэг хүн бөгөөд өөрийгөө цэцэн гэж бас бодоод элдэв юм сараачсаар яваа нь харамсалтай. Ийм юмыг төөрөгдөл гэдгийг мэдэж аваасай
Хүний нийгмийг чоно арслан мэт бодит амьтадын амьдралтай харьцуулж бичдэг яасан лут сулаач профессор вэ Зөнөчихжээ
Ийм балай мунхаг наад захын юм ойдгоогүй байж өөрийгөө судлаач профессор гэх нь даан ч ичих нүүргүйнх Өнөөдрийн хар массаар битүү дүүрсэн монголд л лут юм байх даа
Ёстой л тэглээ!! Нээрээ шөвгөрч үлдлээ.