Байгаль, цаг уурын хувьд хамгийн олон дахин, хамгийн их хүчтэй өөрчлөгдөж ирсэн газар нутаг бол Ази тив, одоогийн Төв Азийн өндөрлөг юм. Энэ бүс нутаг ихээхэн нам доор газар байхдаа дулаан, чийглэг, ой мод, үр жимс ихтэй өнөөгийн Амазонка мөрний хөндий мэт байжээ. Олон зуун сая жилийн туршид тийм байгаад аажмаар, мөн хааяа огцомхон, элдвээр өөрчлөгдөж, сүүлийн арваад сая жилийн дотор цаг уур нь сэрүүсэж, эрс тэс болж, амьтад ба ургамлаа ч маш их өөрчилжээ. Нам доор газар байсан Төв Ази өндөрсөн өндөрссөөр өнөөгийн нүүр царайгаа олоход эрс тэс, хахир хатуу болсон цаг уурыг нь дагалдаж хөхтөн амьтад нь ч итгэмээргүй их өөрчлөлтөд оржээ. Зарим амьтад нь жилийн хүйтрэл, мөстлөгтэй саруудыг ичиж, унтаж өнгөрөөдөг болжээ. Зарим хүн дүрстэй мичүүд нь байгаль, цаг уурын өөрчлөлтөнд хариу барьж чадваржсаар байгаад бич-бичин хүн-хүн болж чаджээ. Хүн дүрстэй мичүүдийн хувьсал, хөгжилд сүүлийн сая орчим жилд болж өнгөрсөн 20 шахам удаагийн хүйтрэл, мөстлөг, тэдгээрийн завсраар болж байсан мөн 20 орчим удаагийн дулаарал хүчтэй, шийдвэрлэх хүчин зүйл, гол нөхцөл нь болж нөлөөлжээ. Мичийг хүн болох хүртэл нь өөрчилж чадсан олон удаагийн их өөрчлөлт өөр тив, бүс нутгуудад гараагүй нь үнэн юм. Өнөөгийн шимпанзег яг л иймэрхүү хүнд бэрх нөхцөлд аажмаар оруулах аваас тэд ч мөн хүн болж хувирах боломжтой нь тодорхой болно.
Олон удаагийн хүйтрэл, мөстлөг нь мичүүдийг хүн болтол нь өөрчилж ч чадаж, мөн сүүлчийн хүйтрэл, мөстлөгүүд нь хүмүүсийг бусад тивүүд рүү шахаж, тархааж ч чаджээ. Ингэж л Африк, Австрали, Европ, Азийн бусад хэсэг хүмүүс хэмээх суугуул амьтадтай болжээ. Харин арьсны өнгөний ялгаа, бусад гадаад төрхийн ялгаа бол их хожуу буй болсон зүйл юм.
Нэг зүйлийн амьтан олон өнгөтэй байдаг нь тийм ч ховор, хачин үзэгдэл биш юм. Баавгай гэхэд л хүйтэн бүс нутагт цагаан, сэрүүвтэр бүс нутагт шар, хүрэн, халуун оронд хар, алаг гэх мэт өнгөтэй. Ятуу мөн адил. Өндөр ууланд, тагийн бүсэд амьдардаг амьтдын олонхи нь цайвардуу, газар нь намсах хэрээр өнгө нь өтгөрдөг. Иймэрдүү жишиг хүмүүсийн арьсны хувьд ч байгаа юм. Африк, Австрали, Америкт хүний арьс улаавтар, боровтор, хар, харин Европ чигт, хойд чигт бол шаравтар, цайвар, цагаан байх ажээ. Харин Азийнхан шар арьстай, энэ нь хүн үүсэх үеийн анхдагч өнгө бололтой. Хүмүүсийн арьсны өнгөний дундаж, өндөр намын дундаж, биеийн жингийн дундаж, нүүр царайны хэлбэр, галбирын дундаж нь монголоид юм. Ингэхлээр оюун ухаант хүн үүссэний дараах бүх өөрчлөлт нь энэ дунджаас л хоёр тийшээ явагдсан бололтой...
Мичнээс хүн үүсэх процесс тун ч ужиг, удан үргэлжилжээ. Мод, чулуугаар зэвсэглэсэн, чулуугаар илүү бүтээмжтэй зэвсэг хийж сурсан, бүр чулуун сүх, чулуун хутга, жад мэттэй болж чадах хүртлээ тэд хоёр сая орчим жилийг зарцуулжээ. Одоогоос сая орчим жилийн өмнө бичин хүмүүс хамгийн бүдүүлэг чулуун зэвсэгтэй байсан бол одоогоос 100-40 мянган жилийн хооронд арай боловсронгуй, харин 40-15 мянган жилийн өмнө тусгай тусгай зориулалтын багажнуудтай ч болжээ. Энэ үед чоныг гэршүүлж ан авд ашиглах болсноор амьд холбоотонтой ч болсон байна. Одоогоос 15-8 мянган жилийн үесэд хонь, ямаатай, 10-5 мянган жилийн алдад бод малтай, газар тариалан эрхэлдэг, ваар сав хийдэг, алт, мөнгө, зэс, тугалга хайлуулж ашигладаг, зарим хэсэг нь суурин амьдардаг болж чаджээ. Одоогоос 4 мянган жилийн өмнөөс хүрэл зэвсэгтэн, 2700 жилийн өмнөөс төмөр зэвсэгтэн болж амьтны ертөнцөд хүмүүс хаан суужээ. Хүмүүс зөвхөн амьтны ертөнцөд хаан суусан биш, аажмаар дэлхийн хуурай газар, ус, агаарт ч эзэн нь, эзэгнэгч нь, цаашдын нь хувьсал, өөрчлөлтөнд нь хүчтэй нөлөөлөгч болжээ.
х х х
Өнөөгийн Монгол улсын нутагт ойролцоогоор 800 мянга орчим жилийн өмнө чулуун зэвсэгтэй бичин хүн амьдарч байсан ул мөр, чулуун зэвсэг болон түүнийг хийж байсан буйр бууц олджээ. Хөгжлийн ийм шатандаа тэд хаа нэгтэйгээс, жишээ нь Африкаас нүүдэллэн ирэх боломжгүй юм. Тэгэхлээр Төв Азийн өндөрлөгт бич-бичин хүн-оюун ухаант хүн (Хомосапиенс) үүсэх процесс явагдсан нь үнэн болно.
Төв Азид байгаль-цаг уурийн өнө удаан үргэлжилсэн бэрхшээлийн улмаас бичин хүн улам улам л чадварлаг болсоор оюун ухаант хүний түвшинд хүрээд, олон зуун мянган жилийн туршид өсөж олон болж, зүг зүгтээ тархаж, олон сүрэг болж, улмаар олон янз хэл, соёлтой болцгоожээ. Хүний тоо өсөх хэрээр хүн сүргүүдийн тоо өсөж, тэдгээр нь цаашид мөн олон хуваагдаж, олон олон овог, аймгууд болон салаалжээ. Тархан одсон хүн сүргүүд анхдагч сүргээсээ бүх талаар ихэд өөрчлөгдөж, өөр өөр өнгийн арьстай, өөр өөр царай зүстэй, өөр өөр өнгийн нүдтэй ч болцгоожээ. Харилцдаг хэл нь ч хэдэн зуу, аажмаар хэдэн мянга болж ондоошжээ.
Амьдардаг газар нутаг нэгтэй, ярилцдаг хэл нь адил, бүтээсэн соёл нь төсөөтэй томоохон овог, аймгууд ойртож нягтарсаар тус тус угсаатнуудыг үүсгэжээ. Монгол угсаатан гэхэд л наад зах нь таван мянга орчим жилийн өмнө буй болжээ.
Монгол угсааны хүмүүс анхны төр улсаа байгуулсан нь харин одоогоос 3600 орчим жилийн өмнө бололтой. Хүннү улс байгуулагдсанаасаа хойш томорсоор, бэхэжсээр эзэнт гүрэн болж хувирсан нь нийтийн тооллын өмнөх III зууны эхэн юм. Хятадын Цинь, Хан гүрэнтэй хүч, нэр, нөлөөгөөрөө чацууран зэрэгцэн оршсоор эцэсдээ дөрөв тасарсны нэг нь Сүмбэ улс болно. Сүмбэ улсын төр Нируны төрөөр, Нируны төр Түрэг угсааны улсуудын төрөөр халагджээ. Гэвч монгол угсааны ханлиг, аймгууд дахин хүчирхэгжиж төр засгаа ч сэргээн байгуулж, газар нутгаа ч эргүүлэн авсан түүхтэй.
Дэлхий дээр саяхныг хүртэл биеэ даасан тусгаар төр улсыг байгуулж чадаагүй угсаатнууд цөөнгүй байв. Тэгвэл монгол угсаатан төр улсаа эрт байгуулсан, олон удаа хүчирхэгжиж эзэнт гүрэн болон томорч байсан цөөн угсаатны нэг юм. Томрох, хүчирхэгжих бүрийдээ хүн төрөлхтний түүхэнд чанарын өөрчлөлт, дэвшил авч ирж байсан нь ч үнэн билээ.
Хэрэв Төв Азид оюун ухаант хүн анх үүсээд, өсөж үржээд, олон сүрэг болоод, аажимдаа дэлхийгээр нэг тарсан гэж үзвэл мөнхүү Төв Азиасаа ер салж, холдож үзээгүй, эхэндээ жимс, үр үндэс түүгчид, дараахан нь анчид, цаашдаа малчид-нүүдэлчид болсон монгол угсааны хүмүүс нь энэ дэлхийн бүх угсаатны өвөг угсаатан, өвөг дээдсийн нь өнөөгийн үргэлжлэл, залгамжлагчид нь байж ч мэдэх юм.
Шинжилж судалсаар, шалгаж тогтоосоор, эцсийн эцэст энэ таамаглал нотлогдож ч болох, хүн төрөлхтөн анх үүссэн уугуул нутгаа, анхны өвөг дээдсээ чин үнэнээр нь мэдэж авч ч болох юм шүү. Түүх яван тодордог, түүхэн үнэн алс холдоо л тогтоогддог нь үнэн билээ.
Африкт мич хувьсаж хөгжсөөр, чадваржсаар хүн болох нь битгий хэл хүн амар хялбарт нь автаж доройтсоор мич болчихож ч мэдэх дулаан, үр жимс элбэг, модон дээр амьдрахад хамгийн аюул багатай орчин, нөхцөл хэвээрээ байсан, одоо ч байгаа газар нутаг мөн болно. Ингэхлээр Зүүн Хойд Африкт хүн анх буй болсон гэдэг онол, таамаглалыг эргэж нягтлах, XXI зууны 30-аад оны өндөрлөгөөс шалгах, нотлох шаардлагатай байгаа юм. Урд өмнө нь хийгдсэн таамаглалуудын үндэс болсон материал, баримтуудад худал, дэгс зүйлүүд их байгаа нь ч үнэн болно.
Оюун ухаант хүний үүслийн талаарх урьд өмнийн онол, таамаглалыг үнэнд ойртуулж засварлахыг хичээсэн миний эргэцүүлэл, үндэслэл “Байгалийн хувьслын философи” номонд минь дэлгэрэнгүй өгүүлэгдсэн болохыг уншигчиддаа сонордуулж байна. Болгоож танилцахыг хүсье.
Европоос олдсон Неантертальчуудын чулуужсан ясны шинжилгээний дүн нь тэд хомосапиенсуудтай зэрэгцэн оршиж байсан бичин хүмүүс, хүн болж яваад мөхсөн нэг шугам болж тогтоогджээ. Австралиас олдсон Мунго хүмүүс ойролцоогоор 60-70 мянган жилийн өмнө амьдарч байсан бас нэгэн мөхсөн шугам ажээ. Тэдний ген нь орчин үеийн хүмүүсийнхээс огт өөр байжээ. Харин Австралийн аборигенүүд, Африкийн бушменүүд, Америкийн индианчууд бидэнтэй гарал үүсэл нэгтэй юм.
Амьд биетүүд манай дэлхий дээр л анх үүссэн, хувьсаж хөгжсөн нь үнэн бол хүмүүс бид ердөө л 3,8 тэрбум жилийн туршид хувьсаж, хөгжиж, оюун ухаантан болтлоо төгөлдөржиж чадсан бактери, вирус, бүр хаг, замаг бололтой.
Хүн болж яваад мөхсөн шугам олон байгаа нь бичин хүн олон цэг дээр үүссэн, мөхсөн, харин хомосапиенс ганц цэг, нэг л бүс нутагт үүссэн, үржиж олон болсон, аажмаар тархсан, олон популяци, олон угсаатан болж хувирсан болох нь өндөр магадлалтай юм. Олдсон материал, баримтуудад тулгуурлан хүний үүсэл, гарвалын асуудлыг дахин дахин нягтлах замаар л бид үнэнд ойртох болно. Энэ ажил судлаачдаа хүлээж байна.
Монгол угсаатны түүх хомосапиенсаас шууд эхтэй, хамгийн урт настай, мандал, бадрал болон уналт, доройтол олонтой болох нь өмнө өгүүлэгдсэн зүйлүүдээс тодорхой байна. Өнөө үед гэхэд л монгол угсаатан олон тивд, олон улсад, олон янз статустайгаар аж төрцгөөж байна. Тэдний зарим хэсэг нь угсаатны хувьд мөхөж, тооны хувьд цөөрч, хэл ба соёл нь бусдад уусаж үгүйсгэгдэх боллоо. Жишээ нь буриадууд хэлээ хөгжүүлээгүйгээс бараг бүх нэр үг нь орос болж хэл нь мөхөж байна. Өвөрлөгчид маань орчин үеийн соёл, шинжлэх ухааныг монгол хэлээрээ илэрхийлж сурах, хэлээ баяжуулж, өргөтгөж байх ёстой. Эс тэгвээс хэл нь, авиа нь, үгс нь хятад болсоор монгол хэл тэнд ч бас мөхөх болно.
Хэлийг ер нь ямар үсгээр тэмдэглэж, бичиж байгаа нь чухал биш юм. Уг хэлний авиаг бүрэн, сайн илэрхийлж байгаа бол, аль болох цөөхөн тэмдэгттэй бол, энгийн байх, хэмнэлттэй байх үндсэн зарчимд нийцэж байгаа бол тэр бичиг, үсэг сайнд, оновчтойд тооцогдох ёстой. Хэлийг тэмдэглэх үсэг, бичгийн хувьд үндсэрхэх, өмнөх уламжлалд баригдах, шүтэх нь хоцрогдол, төөрөгдөл, тэнэглэл, бүр мухар сүсгийн илэрхийлэл мөн болно.
Нийгмийн амьдрал, хүний үйл ажиллагааны аль ч тал, хэсэгт харилцааны хэрэглүүр болж чадаж байгаа амьд хэл, орчин үеэ тусгаж, илэрхийлж, аливаа утгыг дамжуулж чадаж байгаа амьд хэл л чухал юм. Мөнхүү амьд, баялаг, хөгжингүй, чөлөөт, сайхан хэл, яриагаа ямар ч бичиг, үсгээр тэмдэглэж байж болно л доо. Үсэг, бичиг ч гэсэн тэмдэгтийнхээ хувьд хөгжиж, шинэчлэгдэж, техникийн шаардлагаар өөрчлөгдөж байх нь мэдээжээр хэвийн үзэгдэл мөн. Хэл, ярианаас аль хойно, хожуу үүссэн бичиг, үсэгт угсаатан бүхэн байнгад л сонголттойгоор хандаж, элдэв янзын бичиг, үсэг хольж, сольж хэрэглэсээр л иржээ. Энд цаг үеийн онцлог байдал, техник-технологийн шинжтэй өөрчлөлт одоо ч, ирээдүйд ч хийгдсээр байх болно.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл(31)
Энэ хорвоогийн хамгийн адгийн муухай хүмүүс.
Профессор Чулуунжав гуай дэлхийн ШУ-нд шийдэгдсэн шахуу асуудлаар тэс хөндлөн юм бичээд байгаа нь нэг их сүрхий өөр үзэл бодолдоо биш зүгээр л дэлхийн ШУ-ны тайлбараа ойлгоогүйтэй холбоотой шиг. 800 мянган жилийн өмнөх хүн нь Эректус гэх төрөл өдгөө устаж мөхсөн гээд дэлхий даяараа мэдэж байхад тэндээс Сапьянс үүсжээ гээд байгаа нь гөрдөөд бна уу, зүгээр мэдэхгүй дээ бна уу. Би бол зүгээр хүн төрөлхтний үүсэл мөхлийн дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн онолоо мэдэхгүй бна л гэж харж бна.
Элдэв удам, угсаа , гарал үүсэл, хөх ногоон толбо, Чингис Мингэс гэж солиорохоо боливол яасан юм бэ? Эхлээд зүгээр л ажил хийж, амьдарч сурмаар байна. Монголчууд аа? Бид Хүннү мүннү, Чингэсийн удам болж хөөрөөд ямар хэрэг байна.
үнэн үнэн. ийм тархи угаалт улс төрийн луйварчдад хэрэгтэй юм шиг байгаа юм. дээрээс нь орос хятадаар дан айлгана. ард түмэн тийш анхаарлаа хандуулж бйах хооронд нөгөө хэдэн улс төрчид нь хамаг юмыг нь шаана
АЖЛАА ХИЙГЭЭД АМЬ ЗУУХАД ЧИНЬ ЭНЭ БИЧГИЙН ХҮН ЯМАР СААД БОЛООД БАЙНА ДАА
Ойд төөрсөн бич адил болгохыг хөршүүд чинь хүсээд байгаа юм шүү дээ тусгаар тогтнол эрх чөлөөндөө цатгалдаад үндэс угсаа эх орноо худалдахаас буцахгүй болсон нөхдүүд их болжнэ
Зөв өө зөв. Эрдэмтэн хүн хөдөлмөрлөж, судалгаан дээрээ үндэслэсэн, сонирхолтой нийтлэл байна. Баярлалаа.
Энгёльс шиг байгалийн түүхийн фиолсофи бичээд байгаа өвгөнд тэр хүүк мүүк нь анхаарч үзэж нэг юм өгөөчээ ! Нэг гэм нь Сяньби Жужан Кидан гэж хэлж чаддаггүй өвгөн дө !
Монголчууд одоо ч гэсэн шинжлэх ухааныг шүтдэггүй, аль галавын үеийн Чингис гэгч этгээдийг шүтдэг бичнүүд шүү дээ.
1921 онд Хятадын гамингуудыг хөөж тусгаар тогтносон МУ-ыг байгуулсан Сүхбаатарын гавъяа , 44 жил МУ -ыг социализмын замаар удирдаж ХАА -АҮ -ийн орон болгож хөгжүүлсэн Цэдэнбалын гавъяаг ард иргэдийн тархинаас устгах гэсэн МАН АН -ын хулгайч нарт Чингэсийн нэр барьж цаг хожиж байгаа.
Хятадын гаминг чинь Монголын алтан ургийнхан урьж авчраад дараагаар. хойноос барон унгерн хөөж гаргасан шүү дээ.
юм уншаач дээ
Ene hugshun sanaaniihaa zorgoor burah yumaa...Tuuhiig hudal shaaj bolno.. Harin shinjleh uhaaniig (biologi) batlah notloh baromtaar sidalj dugnedeg bolohoos tseejnii pyangaar gurduggui uym ....Savsag tugtsug uu!!!!!
Болиочээ, вун сармагчин болоод явчихваа? Монголчууп бид чинь хөх чонын удамтай гэдэг биздээ. Сармагчингаас гаралтай чинь вьетнам, африкийнхан байхгүй юу.
Чингис хасаг хун моноос мон
chingis nazarbaev 2 mongol gedgee uursduu medej baigaa. kkk
хасаг алан бомбоо ална шүү
мөн дураараа шаах юмаа. Цэвээндоржийн Баянхонгороос олдог 800К жилийн өмнөх хомойд монголын түүхтэй огт хамаагүй, тэр бол хомо эрэктикус гэх бичин хүмүүс, аль дээр үед мөхөөд алга болсон. 100 мянган жилийн өмнө үүсч 40К жилийн өмнө Африкаас гарч нүүдэллэсэн хомо сапиэнсүүдтай зэрэгцээд 6-7 зүйлийн хомойдууд амьдарч байсан ч одоогийн хүнээс бусад нь бүгд сөхөж алга болсон. Эдгээр хомойдууд нэг нь нөгөөгөөсөө үүсээгүй, тусдаа үүсэлтэй. Нэг үгэндээ сармагчингууд ажил хөдөлмөр хийж янз бүрийн дүрсэд хувилсаар өнөөгийн бид үүссэн юм бишээ. Хамгийн сүүлчийнх нь 15К жилийн өмнө мөхөж алга болсон нейнтерталийн хүн юм. За цааш нь Сүмбэ улс, Нирун улс гэж байдаггүй юмаа. Огт мэдэхгүй юмаараа энэ мэргэжлээс тэс ондоо хүн ингэж дураараа шаах нь өөрт нь сонин байдаг байх. Шинжлэх ухааныг ойлгодоггүй юм гэхэд ядахнаа хар барагцаагаар хүндэтгэж байгаач дээ.
Хүний төрөлтөн 3 сая жмлийн өмнө Африкт үүссэн , 6-7 сая жилийн өмнө сармагчнаас салсан, Носо сапиэнсаас өмнө Африкаас гарсан нь үнэн ч тэр Номо Эректяс одоогоор дундад Ази Хятдад олдсон,
күн Африкаас үүсэйгүүн Зөвкөн манай Увсад анк үүссэншүү күлгайчуудаа Кудлаа гэвэл манай жавкланг хар
Nuguu Africa tuvees uuseed tarsan ntr gedeg onol taamag uurchlugdsiimu
Дэлхийн том том эрдэмтэд лабортой антропологийг манай нэг жалгын монгол ухаанаар бут нэргинэ гэж байхгүй ээ ! Уншиж судалсан юм даан ч алга
Ха ха, Профессор хүн бичсэн гэхэд үнэмшмээргүй. Босоо Хөх Монголынхны нэг нь бичсэн байх.
Хүн сармагчингаас үүссэн гэж худлаа.
Хүн төв азид үүсэлтэй гэдэг санаа зөвхөн Чулунжавынх ч биш байхаа. Америкийн Осборн анх анх хэлсэн байж болох юм. Профессор Чулуунжавын онцлог бол энэ асуудлыг нотлох батлах талаар санаа тавьдаг, олон сонирхолтой санаа дэвшүүлдэг эрдэмтэн гэж боддог. Сармагчин хувьсахад байгаль цаг уурын дарамт 2 талтай нөлөөлж болно.Нэг талаас үнэхээр Чукагийн хэлээд байгаа Хомосапиенс рүү шилжихэд эерэг нөлөөлж болно. Гэтэл нөгөө талаас хэт хахир хатуу байсан бол сөрөг ч байж болно. Иймд юуны өмнө Африк тив, Ази тив хоёрт гарсан өөрчлөлтийг наад зах нь сүүлийн хэдэн сая жилийн туршид ямар байсныг харьцуулж харах нь зүйтэй. Үүнийг хүсвэл өнөөгийн шинжлэх ухаан хийж чадна. Хэрвээ Ази гэж тогтоогдвол хүний шинжлэх ухаан юугаараа баяжиж,ямар ололт амжилтад хүрэх, түүхэнд юу өөрчлөгдөхийг давхар хэлж өгч байвал зүгээр юм. ЭНэ нь асуудлыг бодитой авч үзэхэд хөшүүрэг болох учиртай. Эс бөгөөс хаана үүссэн нь ач холбогдолгүй гэж үздэг хүмүүс олон байх бололтой.
Нэгнээ харааж зүхэлгүй шинжлэх ухаанчаар мэтгэлцэх нь л гол .
Ямарч сэдэв дэвшүүлсэн байг ухаалгаар зөв мэтгэлцэх нь хамгийн чухал
Чулуунжав гуайдаа амжилт хүсье
huue malnuudaa joohon yum unsh, delhiin erdemted odoo yu gej bichij ehelj bgaa tuhai helsen bn, magadlal bairaa solij bgaag medehgui afrikaas irsen tsasnii uhernuuud hahahaha
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
Чулуунжав чухал шинэ санааг хөнджээ..гол нь шинэ санаа..Ийм чухал асуудлыг зоригтой дэвшүүлсэнийх нь төлөө БАЯР ХҮРГЭЕ...Өөрийгөө эрдэмтэн гэх бусад нөхөд юугаа хийж сууна вэ..ядаж нэг санаа дэвшүүлээч ээ...Сэдвээ огтоос ойлгодоггүй хэцүү хүмүүсийн донгосох энд хамаагүй.тэд угаасаа хаягдсан БӨБӨ нар..