1990 онд гурван сая хүрэхгүй хүн амтай байсан Монгол Улс 32 жил улс төрийн хоёр намын удирдлагаар аж төрлөө. Хоёр намын гэж бүхэлд нь зааж хэлэх буруу л даа. Хоёр намын удирдах бүлэглэл, дарга нарын нь “булхай, луйварт автаж” гэх нь зөв байх. Хөөрхий жирийн гишүүдэд нь ямар буруу байх билээ! Тэд үнэндээ бидний л адил жирийн хүмүүс. Гэхдээ намчирхаж, хөөрч, дарвихлаараа “жирийн хүмүүс, бидний өрөөсөн” гэдгээ мартчихдаг “өвчин хуучтай нь” ч бас үнэн билээ. Хэтэрсэн намчирхал бол мухар сүсгээс ч хортой нь Монголчуудын хувьд хот, хөдөөгүй л батлагдаад, нотлогдоод л байгаа юм. 2022 оны байдлаар Саарал ордонруу орох гэж, тэнд үлдэх гэж үхэн, хатан тэмцдэг хүмүүс маань чухамдаа юуны учир тэгдэг нь үндсэндээ л тодорхой болчихлоо. Тэд маань Монголын эзэнгүй, хяналтгүй шахам байдаг хэдэн бүлэг хөрөнгөрүү л гараа дүрэх хүслэнд автаж бараг л шатаж байдаг юм байна. Уул нь бол Монголчууд сайхан амьдрахад хэрэгтэй шинэ, шинэ хууль батлах, мөрдүүлэх гэж, өмнөх хуулиудыг чанаржуулж, биелэлтэнд нь хатуу хяналт тавих гэж л төрийн түшээ болох ёстой шүү дээ! Гэтэл УИХ-ын гишүүд юу юу хийгээд, илчлэгдээд, улайгаад, гөлөлзөөд сууцгааж байгаа билээ?!
ЖДҮ-ийг дэмжихэд зориулагдах ёстой мөнгө, экспортыг нэмэгдүүлэхэд туслах ёстой зээл, эрүүл мэндийн даатгалын сан, нийгмийн даатгалын сан, төрийн өмчийн үйлдвэр, аж ахуйн газруудын хөрөнгө, орлого, нүүрс, зэс алт, мөнгө, төмрийн хүдэр, газрын ховор металлуудын орд, гадаадын зээл тусламжийн мөнгө, улсын төсвийн хөрөнгө гэх мэтэд тэд хачиг адил шигдэж, хувалз болж томорцгоожээ. Ингээд зөвхөн зогссон биш ядуучууд, дундчуудад очих ёстой байсан бага хүүтэй зээлийг том томоор нь хулгайлан аваад банк санхүүгийн байгууллага, ломбард, өдрийн зээл, хадгаламж зээлийн хоршоолол мэтээр дамжуулан нэн өндөр хүүтэй зээл гаргаж ядуусаа, дундчуудаа дээрэмджээ. Хилийн боомтуудруу төмөр зам тавих ажлыг элдвээр саатуулж байгаад олон машинаар нүүрс зөөж ашгийг нь тэд л хүртжээ. Гаднаас хүнс, хувцас, эм, эмнэлгийн хэрэгсэл хямдаар аваад эх орон нэгтнүүддээ өндөр үнээр дамлан зарах ажлыг тэдний хамсаатнууд л хийдэг ажээ. Өнөөдөр гэхэд л Монголд борлогдож буй эмийн 30 хувь нь хулхи, тэр мөртлөө өндөр үнэтэй. Чанар муутай, өндөр үнэтэй эм хэрэглэж шанд нь өвчнөө архагшуулж, архаг хуучтай болдог хүмүүс бол Монголчууд. Архаг хууч өвчтэй хүмүүс Ковид-19-ээр амь нас хохирсоор байна. Энэ байдал таньж мэдэгдсэн хэдий ч эрх баригчид түргэн шуурхай арга хэмжээ авахгүй л байна.
Өөрсөд нь өгөөж, ашигтай бол УИХ-ын гишүүд мөн ч зоригтой хөдөлдөг дээ...
Тэд 4-5 удаа Өршөөлийн хууль санаачлан батлуулж бага хүүтэй авсан том том зээлээ, мөн улсад төлөөгүй албан татвараа улсын төсвөөс төлүүлжээ, нольлуулжээ. Энэ талаарх тогтоол, шийдвэрүүдээ төрийн нууц болгож хав даржээ. Эрх баригчид нь ингэж хулгайлж, дээрэмдэж, мөлжиж байхад тэсээд, тэвчээд, амьд байж чаддаг ард түмэн Монголчуудаас өөр байхгүй л болов уу? Эх орны байгалийн хишиг, өгөөж, таван хошуу малын маань их буяны ачаар л өлсөж үхэх аюулаас олон иргэд аврагдаж байна даа!
Ус ховор, малгүй, байгалийн баялаг, ой модгүй, ан амьтангүй улс оронд эрх баригчид нь ингэж дайсагнасан бол яанаа?
Өлсгөлөн, өвчин, ядуурлаар мөн ч олон хүн үхэх, үрэгдэх байсан биз ээ!
Монголд гарсан шиг муухай хэргүүд бусад оронд л бүү гараасай билээ!
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бүрдээ, хуулиудад нэмэлт, засвар хийх бүрдээ тэд өөрсөддөө зориулсан заалтуудыг оруулахын төлөө улайран, улангасан ил, далд тэмцэх боллоо. УИХ-ын гишүүдийн тоог аль болох нэмэх аваас зөвхөн намуудад л ашигтай. Тэдний бүх зардлыг даах болохоор татвар төлөгчдөд бол их хортой, хохиролтой. УИХ-д авсан суудлын тоогоор мөнгө авдаг болохоор намуудын удирдлагад бол бөөн мөнгө орж ирнэ. 76 дотор нэр, нүүрээрээ багтаж чадаагүй хүмүүс 108 дотор багтаж чадна гэж дотроо тооцоолж байгаа...
Хүн амын тоо, сонгогчдын тоотой харьцуулах юм бол манай парламентын гишүүдийн тоо дэлхийн дунджаас хоёр гаруй дахин олон байгаа.Хүн амын тоо өслөө гээд парламентын гишүүдийн тоог нэмдэг жишээ, баримт дэлхийн хэмжээнд бараг байхгүй. 108 болгоё гээд бараг 50 хувиар нэмэх санал ч гарчээ. УИХ-ын төсвийг 50 хувь нэмэхээ түр боловч орхиод Түлэнхийн эмнэлэг, цэцэрлэг, сургууль мэтээ барих, дуусгах юмсан даа.
УИХ-ын гишүүдийн тоо олон болох хэрээр МАН байнгад олонхи нь байж чадна. Олонхиороо түрий бариад Монгол Улсын Ерөнхийлөгчийг зөвхөн өөрийн намын хүнээр сонгуулж орхино.
Ерөнхийлөгчийг хэрэв УИХ-аас сонгодог болбол бусад намын хувьд “Ерөнхийлөгчийн суудал үүрд шахам баяртай” болно. Зургаа, зургаан жилээр зөвхөн МАН-ынхан л сонгогдоно. Парламентын засаглалын “сонгодог хэлбэр, загвар” гэж байдаггүй. Харин тухайн улсад өөрт нь тохирсон хэлбэр гэж л байдаг. Өөртөө тохируулж л улс орон нэг бүр үндсэн хуулиа өөрчилдөг юм. Яг яс ярих, мөн чанарыг олж хэлэх аваас Англи бол Үндсэн хуульт хаант засаглалтай орон. Засгийн Газрыг нь албан ёсоор Хатан хааны Засгийн Газар гэж нэрэлдэг. Засгийн Газрын дээр Хатан хаан байдаг. Хатан хаан бол эрх баригч намын гишүүн биш. Хатан хаан шаардлагатай гэж үзвэл Парламентынхаа доод танхимыг тарааж, сонгууль явуулаад Засгийн Газрыг, Ерөнхий Сайдыг өөрчилдөг. Англид парламентын дээд танхим тарна гэж байдаггүй. Ер нь дууриахын аргагүй төрийн тогтолцоотой орон. Тэгээд ч хэн нэгний төсөөлж байгаа тэр “сонгодог хэлбэр” Монголд яг таг тохирно гэж хэн батлаад байгаа юм бэ? Энэ тухайгаа гаргаж хэлэх, нийтлэх, нотлох ёстой шүү дээ!
Төлөвшсөн сөрөг нам, нөлөөтэй сөрөг хүчингүй Монгол оронд УИХ-ын гишүүдийн тоог нэмээд, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болчихвол зөвхөн л нам төвтэй төртэй болно, нэг намын засаглал 1990 оны өмнөхөөс ч илүү хүчтэй, илүү эрхтэй, дураар, зоргоор байдал нь ч жолоогүй болох биш үү?
Энэчлэн бодох, тооцох юм их байнаа! Юу ч болж мэдэхээр байнаа! Зөвөөр ойлготлоо бодох, тооцоолох, шалгах, нягтлах хэрэгтэй...
Долоо хэмжиж байж л нэг таслахтун!!
Хараад, сонсоод, харьцуулаад байхнээ их мөнгөтэй, том өмчтэй, гадаадад байр сууцтай хүмүүсийн сонирхол, эрмэлзэл жирийн иргэдийнхээс их өөр болчихжээ. Тэд Монголыг хоёр хөрштэй нь муудалцуулахаас ч сийхгүй, айхгүй, хоёр хөршийн маань тусламж, бараа таваарыг ч тоохгүй, ядуус ба дундчуудын байдал ихэд доройтохыг ч хэрэгсэхгүй, бодлоггүй, болгоомжгүй авирлацгаах болов. Араа бодох, ард олноо бодох, эв найрыг хичээх, хүлээцтэй хандах, хэргийн учир тодортол төвийг сахих ухаан ба сэтгэл дүр эсгэсэн ардчилагчдад, мөн баячуудад алга болчихжээ. Энэний балгийг ард түмэн л үүрнэ, хохирно шүү дээ. Жирийн иргэд Монголдоо л амьдарна, Монголдоо л ясаа тавина.Баячууд гараад л явчих байх...
Аль ч ард түмний амьдрал бол юуны өмнө, үндсэн агуулгаараа эдийн засгийн амьдрал, эдийн засгийн харилцаа байдаг. Нийгмийн амьдралын улс төрийн тал, үзэл суртлын тал, хууль-эрхийн талууд чухал л даа. Гэхдээ эцсийн эцэст эдийн засгийн талаа бодолцож, тооцож байж л “чанга дуугарах нь” нийтийн жишиг юм, ухаан юм.
Цэвэр хууль-эрх, ёс суртахууны үүднээс хэтэрхий сүржигнэж, туйлширч хандах нь субьективизмын нэгэн хэлбэр, яг амьдрал дээр бол алдаанд хүргэх нэг зам мөн. “Амьдрал зөвхөн өөртөө, амьдралдаа л захирагддаг” гэсэн үг бий. Энэ мэргэн үг түүхээр нэгэнт нотлогдчихсон, ухаантнуудаар бас шалгагдчихсан юм.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл(36)
Юун 108 бэ? Гишүүдийг 150 болгох хэргэтэй тэгж байж УИХ-ын гишүүүд хуувилдах боломжгүй болно. 2 хөршийн асуудал ноцтой баыдалд хүрчихлээ. 76-г бол дорхноо худалдаад авчихна
УИХ-н гишүүдийн тоог нэмэхийг эсэргүүцэж байна!!!
192.82.77.96 мэдрэл муутай өвчтөн хол очиж галзуур
600 гишүүнтэй болж байж хуйвалдаангүй болно доо
Fuck MGL
76 н ховдог нохойгоо яая гэж байхад юун 108 150 гэж солиороод байна ! 56 н нохой тэжээхэд болно ! Туранхай эрлийз нохойнууд өлөн гичийнүүдийг сонгосон ы хэрэггүй цатгалан юм үзсэн хот сайн манадаг банхар бол сайн !
Төрийн хөрөнгөнөөс сайн цавчсан Женко нтр л дээрүү ?! кх кх кх
Их, бага хоёр танхимтай болгох хэрэгтэй. Их танхимаа сум, хороо бүрээс тухайн нутагтаа байнга оршин суудаг иргэдээс бүрдүүлж, бага танхимаа 76 гишүүнтэй, түүнийгээ сонгуулиар авсан хувиар нь намуудад хуваарилбал зохино. 76 гишүүн цөөн учраас л тэдэнд эрх мэдэл хэтэрхий төвлөрөөд байна шүү дээ. Олон л болговол алийг нь гэхэв. Асуудал зарчмынхаа дагуу шийдэгдэх болно
Гишүүдийн тоог нэмсэнээр хулгай улам алсран, нарийсаж давхар хамгаалалттай болох байхоо. Эд нар хэзээч ард түмнээр хянуулахгүй ээ
Цомхон төр засаг байж болдоггүй юм уу
25 хүн байхад ийм жижиг улсад хангалттай.Эсвэл АИХурал 2 танхимтай болгох
Ийм бузар намгүй болсон цагт байдал өөр болно
Маргалдаад яах вэ. Бүгдээрээ л УИХ-ын гишүүн болцгоочихоё
Юүн худалдагдана гэх шиг балайраад байна аа? Хэрвээ ямар гадна, дотны хүчинд элсүүлж авъяа гэвэл 500 ч бай нөлөө бүхий хэдэн л хэрэгтэй бусад хүчийг хар масс дотроос нь зохион байгуулж болно шүү дээ. ҮХ-даа өөрчлөлт оруулаад УИХ-аа хоёр танхимтай болгоод, Ерөнхийлөгчөө бүх ард түмнээсээ сонгохдол болоо юм биш үү? Хийх ажилгүй, боловсрол нимгэн хүмүүс чинь гэрийн чуганцуудын яриаг соносчихоод л эргэж буцсан, элий балай юм ярьж хэрэлдээд цаг нөгцөөгөөд байх юм.
Их, бага хоёр танхимтай болгох хэрэгтэй. Их танхимаа сум, хороо бүрээс тухайн нутагтаа байнга оршин суудаг иргэдээс бүрдүүлж, бага танхимаа 76 гишүүнтэй, түүнийгээ сонгуулиар авсан хувиар нь намуудад хуваарилбал зохино. 76 гишүүн цөөн учраас л тэдэнд эрх мэдэл хэтэрхий төвлөрөөд байна шүү дээ. Олон л болговол алийг нь гэхэв. Асуудал зарчмынхаа дагуу шийдэгдэх болно
Юун 108 бэ? Гишүүдийг 150 болгох хэргэтэй
Говьд бүтээн байгуулалтаа хийсээр хангай газраа мартчихвий
Говьд бүтээн байгуулалт хийгдээгүй, сүйрэл болж байна.
ҮХ гишүүнийг сонгоно гэснээс намыг сонгоно гээгүй. Ард иргэдийн төр барих төлөөлөл бол гишүүн. Тоог нэмсэнээс ардын их хуралтай болох юм бол одоогын бүх завхарал цэцэрнэ.
авилгал албан тушаалын гэмт хэрэгтэй Х Баттулга овоо тэмцээд эхлэнгүүд Хүрэлсүх улдан эсэргүүцэж зогсоов одоо хэдэн арван тэрбум төг завшсан хулгай ч хэдхэн төгөөр торгуулаад өнгөрдөг болсон
Манай өнөөгийн нөхцөлд хамгийн тохиромжтой бөгөөд практикаар шалгарсан тогтолцоо болох 2 шатлалтай (АИХ ба УБХ) парламенттай болох хэрэгтэй байна!! Энэ нь 76 гишүүн хэнд ч захирагдахгүй дураар авирлан хувьдаа мөнгө завшдаг одоогийн тогтолцоог халж хаях учраас та нар сая Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахдаа айгаад авч хэлэлцэх ч үгүй чимээгүй тойроод өнгөрсөн шүү!!! АИХ-ын депутат (гэж байлаа)-ыг сум, хороо бүрээс иргэд нь өөрсөд дотроосоо сайн мэддэг хүнээ сонгох ба АИХ нь байнга ажиллахгүй, жилд 1-2 удаа чуулна. Байнгын ажиллагаатай УБХ-ыг АИХ-аас сонгож хяналт тавьж, болохгүйг нь огцруулж Засгийн газрыг хянаж шаардаж ажиллана! Чуулганаас бусад цагт АИХ-ын депутатууд орон нутагтаа өөр өөрсдийн ажлаа хийгээд л сууж байх учраас "2 дахь УИХ гарч ирж илүү зардал гарна" гэдэг авлигачдын ухуулга оргүй худлаа шүү!!! АИХ нь Ерөнхий сайд, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг томилж хяналт тавина. Жинхэнэ жирийн иргэдийн хяналт бий болно.
Дэмжиж байна. Яриад байдаг сонгодог парламент гэдэг нь энэ шүү дээ. Мөн энэ олон намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгосны үндсэн дээр намууд үзэл баримтлалаа нийт иргэн бүрт таниулан ухуулж түүнийхээ үр дүнгээр сонгуульд оролцохдоо хүн бус намын нэрээр санал хураалт явуулж санал авсан хувиараа УБХуралд суудлаа АИХурлаараа дэвшүүлсэн хүнээ хэлэлцүүлэн батлуулж байвал ард түмний эв нэгдэл бэхжиж. Сонгогч бүр сонгуульд нам эвсэлд баригдахгүй оролцдог болно гэж бодогдоно.
Гишүүдийн тоог эрс нэмнэ гэдэг бол гишүүн болж чаддаггүй хүмүүсийн хүслэн, нөгөөтэйгүүр эрх баригчид улам олуулаа болж хяналтгүй ноёрхох, ерөнхийлөгчийг УИХ хурлаас олонхиороо түрий барьж өөрийн хүнийг байнга сонгох гэсэн туйлын зорилгынхоо үүднээс ҮХ-ыг ойр ойрхон өөрчлөх гэж өөрийн тавиул халтар залуугаар хэлүүлж сүржигнэх боллоо. Одоогийн 76 -гаа яая гэж байхад 100 гаруй гишүүнтэй болгох нь улс орны эдийн засгийг төрийг улам сүйрүүлэх бодлого даруй мөн шүү.
Гишүүдийн тоог нэмснээр төрийн хуйлгай луйвар, авлига бүр газар авч монгол улсын эдийн засаг, иргэдийн амьдрал улам дордож сүйрлийн замд орно гэсэн үг.
Иргэдээ басамжилсан УИХ бж боломгүй,76 ажиллаж чадахгүй бж юу + вэ? хэнийг доромжлоод хэмнэлтийн горимоо зөрчих гээд бна! Ажил хийж чаддаг чадварлаг цөөхөн гишүүдтэй бвал зарлага багасна, математик загварчлалыг зарлагатай нь хамт гаргаж өгч чадана шүү! Түүнийхээ оронд завхарсан тогтолцоогоо эргэн харвал хожим Улсад том ололт бно,үүн дээрээ л ахнаарч үз! гишүүдийн тоо + УИХ шийдэхгүй, бүх ард иргэдийнхээ санал асуулгаар шийдвэл нөгөө яриад гонгиноод бг шудрага ёс тань харагдахгүй юу?!
Dorjhand MAN tai huivaldaad jyjig zohiogood bainsa.munch uchyyhen amitan yumdaa.too nemehees uur uls otond hiih ajil munch ih baih yumdaa.ard olnii tolgoi ergyylj ard tymneeree togloj duusaagyi yu.shudarga hymyys baimaar l yumdaa.bygdeeree iim luivarchin setgeltei bolson yum boluu.ygyi l baimaar yi
Yg ne uld ornoo bodbol songuiliin huulial uurchluud yzeh heregtei.ene udaadaa.MAN yndsen huuliar munch togloj baina daa.8 jil gar hyrehgyi geed baisan yu bolson beee
УИХ-ын ажлыг сайжруулах арга замууд: 1.УИХ- ын сонгуульд нам бүлэг оролцохыг хориглох 2.УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхийг цуцалж , иргэдэд шилжүүлэх 3.УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах эрхийг иргэдэд олгох.
Өмнөх нийгмийн үеийн нам төвтэй төр байсаар л байгаа. Төрийн дээр нам байж болохгүй гэдэг ч УИХ- ын сонгууль явуулахдаа улс төрийн намууд хүнээ нэр дэвшүүлдэг. Ялсан намын дарга Ерөнхий сайд болно. УИХ- ын даргыг ч олонх болсон нам хүчээр өөрийн хүнээ сонгоно. Ерөнхийлөгчийг ч мөн ийм аргаар өөрийн намын хүнээ тавьчихна. Ингээд нэг намын ноёрхол, нэг намын төр тогтоно. Төрийн дээр, нөгөө, нам маань данхайтал оршссон хэвээрээ л байна. Өөрөөр хэлбэл. нам төвтэй төр улс орныг удирдсаар байна. Ардчилал гэдэг маань ёстой, зохиогчийн хэлснээр,”Дүр эсгэсэн” үйлдэл болон хувирчээ. Ер нь, “Ардчилал бол харьцангуй буюу хийсвэр ойлголт” гэдэг нь тодорхой боллоо.
Эрхэм гишүүдийн тоо хэд байхаас үл хамаарч ахиухан зоос харуулчихвал хэнийгч худалдана дөө.Нэг их санаа зовоод байх асуудал биш. Улсаараа эрхэм гишүүн болсон ч ялгаагүй худалдахдаа л худалдана ккк Энэ чинь бидний ойлголтоор зах зээлийн эдийн засаг жамаараа л явж байгаа биздээ кк
Ene uvgun gej haanaas garaad irsen hutguur ve yum yumand hoshuu dureed zailuulaachee
Тэр гадаад руу гараад явсан баячууд үйлийн үрээ үр удмаараа эдлээд баларна даа .
УИХ-ыг 50 хувь цомхон болгох хэрэгтэй... Арл түмэн 76-г тэжээж дийлэхгүй байна аа...
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)