Сурталчилгаа

Д.Чулуунжав

Д.Чулуунжав

МУИС төгссөн. ШУА-д ажиллаж байсан. "Байгалийн хувьслын философи", "Нийгмийн философи: Онол, туршилт, сургамж, шүүмж", "Дэлхийн түүхийн философи ( нэн эртнээс 21-р зууны эхэн), "Монголын түүхийн философи ( нэн эртнээс 21-р зууны эхэн), "Монголын улс төрийн философи: онол, амьдрал, сургамж, шүүмж", "Иргэний нийгэм ба ардчилсан бие хүн", " Монгол Улсын Үндсэн хуулийн эрхийн онол, практикийн зарим асуудалд", "Судалгааны өгүүллүүдийн эмхэтгэл" ( нийтдээ 14 дэвтэр) зэрэг судалгааны 58 ном, товхимол бичиж хэвлүүлжээ. Судлаач, профессор

Нийтлэлүүд

Үндсэн хууль болон засаглалын эргэн тойронд: Бодрол №3

Төр үндсэн гурван хэлбэрээр засагладаг, шийдвэр гаргаж хэрэгжүүлдэг. Тиймээс мөнхүү гурван хэлбэрт нь хувааж зааглах, харилцан хяналт тавьдаг, заагласан хуулийг, өөрт олгосон эрхийг зөхчих аваас хариуцлага тооцдог, огцруулдаг шүтэлцээг л үндсэн хуульд тусгах ёстой. Тэгэхдээ хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн аль нэгийг нь нөгөө хоёрын дээр тавьж болохгүй, ийм ойлголт, төсөөлөл ч байж болохгүй. Парламентын засаглалтай гэхээр л парламентад дээд эрх байгаа мэтээр манай улстөрчид ойлгож төөрөлдсөөр байна.

2023-05-16 06:10 25

Үндсэн хууль болон засаглалын эргэн тойронд: Бодрол №2

Парламентын засаглалтай орнуудын алдаа, оноо, сургамжийн талаар цөөн зүйлийг өгүүлье. Энэ бол дутагдал, доголдол ихтэй, зарим оронд ep таарч тохирдоггүй, төр засгийн хямрал, тогтворгүй байдлыг байсхийгээд л үүддэг, ялсан намын эрхшээлд улс орныг боомилон оруулдаг, "4 жилийн дотор ид, уу, бялуу хуваа, шахаа, чавчаа хий, гэрээ хэлэлцээр нууцаар байгуул, амжиж авилга ав” гэсэн уриатай" засаглал, Засгийн Газар юм.

2023-05-12 06:01 73

Монголын төр Үндсэн хуулийг хэрхэн хэрэгжүүлж байна вэ?

“Монгол орны эдийн засгийн амьдрал төрийн зохицуулалттай байна” гэсэн үндсэн хуулийн нэг гол заалт бий. Монгол улсын Ерөнхийлөгч , УИХ, Засгийн газар, аймгуудын засаг дарга нар мөнхүү заалтыг баримтлан “үйлдвэрлэл, худалдаа, солилцоо,хэрэглээг” нийт ард түмний ашиг, сонирхол нийцүүлэн удирдаж, зохицуулж байх үүрэгтэй, бас эрхтэй.

2023-05-10 07:05 35

Үндсэн хууль шинээр боловсруулах асуудлын эргэн тойронд: Санал, сургамж

Эдэлж хэрэглэж ирсэн хуучин аль нэг зүйлээ ихээхэн шинэчлэх, боловсронгуй болгох, аль эсвэл бүр шинийг бүтээж хуучныгаа хаях тохиолдол бишгүйдээ л байдаг зүйл. Гэхдээ шинийг бүтээх ажил нь хуучинтайгаа заавал холбогддог.

2023-05-05 05:59 12

1992 оны Үндсэн хууль: Товч түүх

1966, 1967 он гэхэд нийгмийн амьдралын зарим зохисгүй шинж, байдал, хөгжлийн хурдцын сааралт, үг хэлэх эрх чөлөөний хумигдал зэргийг сэхээтний тэргүүний хэсэг тоталитар дэглэм, авторитар удирдлага, ЗХУ-ын хэтэрсэн оролцоо зэрэгтэй холбон үздэг болчихсон байв. Бүгдийг цагдан захиргааддаг дэглэм, нэг нам, түүний даргын хэмжээгүй эрх, шүүмжилд таагүй ханддаг уур амьсгал, протекционизм, нэр алдар хөөцөлдөх сэтгэлзүй, үзэл суртлын хийрхсэн дарангуйлал, зэргийг бүтээлч сэхээтнүүдийн идэвхтэй хэсэг хот, хөдөөгүй л өөр дээрээ мэдэрч бухимддаг, ил далд, явцуу хүрээнд шүүн хэлэлцэж гарц эрэлхийлдэг, зарим нь “зохисгүй үг, хэлэндээ” орооцолдож зэмлэл, шийтгэл ч хүлээдэг байв.

2023-04-21 07:47 24

Оросын дотоод хэрэгт хүч хэрэглэж оролцох эрх хэнд ч байхгүй!

Аюултай нөхцөл байдал: Товч тайлбар №3

2023-04-04 06:07 163

Аюултай нөхцөл, байдал: Товч тайлбар №2

XXI зууны эхэн гэхэд Барууны ховдог шунахай олигархиудын хараа, сонирхлыг XIX, XX зууны үеийн шуналтнуудаас ч илүү ихээр татдаг бүс нутаг бол аанай л Орос (ОХУ) орон болчихжээ. СССР-ын анхны задрал цаашаа үргэлжилж хоёрдахь, гуравдахь нь хэзээ, хэзээгүй эхлэх гэж буй мэтээр төсөөлөгсөд Баруунд олширч, уг том бялууны хуваалтанд оролцох өрсөлдөөн ил, далд өрнөжээ. “Алаагүй баавгайн арьсыг булаацалдав” гэх хэлц үг жинхнээрээ хэрэгжих юм гэж хэн бодох билээ...

2023-03-27 06:08 61

Аюултай нөхцөл, байдал: Товч тайлбар №1

Европ тивийн бараг бүх улс орны төрийн жолоо популистууд, алиа салбадай нарын гарт орчихлоо. Америк тивд ч гэсэн дээрдэх юм алга.

2023-03-21 06:36 123

Гишүүдийн тоог олшруулах биш, чанар, хариуцлагыг нь л дээшлүүлэх хэрэгтэй

Шинэ маягийн үндсэн хуулийг монголчууд хэрэглэж эхлээд 32 дахь жилийнхээ нүүрийг үзлээ. Өөрчлөгдсөн үндсэн хуулийг өөрчлөгдөж буй хүмүүс хэрэглэсэн түүх гэсэн үг. Харьцангуй урт л хэрчим! Парламентат ёс, парламентын засаглал, түүний нийтлэг, гол зүйлүүд гэж л байхаас биш “Сонгодог парламент” гэх онолын ганц ойлголт байхгүй, практик загвар, илрэл ч байхгүй. Улс орон бүр л парламентат ёс, парламентын засаглалын өөртөө таарах, зохих хувилбарыг бодож олж, туршдаг, хэрэглэдэг, байн байн засвар оруулж, улам төгөлдөржүүлж байдаг. Ийм л түүхтэй, ийм л жамтай.

2023-03-15 06:19 19

Үндсэн хууль болон засаглалын эргэн тойронд: бодрол №1

Хүмүүсийн “дэлхий дахин” гэх олонлог тун алаг цоог бүрэлдэхүүн, бүтэцтэйгээр XXI зуунд аж төрж байна. Энэ олонлог 200 гаруй улс орноос бүтдэг. Гэхдээ дотоод бүтэц нь түүхэндээ тун ч олон янз байдалтай байжээ.

2023-03-07 06:11 16

XX зууны эхэн үеийн Ар Монгол дахь Төвдийн хүчин зүйлс

Монгол орны улстөр, эдийн засаг, монгол хүний оюун санааны ертөнц дэх Төвдийн гэгдэх хүчин зүйлүүдийг нягт чамбай судалж тогтоох, тэдгээрийн үлдэгдэл, үргэлжлэл, инерцийг тооцох, Дарамсала дахь Төвд лам нарын ил, далд санаархлын үзүүр, ёзоорыг, болзошгүй үр дагаврыг урьдчилан харж байх нь чухал байна. Шарын шашин, Төвд лам нарын монголчуудад үзүүлэх нөлөө, оролцоо одоо, бидний цаг үед ч аль нэгэн хэмжээгээр байсаар, X Богдыг тодруулах, хутагт хувилгаадын хойд дүрийг тодруулах, бага насны олон хүүхдийг лам болгохоор гадаадад илгээх, Далай ламыг урьж ирүүлэх, Монголын сүсэгтнүүд Лхас, Утаа, Гүмбэнрүү эргэл мөргөлөөр явах зэрэгт мөн л ихээхэн зардал, сүйтгэл гарсаар байна.

2023-02-28 05:39 41

Авилгач, хулгайч зан төрхөд таарах, зохих “төр, тогтолцоо” гэж байх уу?

“1992 оны үндсэн хууль биднийг авилгач, хулгайч, луйварчин болгочихлоо. Бидний ийм болсон нь төрийн тогтолцоондоо байгаа юм. Тогтолцоогоо өөрчлөхгүй бол энэ байдал ер засрахгүй! Яг л иймэрхүү утгатай үгийг 20 шахам намын удирдлаганд байгаа хүмүүс, мөн эрх барьж буй намын зарим гол хүн хэллээ. Ингэж ярьдаг хүмүүсийг тоолоод байсан чинь 60 гаруй болчихлоо. Ийм үгэнд одоо хэдэн зуун хүн итгээд үндсэн хуулийг ( хулгайч төрүүлдэг ) өөрчлөх аянд мордоод байна...

2023-02-13 06:03 29

Үсэг бичигт үндсэрхэж хандах нь алдаа, мугуйдлал

Уйгаржин монгол гэж Уйгараас авснаа шууд хэлчихэж байгаа үсэг, бичгийг монголын үндэсний үсэг, бичиг мэтээр ярьж, ойлгодог нь буруу юм. Үсэг тус бүр нь гурван янзаар бичигддэг болохоор олон тэмдэгттэй, XIII зууны үеийн өвөг монгол хэлэнд тохируулан анх хэрэглэгдсэн учраас орчин цагийн ярианы хэлийг яг хэлж дуудаж байгаагаар бичих боломжгүй, дэлхий нийтийн өнөөгийн бодит байдалд нийцгүй, бага насны хүүхдүүдэд илүүц бэрхшээл үүддэг уйгаржин монгол бичгийг одоо бүх нийтээр сэргээн хэрэглэх бодлого нь том алдаа, олон талын сөрөг үр дагавартай алдаа болно.

2023-02-01 07:48 90

2033 оны намар судлаачийн бичсэн өгүүлэл (зөгнөл, зөвлөмж)

Өнөөдөр 2033 оны намрын дунд сарын арван таван. Хот, хөдөөгүй л баяр хөөр. Мал сүрэг ч их өсөж, тариа ногоо ч арвин ургажээ. 300 гаруйгаар тоологдох болсон усан сан, цөөрөм, хиймэл нуурууд “хувьсгал” хийсэн нь энэ ажээ.

2023-01-10 06:00 18