Баяжих арга, заль мэдээжээр олон янз байх нь тодорхой билээ. Тэдгээрээс бусдыг мөлжиж баяжих арга их түгээмэл хэрэглэгддэг юм байна. Нийт хүн төрөлхтний хэмжээнд үзэх юм бол бусдыг боол болгож өөртөө албадан хөдөлмөрлүүлээд эзэд нь баяжиж байжээ. Нэг газраас авсан бараагаа өөр газарт олон нугалж борлуулаад
худалдаачид баяжиж иржээ. Хулгай, дээрмээр баяжиж байсан тохиолдол ч олон юм. Энэчлэн олон арга, хэлбэр, заль, мэх байжээ. Одоо ч тэдгээр нь байж л байгаа. Өмнө дурдсан бүхнээс арай өөр нэгэн сонин арга бас байх юмаа. Би энэ тухай сонирхуулж өгүүлэх гэсэн юм.
Энэ бол шашин, сүсэг бишрэлийг ашиглаж орлого олох, бусдыг төөрөлдүүлэн байж халаасыг нь хоослох арга, мэх, ойлгоход ч хэцүү нэгэн хэлбэр. 1990-ээд оныг хүртэл мөлжлөгийн энэ хэлбэр Монголд бараг л устаад байжээ. Харин 1990 оноос хойш мөлжлөгийн энэ хэлбэр хот, хөдөөгүй их хурдацтай сэргэжээ. Шашин болгонд сайн зүйл, эерэг үр дагавар ч их бий, мөн муу зүйл, сөрөг үр дагавар ч их бий. Хэрэв муу зүйл, сөрөг үр дагавар нь давамгайлах хандлагатай болчихвол нийгмийн энэ үзэгдэлд төр, засгаас зохих, таарах зохицуулалт хийхээс өөр аргагүй болдог байна. Ийм баримт аль ч улс орны түүхэнд байдаг ажээ.
Сүсэгтэн олноос өргөл, барьцын хэлбэрээр мөнгө, үнэт зүйл авах, авах авахдаа бүр жилийн 365 хоногийн туршид шахам авч байх, эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу, хүүхэд нялхсаас хүртэл авч байх аргыг маш ухаалгаар, тун овжин боловсруулан хэрэглэж ирсэн шашин бол Азидаа шарын шашин бололтой.
Хувь хүний амьдралын чухал мөч бүрийг тэтгэх, дэмжих, амжилтанд хүргэх, аюул ослоос хамгаалах зорилгоор засал хийж байгаа гэж итгүүлээд, элдэв зан үйл гүйцэтгэж, хариуд нь өглөг барьц авсаар баяжсан сүм хийд, лам нар Монголын хошуу болгонд байжээ. Олон мянган бог, бод малтай, мөнгөн хөрөнгөтэй, хүнсний их нөөцтэй, эд агуурс ихтэй, жасууд, их жасын нярав гэгдсэн баян эрхмүүд ч олон байв. 1920-иод оны үед АрМонголын хүн ам 650,000 орчим, үүнээс Монгол угсааны хүний тоо 560,000 орчим, тэдгээрийн 120,000 шахам нь лам байсан гэсэн ойролцоо тоо баримтаас үзэхэд хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн 30-40 хувь нь лам байсан байх магадлалтай. Тэр үед хүн амын олонхи нь эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгшид байжээ. Өрх толгойлсон эмэгтэйчүүд ч олон байв. Лам нар мал аж ахуй, газар тариалан, гар урлал эрхэлдэггүй, материал баялаг бүтээдэггүй, гэрлэдэггүй байсан нь Монгол орны доройтол, ядуурлын нэгэн том шалтгаан болж байсан төдийгүй хүн амын өсөлтөнд маш муугаар нөлөөлжээ. Хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн бараг хагас нь төвд хэлээр ном уншаад, цээжлээд сүм хийдүүдэд суучихлаар тэр улс орон яаж өөдлөх юм бэ? Ажиллах хүчээр хомс өрх гэрүүд ямар ч таваарлаг шинжгүй, хувиа аргацаасан аж ахуйтай байхаас өөр яах билээ...
Намайг ингэж хэлэхээр эсэргүүцдэг, цахимаар харааж зүхдэг хүмүүс, лам нар гардаг л даа. Нийтэд тодорхой болчихсон үнэнийг л би өгүүлж байна шүү дээ. Үнэнийг эсэргүүцээд байвал тэр нь шашны, лам нарын нэр хүндэд л муугаар нөлөөлдөг юм. Шашин болгоны түүхэнд муу баримт, сөрөг үзэгдэл байжээ. Жишээ нь Христос шашны олон урсгал хоорондоо дайсагналцаад 1618-1648 оны хооронд 30 жилийн туршид нэгнээ хөнөөжээ. Дайны явцад 7 сая гаруй хүн амь үрэгдэж ихээхэн эд баялаг сүйдсэн байна. Эцэсдээ эвлэрлийн гэрээ (Вестфалийн) байгуулцгааж католицизм, лютерианизм, кальвинизмыг хууль ёсны эрх тэгш шашинууд болохыг хүлээн зөвшөөрцгөөжээ. Улаан малгайтны болон шар малгайтны хоорондын их хядалцаан, лалын шашны урсгалуудын хоорондын хядалцааныг энд мөн дурдаж болох юм.
Ард иргэдийн сүсэг, бишрэлийг ашиглаж өргөл, барьц авах, энэ мөлжлөгөө хэдэн зуун жил дамнуулан үргэлжлүүлж байхын тулд хуурамчлан зохиосон нэгэн арга (луйвар) бол том толгой лам нарын хойд дүрийг, дараа дараагийн дүрийг угсруулан тодруулдаг булхай, заль юм.
Монголын аль аймаг, хошуунд хэн гэгч том лам ихэд шүтэгдэж байна гэдгийг судалж тогтоогоод тэр хүн өөд болмогц нь жилийн дараа гэхэд л хойд дүрийг нь тодруулж байжээ. Ингээд л өглөг, барьцын урсгал, орлого урьдынх шиг хэмжээнд цугларсаар, сүсэгтэн олон юугаа ч мэдэхгүй шахам нялх хүүхдээс адис хүртсээр , сүм хийдийн жасын хөрөнгө зузаарсаар, их жасын нярав нар гэх баян тарган иргэд олширсоор байв. Номтой, эрдэмтэй хүний, бүр амьд бурхан, гэгээнтэн гэх хүний хойд дүр хаа нэгтээ, хэнийд ч юм төрдөг, тэгээд өмнөх дүрийнхээ нэгэн адил ном, эрдэм, ид шидтэй болдог, өмнөх дүрийнхээ нэгэн адил аврал, ивээлийг сүсэгтнүүдэд өгдөг, хайрладаг гэх үзэл бодол, итгэл үнэмшил бол бүр 100 хувь худал зүйл юм. Энэ байхгүй зүйлийг, энэ боломжгүй зүйлийг, энэ худал зүйлийг Төвдийн том толгой лам нар анх сэджээ.
Энэ заль, хуурамчлал Төвд, Монгол мэтийн цөөхөн хэдэн оронд л үнэмшигдэж, хэргээ хийсээр ирсэн байна. Өнөөдрийн дэлхий нийт энэнийг таньж мэдээд гайхдаг, бүр хэлэх үгээ олж ядан гайхширдаг болжээ. Эхчүүд зовиур багатай төрөхдөө даатгаж ном уншуулах, хүүхэддээ ивээл нэр гуйх, хувь төөргийг нь асуух, сэвлэг үргээх өдөр товлох, буяны даллага авах, жилийн засал хийлгэх, хийморийн сан тавиулах, хүүгээ гэрлүүлэх, охиноо хадамд өгөх, шинэ гэр бүрэх, хуримын өдөр товлох, эрчүүд ан гөрөөнд, аян жинд явах, мал хөнгөлөх, имнэх, уул овоо тахих, гүү барих, өвлийн идэш төхөөрөх, нас барагсдын алтан хайрцаг нээлгэх, хойтохыг уншуулах, оршуулах өдөр, цагийг товлох гэх мэтчилэн тоолоод, тоочоод барахгүй олон шалтгаанаар лам нарт бараалхаж өргөл, барьц өгсөөр иржээ. Гэтэл дэлхийн 200 гаруй улс орны иргэд өмнө дурдсан бүхнийг өөрсдөө мэдээд л, боломж ба зав зайгаа тооцоод л, хувь хувиараа шийдчихдэг байх юм. Алхам бүрээ шахам ламаас асуудаг хүмүүс бол мухар сүсэг, сохор итгэлд хөтлөгддөг, өөртөө итгэлгүй, шинжлэх ухааны мэдлэг, боловсрол олж чадаагүй, шашны төөрөгдөлд гүнзгий автсан иргэд байдаг ажээ. Тэд өөрөөр байж, өөрсдөө шийдэж зүрхэлдэггүй юм байна...
Сүсэгтэн олныг шашны зан үйлд уяж, холбож өгөх бурангуй суртлыг үүсгэж бүр амьдралын хэвшил болгож зуршуулсан нэг том хуурамчлал бол зурхай, цаг тооны бичиг юм. Жил, сарын, өдрүүдийг сайн, муу гэж хуваах, 4 зүг, найман зовхисыг ивээлтэй, хорлолтой гэж итгүүлэх, мэнгэ суудал мэтийн худал, хийсвэр ойлголтуудыг буй болгох зэргээр зурхайчид хүмүүсийн шүтэх, бишрэх сэтгэлийг хөөрөгдөн бүр мухар сүсгийг өвчин, эрэмдэг болтол нь дэврээжээ. Хүн нэг бүрийн хувь тавилан төрөхөөс үхэх хүртлээ (зурхайн ухаанаар) заагдсан, зураглагдсан байдаг гэж түмэнд итгүүлсэн нь сүсэг бишрэлийн үндсэн дээрх мөлжлөгийг бүр их өргөтгөж, чангалжээ. Чингиснээр хувь хүний амьдралын үйл хөдлөл бүр, үйлдэл алхам бүр шашны зан үйлээр эхэлж, шашны зан үйлээр төгсөж байх болжээ. Хувь иргэний амьдрал, үйл ажиллагааг бүр 100 хувь шашинжуулснаар тэр иргэний хөрөнгө, орлогын тодорхой хувь нь жил бүр өргөл, барьц болон бусдад шилждэг болжээ. Нийт иргэдээс хураасан хөрөнгө, мөнгө жилийн дүнгээр үзэхүл маш их хэмжээтэй байх нь тодорхой юм. Тэр их хөрөнгийг материаллаг баялаг бүтээхэд хуруу хумсаар ч болов оролцдоггүй хүмүүс болох лам нар идэж, ууж, өмсөж зүүгээд л бардаг байжээ. Тэд ядаж гар урлалд ч хөрөнгө оруулж байсангүй.
Шашны буруу суртал бол яг хэрэг дээрээ санаатай хэрэгжүүлж байгаа оюун санааны боолчлол юм. Гэхдээ оюун санааны хувьд төөрөлдүүлээд, боолчлоод зөвхөн зогсох биш түүн дээрээ суурилсан мөлжлөгийг нийт хүн амд үүрүүлдэг, тэднийг ядууруулдаг хэрэгсэл юм. Сайн, муу ямар ч зүйлд хэмжээ байх ёстой. Жишээ нь материал баялгийг бүтээхэд шууд оролцдоггүй хүмүүсийн тоо хэрээс хэтэртлээ олшрох аваас тэр улс орон ядуурч эхэлдэг.
Монголын жишээн дээр ярьвал манай хүн амын 2,1 сая нь хөдөлмөр эрхлэх насныхан юм. Тэдний хагас нь бөхчүүд, дуучид, жүжигчид, бүжигчид, лам нар, мэрэгжлийн тамирчид болчихвол улс орон маань, материаллаг үйлдвэрийн салбарууд маань ажиллах хүчээр гачигдана биз дээ.
Барилгыг хэн барих билээ, тээврийг хэн хийх билээ, тариа ногоог хэн тарих билээ, мал аж ахуйд хэн ажиллах билээ, хөнгөн хүнсний үйлдвэрүүд яах билээ? Өнөөдөр гэхэд өрх толгойлсон эмэгтэйчүүд 90 мянга байгаа. Лам нарын тоо 1910 оных шиг 120,000 хүрээд тэд Винайн ёсоо сахиад гэрлэхгүй бол хүн ам маань яаж өсөх юм бэ? 300 гаруй сум маань тус бүр 20 ламтай, 21 аймаг маань тус бүр 100 ламтай, Нийслэл хот 2,000 ламтай боллоо гэхэд л тэдний тоо 10,000 гараад явчихна гэсэн үг. Ингэхлээр бодох, тооцох юм их байна аа. Шашны үйлчилгээг аймгийн төвүүдээс онлайнаар үзүүлж болох юм. Нас барагсдын алтан хайрцгийг онлайнаар нээж, хойтохыг нь мөн онлайнаар уншиж болноо доо?... гэхчилэн.
Сүм хийдүүд, суврагууд барьж байгаа тэр их хөрөнгө, материалаар орон сууц барих юмсан. Нийслэл ХарХорин хотоо нураалгуулаад үлдсэн тоосго, чулуу, ваараар нь Эрдэнэзуу хийдийг барьсан түүхийг давтахгүй юмсан гэж ч бодогдох боллоо. Энэтхэг, Төвд, Хятадаас импортлож байгаа шашны эд зүйлсэд мөн ч их вальют зарцуулж байна даа. Хадаг самбай, хонх, дамар, судар гэх мэтийн оронд эм, эмнэлгийн хэрэгсэл оруулж байвал мөн ч хэрэгтэйсэн. Төр засаг, салбарын яамд, аймгуудын захиргаад яг байгаа амьдралаа, чухал асуудлуудаа ний нуугүй, илэн далангүй хэлэлцэж засах, залруулах ажлыг аль болохоор л эрт эхлүүлмээр байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн нэг бүр толгойгоо ажиллуулах хэрэгтэй байна. Хэрэв толгой нь ажилладаг хүмүүс сонгогдсон бол бүтэн 4 жилийн туршид болохгүй байгаа мөн ч олон зүйлийг болгож, болж байгаа мөн ч олон зүйлийг өргөжүүлж, бататгаж чаднаа даа.
Хүний хийсэн, бүтээсэн бүх зүйл эхлээд толгойд нь боловсрогддог, төлөвлөгддөг болохоор толгой сайтай, сэтгэл зөв хүмүүс л өнөөдөр хаа сайгүй хэрэгтэй байна. Ийм хүмүүсээ таниад л сонгох, томилох хэрэгтэй, дэмжих, урамшуулах хэрэгтэй.
Энэ л ганц гарц юм шүү.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл(63)
ИХ САЙХАН БИЧЖЭЭ. ИХ ХУРЛЫН ГИШҮҮД БОЛОХООР ОЛОН ЗУУН ЖИЛИЙН ӨМНӨ ӨНГӨРСӨН НЭГ ЭРДЭМТ ЛАМЫН ШАВАР ДҮРС БОСГОНО ГЭЖ ЗҮТГЭЭД БАЙДАГ. ТҮҮНД ОЧИЖ МӨРГӨХ ЮМ ГЭНЭ ЭЭ, ТЭГЭЭД
Хойд дүрийг тодоруулахгүй бол орлогын үүд хаагдах бөлгөө.
Монгол, Буриад, Халимаг, Өвөрмонгол гэх мэт шарын шашин шүтсэн аймхай хүүрнүүд түвдээс зугааж Энэтхэгийн дарамсалад бүгсэн далай ламын шарын шашны хэдэн зуун мянган лам нарыг нууцаар хооллож байна. Үй түмэн аймхай өлөн шээснүүдээс олж авсан өглөг авлагаа гандан сүм хийд ёроолгүй сав луу хийгээд байгаа гэж бодож байна уу ёроолгүй хувхай шуналтай шарын шашны харийн лам нарыг тэжээгээд байгаа юм. Дарамсалад байгаа баялаг бүтээдэггүй шарын хувхай лам нар өлбөрч үхэхгүй яаж хэдхэн арван жил амьдраад байна. Саалтуур үнээ болсон хэдхэн тэнэг Монголыг мунхаруулж сааж амьд яваад байгаа ухаантай юм. Монгол бол баян орон гэхдээ яагаад баяжихгүй байна хүний гэрт нууцаар шимэгчилж амьдардаг парацитуудтай улс болсон. 1990 онд захиргаадалтыг буулгаж хаяад энэ парацит шимэгч нарын аргамж золоо алдуурсан гэж хэлбэл худал болохгүй. Дарамсалаагийн түвд лам нар Монголд ирээд мунхаруулж мөлжиж чадахгүй учраас Монголоос жоохон хүүхдүүдийг авч ирж дарамсалад бэлтгээд тэд нарыг гар хөлөө болгож Монголыг шимэгчилж сордог луйварын урсгал явагдаж байна.
нага наж учираас алт эрдэнэ хураах нь аргагагүй. тийм учир мөргөж болохгүй, эцсийн аврал одуулж болохгүй. бид хандлагаа өөрчлөх ёстой.
гэтэл лам болчихсон цэрэнпунцаг гишүүн бөх бол төр гэсэн шиг лам бол төр гэж зүтгэж дайраад. төр юмыг нь бэлтгэх, ажиллах болгоод. энэ хүн "сүмээ" андуураад байна.
71.19.154.84 Юм нарийн.Олон тохиолдолд ялангуяа итгэл үнэмшлийн асуудалд үнэнийг шууд хэлж болдоггүй. Хугацааг хүлээх хэрэгтэй. Дорнын оюун сэтгэлгээг үндэслэгч Күнз сургахдаа Цаг хугацаа асуудлаас давж гарах нь олон гэж бодлогоширсон! Эцсийн эцэст түмэн шийдвэрүүд дундаас алтан дунджийг олно гэдэг ухаан юм.Их хөлгөний урсгал төдийгүй Бурхны шашинд олон асуудал бий.Ийм асуудлуудын хамгийн том нь Төвөдийн ламын шашны шар улааны урсгалуудын зөрчил. Чинхайн өндөрлөгт Халх Ойрдоороо Монголчууд байлдсан нь үнэндээ бол Төвдийн дотоод асуудал байсан. Энэ зөрчил одоо ч Дарамсалад аллага,үзэн ядалт хэлбэртэй байгаа.Баримтуудыг дурьдахаас түдгэлзэв.Би европ гэж биширдэг тосгоны жүжигчин Орос буриадуудын манкурт биш учраас.
Хөгжлөөс соёлоос 100 жил бараг 1000 жил хоцорч яваа хөөрхий монголчууд эх орноо хөгжүүлж чадахгүй. Тэдэнд эх орноо хөгжүүлэх бие биенээ дэмжих сэтгэл гэж огт байхгүй юм үзэж нүд тайлж үзээгүй ядуу сэтгэхүйтэй хөөрхий өрөвдмөөр амьтад.
Социализмын үеийн Орос буриадуудын суртал ухуулгыг илүү ил тод та тунхаглаж байна.
Ганц шарын шашин биш, бас бөөгин шашин гээд хүн амд үйлчилдэг ихэнхи худалдаа үйлчилгээ, урлаг,соёл, спорт, эрүүл мэнд, гээд хүний хэрэгцээ, гачигдал зовлон, хүсэл, хясал, сэтгэлийг далимдуулан хулхидаж их бага хэлбрээр үнэ өртөгөө үндэслэлгүйг ээр сэмээрхэн нэмж мөлжлөг явлуулсаар байна. үүнийг хадаас нимгэнтэй хүмүүс л мэдэрдэг, бусад нв мэддэггүй.Үүнийг хянаж мэддэг байхгүй, хүний хэрэглээ, хэрэгцээ гээд өнгөрдөг, энэ яах аргагүй чимээгүй мөлжлөг.
энэ боолчлол мөлжлөг бол монгол хүний сэтгэл санааг доройтуулж аймхай хулчгар итгэлгүй бүтээлч биш болгож байна шашингүйн суртал нэвтрүүлэг огт байхгүй алтан хайрцаг гэдэг юм огт байхгүй нь мэдээж хараал зүхэл гэж байхгүй нь мэдээж Таныг тэр хүн харааж зүхсэнээс гайтжээ гэж хооронд нь хонь чоно шиг болгоно энэ шашны хуурамч зан үйл хийхийг хуулиар хориглох хэрэгтэй
Бөх дуучин, лам 3-тай нийгэм урагш явахгүй л дээ. Нэртэйгээр нв лам нараа төрд залмаар юм.
Lam nariig buudchihaach,yag 1937 oniih shig ! 3-iig buurahad l ene olon svm hiid bvgd tarj odnoo ! Manai MAN vvniig sain hiideg turshlagatai sh dee !
Sudlaach professor kommunist Chuluunjav geech !
бөх, дуучин,лам, уяач, хошин шогоор ард олныг хошигоруулж сонгуульд ялах,ард иргэдийг мэдлэг боловсролгүй,байлгах нь улс төрийн луйварчдын арга
Зөв сэдэв бичжээ. Төр нь өөрөө ард түмнээ буруу тийш нь удирдаад, болохгүй нөхдүүдийг хөөргөөд өөгшүүлээд бх юм л даа. Улс оронд маань техник технологийн өндөр мэдлэг, боловсролтой залуучууд олноороо хэрэгтэй бна шүүдээ. Гадаад мэргэжилтний цалинг дийлэхгүй болохоор ямар сайндаа тэтгэвэрийн хөгшид авчирч өндөр цалингаар ажиллуулж байхав дээ зарим үндэсний үйлдвэрүүд. Элдэв янзын цол хэргэм, төрийн шагнал, мөнгөн урамшуулал гэх мэтээ арай л хямгатай болгомоор юм. Дэлхийд алдартай урлагийнхан гарч ирээд төсөвт олон сая доллар гаднаас оруулаад ирдэг бол өөр хэрэг, Монгол кино Орос, Хятадад гараад төсөвт вальют оруулаад ирдэг бол бас өөр хэрэг. Төр засгийн бодлого буруу яваад бна шүү дээ.
Чулуунжав чи гэрээс гардаггүй, юу ч уншдаггүй таг ххосон мал гэж хэлэхээс аргаггүй хүн сүг юм уу. Лам нар хэзээ бидэнд өргөл барьц өг гэж шаардаж байсан юм. Хүмүүс өөрсдийн сүсэг биширлээр л шашин шүтдэг биз дээ. Би бол ямар ч шашин шүтдэггүй хүн гэхдээ тэгж л ойлгодог доо.
Үхсэн ацний судлаач хулгайч гөлөг л байсан
буддын шашинд орвол марксизм лениний 36 боть уншвал хүнд маш их ухаан сууна хоосон түвд шар ном уншаад юу ч олж долоохгүй Ленинизм марксизм олон оронд ялж байна хамгийн түрүүнд хатан зоригт орсын ард түмэн яллаа хятад яллаа хойт сологос яллаа араб сирид яллаа хамгийн гол нь бидний хоёрдох эх орон болсон орос задарсны дараа одоо яадаг билээ гж бодогдож зовж байсан шүү Путин дарга их зовсондоо
Маш зөв бичжээ. Зарим нэг тархины тураалтануудад таалагдаагүй бололтой, хэхэхэ.
Би лав хөрөнгийхөө 20 хувийг лам нарт өргөл барьц болгож өгсөндөг тэгэхгүй бол турж үхэх гээд байсан юм нада сайн муу аль нь ч болоогүй одоо энэ жилээс юм өгөхгүй ээ !! Энэ чука өвгөний оршуулган дээр ганц ч лам очиж юм уншихгүй байх аа бодвол !! Минийх дээр битгий ирээрэй гээд би урьдчилаад хэлчихсэн !
Харин тиймээ! Сайхан сайхан залуучууд лам болсоныг хараад сэтгэл гутардаг! Яагаад шинжлэх ухаанд суралцахгүй шашинд ингэтлээ толгойгоо мэдүүлдэг юм бэ? Шашин бх нь буруугүй боловч хил хязгаар хэрэгтэй! Шашин юуг шинээр нээж хөгжүүлж байна бэ???
Сүүлийн үед шарын шашны лам нар төсвийн хөрөнгөөр барилга барих бүрд очин үл мэдэх харь хэлээр үглэн газарт нэг зүйл булж байна. Энэ явдлыг таслан зогсоох хэрэгтэй. Бас Гандан сүмийн тэргүүн Чойжамц нь яруу найрагч Цоодолын Хуланг жирэмслүүлэн хүүтэй болгосон гэсэн яриа олны дунд гарсаар олон жил боллоо. Чойжамц ДНХ-н шинжилгээ өгч нэрээ цэвэрлэж авах ёстой байтал таг дуугүй, харин УХНА Хүрэлсүхээс Номун хан гэсэн цол авчихаад явж байна. Сүүлийн 30 жилд АНУ-аас гаралтай олон эхнэртэй байхыг дэмждэг мормоны шашин УБ-н гэр хорооллын хүүхдүүдийн 70 хувийг АНУ явуулна хэмээн амлаж элсүүлчихээд байна.
SANAL 1 BAINA
Допингчин бөхчүүд, нийтийн дуучид, хошин шогчидоо дээдлэн шүтэж, хамаг юмаа барьж гүйдэг монголчууд хэзээ ч хөгжихгүй л дээ
1937 онд лам нарыг буудан хороож устгасан зөв байжээ. Ард түмнийг мунхруулж мөнгө авахаас өөр ид шидгүй хувалзнуудыг буудаж устгаж цөөрүүлсэн дээр дээ.
1937-1990 оны хооронд лам шашин гэж оршуулгын ном алтан сав нээх гүрэм хийлгэх гэж сая сая төгрөгөө өгч гандан орж үзэж байсангүй сэтгэл санаа сэргэлэн цагаан сар гэж нүсэр юм үзсэнгүй амар жимэр тайван байлаа ОДОО болохоор мэдэхгүй байнга донсолгоотой юм л бол лам гандан идээ будаатай ном өргөл барьц--донсолгоо ---донсолгоо
Манай улс төрчидын шүтээн төвд ринбүүчии нар л босгож байгаа гэх яриа сонсов
Энэ өмөөрөөд байгаа хүн сүгнүүдэд хандаж хэлэхэд шарын шашин монголыг чинь залгиж байна. Та нар энэ шашинтайгаа бүгдээрээ үхэж далдарцгаа!!!. Хэзээ нэг өдөр 37 он шиг бүгдийг нь толгойд нь сум зоох цаг ирнэ.
манай улсад торол бурийн уран бутээлчид ,наймаачид ,хогшин залуу цунх барьсан улс торчид,баахан их дээд сургууль дагаж амьдарсан булэг хумуус гээд зондоо баялаг бутээдэггуй хувалзнууд их бнаа
Бусад нь дарга эсвэл наймайчин, ченжүүд, би чаднууд болсон доо хөөрхий.
Үхэр монголчууд та нар сэрэлт, улаан дарцаг, тунгалаг тамир гэх мэт олон монгол кино нь дээр ард түмнийг шар хувалз лам нар хэрхэн хуурч мэхэлж байгааг үзсэн биз дээ. Дээр үед монголд лам нар ард түмнийг яг тэгж хуурч мэхэлж мунхаруулж байсан.
Одоо бид бухэн Яг ийм давалгаан дунд амьдарч байна. Тв, хэвлэлд энэ дээр дурдсан хэд гардаг, шагнуулдаг, рекламд харагддаг....
Нэг тийм дүр зураг байнаа байна. Урлагийнхан, жишээ нь дуучид , хошин урлагийнхан мэргэжлээ мөнгө олох хэрэгсэл болгож ашиглаад ч байгаа юм уу даа гэмээр санагддаг юм. Урагшаа явах хөдөлгүүр нь мөнгө болохоор аргагүй ч юм уу . Гэхдээ л Монголд сайн дуучин л сайн амьдарч байна. Олон түмэндээ үйлчлээд тэр хэрээрээ ажил хийсэн хүний ам хөдлөлгүй л яахав.
Гайхалтай үнэнийг бичжээ. Адгийн тэнэг амьтан ч ойлгохоор бодит зүйлийг цэгцтэй бичсэнд баяр хүргэе, Чулуунжав гуайд!!!
хаангүй төр,богдгүй шашин хоёроо гэж
Оройгүй сүм-ийг ахлах ангийн хичээлийн хөтөлбөрт оруулцгаая
Лам нар, бөхчүүд, дуучдыг цэрэгт явуулах хэрэгтэй
Жинхэнэ проф хүн байна. Маш зөв, үнэнийг бичжээ. Монголын төрд худалч, хулгайчид гарах болсон нь мухар сүсэгтэй их холбоотой
УИХ-ын гишүүд, улс төрчдөөсөө эхлээд нийт иргэдийн дийлэнх хэсэг нь энэ хоцрогдсон мухар сүсэг дэлгэрүүлэгч шарын шашинд хордож идэгдээд дуусчээ. Бид ямар хүмүүсийг УИх-д сонгоод байгаа нь саяхан даргаасааа эхлээд хуйвалдан шарын шашны ламын хөшөөний цогцолборыг 32тэрбумаар барих шийдвэрийг гаргаад байгаагаастод харагдаж байна шүү дээ.Өмнөх социалист нийгмийн үед энэ мухар сүсэгт шарын шашныг хязаарласнаар хүмүүсийг мухар сүсгээс нь ангижруулж шинжлэх ухааны боловсрол эзэмшүүлж, эрдэм номтой болгож чадсан том үсрэлт хийсэн билээ. Харин 1990 оноос шарын шашныг зоргоор нь тавьснаас болж 30-хан жилийн дотор нийт иргэд төдийгүй улс төрчид ч гэсэн шарын шашны мухар сүсэгт автаад зогсохгүй, шашны мухар сүсгийг ашиглан иргэдийн саналыг хууран авах болжээ.
Барууны задгай ардчилал монголыг муухай болгосон доо хөөрхий.
БӨХ ДУУЧИН ЛАМ УЯАЧ ХОШИН ШОГ гэх мэтээр Монгол хөгжихгүй ээ
Монголын эрх баригчид бол Долларын эзэдийн боол тэдний гар хөл утсан хүүхэлдэйнүүд амин хувиа хичээсэн бэртэгчин өмхий хувалзнууд тэдэнд ард түмэн нь сонин биш зөвхөн өөрийнхөө эрх ашиг хар амиа бодсон хулгайч нар
ЗӨВӨӨ ЧУЛУУНЖАВ ГУАЙ. ТАНТАЙ САНАЛ НЭГ ОЛОН ОЛОН ХҮН БАЙГАА. ҮНЭХЭЭР ЭНЭ ОЮУН САНААНЫ МУХАР СҮШИГ, МУНХРАЛ, БООЛЧЛОЛООС СААХ ЁСТОЙ МОНГОЛЧУУД. НААД ЗАХ НЬ ЧОЙЖАМЦ ҮР УДАМаа ҮЛДЭЭХГҮЙ ГАНЦААР ВИНАЙН ЁС ГЭЖ МУНХАРЧ СУУХААР АРД ОЛНЫХОО ДУНД ЭХНЭР ХҮҮХДЭЭ ДАГУУЛААД ХАЛБАЙЖ БАЙВАЛ ХҮН МУУ ГААР БУС САЙНААР ХЭЛНЭ. ӨӨРИнхөө эрхийг өөрөө зөрчиж буй энэ балайрлаас салах хэрэгтэй
Ном их уншсан, гэгээрсэн хүний бодол санаа мөн байна. Агуу Буддагийн хүмүүнлэг ёсыг номолсон сургаалийг судлаж оюунаа баяжуулах нь сайн үйлс, хүний эрх. Сүжиг бишрэлийг ядарсан ард түмнээ мөлжих арга хэрэгсэл болговол буруу байх. Одон орончдын зурхайн ухааныг хүндэтгэх нь хүний л эрх. Харин мухар сүжиг бишрэл бол соёлжиж гэгээрсэн хүнд байдаггүйг бүгдээрээ л мэднэ. Төрөөс шашны талаар баримталж байсан аль үеийн бодлого бидэнд сургамжтай вэ гэдгийг дээр дооргүй бодож тунгаахгүй бол эх орон маань Ардын хувьсгалын өмнөх эмгэнэлтэй байдалтай улам л төстэй болж мэднэ.
Улс орны ард иргэд нь орчин үеийн математик, физик, хими зэрэг байгалийн тулгуур шинжлэх ухаанаас улам бүр холдож, нийгмийн гэж нэрлэгддэг улс төр, хууль, эдийн засгийн янз бүрийн урсгалуудыг (учир нь хорвоо дээр улс төр, эдийн засаг, хуулийн шинжлэх ухаан гэж байдаггүй, зөвхөн янз бүрийн улс орнуудын гаргаж ирсэн янз бүрийн улстөр, эдийн засаг, хуулийн урсгаууд л байдаг) шүтээд ирэхээр тухайн улс орны ард иргэд яг л монголчууд шиг солиорчихдог. Судлаач профессор Д.Чулуунжавыг муу хэлж байгаа хүмүүс бол солиорсон хүмүүс мөн болой!!!
Чулуунжав доктор маш үнэн зүйл бичих юм. Үнэхээр тийм болсон. Төвд хэлээр түмэн лам нар хичнээн уншсаны ашиг гэжүнэхээр юу байна??? Сүм хийдүүд өдий төдий мөнгө цуглуулдаг хэр нь сүм хийд бурхны хөшөөгөө төсвөөс гаргуулж байна. Одоо тэр Зонхов ламын хөшөө гэдгийг хар, төсвийн хөрөнгийг далдуур сая саяар нь туучихсан байгаа. Бөхийн залуучуудын аварга, сумын заануудын тэмцээн гээд сунайсан сайхан залуучууд бүтээн байгуулах ажил хийдэг юмуу? бүгд л ажиллгүй зөвхөн барилддаг, энд тэндээс хандив авч тэжээлгэдэг болчихжээ. Бөхийн ба урлагийн олон дээд сургууль саНйн бөх, сайн дуучин бүжигчин бэлтгэж байналдаа. Гэхдээ дуулдаг, барилддаг маань хэт олон болчихоод бүтээдэг маань тэг болчихоод нүүрсний шуудайгаа хүртэл яая гэж байна шүүдээ. Төрд маань бодлго гэж байхгүй болчихжээ.
богд хааны жасын нярав эцэг нь байсан хятад хан бүргэдэй ажиллаж л байна ш дээ бүгд хятадууд байгааш дээ
4 жил тутам сонгууль гэж тэнэгтэж байхаар ерөнхийлөгч, эрхэм гишүүд, сайд дарга нараа лам багшаасаа асуугаад төр засгаа бариулж байвал яасан юм бэ. Сонгуулийн зардлыг нь лам багшдаа өргөл болгоод өргөчихнө,
Цэргийн албыг биеэр хаалгаж, татвар төлдөг болгох хэрэгтэй.Төрийн халамж ивээлийг эдлээд юу ч хийгүй хүмүүсийг мөлжөөд хөрөнгждөг давхрага болсон.Гэсэр сүмийн хашаанд ороод хараарай навсайсан хогондоо дарагдсан ном уншаад өргөл барьц авдаг газраа ч өөд нь татах сэтгэлгүй тийм л хүмүүс.
Винайн ёсыг сахигчид ажил хийж болдоггүйг та мэддэггүй бололтой.Сургааль нь тийм юм. Зовлонг залбирлаар л давдаг!
2200 жилийн өмнө, Чингис хаанаас 1500 жилийн өмнө Күнз жүжигчид,панзчид,мөнгө хүүлэгчдийг мөлжигчид гэж нэрэлсэн юм.
Күнзээс Монголчууд жийрхдэг нь Орос социализмын ажил. Уучлаарай, би дөрвөд (Баруун Монгол) хүн биш,цээжээ нүдэж бидэнд яс үндсээрээ гайхуулдаг дээд төрөлтөн буриад нь биш, үеийн үед Мөнхбат,Бат Эрдэнэ (Оюун Эрдэнэ) аваргуудад орос пиздагаар хараалгаж доромжлуулж ирсэн баруун Монголын хүү болхоор тэгж бодож байгаа ч юм биш. Монголчууд дорнын 5 том үндэстний нэг агуу ард түмэн. Европыг алгадаж өрнөтэй танилцуулсан мөнхийн гавьяаг нь Азийн цөм Хятад, Английн аж үйлдвэржилтийг дорнод авчирсан агуу Наран улс,бүгдийн эсрэг зогсч чадах сэтгэлгээг дэлхийд зарласан Күнзийн Солонгос Вьетнам хүлээн зөвшөөрдөг юм. Малчин Монголчуудыг хужаа халх казах дөрвөд сартуул гэж хувааж турхирдагийг одоо хүлээн зөвшөөрч болохгүй. Би яагаад ч төрөхөөсөө архичин жүжигчин, хоёр нүүртэй буриадуудас доор байх боломжгүй гэдгээ мэднэ.Хуцваа. Буриадууд ажилсаг, Монголчууд залхуу гэдэг шиг хойноос гаралтай худлаа үлгэрүүд сөнөтүгэй.
Үүдний жижүүр хийж байсан хүн Ерөнхий сайд болчихдог манайх шиг марзан улсад яагаад болохгүй гэж?
Жинхэнэ орос буриад сэтгэлгээ байна.Танай шар сэмжилсэн өвгөн буриад Баяр МГУ-д дунд сургууль төгсөлгүй орсон шиг ороогүй л юм даа. 4 эхнэр солих ёс суртахуун өвгөн буриад тэмбүү Баяр,оросын гар хөл Женко та нарынх биз дээ. Цуурхалаар биш баримтаар дөвчигнө. Төв Хэнтийн буриад оросууд та нарт 100 жил доромжлуулж гүтгүүлж ирсэн Баруун монгол би хариулна.Цусан өс гэж байдгийг та нар мэдэх болно.
Коммунизмын хий үзэгдэл МОНГОЛ-д нуугдаж үлджээ.Үүнийг Эрлэг номуун хаан чойжамцааар төсөв улсаас гаргуулж даруулах минь.
Энэ хүнд баяр хүрэе. Бодит үнэнийг зориглон шинжлэх ухаанчаар гаргаж тавьжээ. Ер манай нийгэмд оюун санааны их соен гэгээрэлт хэрэгтэй болоод байгааг Чулуунжав гуай мэт сэтгэгчид ингэж тавиж байгаад хүргэе. Энэ оюун санааы өөрчлөлтөд мэдээж цаг хугацаа хэрэгтэй. Алдарт Ли Куан өндөр барилга бариж өргөн зам тавих амархан. Өргөн түмнийг соен гэгээрүүлэх л хэцүү дээ гэж.. . Гэвч тэр хүн Сингапурыг өөрчилж чадсан
Христчидээ ил гаргаж ярь л даа чаддаг юм бол. Сарынхаа татвар болох орлогынхоо 10 хувийг сүмдээ өргөдөг анги бий болоод удаж байгаа шүү дээ. Хэдэн саяар нь өгдөг шүү зарим нь 100 саяар нь.. Христийн сүм буддын сүмээсээ ч олон болсоныг мэддэг юм байгаа биз дээ.
Дээр нь нэмж хэлэхэд монголчууд маань өөрсдөө амь амиа бодсон бусдыг шззмжлэх бусад руу түлхэх язгуурын шинжтэй хүмүүс шиг. Баяд ноёд галныханд долдой бие биедээ эрэлхүү гэх мэт. Гэвч эв нэгдэлээ сахиж нэг зүтгэвэл чадвартай ард түмэн шүү дээ.
Дээд заяат Түвд Монгол хоёулаа ажил хийхгүй шашинаа хийгээд буянаа хураагаад Хитадууд муу заяатай юм болохоороо ажил хийж биднийг тэжээгээд явбал яг тохирох юм биш үү??!!
Энэ байнга л шашин муулж байдаг мэдрэл байсаар л байгаа юмуу
Чулуунжав гэгч хүн өдий нас насалчихаад ийм ойворгон өнгөц сэтгэлгээ нь өөрчлөгдөхгүй зайлуул. За тэгээд хорвоо үзүүлэх биз дээ
Сэрэлт, Цогт тайж үзэж, Маркс, Лeниний үгс цээжилж өссөн ийм коммунист нийгмийн бүтээгдхүүнүүд шашин ярихгүй ээ. 90 оноос өмнө төрөгсөд бол бүгд сэтгэлд их бага цөв суучихсан хүмүүс. Эдний үeийнхэн дуусахаар 30 жилийн дараанаас аливаа шашин үзлийн талаар зөв үзэлтэй үeийнхэн л ярьж чадна
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443