(үргэлжлэл бий)
Украин 7 улстай, ОХУ 14 улстай хиллэдэг. Шууд хиллэдэг улсуудын заримд нь улстөрийн ноён нуруугүй, болчимгүй, хөнгөн хөвсөргөн хүмүүс төрийн эрхэнд гарчихаад бурууг, булхайг үйлдээд эхэлвэл, бүр давраад бүс нутгийн болон холын харгис хүчнүүдээр ил, далд дэмжүүлээд зүй бусаар аашлаад эхэлбэл энэ нь тун ч хэцүү асуудлыг үүддэг юм байна. Дэлхийн дайн, цөмийн сүйрэлд ч хүргэж болох аюулын эзэд нь өнөө үед яг л ийм болчимгүй, хөнгөн хөвсгөр, хөгшин залуу, эр эм арав гаруй улстөрчид болчихлоо.
Энэ зуунд, бидний үед өөрсдийгөө оросууд, украинчууд гэж нэрлэж байгаа хүмүүс бол түүхэндээ нэгдэж, нийлж ч байсан, бас салж холдож ч байсан, ижил нийтлэг зүйл ч ихтэй, бас ялгаа, зөрөө ч ихтэй хүн зон юм. Тэд нэг туг, нэг дээвэр дор эвтэй, найртай аж төрж байсан мөртлөө өнөөдөр хоорондоо дайтаж байна. Ингэхлээр тэднийг хагалах, бүр дайсагнуулах том шалтгаан, гадны хүчин зүйл буй болжээ.
Газар нутгаа, өмч хөрөнгөө булаацалдсан бол хэсэгхээн эвдрэлцээд, төдхөн л хэлэлцэж, тохиролцдог. Энэ бол нийтлэг жишиг. Гэтэл тэд наад зах нь л арав гаруй жил зөрчилдөж, жил гаруй тулалдлаа.
Үргэлжлүүлээд ч дайтах нь тодорхой болчихлоо. Үзэл санааны хувьд эрс тэс, үл эвлэрэх зөрчилд орж, эсрэг этгээдээ устгаж байж л дуусдаг дайн байлдаан л ужгирдаг, унтардаггүй, дахин давтан дүрэлзэн асдаг жамтай. Ингэхлээр энд үзэл санааны ноцтой шалтгаан, гадны том нөлөө, системийн шинжтэй өш хонзон, далд нууц зорилго, эртнээс уламжлагдсан үндэс, суурь байгаа нь тодорхой болчихлоо. Энэ талаар л би уншигчидтай санал, бодлоо хуваалцах гэсэн юм. Үнэн мэдлэг, зөв мэдээлэл, иш үндэстэй гаргалгаа, дүгнэлтүүдээ уншигчид ч надтай хуваалцах бизээ.
“Энэ дайн цаашаа шатлан өргөжих аваас дэлхийн 3-р дайн болж хувирна. Яг үнэнийг хэлэх аваас ОХУ, АНУ-ын хоорондох дайн болно. АНУ-ын хүчиндээ эрдсэн, биеэ тоосон, аархсан олигархиуд Хятадыг өөрсдийнхээ эсрэг хандуулчихаж мэднэ. Дайн сунжирч, талууд улангасаж, цөхөрч, эрээ цээрээ алдаж ч мэднэ. Төгсгөх ганц арга нь цөмийн цохилт болж төсөөлөгдөж эхэлнэ. Төсөөлөл бүхэн л шийдвэрийн эхлэл болдог жамтай” хэмээн сэтгэгчид ч олон байна.
Энэ дайн олон үндэс, олон шалтгаан, олон хүчин зүйл, олон оролцогч, олон сонирхогч, том жижиг олон нууц эзэдтэй байгаа нь оюунлаг, ухаалаг хүн бүрийн сэтгэлд эвгүйцэл, жийрхлийг төрүүлж байна. Дайны ажиллагааг эхлүүлсэнд нь дотроо талархаж байгаа хүн дайснуудын нь дунд ч олон байгаа болов уу. Оросын холбооны улс задарлаа, мөхлөө гэхэд олигтой үр дүн гарахгүй гэж харамсаж буй хүн ч олон байна. Оросуудын зөв шүү дээ, дайнд зөв тал нь л ялдаг юм хэмээх судлаач ч олон байна.
21 дүгээр зуунд, бидний амьд ахуйд Дэлхий дахин маань ерөнхийдөө яаж, юунд хөтлөгдөж, юугаар хөглөгдөж, ямар алдаа, оноотойгоор аж төрж байна вэ? Том, хүчирхэг орнуудын хэн нь юу хүсэж, хэнтэй өрсөлдөж, хэнийг гар, хөлөө болгон ашиглаж, хэнд хичнээн хэмжээний хохирол үзүүлж, цаанаа ямар зорилго агуулж, яг хэрэг дээрээ өөрсдийгөө хэн болохыг илчилж, түүхэнд сайн, муу ямраар үлдэхийгээ харуулж байна вэ? Одоо байгаа 200 гаруй улс орон нэг бүрд ядаж л 1-2 ухаалаг хүн, судлаач ийм асуулт өөртөө тавьж, үнэнд тун ойролцоогоор хариулж, өнөөдрийн Дэлхий дахиныг ухааруулж, гэгээрүүлмээр байна.
200-400 ухаалаг иргэн, судлаачид 200-400 өгүүлэл бичих аваас тэдгээр нь нийлээд нэг ном болноо доо. Тэр номыг улс орон бүр эх хэлэндээ орчуулж хэвлээд, болж өгвөл бүх иргэддээ уншуулж судлуулах аваас хүн төрөлхтөн түүхэндээ анх удаа томоос томоор гэгээрэх, ухаажих болно. Ийм ажлыг НҮБ эрхэлж хэрэгжүүлэх сэтгэл, ухаан даан ч алга бололтой.
200-400 ширхэг шилдэг өгүүлэл уншсан хэн боловч тун ч олныг ухаарч, үнэнийг таньж, оюун ухаан нь тэлж, цэгцэрч, мөн ч гүн алсуур сэтгэж эхэлнэ дээ. Ялангуяа улс орон нэг бүрийн Гадаад харилцааны яамдын ажилтнуудад тун ч их хэрэг болно.
Улс орон бүрээс 1-2 хүн гэсний учир нь одоо улс орон бүрээс л шахуу олон арван хүн Орос, Украины дайны талаар элдвийг бичиж байна. Бүр уралдаж шахуу, уралцаж шахуу бичицгээх юм. Гэхдээ тэдний бичиж, өгүүлж буй зүйлүүдийн 90 гаруй хувь нь өрөөсгөл, нэг л талыг барьсан, уг дайны түүхэн шалтгаан, өнөөгийн нөхцөл, цаад эзэд, далд санаархал, ойворгон олхиогүй гэнэхэн улстөрчдийн хийрхэл мэтийг илчилж үнэнрүү ойртож чадаагүй, байдлыг үнэн мэдлэг, зөв мэдээллийн үндсэн дээр шинжилж, дүгнэж чадаагүй, шар сонины гэгдэхээр, өнгөцхөн, тэнэгхэн, нийтлэлүүд л байгаа болно. Зарим нь өөрөө өөртэйгээ зөрчилдсөн, ойлгоход ч хэцүү, хэнд ч хэрэггүй, уншсан хүн зарцуулсан цагтаа харамсахаар нийтлэлүүд олон буй. 21 дүгээр зууны 30-аад онд нэгэн онцлог ажиглагдах боллоо. Энэ бол Америк, Европ, Ази тивийн олон орон жинхэнэ улстөрчид, жинхэнэ сэхээтнүүдээ үгүйлэх болсон эмгэнэл юм.
Европ тивийн бараг бүх улс орны төрийн жолоо популистууд, алиа салбадай нарын гарт орчихлоо. Америк тивд ч гэсэн дээрдэх юм алга.
Азийн хэд хэдэн орон АНУ-ын вассал шахуу болчихлоо. Гэтэл энэ эмгэнэлтэй зэрэгцээд милитаризм, нацизм, фашизм, реваншизмын томуу, тахал дэгдчихлээ. Яг л ийм нөхцөлд цусны үнэртэй алтанд шунадаг архаг хууч өвчин нь АНУ-ын төр, засгийн далд, нууц эздэд хөдөлж, сэдэрч, хүндэрлээ. Тэд цусыг далай шиг цалгиулж, алтыг мөндөр мэт оруулахыг хүсэж, хүсэлдээ хөтлөгдөн бүр улайрч орхилоо. Улангасч, донтсон тэдэнд дэлхийн гуравдугаар дайн, цөмийн сүйрэл ч аюул биш, ашиг болж төсөөлөгдөх төлөвтэй. Энэхүү жолоогүй хүсэл, шуналаа хэрэгжүүлэхээр тэд оролдож, хаана л бол хаана дайн, самуун дэгдээж, гал дээр тос нэмэж, “хүний гараар могой бариулж”, “түймэр бүхнийг бензинээр унтраах” онол дэвшүүлж, хэвлэл-мэдээллийн хэрэгсэл бүхнийг “үнэнийг худал болгодог, цагааныг хар болгодог” ид шидэд сургаж, өөрсөддөө үйлчлүүлж байна. Товчхон хэлэх юм бол Дэлхий дахины Барууныхан хэмээгдэгч хэсэг нь эрүүл бус болчихлоо, итгэл хүлээх нэр, хүндгүй болчихлоо. Тэд өөрсдийгөө нийт хүн төрөлхтөний дайсан болгож ч мэдэхээр хэмжээнд хүргэж шившиглээд байна. Хүмүүнлэг, энэрэнгүй зан чанар, ёс суртахуунаа тэд хаяж, гээж дуусах төлөвтэй болов. Тэд өөрсдөөсөө бусдыг устгах махчин араатанд ч баймгүй замыг сонгож мэдэхээр болчихжээ. Хамгийн харгис үзэл сурталд тэд шунан автагдах шинжийг олжээ. Галзуурсан араатныг аргагүйн эрхээр хөнөөдөгтэй адилхан арга хэмжээг тэдний хувьд хэрэглэхээс өөр гарц үлдэхгүй байж ч мэдэх юм. Хэрэг явдал ийм хэмжээнд хүртлээ даамжрахгүй байгаасай гэж өнөөдөр аль ч орны жирийн иргэд хүсэж, залбирцгааж байна.
Хүн төрөлхтөний хамгийн хөгжингүй, соёлтой хэсэг гэгдэгч Баруун Европ, АНУ хоёр Орос, Украины дайны гал дээр тос нэмсээр байгаа нь эцэсдээ юунд хүргэх бол оо? Ер нь энэ дайны шалтгаан нь юу юм бэ? Гол буруутан нь хэн юм бэ? Энэ дайны учруулах хор, хөнөөлийг аль болохоор ихэсгэх нь хэнд ашигтай юм бэ? Орос хүн, Оросын ард түмнийг үзэн ядах, бүр алж хядахыг уриалж, дэврээж байгаа хүмүүс хэн юм бэ? Тэдний үзэл, хүслийн уг сурвалж, шалтгаан нь юу юм бэ? Эдгээр асуултанд хариулахыг оролдож, цөөн зүйлийг өгүүлье.
Оросын Холбооны Улс хоёр тив дамнасан газар нутагтай, гадаад их далайд гарах олон гарцтай, Хойд мөсөн далайд ч эзэмшил газартай асар том орон, асар их баялгийн эзэн, олон ч хүн амтай, олон ч угсаатны ард түмэн, цэрэг зэвсгийн их хүчтэй, цөмийн зэвсэгтэй, хүчтэй төр, засагтай. Бараг л 600 жилийн туршид Орос орон дэлхийн хүчирхэг улсын нэг байж чаджээ. 21 дүгээр зуунд ОХУ нь дэлхий дахины олон төвийн нэг нь болон оршиж байна.
ОХУ-ын баруун, баруун хойд талд Европын холбооны улсууд, өмнө, зүүн өмнө талд хүчирхэг Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос улс бий.
Баруун Европын хүчирхэг улсууд нь харьцангуй бага газар нутагтай, олон хүн амтай, нэг хэсэг нь далайд гарцгүй, гэхдээ ихэнх нь олон колони эзэмшдэг байлаа. Колонийн систем задран унаснаар тэд уугуул газар нутгийнхаа л эзэд болон үлджээ. Иймээс тэдний нүдэнд Орос орон далай их газар нутаг, далай их баялаг, асар том орон зай болж харагдах нь тодорхой билээ. Тэдний газар нутгийг бүгдийг нь нийлүүлээд ч Оросынхаас бага юм.
Америк, Африк, Австралид, мөн Азид олон колони эзэмшиж, колони орнуудын баялгийг цөлмөн хурааж баяжсан Барууныхны хувьд байнгад л хөгжлөөр сул гэгддэг байсан Оросын газар нутаг, баялаг шуналыг хөдөлгөж авах өвөрчлөх сэтгэлийг нь татсаар байсан нь түүхэн үнэн юм. Тийм дээрээс ч барууны аль нэгэн орон хүчирхэгжих, бусдаа нөлөө, хараандаа авах болгондоо л ёс юм шиг Оросод довтолж, бараг бүгдээрээ шахам хүчээ нэгтгэн тулалдаж, ялагдсаар иржээ. Жишээ болгож Крымийн дайн, дэлхийн 1 ба 2 дугаар дайн, Орос дахь иргэний дайны үеийн интервенци, нэмээд Наполеоны Оросруух довтолгооныг дурдаж болох юм. Наполеон, Гитлер хоёр Европын нэгдсэн их хүчээр Орост довтлоод ялагджээ. Тэд Оросыг задлах, газар нутгийг булаах, нэр нөлөөг нь сулруулах, хамсаатнууддаа хувь хүртээх, баялгийг нь цөлмөн авах, колончлохыг хүссээр байжээ. Гэвч тухай бүрдээ ялагдал хүлээж, өөрсдөө хохирч, хаад жанжид нь нэр, нөлөөгөө алдаж байв. Харин энэ бүх ялагдал нь хонзогнолыг үлдээж, удаах түрэмгийллийг үүдэж, элдэв харгис сурталд түлхээс болж, дэлхийд жанжлахыг хүсэгчдийн гар хөл болж хувирахад хүргэж иржээ.
Өөрсдөө сэдэж, өдөөж, дэгдээсэн том том дайны дараах бодит байдалтай барууныхан ер эвлэрч байсангүй. Тэр хэрээрээ ч элдвээр хохирсоор байжээ.
Ойрхны хүрээллийг нь л ил, далд бэлдэж, өөгшүүлж, түлхэлсээр Оросруу довтлуулах ажлыг ихэнхдээ Их Британи хийсээр ирсэн бол одоо АНУ уг ажлын эцсийн захиалагч болжээ. Оросын эсрэг хандсан нэгдсэн хүчний бүрэлдэхүүнд Азиас ч зарим орон оролцох болов.
Шуудхан үнэнийг хэлэх аваас хэрэгтэй зүйлсээ Оросоос худалдаж, солилцож авах биш булааж авахыг хүсэгчдийн тоо өссөөр байна. Төр, засгийн эрхэнд нь ойворгон, болчимгүй, шуналдаа хөтлөгдсөн хүмүүс сонгогдон орчихсон олон улс орон Америк-Английн урт уурганд баригдаад, чөдөрлөгджээ. Ардчилсан төр, засгийн нөхцөлд буй болдог олон талт, задгайдуу байдлыг Барууны олигархиуд тун ч овжинаар, бүр сурмагаар ашиглаад дадчихжээ. Улс орон бүхэнд л байсаар байдаг гэнэн, ойворгон, болчимгүй хүн, хүчийг олигархиуд олзлон аваад гар хөлөө, бууны нохой болгон ашиглаж бусармаг зорилгоо гүйцэлдүүлсээр байх боллоо.
Авторитар, тотолитар дэглэмийг, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг, уламжлалт, өвөрмэц нийгмүүдийг ардчилах, либеральчлах нь маш хянуур, болгоомжтой хийвээс зохих, ухаалаг, туршлагатай хүн, хүчний эрхлэн хэрэгжүүлэх ажил мөн юм.
Ардчилал, либеральчлалыг цуурай, дуулианаар эхлүүлж, хяналт, шалгалтгүйгээр, популист арга, хэлбэрээр хэрэгжүүлж, үргэлжлүүлсэн улс орон бүр ихээхэн цаг алдаж, том том хохирлыг үзжээ.
СССР-ийн бүрэлдэхүүнд байх үеийн нь Украиныг хэн ч муучилж, шүүмжилж байсангүй. Харин бүрэлдэхүүнээс гарсны дараа, 2010-аад оноос эхлээд л энэ улсын байдал, ялангуяа үзэл суртал дахь эргэлзээтэй, алдаатай үзэгдлүүд нь таагүй хандлагыг төрүүлэх болжээ.
Хүн амын 30 орчим хувь нь өөрсдийгөө орос угсаатан гэж тооцдог байтал тэднийгээ элдвээр хавчих болсон, бүр гадуурхах, хөөх туух болсон, удалгүй тэднийг устгах бодлогод шилжсэн нь гайхшрал, жигшил, эсэргүүцэл төрүүлэх болов. Төр засагт нь тогтворгүй байдал ноёрхож, хүн амын нь дунд нацист, фашист үзэл санаа сэргэж, хууль ёс зөрчигдөж, үймээн самуун дэгдэж, өнгөт хувьсгал гарч, Украин милитаризмд олзлогджээ. Оросын гэх бүх зүйлийг (хэл, соёл, түүх, хөшөө дурсгал гм) үзэн ядах үзэл, уур амьсгал төрийн нь бодлого, хандлага болов.
Украин Европын холбоо, Натод элсээд ОХУ-д дайсагнагч хүчин болох нь хэн бүхэнд ойлгомжтой болжээ. Чухамхүү ийм нөхцөл, тохирооны улмаас л ОХУ, Украины хооронд цэрэг-дайны үйл ажиллагаа эхэлжээ.
Милитаризм, нацизм, фашизмд автсан, бактериологийн зэвсэг хийхийг оролдсон, цөмийн зэвсэгтэй болохыг санаархсан, орос хэл, соёлтой иргэдийнхээ эсрэг геноцид хийсэн гэх хэрэгт ОХУ Украиныг буруутгаж байна. ОХУ-д энэ талаар хангалттай их баримт, материал буй ажээ. “Өөрийн аюулгүй байдал, ашиг, сонирхлоо хамгаалах, орос хэл, соёл бүхий олон сая хүнийг хамгаалах, хими-бактериологи, цөмийн аюулаас хүн төрөлхтөнг хамгаалах зорилгоор Цэрэг дайны тусгай ажиллагаа эхлүүлсэн” гэж ОХУ дэлхий нийтэд зарлаад байна.
Сионы мэргэдийн протоколуудын үзэл санаа, Англо-саксоны конкистадоруудын үзэл санаа, Германы фашистуудын үзэл санаа шинэ өнгө аястайгаар, шинэ шинэ субьектуудыг эзэгнэн амилж байна уу даа гэж ч бодогдох боллоо.
Америк тивд цагаачилж очоод улаан арьстангуудыг хүн гэж үзэхгүйгээр, өрөвдөх сэтгэлгүйгээр алж хядсан, мөн Африк тивд очоод хар арьстангуудыг алж, агнаж, боол болгон худалдаж зэрлэгшсэн, Европоос гаралтай конкистадоруудын (булаан эзлэгчид) хувьд одоо, 21 дүгээр зуунд Азийн шар арьстангуудтай яг л тэгж дээрэлхэж, доромжилж хандах нь тэдний хувьд хэвийн гэж л үзэгдэх зүйл юм. Хүнтэй хүн шиг харьцах соёл, сэтгэл тэдэнд байдаггүй нь Вьетнамд, Солонгост, Афганистанд, Иракт, Сирид, Ливид батлагдчихлаа шүү дээ. Иймд 21 дүгээр зууны туршид, тэдний ааш авир хүмүүнлэг болох хүртэл хүн төрөлхтөн америкчуудаас болгооомжлох нь зөв болно. Түүх ингэж хэлүүлж байна.
Тулхтай, туршлагатай, дэлхийд томдоо орох улстөрчид Ази, Латин Америк, Африкийн олон том орны төрийн жолоог атгаж байгаа нь өнөөгийн хүн төрөлхтөний аз ёндоо юм. Дэлхийн 3-р дайны аюулаас, цөмийн сүйрлээс Тэд дэлхий дахиныг хамгаалж чадах бизээ. Хүн төрөлхтөний хүмүүнлэг, ухаалаг, ёс суртахуунтай хэсэг өнөөдөр ингэж найдаж, үүнд итгэж, гэхдээ ихээхэн түгшүүртэйгээр өдөр, шөнийг өнгөрөөж байна.
Дэлхий хүмүүсээ даахаа больчихвуу, эсвэл Барууны элитүүд, олигархиуд хүн биш болцгоочихвуу? Хүний үхэл, зовлон, гамшиг, цус, нулимс Барууныхны хувьд санааг нь зовоох, гараа сунгах, туслахыг эрмэлзэх зүйл байхаа больсон байна. Газар хөдөлж Сирид хүүхдүүд, эмэгтэйчүүд, хөгшид нурангид дарагдан амьдаараа булшлагдах үед дээр дурдсан хүмүүн бусын сэтгэл, хандлага дахиад л нотлогдлоо.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл(123)
Зөв зөв
СЛАВА РОССИИ
БУСАД НЬ ЯАХАВ ГЭЖ САНАЯ, ХАРИН ЛУЙВРААР Ч БАЙ, ХАГАРТЛАА ХУЛГАЙ ЗЭЛГИЙ ХИЙСЭН Ч БАЙ, УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭЖ 8 ЖИЛ ДУРААРАА ДУРГИЖ АТИГАР ХАР БИЕНИЙХЭЭ ЖАРГАЛЫГ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ ХӨӨЧИХӨӨД ОДОО БОЛОХООР УРД ХОЙД ХӨРШТЭЙ ЭВДРЭЛЦҮҮЛЭХ БАШИР МУУ АРГА БҮХНИЙГ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ГЭГЧИЙГ ТӨР ТҮМЭН АЛЬ ХЭДИЙНЭЭ ХАРААЛААД БАЙГАА БИЗЭЭ. ТИЙМ ДАВАРСАН МУУХАЙ ЭТГЭЭДИЙГ ГАНЦХАН ЭНЭ ГАЙТАЙ ҮЙЛЭЭР НЬ УЛС ОРНЫ ЭРХ АШГААС УРВАН ТЭРСЭЛСЭН ГЭЖ ЯАЖ Ч ЯЛЛАСАН БОЛНО, ТЭГЭХ Ч БИЗ.
ХАЖУУ АЙЛЫН ЧИНЬ СОГТУУ ТОЛГОЙ ТАНАЙД ОРЖ ИРЭЭД АВГАЙ ХҮҮХЭД ЭЭ ОЛИГТОЙ АВЧ ЯВЖ ЧАДАХГҮЙ БАЙНА БИ ТАНАЙХЫГ ТОХИНУУЛААД ӨГНӨӨ ГЭЭД СОЛИОРООД БАЙВАЛ САЙХАН БАЙХ УУ АЙН
setgegdeluudees harj baihad manai mongolchuud neg uye bodvol medeelel saitai, iluu gyarhai bolsond mash ih bayarlaj baina. amerik, baruuniig huuhed shig genen dagadag, morooddog baisan ue negent ongorson bololtoi.
Орос ч гэсэн эзлэн түрэмгийлж колончилсон нутгаа өгөх хэрэгтэй тийм юм болох вий гэжэл ийм янз бүрийн аймшигт яргалал үйлдэж байдаг нь оросын түүх өөр түүх гэж орост байхгүй
За энэ хөгшин одоо улин хуцхаө болио,,,,
Энэ хорвоогийн дайн дажнаас зугтаж аврал олон сая дүрвэгсэд яагаад Баруун Европ Америк руу амиа насаа дэнслэн байж зорино вэ. Яагаад гэвэл Европ Америк Япон улсууд хүн төрөлхтний хөгжил дэвшлийн түүчээ болж хүний эрх эрх чөлөөг дээдлэдэг учраас тэнд хэн байх нь чухал биш хүн байх нь чухал учраас дайн дажин байтугай энх амгалан улс орнуудаас ч тухайлбал Монголоос олон арван мянган иргэд амьдарч байна. Тийшээ ч явахыг хүсэгчид улам ихэсж байна.
Америкийн хуурамч ардчилагчид болон тэдний ард байгаа банк санхүүгийн эзэд галт зэвсэг үйлдвэрлэгчид хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувийн эздэд орос улс болон бусад улс орнуудын газар нутаг эрдэс баялаг улс төрд нь нөлөөгөө тогтоох нь чухал болохоос орос болон бусад орны тусгаар тогтнол, оршин тогтнол чухал биш.
Тэд өөрсдийн нутаг дэвсгэр дээр дайн хийхгүй л дээ. Дандаа бусдын нутаг дэвсгэрт дайн өдөөж байдаг шүү. Дэлхий дээр хүн ам нь хамгийн аз жаргалтай амьдардаг улс Америк, Англи лав биш. Америк баян байхаас яах вэ дээ. Хэвлэсэн цаасаараа бусдын эд материал, баялгийг худалдан авч байгаа юм чинь!
192.82.70.12 чи ухаалаг байл даа .Улс төрийн бодлого , аж амьдралын байдал тус тус даа .Чиний ажил амьдрал чинь сайн байсан ч олны дунд биеэ тоосон , бусдыг үл тоомсрлох 2 тусдаа асуудал.Сүүлдээ чи нурж унана гээд хялбараар ойлгочих.
Америк барууныханы АМ ,АЖИЛ ХОЕР нь дандаа зөрж байдаг. Ер нь хүн төрөлхтөний дайсан бол Америк барууныхан шүү дээ. ДАЙН тулаан хүчирхийлэл , өнгөт хувьсгал, тархи угаалт , бусад орны дотоод хэрэгт оролцох , Э/З ийн аргаар боймлох, колоничлох зэрэг нь амер ик барууныханыжирийн үзэгдэл. Зарим хүмүүс та нар хаана очиж ажилладаг бэ гэх юм.Барууныхан болон АНУ д хөгжил байж болно.Хөгжилтэй нь үнэн.Харин УЛСТӨРЧИД НЬ хүн төрөлхтөний эсрэг гэдгийг л юм уншдаг хүнд энгийн л ойлголт шүү дээ.Улс төр , хөгжил 2 тусдаа юм шүү.
Америк барууныхан хөгжил бий.Тэр хөгжлийг бий болгосон ард түмэн мундаг гэе .ГЭХДЭЭ УЛСТӨРЧДИЙН НЬ ДЭЛХИЙД ЖАНЖЛАХ БОДЛОГО ОГТ ТААЛАГДДАГГҮЙ ШҮҮ .ТЭДНИЙГ БИ ҮНЭН ГОЛООСОО ҮЗЭН ЯДДАГ.
Аливаа улсын баялагыг дээрэмдэхын тулд хүн амыг нь уг улсаас дүрвүүлэх хэрэгтэй болно. Ингэхийн тулд уг улсыг эих замраагүй гуйлгачин болгох эсвэл үймээн самуун гаргаж дайн дэгдээх гаргах тэгээд зохион өайгуулалтай дүрвэх үйл ажилгахг зохион баыгуулдаг юм
ОРОСЫН ДАЙНЫГ ДЭМЖИЖ БУЙ МОНГОЛЧУУД ЯАГААД ЭНД УУРЛААД ӨМӨӨРӨӨД ГАЛЗУУРАХ ШАХААД БАЙНА ИНГЭЖ БАЙХААР ПУТИНИЙ ЦЭРЭГТ ОРООД БОДИТООГООР ТУС БОЛЖ БАЙЛДААЧ ДЭЭ МАЛУУД АА ККК
Америкчууд дахиж ардчилсан намыг сонгож засгийн эрх бариулж хэрэггүй. Америкийн хуурамч ардчиллын ард мөнгө банк санхүүгийн эзэд галт зэвсэг үйлдвэрлэгчид хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувийн эзэд байдаг. Америкийн дүр эсгэсэн хуурамч ардчилагчид засгийн эрх барих тоолонд америк болон олон улсад галт зэвсэгийн худалдаа, аллага, дайн, эдийн засгийн хямрал, инфляцийн өсөлт, дүрвэгсэд бий болдог. Америкчууд зөвхөн бүгд найрамдах намыг сонгож засгийн эрх бариулж байх хэрэгтэй.
ОРОСЫН ВИЗ АВАХ УУ АМЕРИКИЙН ВИЗ АВАХ УУ ГЭЖ АСУУВАЛ БҮХ ДЭЛХИЙН ХҮМҮҮС АМЕРИКИЙН ВИЗ АВНА ГЭНЭ ЯАГААД АЙН ККК МАЛУУД
Ямар үнэн юм бичнэ вэ? Элбэгдорж Батүүл Жаргалсайхан гэх мэтмөнгөний шуналтай фашист хүмүүс л Орос улсыг үзэн ядаж байна. С.Эрдэнэ түүний хүү бүгд буруу гараар мөнгө олсон өоөвдөх сэтгэлгүй мөнгөнөөс өөр юугч хархаа байсан хүмүүсийг илтод болгож байгаа цаг үед энэ нийтлэл гарлаа. Үнэн ялнаа амжилт хүсэе.
ЦЭДЭНБАЛЫН УЛСАА ОРОСД ТУШААХ ГЭЖ БАЙСАНЫГ БОДВООС БАГА ХЭРЭГ БУЙ ЗА ПИЗДА
Монголын тусгаар тогтнолыг бэхжүүлж, 120 оронтой дипломат харилцаа тогтоож, НҮБ-ын гишүүн болгосон нь таны бодлоор буруу юу? Дэлхийд 18-д ордог том улсын хил тогтоож Монголын тусгаар тогтнолыг бэхжүүлсэн нь таныхаар буруу юу?, Эдийн засгийн сэргэн мандлын бартаат замаар тэвчээртэй мацаж, , эх орондоо 350 үйлдвэр байгуулсан нь бас л буруу юу? Соёлын салбарыг үндсээр нь өөрчлөгч реформатор байж, МУИС, ШУА-ийг үндэслэн байгуулсанд яагаад дургүй хүрээд байна?, Ард түмнээ эрүүлжүүлэн яр тэмбүү, сүрьегээс салгаж, хүн амын тоог 3 дахин өсгөсөн ачтай буурлаа яагаад дургүйцээд байна? , Ядуурал гуйланчлалыг арилгаж, бүх иргэд нь хөдөлмөр эрхэлж, цалингаараа амьдардаг орныг бүтээгч суут гуманистыг яагаад үзэн ядаад байна? Авилгал хээл хахуульгүй, шудрага журамтай нийгэм цогцлон байгуулсанд нь яагаад жихүүрхээд байна? , Монголын төр, засаг,нийгмийг түүхэнд хамгийн олон жил ард түмнийхээ итгэлийг хүлээн сонгогдож, удирдсан ард түмний зүрх сэтгэлд уягдсан удирдагчаа хүндлэх монгол ёс жудаг таалагдахгүй байна уу?. Түүхээ хүндэтгэх, ахмад үеийн сайн үйлсийг ойлгох, үе үеийн эх орончдын гавьяат үйлсийг дээдлэн залгамжлах, хүний эрхийг сахих, жинхэнэ зөв зүйтэй ардчиллын зарчимд үнэнч байх, дотоод эв нэгдлээ хамгаалах сайн цаг үеийг л ард түмэн хүсэж байгаа нь яагаад танд таалагдахгүй байгаа нь сонин л юм. Ийм сайн цаг ирж байна.
Цэ дарга улсаа Орост тушаах гэж байсан гэж 84 оноос хойш ярьцгаасан, гүтгэсэн боловч энэ тухай ганцхан ч болов ҮНЭМШИЖ БОЛОХООР баримтыг Баабарын удирддаг томоохон баг 35 жил эрээд олоогүй Л ЮМДАА.үНЭХЭЭР ТИЙМ ТҮҮХЭН БАРИМТ ГАРГААД ИРВЭЛ тАНЫГ ҮНЭЛЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ. оЛЖ ЧАДАХГҮЙ Л БОЛОВУУ ГЭЖ БОДОЖ БАЙНА. уЧИР НЬ ГҮТГЭЛЭГЭЭР ТҮҮХ БҮТЭЭЖ БОЛОХГҮЙ. гҮТГЭГЧИД ОЙР ЗУУР БАЯРЛААД ЯВЖ БАЙЖ БОЛОХ. гЭВЧ ТҮҮХ ҮНЭНЭЭРЭЭ Л ҮЛДДЭГ.
Ээбээ батүүл со тэргүүтэй ардчилсан намын балайгууд Оросыг үзэн ядаад байдаг юм ! Тэд удахгүй Хятадын цэрэг нь Монголд ороод ирвэл цэцэг бариад угтах хүмүүс юм ! Тэр магтаад байдаг амёрикууд нь туслахгүй ! Оросыг муу хэлж Оросыг сулруулж сарниахыг хүсдэг хүмүүс бол цаагуураа үг үйлдлээрээ Хятадыг дэмжиж байгаа гэсэн үг !! Ийм хүмүүс олон болж байгаад нь хятадууд баярлаад баярлаад ханахгүй байгаа юм !! Номиндарь Сүхбаатар бичээч гээд олон хүн Оросыг ялагдуулах сарниахыг хүсээд бичээд байгаа юм хятад амёрикийн суртал ухуулагчид байгаа юм !
ЦЭДЭНБАЛ ТЭРГҮҮНТЭЙ ХЭСЭГ КОММУНИСТУУД ОРОСД ДАГААР ОРОХ ГЭЖ ӨРГӨДӨЛ БАРИАД КРЕМЛИЙН ҮҮДЭНД ЗОГСОЖ БАЙСАНЫГ БОДВОЛ ОДОО УЛС ШИГ УЛС БОЛСОН БАЙНА ДОО
от так напо слава РОССММ СЛАВА КИТАЙ
Хэн ч үгүйсгэе гээд , үгүйсгэхийн аргагүй бодитой мэдээлэл - бодитой дүгнэлт . Мөнгө - өнгө хоёрт ШУНАЛТАЙ ойворгон сагсуучуудын гижигийг илж - сэдлийг өдөөсөн өгүүлэл ...
Чулуунжав Барууныхан Украйнд тусалснаар гал дээр тос нэмлээ гэж солиорчээ. Нутаг дэвсгэрээ алдаад бууж өг гэсэн үгүү? Украйн Оросыг гомдоогоод байгаа юм бол НҮБ-д хандах нь яасан юм. Оросууд ямар ч асуудалгүй байсан Крымыг эзлээд цааш нь даварсан шүү дээ. Оросууд Монголруу дайраад ирвэл чи цэцэг бариад угтах уу. Оросууд манайхаас дэлхийн хаа ч байхгүй өндөр гаалийн татвар авдгийг юу гэхэв.Монголоос 1990 оноос өмнө жилд 4 сая малын мах авдаг байснаа бусад улсд махаа зараад эхэлэхээр Монгол мал өвчтэй, арьс нь гууртай гэж сурталчлдагийг юу гэж үзэх вэ
Америк , барууныхан УКРАЙНААР гал асааж дээр нь тос нэмсэн нь туйлын үнэн Харин одоо дэлхийн түймэр болгочихгүй унтараах хэрэгтэй/зэр зэвсэг нийлүүлж сүүлчийн украйн тулалдахыг харахыг хүсээгүй бол/ шүү.
чулуунжав одоо бүр солиордог болжээ, путин үхэхээр бүр яана даа, чи
Юу ч ойлгохгүй бгаа бол дуугай бсан чинь дээр шүү
дөрвөд хүн үнэхээр мулгуу байдгийг сайн харуулж байна даа Чулуунжав дөрвөн шийр
ЭНЭ ЧУЛУУНЖАВ ГЭГЧ СОЛИОРСОН ЮМ УУ ЭСВЭЛ ТЭНЭГ ЮМ УУ. ЛАТИН АМЕРИК АФРИИЙГ ТУЛХТАЙ ТУРШЛАГАТАЙ ДЭЛХИЙН ТОМ УДИРДАГЧ ОЛОН ЖИЛ УДИРДАЖ БАЙГАА НЬ ДЭЛХИЙН АЗ ГЭНЭ ҮҮ. ЁСТОЙ БАЛАЙ АВЧЭЭ. ТЭНД ЧИНЬ ӨДӨР БҮР ИРГЭНИЙ ДАЙН ТАСРАЛТГҮЙ ҮЙМЭЭН САМУУН БОЛЖ БАЙГАА Ш ДЭЭ. СҮҮЛДЭЭ УДИРДАГЧ ХИЙХ ХҮН ОЛДОХГҮЙ ДЭЭ ХҮРЧ БАЙГААГ ӨДӨР БҮР ДЭЛХИЙН МЭДЭЭГЭЭР СОНСОЖ БАЙХАД. ЁСТОЙ ГАЛЗУУ НИЙТЛЭЛ БАЙНА.
зөв өнцгөөс харж сайхан нийтлэл бичжээ.
Энэ бүхэн ромын клубтэй холбоотой гэж яриад байгаа. Анх 1968 онд том дэвид рокфеллерийн санаачлагаар дэлхийн том жүүд баячууд ромд цуглаж цаашид хүн төрөлхтөн ямар замаар хөгжих ёстойг авч хэлэлцээд нууц шийдвэр гаргасан байдаг. Энэ төлөвлөгөө ёсоор эхний ээлжинд социалист системийг устгах дараагийн шат нь дэлхийн хөгжиж байгаа улсууд болох орос хятад энэтхэг араб африкийг сахарын өвчинөөр наслалтыг нь багасгах . цаашид үржин олшрохыг нь хааж трансжеөндэр гомо ле сбийг бүх талаар сурталчилах. Ингэснээр хүн амын тоо цөөрч эхлэнэ. Эцэст нь хөгжиж байгаа гэх дээрх бүс нутагуудад хаа сайгүй дайн самуун тай болгох. Эцэст нь 2100 он гэхэд баруун европ хойд америк япон зэрэг өндөр хөгжилтэй улсуудын хүн амаас бүрдсэн нэг миллиард хүн дэлхий дээр үлдэх ёстой юм гэ сэн. Одоо байгаа 7 миллиард хүнийг 2100 он гэхэд нэг миллиард болгон бууруулах гол зорилгыг ромын клубийнхэн тавьжээ
Оросуудыг Америк явах уу гэвэл бүгд л явахыг хүснэ. Энэ юу гэсэн үг вэ
Харин чи нэг асуугаад үзээч. Хэд нь явна гэх юм бол доо.
Тархиныхаа хэмжээгээр сэтгэнэ гэж чамайг л хэлэх бх. Энэ чинь 2 өөр асуудал
Монголчуудыг Америк явах уу Орос явах уу гэвэл бүгд Америк явна гэнэ. Энэ юу гэсэн үг вэ
Би л лав явахгүй. Тэнд 2 жил сурч амьдарч үзсэн. Одоо ч 10 жилийн виз нь байна. Монголд амьдрах сайхан шдээ.
Америк диваажин бишээ. Ардчилал энэ нь америкт байдаггүй юм. Ашиг сонирхол л гэж байдаг. Орос Украйны мѳргѳлдѳѳнд жирийн америк хүн бүр $2000 зориулсан гэсэн судалгаа гарсан. Энэ бол татварын мѳнгѳ гэсэн үг. Гэтэл хичнээн хүн украйн гэж хаана байдаг ямар улс гэдгийг ч мэддэг вэ гэвэл тун асуудалтай. Олон хүмүүс америкт цагаачилж ирсэндээ баярладаг. Тэдэнд эх орон гэж байдаггүй. Тийм болхоор тэдний хувьд бусад улсын тусгаар тогтнол ѳв уламжлал ёс заншил хэл соёл түй ч хамаагүй. Ѳѳрсдѳѳ л баяжиж, ѳѳрсдѳѳ л сайхан амьдарч байвал бусдыг хэрэглэгдэхүүн гэж хардаг муухай хүмүүс.
sanaa 1
Монголд ч гэсэн оросыг үзэн ядуулж монгол орос залуусын цусыг урсгах гэсэн цусанд дуртай хужаа нар бншд баобар илжигодолж алуурчин эрдэнэ хүүтэйгээ хужаа энхшахон зоригийг алдаг үүл гээл пиздаанууд бншүү цусанд дуртай лллрууд
Оросын ард түмнийг үзэн ядах, алж хядахыг уриалж, дэврээж байгаа хүмүүс хэн юм бэ? Тэд барууны тэжээврүүд, эх орноосоо урвагчид, зөвхөн хар амиа хоохойлогчид шүү дээ.
Чи больж үз! Хэний захиалгх хүслээр дебилдээд байгаа юм бэ?
Хэдэн рубль авсан увс вэ энэ Чулуунжав
Тулхтай, туршлагатай, дэлхийд томдоо орох улстөрчид Ази, Латин Америк, Африкийн олон том орны төрийн жолоог атгаж байгаа нь өнөөгийн хүн төрөлхтөний аз ёндоо юм. Дэлхийн 3-р дайны аюулаас, цөмийн сүйрлээс Тэд дэлхий дахиныг хамгаалж чадах бизээ. Солиотой дүгнэлт байна. Энэ хүн жаахан юмтай юм байна.
Орос дангаараа бол энэ байдлаар хүчийг нь сулруулж байгаад тал талаас нь дайрна гэж бодож байгаа байлгүй. Харин Хятад Оросын талд зогсож байгаа болохоор энэ санаагаа хэрэгжүүлж чадахгүй л дээ.
Оросын ахд түмэнд хайртай харин кремлийн бодлогод дургүй
Маш үнэн, тун зөв...
Энэ үнэн . Кадапийг яалаа даа.Аз жаргалтай ёстой л газрын диваажин мэт ард түмнээ амьдруулж байсан удирдагч шүү дээ. Харин одоо улс оронд нь мөхөл сүйрэл явагдаж байна. Ирак , Иранд ч гэсэн адилхан үйл явц өрнөсөн.
Наад Оросын Путин болон түүний улс төрчид дэлхий дахины цөмийн дайнаар ил сүрдүүлж, цөмийн зэвсэгээр хүн төрөлхтөний нэг хэсгийг устгахаар заналхийлж байгааг наад оросын гөлөг болсон Чулуунжав зөнөг мэдэхийн хэрээр мэдэж байгаа. Чулуунжав зөнөг новш наад бичсэн юмаараа бөгсөө арчиж, хэлээрээ долоож зайл
Путин мандтугай...Орос орон мандтугай... Ингэж хэллээ гээд чи яахын...
ОРОС РУУ ЯВЖ БАЙДАХЫГ ЧИНЬ ХЭН Ч ХОРИОГҮЙ ГЭЖ ХЭЛНЭ
Бодит байдал яг ийм бна. Орос хүнийг алж хяд гэсэн уриаг АНУ аас гаргаж бүх талаар дэмжин туслаж, зааварлаж байна.
ОХУ-ыг задлаж газар нутгийг нь барууныхан хувааж авсан ч ер нь яадыг нь. Угаас наад оросын эзлэж байгаа газар нутаг оросуудад түй май ч хамаагүй. Бүгдийг нь колончилж авсан газар нутаг гэдгийг наад Чулуунжав нэртэй бөөстэй нохой мэдэхийн хэрээр мэдэж байгаа ш дээ
Тэр чингис хаан чинь бас бусдын газар нутгийг колончилж олон сая хүнийг алж байсан нүгэлтэн биз дээ. Бүдүүлэг монголчууд тэр хэрцгий хаанаараа бахархдаг.
Профессор хүн гэдэг ийм хүнийг хэлдэг юм байжээ эсвэл энэ хүнд Америк,Шингений виз өгөөгүй юм байх Жирийн ажилчин миний бодоход хүмүүн төрлөхтөн дайныг хүсэхгүй болсон байна Дайнч эзлэн түрэмгт ийлэгч оросын иргэд ч дайнд явахгүй гээд эх орноосоо дүрвэж байна ердөөл энэ
Oros troll. Tiim hairtai um bol ochij ukraind bailddda
Д. Чулуунжав гуай жинхэнэ үнэнийг бичсэн байна. Ёстой сайхан нийтлэл байна.Танд талархлаа илэрхийлье.
Aa ya ya kommunizm nevt unertej baina 112 jil manaid yavuulsan orosiin bodlogo tednees 1 dutahguil baih daanch huneer tuuhee bichuulj tarhia ugaalgasan bolohoor oilgohguil baina yaltai bilee harin bid alich taldin oroh hereggui orshiloo bulaaldsan berduud bidneer zaalgaj haragdaach homorgond orj suidehguil yum bol oroltsood hereggui tusgaar togtnood 102 jil bolson unen yum bol mash hurdan ediin zasagiin tusgaar togtnoloo olj avch ard tumeniihee amidraliig sairuulah tuhai sanaa bodoloo chileechgee zuv hunee songotsgoo yamar hun songosnoos ireeduichin todorno
Ийм мэдрэл юмнуудаар нийтлэл бичуулээд бдаг нь ямар учиртайн бэ зов зугээр бгаа тусгаар улс руу дайрж орж иргэдийг нь алж устгаж хот суурингий нь бомбогдож газар нутагий нь тасдаж авч бгаа нь яахаараа шударга есны болчихдогийн бэ
Зүгээрч байгаагүй байхаа. 8 жил домбассын орон сууцуудыг их буу катюшаар буудаж алж хядсан нь үнэн. Минскийн гэрээнээс зугтаж цаг хожсон..
Тун зөв гаргалгаа хийждээ ! Цөмийн дайн арайч дэгдэхгүй биз гэж ХӨХ тэнгэрт залбирч гуйхаасдаа.! Энэ дэлхийн ОЛОН шашин ,түүнийг шүтэгчид энх тайваны төлөө гэж хашиграх нь АР талаа даахгүй болждээ !
Залуу хүмүүс Англи, Америкчуудыг гайхам ухаантай хүмүүс учраас суга хөгжсөн гэж жижихэн тархиндаа жижигхэн бодол тээж явдаг. Гэтэл Англи, Америкийн хөгжил бол хөгжил биш, сүүлийн 500 орчим жил Ази, Латин Америк,Австрали, Африк тивийн уугуул хүн ардыг цус асгаруулан хядсан, эд баялагийг нь хуу тонон дээрэмдсэн, улс орнуудыг колончилон боолчилсон, дэлхий дахиныг хэмжээлшгүй их зовлог гаслалд хүргэсэн хорлол юм шүү дээ. Англи, Америкийн тэр аймшигт хорнуудаас Ардчилал нэртэй хорыг монголчууд 1990 онд амсаад одоо муужран унаж, амьсгаа тавихаа хүлээгээд тарчлан хэвтэж байна шүү дээ.
Түүхийн болон өнөөгийн бодит үнэнийг бичсэн профессор Чулуунжав гуайдаа баярлалаа.
Азийг доорд үздэг Оросуудын нүдэнд бол бид шүтдэг Негр Арабуудынх нь хажууд нохойнууд.
Орчуулаад НҮБ, НАТО руу явуул
энэ дөрвөдүүд 1911 онд хятадад дагаар орох хүсэлт гаргаж байсан түүхтэй дараа нь нэрээ сольдог Цэдэнлил оросод дагаар оръё гэсэн байдаг Дайн хийж хүн алж байгаа оросуудад хайр зарлаад аргагүй өвөг дээдэс маань хуралдайдаа ч оруулдаггүй хутга хэрэглэхийг хориглодог байсан хүн биш гэж байсан нь яасан үнэн хорвоо вэ
Мангар минь гадны тусламжгүйгээр өөрийгөө хамгаалах чадваргүй сул дорой эмзэг монгол улс оросод дагаар орохоос өөр аргагүй байсан. Оросын нөлөөнд 70 жил байсны хүчинд өдийд монгол улс гэж байна. 1920 онд манж хятадаас салаагүй байсан бол өдийд цөөхөн монголчууд хятадад уусаад мөхөх байсан.
цЭ ДАРГА оРОСОД ДАГААР ороё гэж байсан ганц ч болов баримт хэлбэл таныг хүндэтгэж болох юм. Тийм баримтыг хүчирхэг судлаач Баабар ч олж чадаагүй л байгаа юмдаа.
Тэр сайхан ардчилал, хүний эрхийн байгууллага, европын холбоо, НҮБ, олон улсын валютын сан, олон улсын гаагийн шүүх, нато, энэ бүхнийг америк тэргүүтэй барууны банк санхүүгийн эзэд, галт зэвсэг үйлдвэрлэгчдийн хувийн байгууллагууд мэдэв үү?
Маш zuv луйзаа. Жагаас
Орсууд өөрсдөө алж хядаад хөрш улс руугаа түрэмгийлэн довтлоод байгаан биш үү
Путиний орос орон фашист улс болсон Москва хотыг орос фашизм нэртэй Рашизм удирдаж байна Согтуу этгээд хөрш айлын хаалга балбаж эвдэж өрөөнд нь орж гэрийн эзнийг алж эхнэрийг хүчиндэж байхад орос фашизмыг өмөөрөх ёстой юм уу
Орос Украин луу дайрсан бүхнийг эсрэгээр ярих нь буруу юм. Европт дайн болно гэсэн бэлтгэл байгаагүй. Цэргээ хорогдуулж,зэвсэг, танк,их буу агуулахдаа хийгээд мартчихсан байсан тул 30 мянган цэрэг гаргах гэж сандарч байна. 300к цэрэг гарах боломжгүй тул ази, Африк, өмнөд Америкаас лёгионёр цэрэг олох гэж зүдэрч байна. Хэн нь дайнд бэлтгэсэн байх нь уу. Сум зэвсгийн үйлдвэр ч цөөдөөд байна гэнэ. Орос ч дайнд бэлэн биш мөртлөө хажуудахь хөршөө алж өөрсдөө ч алуулсаар. Оросыг дагасан орон бүгд ядуу, Америкийг дагавал баян болж байна. Хөгшин хүмүүс зөнөж, тэдний үгийг дагавал монгол ядуухан амьдарсаар.
үнэн юм бичжээ
Таны бичсэн сэдэвтэй түүхийн хувьд сэтгэл нийлж байна Мунхаг миний үзэж байгаар гадгаш эзлэн түрэмгийлэх дайн хийгээгүй хоёр улс орон байдгийн нэг нь солонгос нөгөө нь орос юм. Тэд дандаа улс орноо хамгаалах дайн хийж байжээ.
түүхийн судалгаатай, дүгнэлттэй маш сайн нийтлэл болжээ. Ямар газар зүйн байрлалтай, мэдээлэл тэнцвэртэй байх зарчмыг орхигдуулан барууны хэвлэлийг шуцуд хуулсан ойворгон залуусын үйл ажиллагаанаас болж улс орон маань хохирохоос сэрэмжлэх хэрэгтэй. Халтар хултар англи хэл сурсныгаа их мдлэгтэй болсон шиг боддог ийм хүмүүсийг төр засаг анхааралдаа авах хэрэгтэй. Улс орны маань тусгаар тогтнолын асуудал болвол яах вэ ? гэдгийг сайн бодох хэрэгтэй.
Ehnii moruudiig unshaad l Nuguu Chuluu… bichsen baihaa gesen yag baina shuu , ghh Tsaash n unshsanngui……
орос үндэстэнг ад үзэх нь хэвээр мөртөө улсынхаа иргэд гээд байх юм. Ер нь гарц нь нутаг орноо улсаа авч үлдэх гэвэл луганск, донецик, херсон крымийг автономит эрхтэй улс болгон өөрийн харъяаннд байлгах холбооны улс л болох нь зөв гарц байхаа даа.
dain duusaasai
Оросын вассал хойд солонгос америкын вассал өмнөд солонгос япон гэж хэлэх гээд байна уу кк
Хуцдаг алаа чи орос хужаад хөтлөгдөөд дэлхий жаргалтай болно гэж бодож байнуу үхээрийн бузар шингэсэн коммунистоо дэлхийн эдийн засаг технологиийг хэн тэргүүлж хэн удирдаж байгааг саначих тэрнээс хүртэхгүй гэвэл хаалгаа хаагаад хэвтвэл боллоо боолын заяатай юм болохоороо дарангуйлагч даргын үгээр дэлхий жаргах юм гэнээ хятадууд бас тэнэг биш яахаа мэдэж байгаа путин шуналтайгаараа энэ дайныг өдөөсөн зөв троллд малаа
энэ хүнийг а намынхан гөвж өгнө дөө
Баян америк улс ядуу африкаас хямд хөлсний цэргүүд авч украин руу дайнд явуулаач.
Ээ хөх тэнгэр минь. Социализмийн үеийн дунд сургуулийн сурах бичиг нэвт үнэртэж байх чинь.
ene erguu bal;ai orsiin profaganad avtsan erguu mal bna, bas mal chin ooriigoo sudlaach gej hutschij ee novsh chin
Зүгээрл баримттай үнэнийг л бичсэн байх юм. Америкийн хатгаасаар улсаа сүйрүүлсэн хүмүүст эвгүй сонсогдож байгаа нь үнэн. Тэд түүхэн хариуцлага хүлээж ард түмнээс дээрэмдсэн хөрөнгө баялагаа хураалгаарай. Бүгдийг нь хүүхэд залуучуудыг дэмжих сан байгуулахад Монгол улс хөгжөөд явахаар их мөнгө байгаа шүү.
Америкийн ардчилагчид дайныг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа. Трамп 2024 онд сонгогдвол дайныг 24 цагийн дотор зогсооно гэж хэлснээр ардчилагчид түүнийг замаасаа зайлуулах гэж оролдож байна.
энэ арай л хэт нэг талыг барьсан мэдээлэл харагдана. аливаа улс оронд тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал гэж бий. Тэр нь Улсынхаа хил хязгаарт л байна гэж ойлгож байна. Бүр хилээ давсан зүйл хийх тийм ч зүйтэй бус л байх. Дайн дажин хийж, бүхэд бүтэн улс орныг тэгшитгэнэ гээд бужигнуулах ч хүн өмөөрөх зүйл биш л байх. Энэ Чулуунжав гэх хүн бодмоор л юм.
Тэнэг хүүрээ, дайныг хэн эхэлсэн билээ ? Шал мангар юмаа, чи !
Margahin argagui Uneniig bichjee Tuuheeseel Anglo saksuud (Suuldni Amerikt ochij tsagaachilj Nutgiin irged Indianuudgig basl uursdiinh ni garaar ustguulj genotsid hiisen) ANU Busad ornii ard irgediig Bulaan ezelj, boolchilj, kolonichilj baisan Suuldni Ardchilal neriin dor argaa uurchilj Busad ulsin ard tumniig dotorni hagaralduulj eh nutagtaa baihin argagui boltolni hagalan butagaji tsagaachluulan Enerengui tsarai gargan Evropin bolon busad orond huleen avch bga dur esgen Uls ornigni ezenguiduulj baigaag delhiin humuunleg irged harj mederch bgaa Negent tsagaachilj ochson bol ter iregd Tuhain ulsad hench bishl bolohni todorhoi soyoltoi boolchlold oroh ni todorhoi uuniig hiirhegchid oilgomoor bga yumda
Ардчилалаар халхавчилсан түрэмгийлэгч америкийн бодит түүхийг үзнэ үү? https://www.bolor.info/index.php/component/content/article?id=58:балмад-гэмт-хэргээ-баатарлаг-түүх-болгон-сурталчилдаг-ганцхан-жишээ
Дэлхийн 200 гаруй улсын ихэнх нь оросын түрэмгийллийг буруушаагаад байдаг. Чулуунжав гуайн үзэж байгаагаар тэдгээр улсуудын толгойд дандаа бүтэхгүй хүмүүс гарсан юм байна. Тэгэхээр тэднийг дээрээ залсан ард түмнүүд нь тэрэндээ таарсан бас тэнэг хүмүүс байх нь тийм үү. Манайхан яагаад барууны визэнд дугаарлаж, хүүхдүүдээ барууны сургуульд явуулах гэж зүтгэцгээнэ вэ? Эдэн дотор оросыг хайрлаж өмөөрөгсөд ч бас тууж яваа гэдэгт эргэлзэх зүйл алга. Барууны хүмүүс нь муу, харин амьдрал нь, сургуулиуд нь сайн юм уу тээ? Хүмүүс яагаад тэр сайн сайхан орос руугаа хошуурахгүй байна вэ?
Одоогийн замнаж буй зам маань Монголчуудыг хааш нь хөтөлнө вэ...Ирээдүйд биднийг Индианчуудын энэхүү эмгэнэлт түүхийн үргэлжлэл болгох юм байна гэдгийг ойлголоо. Хэн өнөөдрийн амьдралыг чинь долларын бүрэн эрхшээлд оруулж чамайг өрийн боол болгосон байгаа Тэд ингэх гэж л өнгөрсөн түүхийг чинь урвагчдаар гүтгүүлж тархийг чинь угаалгаж байсан юм! Хэн өнөөдөр улс эх орныг чинь лицензээр эзлэн авч долларын ханшаар сорж шимэгчилж байгаа Тэд ингэх гэж л хуурамч ардчилал, эдийн засгийн хулхи онолоо чамаар хүлээн зөвшөөрүүлсэн юм!!! Хэн өнөөдрийг чинь харийн зохиомол хууль, хулхи онолоороо бүрэн эрхшээлдээ оруулсан байгаа Тэд ингэж чамайг далдуур боолчилж бас хойч үеийг чинь харанхуй боолчлолдоо бэлдэж байгаа.
Оросуудын дунд украинчуудыг үзэн ядах санааг тэгээд хэн суулгаад бн? АНУ юу?
Үүсэн бгуулагдсан 200 гаруйхан жилийн түүхэндээ дандаа дайн баылдаан хийж , хүн төрөлхтөн дээр халуун цөм туршиж,терроризмыг санхүүжүүлж алан хядаж ирсэн ганцхан улс бдаг нь АНУ юм.
хүүхдээ АНУ-д сургах уу Орост сургах уу? Орост явж хар ажил хийх үү, Европ явах уу? Доллар авч хадгалах уу, рубль хадгалах уу?
АНУ Европ гэхээр ухаанаа алддаг орк монголчууд их байна даа.
Яг бодит үнэнг бичжээ.
Orosiin uuguul nutag Ukraine Ural 2-iin dundah zurvas, busad ni bish
Uvgun communist, ha ha…
Ишшш чаавааас чулуунжавын бичиж байгааг нь.
Бугширсан зэрэмдэг үзэлтэн зөнөг залгаж..
Монгол илжигнүүд бас их чанга дуутай ! Харин өөрснөөс өөр хэн ч тоож сонсохгүй юм даа хөөрхий !
Битгий залуу үеийн толгойг эргүүлээд бай. Орос өөрөөсөө хүч багтай Укриан руугаа дайрч кремийг булаагаад түүндээ ханахгүй донбасыг эзэлчээд байгаа биү дээ. Дараа нь монгол руу дайрах нь тодорхой байгаа.
Oros uhej dald or uurdmunh.Hen horshruugee dain hiisiin ehelj!!!
ESTIU GALZUU HUNII SARAACHSAN BALAI UTGAGUI HIIRHILDEE GALZUURSAN ; GOMDOLLSON TENEG NIITLEL BNA HUURHIII
Оросын ЭСЯ-ны захиалгаар бичсэн юм байх даа...
Хөөрхий Чулуунжав гэж тэтгэврийн хөгшин амьдрал ахуй дорой, мөнгө муутай, Оросоос цалинжиж байгаа. Оросын мөнгөөр ийм юм эрээчиж амьдрадаг, уучилж үзээрэй, хөгшнийг!
Hooe.humuusee.ene.Amerikad. duuren.MAN.iin.hulgaich.nariin. huuhduud.bnadaa.Yagaad.hairt. Orosruu.chin.yavahgui.bna
Хөөрхий Чулуунжав амьдрал ахуй дорой, мөнгө муутай, Оросын тусгай албанд элсэхгүй гээд яах юм. Харин яруу найрагч Хулангийн араас баривчлагдаад явчихгүй байхаа мэдэх биз! Чулуунжав гуайг гоочлоод хэрэггүй!
ЧУЛУУНЖАВ ГЭДЭГ ЭНЭ НӨХӨР Ч АРГАГҮЙ Л СОЦИАЛИЗМЫН ҮЕИЙН БҮТЭЭГДЭХҮҮН Ч МӨН ДӨӨ. ЖИНХЭНЭ БОЛЬШЕВИК БАЙНА
ЧУЛУУНЖАВТАЙ ИЖИЛ БАЙР СУУРЬ БАРИМТАЛДАГ ХҮМҮҮС МОНГОЛД ОЛОН БАЙГАА НЬ МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ ЭРСДЭЛ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД СӨРӨГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХ ХАМГИЙН ТОМ СОРИЛТ ЮМ ДАА
Энэ Чулуунжав маш зөв өнцгөөс маү үнэн зөвийг бичсэн байна. Ер нь Зеленский гэх ямарч мэдлэг боловсролгүй туршлагагүй дэнгийн эрвээхэй шиг нөхөр анархист америкийн гар хөл болоод ард түмнийхээ амьдралыг улаан цусаар будчихлаа.
ОРОС ХЯТАД 2 УЛС МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙН 2 ТАЛААС ХИЧНЭЭНИЙГ ШУЛЖ ДЭЭРЭМЭЖ БУЛААЖ АВСАНЫГ ЧУЛУУНЖАВ ЧИ ӨӨРӨӨ БИЧСЭН БАЙСАН ШҮҮДЭЭ. ТЭГЭЭД УКРАЙЫГ ТЭГЭХ НЬ ОРОСЫН ЗӨВ ГЭЭД УЛИХ АМ ЧИНЬ ДАРВАЗААД БАЙНА УУ ААН. НОВШ ГЭЖ ЧИ ЮМ ДАА
мэдрэл муутай оросын долоогч л байна
Амeрик индианчуудыг устгаж эзэлсэн нутгыг нь эргүүлж өгөөд дараа нь энх тайван ярь
Ардчилал нэрийг өөрийн өмч мэт үздэг хэрнээ Монгол улсын минь тусгаар тогтнолд, цаашдын хувь заяанд ноцтой дайсагнасан үг үйлдэл гаргасаар байгаа хэсэг бүлэг ХОШГОРУУЛАГЧид болон тэдгээрийн аялдан дагагч нар гүйцэд уншаасай!
Алан хядагч Зөнөг Тэнэг хоёр , гаж донтон Макрон, Америкийн утсан хүүхэлдэй,Шольц ... Дан фашист алан хядагчид Оросын эсрэг нэгдсэн. Гэхдээ тэд гахай шиг нядлуулж, улё орнууд нь урьд өмнө бгаагүйгээр хямарч бна.
Таньд баярлалаа, Чулуунжав. Соён гэгээрүүлэх ажилд тань амжилт хүсье.
судлаач хүний сэтгэлгээ логикоор жинхэнэ үнэнийг гаргаж чаджээ гэж үзэж дэмжиж байна. Орос улс аюулгүй байдлаа хангахын төлөө, бүр тодруулбал шударга үнэний төлөө явж байгаа учир ялна
Олон хүн олж уншаасай дай.
АНУ, бхрууныхан баян байхаас яахав, бусдын газар нутгаас баялагыг нь дээрэмдэн цөлмөж эх нутаг руугаа өдөр шөнөгүй, үнэгүй зөөж байгаа улс баян байлгүй яах вэ дээ. Баян улс хөгжилтэй байдаг зарчимаар л хөгжиж байна.