Хоосон чанарын уг шалтгаан нь үгүйсгэлийн үгүйсгэл, түүний хязгааргүй дахин давтагдалт юм. Энэ хязгааргүйд мөнхрөн үлдсэн чанар үгүй.
Амьтай, амьгүй бүгд үүсдэг, хувьсдаг, устдаг процессыг хоосон чанар гэх нь материйн оршин байх, бүх хэлбэрээрээ мөнх үлдэхийг үгүйсгэсэн хэрэг огт биш. Энэнийг ойлгох, тооцох ёстой. Хоосон чанар бол үнэхээр хов хоосон гэсэн утга бус, харин аливаа чанар мөнх бус гэсэн утга.
Үгүйсгэлийн үгүйсгэл бол алга болгож, хоосолж, устгаж буй бус харин өөрчилж, хөгжүүлж, дэвшүүлж байгаа үйл явц мөн. Бидний дээд өвөг болох хүн дүрстэй мич үүсээд, бич болж хувьсаад, хөгжин хөгжсөөр бичин хүн болжээ. Бичин хүмүүс тохиолдсон бүх бэрхшээлийг даван туулсаар оюун ухаант хүний зэрэгт хүрчээ. Энэ үйл явцад өмнөх нь удаахдаа урган орсоор ирснийг хувьсал гэх ёстойгоос биш нэлэнхүйд нь “хоосон чанар” нэрээр үгүйсгэж боломгүй. Амьтад мэдээжээр мөнх наслахгүй. Ийм процессыг элдвээр шашинжуулж, эсвээс үгүйсгэж, аль нэг шатыг нь таслан авч хийсвэрлэн дөвийлгөх хэрэггүй юм.
Дорнын философи сэтгэлгээ бүх зүйл хоосон чанартай, амьгүй болон амьтай бүх биет эвдэрч устдаг, биет бүхэн бие үгүй болдог гэж үзсэнээрээ биетүүдийн дараачийн хэлбэр, дүрсүүд нь хоосноос (микро ертөнцөөсөө) үүсдэг болохыг дам хүлээн зөвшөөрдөг байжээ.
Хоосон гэдэг нь эртний утгаараа нүдэнд үл үзэгдэх, гарт үл баригдах, хэлбэр, дүрсгүй, жин хэмжээгүй оршлыг тэмдэглэж байв. Орчин үеийн ойлголтоор бол хоосны хоосон нь вакуум юм. Аливаа бүхэн макро байгаад микро болдог. Мөн микро байгаад макро болдог гэх утга бол хоосон чанар ажээ.
Чанар бүхэн хоосон чанарт шилжих, эргээд удаах чанарыг үүдэх, биет бүхэн биегүйдэх, эргээд биеийг бүтээх, хэлбэр бүхэн эвдрэх, эргээд удаах хэлбэрийг олох талаарх оюун дүгнэлт бол дорнын философи сэтгэлгээний том ололт байжээ.
Хувьсал бол аажим, бараг үл ажиглагдаж хэрэгждэг өөрчлөлт ажээ. Хувьсалд үзэгчид, шүүгчид, хөгжөөн дэмжигчид байх боломжгүй. Хувьсалд хэнийг ч болов гэрчээр татах цаг хугацааны хийгээд орон зайн нөхцөл мөн үгүй. Иймээс хувьслыг зөвхөн үзэгдлүүдээр нь таних боломжтой.
Манай галактик, манай дэлхий үүсээд, тогтвортой систем болон “нэр, нүүрээ олсон” тэр цагаас нааш өнөөг хүртэлх хэдэн тэрбум жилийн турш дахь хувьслын зам, мөр, үлдэгдэл тун олон хэлбэр, аргаар хадгалагдан хоцорчээ. Товчилж хэлбэл тоолох, тооцохын аргагүй хэмжээний их баримт үлдсэн нь үнэн юм. Энэ их баримтыг, бодитой, биетэй оршин буй үлдэгдлийг олон салбар шинжлэх ухаан судалж үнэн мэдлэг, мэдээллийг буй болгосоор иржээ. Шинжлэх ухааны салбарууд, эрдэмтэд үнэн мэдлэг, мэдээллийн их санг буй болгоод, мөн зэрэгцүүлээд тоо томшгүй олон төөрөгдлийг бас залруулжээ. Хүн төрөлхтөн хэрхэн төөрөлдөж, хуурагдаж байсны түүхийг нэн эртнээс XXI зууны эхэн хүртэлх тууш хугацаагаар бичих аваас мөн ч зузаан ном, баялаг түүх туурвигдах бизээ. Яг энэ он, энэ өдөр гэхэд л төөрөгдөл, хуурагдал хэргээ хийсээр, наад зах нь ид шидтэн гэгдэгчид хэтэвчээ дүүргэсээр л байгаа билээ. Багаар бодоход л тэрбум илүү хүн бурхадыг шүтсээр, буг чөтгөрөөс эмээсээр, ид шидэнд итгэсээр, заяа төөргөө даатгасаар, зам мөрөө “засуулсаар” л байгаа ажээ. Гэвч урьдчилан, уншлага, утлагаар засагддаг заяа төөрөг, зам, мөр гэж үгүй шүү дээ...
Хоосон чанарыг, үүссэн бүхэн хувьсдагийг, төрсөн бүхэн үхдэгийг, мөнхөд орших чанар гэж үгүйг засварлах, үгүйсгэх арга байж болох уу? Тасралтгүй сэргээх, нэг л төлөв байдлыг нь хадгалах, тордох замаар оршлыг нь мөнхлөх боломжийг онолын хувьд бүрэн үгүйсгэх аргагүй юм. Нийгэмд, оюун ухааны хүчээр “мөнхлөх туршилт” хийж ч болох билээ. Ингэхлээр хоосон чанартай сөргөлдөж, түүнийг харьцангуй болгохоор оролдож ч болох ажээ. Гэхдээ энэнийг шашин биш, бурхад биш, хутагт, гэгээнтнүүд биш зөвхөн шинжлэх ухаан л шийдэх боломжтой. Нэгэн чанарыг мөнхлөх боломжийг эрж хайх цаг ирэх л байх. Чухам тэр үед “хоосон чанарын” талаарх элдэв тайлбар, ойлголтууд хэнд ч хэрэггүй болох бизээ.
Бүрэлдсэн бүхэн задардаг, төрсөн бүхэн үхдэг, тэгэхдээ үүсээд л устаад л, дахин үүсээд л, мөн устаад л байхаас биш хорвоо хоосроно гэж үгүй. Буй бүхэн үгүйсгэгддэг, гэвч бүхэл бүтэн шинэ үе гараад л ирдэг.
Үгүйсгэгч өөрөө үгүйсгэгдэх цагт удаах үгүйсгэгч нь мэндэлж л байдаг ийм гинжин холбоо, ийм барилдлага орон зай бүхнийг эзэлж, цаг хугацаа бүгдийг элээж улиран үргэлжлэн оршсоор иржээ. Оршсоор байх, мөн хоосорсоор байх нь мөнх ажээ. Ингэхлээр хорвоо ертөнцөд нэгэн эзэн, бүхнийг, бүгдийг бүтээгч нэгэн субъект, дээдийн дээд бурхан, доодын доод заяатан гэж байх учиргүй юм. Энэ бүхэн бол гүнзгий төөрөгдөл болж анх үүсээд, дэлхий даяарыг төөрөгдүүлэн төөрөгдүүлсээр өнөөг хүрчээ. Оюун ухаант амьтны төөрөгдөх боломж ийнхүү нэн их, бүр хязгааргүй шахам ажээ...
Олон янзын уг, үндэс бүхий, олон талын зорилго, санаархал бүхий том жижиг олон шашин хүмүүсээр өөрсдөөр нь бүтээгджээ. Бүтээгдсэн бүхэн нуран унадаг жам том шашнууд, тэдгээрийн урсгал нэгбүрийг ч тойрохгүй нь тодорхой юм.
Байгалийн, бас нийгмийн, сэтгэхүйн талаарх үнэн бүхэн л үлдэж чадах авч тэдгээрт хандах, тэдгээртэй харьцах хүмүүсийн хоорондын харилцаа итгэмээргүй олон янз байж болдог нь хүн төрөлхтний өнгөрсөн түүхээр нотлогджээ. Өнөө гэхэд ч энэ байдал улс орон нэгбүрд ажиглагдсаар л байна.
Ямар нэгэн шашныг хаа нэгтэйгээс импортолж аваад улмаар ард түмнээ мухар сүсэг, сохор шүтлэгтэй болгож мунхруулаад, мунхарсан хүмүүст үйлчилдэг лам, хувраг, хутагт, хувилгаад гэгдэгч мөлжигч давхрааг нийгэмдээ буй болгох нь тэнэглэлийн дээд тэнэглэл, ард түмнээ арчаагүй болгох гутамшигт зам, мөр юм. Жинхэнэ эх оронч сэхээтэн хүн хэзээ ч ийм юм хийдэггүй, хийж ч байгаагүй. Оюунлаг хүмүүс, жинхэнэ сэхээтэн хүмүүс лам хувраг боллоо ч, хутагт хувилгаад гэгдлээ ч мухар сүсэг, сохор шүтлэгийг хэзээ ч дэмжиж, дээдэлж байгаагүй түүхтэй. Шашнаар бизнес хийж, өргөл барьцад шунагч нүгэлтнүүд, мөлжигчид л мухар сүсгийг, сохор шүтлэгийг өөгшүүлж, бүр дэврээж иржээ. Дэлхий дахинд үнэн, мөн нь биш, харин худал, хуурмаг нь ноёрхох хүртэл нь дэврээжээ.
Номч мэргэн гавж, бандита нарын дунд мухар сүсгийг, сохор шүтлэгийг, хойд дүр тодруулдаг булхай, луйврыг эсэргүүцдэг хүмүүс цөөнгүй байжээ. Албажиж хүчирхэгжсэн, төрөөс дэмжлэг авдаг шашин-сүм хийдийн том тогтолцооны нөлөө, дарамт тийм хүмүүсийн тэмцлийг нуга дардаг, бүр гэсгээж цээрлүүлдэг ч байсан нь баримттай зүйл билээ.
ХХ зууны эцэс, XXI зууны эхэн үеийн жишээ, баримтуудаас үзэх аваас шашин ба шинжлэх ухаан хоёрын хооронд “илжиг болон жороолж” өөрийгөө ч, бас өрөөлийг ч будилуулж байгаа том толгой лам нар аль ч шашны хувьд цөөнгүй боллоо. Энэ хэрэгт зарим физикчид мөн татагдан оржээ. Өөрсдийгөө өөрөө ч ойлгохгүй байгаа, өрөөл бусад нь ч тэднийг ойлгох боломжгүй хэмжээнд будилчихсан физикчид манай оронд ч бас бий. тэдний зарим нь зэрэг, цолны гадаад, дотоод олон хавтас, үнэмлэхтэй...
Дэлхий дахины түүхээс үлдсэн сургамж бол эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу, баян ядуу, дээд доод гарвалтан, хаан хатан, харц боол хэн боловч үнэн мэдлэгт, зөв мэдээлэлд, шинжлэх ухааны ололт, амжилтанд тулгуурлаж байж л эрүүл байж, урт насалж, удаан жаргаж, хүссэн зорьсондоо хүрч байжээ. Мухар сүсэг, сохор шүтлэгт автсан, бүр хэтэрхий автсан хүмүүс дандаа л муу, муухайгаар эцэслэж, төгсөж иржээ. Амьдрал, оршлын энэ үнэнтэй маргах хүн гарахгүй бизээ...
Мөнхрөх хүсэлд автах, дахин төрнө гэж найдах, диваажин болон тамд, мөн бурхан болоод чөтгөрт итгэх нь зөвхөн өнгөрсөн түүхэнд л байсан гэнэхэн мөрөөдөл болж үлдэх цаг ирнээ! Худал зүйлд, байхгүй зүйлд итгэж, бүр шүтэж өнгөрөөсөн олон мянган жилийн хохирол, сүйтгэл, луйвар, мэхлэлтийн жинхэнэ эзэд нь хэн хэн бэ? гэж арагшаа эргэж нягтлах нь ч зүйд нийцнэ. Иймэрхүү ухаарал, тодотгол хийгдэх л болно.
Хүн төрөлхтөн өнгөрөөсөн түүхэндээ төөрөлдөж явжээ. Одоо мөн төөрөлдсөөр байна. Тэгвэл цаашид үргэлжлүүлэн төөрөлдөхгүйн тулд яах, юу хийх хэрэгтэй байна вэ? Энэ талаар улс орон нэгбүрийн оюунлаг хүмүүс бодох, судлах, зөв шийдлийг олох ёстой. Энэ бол төр засгийн, шударга сэхээтнүүдийн журамт үүрэг мөн. Харамсалтай нь энэхүү журамт үүргээ ухаарах, сахих, чингэхийг бусдаасаа хүсэх хэмжээ, түвшний боловсрол, мэдлэгтэй ерөнхийлөгч, ерөнхий сайд, төрийн түшээд өнгөрсөн 30 жилд бараг л байсангүй. Тэдний олонхи нь шинэ, шинэчлэгдсэн цаг үеийн мэдлэг, мэдээлэл агуулсан судалгааны ном, бүтээлүүдтэй ч танилцаж байсангүй. Тэдний олонхи нь боловсрол, соёлын байвал зохих түвшнээсээ 50 орчим хувиар доор байсан нь ч үнэн юм.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл(28)
Харанхуй мунхаг улны монголчууд шарын шашнаа шүтэж залбирна биз хэнд хамаатай юм.
Монголын юм бүхэн гайхамшигтай тэр тусмаа шашин соёл бичиг үсэг ёс заншил түүх шашдир нь энэ мэт гадна дотны дайсны гүтгэлэгээр доошоо орчихгүй ээ
Шарын шашин шинжлэх ухаансаад байх юм юу байдаг юм ! Муусайн юмнууд мөнгө төгрөг авахаа л бодно тэгэхгүй бол амьдөрч чадахгүй бөгөөд нойр нь хүрэхгүй !!
Щинжлэх ухаан чухал аа Тэр иэдээж Гэвч ногоо талаас Орнодийн улсуудыгтхардаа Тэнд шинжлэх ухаан хогжоогуй гэж хэн хэлэх юм бэ Тэд христийн шпшнаасаа улам бур холдож бур угуйсгэж хувь хун юу ч хийж болно Тэр байтугай насанд хурээгуй хуухэд эцэг эхдээ хэлэхгуй хуймээ сольж болохыг хуульчиллаа ш дээ Аливаа хунд ямар нэгэн юманд итгэх ес суртахуунтай зов амьдарвал Ятэнгэр ч бай ябурхан ч бай ивээнэ гэсэн ес суртахууны баримжаа байсан нь дээрээ Манай шашныхан яах вэ оргол барьц авдаг яамьдрах гэж тэр Тэр нь торийн авилгачдын дэргэд очуухэн дээ Тэгээд ч хумуус сайн дураараа огдог яхандив ч гэж хэлж болно Харин манай торийн авилгачид нууцаар хулгайлж авдаг биз дээ
Төр эзэнгүйдээд ирэхээр л шашны хувалзнууд бясаа шиг түнтийгээд эхлэнэ - мухар сүсэг баасны хар ялаа шиг бужигнаад эхлэнэ . Төр эзэнгүйтэх \ гудамжныхны тоглоомын төр \ гэдгийг одоогийнх шиг гудамжныхан - хогийнхон төрийн эрхэнд гарахыг хэлнэ гэж энгийнээр ойлгох уу даа ...
ЭНЭ ХҮН ҮНЭХЭЭР ҮНЭНИЙ ТУХАЙ ӨГҮҮЛДЭГ СЭТГЭГЧ ГЭЖ БОДДОГ. үНЭН ҮНЭН ЭНЭ БҮГД ҮНЭН
Энэ балай өвгөн дандаа солиорч бх юм аа
Чи бол сохор тэнэг. Энэ хүн их зөв юм бичдэг.Чи юу ч мэдэхгүй тэнэг.сүнсний баярт итгэгч нь байлгүй. ӨВӨГ ДЭЭдИС чинь юм хэлээ биз. Солиорол гэнээ.
Чам шиг айийг мунхаг мухар шутлэгтэй дорой тэнэг гэдэг юм
Монголчуудын одоо байгаа доройтол нь гарцаагүй шашины балаг. Зөвхөн ид шидэнд итгүүлдэг. Сурах, мэдэхийг, бүтээхийг зоригжуулдаггүй. Яг солонгосод болсон сүнсний баярт итгэх шиг болгосон. Хувь заяаг өөрөө зүтгэлээр олдог.Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж өвгөд сургаж ирсэн.Одоо залууст настайчуулын ганц үг үнэгүй болсон. Энэ бол шашинд хэт итгэхээр ийм болж байгаа юм.Шашин тийм их зөв байсан юм бол 1600 аас 1900 он хүртэл дэлхийн ШУ тай мөр зэрэгцээд хөгжсөн нь хаана байна.Энэ үеийн доройтолоос болж ШУ ны үсрэнгүй хөгжлийг гүйцэж чадахгүй байна шүү.
ШАРхувалзнууд гэж яагаад нэрлэсэн вэ. Хүний малын цусыг хачиг нь биед шигдэж сорсоор байгаад таргалсан нь хувалз болдог. Лам хүн хэзээ ч ард түмний эрх ашгийн төлөө дуугарё байгаагүй. Төр тэднийг ашиглаж ард түмний итгэлсэтгэлийг боомилох хэрэгслэл болгож ирсэн.
Нэг тийм ногооны газрын үнэр нэвт үнэртэж байна. Энэ гамин гэдэг нь үнэрээсээ андашгүй
Чи өөрөө удам чинь буцаж бсан гамингийн урийн шингэнууд ба гамин хойшоо урагшаа буцахдаа олон монгол хуухэнуудийг хучиндэж бсаны ур удам аль аймгийнх уу
Гэгээнтэнм хутагт хувилгаад гэж байх шиг байгаа юм. Ашиг хонжоо хайчид ч бас буй. Харин хүн бичнээс үүсээгүй байхаа. Одоогийн бичнүүд хүн рүү дөхөх учиртай. Алмас бий болов уу.
Ямар ч зүйлийг нэг л өнцгөөс хараад байвал туйлшрал болдог, Аль ч шашин шүтлэгийн гүн ухаанд эргэлзэх нь утгагүй, олон мянганы турш хуримтлагдсан оюун ухаан шүү. Шашны зохион байгуулалтат систем бол гүн ухааны сургаалийг нь гуйвуулж ашиг хөөсөн улс төр бизнесийн байгууллага болсон. Буддын шашны хувьд жишээ нь Азийн орнуудад нэвтэрсэн нь манайд орж ирснээс өөр, хийдүүд өөрсдийн тарьсныг л иддэг цагаан ногоон хоолтнууд, номоо уншиж ёс дэгээ барьдаг харагддаг, ядаж л цэвэр цэмцгэр, эгэл энгийн. Түвдээс манайд орж ирсэн нь хамгийн хоцрогдсон ламын шашин юм, Энэ нь номоо харь хэл дээр уншдаг, шашны дээд сургууль нь хоцрогдсон, жинхэнэ чадалтай хувилгаад нь ч ховор, шинэ үеийн залууст итгэл үнэмшил төрүүлж чадахаа больсон зэргээс илт. Харин огт шүтлэггүй хүн гэдэг бол харанхуй, юунд ч итгэх итгэлгүй тул энэ яваа насандаа л идэж эдлэхийг шунахаас өөргүй, дараа төрөл үйлийн үр кармаг ойшоохгүй учир хүн алах хулгай хийхээс ч айхгүй гаж донт хүн сүрэг болж хувирдаг,
Буддын шашиныг гутаах гэж буруу зөвгүй баахан юм бичжээ ,бусад шашин нь зүгээр үү тээ, ингээд ирхээрээ л худал захиалгынх байдаг юм даа. Христүүд энэ өвгөнд хэдэн бандаж үнэгүй өгч л дээ , ер нь гадны шашин чинь үхсэн хатсан хүмүүсийн баахан хуучин хувцас өгдөг юм гэсэн тэгээд л манайхан баярлаад л ААВАА НАМАЙГ АШИГЛААЧ гэж уйлалдан орилолдоод л.
Буддын шашны тухай анхан шатны мэддэггүй байж шүүмжилж байдаг энэ амьтан эрдэмтний төлөөлөл мөн үү. Өөрийнхөө нэрийг эс гэхэд харьяа сургууль энэ тэрийнхээ нэр хүндийг бодож баймаар юм. Тэнэг хүн мэдэхгүй юмныхаа дайсан л гэж хэлэх юм уу даа.
муис-ын шашин судлал гэж мухар сүсгийн газар байдын. ичмээр.
Энэ хүн одоо яг хэн юм бэ гадны шашины гар хөл үү эсвэл улайрцан коммунистын үлдэгдэл үү
Бурханы шашин нэг гараараа буян үйлдээд нөгөө гараараа далдуур мөнгөнд шунаж байдаг. Бөө мөргөл нь ариун
Тэнгэрт бурханы шашны дээр бөө тэнгэр байдаг
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй NAHEALTHCARE.IN@GMAIL.COM хаягаар холбоо барина уу whatsapp дугаар: +19099134258
Шашингүй шинжлэх ухаан доголон, Шинжлэх ухаангүй шашин сохор гэж агуу эрдэмтэн Ейнштейн хэлсэн байдаг. Хүн гэж амьтан төрөл зүйлийн хөгжлийн үр дүн гэж үздэг Дарвины онол хоцрогдсон. Дарвины эволюци, Буддын реинкарнейшины зохистой хослол гэдгийг шинжлэх ухаан хүлээн зөвшөөрөөд байгаа шүү дээ.
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Энэ хэн бэ. Хүн төрөлхтөний түүхийг шүүдэг Өт хорхой
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)