Монгол оронд УИХ-аар батлагдан гарч байгаа хуулиудын чанарт нь, бодит үндэслэлд нь анхаарах, үнэлгээ, дүгнэлт өгөх судалгаа үгүйлэгдэх боллоо. Өөрөөр хэлбэл Монголд эрхийн болон хуулийн шинжлэх ухаан асар их хоцрогдолд ороод байна. Хуульчдын бичсэн, нийтлүүлсэн өгүүлэл, ном, диссертаци мэтийн чанар муудсаар, уруудсаар л байна.
Академич, доктор гэгдэгсдийн бүтээл нь батлагдаж гарсан хуулиудыг эмхэтгэж хавтсан дээр нь зохиогч мэтээр нэрээ тавьсан байх тохиолдол олширхнээ. УИХ болон Засгийн газрын аппаратад ажиллаж байгаа зарим хуульчдын онолын мэдлэг, эрхийн философийн соёл, эрх ба хуулийн харьцаа (бодит эрх ба төрийн хуулийн харьцаа), ядуу амьдралын шахаа, шаардлага болон хуулийн санкцийн харьцаа, иргэдээс нийгмийн өмнө хүлээх үүрэг болон төр засгаас иргэдийн өмнө хүлээх үүргийн харьцаа зэргийг хуулийн төсөл боловсруулахад тооцох, тусгах шаардлага зэрэг хууль-эрхийн соёл илтээр үгүйлэгдэх болоод байна. Ахмад хуульчдын олонхи нь зөвхөн л өөрийнхөө үндэслэл муутай, цагаа олоогүй субъектив бодол, төсөөллөө эцсийн үнэн мэтээр мугуйдлан илэрхийлэх, нийгэмд тулгах оролдлого ч гарсаар байна. Тэдний энэ зохисгүй байдлыг шүүн хэлэлцдэг судалгаа-шинжилгээний механизм ч алга.
Тодорхой онол, аргазүйн үүднээс бодит баримтуудыг судалж, задлан шинжилж, үнэлгээ, дүгнэлт өгч, зөрчил, дутагдлыг илчилж, эрх ба хуулийн харьцааг тодруулж, амьдрал ба хуулиудын логик холбоог илчилж, зөв, зохистой эсэхийг нь үнэлж, дүгнэсэн бүтээл тун ч цөөхөн байх боллоо.
Хууль нэгбүрийг үг, үсэгчлэн задалж, утга санааг нь тодруулж, чухам юуг зохицуулж чадахыг нь тогтоож, үр нөлөөг нь үнэлж, үйлчлэх хүрээ ба хугацааны хэмжээг нягталж, хийдэл, дутагдлыг илчилж, хууль зүйн боловсролд үзүүлэх нөлөө, ач холбогдлыг нь тодорхойлж байх ёстой билээ.
Хотууд ба хөдөөний хүн амын нэн эмзэг хэсгийг ажилгүй болгочихоод (өмч хувьчлалаар, зээлийн дарамтаар, жижиг үйлдвэрлэгчдийг дампууруулж, ТҮЦ мэтийг элдвээр хавчиж г.м) ядуу хүмүүсийн өлсөхийн, даарахын эрхээр үйлдсэн жижиг гэмт хэргүүдэд том ял өгөөд байвал Монгол орон шоронжсон улс болж хувирах болно. Энэ нь олон талын муу үр дагаврыг үүднэ, муу хүмүүсийн тоог хот, хөдөөгүй олшруулна.
Ажилгүй, ядуу, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг биеэ үнэлэхээр завдсан хэрэгт холбогдуулж ял өгөх нь, баривчлах нь уг эмэгтэйн буруу гэхээс өмнө төр засгийн бодлого, зохицуулалтын буруу юм. Хүнсний болон хөнгөн үйлдвэрийн салбарууд хот, хөдөөд хангалттай хэмжээнд байгаа бол биеэ үнэлэх үзэгдэл, оролдлого 70, 80 хувиар буурах нь эргэлзээгүй. Орлого олох боломжийг нь үгүйсгэчихээд ажилгүй, ядуу хүмүүст зөвхөн л хууль, ялын үүднээс хүйтэн цэвдэг хандаж болохгүй билээ. Ядуугийн зовлонг таньж, тооцож байж л хууль, ялын асуудлыг боловсруулах, батлах ёстой. Хууль, ялд уян хатан, энэрэнгүй, нөхцөл, байдлыг тооцож, хорих, яллахын сөрөг үр дагаврыг урьдчилан харж, оновчтой хандах нь чухал болоод байна.
Тэжээгчдэд нь жижиг хэргийн улмаас том ял өгч ар гэрийг нь, үр хүүхдийг нь ядууруулахаас болгоомжлох ёстой. Шуналын сэдлээр үйлдсэн цагаан захтангуудын том хэрэг болон өлсөх, даарахын, өвдөж зовохын эрхээр үйлдсэн ядуу хүмүүсийн жижиг хэрэгт огт өөр өөр байр, сууринаас хандах нь зөв юм. Олон саяар, бүр хэдэн тэрбумаар нь идэж, завшиж, хулгайлж, луйвардаж буй дарга нарт хүлээлгэх хариуцлагыг оновчтой үр дүн өгөхөөр хэмжээнд хуульчлаагүй атлаа эмзэг бүлгийн иргэдэд төрийн төмөр нүүр гаргаад утгагүй.
Төр, засгийн алдаатай бодлогын улмаас ажилгүйдэл ихэссэн, ядуусын тоо өссөн, биеэ үнэлэгсэд олширсон байх аваас эн түрүүнд энэ бүхний шалтгаантай тэмцэх нь зөв болно. Шалтгааныг нь өргөтгөөд, ихэсгээд л байвал муу үр дагавар нь дагаад л өсөх нь гарцаагүй. Цалин хөлс сайтай ажлын байрууд хангалттай болчих аваас ТҮЦ-үүд дорхноо л цөөрнө, бүр алга болно.
Авлига авагсадтай хийх тэмцлийг хот, хөдөөгүй сул, ор нэр төдий болгочихоод аргагүйн эрхээр, шахаанд орж авлига өгсөн хүнтэй хатуурхах нь бас л утгагүй юм.
“Хууль, хүчний байгууллагын (шүүх, прокурор, цагдаа, цэрэг г.м) албан хаагчид өнөөдөр дарга нар болон баян хүнд хувийн нь үйлчлэгч мэт зүтгэдэг, жирийн иргэдэд бол ноён нь, эзэн нь мэт ихэрхдэг, тэднээр үйлчлүүлэх гэж дарамталдаг болчихжээ” хэмээн хүмүүс ярилцах боллоо. Мөн шүүгч нараас бусад хүмүүс хичнээн бага цалинтай байсан ч шударга ажиллах үүрэгтэй, харин шүүгч нар бол бусдаас хавьгүй өндөр цалинтай бол л шударга ажиллах учиртай мэт байдал буй боллоо. Шүүгч нарын мэргэжлийн чанар, хувийн ёс суртахуун, шударгууг дээдлэх сэтгэл, итгэл, үнэмшлийг нь ер хэрэгсдэг ч үгүй, хөндөж ярьдаг ч үгүй жишиг тогтлоо. “Баячуудын хэрэг өнгөөр, мөнгөөр шийдэгддэг, ядуусын хэрэг л хуулиар шийдэгддэг” гэх хэлц үг ч гарчээ. “Том хэрэг зэмлэлгүй, жижиг хэрэг өршөөлгүй” гэж ч ярилцах боллоо.
Хүмүүст “хүн болж төрсөн л бол хэнээс ч хамааралгүй эдлэх ёстой төрөлх эрх гэж бий”. Мөн тухайн улсын төр засгаас хуулиар олгогдсон эрхүүд гэж бий. Хуулиар олгогдох эрхүүдийг (мөн оноох ял, зэмлэлийг) байж болох олон тал, өнцгөөс нь нягталж, судалж, удаах үр дагаврыг нь тооцож, урьдчилан харж байж л тогтоох, батлах ёстой. Ийм хэмжээ, түвшинд авч үзэж, хийгүй, хийдэлгүй болтол нь чанаржуулж байж баталсан хуулиудын хувийн жин жилээс жилд буурсаар байна. Хуулиудыг чанаржуулах, биелэлтэнд нь хяналт тавих гэж биш зөвхөн хувийн сонирхлоо биелүүлэх гэж УИХ руу шуналтнууд тэмүүлэх, сонгогдох боллоо.
Шүүхийн практикт байж болох бүхий л муу арга, заль манай шүүхүүдэд нүүрлэжээ. Шүүх процессыг сунжруулах, хурлыг хэдэн арав дахин хойшлуулах үзэгдэл бүр газар авлаа. Геннисийн номонд бүртгэгдэхээр дээд үзүүлэлтүүд ч буй боллоо. Энэ бол ялзрал юм. Энэ ялзралаас үүдэлтэйгээр хэлмэгдсэн хүмүүс ч бий, хохирсон хүмүүс ч бий, амь насаа алдсан хүмүүс ч бий, харьд зугтаж гарсан хүмүүс ч бий, хорхойд хоргүй явсан мэт царайлаад явж буй шүүгчид, тэдний хань хамсаатнууд ч олон... Ийм байдлыг санаатай, зорилго, бодлоготойгоор буй болгоод удирдаж, хянаж ирсэн том дарга байгсад ч сул, чөлөөтэй, баян, бардам явцгааж л байна. “Хууль нь гууль болчихсон” улс оронг аврах, өөрчлөх хүн хүч, залуус хаанаас, хэзээ, хэрхэн гарч ирэх бол оо? Ийм хүлээлт нийгэмд буй болсоор удаж байна. Том албан тушаалд шинэ, залуу хүн сонгогдон, томилогдон гарч ирэх болгонд хот, хөдөөний иргэд тэр хүн рүү найдаж, горьдож харах, хандах болжээ. Гэвч олон тохиолдолд гонсойсон, хууртсан сэтгэлтэй л үлдэцгээж байна. Том албан тушаалд хэрхэн, яаж, хэний тусламжаар гарч ирсэн нь гол биш, чухамхүү гарч ирснээсээ хойш уг залуу боловсон хүчин маань эх орон, ард түмэндээ зориулж юу хийв, бүтээв, хэр зэрэг зөв, ухаалаг ажиллав гэдэг нь л чухал байдаг билээ...
Нэр алдар, эд хөрөнгөнд шунасан, эх оронч бус, шударга, зөв бус зарим хүний нөлөө, дарамтанд автаж бусармаг үйлдэлд нь хамсаатан болж оролцсоор улстөрчийн хувьд өөрийгөө гутаасан залуусын эгнээ өргөжсөөр л байна. Залуусыг уруу татаж, цааш цаашдын нь ахих, дэвших замыг нь хааж, нэр төр, амьдралаар нь тоглосон ахмад хүмүүсийн нэр, хаяг ч тодорхой болсоор байна. Цөөхөн хүн амтай, бүх зүйл алган дээр байгаа мэт тодорхой байдаг манай орны хувьд хөгшин, залуу хэн ч болов цагаан зам, мөртэй амьдрах нь л өлзийтэй билээ. “Нууцлагдаад үлдчихдэг муу хэрэг том улстөрд байдаггүй” гэсэн үг үнэнээ нотолсоор л байгаа шүү дээ.
х х х
Монголын нийгмийн улстөрийн амьдралыг ардчиллах (либеральчлах), Монгол орны эдийн засгийн амьдрал, үйлдвэрлэлийг либеральчлах, мөн монголчуудын оюун санааны амьдралын бүх талд олон ургальч байдлыг тогтоох, хэвшүүлэх, ингэснээр нийгмийг нийт сонгогчдоос шууд, нууц санал хураалтаар сонгогдсон УИХ-ын гишүүдийн олонхийн санал дагуу удирдах, 1992 оны шинэ, ардчилсан үндсэн хуулийн үзэл санааг төр засаг мөрдөж, хэрэгжүүлж байх зорилт өнгөрсөн 30 жилд шунал, авлигад хөтлөгдсөн улстөрчдийн улмаас дүр эсгэсэн ардчилал болж хувирлаа.
Өнөөдөр Монголд дүр эсгэсэн ардчилал, үндэсний хөрөнгөтний засаглал, дүр эсгэсэн (ардын) шүүх, прокурор, цагдаа, авлигач гишүүдээ элдвээр хаацайлсан УИХ-ын дарга, Ерөнхий сайд (намын дарга) нар ажиллаж байна. Тэд нарын хэн нь ч үүрэгт ажлаа чин шударгаар гүйцэтгэж чадахгүй байсаар 30 жил болчихлоо.
Энэ байдлыг хэрхэн, хэзээ, ямар хүмүүс засаж, зөв гольдролд нь оруулж чадахыг хэн ч хэлж мэдэхгүй байна.
Монголчууд хаашаа явж байгаагаа ч өөрсдөө мэдэхгүй болчихжээ. Монголын төр ямар шинж, чанартай болчихоод байгаагаа ч өөрөө ойлгохгүй байна. Монголын залуус мөнгө олох гэж л дэлхийгээр нэг тэнэж яваа болохоос биш эх орноо сайхан болгоё, Монголын нийгмээ жирийн иргэдэд ээлтэй болгоё, Монголын төр засгийг шударга болгоё, Монголдоо сайхан амьдардаг болъё гэх зорилгод нэгдэж, тэмцэж чадахгүй байна. Эх орныхоо ирээдүйд, элэг нэгтнийхээ хувь заяанд санаа тавих чин халуун сэтгэл тэдний олонхид нь алга байна.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл(41)
МАН-ынхан бол бүгд Бөөжингээс тавьсан тавиулууд.
АНЫХАН ОЛОНХИ БАЙХДАА ХУУЛЬ ШҮҮХИЙН ШИНЭЧЛЭЛГЭЖОЛОН ХУУЛИАР ОРОЛДСОН ТЭР ХИЙСЭН ХАРХАД БАНТАН МЭТ БОЛОВЧ ҮНЭНДЭЭ НАРИЙН ТӨЛӨВЛӨЛ ТТӨЙ ХОЁР ҮЗҮҮРТЭЙ ШҮҮ РИГ БОЛГОСОН ХУУЛЬ НЬ ШҮҮХ НЬ ИЙМ ШУДРАГА БИШ БОЛХООР ИЙМ БОЛЖ БАЙГАА ЮМ БҮР САНААТАЙ БҮХ ААН САНХҮҮГИЙН ШАЛГАЛТ ОРУУЛЖ ДАРХЫГАА ДАРЖ ТОРГОХЫГОО ТОРГОЖ БАЙГААД НЭГ ИХ ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛСЭН ДҮР ЭСГЭЖ ӨӨРСДИЙН ХЭРГЭЭ ӨРШӨӨЖ ОРХИСОН ШҮҮ ДЭЭ ЭБЭ ӨНӨРБАЯР 2 БОЛ БҮР САЙН МЭДЭХ ЁСТОЙ
192.82.82.23 чи сүүлийн үеийн 32 жилийн 28 ийг нь түүний дотроос сүүлийн 6 жил МАН засаг төр барьж байгааг мэдээгүй коммунист намын гишүүн бололтой. Бүх шатанд МАНын дарга,цүнх баригчид ажиллаж байна.МАНАН ажиллах хугацаандаа103 т байсан авилгыг 80-д оруулж бууруулж байв..МАН засаг төр аваад бүр 111д оруулав..АНын үед ядуурал буурч 17% д орж байв .Одоо 3 хүний нэг нь буюу 33.4% нь ядуу гэсэн албан бус мэдээ байна..Статистикийн мэдээгээр харин 2 хүний 1 шахуу ядууралд өртөж ажил хийж байсан ч ядууралд аажимаар гулсан ордог болжээ.2016 онд 1$= 17 боодол НЭГТТЭЙ тэнцэж байсан бол одоо МАН төр барьснаар 35 боодол НЭГТТЭЙ 1$ тэнцэж 3500 төгрөгт хүрэв .МАН төр барьснаар АНын үед авсан зээлийн хэмжээг 3 дахин нугалж зээл авч өрийг өрөөр дарж нэмж өр тавьсаар байх юм.Ирээдүй өв сангийн 5 их наяд төгрөгийг МАН зүгээр идчихэв. ХӨГЖЛИЙН БАНК КАПИТАЛ БАНК,ЖДҮХС,ЭМДС, НДС гээд идэж ууж болохгүй юмыг МАН МАНгас шиг идчихэв.АН 4 жил засаглахдаа 3500 КМ зам тавив.МАН 6 жилд 204 КМ зам тавиад дууссангүй.Одоо ХУУЛЬ НЬ ГУУЛЬ БОЛЖ ЯДАРСАН АРДАД ҮЙЛЧИЛСЭН , ЗАДАРСАН АВИЛГАЧ БАЯЧУУДЫН ТОЛГОЙГ ИЛСЭН ХУУЛЬТАЙ ОРОН БОЛОВ..ХУУЛЬ ДҮРЭМ битгий ХЭЛ ҮНДСЭН ХУУЛЬЧ ЮУ Ч БИШ БОЛОВ
МАН-ын манж хятадын цустай бүдүүн дарга нар Бээжингийн коммунист маоист эздийнхээ тушаалаар цэвэр цусны монголчуудыг дөрлөж тэргэнд хөллөөд Хятад улсынхаа зүг жолоогоо чиглүүлэн явцгааж байна.
Хаашаа явж байгаагаа битгий хэл ямар хүнээр удирдуулаад байгаагаа ойлгохоо байсан хотонд хашигдсан эргүү хурганууд шиг болчихсон хүн сүргийн бөөгнөрөл болсоон
Монголын залуус мөнгө олох гэж л дэлхийгээр нэг тэнэж яваа....
МАН-ын манж хятадын цустай бүдүүн дарга нар Бээжингийн коммунист маоист эздийнхээ тушаалаар цэвэр цусны монголчуудыг дөрлөж тэргэнд хөллөөд Хятад улсынхаа зүг жолоогоо чиглүүлэн явцгааж байна
түц ний ихэнх дарга нарын өмч ядууст түрээслэж бизнес хийдэг
МАН-ыг үндсээр нь ор мөргүй устгаж үгүй хийх хэрэгтэй.Удирдагчдыг нь гэр бүлээр нь цаазлаж устгавал сая авлига хээл хахууль арилж шодоргос тогтох болно.
Улны монголд улны айлд төрсөндөө харамсаад барахгүй маш гунигтай байна.
Удахгүй Хятад улсын харьяанд орох зам ру явж байгаа юм !! Путиныг үхсэний дараа хятадууд зориг ороод хөдлөх байх ! 2031 он гэхэд Монгол улс нь хятадын өөртөө засах орон болчихсон байна ! Тэр зам лу явж байна чуукаа өвгөөн !!!
Эх орон Монголын минь төрх байдлыг үнэнээр нь илчлэн харуулжээ. Дүгнэлт хийж үзээрэй монголчууд аа. Хэрсүү ухаан танд байгаа шүү.
МАН-ын манж хятадын цустай бүдүүн дарга нар Бээжингийн коммунист маоист эздийнхээ тушаалаар цэвэр цусны монголчуудыг дөрлөж тэргэнд хөллөөд Хятад улсынхаа зүг жолоогоо чиглүүлэн явцгааж байна
Хаашаа явж байгааг мэдэж байгаа. Их л эвгүй хувь заяагүй юмаа. Ойрын ботолтой ард олны холын зовлон их дээ!!!!
МАН-ын манж хятадын цустай бүдүүн дарга нар Бээжингийн коммунист маоист эздийнхээ тушаалаар цэвэр цусны монголчуудыг дөрлөж тэргэнд хөллөөд Хятад улсынхаа зүг жолоогоо чиглүүлэн явцгааж байна
Улсаа эргүү хурга шиг - удирдагчдыг нь түүний тархи шиг гэх гээд байна уу . Эргүү хургыг яадагсан билээ , санахгүй байна - эргүү бярууг л духны ясыг цоолоод тархийг нь авч хаяад нөдсөөр таглаад оёчихдог шиг санагдах юм . Бас бярууны эргүүг авах талаар эрдмийн зэрэг \ цол ч юм уу \ хамгаалсан " эрдэмтэн " байсан ч гэж сонссон санагдана ... Ямарч гэсэн " эргүүг " эмчлэхэд мэс ажилбар л тус болдог юм болов уу ...
Amia odor dovoo sharluulah gdgiig mongol bolon tjej bgaa.Hodooniihon malaa usduvel hotiinhon ni uul uurhai geed,Daanch gadaahin mani UB toohgui Bayriig chusiiig gartal zodood toriin tusheeg maani bogsgui so huuhniig bogstoi bolgood odoo so Amgen ubgunuud UB zaluu ohidiig socialaar neg zodood l .Yadhad our national pride Tina Sara abgaichuud yu bol bna ?
Хятадууд алсын хараатай юмны мөн чанар наадах цаадахыг маш сайн мэддэг сүрхий хүмүүс.
Jovson humuus gdgiig medne gehdee delhii heregtei bish tsarai muutai weak uhaanyai bish hun amitanii yalgaa.Yadaj amitan harlahaa medehgui.Yamar yumiig hool gej harna
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!
Yamarch bsn between Biggest of our world ,The wall so much bigger than TRUMP WALL. KK
махн-ыг 1990 онд бүрэн устгаж эрх баригчдын толгойг шонд өлгөөгүйн гай өнөөдөр монгол амаараа шороо үмхэж байн
Улны монголчууд улнаасаа гарах хүсэлгүй.
Маш зөв асуудал хөндсөн байна.Ер нь томчуул буюу эрх мэдлийн хүмүүс баяжиж болдог тийм тогтолцоотой болсон. Иймээс дарга болох, сайд болох гээд уралддаг болсон. Энэ нь баялаг руу эзэнгүй билчсэн хонь руу чоно дайрах адил баялаг руу дайрах таатай зам нээгдэх тул юм шүү дээ.Ховдод очсон эмэгтэй Хар Ус нуураас эхлээд баялаг ухах сэдвээ цухалзуулаад эхэлсэн.Ядууралыг бууруулах гэвэл баялаг ухаж, нэг хэсэг нь гадаадад зарж тэр нь суга баяжиж, тогооны угаадасыг хувь нэрээр ард түмэнд нэг уут гурилын үнэ хүрэхээргүйг шидчихээд, цааш жил сарыг барж гэлдэрч байх санаатаы л байх юм.Эрүүл саруул ухаантай хүнд бол хэцүү л санагддаг болсон.
МАН-ын манж хятадын цустай бүдүүн дарга нар Бээжингийн коммунист маоист эздийнхээ тушаалаар цэвэр цусны монголчуудыг дөрлөж тэргэнд хөллөөд Хятад улсынхаа зүг жолоогоо чиглүүлэн явцгааж байна
Uneng bichjee odoo Ahmad bid fund ue zaluu uettei nelttei yaritsah hergttei
Монголчууд 1990 онд Элбэгдоржийн гайгаар дээрэмчин Америкийг дагаад замаа алдсаж төөрсөн. Ер нь дээрэмчин Америкийг дагасан улс орнууд дампуураад дуусдаг. Гэтэл хөрш агуу их Хятад улс Марксизмын замаар 100 жил суга хөгжихөөөд, дахиад Маркс
Монголчууд 1990 онд Элбэгдоржийн гайгаар дээрэмчин Америкийг дагаад замаа алдсаж төөрсөн. Ер нь дээрэмчин Америкийг дагасан улс орнууд дампуураад дуусдаг. Гэтэл хөрш агуу их Хятад улсXX зуунд Марксизмын замаар 100 жил суга хөгжихөөөд, XXI зуунд дахиад 100 жил Марксизмын замаар дэлхийн хамгийн хүчирхэг улс болж хөгжихөөө с
Монголчууд 1990 онд Элбэгдоржийн гайгаар дээрэмчин Америкийг дагаад замаа алдсаж төөрсөн. Ер нь дээрэмчин Америкийг дагасан улс орнууд дампуураад дуусдаг. Гэтэл хөрш агуу их Хятад улсXX зуунд Марксизмын замаар 100 жил суга хөгжихөөөд, XXI зуунд дахиад 100 жил Марксизмын замаар дэлхийн хамгийн хүчирхэг улс болж хөгжихөөө с
Монголчууд 1990 онд Элбэгдоржийн гайгаар дээрэмчин Америкийг дагаад замаа алдсаж төөрсөн. Ер нь дээрэмчин Америкийг дагасан улс орнууд дампуураад дуусдаг. Гэтэл хөрш агуу их Хятад улсXX зуунд Марксизмын замаар 100 жил суга хөгжихөөөд, XXI зуунд дахиад 100 жил Марксизмын замаар дэлхийн хамгийн хүчирхэг улс болж хөгжих замаа сая комунист намынхаа XX их хурлаараа заалаа. Гэтэл усан тэнэг монгол дарга
Монголчууд 1990 онд Элбэгдоржийн гайгаар дээрэмчин Америкийг дагаад замаа алдсаж төөрсөн. Ер нь дээрэмчин Америкийг дагасан улс орнууд дампуураад дуусдаг. Гэтэл хөрш агуу их Хятад улсXX зуунд Марксизмын замаар 100 жил суга хөгжихөөөд, XXI зуунд дахиад 100 жил Марксизмын замаар дэлхийн хамгийн хүчирхэг улс болж хөгжих замаа сая комунист намынхаа XX их хурлаараа заалаа. Гэтэл усан тэнэг монгол дарга
Монголчууд 1990 онд Элбэгдоржийн гайгаар дээрэмчин Америкийг дагаад замаа алдсаж төөрсөн. Ер нь дээрэмчин Америкийг дагасан улс орнууд дампуураад дуусдаг. Гэтэл хөрш агуу их Хятад улсXX зуунд Марксизмын замаар 100 жил суга хөгжихөөөд, XXI зуунд дахиад 100 жил Марксизмын замаар дэлхийн хамгийн хүчирхэг улс болж хөгжих замаа сая комунист намынхаа XX их хурлаараа заалаа. Гэтэл усан тэнэг монгол дарга коммунизм, марксизм гэж хэлэхээсээ ичиж байна. Ичиг, ичиг!!!
Европын орнууд дээрэмчин цагаачийн орон Америкийг дагаад одоо европын орнууд цагаачийн орон болж мөхөж байна.
сонох зам руугаа л явж байна. хятадын мэдэлд очихоор улсаа цолмож баяжсан хулгайчууд гадагшаа гараад явах байлгуй.америкыг дагавал сонодог л юм байна
МАН төр засгийн дээр гарчихсан учраас хууль цааз төр гэгч үгүй болсонтой адил байна.
Ийм байдлаас гаргах арга нь их сургууль тевтэй шинжлэх ухааныг дэмжиж, хегжлийн замыг тодорхойлох чадалтай эрдэмтдийг бэлтгэх, ашиглах явдал юм.
unen taatai zob zuitei sanagdlaa.yanadoo.
Галзуу хүний өдрийн тэмдэглэл гэдэг шиг ямар хамаа намаагүй логикгүй бичдынбээ
Одоо хятадын эсхүл японы нэг хэсэг болж өлсөж үхэхээс аврагдьяөө Улс ч биш юу ч биш хэдэн хулгайч тэжээж үхэж байснаас хууль ёс чангатай хятадын нэг хэсэг болсон нь дээр тэр тусгаар тогтнолыг 100 жил эдэллээ гээд өөдөөлсөн л юм алга лаларын монгол байхаар их гүрэн хужаа гээд явсан нь дээр
Хумсны хулгайчид хөөрхий
Утсаа харан уйдсан шиг 4 жил, гадаад дотоодод томилолт нижгэр зугаалга , тусгай хангамж унаа гэж тансаглал, туслахаа командалж бичүүлнэ, боловсролтой нь цөөхөн их хурал нэртэй төрийн нүүр улаймаар