Нийгмийг сүүгээр бойжигч нэгэн хөхтөн амьтан гэвэл түүний араг яс нь, булчин мах нь “Иргэний нийгэм” юм. Энэ амьтны үзэл санаа нь, хүсэл эрмэлзэл нь хэд ч дахин, ямраар ч өөрчлөгдөж болно. Аль ямар ч үзэл онол (-изм) түүнийг тухай тухайн үед эзэмдэж, хөтөлж байсан ч уул нийгмийн араг яс, ноён нуруу нь нөгөө л “Иргэний нийгэм” хэвээрээ байдаг. Жишээ нь монгол угсаатныг нийтийн тооллоос өмнө (одоогоос 3 мянга орчим жилийн өмнө) Шанью нар удирдаж байв. Тэр цагт, Хүннү улсын үед монгол угсааны нүүдэлчин ард иргэд л нийгмийн гол, зонхилох хүч, иргэний нийгэм нь болж, аль ч Шанью нарыг тулж, түшиж байжээ. Хожуу Чингис хаан, Монголын эзэнт гүрний үед ч малчин нүүдэлчин монголчууд л (тал хээрийн малчид, ойн иргэд буюу ойрдууд) иргэний нийгмийн цөм нь болж, их хааны бодлогыг хэрэгжүүлж байв. ХХ зууны эхэн үеийн Монголын нийгэмд гарсан бүхий л өөрчлөлтийн гол хөдлөх хүч нь хувийн жижиг аж ахуйтнууд болох малчин ардууд, хүрээ хийдийн борчууд байжээ.
Төр, засаг ямраар ч өөрчлөгдсөн гэсэн Монгол улсыг ард иргэд нь ийнхүү бүрдүүлж, бүтээж, авч явжээ. Байдал ийм болохоор л нийгмийн шинжлэх ухаан, нийгмийн философид “Иргэний нийгэм” гэх нэр томъёо, ойлголт буй болжээ. Энэ нэр томъёоны цаана орчин үед ямар утга санаа оршиж байна вэ?
Өнгөрсөн үеийн болон өнөөгийн гайгүйхэн шиг сэтгэгчдийн үзэл санааг тоймлон, нэгтгэн, дүгнэх аваас “Иргэний нийгмийн гишүүн, субъект бол хувийн өмчтэй, ардчилсан үзэл санаа бүхий, чөлөөт иргэн юм.” Өнөөдрийн Монголын нийгмийн нөхцөлтэй уялдуулан хэлэх юм бол манай иргэний нийгмийн гишүүд, иргэний нийгмийг бүрдүүлэгчид бол жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, малчид гэсэн үг. Иймэрдүү иргэд хүн амын 70-80 хувь орчим байх аваас нийгмийн амьдрал тогтвортой, ард түмний амьдралын түвшин жилээс жилд дээшилж байх жамтай ажээ. Энэ нь өнөөгийн улстөрчдийн яриад байдаг “нийгмийн дундаж давхраа”-ны ойлголттой адилавтар байна. ЖДҮ-чид ажилтай байвал л нийгэм тогтвортой гэсэн үг.
Хүн болж мэндэлснээр нь үүдсэн төрмөл эрхүүд, мөн тухайн улсын иргэн болох хувьд хуулиар олгогдсон эрхүүдийг эдэлж, аюулгүй, эрүүл, боломжийн гэхээр түвшинд хангалуун аж төрөхийг л ард иргэд хүсэж байдаг. Харин улстөрчид гэгдэх хүмүүс, шашныхан элдэв -изм, элдэв ид шидэд толгойгоо мэдүүлээд ард иргэдийг болох болохгүй, бүтэх бүтэхгүй зүг, зам, мөр рүү хөтлөх гэж оролдсоор, ингэхдээ иргэний нийгмээ хохироосоор иржээ. Жишээ нь дэлхийн дайнууд, шашны үндсэн дээрх дайсагнал, зөрчил, расизм, фашизм, милитаризм жирийн иргэдэд хэрэгтэй байсан гэж үү? Огтхон ч үгүй шүү дээ!
Аливаа нийгэм нь бүхэлдээ, гагцхүү Иргэний нийгмийнхээ үзэл санаа, зорилго, эрмэлзэлд л захирагдаж байх ёстой. Иргэний нийгэм нь л төр, засгаа сонгон байгуулж, хянаж, шаардлагатай бол сольж, огцруулж байх ёстой. Төр, засгийн өндөрлөгт гагцхүү зөв хүмүүс л ажиллаж байх учиртай.
Өнөөдрийн Монголын хувьд байдал ямар байна вэ? Манай улстөрчид иргэний нийгмээ хорлож, дарамталж, мөлжиж байна. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих сангийн мөнгийг улстөрчид яасан билээ?
Монголын лам нар ч иргэний нийгмээ хууран мэхэлж мөлжиж байна. Энэ хоёр хүч аажимдаа нийгэм дэх мөлжигч давхраа болон хувирах бололтой. Энэ хоёр дээр төрийн бус олон нийтийн байгууллагыг буй болгоод “бид иргэний нийгмийнхэн” гэх нэрээр идэж ууж завшигчид бас гарчээ. Тэдний тоо цөөрөх биш олширсоор байна. 1992 оны Үндсэн хуулийн Оршил хэсэгт Монголчууд бид хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг байгуулахыг зорьж байна гэсэн заалт бий. Иргэний ардчилал буюу иргэдийн хүсэл, зоригийг илэрхийлдэг төр, засаг бүхий нийгэм гэсэн үг. Элдэв -измд тархи, толгойгоо мэдүүлж төөрөлдсөн улстөрчид, эсвээс шашны элдэв урсгалд мухар сохроор итгэсэн сүсэгтнүүд улс орноо удирдаж, ард олноо жаргааж байсан тохиолдол түүхэнд байхгүй билээ. Энэнийг дэлхий нийт сайн мэднэ.
Аль ч улс орон, нийгмийн хувьд эзэд нь жирийн иргэд, иргэний нийгэм нь юм. “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” жам ёсоор өнөөгийн иргэний нийгэм л ирээдүйгээ мэдэх, бүтээх ёстой. Иргэний нийгмийн тэргүүний хүмүүс, эх орончид, шударга улстөрчид л Монголын төр, засагт сонгогдон орж ажиллах учиртай. Өнөөдөр Монголд юу ховор байна вэ? гэвээс нам шиг нам, ард олноо гэдэг улстөрч, үнэнийг хэлдэг, шаарддаг, зөв хүнд саналаа өгдөг сонгогчид л ховор байна даа...
1990-2021 оны хооронд монголчууд бид бараг л бүгдээрээ олон зүсмийн шударга бишид суралцжээ. Хээл хахууль, авлигыг өгч авч сурчээ. Эрэгтэй, эмэгтэй тун олон залуус популист болж хувирчээ. Бүх намын (35 намын) гишүүдийн олонхи нь дүр эсгэсэн ардчилагчид болцгоожээ. Төрийн алба дээр доор тун олон цэгт мафижиж, төрлийн сүлжээ үүсэж, цус ойртжээ. Товчилж хэлэх, дүгнэх аваас Монголын нийгэм өвчилжээ. Архаг хууч, дээр нь жолоогүй шуналын солиорол, улстөрийн хийрхэл, намчирхал, цол, хэргэм, элдэв гуншинд тачаах эрэндэг, бас хулгай, луйвар, нэмээд залхуурал...
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл(22)
Ulaanbaatariin gadaadad denduu sul doroi hund uzuulchih unelehch bhgui koreantownd tiugjigdeed garch chadshgui baigaas bold bgaa.Solongoschuudtaigaa adilhan oorsdiinhoo sul doroigoosoi medeed aigaad ichsen hun hun alna gedeg bolno
сонгуулиар ичихгүйгээр 50 100 мянгаар худалдагдсан одоо талх талх 5000 болов
Сонгууль угаасаа шударга явагддаггүй. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр "хороодын ажилтнууд сонгуулийн хайрцгийг гэрэл цахилгаан таслах хооронд сольж хийдэг. Олон удаагийн сонгууль ингэж явагдсан" гэж ярьж байсан. Тиймээс сонгууль биш хувьсгал л энэ нийгмийг цэвэрлэнэ. Хувьсгал гэхээр алаан хядаан гэж ойлгох хэрэггүй.
Хохь нь ээ Өмхий малууд.Яах гэж МАН-ын хулгайч луйварчдыг сонгосон юм бэ? Та нарын хохь чинь..
хүний хохь асуудаг бэртэгчин чи хэн вэ
Aluurchdiin ardchilsan nam geech omhii jorlon Bas yag adilhan. Aluurchin elbegdorj Aluurchin erdene Aluurchin hurts Aluurchin batuul Aluurchin bayar geed manan mafiin Aluurchid hulgaichid luivarchdiin tsugluulga bolson Aluurchdiin ardchilsan nam geech omhii jorlong mongolchuud bid 24 onii songuuliar burmoson ustgaj bulshilj tuuhiin hog deer hayna
MAN-aas eer ene Mongoliig abaad yabchih bolobson hychin bolon ylas teriin hychin Mongold alga,yunii chini hohi dyrsaad baina,muusain lalmaryyd ardchilsan nam charailsan zaluus,ta naraar sytgyyleh yy?ta nar yu chadah be?chadlaa medej hosgorooroi!!!!bysad nam nertei sygyyd hen ni ch chadahgyi ene ylasiig abch yabah ni byy hel oirtyylah bolobson hychin daanch alga daa!!!nysan pulmatnyyd aa!!!!
Нохой зассан эзэндээ үнэнч байдаг юм.МАН та нарыг засаж хөнгөлсөн.Хуцалгүй дуугүй байцгаа..
Congration .it is working kkk.
Монголын нийгэм хэзээ эрүүл байсан юм ! Бүх цаг үё нь бүгд өвчтэй солиотой байсан биз дэ ! Харин хамгийн гайгүй байгаа нь одоо үё юм биш үү ! Энэ өвгөнийг ингэж дураар нь бичүүлээд ! Нэг сайд нь хүртэл нэг үгнээс болж огцроод ! Төсөв мөнгөө арай үр дүнтэй хуваарилаад хямгадаад ! Арай гайгүй байгаа юм биш үү !
энэ бүх бичсэн юм чинь 1990-2021 оны биш, Монголын түүхэнд олон зуун жил байсан зүйл, “жолоогүй шуналын солиорол, улстөрийн хийрхэл, намчирхал, цол, хэргэм, элдэв гуншинд тачаах эрэндэг, бас хулгай, луйвар, нэмээд залхуурал...“. Судлаач ярьж байгаа юмаа сайн мэдэхгүй байна
90 deesh oniihonii .Hogshin 26 35 baij nal nal bi zaluu bna geel helee lhazaj ch uzeed kkk bu zaluu bolhooroo amerchuudiin holiig sain ugaaj bba geed l kkk
Ажил хөдөлмөр дээр суурилсан МЕРИТ зарчим улс оронд алдагдахаар нийгэм яаж бузартаж, сөнөл мөхлийн замд ордогийг монголын өнөөгийн маьдрал яруу тодоор харуулж байна.
Өвчилсөнийг яасан орой мэдээ вэ. Хүн амын 70-80 хувь нь боловсролгүй бүдүүлэг залхуу хир дагандаа баригдсан заваан боломж бололцоо байвч үүнээсээ салья засая гэх сэтгэлгүй харанхуйчууд л байгаа шүүдээ
mongol bol buh yum ni hudal baiad uls surguuli bolovsrol emneleg uls tor songuuli buh yum ni hudal mongolchuud uuniig bugd meddeg hernee bugd medeegui dur uzuulj jujiglene tegeed haa baisan amerik japan solongos hyatad orsuudiig duuriana ter chigeree hudal hudalchdiin oron
овчлохоор барах уу. одоо ухлээ хулээж байна.хэр тарчилж ухэх юм байгаа юм буу мэдээ.
Үнэн дээ
МАН-д төмсгөө сугалуулж засуулсан Монголын ард түмэн.Нохой зассан эзэндээ үнэнч.хахаха яг үнэн хэлсэн байна шүү...
Bidnii songolt Shudarga busaar horongojson hymyysiig songoson uchir duuchin boh naimaachin shylegch narig songoo bizdee hehe
Сонгуулиар сонгогчоо худалдаж авдаг нь хөдөлгөөнгүй үнэн.Үүнийг хэнч үгүйсгэж,маргахгүй. Дараагийн сонгууль мөн адил мөнгөөр зодож сонгох сонгууль болно.Хэн буруутай,юунаас болж байна вэ? Үүнд ард түмэн буруутай!Ард иргэд бид шударга ёсны төлөө зүтгэдэггүй,тэмцдэггүй! Бидэнд сэтгэлдээ тээсэн үнэт зүйлгүй,ёс суртахангүй байна. Энэ хэвээр явуулаад байвал энэ нийгэм өөрөө өөрийгөө устгана. Нийгэмээ аврах цөөн тооны эх орончид амь хайргүй тэмцэх шаардлагтай болсон.
ok
Энэ нөхөр дандаа шашин гэж бүх сэдвээр яриөд байх юм ямар санаатай юм бол