Буддизм, Бурханы шашны анх үүссэн суурь, үндэс бол Будда гэх түүхэн хүний суралцаж, судалж, бодож боловсруулаад бичиж үлдээсэн үзэл, онол юм.
Хүн бол оюун ухаантай, сэтгэдэг амьтан. Орчноо, бас өөрийгөө оюун ухаандаа тусгаж, таньж, ойлгоод дотоод сэтгэлдээ зураглан үлдээж чухамхүү түүндээ түшиглэж үйл ажиллагаа өрнүүлдэг. Хүний дотоод сэтгэл хүүхэд ахуй цагаасаа үүсвэрлэн бүрэлдсээр төлөвшиж бүтдэг. Тооны ухааны үүднээс дүрслэн хэлэх аваас хүн нь дотоод сэтгэлээсээ хамаардаг функци юм. Дотоод сэтгэл нь бохир, зохисгүй бол тэр хүн муу хүн. Муу хүн муу муухай ааш авир, үг, үйлдэлтэй. Дотоод сэтгэл нь цэвэр, ариун, хүмүүнлэг аваас тэр хүн сайн хүн. Сайн хүнээс сайн үг, сайн үйлс, хүмүүнлэг сэтгэл, ачлал, буян, эв найр ундарч орчноо дэмжиж, тэтгэж, баясгаж байдаг.
Ертөнцийн жам, хүмүүний ёсыг ухаарч гэгээрсэн хүний дотоод сэтгэл цэвэр ариун, хүмүүнлэг болдог. Гэгээрсэн хүн ам хэлээрээ, биеэрээ, сэтгэлээрээ буруу, муу зүйлийг хийж нүгэл үйлддэггүй.
Өөрөө зөв амьдарч, өрөөл бусдыг зөв амьдрахад сургаж, хүн хүндээ нөхөр, түшиг болж явахын сайхныг биеэрээ үлгэрлэж байх нь хүн бүхний үүрэг мөн болохыг Будда таньж мэджээ. Зовлонгийн шалтгааныг арилгах аргаар зовлонгоос хүмүүс ангижирч болохыг тэрээр ухаарч үг ба үйл нь сайн аваас үр дагавар нь мөн сайн байхыг сурталчилж байв. Буддагийн сургаал, номлол нь анхандаа ийнхүү хувь хүмүүний амьдрал, аж байдал, оюун санааны ертөнц, зовлон жаргал, зорилго тэмүүлэлтэй холбоо бүхий нийгэм-философи, ухамсар, сэтгэлзүй, танин мэдэхүйн гол чухал асуудлуудыг шинжилж, учир аацааг нь олж, тайлж нийтэд сурталчлан гэгээрүүлэх шинжтэй, тухайн цаг үедээ бол шинжлэх ухааны гэгдэхээр мэдээлэл, мэдлэг, дүгнэлтүүдийг агуулсан ихээхэн дэвшилттэй үзэгдэл мөн байв. Буддагийн үзэл, номлолыг цааш цааш нь цэвэр шинжлэх ухаан, ёс зүй, сэтгэлзүйн шинжлэл, гүн ухааны шинжлэл байдлаар уламжлан хөгжүүлсэн эрдэмтэн мэргэд Энэтхэгт, Төвдөд, Хятадад, Монголд цөөнгүй байжээ. Харин Буддагийн үзэл сургаалд суурилсан шашин, түүний урсгалууд нь Жагарын их сэтгэгчийн амьдлаг, шинжлэх ухаанч үзэл, онолыг ид шидийн хүч, нөлөөтэй тарни, шившлэг, адис, энерги, увдислагч хүч мэтээр сурталчлах, ашиглах болжээ. Ингэж хүмүүсийн дотоод сэтгэлийг ариусгаж, номхруулж, гэгээрүүлэх ёстой үзэл, сургаал маань төрөл арилжиж бүр мунхруулах, мухар сүсгийг төрүүлэх, хуурах, хоосон горь төрүүлэх, мэхлэх, луйвардах хэрэгсэл болж хувирчээ. Лам нарын ихэнх нь мухар сүсэгтнүүдэд зориулан залбирал, ерөөл, тарни мэтийг үл ойлгогдох харь хэлээр уншиж өргөл, барьц цуглуулах үйлсэд оролцсоор насыг элээдэг болжээ. Буддагийн үзэл, сургаалыг жинхэнэ ёсоор нь ойлгох, сурталчлах, шинэ нөхцөлд тохируулан бүтээлчээр хөгжүүлэх хэрэгт хувь, нэмэр болдог лам нарын тоо өдрийн од шиг болтлоо цөөрчээ.
Засаг захиргааны нэгж болгоныг шүтээнтэй байлгах, бүр давраад амьд бурхад, хутагт хувилгаадтай болгоод тэдний хойд дүрүүдийг тасралтгүй тодруулж байхыг Далай лам, Банчэн эрдэнэ нар бараг л хуульчлан мөрдүүлэх болсон нь яг хэрэг дээрээ бол мухар сүсгийг хөөрөгдөх, гэгээрүүлэх биш мунхруулах технологи болж зуршчээ.
Хутагт хувилгаадын дараачийн дүрийг тодруулсан байдлыг цаг хугацаа (эрт, орой), тодруулсан арга (шийдвэр гаргасан хүмүүс), тодруулсан нутаг орон (шашин дэлгэрүүлэх хэрэгцээ, шаардлага), дундаа завсарлагагүй нэг л улс оронд угсран тодруулсан хэмжээ, давтамж, чухам хэнийг онцолж тодруулсны цаадах далд санаа, зорилго, чухам яахлаараа Манжийн хаан батламжилж ирсний учир гэх мэт олон талаас нь нягтлах аваас энэхүү үзэгдлийн нууцууд илчлэгдэн тодрох ажээ.
Монголын сүсэгтэн олонд зориулан тодруулж асан Жавзандамба хутагтын хойд дүрүүд нь өмнөх дүр жанч халсны дараа бүгд хоёр жилийн дотор багтан мэндэлж, бүгдийг нь 4–6 настайд нь Монголд залж авч ирж байжээ. Ингэж 1–2 жилд л монголчууд амьд бурхангүй байдаг байлаа. Тэгвэл 8–р Богд таалал төгссөнөөс хойш бүхэл бүтэн 75 жил Монголд амьд бурхан байсангүй. Харин шашин шүтэх эрх, бололцоо сэргэсний дараа шашны тэргүүн–амьд бурхны хэрэгцээ, шаардлага гарсны улмаас өмнөх уламжлалыг залгамжлан авах сонирхол (хэрэг дээрээ нэгдсэн удирдлагагүй, бас эв нэгдэл тааруу, өндөр дээд нэр төртэй ихэс дээдэсгүй болчихсон) сүм хийдүүдийн удирдлагад төржээ. Тэгээд 68 нас сүүдэртэй, бэлэн, ирмэгцээ л шашны хэрэг, зан үйлд манлайлан оролцох боломжтой хүнийг тодруулан залсан байна. Хэрэв өмнөх 8 Богдын адилаар 1–2 жилийн дотор 9–р Богдыг тодруулсан бол огт өөр хүн байх байжээ. Эндээс үзэх ахул эргэж төрөх, хойд дүрээр тодруулах ажил ердөө л цаг үеийн хэрэгцээ, шаардлагаар зохицуулагддаг хиймэл, зохиомол арга хэмжээ мөн байна.
Нийтдээ 240 жилийн туршид (1635–1924 он) амьд бурхантай байсан уламжлалын эрч, хүчинд дулдуйдаж жаахан гоомой хийгдсэн уг ажил зорилгоо маруухан биелүүлсэн гэж үнэлж болохоор дуусчээ. XXI зууны 20–иод оны өндөрлөгөөс уламжлал ба шинэчлэлийг хослуулан нарийн нягт хандаж “эргэж төрсөн” биш, харин “эрдэм ухаанаар гэгээрч, ёс жудгаар хэтийдсэн, эндүүрэлгүй сайн” нэгэн монгол хуврагийг Х Богдоор тодруулаасай билээ. “Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг, “Өөрийн юм өргүй” гэдэг... Нялх хүүхэд биш, сүсэгтэн олны төлөө зүтгэх сэтгэлтэй мэргэшсэн хувраг байвал сайн сан. Нялх хүүхэд хэн ч болж хувирч болох юм.
“Хойд дүрийн эрэл” зөвхөн Монгол, Төвдөд хүчтэй байгаа нь чухам юуны шинж вэ? Арай хоцрогдлынх биш биз?
х х х
Оюун ухаанаараа амьтнаас ялгаатай хэдий ч хүмүүс бол мөн л амьтан билээ. Тиймээс тэд аюултай бүхнээс айдаг, хоол олж идэх гэж чармайдаг. Айх мэдрэхүй ч төрөлхийн, өлсөх мэдрэхүй ч төрөлхийн, бүр мөнхийн гэж хэлж болно.
Хүмүүс сүргээр амьдрах, нийгэмших хэрээр тэднийг айлгадаг, түгшүүр төрүүлдэг, итгэл, сэтгэл алдагдуулдаг, тамирдуулж, доройтуулдаг шалтгаан, хүчин зүйлүүд өсөж олон болсоор иржээ. Хүний бие, эрхтэнд нөлөөлдөг өвчин, эмгэг, сэтгэл санаанд нөлөөлдөг гай зовлон, дайн, хулгай, дээрэм, элдэв хүчирхийлэл, аюул осол ч ихэд нэмэгджээ.
Гай зовлонд нэрвэгдсэн, өнчин өрөөсөн болсон, аргагүй, арчаагүй байдалд орсон, өвчин тахал туссан хүмүүст сэтгэл санааны засал, тайтгаруулалт хэрэгтэй болжээ. Энэ хэрэгцээ, шаардлагыг хангаж байх өвөрмөц үйлчилгээ болж бөө мөргөл, шашин анх үүсчээ. Гэвч одоо өмнөх байдал өөрчлөгдөж бие хүний сэтгэл санааны болон бие эрхтний зовиурыг сэтгэлзүйчид, эмч нар, сувилахуй ухааны ажилтнууд бүрэн, дүүрэн арилгаж, нимгэлж, мэдлэгт суурилсан нарийн мэргэжлийн туслалцаа үзүүлэх болов. Хөгжилтэй орны иргэдийн дийлэнх олонх нь шинжлэх ухаанд суурилсан үйлчилгээг эрхэмд үзэх болжээ. Чухамхүү нөхцөл, байдал ийм болсон учир бүх шашинд, шашны бүх урсгалд шинэчлэлт хэрэгтэй болоод байна.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл(31)
Чулуунжав гуай та Хятадуудаас санхүүжиж мөнгө олохдоо, Монголын ард түмний оюун санааг ингэж бусниулж болохгүй ээ. Буддын сургаалийг судалж мэдээд, юу нь буруу вэ гэдгийг эхлээд судлаад мэдэх хэрэгтэй Судлаач Чулуунжав гуай!
Энд тэнд Бурхан нас барсан гээд байхад манайхан итгэхгүй юмдаа.
Одоо ингэж хутагт хувилгаад төрүүлж жүжиглэж байхаа больё. Одоо чинь 21 р зуун. Үеийнүед шашныг дандаа улс төрийн зорилгоор ашиглаж ирсэн нь нууц биш
Одоо яг энэ мухар сүсэг талыгхамгаалаад байгаа хүмүүст буддын сургаалийн талаар мэдэх юм байна ууу
Д.Чулуунжав гуай үнэн бичсэн өөр яахийн
өрөөл бусдыг зөв амьдрахад сургаж, хүн хүндээ нөхөр, түшиг болж явах. за тийм шавар болсон юм байхгүй шүү. ГАНЖУУР монгол бичгээр Улсын номын санд буй. мянгахан жилийн түүхтэй төвдийн өмч биш ш дээ. тэр байтугай 300-400 жилхэн настай шарын өмч биш. Шарын өмч бол Зонкавын зохиолууд. Буддийн Сургааль хаа сайгүй тарсан.
төвдүүдэд хэрэг болсон уу? төвдийн дэв жаяг.
далай ламыг муулсан Молор-эрдэнэ хэнд хэрэггүй болох замаа өөрөө хийсэн дээр нь чингэсийг муулаад одоо сонсох хүнгүй болсон. Баярхүү бас далай ламыг муулаад одоо босоо гамбааг дагаад юу хийж яваагаа мэдэхгүй болсон бодвол ТАМГЫН газрын дарга санаатай байгаа байх. Чулуунжав яахыг одоо харах үлдлээ. удахгүй рак туссан хандив гээд сууж байх бий
амьд бурхан өвдсөн, ану-д эмчилгээнд явсан. бишээ эхлээд уламжлалт эмнэлгээр эм тан уусан, дараа нь аргаа бараад ану-д эмчлүүлсэн. бурхан аргаа барсан шүү. амьд бурханы эмчилгээний эмийн хорыг гаргаагүйгээс аймар хавантай цэлцгэр бурхан болсон. эмчилгээ хийлгэж янзлуулсан бурхан, одоо хаван цэлцэнтэй бурхан. түрүү булчирхай асуудлатай бурхан болсон. ямар хэцүү вэ? маш хэцүү. өмнө нь шарлаж марлаж байсоон бас....
цөс нь үрэвсэж чулуужаад цөсний чулуугаа авахуулсан юм байна бас. барагдахгүй юм байнаа.
хоцрогдол гэснээ, хөөрхий цанянжамц гээд байсан шүү. ...тайтгаруулалт хэрэгтэй болжээ, нарийн мэргэжлийн туслалцаа үйлчилгээ. За юу вээ? энэ одоо. Мянган хигээст алтан хүрдтэй Багармижидийн хаан чинь тэгээд хаа байна. Зүгээр гартаа аваад унших шдээ.
aliwaa ulas oron oorsdiin yos surthyynii yndesiig shaniniihaa suuri yos zyin surgaalitai yualduulan huulia cn yndes bolgodog . TIIM BOLOHOOR MANAI YNDSEN SHSHINII TULGUUR YNDES HYNII YOS ZYI HYNLEG SETGELIIN YNDESIIG OLON HIITED GUN UHAMSARLYYLAX NI SHAHSINII YYREG BOLOWYY .
одоо бидэнд дахиж богд хэрэггүй төвд рүүгээ зайлцгаа БОГД ДУУССАН
Чухамдаа Монголчуудын доройтол өнөөдрийн шарын шашны мухар сүсэг бишрэлд хэт автаж мунхарснаас болж байгааг энэ нийтлэл бичсэн хүн рүү дайрч доромжилж байгаа хүнд хэлэхэд чи бол өөрийн толгойгүй мал юм. Та нар шиг малнуудаас болж энэ улс орон чинь мөхлийн замд ороод байна.
энэ эсэргүүцээд хараагаад байгаа нөхөр бол лам хүн байна ер нь лам ихдвэл зовлон ирнэ гэдэг лам нарыг устгах хэрэгтэй
Бас нэг судлаач,Монголоор дүүрэн судлаач,судалсан ч юм байхгүй,мээдэг ч юм байхгүй худлаа цэцэрхэсэн,хүн амьтан муудалцуулсан,хагалан бутаргасан,яс хаясан муусайн бааснууд.
БУРХАН, БУРХАН ГЭВ БУДАГ ШАВАР ХОЁР. БОГД, БОГЛ ГЭВЧ БӨЛДӨГ ШОДОЙНЫ БООЛ Л БАЙСАН ШҮҮ ДЭЭ. МОНГОЛД ОДОО БОГД ХЭМЭЭХ БАС АРДЫН ЦУСЫГ СОРЖ, ОЮУНЫГ МУНХРУУЛАГЧ ХУВАЛЗААС ИЛҮҮ Э/З -ИЙГ СЭРГЭЭХЭД ТУСТАЙ БОНДООР БОСГОСОН МӨНГӨ Л ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ.
УМ АА ХУМ БАЗАР ГҮРҮҮ БАДМАА СЭДИ ХУМ Хамаг амьтныг эрхэндээ хураах шимт сангаас гаргав Хувраг хүмүүс цаазыг сахихгүй эгэл ард хувцаслана Харин тарничид тангарагаа үл сахин шулмын дүрээр явмуй Хамаг эрс садар явж эмсийн цааз болмуй Олон амьтанд тусыг хүргэгчид охор богино насламуй Эрхэм зарлигийн боть судрууд хулгайн худалдах болмуй Бясалгал даяан зэрэгээр нэн түйдэх цагт Эртний бүтээлийн орон уулын аглаг бүгд хоосорч Хувраг, тарничин өвлийн цэцэг мэт болмуй Багш нар цэргийн үйл, баньд нар мэсийн үйлээр оролдмуй Хамаг ард олноороо хамт цэрэг дайнд ихэд ормуй Хязгаарын хар толгойт хүмүүс төвдөд ирэх цагт Нууц тарнийн шашныг буруу үзлээр муулмуй Тангарагийн буг хаадын тэнэмэл сүнс хүний сэтгэлд буглах цагт Бадмасавбаавуудын нууц тарнийн сангийн номыг Ном бус заль хэмээн муушаах цаг ирмүй Чөтгөрийн адаар хөөрөмшиж зонхилох хүмүүс солиормуй Өгөлөгийн эзэд эд өлөгтөө хармын сэтгэлээр хүлэгдэх цагт Энэ хойтын тахилын орон лам гурван эрэдэнд Идээний сайн, эдийн дээдийг өргөж үл чадмуй Лам багш нар тавиг тахил эд эдлэлээрээ хөөрөмшиж Тавиглагч, тахигдагч хямрч өр тавилцсан мэт болно Харам сэтрэл, худлаа баярхал номын үйлтэй холилдох болмуй Багшийн сургаалыг шавь сонсохоо болих цагт Шавь нь багшаа муулж гүтгэн хэлсдүүлэх болмуй Сайныг муугаар хариулах цаг ирмүй Эцэг хүү боловч итгэл сэтгэлээ даатгахгүй болмуй Ноёны үгийн боол нь сонсохоо байх цагт Боол нь ноёндоо мөчөөрхөж төрийн цааз цалгардмуй Хийд хуралд багш нар хоорондоо хямралмуй Сайн номтныг муу гэх хүн олширмуй Хариулга, гүрэм, эм, засал туслахад бэрх болмуй Үл гарах өвчин нэгээхэн бээр ч үгүй болмуй Өвчнөө танилгүй үхэгсэд нэн олон болмуй Мэргэ, төлгө, төөргө гурав бүрхэг буух цагт Хэрцгий догшид, хулгай, дээрэмийн хөнөөл дэлгэрч Багш итгэлтэн тарничид булаагдан сөнөх цагт Газрын эзэн тэнгэр мангас лус нян хямралдан Хур орохгүй жилийн дайсан олшрох цагт Ургац арвин ч буудай хөмс гармуй Сүү сааль арвин ч тос шим нь хомс гармуй Хилэнцэт хаад олширч эцэг хөвгүүд тэмцэлднэ Зүг зовхис бүрт цэрэг дайны дуу дуулдна Төвдөд жаргал үсний төдий ч үгүй болмуй Хүний нас охор болж малын гарз нүүрлэнэ Тийм муу цагт тулах үед Төвдийг аврахыг сэтгэмүй, аяа амьтад өрөвдөлтэйеэ Тэр цагийн хүмүүс зовлон эдлэх үед Цогийн эрх баялаг арван найман төрлийнхөө эцэст Махаасампанагийн иогачаря гал хулгана жилтэн Эш үзүүлж залбирал тараах цаг ирэхэд Эргэлзээ үгүйеэ хотлоо анхааран аваарай Үүнийг муулан анхаарч эс авагчид Тангарагийн бугийн язгуур мөн тул эрхэнд нь бүү ортугай Цаг нь болсон ном шүү хуурмаг огт үгүй Сүсэгт хөвгүүд минь ингэж сайтар залбираарай Тэгвээс амгаланг олоход сэжиг огт үгүй УМ АА ХУМ БАЗАР ГҮРҮҮ БАДМАА СЭДИ ХУМ Э МА ХО Эндээс баруун зүгт Энхжингийн аугаа оронд Бурхан бүхнийг язгуурын эзэн Аминдаваа Зүрхнийхээ ХУМ үсгийг амьтны тусад залруулмуй Кооша далайн тивд лянхуан дунд буумуй Бурхан бүхний бодит чанар Бадамсамбаавын лагшин Бадамсамбаавын лагшинд залбирмуй
Нууц тарнийн шашныг буруу үзлээр муулмуй Тангарагийн буг хаадын тэнэмэл сүнс хүний сэтгэлд буглах цагт Бадмасавбаавуудын нууц тарнийн сангийн номыг Ном бус заль хэмээн муушаах цаг ирмүй Чөтгөрийн адаар хөөрөмшиж зонхилох хүмүүс солиормуй Өгөлөгийн эзэд эд өлөгтөө хармын сэтгэлээр хүлэгдэх цагт
УМ АА ХУМ БАЗАР ГҮРҮҮ БАДМАА СЭДИ ХУМ Хий, шар, бадгана, хямарсан хижиг өвчин хийгээд Халдварт хижиг өвчинг хоцроолгүй цөм амирлуулж Гадаад, дотоод, нууцын барцад бүхнийг төврүү няцаа Санасан санаа хэргийг үтэр түргэнээ бүтээж адисла
Shabaraar bvtsen burkhan,shashinaar munkharsan ard olon...
Shabaraar bvtsen burkhan ,shadhinaar munkharsan ard tvmen...
Буддаг үзэх үзэл нь зөв эхэлсэн авч сүүлрүүгээ буруу тийшээ бурсан байна. Буддизмыг арай гүн судалбал бас тийм биш. Шашин бол буддын гүн ухааны ганц нэг үзүүр сэжүүрийг ашигладаг хэдэн лам нарын л үйл ажиллагаа, гэхдээ бас зарим нэг нь ор хоосонгүй зүйл бий. Ер нь БУДДИЗМыг маш гүн судалж хөгжүүлбэл ертөнцийн танин мэдэхүйн сургааль иж бүрнээрээ гарч мэднэ. Буддизмын сургааль өөрөө бүрэн төгс биш, цааш нь залгамжлан хөгжүүлэх шаардлагатай. Буддизмын сургаалийг онолын иж бүрэн систем болгох, практикаар нотлох ажлууд их бий. даанч тийм хүмүүн одоогоор төрөөгүй , онолоо баталж тайлбарлаагүйл байна. Хэзээ нэгэн цагт тийм хүн төрөх буйзаа. Миний дээр бичсэнээс юуг уншигч авхай анхаарах вэ гэхээр Буддизмыг төгш шинжлэх ухаан болтол хөгжүүлэх асар том орон зай байгаа шүү гэдгийг ойлгох явдал болой.
Гүйээ энэ борпийсор чулуунжав чинь Х богдоор нэг хуварагийг тодруулаасай гэж хэлсэн байна шүү дээ. Лам нар баярлана даа.
shavar tsarailaad l shavarnaas torson.. mongold oruulahgui bj l dee, tegsen orosin gadaad hergin said shevarnadze 9 dugaarig mongol ruu oruultsan baigam daa. Shevarnadze
Oros Georgia hoyor arig ni daah yum baigaa biz dee.
БУДДА "НАДААР БҮХ ЮМ ДУУСНА, БҮҮ ДАГА, НАМАЙГ БҮҮ АШИГЛА" ГЭСНИЙГ НЬ НОВШНУУД ЭСРЭГЭЭР АШИГЛАЖ ЭЛДЭВ ДҮРСТЭЙ ХИЙМЭЛ ХУУРАМЧ ТАХИЛ ШҮТЭЭН БИЙ БОЛГОЖ, ТҮҮНИЙ БИЧСЭН ТӨВДИЙН БАЙГАЛИЙН САЙХНЫГ МАГТСАН ЯРУУ НАЙРАГУУДЫГ БҮГДИЙГ НЬ НОМ СУДАР БОЛГОН АШИГЛАСААР ӨДИЙ БОЛТОЛ ЯВЖ ИРЛЭЭ. ОРЧИН ЦАГТ ХҮМҮҮС ТАРЫГ НЬ ТАНИЖ ХУВАЛЗНУУДААС ХОЛ БАЙХ БОЛЖЭЭ. ХӨӨРХИЙ НӨГӨӨ Л МЭДЭЭЛЭЛ МУУ, ТАРХИА УГААЛГААД Л ЯВДАГ ХЭСЭГ МАСС НӨХӨДҮҮД Л ХУВАЛЗНУУДАД ЁСТОЙ НЭГ БАЙДГАА СОРУУЛЖ, ӨӨДЛӨХГҮЙ ЯВСААР МӨНХ БУСЫГ ҮЗЭХ АЖЭЭ. ДҮЛИЙ, ХАРААГҮЙ, ХЭЛГҮЙ ЮМЫГ Л БУРХАН ГЭЖ ШААЖ, ХООСОН ЧАНАР ЭЛДЭВ ХАНГАЙ СУРГААЛ ГЭХ ТОЛГОЙ ЭРГҮҮЛСЭН ЮМААР ХӨДӨЛГӨӨНГҮЙ БОЛГОЧИХСОН. НӨГӨӨ ЭРТНИЙ ДАЙЧИН ЦӨС ИХТ МОНГОЛЧУУДЫН ҮР САД НОМОЙ, ДОРОЙ, ХҮЛЦЭНГҮЙ, АРЧААГҮЙЧҮҮД БОЛЧИХСОН. БИЕ БИЕНЭЭ ОРКООР НЬ ДУУДАЛЦАЖ, НОХОЙН АМЬДРАЛААР АМЬДАРЧ БАЙХ ЭНЭ ЦАГ ҮЕД ДЭЛХИЙН УУР АМЬСГАЛ, УЛС ОРНУУД ХӨДӨЛГӨӨНД ОРЖ, НЭГДЭХ НЬ НЭГДЭЭД ДУУСЧ БАЙХАД МОНГОЛ ХУНХУУЗЫГ УУ? ОРОС БАЙВГАЙГ УУ? ГЭЭД МАНГАРТААД Л СУУЖ БАЙНА. ХАХАХА ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ ГЭЖ БАЙГАА НӨХӨДҮҮДИЙГ ХАР. ИНЭЭДТЭЙ ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ МӨРТЛӨӨ ХАМГИЙН ХӨГИЙН АТГАГ САНААТАЙ ЛАГАЙЧУУД УДАХГҮЙ АМӨЗО БОЛООД МАНДАН БАДРАГ.
Sain baitsgaana uu? Bi gegch etgeed shashintan bish, hezeeneesee TENGER, HORST DELHII, BAIGALI ORCHLON, ZAMBUULIN HORVOO, GARIG ERHES ENE BUGDIIG DEEDELJ EDENDEE ZALBIRCH(EROOJ), EDGEERTEIGEE HOLBOOTOI BAIJ SHUTEN BARILDAJ ERHIN HELHEGDEJ NAMINCHILJ(ORSHOOL ERJ) ENE BUHNIIGEE SHUNSHIGLEJ(AVRAL ERJ) YAVDAG NEGEN. Buddiig hundetgedeg. Alivaa shashind hundetgeltei handdag, tuhailbal yamar ch baisan buh amitdiin sain saihan tusiin tuld gegddeg. "um ma ni bad mi hum" geh gants "unshlagatai. Harin, shashnaar damjuulj, shashnaar turii barij busarmag uildel hiihiig saishaadaggui. Mongold mini Bogd gedeg todroh uneheer l heregtei heregtseetei shaardlagatai avaas Buddiinhaa bolovsrol, erdem, nom, gerel, gegeerel ene bugddee hol tavichihsan Mongolchuud ni Bieeree todruulaasai l gej sanagddag. Tuunees haa hamaagui Tuvd etgeeduud ch yumuu, shariin shashintai oor negen uls ornii etgeeduud l buu todruulaasai bilee l hemeen uzdeg. Manii huvid iin helsen mini buruu zoruu, aldaa madag ni heltiidsen baih magadgui l yum, uuniig uguisgehgui. Tiim bol shashin shutdeg Mongolchuud mini maniigaa heltruuleerei. Shashnii nariin shiriing ni medehguinhee ulmaas buruu zoruugui burchihsan baih shuu.
ум ма ни бад ми хум гэдэг чинь энэ комент бичиж байгаа хүмүүс, бузар юм бодож явдаг хүмүүс, арчаагаа алдсан улс дотроос гайхалтай сайхан бадам ляхнхуа адил зүйл ургаад гараад ирнэ гэсэн үг юмсан, хүн бүр мэдэж байгаа байлгүй дээ, хэ х
Хятадаас мөнгө авсан хүн шарын шашныг муулахгүй л дээ. Харин ч Хятадаас мөнгө авсан алсуур санхүүжсэн хүмүүс л 10-р богд бусад 8 дугаар богдуудыг магтана. Мөнгө аваагүй гэвэл юу ярьж байгаагаа мэдэхгүй Фанатууд. Чингийн Шарын шашин Монголыг 220 жил дарлах зэвсэг байсан гэдгийг хүн төрөлхтөн мэдэх болсон. Шарын шашин гэхээр Бурханы шашныг гэж ойлгоод байх шиг байна. Бурханы шашин, Шарын шашин хоёр огт өөр зүйл.
ок