Сурталчилгаа

Д.Чулуунжав

Д.Чулуунжав

МУИС төгссөн. ШУА-д ажиллаж байсан. "Байгалийн хувьслын философи", "Нийгмийн философи: Онол, туршилт, сургамж, шүүмж", "Дэлхийн түүхийн философи ( нэн эртнээс 21-р зууны эхэн), "Монголын түүхийн философи ( нэн эртнээс 21-р зууны эхэн), "Монголын улс төрийн философи: онол, амьдрал, сургамж, шүүмж", "Иргэний нийгэм ба ардчилсан бие хүн", " Монгол Улсын Үндсэн хуулийн эрхийн онол, практикийн зарим асуудалд", "Судалгааны өгүүллүүдийн эмхэтгэл" ( нийтдээ 14 дэвтэр) зэрэг судалгааны 58 ном, товхимол бичиж хэвлүүлжээ. Судлаач, профессор

Нийтлэлүүд

Аюултай нөхцөл, байдал: Товч тайлбар №2

XXI зууны эхэн гэхэд Барууны ховдог шунахай олигархиудын хараа, сонирхлыг XIX, XX зууны үеийн шуналтнуудаас ч илүү ихээр татдаг бүс нутаг бол аанай л Орос (ОХУ) орон болчихжээ. СССР-ын анхны задрал цаашаа үргэлжилж хоёрдахь, гуравдахь нь хэзээ, хэзээгүй эхлэх гэж буй мэтээр төсөөлөгсөд Баруунд олширч, уг том бялууны хуваалтанд оролцох өрсөлдөөн ил, далд өрнөжээ. “Алаагүй баавгайн арьсыг булаацалдав” гэх хэлц үг жинхнээрээ хэрэгжих юм гэж хэн бодох билээ...

5 өдрийн өмнө 61

Аюултай нөхцөл, байдал: Товч тайлбар №1

Европ тивийн бараг бүх улс орны төрийн жолоо популистууд, алиа салбадай нарын гарт орчихлоо. Америк тивд ч гэсэн дээрдэх юм алга.

11 өдрийн өмнө 123

Гишүүдийн тоог олшруулах биш, чанар, хариуцлагыг нь л дээшлүүлэх хэрэгтэй

Шинэ маягийн үндсэн хуулийг монголчууд хэрэглэж эхлээд 32 дахь жилийнхээ нүүрийг үзлээ. Өөрчлөгдсөн үндсэн хуулийг өөрчлөгдөж буй хүмүүс хэрэглэсэн түүх гэсэн үг. Харьцангуй урт л хэрчим! Парламентат ёс, парламентын засаглал, түүний нийтлэг, гол зүйлүүд гэж л байхаас биш “Сонгодог парламент” гэх онолын ганц ойлголт байхгүй, практик загвар, илрэл ч байхгүй. Улс орон бүр л парламентат ёс, парламентын засаглалын өөртөө таарах, зохих хувилбарыг бодож олж, туршдаг, хэрэглэдэг, байн байн засвар оруулж, улам төгөлдөржүүлж байдаг. Ийм л түүхтэй, ийм л жамтай.

17 өдрийн өмнө 19

Үндсэн хууль болон засаглалын эргэн тойронд: бодрол №1

Хүмүүсийн “дэлхий дахин” гэх олонлог тун алаг цоог бүрэлдэхүүн, бүтэцтэйгээр XXI зуунд аж төрж байна. Энэ олонлог 200 гаруй улс орноос бүтдэг. Гэхдээ дотоод бүтэц нь түүхэндээ тун ч олон янз байдалтай байжээ.

25 өдрийн өмнө 16

XX зууны эхэн үеийн Ар Монгол дахь Төвдийн хүчин зүйлс

Монгол орны улстөр, эдийн засаг, монгол хүний оюун санааны ертөнц дэх Төвдийн гэгдэх хүчин зүйлүүдийг нягт чамбай судалж тогтоох, тэдгээрийн үлдэгдэл, үргэлжлэл, инерцийг тооцох, Дарамсала дахь Төвд лам нарын ил, далд санаархлын үзүүр, ёзоорыг, болзошгүй үр дагаврыг урьдчилан харж байх нь чухал байна. Шарын шашин, Төвд лам нарын монголчуудад үзүүлэх нөлөө, оролцоо одоо, бидний цаг үед ч аль нэгэн хэмжээгээр байсаар, X Богдыг тодруулах, хутагт хувилгаадын хойд дүрийг тодруулах, бага насны олон хүүхдийг лам болгохоор гадаадад илгээх, Далай ламыг урьж ирүүлэх, Монголын сүсэгтнүүд Лхас, Утаа, Гүмбэнрүү эргэл мөргөлөөр явах зэрэгт мөн л ихээхэн зардал, сүйтгэл гарсаар байна.

1 сарын өмнө 39

Авилгач, хулгайч зан төрхөд таарах, зохих “төр, тогтолцоо” гэж байх уу?

“1992 оны үндсэн хууль биднийг авилгач, хулгайч, луйварчин болгочихлоо. Бидний ийм болсон нь төрийн тогтолцоондоо байгаа юм. Тогтолцоогоо өөрчлөхгүй бол энэ байдал ер засрахгүй! Яг л иймэрхүү утгатай үгийг 20 шахам намын удирдлаганд байгаа хүмүүс, мөн эрх барьж буй намын зарим гол хүн хэллээ. Ингэж ярьдаг хүмүүсийг тоолоод байсан чинь 60 гаруй болчихлоо. Ийм үгэнд одоо хэдэн зуун хүн итгээд үндсэн хуулийг ( хулгайч төрүүлдэг ) өөрчлөх аянд мордоод байна...

1 сарын өмнө 29

Үсэг бичигт үндсэрхэж хандах нь алдаа, мугуйдлал

Уйгаржин монгол гэж Уйгараас авснаа шууд хэлчихэж байгаа үсэг, бичгийг монголын үндэсний үсэг, бичиг мэтээр ярьж, ойлгодог нь буруу юм. Үсэг тус бүр нь гурван янзаар бичигддэг болохоор олон тэмдэгттэй, XIII зууны үеийн өвөг монгол хэлэнд тохируулан анх хэрэглэгдсэн учраас орчин цагийн ярианы хэлийг яг хэлж дуудаж байгаагаар бичих боломжгүй, дэлхий нийтийн өнөөгийн бодит байдалд нийцгүй, бага насны хүүхдүүдэд илүүц бэрхшээл үүддэг уйгаржин монгол бичгийг одоо бүх нийтээр сэргээн хэрэглэх бодлого нь том алдаа, олон талын сөрөг үр дагавартай алдаа болно.

1 сарын өмнө 90

2033 оны намар судлаачийн бичсэн өгүүлэл (зөгнөл, зөвлөмж)

Өнөөдөр 2033 оны намрын дунд сарын арван таван. Хот, хөдөөгүй л баяр хөөр. Мал сүрэг ч их өсөж, тариа ногоо ч арвин ургажээ. 300 гаруйгаар тоологдох болсон усан сан, цөөрөм, хиймэл нуурууд “хувьсгал” хийсэн нь энэ ажээ.

2023-01-10 06:00 18

Хутагт, хувилгаадын хойд дүрд итгэдэг гэнэхэн тэнэглэлд хэн, хэзээ цэг тавих бол оо?

Бурханы шашин, Буддын шашин, Буддын сургаал, гүн ухаан гэх нэрүүдийн дор Төвдийн ламын шашин (шарын шашин) хуурамчлал, луйвар, бизнес болж хувирчээ. Яг ийм шинж, байдал, нүүр царайгаараа Монголд дэлгэрсэн байна.

2023-01-05 06:35 72

Хүмүүсийн арьсны өнгөний ялгааны асуудалд

Тив тивийн хүмүүсийн гадна талын нүдэнд шууд туссан хамгийн тод ялгаа бол юуны өмнө арьсны өнгө юм. Яахлаараа бидний арьс өөр өөр өнгөтэй байдаг билээ? Анхнаасаа л ийм өөр өөр арьстай байсан уу, эсвээс энэ нь хожуу буй болсон ялгаа юу? Хүмүүс бид хар арьстай бич, шар арьстай бич, цагаан арьстай бичээс анх үүссэн баймааргүй. Хар ба цагаан бол бүр эрс тэс ялгаатай өнгөнүүд. Харин шар бол тэр хоёрын дундах гэхээр өнгө. Нэг гайхалтай нь ердөө л гуравхан өнгө шүү! Зарим зүйлийн амьтан 10 шахам өнгөтэй байдаг даа...

2023-01-03 08:09 18

Дэлхийн дулааралт ба түүнээс шалтгаалах аюул, сүйрлийн асуудалд

Дэлхий дээрх хуурай газрууд (тивүүд, арал, хойгууд) анхандаа бүгд цуг, үргэлж байжээ. Гэвч олон янзын шалтгаанаар аажимдаа хуваагдаж, салж, сарниж байршжээ. Энэ хөдөлгөөн, хувьсал одоо ч үргэлжилж байгаа ажээ. Ингэхлээр хуваагдаж тасарсан нь аль тивүүд болох, тэднийг өөртөө агуулж байсан эх газар нь, төв нь аль тив юм бэ? гэж асууж болноо доо? Ер нь хуурай газруудын (тив бүхний, арал бүхний) ирээдүй, аль нь урт настай, тогтвортой, найдвартай болох талаас нь ч сонирхож болох юм. Энд сайнаар ч төсөөлөн бодож болох, бас муугаар ч төсөөлөн бодож болох билээ

2022-12-28 06:06 17

Хариуцлага тооцох, хариу нэхэх цаг ойртсоор байна (2024 он...)

“Ухаалаг, овсгоотой хүн хогийг алт болгодог, харин тэнэг хүн алтыг хог болгодог” гэсэн үг бий. Монголын газар нутаг, хөрс шороо, мал, монгол хүмүүс бол цогц утгаараа энэ дэлхий дээрх “шижир алт” билээ. Гэтэл өнгөрсөн дөрвөн зуун жилийн дотор Монгол маань мөн ч олон удаа муугаа үзэж, мухардаж, доройтлоо. Энэ бүхэнд төр засаг, удирдлага л буруутай байжээ.

2022-12-21 07:34 19

Хариуцлага тооцох цаг

“Монголын нийгмийг хөгжингүй орнуудын жишгээр боловсронгуй болгоно, монголчуудыг айх аюулгүй, шаналах өвчингүй, элбэг хангалуун амьдруулна, монгол хүний боловсрол, соёлын түвшинг урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүргэнэ” гэж эрх барьж ирсэн хоёр нам, тэдгээрийн лидерүүд амлаж байж Монголын төрийн жолооны ард анх сууснаас хойш 30 гаруй жил өнгөрлөө. Гурван арван жилийн дараа, долоон дөрвөн жилийн хөтөлбөрийн дараа, УИХ-ын найман удаагийн сонгуулийн дараа байдал, нөхцөл, ард түмний итгэл, сэтгэл ханамж ямар байна вэ? Сонгогчид бид ингэж асуух эрхтэй.

2022-12-20 06:45 21

Галактик дахь хувьсал бүхэн өөрийн нь бүтээл

Манай галактик, манай дэлхийн талаар шашин нэгбүрийн буй болгосон худал, хуурмаг бүхэн зуун хувь няцаагджээ. Гэхдээ мухар сүсэг, сохор шүтлэгийн инерци амь бөхтэй хэвээрээ л байна. Хүмүүс зуун жил бүхэнд шинэчлэгдсээр байгаа хэрнээ нөгөө л бурхан, чөтгөр, шулам, ид шид, тарни, шившлэг, сахиус мэтээсээ салахгүй байгаа нь хачирхалтай, бас өрөвдөлтэй юм.

2022-12-07 06:01 13

Эх дэлхийн түүхийн асуудалд

Дэлхийн гадаргуйн хуурай хэсэг нь нар, ус, салхины нөлөөнд автаж элс, хөрс шороог буй болгожээ. Хөрс шороо бол үндсэндээ элэгдэж, үйрч бутарсан чулуулаг юм. Харин чулуу бол анхандаа супер хар нүхэн дэх хэт өндөр халуунд хайлж, түүнээс шидэгдэн гараад царцаж биежсэн минералууд болно. Хожуу нь хөрс шороо газрын гүнд, далайн ёроолд хуримтлагдан дарагдсаар тунамал чулуулгуудыг мөн шинээр үүсгэжээ.

2022-12-05 06:05 7