“Хорвоогийн явдлын учир шүтэн барилдлаганд буй. Шүтэн барилдлагын дээд нь лам багшийг шүтэхэд оршино. Хүмүүн бүгдээр гэгээрэгсдийг шүтэж ирсэн хэдий ч гэгээн багш нь жанч халахын цагт өөр нэгэн хуурмаггүй дээдсийг номын ширээнд залж ирсэн уламжлалтай. Харин багш дээдсийнхээ дараах төрлийг эрж хайх, хойд дүр нь энэ мөн хэмээж хэн нэгнийг тодруулдаг уламжлал ер байсангүй.” Бурхны шашин дэлгэрсэн аль ч оронд, мөн Төвдөд ч анхандаа тийм заншил үгүй байв. Гэвч хожуу Гармаа Мижиддоржэ, удаа нь Ялгуулсан Гэндүнжамцыг тодруулан залснаар энэ үзэгдэл газар авчээ. Шашныг хүчлэн дэлгэрүүлэх, сүсэгтэн олныг байнгын амьд шүтээнтэй болгох, энд тэнд тодорсон хувилгаадын ид шид, увдисын тухай цуу яриа, ер бусын эрдэм, чадлын гайхамшгаар орон орны ухвар мөчид хүмүүсийг урхидан сөгдүүлэхэд энэ нь шалгарсан арга, хэрэгсэл болж ашиглагджээ. “Энэ хувилгаан Энэтхэгт тодрохдоо ийм гайхамшгийг үзүүлжээ.
Хожим Төвдөд тодрохдоо ижилгүй ид шидтэн болжээ. Монголд тодорсон дүр нь тийм тийм гавъяа, чадлаараа гайхагджээ” гэх мэтээр олон дүрээр тодорсон хутагтуудын намтар, түүх зузаарч Ази дахины бишрэл, хүндэтгэлийг хүлээж маргах, эргэлзэх боломжийг бүрэн хаажээ. Гэвч бүх нийтээр төөрөлдөн байсан мөнхүү цаг үед энэ үзэгдэлд шүүмжлэлтэй хандаж чадсан ихэс дээдэс мөн байжээ.
Жишээ нь Хам Рала хутагт бээр “Би болон над мэтийн хувилгаадын язгуур нь урьдын лам одож түүний уг сууринд эд баялгийн ирэх үүд хаагдваас идэх, уух, өмсөх, зүүхээс өөр санах, санаашрах зүйлгүй шадар сойвон бээр шинээр тодорсон нэгэн нялх хувилгааныг өсгөвөөс эд баялгийн хишгийн үүд дахин нээгдэх тул бидний идэх, уух, өмсөх, зүүх бүгд аяндаа цуглах болно. Багшийн нялх хойд дүрийг ардаа үүрвээс бас ч бусдаас илүү их эрхтэй нэгэн болох байх хэмээн тооцоод хүний балчир хүүхдийг элдвээр дээдлэн хуурмагийг үйлдэгчид л хутагт, хувилгаадыг тодруулдаг боллоо. Чингэж өмнөх ламын хойд төрөл гэж эндүүрэн сүсэгтэн олон аврал эрж өнгөтэй, өөдтэй, үнэтэй цэнэтэй бүхнээ барин ирцгээх болно. Эд баялаг ихэдсэнээс ихэнхид нь эрдэм, ухаан хорогдоод харин ч гэм согог бүгд нь арвидаж бусдыг өөд татах нь бүү хэл өөрөө ч тамаас өөр одох газаргүй болж байна. Ийм байдлыг үүдэж бүтээсэн хүмүүс, оролцогчид нь ганцхүү шуламс болон хилэнцийн нөхөр болохоос их ачтан огт биш юм” хэмээжээ. Бодвол Хам Рала хутагт бээр намтраа бичиж асан цаг үед хойд дүрээр тодорсон хутагт, хувилгаад хэмээгдэгсдийн дундаас цөөнгүй зарим нь эрдэм ном, буян ачлал, сахил санваар, гэгээрлийн зам, мөрөөс хальтран гарч нүгэл, тамын зүг рүү лавшран одоод байсан бололтой...
Хойд дүрээр тодорсон бүхэн өмнөх дүрийнхээ зэрэг, зиндаанд хүрч гэгээрэх нь ховордоод байгааг Төвдөд ч, Хятадад ч, мөн Монголд ч ариун явдалтай шударгуу хамба, гэвш нар шүүмжлэн илчилж, энэ тухай ном бүтээлдээ ч бичиж тарааж байсан баримт олон юм.
Монголд бурхны шашин дэлгэрсэн түүхтэй холбоотой нэгэн баримтыг л энд жишээ болгон дурдъя. Жирийн нэгэн төвд хөвүүн Гунгаажалцан (1182-1251) ном эрдэмд шамдан суралцсаар бандид цолыг олж ном бүтээл туурвин цэцэн мэргэнээрээ гайхагдах болсон үед нь Монголын Годан ноён түүнийг Хөх нуурт урин ирүүлж бурхны шашин дэлгэрүүлэхийг даалгажээ. Түүхэн тэр цаг үеийн олон шашин сурталтай биеэр танилцаж тодорхой үзэл, үнэлгээтэй болсон Годан дэлхий дахиныг аажмаар нэгэн шашин сурталтай болгох нь зүйтэй гэж үзээд бурхны шашныг бусдаас нь илүүтэйд үзэн төрийн бодлогоор дэмжиж газар авахуулахыг зорьжээ. Энэ санаагаа Гунгаажалцанг урьж бичсэн захидалдаа ч мөн тодорхой дурджээ.
Саж бандид Гунгаажалцан нь Төвд нутгийн дундуур урсагч Зан мөрний ойролцоох тосгонд төржээ. Тэрээр бага наснаасаа авга ах мэргэн шидэт хэмээгдсэн Дагважалцанг шүтэж ихийг сурсан ба мөн Энэтхэгийн олон мэргэдээс хичээнгүйлэн суралцаж бандид цол авч, улмаар Сажаа хийдийн ширээт лам болжээ.
Тэрээр Абида бурхны хувилгаан гэгдэх болсон бөгөөд түүний өмнөх дүрүүд нь Шарваагийн манлай Субуди, Нагаржунын шавь Сайн төгс нээгч, Адъяа-Гара нэрт, Гой хэлмэрч нар болно. Саж бандидын хойд дүрүүд нь Юн багш Базар шири, мэргэн шидэт Хайдав Гэлэгбалсан, богд Содном-Чоглан, ялгуусан Лувсандондов, банчэн эрдэнэ Лувсанчойжижалцан, банчэн эрдэнэ Лувсан-Иш, банчэн эрдэнэ Лувсанбалдан-Иш нар гэгддэг ажээ. Сажа нь (Цайвар шороот) төрсөн нутгийн нь нэр. Бандид нь Энэтхэг оронд очиж хүртсэн цол. Чингис хааны ач, Өгөдэй хааны хүү Годан ноёны урилгаар Гунгаажалцан Хөх хот, Бээжинд залагдан Бурханы шашныг дэлгэрүүлжээ. Саж бандид уйгаржин монгол бичгийг сонирхон судалж байсан бол түүний ач хүү Пагва лам (1235-1280) Хувилай хааны даалгавраар монгол дөрвөлжин үсгийг 1260-1269 оны хооронд зохиож 1269-1368 оны хооронд 99 жил төрийн бичиг болгон хэрэглэж байв. Гунгаажалцаны зохиосон Субашид судрыг XIV зууны эхээр дөрвөлжин үсгээр хэвлэжээ. Энэ судар хожуу Цахар гэвш Лувсанчүлтэмийн (1740-1810) орчуулгаар Монголд тархжээ. Цахар гэвш 39 настайдаа Субашидыг орчуулж байхад Гунгаажалцаны хойд дүр болох III Банчэн эрдэнэ Балдан-Иш Төвдөөс Бээжинд залагдан ирж байжээ.
III Банчэн эрдэнэ Балдан-Ишийн (1738-1780) үед Төвдийн бурхны шашны ихэс дээдэс нь Монголд шарын шашныг улам хүчтэйгээр лавшруулан дэлгэрүүлэх зорилгоо Манжийн эзэн хааныг тахин шүтүүлэх зорилготой нягт уялдуулан хэрэгжүүлэхийг хичээх болсон байв. Энэ нь монголын цэрэг армид удаа дараа ялагдаж, эзлэгдэж байсан тангадууд, манж нар, хятадуудын зүгээс монголчуудыг номхруулах, хүн амыг нь цөөлөх, эд баялгийг нь барагдуулах, цэрэг дайны чадавхийг нь сулруулах замаар эртнээс нааш хуримтлагдсан өш хонзонгоо тайлах гэсэн хоруу санаа, бодлого байжээ. Мөнхүү үеийн Далай лам, Банчэн эрдэнэ нар “Манжийн хаан бол Жамсран сахиусын хувилгаан болох тул тэрээр монголчуудын хувьд бол Гэсэр хааны хойд дүр, лам тойн нарын хувьд бол Жамсран сахиус гэсэн үг” хэмээн сурталчилж Манжийн ноёрхлыг төрийн хийгээд шашин суртлын үүднээс зөвтгөж, цайруулж байв. Энэ нь цаагуураа Хятад төвийн улигт үзэлд нийцэж хятадууд, төвдүүд, монголчууд, манж нар бол угтаа гарал, үүсэл нэгтэй, төрийн ихэс дээдэс ба шашны ихэс дээдэс нар нь ч удам судар нэгтэй хэмээхийн илрэл, тусгал болж байлаа. Чингэж төр ба шашны ашиг, сонирхолд бүрэн нийцэж байсны учир Төвдөд төрсөн жирийн нэгэн хөвүүн болох Гунгаажалцан 1182 оноос 1778 оны үес гэхэд аль хэдийнээ хэд хэд дахин хувилан төрсөн, тодорсон амьд бурхан гэгдэгч Банчэн эрдэнэ болж дээдлэгдсэн, шүтэгдсэн, олон дүрийн нь намтар, түүх нь ид шид, гайхамшгуудаар дүүрч зузаарсан, лагшин биеэ дахин давтан солиод л мөнхөд байж байдаг шүтээн болчихсон байлаа.
Ихэд төвдөчлөгдөж, асар ихээр хиртсэн, таних ойлгоход бэрхтэй болсон буддизм нь монголчуудын оюун санааны амьдралыг гэгээрүүлэх биш харин булингартуулах үйл, үрийг тарьсаар ирсэн нь дээрх мэт болой.
Ардчилал бол хэрэг дээрээ хоцрогдсон, үеэ өнгөрөөсөн, үнэнд гүйцэгдсэн бүхнийг шинэчлэх үйл явц юм. Ард нийтийн оюун санааны ертөнцийг ч гэсэн хир буртгаас нь чөлөөлөх учиртай. Буруу суртлыг орхих, муу уламжлалаас салах, хоцрогдлыг арилгах, бүхнийг бүгдийг шинжлэх ухааны мэдлэгийн үндсэн дээр шинэчлэн эдүгээжүүлэх их хэрэгт төр, засаг, оюунлаг хүмүүс, сэхээтнүүд хичээнгүйлэн зүтгэх ёстой. Тэгж байж л бид үнэн боловсронгуй, орчин цагийн соёлтой нийгмүүдийг гүйцэж очих болно.
Сайн хүний нэрийг гурав худалдаж иддэг гэдэг. Тэгвэл Төвдийн төр, шашны ихэс дээдэс нар бүр үндэсний шашин-бизнесийн бодлогын хэмжээнд 20-50 дахин худалдаж идэж иржээ. 17 зууны дундуур Төвдөд дүрэлзэн ассан иргэний дайны галыг унтраах, шарын шашны урсгалыг ялалтад хүргэхэд Далай лам, Банчэн эрдэнэ нар чармайн зүтгэж гавъяа байгуулсан нь үнэн л дээ. Тэр хоёр цолыг Монголын ноёд олгосон нь ч үнэн. Их Монгол, Чингисийн Монголоос гарвалтай гэх энэ хоёр цолыг бодлогоор өргөж, дээдлээд амьд бурхад болгон титэмжүүлж, хойд дүрүүдийг нь тодруулан дуулиантуулж ашиглаж чадсан нь сөрөг гэлээ ч ихээхэн ухаалаг арга, мэх мөн юм шүү...
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл(52)
Будда багш хойд дүр тодруулж бай гэж лав сургаагүй шүү Буддагийн сургаалийг мушгиж тайлбарлаад мөнгө эрх мэдэл улстөржилт болгож хувиргасан шуналтай төвдүүд шашны олон гаж урсгал бүтээсэний нэг нь шарын шашин ..цаашаа улаан, хар малгайтаны урсгал гэж цувна даа
Zugeer l ongots oikgits avsn garuud bn aa ta nar oshoo sain sudal boloogui bn aa huuhduud ee
Yagaad Budda guian xoid dur todordoggui yum be te za za ene ch yaxaw ,Choinom ax mini yaj danjanrawjaagiin xoid dur bolchoogui yum uund l bayarlaj bna komunnizmr yawaagui bol aygui bol danjanrawjaagiin xoid dur bolgoson bj magdgui garuud shuu ene lam nar bugdeeree xyaduulj baixdaa taarsan pizda nar shdee.
Цуст Улаан коммунист Атист гарууд хэзээ ч хүн амьтанд жаргал өгч байгаагүй.Тэд энэ насандаа завхай аллага хулгай худлаар явж өөрийн худал үзэл бодлоо гүтгэлэг аллага хүчирхийлэл ээр бусдад тулгаж Ленин шиг саа тусаж. Сталин шиг ээ хүмүүсийг алж Үр хүүхэд эхнэр нь амиа хорлосон зовлон шаналал дунд явж. одоогийн оросууд шиг шуналтай архичин хүн амьдрах аргагүй газар болгодог.Өрдөм мунхаглан бусдыг хорлогчид
203...chi shariin shashin gegch yumnii gvn khordlogond orj.Dariukhan zasalaa khiilge
mal chamaig ulaan kommunism boos tembyygees chini salgaj ygyi yadaj bogsoo yaj tseverlehiig surgasan. mal chi Heden zuunii tursh duhaa tsoortol morgoj delhiin adag bolson tyvdiig tejeej, tyvdiin bogsiig dolooj ooriigoo tyvdeer hyrtel nerlej dolignoloo. yher chi u olj avsan be. Heden zuunii omnoh mongol guilgachin heveeree yldlee
Шарын шашин гэгч чөтгөрийн шашин. Хуу хувалз ажил хийдэггүй новшнууд. Нийгмийг мөлжигч лалрууд
Үнэхээр бурханы багшийн сургаалыг энэ урт хугацаанд танигдахгйү болгосон юм билээ. Би гэхэд шашны үг хэллэгийн монгол нэрийг ойлгох гэж ихэд хичээж,тэгээд англи эхээс харахаас өөргүй болохыг мэдэж хичээж байна.
Burhan shashin yarj mongo oloh arga
МАНЖИЙН ХААН ЖАМСРАН БУРХАНЫ ХУВИЛГААН гэсэн баримт байдаггүй юм шүү д,чулуунжав гэдэг ва МОНГОЛЫН ЦЭРГИЙН ДОГШИН САХИУСыг гүтгэж байж алуулах ТЭНЭГ ЮМ БИЧДЭГ МУЛГУУ нөхөр юм уу
шарын шашныхан л голдуу тээр хожуу хойно Жанрайсэгийн сахиус, Очирванийн сахиус, Манзушрийн сахиус энэ тэр гэсэн хочийг нэхэн олгоод байдаг болсон. Өөрсөддөө, ХОЙД гэх дүрдээ энэ тэр бурханы, сахиусны хувилгаан болгох гэсэн өөртөө баталгаа хийх гэсэн арга.
Дамдин Янсан ядам бурханы үйлсийг бүтээгч эгч дүү Жамсран сахиус.
Relegiye-opium dlya naroda B.I.Lenin
eej aav, eh delhii tenger burhandaa susegleed yavahaas sain yum algaa
Yag unen
өргөл өгөх мөнгөгүй хүнд шар лам нар яаж тус хүргэж байгаа вэ. бусдын тусын тулд өөрийгөө яаж хэрхэн зориулахаараа ажил хийхгүй баян тарган яваад байна вэ.
дараа төрөл рүүгээ аваад явдаг болсон шүү, одоогийн шарыхан, ккк. Тийм болохоор манай дарга нар ч гэсэн зуу биш мянган жил идэж ууж, хэрэглэх юм цуглуулдаг болцорсон. Тэгээд ч яаж ч шинэчлэгдэх гээд шинэчлэгдэж чадахгүй болсон. Далай лам хүсээд хүсээд чадахгүй байгаа. Бүтээл хийе гэсэн ч эд юм нь арвин их хорогдоод энэ ертөнцийг орхиж чадахаа байсан. ккк. Анхнаасаа ч буруу явцымуу? Ааан, ха ха ха.
за энэ төвдүүд 14 дүр тодруулжээ. Бүгдээрээ бас зөвшөөрөхгүй ээ, тэрийгээ. Ганц малгай эрих, шүдний протез таньсан төдий байх ёсгүй юм чинь. хэ хэ. Айлын нэг хүүхдэд зүгээр л тулгачихна, амархан. Тулку гээд л. Гэрээс нь салгаж авчраад дараа нь яахав сахиус наагаад л өөрийн эрхэнд хураачихна. Шодолт юу ч биш.
Моголчуудыг шашинаар талцуулах хэнд хэрэгтэй юмбэ
өөрсдөө ном болоогүй бодьгалс яахав дээ, тэгээд чимгэнд барьсан төдийхөнчүүд улаан гахай шар гахай гээд л үзэлцэх юм биздаа.
нутгийхныг Манзушрийн, Очирванийн хувилгаан гээд зарлачихсан юм чинь өөрөө бол мэдээж хамгийн энэрэлт жанрайсэг доод тал нь, аа цаашлаад бол ШУУД амьд будда болж залрах нь байна шдээ. ккк
5 sariin 10-13 nii hoorond Choijamts Elbegdorjiin daalgavaraar Monpolimetiin Garamjaviin huug 10-r bodod orgomjloh gej baigaa ni shudraga ys uu
ENE SHULMAS MANGAS BUZAR ABGAI GARAMJABIIN XUUXED ARAI BISH BAILGUI DEE GARAMJAB ENEBISHTEI BANZALDDAG BAISAN NASAARAA BOGSOO SHAALGAJ BAIGAA BUZAR ABGAI SHUU TUUND ALI MUUGAA UZEJ UXEX L DUTAJ BGAA
Эрхийн тэнэг балай амьтан насан туршаа бүх бүтэлгүйтэлдээ өрөөл бусыг буруутгасаар хорвоог орхидог шиг өөрсдийн тэнэгрэл,эд хөрөнгө, эрх мэдлийн төлөөх сувдаг шунал,хомхой сэтгэл,эв нэгдэлгүй, туйлбаргүй зан авираасаа болж доройтон мөхсөн Их Монгол улсын хувьд Буддын шашныг буруутгаад хол явахгүй ээ.Энэ шашин бол манай мандсан дээдсийг Их гүрэн байгуулахаас хаа хамаагүй урьд бий болсон бөгөөд манай Их Монголын Эзэнт гүрнийг бүү хэл Хятадын Мин,Манжийн Да Чин гүрэн,Хятадын Дундад иргэн улс,ЗСБНХУ-г ч элээгээд одоо ч мөн оршсоор байгаа том шашин юм.Энэ шашин цаашид ч мөнхөд орших биз.Харин дүр эсгэсэн хуурамч ардчиллын золиос болон бүрмөсөн сөнөхдөө тулсан бидэнд чухам биднээс өөр аврал үгүй.Бид өөрсдөө ёс зүйтэй,хөдөлмөрч,бүтээн үйлдвэрлэгч болж байж л сэхэх магадлалтай.Яг одоо Түвдүүд манай улсад чухам ямар саад хийчихээд ад үзэгдээд байгааг огт ойлгохгүй байна.Түвдийн шашны тэргүүн Далай ламыг элдвээр гутаах гэсэн Бээжингийн бодлого чулуунжав мэтийн золбингуудаар дамжиж орж ирээд байна уу гэсэн бодол л өөрийн эрхгүй төрөөд байна шүү.Ингэж дэмий юмаар хөөцөлдөж байхаар манай эх орны доройтлын гол шалтгаан болчихоод байгаа дотоодын дайсан МАН-АН-г яаж устгахаа бодсон нь ононо.1990 оноос хойш төр шиг төр, улс шиг улсыг маань оронцог болгочихоод байгаа Ан гэгч гамингууд үүрлэсэн өмхий жорлонг эхний ээлжинд нэгмөсөн дарж булаад ,дараа нь МАН гэгч жорлонг устгаж чадвал доройтлоосоо салах болов уу гэж мунхаглаж байна.Эд хөрөнгө,эрх мэдлийн сувдаг шуналтай,хомхой сэтгэлтэй монголчууд өөрсдөө Монгол улсыг мөхөөнө.Гаднаас дайсан үгүй.
ёооо, уншсан чинь шууд жорламын мөрийг гүйцээгээд буян хураах гэж байна шдээ. Чуулган гэхээр нээрээ баас шээс ялгадсны сан байж болох талтай.
мөнх зөнх энэ тэр гээд тасардаггүй цэрний онигоо шиг юмаа. Тасраагүй.
cogt taij ulaan malgaitiin tald uu esvel shar malgaitiin toloo baildsan uu
дашинчилэнгийн замд хар л даа. Монгол маш гунигтай. Одоо шар улаан л ассан байна даг.
Тэр чинь шашны төлөө биш хөх нуур Төвдийг хэн эзлэх гэсэн цахар ойрд хоёрын зодоонд оролцож ойрдод ялагдсан цоохор цогт
уснаас хув хуурай гараад байгаа нохдууд байгаамаа
ЧУЛУУНЖАВЫН БИЧСЭН ЗҮЙЛ бол өнөөдрийн мунхаг харанхуй цаг үеийг бодитой үнэн зөвөөр гэгээрүүлэхээр сайхан бүтээл болсон байна. Угаасаа хойд дүр гэх ойлголт нь эдийн засгийн ашиг байгаа учраас л өргөн дэлгэр тархсан нь үнэн аж. Монголчууд ухааран гэгээрэхгүй бол Шашны хувалзнуудад хуурагдан тэднийг тэжээгч болж хувирч мэднэ шүү.
Хаа газрын хэмжээлшгүй шуналтнууд төр шашныг хослуулан ганцаар захирах гэж шашин болоод хууль ёсыг уландаа гишгэж ирсэн. Тэд муу муухай бүхнийг өөгшүүлэн худал хуурмагаар олон түмний тархийг бохирдуулж талцуулж цус урсгаж үзэн ядалтыг дэвэргэж үүнийхээ хүчинд эрх мэдэлдээ ташууран тансаглаж ирсэн түүхтэй. Дээдэс баяжиж зальжих тусам доодос ядуурч мунхардаг жамтай. Комнизмыг комнистууд ардчиллыг ардчилагчид шашныг лам нар нь буруу замаар оруулав. Төр нь гэмт хэргийн үлгэр жишээ, ард түмэн нь мунхагийн загвар байж бие биенээ бодит байдлаас нь эсрэгээр сурталчлан магтах нь гайхалтай. Ийм байдлыг л хоцрогдол гэж нэрлэнэ. Гутаан бохирдуулж танихын аргагүй болгосон ориг дүрдээ итгэж цээжээ дэлдэх нь гутамшигтай. Ийм байдал гүнзгийрсээр хувьсгал гарч баахан цус урсгаж олон олон жилээр хэдэн үеээрээ амьдын тамд унадаг ч хүний муухай сэтгэл бохир цус түр цэвэршиж харин тархинд нь өс хонзон үлддэг аж. Тэгээд л цаашаа эмгэнэлт жүжиг үргэлжилдэг болой. Юун төвд вэ. 90 оноос л манай эрх баригчид комнист ардчилагч бүгд манай нам танай лам танай нам нанай лам хэмээн хөл алдан харайсаар нам лам хоёрыг толгойдоо гаргаа биздээ. Тэгсэн атлаа нам лам хоёроос тустаа төртэй болно гэж хууль батлаат бас түүндээ мөргөөд байгаамаа. Хоцрогдол гэж үүнийг хэлнэ. Хоцрогдол гэдэг бол хөлд зуурсан хавхтай адил юм.
Олонхиороо хүлээн зөвшөөрсөн чиг зүгт үнэнч явахын оронд алдаанаасаа сурч өөрчлөгдөхийн оронд юм бүгдийг шиншилж гүйсээр ганц хөлдөө биш бүх хөл толгой гартаа хавх зууруулав. Хөдлөхөд хэцүү болов.
Зайлуул муусайн Коммунизмын бузартсан Оросжсон нялхас хэзээ ухэж дуусаж, Монголчуудад гай болохоо болих юм болдоо
БУЛАЙ ТӨВДИЙН БУРАНГУЙ ШАШНЫ БУЗАР ХУВЛАЛЗУУД МОНГОЛЧУУДЫН ГҮРЭЭНД АСАЖ ЦУСЫГ НЬ СОРСООР ХЭДЭН ЗУУН Ч ЖИЛ БОЛОВ ДОО. ОДОО ЭДГЭЭР ХУВАЛЗУУДЫГ ТАС ХАЙЧИЛЖ ҮНСЭНД ХАЯАД, УРДАХ ЗАМАА Ш/У -НЫ НҮДЭЭР ХАРАХ ЦАГ БОЛСОН ШҮҮ.
манай банди нарыг балингаар тоглож наадгайтаж, төвдүүдийг балин дормоор алалцаж байх зуур цаана чинь урд хөрш маань шашныг балетын түвшинд оруулчихсан байна. http://www.globaltimes.cn/content/1045176.shtml “Гэрээ санасан хүү” Хятадын ардын дуу бүжгийн ансамбль “Данзанжамц” нэртэй балетыг дөрөвдүгээр сарын 27-нд үзэгчдэд сонирхуулжээ. debuted in 2015. 6-р далай ламын өөрийн бичсэн шүлэг, тухайн үеийн хувцас хэрэглэл гэх зэрэгийг түүхэн сурвалжийг судлаж уг уран бүтээлийг хийлээ гэсэн нийтлэл Хятадын Global times-д гарчээ. Хятадын хотуудаар аялан тус балетыг үзэгчдэд тоглож үзүүлж байгаа гэж байна.
haha ene ynen baihaa ter hoid dur myr gedeg ni hudlaa zyil gej, bi Ajaa gegeeniig yamar neg hemjeegeer tanidag , uulzaj uchiran adisiig avch bailaa, bi ehleed Bogd Zonhoviin hoid dyr gej oilgodog bailaa , tegsen chini ooroo Zonhoviin hoid dyr gedgee heleed uridah amidraliin talaar nadaa medeh zyil ygyi gej bilee , Ajaa gegeenten bol ih sain hyn , mundag ch lam , teryyhen yedee bi bodood neg tom lam garaad ireheer daraa ni tegeed aaviinh hoid dyr enee teree geed todruulaad baival mundag ih hoid dyr todroh yum baina daa gej bodood ongorch bilee
uuchilaarai dutuu bichij Ajaa gegeenten Bogd Zonhoviin aaviin hoid dyr gedeg
Аржаа лам шарыг шувталлаа гэхэд мэргэжил мэргэшилтэй болхоор ажил олоод л хийчихнэ. Манай хэд мэргэжил ч байхгүй, ерөнхий эрдэм ч үгүй. Юу хийж амь зуух юм бүү мэд.
Ene novshiin shashing mgloos archih heregtei. Ter shavar barimald murgusunuuruu bol nomer 1 uls boloh bsan. Tuvdiig har l da. Odoo sertsgee l de ta nar min. Ene heden huvalznuudiig tegej tejeeh yamar shaardlaga bgaan. Ter munguuruu eej aav 2 too talh suu bariad och.
Tegej ih buyan hiimeer bga bol ter unchin huuhdiin tuvd handicap urguj bolj ugvul 1 g ni ch urguj avaad sain ulsdaa heregtei hun bolgo.
DEERXI GURVAN MUUXAI LAM GONCHIGSURENTEI XAMTAAR UNENBAT GEECH BUZAR USNII UXER ADIL ABGAIG XUBAAJ SHAADAG BAISAN DAA ENE CHIJAMTS BUZAR LAM NAR DALD ORTSGOO BURXAN MONGOLD XEREGGUI
нөгөө тэр тэр хоёр ихэрюм гэж дуу байдаг шиг ,шашин-ардчилал хоёр ихэр юм байна билээ.Эвтэйэн газар аятайхан амидархыг хэнч хүснэ.Шарын шашинг дахин сэргээж өгсөн ардчилалын төлөө л ном уншиж байгаа шүү?Өнөө цагт ямарч нүгэл хүчгүй болоо юу да.Хэн муу зүйл хийж,муухай үг хэлнэ тэр мандаад л...
Бурхан багшийн сургаалийг буруугаар ашиглаж хэдэн арван урсгалыг хэн нэгэн хувалзны хэлсэнээр бий болгож энэ нь яван явсаар улс төрийн харгислал, олон түмнийг номхруулан барьж байх зэвсэг, хэмжээгүй сувьдаг сэтгэлтнүүдийн амар аргаар баяжиж хөлжих эх үүсвэр болон хувирчээ.Манай шашныхны үйл ажиллагаа үүний сонгодог жишээ. Дээр нь монголчуудын мухар сүсэг үүнийг цэцэглүүлэх сайхан хөрс нь болж байгаа юм.
the troupe is still in the discussion stage
to become a player in the market
Бид ардчилсан шашинг мандуулахын төлөө л явнам бусуу уул нь Будда гэгээрэлийн сургаалиа л айлдсаныг жаахан шукатай нөхдүүд амьдрах арга хэрэгслэл болгочихсон юм биш үү
ENE BOL MINII L BODOL SHUU!!!!ENE OLON HUTAGT HUVILGAADIIG TODRUULAAD BAIGAA IN TUVDIIN DURVEGSEDIIN ZASGIIN GAZAR ENETHEGT BAINGIIN SUUH ORSHIN TOGTNOL HUMLGDAJ BAIGAATAIHOLBOGDUULAN TSAASHID ORSHIN TOGTNOH GAZRAA MONGOLOOR SONGOJ BUIN ILEREL BAIH GEJ HARDAJ BAINA TIIM CH UCHRAAS DALAI LAM BODLOGOTOIGOOR OLON HUTAGT TODRUULJ TEDNEEREE DAMJUULAN IREEDUID RUVDIIN OROH ORONGUICHUUDIIG MONGOLD TUVLURUULEH GESEN DALD SANAA CH BAIJ MAGADGUI YUM.
duhaa tsoortol morgoson mankuuruud baidag l nogooh guilgachingiinhaa amidarlaar Heden zuuniig ongorooj tyyhiin hog deer hayagdlaa. jalga dov bolgond hiid nertei yzemjgyi baliar baishin barij shar huvalzuud tarhigyi booluudad yaj sheej baahiig ni zaaj ogno. uls ni guilgachin. toroogyi baigaa hyyhed ni hyrtel orondoo barigdaj otond idegdsen iim l uls. byalduuchlal bogs dolooltiin sistemtei gazar
ШУ-ыг ойлгоход Эйнштэйн-ийг бурханчилж шүтэх албагүйтэй адил, Шүтэн барилдлагыг судалж ойлгоход дээд ЛАМ шүтлэг хамаагүй л дээ. Энэ нь өөрөө шарын буюу Ламын шашныг эрхэмлэн үзүүлэх гэсэн Чингийн суртал ухуулга байж мэдэх юм. Яав ч Бурханы шашны, Бурхан багшийн өөрийнх нь сургааль биш.
ок
Шарын шашины тухай үнэн мөн чанарийг н ургуулан зөвөөр тайлбарласан эрхэм судлаач Танд талархал илэрхийлье. Монголчуудын доройтолын цаг үе нь шарын шашин дэлгэрэх үетэй яв цав таардаг юм. Шарын шашин монголчуудын оюун ухааныг мөхөөсөн юм шүү Монголчуудаа.