Нэг яс, цусны хүмүүс, эртний монгол овог, аймгийн иргэд, язгуурын Монголчууд чухам яахлаараа голчлон улстөрийн элдэв зөрчил, маргаанаас үүдэлтэйгээр сөргөлдөцгөөж, хагарч, бутарч, бүр харь улсын ивээлд багтахаар тасран нүүж, дагаар орж, эргээд элэг нэгтнээ хядахаар харийн цэргийн хамтаар зэвсэглэн орж ирдэг билээ?
Ард түмнийхээ оюун санааны аюулгүй байдалд байнгад анхаарал тавьж байх үүрэгтэй. Өөрийг нь бүтээх, шинэтгэж байх хүний хүчин зүйлийн хомсдолд нийгмээ автуулах аваас урагшлах биш ухрах болно.
Олон ургальч үзэл санааг дэмжих, дээдлэхийн учир
Хүн төрөлхтний түүхийн аль ч зуунд монгол төрхийн /монголиод/ хүмүүс ямагт л дэлхийн хүн амын олонхи нь байжээ. Анхандаа монгол төрхтөнгүүд бүгд л нүүдэлчид /малчид, анчид/ байв. Тэд дөрвөн зүг, найман зовхисруу тархан нүүдэллэсээр, шинэ шинэ нутаг орныг эзэмшсээр, олон хэлний угсаатнуудтай холилдсоор Ази болон Европ тивийн хүн амын хэл, соёл, аж ахуйн амьдралд том том өөрчлөлтүүдийг удаа дараа авч иржээ.
Манай дэлхийн, шуудхан хэлвээс хүмүүс бидний ашиг, сонирхлын үүднээс нар, сар, бусад гариг эрхсийн оршихуй болон хөдөлгөөн, “хувь заяаг” нь жолоодох, тэдэнд элдвээр нөлөөлөх асуудал алсдаа гарцаагүй л тавигдах болно.
Тохиолдлын хүмүүс, ойворгон залуус элдэв нөхцөл, байдлыг ашиглан төрийн эрхэнд гараад ард түмний хувь заяа, эд баялаг, өмч хөрөнгөөр тоглосоор буй баримт бол Монголчууд бид өнгөрсөн түүхээсээ зөв сургамж авахгүй байгаа, төрийн түүх, улс төрийн сэтгэлгээний түүхээ мэдэхгүй, судлахгүй байгаагийн тод илрэл болно.
Хаадуудынхаа намтарчилсан түүхийг хятадууд нийтийн тооллын өмнөх II-I зууны үеэс бичсээр эдүгээ гэхэд 24 төрийн түүх бичигджээ. Монголын нууц товчоо ном ч гэсэн мөн л тиймэрдүү арга, хандлагаар бичигдсэн бүтээл юм. Тэмүүжины уг гарвалаас эхлэн амьдрал, үйл ажилалагааг нь нас эцэслэх, залгамжлагчид нь тодрох хүртэл товчоолон өгүүлжээ. Хятадын 24 төрийн түүхүүдтэй энэ нь адилавтар байна.
Английн төр, ёсны жишээ, туршлагаар замнах боломж хэрэг дээрээ тун хомс, эрсдэл ихтэй, ойлгох танихад ч бэрх. Английг дууриахын оронд Англи болж төрөл арилжихаас өөр зам, жимгүй!!
Монголын өнөөгийн нийгмийн жишээ гэхэд баялгаа хамгийн тэнэг байдлаар сүйтгэж, дашрамд нь цөөн хүмүүс, гэр бүл баяжиж, үлдэх хэсэг нь олон зүйлийн хүчирхийлэл, хуурамчлалд өртөж, хууртаж, хэлмэгдэж, авилга гээч альбин чөтгөрт цусаа соруулсаар, ядуурч сульдсаар, итгэл бүхнээ алдаж солиороход хүрээд байна.
Шашны ховсдол, төөрөгдөлд автсан ард түмэн улам л уруудаж, доройтсоор мөхөл, сүйрэлд ордог нь түүхээс үлдсэн баримт, мартаж боломгүй сургамж юм.
Гайхширал, гуниглал...
-Худал хуурмагт хөтлөгдөж, түүгээр онол, аргазүй хийсэн Монголын сэхээтнүүдийн олонхи нь зуйгар, бялдууч, авилгач, нэр цол албан тушаал горилхийлсон хулхи хүмүүс болж нийгэмд тэргүүлэх, үлгэр жишээ байх үнэт чанараа алдав.
Нийгмийн сэтгэлзүйд дөрөөлсөн гэмт үйлдлүүдийн асуудалд