“Сайн цагийн мянган бурхны тамга”-наас сэдэвлэн, бүр төв хэсэгт байдаг голлох долоон дүрсийг хуулбарлан авч Өндөр гэгээн (Занабазар) Соёмбо тэмдгийг анх бүтээжээ. Энэ тамга (сахиус) их эртнээс хэрэглэгдэж байв. Энэнийг Төвдийн лам нар, мөн Монголын том лам нар сайн мэддэг хэдий ч яагаад ч юм өдий хүртэл ер хэн нь ч ам нээсэнгүй нь сэжиг төрүүлэх ажээ.
Үе үеийн түүхээс төрдөг зарим асуулт
Орос оронд өрнөсөн Октябрийн хувьсгал ямартай ч түүхэн том үйл явдал байлаа. Энэ хувьсгалын шууд үр дүн нь Орост хаант засаг унасан хийгээд түүний нөлөөгөөр Монгол Улс тусгаар тогтнолоо баталгаажуулж бүгд найрамдах улсаа байгуулсан нь эерэг үр дүн байсан юм.
Монголын сүсэгтэн олонд зориулан тодруулж асан Жавзандамба хутагтын хойд дүрүүд нь өмнөх дүр жанч халсны дараа бүгд хоёр жилийн дотор багтан мэндэлж, бүгдийг нь 4–6 настайд нь Монголд залж авч ирж байжээ. Ингэж 1–2 жилд л монголчууд амьд бурхангүй байдаг байлаа. Тэгвэл 8–р Богд таалал төгссөнөөс хойш бүхэл бүтэн 75 жил Монголд амьд бурхан байсангүй.
Түүх түүхийрэх нь яавч сайны шинж бишийн дээр түүхийрсэн түүхийн тарих балаг, муу үр дагавар ард түмний оюун санааны амьдралд гэтлэх, давахад нэн хүнд бэрхшээл учруулж ч болох юм.
Ардчилал бол хэрэг дээрээ хоцрогдсон, үеэ өнгөрөөсөн, үнэнд гүйцэгдсэн бүхнийг шинэчлэх үйл явц юм. Ард нийтийн оюун санааны ертөнцийг ч гэсэн хир буртгаас нь чөлөөлөх учиртай. Буруу суртлыг орхих, муу уламжлалаас салах, хоцрогдлыг арилгах, бүхнийг бүгдийг шинжлэх ухааны мэдлэгийн үндсэн дээр шинэчлэн эдүгээжүүлэх их хэрэгт төр, засаг, оюунлаг хүмүүс, сэхээтнүүд хичээнгүйлэн зүтгэх ёстой.
Хутагт хувилгаад гэгдэгсдийн хойд дүрүүдэд итгэдэг хүний тоо ихэд цөөрчээ. Алсдаа бүр алга болох биз ээ. Энэ бол угтаа танин мэдэхүйн хийгээд шашин суртлын шалтгаантай сонин үзэгдэл болно.
Халагдах, шинэчлэгдэх ёстой нэгэн үзэгдэл
Их Монгол улсын гурван зуун дамнасан уналт, доройтол
Дэлхийн том шашинууд хүчтэй хөгжиж нийгмээ бүхэлд нь эзэмдэх болсон бүс нутгуудаас монголчууд хол хөндий, оорцог оршин байсны улмаас Христын хийгээд Лалын шашны нөлөөнд эргэлтгүй автахаас “Аврагдсаар” л байжээ. Тэг тэгсээр эцэс сүүлдээ үеэ нэгэнт өнгөрөөсөн Бөө мөргөлөөс салж Бурханы шашинд орсон байна.
Би яагаад шарын шашныг шүтэх ёстой гэж? “Монгол хүн ингэж асууж, тээнэгэлзэж болохгүй. Чи монгол хүн мөн л юм бол Бурханы шашныг шүтэх ёстой. Бидний өвөг дээдэс энэ шашинд л сүсэглэж, шүтэж ирсэн. Өнөөгийн бидэнд ч гэсэн өөр сонголт байхгүй. Бусад шашин бол харийнх…” Ингэж хэлэх, үүнд итгэх, дагах нь зөв гэж үү?
Монголчуудын ядуурлын нэгэн том шалтгаан бол шууд утгаараа Бурханы шашин юм. Энэ бүх эд баялгийн үнэ, төлбөр нь төвд хэлээр уншуулж сонссон ном судар, даавуунд боосон цаасан сахиус, зэс, мод, шавраар хийсэн элдэв дүрс, эрих, хонх, дамар тэргүүтэн болно.