Ардчилсан хувьсгал хийсэн, ардчилсан төртэй болсон гэхээр л бүх зүйл сайхан болчихсон юм шиг, лавлуулаад юунд ч санаа зовох хэрэггүй юм шиг, ёстой л “айдгийгаа авдрандаа хийчихсэн” юм шиг бодох, тооцох нь буруу байжээ.
Ардчилал аль нүүрээрээ, аль талаараа хэрэгжих бол, шинэ нам, хүчнүүд зөв төлөвшиж, зөв ажиллаж чадах болов уу, ардчиллын дан ганц эерэг шинжүүдийг монголчууд бид нутагшуулж чадах болов уу, “Хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал” гэх лоозонг барьж гарч ирсэн, жагссан залуус маань арай шуналын туламнууд болж хувирахгүй байгаа даа? гэхчилэн бодох, сэргийлэх ёстой байжээ. Өнгөрсөн 32 жил бидэнд ийм сургамж үлдээлээ. Аливаа бүхэн үнэн мөнөөрөө л байх, үлдэх нь сайхан шүү дээ!
Мэдлэг, боловсрол нимгэн, залуу нас, юм үзээгүй, дадлага туршлага гэхээр юмгүй шахам, хөөргөн хөвсөргөн залуус юу ч хийж, хэн ч болон хувирч мэднэ шүү дээ. Тэдний олонхи нь яах аргагүй л буруу замаар орцгоосон нь нотлогдчихлоо. Зарим нь бүр эх орон, ард түмнээсээ урвасан үйлдэл ч хийжээ...
“Анхны хүн сүргийн, хожуу цагийн хүн сүргүүдийн, тусгаар угсаатнуудын, анхны төр улсуудын, ер хүний нийгмүүдийн удирдлага, зохион байгуулалтын асуудлыг авч үзэх” ерөнхий хүрээнд ардчилсан гэгдэх төрийн тогтолцоог товчхон танилцуулъя.
Ардчилал, ардчилсан төрийн тогтолцоог түүхэн талаас нь, онолын хувьд, түүний орчин үеийн асуудлуудын үүднээс, төрөлх дутагдал, согогийн тухай, практикаар туршигдаад ил болсон сул тал, сөрөг үр дагаврын талаар чанартай хийгдсэн дорвитой, үнэ цэнтэй судалгаа, түүний үр дүн болж бичигдсэн сурах бичиг, монографи, хамтын бүтээл одоогоор алга байна. Товчхон, тэгэхдээ егөөдөж хэлэх аваас хүн төрөлхтний тодорхой нэгэн хэсэг нь “хаашаа хөлөө тавьсан, ямар замаар ороод байгаагаа ч сонирхохгүй” байна, ойлгохгүй байна, таньж мэдэж чадаагүй явна.
“Ардчилсан хувьсгал хийгдлээ, ардчиллын замаар орлоо. Хөгжил, хувьслын ардчилсан зам бол бүх нийтэд сайн сайхныг авчрах цорын ганц арга, боломж мөн” хэмээсэн үзэл, дүгнэлтийг өргөн олон түмэнд өглөө. Тэгээд 20-30 жил энэ арга, замаа магтсаар л байгаа.
Ардчилсан хувьсгалын баатрууд, ардчиллын алтан хараацай, мөнгөн жараахайнууд ч буй боллоо. Гэтэл зарим оронд ард түмний аж байдал доройтдог, ажилгүйдэл өсдөг, баян хоосны ялгаа ихсэж цөөн гэр бүл, олигархиудын эзэмшил, өмчинд үндэсний баялгийн ихэнх нь төвлөрсөн үр гардаг байна. Ийм болчихсон оронд ардчилсан үндсэн хууль, ардчилсан гэгдэх төр засаг, чөлөөт гэгдэх хэвлэл мэдээлэл, ардчилсан гэгдэх сонгууль, хэнээс ч хараат бус гэгдэх хууль, шүүхийн байгууллагууд байж л байдаг, ажиллаж л байдаг. Харин цөөн зарим оронд л үнэхээр дэвшил гардаг, хот ба хөдөөгийн хүн амын амьжиргааны түвшин дээшилдэг. Хүн амын аюулгүй байдал бүх тал, үзүүлэлтээрээ дээрдэж, эрүүл мэнд нь ч сайжирч, дундаж нас нь ч уртастдаг.
Өмнө өгүүлснээс үзэхэд ардчиллын арга, зам нь гагцхүү дан эерэг шинжүүдээ сахьж, хөгжүүлж чадах аваас л сайн сайхныг авчирдаг, харин өөрийн төрөлх сөрөг шинжүүддээ хөтлөгдөн бурангуйших аваас улс орноо мөхөл рүү ч аваачиж болох ажээ. Жишээ, баримт аль ч бүс нутагт хангалттай байгаа болохоор л би тайлбаргүй, товч бичиж буй юм шүү. Зохих түвшний боловсрол, соёлтой ямар ч хүн энэ бүхнийг ойлгож чадах нь үнэн билээ.
Ардчилал, ардчилсан төр засаг, ардчиллын замын эерэг шинжүүдийн талаар ярилтгүй л дээ. Хэн бүхэнд тодорхой, ойлгомжтой. Иймд зөвхөн сөрөг шинжүүд, тэдгээрийн үр дагавар, сөрөг шинжүүдийг зарим харгис хүн, хүчин хэрхэн, яаж ашигладаг талаар л цөөн зүйл өгүүлье.
Аль ч улсын, аль ч нийгмийн төр засгийн том албан тушаалд дандаа л баячууд (язгууртнууд) ажиллаж байжээ. Ардчилсан төрийн хувьд ч энэ нь хадгалагддаг юм байна. Монгол улсад ч ийм л байгаа.
“Баян хүн гурван төрд нүүртэй” гэж монголчууд ярьж, тооцож иржээ. Монголд УИХ төрийн дээд эрхийг барьдаг. УИХ-ыг ард түмэн сонгож байгуулдаг. УИХ-ын гишүүд ард олныг төлөөлдөг. Гэтэл төлөөллийн ардчилал нь нийгмийнхээ баян, хөрөнгөлөг давхрааны ашиг, сонирхолд давуутай үйлчилдэг нь амьдралаар нотлогджээ. Чухам тиймийн учир төлөөллийн ардчиллыг ард олны шууд ардчилал, шууд оролцоотой нягт холбож байж л шудрага ёс тогтдог ажээ. Гэтэл иргэний нийгмийн шууд оролцоо, ард түмний шууд оролцоо, хэвлэл мэдээллийн шууд оролцоог дүр эсгэсэн ардчилагчид лав л өнгөрсөн 30 жилд ер тоосонгүй, тооцсонгүй, тухай бүрд нь л элдэв аргаар хуурсаар, луйвар булхайгаа хийсээр, олигархиуд болон томорчээ. Төр засгийн эрхэнд шургалсан олигархууд, тэдний гар хөл болдог хүмүүсээс эрх баригч хоёр намын удирдах бүлэг бүрэлдэх болов. Төрийн гурван өндөрлөгт өнөөдөр мөн тэд л ажиллаж байна.
Сонгуулиар байгуулагддаг “Бүгд Найрамдах төрийн” гэсэн төрмөл гэхээр согог бол язгууртнууд, баячууд үнэмлэхүй олонхи болон сонгогдон орж ирдэг явдал юм. Энэ олонхи төрийн шийдвэр ба хуулиудад нөлөөлөх ил, далд олон боломжтой байдаг. Энэ нь амьдралаар нотлогдсон үнэн. Төлөөллийн ардчилал ийм төрмөл согогтой. Английн улстөрийн гол хоёр нам анх парламентаасаа төрж гарсан, язгууртан, баячуудын төлөөлөл юм. Энэ шинж нь их тод ажиглагддаг. Түүгээр ч зогсохгүй дээд танхим нь бүр үе залгамжилдаг лордуудаас бүрэлддэг. Засгийн газрыг нь эзэн хааны засгийн газар гэж тооцдог, нэрлэдэг.
Төлөөллийн ардчиллыг шууд ардчилалтай холбох, хослуулахын чухлыг улс орон бүрд ярьдаг хэдий ч энэ нь бараг үр дүнгүй байдаг. Орчин үед шууд ардчиллыг (иргэний нийгмийн шаардлага, жагсаал, цуглааныг) их мөнгөтэй хүн, хүч, популистууд зорилгодоо хүрэх зэвсэг болгон ашиглах болжээ. Хүн ам цөөхөн, нутгархах, жалгархах, ясархах согогт баригдсан оронд бол ардчилсан гэгдэх сонгууль аль нэгэн явцуу бүлгийн ашиг, сонирхолд л үйлчилдэг. Сонгуулийн тойрог бүхэн л элдэв явцуурал болон олон зүсмийн төөрөгдөлд автсан байдаг.
Сонгогчдын нь эх оронч үзэл, улстөрийн боловсрол сул, нутгархах, жалгархах согог хүчтэй улс оронд парламентын гишүүд нь нийт иргэдийнхээ ашиг, сонирхолд үйлчлэх чадавхгүй шахам байдаг. Энэнийг хуульчлаад ч үр дүн муутай.
Аж үйлдвэржилт сул, дорой, хүн амын олонхи нь жижиг аж ахуй эрхэлдэг бага буурай улс оронд ардчилал, либеральчлал нь уламжлалт нийгмийг задалж, задгайруулж, хөл толгойгүй болгож, анархизм, популизмд хот, хөдөөгүй автуулж байсан тохиолдол ч гарчээ. Энэнээс болж Ази, Африк, Латин Америкийн олон орон ардчилсан замаа орхиж, эргэж хургасаар байжээ. Төр, засгийн эрх болон нийгмийн баялаг баячуудын мэдэлд шилжиж, төлөөллийн ардчилал (парламент) нь чинээлэг давхраад үйлчилдэг, шууд ардчилал нь үр нөлөөгүй шахам, хэвлэл-мэдээлэл, “хаалтын гэрээтэй” болчихвол, дээр нь нэмээд, нэрмээд шүүх, цагдаа нь авилгад идэгдчих аваас тэр улс орон улс төрийн, эдийн засгийн тусгаар тогтнолоо алдаж “бүс нутгийнхаа хар зах” болж хувирдаг байна.
Ард түмэн, сонгогчид нь нийгмийн идэвхээр сул, цаг үедээ тохирсон мэдээ, мэдээлэл муу нийгэмд төрийн албан хаагчид бараг толгой дараалан авилгачид, хүнд сурталтан болох ба дээд, дунд тушаалын дарга нар зоргоороо авирлах нь хэрээс хэтэрдэг. Нийслэлд гэхэд л Үндсэн Хуулийн Цэц зоргоор загнаж Зайсан толгойн аманд “Цайз, Шилтгээн” барьж тухалжээ. Энэ нь хууль, дүрэм, заавар бүгдийг зөрчсөн үйлдэл болжээ. Хэн дарга санаачилсан, хэн зөвшөөрсөн, хэрхэн хэрэгжүүлсэн, хэр их зардал, чирэгдэл гарсан гэдгийг өнөөдөр хүртэл хэн ч сонирхохгүй байгаа ажээ.
Өнөөдрийн Монголд хамгийн ховор хэрнээ хамгийн хэрэгтэй байгаа хүмүүс бол эх орон, ард түмнээ гэсэн чин сэтгэлтэй, шудрага улстөрчид юм.
Улстөрчдийн ёс суртахууныг цэвэршүүлдэг, дээшлүүлдэг байгууллага, газар бол улстөрийн намууд билээ. Энэ үүрэг, хариуцлагаа эрх барьж буй намууд зохих түвшинд нь хүргэж дээшлүүлэх шаардлага тулгамдсан асуудал болоод удаж байна.
Ардчилал, ардчилсан төр, засгийн эерэг сайн шинжийг нь бүрэн, дүүрэн нээж хэрэгжүүлэх, үүнтэй зэрэгцүүлэн түүний сөрөг шинж, сул талыг нь аль болохоор хумих, өргөжих, элдэв багны цаана орж нуугдах боломж олгохгүй байх нь нэн чухал юм. Энэ хэрэгт түүчээ болон оролцох, манлайлах үүрэг хүлээх хүмүүс бол юуны өмнө үндэсний сэхээтний элит давхраа, тэргүүний хэсэг, өнгө мөнгөний шуналд өртөж өвчлөөгүй шудрага улстөрчид билээ. Эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө, үр хүүхдүүд, ач зээ нарынхаа гэрэлт ирээдүйн төлөө өөрсөд нь оноогдож буй энэхүү журамт үүргээ тэд биелүүлэх ёстой. Тэдэнд ингэж чадах сэтгэл, зүтгэл, хүч, эрчим байх учиртай. Монголын заяа ихээ гэдэг билэгт сайн үг, ерөөл байдаг даа!
Одоо буй болчихоод байгаа энэ олон гажуудлуудыг засаж, залруулж чадах хүн, хүч байх, гарч ирэх л ёстой. Гэтэл өнөөдөр Монголд нам шиг нам ч алга, лам шиг лам ч алга. Тэднийг сайжруулах, чанаржуулахад туслах хууль, дүрэм, ёс суртахууны стандарт, хэм хэмжээ ч бас алга байна. Нам шиг намууд байж байж л төр шиг төр буй болно. Төр шиг төр л түмэн олноо өөд нь татна шүү дээ. Ард түмнийхээ аюулгүй байдал, амьжиргааны түвшин, эрүүл мэндийг төр хариуцах үүрэгтэй. Энэ гурван чухал зүйлээ бид хэнд хариуцуулаад байгаа юм бэ? Ардчиллын гол үнэт зүйл нь олонхийн санал юм. Гэвч олонхийн санал авах элдэв заль, мэх, луйвар, булхай улс орон нэг бүрд, бүр сонгуулийн тойрог нэг бүрд далд, нууц хэрэглэгдсээр иржээ. Олонхийн саналыг тухай бүрд элдэв аргаар авч чадаад л байвал тэр улс орны төрийн өндөрлөгүүд дан луйварчдаар дүүрэх, бүр зуун жилдээ ч тэд дүр эсгэсэн ардчиллыг “хөгжүүлж”, ард олны төлөө “цуцалтгүй тэмцсээр зүтгэсээр” байж ч чадах ажээ. Ардчилал олон дүр, олон нүүртэй болох нь нотлогдсоор байна.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл(35)
Ардчилллынхан өөрсдөө худлаа загвартаж бөгсөө хаялсан луйварчид хулгайчууд болцгоосон.Монголыг авлига хулгай хээл хахуульд баригдсан ядуу гуйлгачин орон болгоход МАН -тай цуг хамтран зүтгэцгээсэн.
Ер нь КОММУНИЗМЭЭ бүрэн устгаагүй горыг бид өнөөдөр амс ч байна..Бидэнтэй хамт шилжилт хийсэн орнууд коммунизмээс шууд татгалзснаараа биднээс нилээд хол түрүүлчихсэн байна даа
Монголчууд ер нь нийгэмшихгүй л байхдаа. Нэг л бишээ том толгойтой мутацийн гажигтай. Бага жижиг юманд хөөрдөг. Ариун цэвэр огт сахидаггүй. Богино насалдаг. Жар хүрээд ухаарах аятай жаран нэг хүрээд өөд болдог. Нөхөрлөх хамтрах тухай ямарч барьцгүй этгээд хэлэх муу муухай үгс бүгд гоёдоод нэг л бишээ…..
yag ene chag yed MAN byh l sinechleliin teleenee ylasaa abrah tyhaid yarij yrialaj amidrald heregjuulej ehlej baina,sain tal ni ene harin ataat daisan nam bol ardchilsan hylgai luibar hen ch itgej bolohgyi adgioin hylgaich nar hagas ni gadaadad zygtaad garchihsan baidaltai luibaraan nyyh siideltei bylhaigaa bylah synaltai heden nehedyyd melzeed melerch syyna?....ene bygdiig Mongolchuud harj l baigaa,agyy lyibarchin Elbegdorj,Bat-yyl,Sosorbaram,Saihanbileg,Bayarchogt,Erdene,metiin gaihalyyd nyyree hiih gazargyi nychgen sahyy yabna?...ene bol ylas toriin ichemhii ylaan nyyr yum!!!!iim mayagaar yabj baigaa ardchilsan namiig Mongolchyyd hichneen zasarsan gej sine ye garch irsen gesen yg egyylehyyneer hyychin byzar yil heregiig ni abch idehiin dontoi ardyydiig chagaatgah yamarch saardlaga baihgyi bolsoon?....ychir ni hereg hyychirdaggyin yzel ene!ardchilsan nam bylslagdaj agyy sildegyydiig hyleesen Mongoliin ylas toriin ireedyi hyleej baina,ene zabsar myych helsen yalgaagyi MAN-aa dagaj zeb mergen bodlogiig ni anhaaran soyorhoj yabna.ene bol bidnii yag ene chag yeiin amidral hyyli yum!!!!
Америкийн ардчилал монголыг нүдэн дээр нь дээрэмдэж мөлжиж байгааг харанхуй үхэр монголчууд харахгүй ойлгохгүй байх шиг байна.
Зах зээлийн нийгмийн сэтгэл зүйтэй их холбоотой юм биш үү? Өөрөөр хэлбэл, худалдаа арилжааны сэтгэхүй нь “Ардчилсан” үзэл бодол, үзэл санааг нь саармагжуулж, дарангуйлчихсан учраас нийгмийн сэтгэл зүй чинь ийм шинж чанар луу хар аяндаа хальтарч ороод байна. Ер нь,”Худалдаанд худын тухай ойлголт байдаггүй” гэж монголчууд ярьдаг шүү дээ! Худалдаа, арилжааны сэтгэхүй бол “Ашиг” олох явдал. Их ч, бага ч , заавал, ашигтай байх ёстой! Зах зээлийн нийгмийн мөн чанар нь”Ашиг” юм. Ийм учраас нийгмийн үндэс байгаа! Тэр үндэс нь хүмүүсийн сэтгэхүйг далд жолоодоод байдаг байж магадгүй! Гэхдээ энэ нь судлаач таны хэлдгээр, энэ нийгмийн сул, сөрөг тал нь байж мэдэх юм даа!!! Мөнгө хөрөнгөтэй, аль ч талаараа, өрсөлдөх боломжтой хүмүүс л сонгуульд нэр дэвшин өрсөлддөг. Тэдний ихэнх нь баян чинээлэг хүмүүсийн төлөөлөл байдаг биз дээ! Хэзээ ч ядуу гэдэг юм уу, жирийн хүмүүсийн төлөөлөл сонгуульд нэр дэвшин өрсөлдөнө гэж байхгүй!!! Энд л нийгмийнх нь үндэс гэдэг юм уу, учир утга нь оршиж байх шиг санагддаг юм даа! Гэхдээ жирийн ард иргэд, хүн олноо гэх шударга, хүн чанартай, боловсрол мэдлэгтэй төлөөллөө бэлтгэн гаргаж, төр засгийн сонгуульд олноор нь оролцуулж, өөрсдийн жинхэнэ төлөөллөө бий болгох шаардлагатай байж магадгүй шүү!!!
Хятад виатнам маягийн онцлогтой социолизмтай байсан бол арай дээр байх байжээ гэж хэлэх гээд байна уу ! Тэгвэл чуука өвгөн одоо ингэж чөлөөтэй бичиж чадахгүй байсан байх ! Цаашдаа бол монголын заяа ихээ гэдэг чинь үнэн үг шүү !!
Ардчилал хэрэгсэл болохоос зорилго биш. Ардчиллын сайн тал шудрага ёс, чөлөөт өрсөлдөөн, хувийн өмч зэрэг нь хүний нийгмийн хөгжилд сайныг авчирсан байх, Гэхдээ Монгол оронд шууд тохирохгүй юм их байгаа. Манай орны хүн амын 50% нь хэрэглэгч, залуучууд, ахмад үе, нийгмийн эмзэг бүлгүүд. Энд ниймийн халамж зайлшгүй хэрэгтэй. Бүх хүн амд үнэ төлбөргүй боовсрол, эрүүл мэндийн үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй. өнгөрсөн 30 жилд Монгол хүн амьдрах гэж, эдийн засагаа өөд нь татах гэж зүтгэлээ. Хүрэн үр дүнгээ бид харж байна. Бүгдээрээ маймаачин боллоо. Эдийн засгийн хуримтлал үүсгэж чадсангүй. гэхдээ Монгол орон рүн л хөдөлмөрлөж байгаа юм чинь яст мэлхийн хурдаар ч гэсэн урагшилж л байна. Ардчиллын 32 жилийн сайныг улам шингээн баталгаажуулж, мууг таягдан хаяад явахад сайхан ирээдүй харагдаж бна аа.
Бадарч тахар одоо хэр араас нь хутга шаахыг монголын заяа гэж бодсоор явна уу - Хятад , Вьетнам соц .- тай байсансан бол юун хутга шаах тухай бодох ...
Бас сайхан хүүхэн ч алга дан хагалгаа силиконууд ппсда
Sarmagchin sig dyyriadag chag yed amidarch baigaagaa sanah heregtei?....
МАН -ы оронд АН байсан бол яанаа гэж айдас хүрдэг шүү. ямар азаар АН зайлваа.
1 үнэн тэр
Энэ онолыг анх санаачлагчид тийм сайн зүйл бишээ. Одоохондоо илүү сайныг олж чадахгүй байнаа гэсэн байдаг. Гэхэдээ улам сайжирсаар сайжирсаар төрийн минь сүлд түмнийг ивээх цаг заавал ирнэ.
Үгүй дээ. Өнгөрсөн бүх цаг буцаж болохгүй. Нам бол монголд байгаагүй, байхгүй, бий болохгүй.
Ардчилал бол хууль юм.Хууль харин хүнийг хамгаалах ёстой.Хэн бугай ч хэний ч эрхэнд халдаж болохгүй.Европ гэж биширдэг Монгол(ккк өөрсдөө ази гэдгээ мэдэхгүй) Оросод социализм капитализмын аль мууг нь цуглуулсан нийгэм тогтсон байгаа.
Одоо аль ч нам эсвэлийг сонгоод, ямар ч хүмүүсийг сонгоод монгол хөгжих нь өнгөрсөн. Дээд доодгүй луйварчид байна.
Зөв. намууд эсрэгээр мөнгөн дээр тогтсон олигархиуд болоод байна.
Ер нь нам гэдэг хулгайч нарын окоп одоо үе нь өнгөрлөө. Ганц МАН байхад хангалттай БНХАУ-ыг хар Ер нь МАН 100 жил энэ үхэр Монгочуудыг өвс тэжээлтэй чирээд явж байгаа Болоо ш дээ МАН үеийн үед шинэчлэгдэж өөрчлөгдөж ирсэн Өнөөдөр цаг үедээ тохироод үүргээ гүйцэтгээд явж байна даа
Одооны лам, нам хоёр шиг хэрэггүй юм алга. Монголын лам, нам хоёр бол Монголын ард түмнийн оюун санааг сорон мөлжигчид, эх орныхоо эд баялаг, эрх мэдэлд хязгааргүй шунагчид болсон бна даа.
bayarlalaa.
болж бүтхээрээ ажиллаж л байна үхсэн ацны судлаач
Ер нь бол ардчиллынханд ч байгаа асуудал биш. Бидний монголчууд аливааг заавал нугалаа туйлшрал завхрал болгодог ард түмэн юм.Хууль,дүрэм,ёс журмыг өдөр тутмын дадал болгон хэрэгжүүлж, ёс суртахууны хэм хэмжээг насан туршийн тангараг болгох сэтгэлийн тэнхээ алга. Энэ туйлширч нугалаа хийдлэг сэтгэхүй манай онцлог болсон юм.Талийгаач С.Зориг,Манай ард түмэн эмэгтэй хүн шиг туйлширч сэтгэх юм гэж хэлж байсан. МАХН н Даш-Ёндон гуай Төв үзэл гэдэг томьёолол гаргаж байсан. Энэ бүхэн бол манай сэтгэгчид бидний логик сэтгэлгээ хэвийн биш байгааг анзаарч хараад засахсан гэж байсны жишээ юм. Аливаад туйлын буруу, туйлын зөв гэж байхгүй. Буддын шашинд ч ингэж номлодог. Бид сүүлийн үед нэг л их бачуурсан хүмүүс байх болж. Яг үнэндээ бол манай нийгэмд байгаа бүх асуудал бүх улс оронд байдаг зүйл бөгөөд зарим талаараа биднээс дэвшилттэй ч нөгөө талаараа манайхаас ч доор ,зарим нь манайхаас зарим талаараа доор ч зарим талаараа хамаагүй дээр байгаа ийм л зүйл.Бид сүйд болоод сөнөсөн юм байхгүй.
Эрдэнэтийн зэс молибдений хулгай,60 тэрбумын албан тушаалын наймаа, .ЖДҮ, Хөгжлийн банкны хулгай,Нүүрсний хулгай .Энэ МАН ячихсан нам бэ? МАН үнэн утгаараа мафийн байгууллага болжээ..
Чулуунжав гуай улс нь улс биш болчихоод байхад түүн доторхийг тийм ийм байна гэж гоочлоод үр дүн гарахгүй шүү дээ. Таны наад бичээд байгаа бүхэн улс орныг улам бутаргаж нэг нэгнээ нам ламаар нь ялган гадуурхах, үзэн ядахад л нэмэртэй гэдгийг ухаарч байна уу?
Тэнэг зарим нь бүр байхгүй болчихсон коммунизмыг намнаж устгах тухай л сэтгэгдлээ бичээд сууж байна шүү дээ. Улс орон доройтох гэж үүнийг хэлдэг юм. Иргэн бүр нь ухаан муутай болчихсон. Сэтгэцийн өвчтөн элбэгшсэн ийм л улс нийгэм бүрэлдэж байна даа.
.... Ер нь болж бүтэж байгаа юм юу ч алга. Гишүүд, сайд дарга нар авилга, хулгай, луйврыг цэцэглүүлж, улс орноо тонож, сүйрэлд хүргэж чадаж байна.
ene garchig bol ynen?gehdee hyn terlehtenii bolon Mongol ylasiin dotoodiin bolon gadaadiin ylas ornuudaas irdeg ylas toriin nehchel baidal doroi byyrai ylas orond nebterch irdeg darangyilal hegjil debsil geech ni ylas oron dotor iim yzegdeliig yysgedeg baina?....gehdee namaan yarih gej baigaa bol Namaa l yari!ta nar lam nariig orolzyylah saardlaga ygyi!!!ychir ni lam nar bol orchin chagiin nam dagasan hampaanuudaas tes eer syrgaal medlegiig ezemsdeg setgeleen mederch handdag ariun chyhal yhaalag amidraliin heb mayagiig barimtaldag ardyyd syy!!!!harin ter namuudiinhaa tyhai ta nar ahiyhan yarilmzah chini tystai baih syy!!!!!
Lam nariig namtai zeregchyyldeg cham sig teneg ni ilerhiileh bolomjgyi ee!!!ychir ni esreg tesregiin neleelleer tes yalgaatai hoyor tal suu!!chi yum medehgyin ylmaas ene dairaltaan hiilee.lam nariin dotod ilerhiilel tanai namiin syteenyydtei adilhan bys?....
Өөрсдөө босож тэмцсэн ардчилсан хувьсгал анхнаасаа биш, Америкийн сэдсэн өнгөт хувьсгал байсан гэж одоо хардаг. Монголын ард түмний оюун санааны нэгдлийг хагалан хуваах зорилгоор харь шашин хүртэл авчирсан. Өөрийн гэсэн Баабар мэтийн үзэл сурталчтай. Ардчилал хэмээх хүн төрлөхтөний үнэт зүйл мөн ч байж магад. Манайд нутагшсан нь л лав биш. Хэлмэгдүүлэлт, луйвар, шударга бус байдал, хууль хүчнийхэн оролцсон мафижсан тогтолцоо. Ёстой …Бүгд чөтгөр шулам руугаа тонилцгоо!!!
99096338, 99984884 ,89118645 байнга зээл олгож байна
Коммунизмыг муулсан нөхдүүд Маркс Энгельсийн сургаалыг судалсан болов уу? Коммунизмыг зөв байгуулбал хамгийн төгс нийгэм. Гэхдээ нэг алдаатай. Хүний ухаан хүрэхгүй далд ертөнцийг үгүйсгэдэг.
Маш сайн бичжээ. Ийм л байгаа юм. Аргагүй судлаач хүн дээ.
Мэдрэл юм бичдын
МАХН-ыг устгаж татан буулгаж бүх намыг адид гараанаас эхлүүлж өмч хувьчлалыг зөв явуулсан бол ардчидал ингэж буруу замаар орохгүй байсан болов уу? Боловсрод бхгатай,мэдлэг туршлхгагүй, слциализмд байр суураа олж чадаагзй, мөнө албанд тушаал эдэлж үзээгүй, социадизмын дарга нарт атааррсан, шунал ихтэй, зөвхөн хар тодгойгоо бодсон анхны ардчиллагчдын толгойг МАХН эргззлэхэд маш амарран байсан. Ардчидлын хараайцаа нар МАХН-ын дарга Батмөнхийш магтаад хэрэггзй, тэр намаа авё үлдэж гавьяа байгуулаад явсаг.МАХН хамаг буруугаа хуучин удирдагч Ю.Цэдэнбал тэргүүтэй удстөрийн товчоо, НАХЯ-д тохож хэлэгдүүлээд өнгөрсөн шүү дээ.МАН шинэчдэгдээгүй цагт ардчидал зөв замд орохгүй, энэ гам гишзүгээсээ өөр хүнийг хүн гэж үздэггүй. Бас АН өөрөө цэвэршиж ардчиллыг мөнгө албан тушаал гэж үздэг хүмүүсээсээ салар ёстой.