Дэлхийг дангаар, ганцаар эзэгнэх, ноёрхох санаархал, энэнийг зөвтгөсөн үзэл санаа анхлан зарим цагаан арьстангуудаас гарч цаашдаа еврейчүүдэд шилжиж, мөн “арийчүүд” ч бас өөриймшүүлсэн билээ. Энэ талын төөрөгдөлд автсан буюу автах магадлалтай угсаатан, үндэстнүүд одоо ч бас байнаа!... Өөрийг нь томоор санхүүжүүлдэг, өөрт нь тав тух олгодог зарим төр улсын хувьд НҮБ хууль, дүрмийнхээ дагуу шударгаар харилцаж (заримдаа) чадахгүй байна уу даа гэж бодогдох боллоо. Энэ байдалд ч анхаарал хандуулах хэрэгтэй байна.
Нийгмийг сүүгээр бойжигч нэгэн хөхтөн амьтан гэвэл түүний араг яс нь, булчин мах нь “Иргэний нийгэм” юм. Энэ амьтны үзэл санаа нь, хүсэл эрмэлзэл нь хэд ч дахин, ямраар ч өөрчлөгдөж болно.
Дайн, энхийн асуудал бол маш том, нэн эгзэгтэй, тун нарийн асуудал юм. “Төвийг сахинаа” гэснээр аюулыг зайлуулчихдаггүй юм гэдгийг ч бас тун сайн бодох, тооцох ёстой. Манай хөөргөн, хөвсгөр, хэр чадлаа ер мэддэггүй улстөрчид дайн, энхийн асуудалд мөн ч жолдож, жижигдэж, болчимгүй үг, санал хэлж байх болов. Зарим заримын нь ааш авир, үгийг сонсоод, хараад ичих ч юм, эмээх ч юм.
Хүн төрөлхтөн хоёр хуваагдаад ( ашиг сонирхлоороо, аль эсвэл үзэл суртлаараа ) нэг нь нөгөөгийнхээ дээр гарахын тулд өргөн цар хүрээтэй дайн хийж эхэлбэл хоёр тал хоёулаа л сөхрөн унах болно. Ингэснээр дэлхий даяарт самуурал, анархизм, өлсгөлөн, бүр дээрэм тонуул, хүчирхийлэл олон арван жил ноёрхох аюултай.
XXI зууны гучаад он (2021-2029 гэх утга) эхэлчихлээ. Дэлхий дахины нөхцөл, байдал, олон улсын харилцаанд шинэ үе мэндэлж байна. АНУ-ын, мөн долларын дангаар ноёрхолд цэг тавигдахнээ. Дэлхий дахин гэх том нийтлэг олон төвтэй болж байна. Доллар хэмээх цаасан мөнгө алтан зоос мэт байж чадахгүй боллоо. Ийм нөхцөлд монголчууд бид биеэ яаж авч явах нь зөв вэ?
Монгол улс бол Ази тивийн орон. Монгол хүн бол Ази царай зүстэн. Гэхдээ Азийн хүн амыг монголоидууд гэж нийтэд нь нэрлэдэг. Оюун ухаант хүн анх Азийн өндөрлөгт үүссэн нь үнэн бол монголчууд тэр анхдагч хүмүүсийн шууд удам, анхдагч сүргийн шууд, өнөөгийн нь үргэлжлэл мөн.
Өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй, юм үзэж нүд тайлсан эрдэмт хүн тэр өндөр, дээд түвшнээсээ Монголын гэсэн бүхнээ улам бүр төгөлдөржүүлэхийг л хичээдэг болохоос биш бусад улс үндэстний үнэ цэнтэй зүйл, ололтуудыг шууд хуулбарлан авах, сармагчин мэт дууриахыг урьтал болгодоггүй. Гэтэл өнөө үед Монголоор нэг хуулбарлагчид, дууриагчид буй болчихлоо. Яг тийм өрөөсгөл бодолтонгууд боловсролын системийг 30-аад жил үймүүлчихлээ. Нэг сайд гарч ирээд л 4 жил үймүүлдэг. Удаах нь гарч ирээд 4 жил тоглочихдог боллоо.
Нийгэм хөгжих, соёлжих хэрээр хувь хүнээс амьдралдаа бодлоготой, төлөвлөгөөтэй байхыг шаарддаг.Насанд хүрч яваа хүүхдүүд, залууст энэ талын мэдлэг, хүмүүжил олгох үүргийг эцэг, эхчүүд болон багш нар нь хүлээх учиртай.
Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж сонгодог, УИХ-д олонхи, цөөнх болдог, удирдах бүлэглэлээсээ Засгийн Газруудыг байгуулдаг МАН, АН хоёроор 32 жил удирдуулаад эцэст нь Монгол улс дампуурснаа зарлахад хүрлээ. Энэ хооронд Монголыг маань Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд, сайд нар, Их Хурлын гишүүд (найман сонгуулийн) , засаг дарга нар нийлсэн нэг мянга гаруй "шилдэг тэргүүний ?" хүмүүс удирджээ. Яаж ч тордоод сэхдэггүй улс, үндэстэн болчихлоо гэж үү? 14 дүрийн Далай ламаар удирдуулаад ч тусгаар тогтнолоо хамгаалж чадаагүй Төвдүүдийн араас орж ч мэдэхнээ!
Түүх бол соёлын олон хэлбэрээс ихээхэн хожуу үүссэн нэг нь юм. Үүнд олон шалтгаан байв. Гарвал үүслээ чоно, хун, буга, баавгай мэтийн амьтантай холбож домоглодог, эсвээс дээд тэнгэрээс бууж ирсэн, бурхны гараар саяхан бүтээгдсэн хэмээн итгэдэг хүмүүс, ард түмэн яг түүхэн үнэнээс ихээхэн хол байгаа болохоор, шуудхан хэлбэл үнэнийг огт мэдэхгүй байгаа болохоор, үнэн түүх маань энэ гээд итгэлтэй хэлэх, ноттой бичих аргагүй юм.
Улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор судлаач, профессор Д.Чулуунжавын бичин, 2012 оны 8-р сарын 11-нд “ТВ7” сэтгүүлийн №33-д нийтлэгдэж байсан өгүүллийг дахин нийтэлж байна.
УИХ-ын гишүүдийн тоо олон болох хэрээр МАН байнгад олонхи нь байж чадна. Олонхиороо түрий бариад Монгол Улсын Ерөнхийлөгчийг зөвхөн өөрийн намын хүнээр сонгуулж орхино. Ерөнхийлөгчийг хэрэв УИХ-аас сонгодог болбол бусад намын хувьд “Ерөнхийлөгчийн суудал үүрд шахам баяртай” болно.
Улайрч улангассан загалмайтнууд, Мусулманьчууд хэрхэн хэрцгий, дарангуй байж чаддагийг хүн төрөлхтөн XIII зуунаас өмнө ч мэдсэн, мэдэрсэн ба түүнээс хойшид ч мэдсээр мэдэрсээр байгаа болохоор шашин шүтлэгийн хувьд бүрэн либераль байж чадсан эртний Монголчууд гайхамшигийг өнөөдөр Гиннесийн номд оруулах нь шударга ёсонд нийцэхээр билээ...
Төвдөд дэлгэрсэн бурханы шашин 14-р зууны эцэс 15-р зууны эхэн гэхэд анхны байдал, төлвөө алдан задгайрч, лам нар винайн ёсоо огоорон сул дэл явах, сахил журмыг умартах нь сүм хийд бүхэнд шахам хавтгайрчээ. Улаан малгайтны, шар малгайтны гэх урсгалууд буй болж улаан малгайтнууд Бомбын шашин ( зэргэлдээх Хятадын нөлөөгөөр), бөө мөргөлтэй (Монголчуудын нөлөөгөөр) сүлэлдэн найрсах нь ихэсчээ.