"Халх, Ойрдын цаазын бичиг", үр нөлөө
Монголчуудын хувьд нийгмийн амьдралыг сайтар зохицуулдаг хоёр том хүчин зүйл байжээ. Түмэн олноороо дагаж мөрддөг ёс, заншил ба төр засгаас хүчлэн сахиулдаг хууль, дүрэм бараг аль ч цаг үед байсаар иржээ. Харамсалтай нь нүүдэлчин ахуй болон цаг цагийн дайн самуун, хямрал, хядлага мэтээс болоод ихэнх хууль, дүрмүүд бичгээр хадгалагдаж үлдээгүй байна. Бүр дэлхий дахины хэмжээнд мөрдөгдөж байсан Их Монгол улсын “Их Яса” хууль бүрэн эхээрээ өдий хэр олдоогүй байгаа болно. Харин 1640 оны намар одоогийн Шинжианы Тарвагатайн нурууны “Маньдын гаталган”-д болсон Халх, Ойрдын тэргүүлэх ноёдын Их чуулганаас батлан гаргаж, нийт Монгол даяар (Халх, Ойрд, Ижилийн торгууд, Хөхнуурын хошууд) мөрдүүлэхээр зөвшилцөн тохиролцсон “Халх-Ойрдын цаазын бичиг” Ижил мөрнөөс эгэж ирсэн торгууд түмний ачаар, тод үсгээр үлдэж хоцорчээ. 1709-1770 оны үесэд боловсрогдон мөрдөгдөж байсан “Халх журам”, бас XVI зууны дунд хэрд зохиогдсон “Алтан ханы цаазын бичиг” энд мөн дурдагдах учиртай.
“Халх-Ойрдын цаазын бичиг” нь үндсэндээ Чингис хааны “Их Яса” хуулийн үзэл санаа, үг үсгийн дагуу зохиогдсон бол “Халх журам” нь “Халх-Ойрдын цаазын бичиг”-ийн үзэл санааны дагуу Халх дөрвөн аймгийн онцлогийг нэмж тусган боловсрогджээ. Дуулиантай том хэрэг, зарга болон мөн элдэв өвөрмөц хэрэг, заргыг хэлэлцэн шийдвэрлэж ирсэн жишээ, баримтуудын эмхэтгэлүүд гэж бас буй (Улаан хацарт г.м)...
Их Монгол улсын “Их Яса” хууль бол орчин үеийн ойлголтоор “Улсын Үндсэн хууль”-ийн хэрийн агуулга, ач холбогдолтойн дээр аль нэгэн “-изм”, аль нэгэн шашны нөлөөн дор биш байсан онцлогтой юм. Ийм дээрээс мөнхүү хууль зохих хэмжээний засвар, нэмэлт, редакцитайгаар XIII зууны аль ч улс оронд хэрэглэгдэх боломжтой байв. Христ, лал, бурханы хийгээд аль ч шүтлэгтэн “Их Яса”-г хүлээн авахуйцаар байсан нь үнэн болно. Монголын эзэнт гүрэн задарч тусгаар том улс гүрнүүд Европ, Ази, Араб дахинд буй болсон хожуу үед ч “Их Яса” хууль Өрнө ба Дорны олон олон хууль эрхэмжинд нөлөө, улбаагаа хадгалсаар байжээ.
Аль нэгэн шашин, аль нэгэн –измын уур амьсгал, үзэл санаанд өрөөсгөлөөр захирагдаж, тэр хэрээрээ хүн төрөлхтний нийтлэг эрх, ашгаас холдож хөндийрсөн хуулиуд ер урт насалж байгаагүй билээ. Ийм согог нэн түгээмэл байжээ. Хүн төрөлхтний хууль, эрхэмжийн түүх энэнийг гэрчилдэг.
Төр ба иргэний, мөн иргэд хоорондын харилцааны олон талыг тухайн улс орны бодит амьдралаас ургуулан, ишлэн хуульчилсан байх нь тэргүүн зарчим, шаардлага мөн болно. Хэн хүнд байх төрөлх, заяагдмал эрхүүдийг, нэмээд тухайн нийгмээс иргэддээ олгож чадах эрхүүдийг хуульчлан тогтоож, чандаар мөрдүүлж байх нь боловсронгуй төр засгийн тэргүүн үүрэг юм.
Буддагийн үзэл, сургаал ихэд шашинжсан, тэр хэрээрээ ч ихэд бохирдож булингартсан хэлбэрээрээ Монгол даяарт түгэн дэлгэрсний урхаг, уршиг “Халх-Ойрдын цаазын бичиг”-т ч шууд туссан юм. Уг цаазыг боловсруулж баталсан Их чуулганд Засагт хан тэргүүтэй халхын 13 төлөөлөгч, Баатар хунтайж тэргүүтэй Ойрдын 13 төлөөлөгч, бас Төвдийн 3 төлөөлөгч (Инжин ринбучи, Асуху бие Манзушир, Намуга шид Манзушир) оролцсон нь хариас импортолсон шашны ашиг, сонирхол, далд зорилгыг мөнхүү хуульд хангалттай хэмжээнд тусгажээ.
Чингэж Төвдийн төр-шашны оролцоо, сонирхол Монголыг доройтол, мөхлийн зам руу түлхэн гаргажээ. Тэдний товлож тогтоосон замаар ороод монголчуудын сүр хүч, цөөц баялаг, өрсөлдөх чадавх 1911 оны түвшинд хүртлээ уруудаж доройтжээ.
Бурханы шашны нэр, сүрээр түрий барьсан Төвдийн төр-шашны тэргүүнүүд монгол ноёдод элдэв цол, хэргэм олгож хариуд нь дураар, давуу байдлыг олж, ихээхэн эд баялгийг бэлэг болгон авч Лхас руу зөөсөөр байв. Монгол ноёд хан, хаан, бошигт, номын хаан, цэцэн хан, чуулган хан гэх мэтийн нэр цолыг Далай ламаас хүртэж цол чимгээрээ гангарч, өрсөлдөж байх болжээ. Хоосон нэр, хулхи цол, хутагт хувилгаадын тэддүгээр дүр гэх өргөмжлөлийн төлөө авлига өгөх, арга чарга хайх нь тэр цагийн язгууртнуудын хувьд “халдварт өвчин”, тахал болон газар авсаар байлаа.
“Халх-Ойрдын цаазын бичиг”-ийн анхны 120 зүйл төдийгүй Галдан бошигтын нэмсэн 15 зүйл ба торгуудын ноён Донроврашийн 1741-1761 оны хооронд оруулсан 53 зүйлийн нэмэлтэнд мөн л шашин, лам нарыг элдвээр дээдлэн үзэх санаа шингэжээ. Чингэж шар феодалын гэж нэрлэдэг мөлжигч давхраа өргөжиж, хүч нөлөө нь өсчээ.
“Халх-Ойрдын цаазын бичиг”-т Хаант Орос ба Манж Чин гүрнийг эн тэргүүний дайснаа гэх үзэл санаа тодоор тусгагджээ. Тэдний болзошгүй түрэмгийллийн эсрэг Халх, Ойрд нэгдэж тэмцэх, энэ үйл хэрэгт хэн, хэрхэн оролцохыг хатуу чангаар хуульчлан тогтоож, урвах, шарвахыг чандлан хориглосон байна.
1640 оны үед Халх ба Ойрдын удирдлагад нас бие тогтсон, тулхтай, алсын хараатай ноёд олон байсан нь цагаа олсон хамтарсан чуулган (Тарвагатайн) хийх, болзошгүй болчихсон харийн түрэмгийллийн эсрэг нэгдэж тэмцэх, Бурханы шашны урсгал хоорондын (улаан ба шарын) зөрчлөөс үүдсэн Лхасын ойролцоох Халх ба Ойрдын их хядалцааны өс хорслыг мартаж үндэсний эв нэгдлээ сэргээх, эх орноосоо урвах, шарвахыг цаашид үзэн ядаж хатуугаар цээрлүүлэх, эзэн хамжлагын харилцаа, захирах захирагдах ёсыг эс сахисан тохиолдол бүрийг гэсгээн яллахыг хуульчилсан “Халх-Ойрдын цаазын бичиг”-ийг дээд хэмжээнд хэлэлцэн батлахад сайнаар нөлөөлжээ. Гэвч тэр цаг үеийн ахмад ноёд, хан нарын ихэнх нь элдэв шалтгаанаар нас эцэслэсэн нь үйл явдлын цаашдын өрнөлтөнд тун ч муугаар нөлөөлсөн байна. Шинэ, залуу ноёд түшмэдүүдийн зүгээс “Халх-Ойрдын цаазын бичиг”-ийн гол, чухал заалтуудыг зөрчсөн, хямралын үрийг тарьсан үг хэлэх, үйлдэл хийх нь цөөн бус болжээ. Залуу ноёдын болчимгүй үг, үйлдлүүдийг ашиглаж томоохон зөрчил, хагарал, сөргөлдөөнийг буй болгох хэрэгт Манж, Орос, Төвдийн далд явуулга, хорлон сүйтгэх үйл ажиллагаа хатгаас, түлхээс болсоор байв.
Монголчуудыг оюун ухаан, үзэл санааны хувьд мунхруулан боолчлох, өргөн уудам газар нутгийг нь хувааж авах, газрын хөрсөн доорх эрдэс, баялгийг нь олборлон зөөх, мал аж ахуйн хийгээд ан авын үнэт бүтээгдэхүүнийг хямд төсөр худалдан авах, алс эцэсдээ монгол үндэстнийг мөхөөж устгах бодлогыг тэр цагийн хөрш орнуудын удирдлага дан дангаараа хийгээд хамсан, эвсэн явуулсаар байлаа. Ийм нөхцөлд ядаж л Халх, Ойрд хоёр эв эеийг хичээж, нэгдэж, хамтарсан хүчээр харийн түрэмгийллийн эсрэг чулуун хана болон зогсох ёстой байв...
Монгол зон олны эв эе, нэгдэл, нягтралд үнэнч байсаар нас эцэслэсэн эцэг хан нарынхаа гавъяат үйлсэд нэгэн мөр зүтгэх эх оронч үүрэгдээ хөвүүд нь нэн хайхрамжгүй хандсаны уршиг, хөнөөл төдхөн л халх дөрвөн аймаг, ойрдын хүн зоныг нөмрөн авчээ. Үндэс угсаа нэгтэй, шашин соёл нэгтэй, нас, бие ойролцоо хоёр залуу хутагт уг хэрэгт манлайлан, эвсэн зүтгэх ёстой байтал харин ч өшөөтөн, дайсан болцгоосон нь хэн ч, хэзээ ч уучлахын аргагүй үйлдэл, үзэгдэл мөн юм. Өвөг дээдсийнхээ гал голомт, сүр хүч, бүрэн эрхт төр улсаа шившиглэн гутаасны өр төлөөс мөнхүү хоёр хутагтын хэн хэнд нь, ялангуяа илүү их буруутай нэгэнд нь үүрд тохоогдож, түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдэх болно. Энэ талын судалгаа, магадлагааг цэвэр, эрүүл ухааны үүднээс шинжлэх ухаанчаар дахин давтан, нягт чамбай хийж, буруу тийш нь хөтөлсөн үйлдэл, алхам, үг бүрийн нь цаад шалтгаан, далд эздийг нь тодруулж түмэн олонд мэдээлэх хэрэгтэй байна. Энд элдэв шинжийн явцуурал, жалга, довын хэнээрхэл, мөчөөрхөл байх ёсгүй. Учир нь энэ бол нийт монголчуудын хувь заяа, нэр төр, түүхэн хариуцлага, ирээдүй хойчтой ч холбоотой асуудал юм...
XVII-XVIII зуунд мөрдөгдөж байсан хууль, эрхийн заалтууд, монгол төрийн зүтгэлтнүүдийн чанд баримтлах ёстой байсан ёс, зарчим, уламжлалын үүднээс Занабазар, Галдан нарын үйл ажиллагааг үнэлж, шүүж үзэх учиртай. Тэр цагийн үзэгдэл, үйлдлийг чухамхүү тэр цаг үед хүчинтэй мөрдөгдөж байсан хууль, эрхийн актуудын үүднээс үзэх, үнэлэх ёстой. Нэгэнт болоод өнгөрсөн түүхэн хэрэг, явдлыг эдүгээжүүлж, элдвээр цайруулж буюу харлуулж үзэх, үнэлэх нь түүхийн шинжлэх ухааны арга, хандлага биш юм.
Галдан, Занабазар хоёрын хэн хэн нь “Халх-Ойрдын цаазын бичиг”-ийн үг үсэг, утга санааг улстөрийн үйл ажиллагаандаа хатуу чанд мөрдөж байх үүрэгтэй байв. Үүргээ зөрчсөн, цалгардуулсан бол хариуцлага хүлээдэг нь жам ёс, хууль билээ.
Чингис хааны дүү Тулуйн хоёр хүүгийн хаан сэнтий булаацалдсан зөрчил, тэмцлээс эхлэлтэй их хагарал, бутрал нь яван даамжирсаар Монголын эзэнт гүрнийг төдийгүй бүр Их Монгол улсыг ч мөхөхөд хүргэсэн бодит байдлыг XVII зууны дунд үеэр амьдарч байсан оюунлаг хүмүүс, эх орончид, төрийн мэргэн түшээд нар таньж, ухаараад хувь хувьдаа гарц эрэлхийлсээр нөмрөн ирэх гэж буй аюулын эсрэг нэгдэж, хамтарч, хүчээ зангидан тэмцэх замыг сонгож авчээ. Эвлэж, эвсэж, зөвшилцөж хүрсэн мөнхүү шийдвэрээ хуульчилж, дагаж мөрдөхөөр тохиролцжээ.
Хоёр талын дээд, өргөн төлөөлөлтэй Их чуулганы шийдвэр хэрэгжсэнсэн бол монголчууд Манж Чин гүрний вассал ч болохгүй, хожуу нь үзсэн “газар нутгийн болон хүн амын их хохирлыг” ч амсахгүй байлаа...
Халх, Ойрд, Өвөрлөгчид, Хөх нуурын хошууд, Ижил мөрний торгууд, Байгал орчмын Буриад, Барга, Тува гэхчилэн нэгдэж, хамтарч чадсансан бол Манж, Орос, Хятадын өнгөлзлөгт боломж ер үгүй байв. Хэл амаа ололцоод, хамтран тэмцсэн л бол өнөөдөр бид Их Монгол улсын газар нутгийн эзэд хэвээрээ л байх байлаа. Монголчуудын нэгдсэн их хүчний эсрэг хандаж зүрхлэх санаа, оролдлого ба бодит боломж, чадал Хаант Орос болон Манжийн Хойд Алтан улсад ер байгаа ч үгүй, хожуу ч буй болохооргүй байсан нь түүхэн үнэн билээ.
Халх, Ойрдын их чуулганд хүрэлцэн ирсэн хүмүүс бол үнэндээ үнэхээрийн дээд, том, өргөн төлөөлөл мөн байв. Тэдний дийлэнх олонхи нь Хиад боржгин, Алтан ураг, Чингис хааны удмынхан байлаа.
Шашин суртлын хувьд нэгдмэл болсныгоо тооцож, бас үзүүлж, мөн Бурханы шашны хутагт, хувилгаадын нэр ба хүчинд дулдуйдаж (Төвдийн төр-шашны сонирхлыг тээгч) гурван том хутагтыг уг чуулганд урьж оролцуулжээ. Энэний нөлөө, үр дагавар цаазын бичигт тусгалаа олсныг дээр тэмдэглэсэн билээ. Тухайн цагийн ойлголтоор бол Төвдийн Инжэн ринбучи, Анги хувь Манзушир, Амуба сиди Манзушир хэмээх гурван хутагт бол амьд бурхад, буй бүхнийг болгоогчид мөн байлаа.
Их чуулганд оролцогчдын нэрсийн жагсаалт дараах болно. Үүнд:
1. Эрдэнэ засагт хан
2. Түшээт хан
3. Далай ноён
4. Далай хун
5. Хун ноён
6. Цачил ноён
7. Дайчин хунтайж
8. Елдэн ноён
9. Мэргэн ноён
10. Эрдэнэ хунтайж
11. Тайван хунтайж
12. Тэнгэр тойн
13. Аюуш хатан баатар
14. Эрдэнэбаатар хунтайж
15. Хөндлөн увш
16. Гүүш номын хаан
17. Өрлөг
18. Шүхэр дайчин
19. Елдэн
20. Дайчин хошууч
21. Очирт тайж
22. Мэргэн дайчин
23. Чүхэр цэцэн тайж
24. Мэдээч тайш
25. Бөх Елдэн
26. Мэргэн ноён Дамрин
27. Инжэн ринбучи
28. Анги хувь Манзушир
29. Амуба сиди Манзушир
Энэ 29 төлөөлөгч бол одоо цагийн УИХ-ын 76 гишүүн лугаа адил болно. “Халх, Ойрдын цаазын бичиг” хуулийг тэд боловсруулж, хэлэлцэж, баталжээ. Энэ хуулийн үзэл санаа, үг үсгийг төрийн хүмүүс хар, шар гэхгүйгээр дагаж мөрдөхөө ч батлан илэрхийлцгээжээ.
Тухай тухайн цаг үед Монголын төр засгийн удирдлага чухам хэний гарт байгааг Хятадын хаад, Манжийн хаад, Оросын хаад сайтар судалж таниад болж л өгвөл ахмад болон залуу үеийнхнийхний хооронд яс хаях, эвдрэлцүүлэх, тууштай эх орончдыг хорлох, туршлагагүй залуусыг өгөөшдөн урвуулах, алтан ургийнхны цусыг хятадчилах, Монголын арыг нь өвөртэй нь, барууныг нь зүүнтэй нь сөргөлдүүлэх, нэгийг нөгөөгөөр нь цохиулах, байнгад шахам дайн, дажны байдалд байлгахыг оролдсоор иржээ. Хаад, ноёдын ахмад үе бие барж, шинэ туршлагагүй залгамжлагчид гарч ирэх үеийг харийн хүчнүүд байнгад л ашиглаж байв. Заримдаа бүр ахмад ноёдыг хорлож хөнөөгөөд дараа нь гэнэхэн, ойворгон залуусыг ашиглаж зорилгоо биелүүлэх нь ч бас байлаа. XVII зууны дундуур Халх, Ойрдын цаазын бичгийг санаачлан боловсруулж, баталж, мөрдүүлж байсан Халхын хан нар, Ойрдын удирдагчид бараг бүгдээрээ нас барцгаасан эгзэгтэй нөхцөлийг Манж ба Оросын хаад, мөн Төвдийн удирдлага овжиноор ашиглан Ойрд, Халх хоёрыг хооронд нь алалцуулж чаджээ.
Төр засгийн удирдлага бүрэн шинэчлэгдэх үед төрийн бодлогын залгамж шинж, байдал алдагдах, шинэ залуу удирдагчид алдаа гаргах, зөвхөн л цаг зуурын ашиг сонирхолд шохоорхох, дөрлүүлэх нь их болдгийг “харийнхны хашир чононууд” тухай бүрд нь л ашигласаар ирсэн нь нууц биш болно.
Судлаач, профессор Л.Чулуунжав
Сэтгэгдэл(105)
Монголчуудыг нэр хоч өгөн нутаг нугаар нь доромжилж хагалж ирсэн нь Мөнхбатын нутгийн Мие овогтууд. Аваргын хоёр үгний нэг нь пизда байж согтуурч золбирч амьдарсан нь уг санаа нь хаанаас эхтэйг нь харуулдаг юм.Улаан цагаан тодорхой ойрхны түүхээс л гэхэд Хиагтад Сүхбаатарын 500 малчин дайраад хамгаалалтанд байсан Гамингийн 10 мянган цэргийг бут цохисон гэж баадуурах "Чингисийн баатрууд" тэгээд алагдсан олзлогдсон гамингууд яагаад ор сураггүй байдгийг мэддэггүй! Зүгээр л тэднийг Орос өөрийнхөө нутгаар дамжуулаад тойруулаад Манжуураар Хятадад үдэж өгсөн л дөө.
төвд гэхээр монгол үгтэй давхардаад байна. төвд байрладаг, төвд гэх үг нь монгол үгний төв хэсэгт гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд харь улсын түвэд гэдэг улсын нэртэй давхардан хэрэглэгдэж болохгүй юм.
бурхан гэдэг Чингис хааны өшөөтөн тангуд улсын хааны нэр юм. Бурхан гэх энэ нэрийг дуудвал хараал ирдэг. жинхэнэ будда шүтдэг орнууд буддагын зөвхөн нэрийг дууддаг харин бурхан гэж юууч мэдэхгүй. бурхан гэх нь зүгээр харь үг бөгөөд тангуд хааны нэр юм.
БУЗАР ДАЛАЙ ЛАМ, ТӨВДӨӨС ХОЛ ЯВААРАЙ, МОНГОЛЧУУДАА
Odoogiin munhag zaluusiin bodlogo bol ene gebch gegeerch erdem nomiin ereld bol gegeerel abchirah teb yzeliig barimtaldag yum!ta nar tebdees hol bailaa geed gegeereld chini nemer boldog bol hol orsil doo?....tenegeen haryylah 21 zyynd hyn terlehten gegeerch bolobsorhiig hicheedeg yum!tegbel zohichohgyi ee!!syyd tebdiig daga gej baigaa yum bis?gegeereliin ytga ni oyunii lyanhiig hyrteh gebel Tebdees garsan yysgesen gyn yhaan dotood yhaan mas heregtei!yynii tyld Amerikiin ta nariin sytdeg Hollybydiin jujigchid Tebdiig Tebd nom sydar gegeereld hyreh zam meriig erelhiij bna daa?...
Odoogiin munhag zaluusiin bodlogo bol ene gebch gegeerch erdem nomiin ereld bol gegeerel abchirah teb yzeliig barimtaldag yum!ta nar tebdees hol bailaa geed gegeereld chini nemer boldog bol hol orsil doo?....tenegeen haryylah 21 zyynd hyn terlehten gegeerch bolobsorhiig hicheedeg yum!tegbel zohichohgyi ee!!syyd tebdiig daga gej baigaa yum bis?gegeereliin ytga ni oyunii lyanhiig hyrteh gebel Tebdees garsan yysgesen gyn yhaan dotood yhaan mas heregtei!yynii tyld Amerikiin ta nariin sytdeg Hollybydiin jujigchid Tebdiig Tebd nom sydar gegeereld hyreh zam meriig erelhiij bna daa?...
хөгийн бузар түвд сда нар монголчуудыг дарладаг хэн бэ алах хэрэгтэй
Tuvduud terniihee LAI-g edelj baigaa hu! Hyadaduulad aluulj baigaa. Ter shariin shashing manaihan neeh shuteed baih yum bish sanagddagiin.
суулийн жилуудэд элдэв аргаар монголчуулын итгэл хагас дутуу сэргэж буй шашиныг далимдуулан маш тувдууд суурьшиж байгааг ундэсний аюулгуй байдал анзаарах цаг нь болжээ
ТИЙМЭЭ ХАЛХУУД БИД ЧИНЬ ШАРИЙН ШАШИН ТҮВДИЙН ДАЛАЙ ЛАМ МЭТИЙН ЮМНҮҮДЭД БАЙДГАА БАРЬЖ ГҮЙСЭЭР БАЙГААД МОДОО БАРИЛААА
Ardiin huvisgal yalj neg yum aria muhchuugui. Gehdee delhiig ezelsen ikh guren ingej doroitno gedeg unen haramsaltai!
сайн байцгаана уу? АЛИВААГ БОДЛОГООР, ХЭРГЭЭР, ТЭР ТУСМАА ТӨРИЙГ НЬ, УЛС ОРОНГ НЬ СҮЙРҮҮЛЖ СҮЙТГЭХ, МОХООХ, ДОРДУУЛАХ, ДОРОЙТУУЛАХ, ЭРХШЭЭЛЭГДҮҮЛЭХ, БҮРЭН БҮТЭН БАЙДЛЫГ НЬ БҮХИЙ Л ХЭЛБЭРЭЭР НЬ САЛБАР БҮРЭЭР НЬ, АМ ТӨРӨЛТӨӨР НЬ, АМЬДРАН СУУЛТААР НЬ, УСТГАХ, СУЛТГАХ, СУЛРУУЛАХ, ХҮМҮҮС ХҮН АРД ДОТРООС НЬ НОХОЙ ЗАНТНУУДЫГ НЬ, ХАМГИЙН АДАГИЙН ЯЛГАДСУУДЫГ НЬ, ТОЛГОЙГҮЙГЭЭ ТАРХИГҮЙГЭЭ МЭДЭХГҮЙ АГААД ЭДГЭЭРИЙГЭЭ АМИА ЗОГООХ, МЭДЭЛД ХҮРЭХИЙН УЛМААС ЮУ Ч ХИЙХЭЭС, ЮУ Ч ҮЙЛДЭХЭЭС БУЦАХГҮЙ НЭМЭЭД, ҮҮНИЙГЭЭ ӨӨРӨӨ МЭДЭХИЙН МЭДЭХ Ч ХҮМҮҮСЭЭС НУУЦ ХАЙЦААЛЖ ЧАДДАГ, ТӨРИЙН УРГҮЙГЭЭ, ЧАДВАРГҮЙГЭЭ, ЧАДАЦГҮЙГЭЭ ХООХОЙЛЖ, ДАРЖИН ЗАГНАДАГ, МУУ МУУХАЙН АРГАД, МЭХД ГАРГУУД ТИЙМ ЭТГЭЭДҮҮДИЙГ ТҮҮЖ АВААД ТЭДНЭЭР ТӨРИЙГ НЬ, ЭХ ОРНЫГ НЬ, ХҮН АРДЫГ НЬ АМЬДААР НЬ ТАРЧИЛГАЖ СҮГ БОЛГОДОГ ИЙМ Л БОДЛОГОТОЙ УЛС ОРЧИН ЦАГТ Ч БИЙ БУЙ БАЙСААР. ТӨВД ИЙМ Л БОДЛОГОТОЙ БАЙСАН, ИЙМ Л БОДЛОГЫГ БАРИМТАЛЖ ИРСЭНГ САНАЖ СЭРЖ УХААРЧ ОЙЛГОДОГ, ОЙЛГОСОН МОНГОЛЧУУД ХЭЗЭЭНЭЭСЭЭ Л БИЙ. Жич: ШАШИН ГЭДЭГ ШИНЖЛЭХ УХААНЫХАА, ХОРВООГ
АЖ ТӨРӨЛТӨӨР НЬ, ҮҮНИЙГЭЭ ӨӨРӨӨ МЭДЭХИЙН ДЭЭДЭЭР МЭДЭХ Ч
ТҮВД ИЙМ Л БОДЛОГОТОЙ
ЕРТӨНЦИЙГ ТАНИН МЭДЭХҮЙН СУДАЛГААНЫХАА, УХААРЛЫНХАА, ОЙЛГОДОХУУНХАА ҮҮДНЭЭС АСАР ИХ ЭРДЭМТЭЙ, НОМТОЙ ХҮМҮҮС ТЭДЭНД Ч БИЙ БУЙ БАЙДАГ. ҮҮНИЙГ БОЛ ҮГҮЙСГЭДЭГГҮЙ. ХАРИН...., ЮУГ Ч ТЭС ХӨНДЛӨНГӨӨР НЬ ЭРГҮҮЛЖ МУШГААД ХЭРЭГЛЭХ АШИГЛАХ Ч ЮМУУ, ЭРДМИЙГ, НОМЫГ ТЭРСЛҮҮД ХӨТЛӨХИЙН БОЛ ХАМГИЙН АЮУМШИГТАЙ ХОРТОЙ, НӨЛӨӨТЭЙ, АЮУЛТАЙ БАЙДАГ.
БАС НЭГ ЗҮЙЛИЙГ НЭМЭЭД ДУУГАРЧИХАД, ОРОСЫН ТӨРИЙН БОДЛОГО Ч ТӨВДИЙН ТӨРИЙН БОДЛОГООС ЧАНАРЫНХАА, МӨН ГОЛЫНХОО ҮЛЭМЖИЙН ХУВЬД АГААР НЭГЭН БИЙ БУЙ БАЙСААР. ХЭХЭХЭ, ИНГЭЛЭЭ ГЭЭД, ИЙН ХЭЛЛЭЭ ГЭЭД "аугаа их орос" гэдэгчүүл МАНИЙГАА ХЭЛ АМААРАА ДОРОМЖЛООД, БАРИАД ИДЭЦГЭЭГЭЭРЭЙ. ХЭХЭХЭ, САЙХАН ХООЛЛООРОЙ.
ТҮВДИЙН ТӨРИЙН БОДЛОГООС
БАС НЭГ ЗҮЙЛИЙГ НЭМЭЭД ДУУГАРЧИХАД, ОРОСЫН ТӨРИЙН БОДЛОГО Ч ТӨВДИЙН ТӨРИЙН БОДЛОГООС ЧАНАРЫНХАА, МӨН ГОЛЫНХОО ҮЛЭМЖИЙН ХУВЬД АГААР НЭГЭН БИЙ БУЙ БАЙСААР. ХЭХЭХЭ, ИНГЭЛЭЭ ГЭЭД, ИЙН ХЭЛЛЭЭ ГЭЭД "аугаа их орос" гэдэгчүүл МАНИЙГАА ХЭЛ АМААРАА ДОРОМЖЛООД, БАРИАД ИДЭЦГЭЭГЭЭРЭЙ. ХЭХЭХЭ, САЙХАН ХООЛЛООРОЙ.
ТҮВДИЙН ТӨРИЙН БОДЛОГООС
Туухч биш хун туух мэдэж янз бурээр хийсвЭр санааг гаргаж тавьж байгаа нь оороо их муу ер юм даа Чулуунжав чи олон номноос оортоо хэрэгтэй гэсэн юм олж иш мухаргуй муйхарлах юм . Хариулт охэрх уурэгтэй шуа туухийн хурээлэн энэмэт хий хоосон юманд хариулт ох цаг нэгэнт болжээ.
төвдийн шашин өөрийг нь ч балласан.монголчуудыг алалцуулсан.даварсан оролцоо нь хэтэрдэг бололтой.
Тувдууд шашинаа дээлсэнээрээ тэнгэрийн орон болж баян тарган ондор хогжилтэй цэнгэлийн манлайд байх учиртай одоо ямар байна бид яг тэр зам руу явж байна
ойрдууд хядуулаагүй бол одоо шинжаанд ноёлох байлаа.хасгууд орыг нь эзэлжээ.халхууд байгаль нуурынхаа талыг нь алдах байлаа.
Ойрдууд УРВАН ТЭРСЛЭЭГҮЙ бол гээч
Энэ мэт хогжил дэвшилд нэмэргуй юм бичиж суудаг тэтгэврийн хогшид одоо болно байгаа. Ямар юмнйх нь судлаач байхав дээ. Хазгай хэлтээ новш ямар туух гаргаж тавих гээд л байна даа.
Удам Монгол хэлнээс аль нь илүү холдсоныг "хазгай хэлтэй" гэж Баруун Монголчуудыг доромжилж байгаа "Төв Халх үндэстэн" Мие овогтууд яаж мэдэх вэ! Ингээд л та нар Монгол үндэстнийг үгүйсгэдэг тэр үеийн Төвд одоогийн Оросуудын гар хөл гэдгээ хүлээн зөвшөөрдөг юм.
наад хазгай хэлтэй, хар дотортой өвгөн чинь дандаа ийм өчүүхэн юм бичиж явдаг нь золгүй, нүгэлт хувь хувь заяандаа гутарч, шаналж явдгийн тод илрэл юм. Наадуул чинь Тэнгэрийн хараал хүрсэн нүгэлтэнгүүд шүү дээ!!
Таль таль гэсэн умхий дорвод ойрдууд Халхын Алтан ургийнхантай Хаант тор засаг булаацалдаж заваараагуй бол Монгол ингэж доройтон Орос Хятадуудын эрхшээлд орж тум бум хуваагдан. жижигрэхгуй байсан юм.Муусайн тэнэг ойрдууд оорсдоо идсэн юмгуй ороол Халхуудын замд тээглэж заваарсаар байгаад Монгол улсыг задалсаннь туухийн унэн.Тэгээд одоо энэ ойрдуудыг харахгуй юу!Арчаагуй Орос Монгол Хятадынаю аль алинднь бага ястан болоод гуйлга гуйж хуний нудний узуурт амиа зогоож амьдардаг малнууд.Халхуудтай тэрсэлдэлгуй зугээр мороороо явсан бол одийд худлаа унэн оорийн гэсэн улс оронтой явах байсан биз!
Yagaad buh yumnuu ehlel handlaga ih sonin buruu baidag yum be ain? Naad niitlelee zov talaas ni bicheech. Uneneer amidraach hulchgar ard tumen min! Mongolchuud tovdoos shashinjsanaar ooriigoo doroituullaa geed helj bolohgui yu? Buh yumnii ehlel ooroos baidag yum shu de. Buruu yum l bol zaaval hen negen haa neg gazraas, oorsdoo dandaa erguu mal shig hohirson bolj oorsdiigoo dormjilno mal adguus
ӨНГӨРСӨН БАЛАР ЦАГИЫН ЮМ БИЧИЖ ЦАГ ХОРООХ ЮМ ДАА КӨӨРКИЙС
Tuuheesee suraa malaa!!! Odoo tuuh yag davtagdaad yavj baina. Arai gej neg soyoljood uls shig uls bolson chini, Ardchilal gej heden luivarchinguud gadnii gar hul bolj garch ireed Mongoliig elgeer ni mulhuulchihlee!!! 76 Mangas Mongoliig idej duuslaa. Eh ornoo gesen gants huchtei erunhiilugchtei boliyo!!1
Чингисийн дүү тулуй гээд биччихэж
Ach n bizdee
Голомт сахих бага хүү нь байсан юм шүү дээ, дээд талын хунхууз аа.
Төвөдтэй холбоотой бүх цаг үед Монголчууд уруудаж, доройтсон байдаг.
Tuvduud uursduu odoo Hujaad aluulj baigaa.
Юм болгонд их аваргын маань нэрийг оруулж ясыг нь өндөлзүүлж байдаг энэ солиотыг гаргаад ирээч
Наадах чинь 202.179 гээд далиу амтай умхий дорвод байдын.Монхбат аваргын Дорвод хун хун биш 4 шийр мах биш гэсэн угэнд их хорсож явдаг мал байгаан.Дандаа дарвайчихаад Их аваргыг доромжилж ясыгнь ондолзуулж байдын.Ай-Пигаарнь олоод сайн нудчихээч наадахаа
Л.Чулуунжав гуай энэ насандаа ингэж нүгэл хийж, шуналдаа автан, монголчуудыг оюун санаагаар нь хагалган бутаргахаа больчих. Ингэх эрх танд байхгүй. Бодит түүхийг гуйвуулахаа болиорой. Ард түмэн минь монголын бодит түүхийг судалж, өөрсдийн зөв оюунаар үзэл баримтлалаа тогтоож явбал бид хамтдаа үргэлж хүчтэй байна.
төвдүүд дээлээ сэмэрч урагдаж духаа цоортол мөргөж залбираад залбираад улс орон нь хөгжсөн юмгүй харин ч эсрэгээрээ улс орон нь улам ядууран доройтож төвд иргэд нь шарын шашинд мунхарч хир буртаг өвчин зовлондоо баригдаж тусгаар тогтнол газар нутгаа алдаж байна. Монголчууд шарын шашин биднийг мунхруулсан гэж ярьдаг. Яг үнэндээ монголчууд байгалаас заяасан эргүү мунхаг ядуу сэтгэхүйтэй харанхуй тархитай хүн малнууд гэдгийг нь эрт дээр үеэс төвдүүд хятадууд мэдэж аваад монголд шарын шашин нэртэй мухар сүсгээ дэлгэрүүлж монголчуудыг улам мунхруулж харанхуй тархитай ядуу сэтгэхүйтэй болгосон.
gebch tebd setgehyi gedeg agyy dotood yhaan ni bidniihees eereer tynhaglan gegeersen baidag tiim deech Tebd byheldee oyun sanaanii hybid doroitoogyi yag hebeeree baigaa!harin niigemiin bytez deerengyileliin hybid bol hezyy?geed oyun yhaantai gegeersen ard tymen mehdeggyi yum!harin manaih sig munhag ardyyd ydahgyi meheh auyltai yum!
gebch tebd setgehyi gedeg agyy dotood yhaan ni bidniihees eereer tynhaglan gegeersen baidag tiim deech Tebd byheldee oyun sanaanii hybid doroitoogyi yag hebeeree baigaa!harin niigemiin bytez deerengyileliin hybid bol hezyy?geed oyun yhaantai gegeersen ard tymen mehdeggyi yum!harin manaih sig munhag ardyyd ydahgyi meheh auyltai yum!
Ерөнхийдөө зөв бичсэн байна. Гэхдээ 1630-аад оны Төвдөд болсон халх, хошуудын тэмцэл бол өнгөн дээрээ шашны урсгал хоорондын тэмцэл мэт харагдавч үнэн хэрэг дээрээ монгол үндэстний эрх чөлөөний тэмцэл байсан юм. Монголын сүүлчийн хаан Лигдэн улааны шашны дор бүх монголчуудыг нэгтгэхийг зорьж байсан Харин тэр үед Төвдөд шарын шашныхан төр барьж Монголын ноёд шарын шашин руу хошуурч эхэлсэн. Үүнийг нь Манжийн хаан овжин ашиглаж шарын шашны талынхныг дэмжсэнээр Лигдэнг ганцаардуулсан. Иймд хөнгөн дүгнэлт хийж ард түмнийг төөрөгдүүлж болохгүй.
ТУЙЛЫН ҮНЭН!!! Хошууд тэргүүлсэн, өөлд, дүрвэдүүд нийлээд Монголын сүүлчийн Их Хаан Лингдэнгийн эсрэг босч гол тулгуур нь болсон Халхын Цогттайжийг Түвдүүдтэй нийлэн хөнөөж, Манжуудад холбоотон, боолын үүргээ гүйцэтгээн байдаг. !!!
192.82.65.56 Нутаг Мөнхбат хорчингийн Төв аймаг л биз дээ! Монгол үндэстнийг нутаг нугаар хагалж ирсэн удмаа нуудаг та нар одоо явцгүй.
Тухайн үед шарын шашныг зөвхөн ойрдын төдийгүй халхын ноёд дэмжиж байсан.Лигдэн нийслэлээ баруун тийш Ордос руу шилжүүлэн Төвдийн Далай лам тэргүүтэй шарын шашныхнийг үгүй болгохоор төлөвлөсөн. Түүний уриалгад зөвхөн Халхын Цогт тайж л нэгдсэн. Бусад Халхын ноёд үнэн үхэр зан гарган хаанаасаа нүүр буруулсан. Манжийн хаан Төвдийн шарын шашныг бүх талаар дэмжиж байсан нь зөвхөн Монгол болон Монголын хааны доройтуулах санаатай байснаас үүдэлтэй, тэрбээр шарын шашныг Манжид нэвтрүүлэхийг огтхон ч зөвшөөрөөгүй.
Тухайн үед шарын шашныг зөвхөн ойрдын төдийгүй халхын ноёд дэмжиж байсан.Лигдэн нийслэлээ баруун тийш Ордос руу шилжүүлэн Төвдийн Далай лам тэргүүтэй шарын шашныхнийг үгүй болгохоор төлөвлөсөн. Түүний уриалгад зөвхөн Халхын Цогт тайж л нэгдсэн. Бусад Халхын ноёд үнэн үхэр зан гарган хаанаасаа нүүр буруулсан. Манжийн хаан Төвдийн шарын шашныг бүх талаар дэмжиж байсан нь зөвхөн Монгол болон Монголын хааны доройтуулах санаатай байснаас үүдэлтэй, тэрбээр шарын шашныг Манжид нэвтрүүлэхийг огтхон ч зөвшөөрөөгүй.
Төвд, монголын хар домын зан үйл дээр тулгуурласан, ноёлогч ангийн эрх ашгийг хамгаалдаг ламын шашин буддизмтэй бараг холбоогүй юм шүү дээ. Чингис хаан амлалтаасаа бултсан тангадуудтай дайн хийж яваад эрсэдсэн,тангадуудаас болгоомжилж яв гэж сургасан,гэтэл дараа нь тангадууд монголчуудын оюун санааг боолчилж, халх, ойрдууд тангадуудын улс төрийн бүлэглэлүүдийн эрх ашгийн төлөө бие биенээ хядаж явсан. Одоо бол монголчуудыг оюун санааны хувьд бүрэн боолчилжээ. Эсвэл бид чингис хааны захиасыг сандаггүй их тэнэг улс,эсвэл чингис хаанд огт хамаагүй улсууд л болж таарах гээд байна. Ирония.
Ойрдууд одоо ч өөрсдийн эзэн ноён, үнэнчээр зүтгэж ирсэн ТҮВД, МАНЖ, ОРОСТ их тоогоор оршин суудаг. Түвдийн Лхас орчимд бас Хөх нуурын өндөрлөгт олон тооны ойрдууд одоо байна. Манж нарын уугуул нутгийн зах болох өнөөгийн Зүүн Хойд Хятад, Цицикар, Дагуурын хөндийгөөр, Хятадын хойд нутгийн зах, өвөр Монголд цөөнгүй тооны ойрдын үлдэгдлүүд байна, мөн тэдний ивээн тэтгэгч оросуудын ачаар Алтайн хязгаарт цөөнгүй тооны ойрдууд одоог болтол байна даа. Монголын дайсан байсан, харь элгийн Түвд, манж, оросууд ойрдуудад их элэгсэг ханддаг шигээ, бодвол тэдэнд зүтгэж ирсэн гавьяаг нь үнэлдэг юм байгаа биз дээ.
Түвдийн Потала байхаа тэр ордны алт Монголоос аваачисан 4тонн алтаар хийсэн 17зуунаас эхлээд зөөж өгсөндөө
Одоо ч энэ мэтээр ургэлжилж байна даа.
Төвдийн залгамж халаа одоо энэ Баттулга бол монголчуудыг хооронд яс хаяж эвдрэлцүүлэн талцуулах ажлыг эхлүүлээд байгаа билээ.
"Халхын шашин улаанаар сэвтсэн байна.Чи түүнийг залруулж Зонхавагийн шашинд оруул" гэж Дэсрид Санжайжамц галданд үүрэг болгосонг байдаг.Тэгээд галдан Халхыг шарын шашинтай болгох гэж дайн өдөөсөн.Дайны уриа нь "Дээрхийн шашны төлөө" гэж байсан. Ойрдууд халхыг бодвол төвдтэй газар нутгийн хувьд ойр байсан болоод халхаас илүү шарын шашинд орсон байсан нь бодит байдал юм.Энийг одоочилж үзвэл Ан гэгч гамингийн хойчис АНУ гэдэг хорон санаат улсын турхиралтаар Монгол улсын үндэсний эдийн засгийг өмч хувьчлал нэрээр сүйрүүлж, эрдсийн баялгийг ичгүүр сонжуургүй цөлмөх бодлогыг "Ардчилал" гэдэг уриан доор хэрэгжүүлж байгаатай яг адил юм. Өнгөрсөн түүх бол сургамж юм.Одоо нэгэнт байхгүй болсон Төвдийн хаант улстай өш хонзон тооцоод тусгүй.Одоогийн дайснуудаа аль болох хурдан дарж авахаа л бод.Ан гэгч гамингийн өмхий жорлон үтэр түргэн үнсэн чандруу болж дөтийн замаар тонилох болтугай.
Түвдийн далай лам Галданд шашны хамгийн том цол Бошгот цол өгөөд, өөрийн өрсөлдөгч Богд Занабазарыг алааад ир гээд явуулсан штээ. Хөөрхий муу гуйлгачин галдан онгироод хөөрөөд юугаа ч мдэхгүй дайраад өөрөө алуулсан даа.
Түвдийн далай лам Галданд шашны хамгийн том цол Бошгот цол өгөөд, өөрийн өрсөлдөгч Богд Занабазарыг алааад ир гээд явуулсан штээ. Хөөрхий муу гуйлгачин галдан онгироод хөөрөөд юугаа ч мдэхгүй дайраад өөрөө алуулсан даа.
192.82.65.56 Халхын анхдугаар Богд цолыг Цэцэн Ханыг алж Халх Ойрдын мөргөлдөөнийг эхлүүлсэн Чахуундорж дүүтэйгээ хамт Цагаан хэрмийн цаана Манжийн хамгаалалтанд Галдангаас утсан чинээ улаан амиа хоохойлж аварцгааж байсан Занабазар Кансигаас Бээжинд Далай ламын лүндэнгээр авч байсныг мэдээд авчих.
192.82.65.56 та жинхээ үнэийг хэлж өглөө. баярлаж байна.
Оросуудад холоо хугалчих гэж гуйгээдл оросын элчин генерал губернаторын богсийг долоож Халх Ойрдуудыг нийлуулж нэгдсэн Монгол улсад Хаан ширээнд суухад чинь бид монго зэвсэгээр тусална гэж баадуудсан оросуудын чихэр шиг угэнд хуухэд шиг итгэсэн ойрдын тэнэг ГалданБошигт Халхруу оросуудын турхиралтаар довтолж явах ар хударгаарнь орос Манжийн нууц Нерчинский гэрээ батлагдаж Ойрдын бух газар нутаг болох Алтайн хязгаарыг Халхын Байгал нууртай цуг тэр чигээрээ Оросын нутаг болгон дээрэмдсэнийг дуулаад гутарсан Галдан хор уужаэ амиа хоролсон туух байдагнь хэндч нууц биш.Та нар муусайн ойрдууд дандаа оросуудын гар хол болж явдаг дальжиганасан матарууд тэгээд тэр чинь та нарт бага ястангаас дээш харайх хувь заяаанд чинь тус нэмэр болдоггуй
Endees yuug surah yostoi vee gevel shashin bol niigmiig horduulagch mun! bas manai tur haralgan bodoltoi bol ingej hunii uuriin nohoind iduulnee l gesen ug
Оросоор Великая Яса, монголоор Их Ёс.
Ард түмний тэмцлийн зорилгоос нь холдуулж өөр зүйлд анхаарлыг нь хандуулах замаар эрх баригчдын эрх ашгийг хамгаалах бодлого бол зориуд хийдэг суртал ухуулга юм.чулуунжав гэгч энэ шаар энэ бодлогод үйлчилдэг нохой юм.Халх түмний их буяныг амаа олохгүй цусалж байгаа байж халхыг хараадаг золбин цагаачид хойд төрөлдөө хийсэн үйлийн үрээ эдэлж ногооны захад илжиг болж төрөх болтугай.
“Маaньдын гаталга” shuu !!!!! hovogsair buyu huuchin torguud iin hoot chuulgan ni nutugt baidag
Tuvduud ter dundaa dalai lam terguutei tuvdiin zasaglagch angiin bodlogo. Daitaad diilehgui uchir odoo uur arga hereglene shuu dee.
Энэ ойрдууд гэж өөрсдийгөө нэрлэсэн нөхдүүд Өөрсдийн УРВАН ТЭРСЭЛСЭН, ЭЗЭН НОЁДЫНХОО ӨӨДӨӨС МЭС ДАЛАЙЖ, МОНГОЛЫН ЭСРЭГ ДАЙТСАН НҮГЭЛДЭЭ Хүртсэн ТЭНГЭРИЙН ЦЭЭРЛЭЛ, ГЭСГЭЭЛЭЭ бусдын буруу мэт ярьж, ухуулах нь буруу бөгөөд нүгэл юм. Харийн дайсан болох, Түвд, Орос, Манжууд бүгд Монголын бага ястан болох ойрдуудыг хөхүүлэн дэмжиж бүр Хаан цол, Бошгот хэргэмээр шагнан, зэр зэвсэг өгч Монголын эсрэг турхиран дайн өдүүлж Монголыг дарах гэж оролдсон нь баримт факт юм. Монголын ар хударгаар зэвсэглэн дайрсан түвдийн зараал, манжийн хааны бууны нохой болсон галдан бошгот, саарал, дондогманж, данжила, амарсанаа, дүрвэдийн ноён цэрэн гээд олон нөхдүүдийн шившигт бузар үйл түүхэнд тодоос тод үлдсэн.
192.82.65.56 Удмаа нуусан таны яс үндэстний үзэн ядалт Мөнхбат архичингийн цагаан солиоролтой адил төвшинд очжээ.
Mongolchuudiin ulger deer ehleed manipulats hiij ehelsen dee tuvduud. Ter tsetselsen huugiin shashtir gej ulger bna. Mongold hezee l huuhed haad noydod surgaali aildaad suuj blaa? Delhiid yu ch medehgui nyalh huuhdiig huwilgaan bolgoj zalaad shuteed suudag humuus tuvduus uur haana bn?tegeed bas manai noyduud yag arhi uugaad bj bsan chn ym uu buu med. Baahan ergelzeetei asuudluud bn daa.
Та бүхэн одоо удахгүй хутагт хувилгаад засаг ноёдын шавь албат нар болцгооно манай төрийн томчууд бүхэн нэг нэг түвд ламтай түүгээрээ засал хийлгэх өрсөлдөгч нараа хараалгах зэргийг хийлгэж монголын өнгөтэй өөдтэй бүхнийг бэлэг болгож байгаа өнөөдөр дахин амилан тодорсон хутагт хувилгаад хэд байгааг тоолсон хүн байнауу сум бүхэнд хийд барьж энд манай сайд дарга нар улсын төсвөөс асар их хөрөнгө зарж байгаа шүү
The Dzungar genocide was the mass extermination of the Dzungar Mongol people, sometimes referred as "Zunghars", at the hands of the Manchu Qing dynasty ,khalkha Mongols ,inner Mongols
The Dzungar genocide :Deaths 480,000- 600,000 ; 80% of the Dzungar population
Ойрдууд одоо ч өөрсдийн эзэн ноён, үнэнчээр зүтгэж ирсэн ТҮВД, МАНЖ, ОРОСТ их тоогоор оршин суудаг. Түвдийн Лхас орчимд бас Хөх нуурын өндөрлөгт олон тооны ойрдууд одоо байна. Манж нарын уугуул нутгийн зах болох өнөөгийн Зүүн Хойд Хятад, Цицикар, Дагуурын хөндийгөөр, Хятадын хойд нутгийн зах, өвөр Монголд цөөнгүй тооны ойрдын үлдэгдлүүд байна, мөн тэдний ивээн тэтгэгч оросуудын ачаар Алтайн хязгаарт цөөнгүй тооны ойрдууд одоог болтол байна даа. Монголын дайсан байсан, харь элгийн Түвд, манж, оросууд ойрдуудад их элэгсэг ханддаг шигээ, бодвол тэдэнд зүтгэж ирсэн гавьяаг нь үнэлдэг юм байгаа биз дээ.
ene delhiin adgiin 2 shaar ni mongol tyvd 2. gehdee 1 ni ooriin gesen tolgoi, aguu tom soyltoi. mongol hemeeh mankuur booloor ooriigoo Heden zuunii tursh tejeelgej chadsan…. yar tembyytei, bichig yseggyi tyvd emgen hyrtel mankuuriig shoolj ineej tataj unana
ene delhiin adgiin 2 shaar ni mongol tyvd 2. gehdee 1 ni ooriin gesen tolgoi, aguu tom soyltoi. mongol hemeeh mankuur booloor ooriigoo Heden zuunii tursh tejeelgej chadsan…. yar tembyytei, bichig yseggyi tyvd emgen hyrtel mankuuriig shoolj ineej tataj unana
ene delhiin adgiin 2 shaar ni mongol tyvd 2. gehdee 1 ni ooriin gesen tolgoi, aguu tom soyltoi. mongol hemeeh mankuur booloor ooriigoo Heden zuunii tursh tejeelgej chadsan…. yar tembyytei, bichig yseggyi tyvd emgen hyrtel mankuuriig shoolj ineej tataj unana
Исламын шашин хамгийн зев шашин.хуультайгаа цорын ганц шашин.исламыг авбал монгол дороо босоод ирнэ.архи завхайрал. .бугд багасна.
iim teneg hymyys baih yum islamiin sasin abbal bosood irne gene yy?iim munharyylal bidnii dynd tygeej baigaa gadnii hymyysiin gar hel bologch yugaa ch medehgyi oyunii soyoliin hybid munharch mehsen hymyysiin yaria ineed hyrgeh yum daa!!yun islamiin sasin delhii deer ene sasiniig chini ad yzen hyn terlehten neg nydeer harahaan baisan chagt ene teneg hyn yasan saihan zyydelj yabnaa!Mongol bidend baigaa heden hasagaan yay gej baihad islamtai mantai tenegyyd ee!!!
iim teneg hymyys baih yum islamiin sasin abbal bosood irne gene yy?iim munharyylal bidnii dynd tygeej baigaa gadnii hymyysiin gar hel bologch yugaa ch medehgyi oyunii soyoliin hybid munharch mehsen hymyysiin yaria ineed hyrgeh yum daa!!yun islamiin sasin delhii deer ene sasiniig chini ad yzen hyn terlehten neg nydeer harahaan baisan chagt ene teneg hyn yasan saihan zyydelj yabnaa!Mongol bidend baigaa heden hasagaan yay gej baihad islamtai mantai tenegyyd ee!!!
Хошууд тэргүүлсэн өөлд, дүрвэдийн УРВАГЧ бүлэглэл Манжийн хааны боолын үүргээ гүйцэтгэж Монголын их хаан Лигдэн, түүний хамтрагч Халхын Цогттайжийн эсрэг ТҮВДҮҮДИЙН хамтаар зэвсэглэн босч Монголчуудын Манжийн эсрэг, Түвдийн эсрэг тэмцсэн тэмцлийг дарж Манж, түвдүүдэд асар их гавьяаг байгуулсан нь түүхэн үнэн юм.
Харанхуй гэхэд дэндүү байна шүү та, Миеэ овогт шигээ тэгш хэлтэй "Төв Халх үндэстэн" гуай! Эсвэл хорчин Мөнхбат шигээ согтуу байгаа юм уу? Тэгвэл сэрээч.
Энэ Чулуужав гэдэг шодаа "дэлхий дахины хэмжээд мөрдөгдөж байсан их яса хууль" гэж мундаг шаажээ. шодаа порпиисор шаагаад бай,бас дахин шаа.
Одоо Монголд Буддын шашин биш Христийн шашны АНУ, Уута мужийн хэт радикаль урсгал болсон " Мормоны шашин " ноёлох нь. Монгол дахь Төв байр нь УБ-ын "А" бүсэд, үнэтэй чухал байршилд , Бөхийн Өргөний хойно, Чингис ЗБ-ын урд хамгаалалттай, саарал, олон давхар маш том сүм нь 10 гаруй жилийн өмнө баригдаад, олон мянган монгол залуусыг элсүүлчихсэн үйл ажиллагаа нь улам тэлж байгааг төр, засаг анхааралдаа авах ёстой.
Таминь ээ,нэрээ бод.Ямар ч юм уншдагггүй боловсролгүй гэдгээ битгий олонд таниулж өөрийгөө гутаа.Бурхан гэдэг үг бол монгол оронд Буддын шашин төвдөөр дамжин орж ирэхээс хаа хамаагүй өмнө эртний соёлт Согдоос дамжин орж ирсний улбаа гэж мэдэж ав.Будда гэдэг үг одоогийн Афганистан,Тажикстанаар дамжин орж ирэхдээ сунжраад Бурхан гэж дуудагддаг болсон байна.Манай боловсролгүй эргүүнүүд төвдөөс бурханы шашин орж ирсэн гэдэг бол яг үнэндээ монголын тал нутагт Бурханы шашин та Их Монголын Эзэнт гүрнээс өмнө ороод ирчихсэн байсан юм шүү дээ.Жаахан юм унш л даа.Эсвэл зориуд мушгин гуйвуулах гэж ингээд явцгаадаг юм уу.
Bid asar ikhe munhaglald labtai gynzgii orj ee?odoo yanaa l gej bodoh yum!hyychin zasagiin yed bol gegee gegeerel ikhe baij ee!!odoo ch nygel hilenzees eereer oligtoi heleh yg ch algaN?Nygeldee tynarch oroozoldon meheh yedee yabj baina!ta nar harsaar baital ene tor zasag erh medeltei hymyys ee!har daa,ted yunii tyld nygel hilenzee nemegdyylj yabna be?...ta bid ydyyhan tarchig amidarch baigaa ch oyun sanaanii hybid hyrelzeetei bna uu?Hyn terlehtnii niigemiin dyndachad tohirohoor bna uu?gej anhaarch yzeb yy?...neg l ikhe heersen goyson alialsan hymyys yabah yum?...sain muu hoyor chini yadaj tenzehgyi bna?...muu ni ikheseed tysgaar ylas orond maani daramt saardlagatai baigaa,ene yunaas bolj bna be?geheer hyn terlehtenii dynd dahi hymyyjil tebcheer oyunii soyol ikhe dytagdaltai boljee!cheleetei amidarch yu ch hiihees byzahgyi baigaagaan erh chelee ardchilal gej byryy oilgood bna!oyun sanaanii chini hymyyjil dytagdaad bna zaluus aa!!!harin yyn deer bol bidnii emneh hymyyjil hamgiin boditoi
ene chyylgand orolzogchidiin ner ys ch gesen eneegiin 76 tai dyiheergyi agyy baijee!ene nersiin ytgagiig medeh ikhe medegch bna uu?Odoo baihgyi s dee!!iim teneg baizgaaj baij byy heregtei hereggyi yumaar iluu ygeen solij tenegtezgee?....
Gants l unen bna. Mongolchuud negdey,niiley hamtray geheer dund ni yas haydag, arii ni uhdag,shorddog tiim heseg sect bna. Bidniig hurshuudtei muudaltsuulna. Negniig ni hujaa,hazgai helteigeer ni duuduulna,doromjluulna. Mongol hun hamtrahiig husch bhad,negdehiig husch bhad yag yamar huch ingej hagaralduulaad bnaa? Hend ashiggui we
Gants l unen bna. Mongolchuud negdey,niiley hamtray geheer dund ni yas haydag, arii ni uhdag,shorddog tiim heseg sect bna. Bidniig hurshuudtei muudaltsuulna. Negniig ni hujaa,hazgai helteigeer ni duuduulna,doromjluulna. Mongol hun hamtrahiig husch bhad,negdehiig husch bhad yag yamar huch ingej hagaralduulaad bnaa? Hend ashiggui we
14р Далай лам одоо хүртэл Монголын ард түмнээс уучлал гуйхгүй байж давраад өөрийн гарын үсгээр баталгаажуулсан хэдэн ренбүүчий төвд лам нарыг Монголд илгээж лобби байгуулах гэж оролдож байна Лоббигоор дамжиж Монголд 15р Далай ламын хойд дүрийг тодруулах санаагаа 14р Далай лам илэн далангүй ичихгүй ярьж байгаа.14р Далай ламыг орогнуулж буй Энэтхэг улс хойд дүрээс болж Хятадтай дайтахаас айж байхад Халх Ойрдын хооронд турхирсан хуучин туршлагаа пуужин хийж чадахгүй жижигхэн Монгол улсыг хятадтай сөргөлдүүлэхэд ашиглах гээд улайрч байгаа шүү
тэд нарыг баттулга нь тэжээж монголыг засах хэрэгт далдаас удирдуулдаг шдэ
Тэр яахав ээ наана чинь монгол улс орших уу эс орших уу дээрээ болоод бна шүү дэ тэр тал дээрээ ухаанаа уралдуулсан дээргүй өнөөгийн хувьд далай лам шашин энэ тэр бол асуудал биш
1911 онд Халхууд Олноо Өргөгдсөн Монгол улсыг байгуулаад бүх монгол туургатнаа нэгдэхийг уриалахад дөрвөдийн Балт ван ганцаархнаа жадлан эсэргүүцэж байсан түүх баримт юм.Хожим МАХН элэг нэгтнээ нэгтгэх бодлогыг бүүр 1945 он хүртэл баримталж байсныг бид Өрлөг Жанжин Шалгарсан хошой баатар Х.Чойбалсангийн түүхээс мэднэ.Дамбийжа гэгч Ижил зайн халимаг баруун монголыг салган тусгаарлана гэж дүвчигнэж байж толгойгүй чөтгөр болсныг түүх гэрчилнэ.Хэн ямар байр суурьтай явж ирснийг түүхийн хөдлөшгүй баримт хэлэхээс өнөөгийн хийрхэгчид хэлэхгүй.Өнгөрснийг мартаад эвээ хичээмээр байна.Гэтэл хичээе гэхээр баянмөнх мэтийн зуйгуулууд амьтныг хагалан бутаргаад,элдэв матаас бичээд, хэрүүл хараал хийгээд гай болоод явах юм.Бас болоогүй нөгөө дөрвөдүүд нь тэр эв нэгдлийн дайсныг дэмжээд явах юм.Язгуурын буруу санаатай хүмүүс юм уу хаашаа юм.
торгуудын Балт ван шүү дээ. Санаатай гүжирдчих юм аа?
Их аваргын ясыг ондолзуудэг чиэн бэ??? Дорвод л байгаа даа хуцдаг хошного минь бага шиг галзуурарай!!!
Ойрд мойрд гэсэн дивэн галавын юмыг оюун ухаанаасаа авч хаявал таарна. Хүмүүсийн ой тойнд тийм ойлголд байхгүй юмыг Юун ч их бичдэгийн
Халх малх гэсэн дивэн галавын юмыг оюун ухаанаасаа авч хаявал таарна. Хүмүүсийн ой тойнд тийм ойлголт байхгүй юмыг Юун ч их бичдэг юм бэ?
Халхын хонины маханд хахаж цацаж яваа ойрдууд багахан шиг пээдэгнэж даруухан шиг байгаарай!Та нар Их Халхад амьдарч байгаа очуухэн бага ястангууд гэдгээ мартаж ердоо болохгуйшуу!
Төвд биш Түвд гэж бичдэг юм. Энэ түвдийн шашинг манж хятадууд монголд бодлоготойгоор оруулж ирсэн гэж түүхч нар бичдэг.Үнэн байх аа.Энэ түвдийн шарын шашинг 200 жил шүтээд хөгжсөн үү.Үгүй монгол улс сөнөж мөхөх шахсан. Энэ шарын шашин шүтээд хэрэг бна уу.
Үхэр Монголчууд түүхээ ч бүрэн мэдэхгүй. Хагас дутуу бичсэн нийтлэл дээр ямар ч утга учир, зорилгогүйгээр шүлсээ үсчүүлэн бие биеэ хараан зүхэж хэрэлдэцгээдэг. Ингэж байхдаа таарсан шуудайнд хийсэн эвэрнүүдээс долоон дор... Тэр баруун зүүн төв гээд хэрэлдээд байгаа үхэрнүүдээ тэр чинь одоо ямар ч хэрэггүй. Зүгээр л одоо яах вэ гэдгээ ярилцаж8 нэгдэх хэрэгтэй байгаа гэдгээ ойлгоцгоож байна уу малуудаа!
Уг нь зөв бичиж. Гэхдээ шарын шашныг монголчууд өөрсдөө л гуйж авсан. Тиймээс гоншигнох хэрэг байхгүй. Тэр шашныхаа төлөө хоорондоо алалцсан. Цогт тайж Лигдэн хааны хамт улааны шашныг дэмжээд Ар халхуудтайгаа муудалцаж байлдаж хөөгдсөн.
Tvlxen oruuljee...
МОНГОЛЧУУДЫН ӨӨРСДИЙНХ НЬ Л БУРУУ БАЙНА ШД
Энэ үнэн түүх Одоогийн сэхээтэнүүд хүртэл Буудын шашны боловсролтой байдаг Гэтэл уг мөн чанарыг нь огт мэдэхгүй зөвхөн өвөг дээдсээс гэсэн ойлголттой Тэнэгдээ тэнэг миний Монголчууд
Erni heregtei hereggui hudlaa uhaantai yum bichdeg oorsdiigoo sudlaach professor gedeg hudlaa garuud ih boljdee.hiisen buteesen yum yuch bhgui.deer ni yuch hiij chadahgui hii tsetserheed yahav dee .boldog yum bolood duussan.
Tulhen gargah gej yarihguil dee
Шашин энэ тэр гээд л байхийн наад 76 луйварчидаа яах талаар ярь л да наад эх орон чинь орших уу эс орших уу дээрээ тулаад байна шүү дэ
Ardchilal gej garch irsen Amerikiin gar hul bolson luivarchinguud Mongoliig mini yu bolgov? Suuliin 28 jil harlaa shuu dee. Tuuhee sanah heregtei Mongolchuudaa! 76 tolgoitoi atgaaljin har mangas MANAN baisanaas, Mongoloo gesen gants huchtei erunhiilugchtei baiyaa taminee!!!
ok