Монгол эрчүүдийн баярын өдөрт
Чингис хааны үр удам, Y хромосомын талаар барууны хэвлэлүүд XXI зууны эхээр нилээд шуугисан. Sunday Star Times сэтгүүлийн 2004 оны 6 сарын 20-ны дугаар, Kitchener-Waterloo Record сэтгүүлийн 2004 оны 8 сарын 9-ний дугаарын 631 үгтэй нийтлэл, New York Times сэтгүүлийн 2004 оны 6 сарын 13-ны 1172 үгтэй нийтлэлүүд, Оксфордын их сургуулийн голлох генетикч Брайан Сайксын “Adam`s Curse” номоос иш татъя. Монголын эзэн хаан Чингис 40 жилийн турш Ази тив даяар маш олон эмэгтэйчүүдтэй холбоотой байсны нөлөөгөөр өнөөдөр түүний Y эр хромосомыг дэлхий дээр дор хаяж 16 сая хүн тээж явна. Эдгээр хүмүүс зөвхөн Ази тивд төдийгүй дэлхийн олон оронд байх боломжтой. Энэхүү Y хромосом нь эцгээс хүүд уламжлагддаг бөгөөд Ази тивийн янз бүрийн 16 газар орноос судлаачид эрэгтэй хүмүүсийн ДНК-ийн загварын шинжилгээ хийж, хүн амын 8 хувь нь ийм Y хромосомтой байгааг илрүүллээ. Чингис болон түүний цэргүүд нь замдаа таарсан эмэгтэйчүүдтэй сексийн өргөн холбоо тогтоодог байж.” хэмээн бичжээ. Генетикч Брайан Сайкес “Чингис хаан бол хүн төрөлхтний түүхийн хамгийн амжилттай, Альфа эр хүн юм” хэмээн дүгнэлт хийжээ (Грек цагаан толгойн эхний энэхүү үсгээр англи хэл дээр нэг дүгээр зэргийн гэсэн утгыг давхар илэрхийлдэг.)
Чингисийн ген нь супер -Y төрөлд хамаарна,.. хэмээн тэр үзэж байна.
Сайкес үүний өмнө хэвлүүлсэн номондоо “ Дэлхийн хүмүүс Төв Азийн гаралтай 7 эмэгтэйгээс анх үүсчээ ” гэж дүгнэсэн юм. Тэрээр Чингис хаан албан ёсны 4 хүүтэй бөгөөд тэд нь эцгийнхээ бодлогыг уламжилж эзэнт улсаа өргөжүүлэхийг чармайж байжээ. Түүний хоёр ач хүү нь Монголын нутгийг Унгар, Польш хүртэл тэлж, Хятадын эзэн хааны гэр бүлийг үндэслэхэд хүртэл оролцсон юм. Өдгөө Ази тивийн иргэдтэй Канад, Америк, Англи, Австраличууд гэх мэт олон орны хүмүүс гэр бүл болохыг онцгойлон сонирхдог болжээ. Магадгүй 100 жилийн дараа, 2104 онд хүн амын дотор супер-Y хромосомтой эрэгтэйчүүдийн эзлэх хувийн жин улам ч ихсэх биз. Түүнчлэн хүмүүст ДНК-ийн шинжилгээ хийж, генийн санд бүртгэх үйл ажиллагааг хууль эрх зүй, боловсрол, генеалоги зэрэг олон салбарт зөвшөөрөх байх. Магадгүй, Улаанбаатарт ийм Y хромосомтой эрчүүдийн 7 хоногийн баяр ч зохиох биз,.. Нэг бэрхшээлтэй тал нь гэвэл Чингис хааны байлдаанч, хүчирхийлэгч зан араншин хүмүүсийн генээр дамжин удамших явдал юм,..гэжээ. Чингис хааны удам угсааны 16 сая эрэгтэй хүүхэд бий бөгөөд тэд нар өнөөдөр амьд, Чингисийн Y хромосомыг тээж яваа хэмээн генетикч баталж байна. Тэрбээр цааш нь бичихдээ “ Чингисийг 65-тай нас барах үед эзэнт улс нь Өмнөд Хятадын тэнгисээс Персийн булан хүртэл үргэлжилж байв. Түүний хууль ёсны 4 хүү, 2 ач нь мөн л секс ажиллагаа хийж байлаа. Хубилай хаан нь Өмнөд Хятадыг хяналтандаа авч Хятад хаадын Юань ургийг бий болгожээ.” хэмээн онцлон дурджээ.
Дэлхийд алдартай Оксфордын их сургуулийн хүний генетикийн профессор Брайан Сайкс, түүний багийн энэ мэт гаргалгаа нь бүгд шинжлэх ухааны нотолгоо. Монголын эрдэмтэд хүний генетик гэхээр цаашаа харчихдаг байсан хэцүү цаг ард хоцорлоо. Одоо наашаа хар. Эдүгээ ХҮНИЙ ГЕНЕТИК их чухал болоод байна.
Барууны судлаачид Чингис хаан бол жинхэнэ СУПЕР ЭР, АЛЬФА ЭР ХҮН байсан гэжээ. Чингис хааныг МЯНГАНЫ ХҮН–ээр тодруулахад энэ супер эр, альфа эр хүн гэх шалгуур үзүүлэлт хүчтэй нөлөөлсөн биз. Оюуны өндөр чадамж, сексийн чалх хоёрын холбоосыг судалсан эрдэмтэд энэ хоёрын хооронд ЭЕРЭГ корреляци хамаарал байгааг илрүүлжээ. Гэхдээ бас сонин. Аугаа суут буюу IQ > 200 хүн нэг бол бараг үргүй, эсвэл бүр хэтэрхий, бараг нэг ойртоод л үр тогтоодог, гэхдээ голдуу ХҮҮ өгдөг онцгой чадвартай байсан гэнэ. Энэ бол хэвийн бус шинж . Чингис хааны хөвгүүд ааваасаа юунд дор оров гэж , араас нь ач нар нь залгана. Тэд бас л хэвийн бус байж таараа. Ингэж Y хромосом дэлхий даяар тархжээ. Хүн төрөлхтөний түүхэнд өөрийнхөө оюуны төрөлхийн өндөр чадвар IQ -гээ ажил бүтээлээрээ нотолсон 100 эрхмийн нэрийг тодруулдаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгаанууд бий. Тэдгээр судалгаагаар тодорсон 100 эрхмийн нэрийн эхний 40-д Чингис хааныг оруулжээ. Чингис хааны оюуны цараа наанадаж IQ =204 байгааг 2003 онд Монгол Улсын Оюуны Чадварын IQ төвөөс зарласан.
XXI зуун гарсаар хүний генетикийн ухааны шинэ ололт амжилтыг ашиглах тухайд барууныхан нилээд идэвхи гаргах боллоо. Жишээ нь,. тэндхийн охид хүүхнүүдийн дунд Чингисийн Y хромосомтой АЗИ гаралтай ЭР–ийг хайж, эхнэр нь болох хөдөлгөөн үүсжээ. Эрчүүд нь бас цусны шинжилгээнд орсноос хэд гуравт нь Y хромосом илэрчээ. Тийм нөхдөөс зарим нь Би Чингис хааны Y хромосомтой хүн юм,.. МОНГОЛД очъё,.. Чингис хааныхаа унасан газар дээр хөрвөөж, угаасан уснаас нь амсмаар байна,.. гэж АНУ –д суугаа манай элчин сайдыг шахамдуулсан удаатай. 2002 онд Английн профессор Ричард Лүнн, Финландын профессор Тату Ванханен нарын IQ ба үндэстэний баялаг гэсэн чансаатай бүтээл гарав. Адам Смитийн ҮНДЭСТЭНИЙ БАЯЛАГ бүтээл бий. А.Смит аж үйлдвэржилт – таваарыг үндэстэний баялаг гэсэн бол Р. Лүнн нар IQ - г үндэстэний баялаг гэж байна. Эдийн засаг нь ОЮУНЫ ЗАСАГ болж байна гэсэн үг. Оюун ухаан -IQ хаа сайгүй үнэд орлоо. Р.Лүнн гуай 2006 онд Оюун ухаан дахь арьсны ялгаа: Эволюцийн анализ бүтээлээ хэвлүүлж ихээхэн шуугиан тарьсан. Эрдэмт судлаачид шуугина гэдэг яав ч муу биш. Нэр дурдан буй нэрт профессоруудын эдгээр болон бусад олон бүтээлд Зүүн хойт АЗИ, түүний дотор монгол үндэстэний IQ -н үнэлгээ тун дээгүүр байгаа юм.
Дэлхийн хүмүүс Төв Азиас гаралтай 7 эмэгтэйгээс үүсэлтэй гэдэг үндэслэлийг мөшгөе. Хүн анх зүүн Африкт үүссэн гэдэг нь бараг батлагджээ. Тэгээд зүүн хойшоо нүүж. Нүүхдээ хоёр салж, нэг нь баруун хойшоо, европруу чиглэж, нөгөөх нь зүүн хойшоо яг төв азируу ирсэн. Африкаас анх нүүсэн хүний тархи одоогийн хүнийхээс хавьгүй жижигхэн байж. Гэтэл монголчуудын тархи орчин үеийн хүн төрөлхтөний дотроо хамгийн том нь. Эндээс ХҮН гэх төрөл анх африкийн Родези хавьд үүссэн бол харин орчин үеийн УХААНТ ХҮН ( Homo sapiens sapiens буюу тархи томтой эрдэм оюунт хүмүүн ) гэхээр төв Ази - МОНГОЛ хавийн нутаг гэх логик үндэслэл гардаг. Энэ үндэслэлийн ард хүний тархины хэмжээг олон мянган жилээр тооцсон материал байгаа болно. Гэхдээ энэ үндэслэл нь ухаант хүн ганцхан төв ази-говьд үүссэн гэсэн үг хараахан биш. Бас Европыг чиглэсэн нүүдэл, африкт үлдсэн хүмүүсийн тархи томорсон байх магадлалтай. Гол нь тархи томорсон үзэгдэл. Төв Азийн, тэр тусмаа манай говь талын сэрүүн бүс, цаг агаар, орчны төлөв нь хүний тархи томрох маш тохирсон нөхцөл мөн болохыг эрдэмтэд (М.Ф.Нестурх, Г.Ф.Осборн,..гэхчлэн ) тогтоожээ. Өмнө дурдсанчлан,.. зүүн хойт Ази, монголын нутагт хамгийн том тархитай бөгөөд хамгийн өндөр IQ-тэй үндэстэнүүд байгааг анхаарвал,..манай говь тал бол яахын аргагүй ОЮУН ТАРХИНЫ ӨЛГИЙ мөн болой. Монголчууд Та бид дэлхийн хамгийн том ТАРХИ, хамгийн өндөр IQ–г төрүүлэн бойжуулсан ЭХ БУЛАГ дээр аж төрж байна. МОНГОЛЧУУДДАА БАЯР ХҮРГЭЕ.
Хромосом дотор организмын удамшин өвлөгдөх шинж чанарыг тээгч ДНХ (дезрибонуклейны хүчил) агуулагддаг. Ингэхлээр Чингисийн супер Y хромосом гэдэг нь Тэмүүжингээс аль өмнө байж, магадгүй Чингисийн үед идэвхжиж, мутацид орж, шинэ өвөрмөц чанартай болсон, тэгээд ДНХ дотор нь батжин суурьшиж , улмаар хойч үед нь удамшиж буй тийм онцгой шинж бүхий хромосом байх. Тийм хүчирхэг генийн нөлөөгөөр оргилж буцалдаг ПАССИОНАР чанар (Үндэстэн дотор хүсэл мөрөөдөлтэй, түүнийгээ зөв гэдэгт итгэсэн, мөрөөдлөө биелүүлэхэд өөрийгөө золиослоход бэлэн хэсэг хүмүүс байдаг. Ийм хүмүүс хувийн аз жаргал, амьдралаас илүү үнэт зүйлээ хэрэгжүүлэхийг эрмэлздэг. Ийм хүмүүсийг би пассионар гэж нэрлэв ( Монгол улсын 14 дэх Ерөнхий сайд Думаагийн Содномын орчуулснаар) бүрэлдэнэ. Ийнхүү Гумилевийн үндэслэсэн монголчуудын пассионар чанар хэмээх нь генийн үндэстэй болов. Гумилев гуайн амьд сэрүүн байх үед монгол үндэстэний тархины хэмжээ, оюуны цараа IQ, Чингисийн Y хромосом болон бусад генетикийн ухааны баримтууд тодроогүй байсан. Тэгэхлээр, Лев Гумилев пассионар чанараа сансар огторгуйн энергийн багцтай холбохоос өөр аргагүйд хүрнэ. Тэр нь шинжлэх ухааны үндэслэл багатай, хөөрүү сэтгэлийн хийсвэр гаргалгаа мэт болно. Харин монголчуудын хувьд ПАССИОНАР үзэгдэл байсан нь баримт юм. Одоо Лев Гумилевийн пассионар онолыг монгол эрчүүдийн хромосомд тулгуурлан шинжлэх ухаанчаар батлах боломж үүсэв.
Монголын нууц товчоонд Тэмүүжингийн угшил Бөртэ чинуас эхэлдэг. Цаашлаад Лу Алтантовчд өгүүлснээр “...үнэн худлыг ялган засаглагч, сайн аашт, өнгө сайт Маха Самади хаан “-д хүрдэг. Ямар ч байсан удам сайт. УДАМ, удам,.. энэ маш чухал. Түүнээс чинагш дурандвал, тэртээ алсад СҮМЭР-ийн соёл иргэншил сүүмэлзэнэ,... үүнийг хөөвөл мөн ч их юм байгаадаа, ...тэр их юманд сэтгэж л хүрнэ... Энэ бол сэтгэдэг, бясалгадаг түүхчийн хийх ажил. Сэтгэгч Пьер де Шарден “...хүн говиос үүдэлтэй..” гэсэн бол Айвор Монтагью “...Монголын түүхэн нутаг нь үндэстнүүдийн эх хэвлий...” гэжээ. Ч.Эрдэнэ “...европын соёл нь бүхэлдээ Грекээс угшилтай..” гэж 20 гаруй жилийн өмнө өмнө бичиж байв, сэтгэн бясалгасаар, ухан уудалсаар сүүлийн үед “..Өвөг монгол метафизик ба эртний грекийн шинжлэх ухаан нэг угшилтай байж магад сонин сэжмүүд байх бөгөөд цаашид нарийвчлан судлах ёстой. Жишээ нь,зөн билиг, зохирлын ухаанаас эхлээд мал аж ахуй, нум агсахуй,нүүх суухын эрдэм хүртэл салаа салбаруудыг ивээн хариуцсан грек-ромын нэн алдарт Аполло бурхан угтаа Бөртэ Чинуа-аас угшилтай гэх язгуур домогтой бөгөөд үнэхээр Зеус-Хасын үр зөвхөн Монгол Алтай, Хангайн уул хадны сийлбэр дурсгалуудад үй олноор цогцлон хадгалагджээ...” хэмээх дүгнэлтэд хүрсэн байх аж. Түүхэн Монгол нутаг бол их замын эхэн,их аяны өлгий, соёл иргэншлийн хэвлий байх магадлал эндээс тодрон байх мэт.
Пассионар хүмүүс монголд XX зуунд мэр сэр байсаан,.. харамсалтай нь цаг үе нь хүлээн аваагүй юм. Одоо цаг сайхан боллоо. Монголын оюуны элит нар бол ПАССИОНАР хүмүүс мөн юм. Асуулт гарна, .. тэд заавал Чингисийн Y хромосомтой байх албатай юу ?. хариулт . Албагүй.
Тэдний цусыг шинжлэхэд Y хромосом гарвал сайн юм, гарахгүй бол муу биш. ( Монголын АЛТАН УРАГ-т Y хромосом байх нь гарцаагүй, алтан ураг биш бол АНУ –руу цусаа илгээгээд шинжилгээнийхээ хариуг авчихаж бас болно,..тийм үйлчилгээ бий ) . Таны Y хромосомтой эсэхийг гаднаас нь мэдэхэд тус болж магад нэг шалгуур хэлье,.. хэрвээ Та МӨНХ ТЭНГЭР–г дээдэлдэг бол Y хромосомтой байх магадлал тун өндөр, харин ямар нэг ШАШИН шүтдэг бол тийм биш,.. учир гэвээс, IQ нь дунджаас доогуур буюу сулавтар хүмүүс шашин шүтдэг юм. Тэнгэр үзэлтэй ( үзэл, шүтлэг хоёр тэнгэр газар мэт ялгаатай шүү ) хүмүүс Мөнх тэнгэрийн хүчин дор их суу залийн ивээлээр хэмээн өөрийгөө хурцлан урагш тэмүүлнэ. Шашин шүтдэг сул хүмүүс БУРХАН бүгдийг мэдэж шийднэ гээд өрөөл нэгэнд итгэж, өөрийгөө ламд даатгаж, арагшаа сууна. Ялдамд, өндөр IQ-тэй зарим цөөн хүн ШАШИН шүтдэг ( маш гүн) мэт харагдах нь мөн чанартаа тэд шашныг шүтдэг хэрэг биш юм. Тэд бол томилгоот албаны АЖИЛ хийж буй “ жүжигчин “ хүмүүс,.. жишээ нь, Занабазар, Данзанжамц,.. гэхчлэн.
Албаны ажил гэдэгт олон түмнийг тайвшруулан “мансууруулах “- ыг ойлгоно.
14–р далай лам хэмээгдэх Данзанжамц гуайн сүүлийн үеийн бүтээлүүдийг шүүхэд тэрээр шашин шүтэгч биш болох нь тодорхой болдог. Тэрээр байнга суралцдаг нэгэн болой.
Асуулт: Пассонар хүмүүс заавал өндөр IQ -тэй байх албатай юу ? Хариулт нь: Албагүй. Гэхдээ Y хромосом, өндөр IQ, пассионар чанар нэг хүн дээр гурвуулаа байх аваас тэр хамгийн сайн. Энд ер нь IQ доогуур хүмүүс пассионар чанар багатай байдгийг хэлэх нь зүй.
Монголын оюуны элит болох пассионар хүмүүсийг аль болох олноор төрүүлэх, бас буй болгох нь чухал байна. Төрүүлэх гэхээр удам угшил гээд генетикрүү орчихно. Бидний монголчууд бас ч гэж ардын ухааны хүрээндээ гени–угшилыг гайгуй ашигласаар өдий хүрсэн. Мэдээж, 100 жил алдсан л даа,.. гэхдээ эх БУЛАГ нь эрүүл цэвэр болохоор засаж болох байх. Хичээх л хэрэгтэй дээ. Харин пассионарчуудыг буй болгох, бүрдүүлэх тухайд ярих аваас боловсролтой зууралдахад хүрнэ. Үүнийг боловсролын багц хуулиудаар чиглүүлж, алдаагаа яаралтай засах ёстой. Хэрэвзээ, ингэж чадахгүй бол боловсролын реформ, шинэ хууль гэж ярих нь илүү ажил.
Монголын оюуны элит пассионар хүмүүс нь цаанаасаа генетик угшилтай болох нь тодорхой байна. Гэхдээ бодож засах олиггүй МУУ чанар бидэнд бас нилээдгүй байх аж,.. жишээ нь, би вээр тун ухаалаг гэгддэг гурван хүнтэй албаар уулзаж, Та бол Чингисийн супер Y хромосомтой пассионар хүн мөн байнаа гэхээр нүд нь гялалзаад, инээгээд байх,.. тэгсэн атлаа Ийм пассионар залуус бас олон болж байна шүү,.. гэхээр цаашаа харчих юм. Зөвхөн БИ, надаас өөр өөдтэй хүн монголд байх ёсгүй гэсэн ӨЧҮҮХЭН БОДОЛ. Өчүүхэн бодолтон бол пассонар ч биш, түүнд Y хромосом ч байхгүй л дээ. Эрхэм таны цусан дотор Чингисийн Y хромосом байх нэг хэрэг, Та пассионар чанартай байх бас өөр хэрэг, энэ хоёр хамт бол нэн сайн. Та монгол улсын иргэн, эр хүйстэй бол өөрийгөө Чингисийн Y хромосомтой гээд бодчиход юуныбуруутай гэж,.. тийм эрийг жинхэнэ МОНГОЛ ЭР ХҮН хэмээе. ТА бол Сэтгэлийн сайхнаар ханиа дээдэлж халамжаа бүхэнд харамгүй хайрладаг,.. Халуун сэтгэл энэхэн биеэ бусдад зориулсан Монгол эр хүн шүү. Чингисийн Y хромосомыг тээж буй пассионар монгол эрчүүдийн яруу алдар БАДАРТУГАЙ.
Алтан Ураг Ц.Дэмбэрэл (Монголын Ирээдүй Судлалын Нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор, МУГБ)
Сэтгэгдэл(58)
засс, дандаа шаана биз. тийм л супер хромосомтой, тийм л хамгийн өндөр айкью-тай юм бол яахлаараа модон жорлон, утаа, түгжрэл, авилгалдаа дарлуулаад сууж байдгийн?
Яг үнэн. Нүхэн жорлон утаа түгжрэл архидалт авилгалаасаа салж чадаагүй байж худал зохиомж бичиж явдаг ичгүүргүй муухай оркууд юмаа.
Халхыг халх биш болгоод бгаа нь хазгай хэлтнүүд шүү дээ. Эдийн шунал, хэрүүл тэмцэл, жалга довны үзэл, Оросыг шүтэх үзэл, хийрхэл энэ бүгд. Халхын заяа чинь хаях дөхөж бн даа
САЙХАН ШААХ ЮМ АА.IQ ГЭЖ БААХАН МӨНГӨ ШААСАН ОДОО ГЕН МЕН ГЭЖ МӨНГӨ ШААХ НЬ
Халх гэдэг чинь манж хятадуудын зохиосон хүмүүс боолууд гэж хэлж болно. Боолуудын нэрээр овоглоод байгаа хүмүүс боолын нэрнээсээ гарвал жинхэнэ боол халхууд 5% хүрэхгүй байгаа.
барууны орон англи америк судалсан хэлсэн хийсэн бол одооүед фейка пропаганд суртал ухуулын машин информационный дайн дез информаций зохиосон ирээдүйн санаатай агуулсан зүйл гэж хүмүүсийн тархинд буудаг болжээ ялангуяа орос украйны дайнаас хойш лжи империйн " худал хуурмаг фальшивк цуурхал хуурамч материал зохиож тараах ихэдлээ үүний хариуд РОССИЙН холбооны улсад дээд тал нь 15 жилийн ял өх хүртэл хууоь гарч байна чингэсээс үүсэх хүн үүсч манжин төвдийн тангадаас уйгараас киргизээс түрэгээс үүссэн зөндөө байх шүү хятадаас үүссэн гэдэг юу л бол ардын хувьсгалын дараа орсоос үүс үр бас их бий шүү ёстой жинхэнэ чингэс хааны сүнс үр гэж байдаг бол ПУТИН ШОЙГУ л байх шүү Дайн дажин их үзсэн орос хүний зөвлөлт нандин нинжин нигүүлсэнгүй сэтгэл шудрага ёс зан заншилын үзэл сурталд хөрөнгөтний нацист фашист анархи националист фальшивый ёс суртахуун худал хуурмаг мэх заль хичнээн шинжлэх ухаанч болгож үзүүлсэнч хулгай нь илэрч хүн итгэхээ больж байна энэ тархи угаасан хүнийг доромжилж байгаа хэрэг ЛЕНИН СТАЛИНЫ ҮЙЛ ХЭРЭГ ШУДРАГА ЁС МӨНХ ЮМ БАЙНА ЛЕНИН СТАЛИНЫ ХӨШӨӨ ДУРСГАЛЫГ БУУЛГАЖ УСТГАС АН БА ОРОС ХЭЛИЙГ МОНГОЛД УСТГАЖ БУСАД ХӨРӨНГӨТНИЙ ХЭЛИЙГ ЭЗЭМШҮҮЛСЭН НЬ МОНГОЛ ХҮНИЙГ ЗОРИУД ҮНЭНЭЭС ХӨНДИЙРҮҮЛСЭН ФЕЙКА ХУУРАМЧ ҮЛГЭР ШИГ ГИПЕР ХУДАЛЧ БОЛГОЖЭЭ
Монголчуудад өвөг дээдсээс үлдсэн гени бол бусдын бүтээсэн юмыг дайн хийж хулгайлж дээрэмдэх,хүн алах,худлаа ярьж молигодон шороо үмхүүлэх болохоос юм бүтээх хөгжүүлэх биш юм. .Энэ талдаа хамгийн шилдэг нь юм.
Тэнэгт СДА минь! IQ муу бол дэлхий Хүн хамтлагийг дагн баясах уу? Жийбэн улсын урлаг спортыг Монгол ёкузоно нар толгойлох уу? Дэлхийн IQ наадмыг Монголчууд тэргүүлэх үү? ОРКоо цааш нь үргэлжлүүлэх үү??? АЦ минь биднийг 300 орчим жил дарах гэж оролдсоон одоо чадахгүй шүү!!!!
Энэ хүнийг сэтгэцийн эмчид үзүүлэх талаар ар гэрийнхэн нь санаа тавьмаар байна.
тэргүүн, доктор, профессор гэж шаана биз 13-р зуунд арай бүгдээрээ нэг эцэгтэй байсан гэж шаагаагүй байгаа даа.
Гэхдээ угшил гарал сайтай хүмүүст л энэ тухай ойлгох өгөдөл, мэдрэмж байдаг. Монголчууудын ихэнх нь энэ талаар ойлгох болоогүй. Тухайлбал: Генийн өлсгөлөн гуйлагчин хүмүүс нам дагаж Төрд шургалчихаад улсыг цөлмөөд байна. Тэдний ген нь олон зуун жилийн гуйлагчин хоосны мэдээлэлтэй байхгүй юу ? Тэгээд тэдэнд ханаж цадах мэдрэмж төрдөггүй улам л авлигадаад, луйвардаад байдаг өчүүхэн өтнүүд.
ХЭРЭВ ТИЙМ Л ЮМ БОЛ БИД ДЭЛХИЙН АДАГТ ТҮМНИЙ ШИВШИГ БОЛЖ СУУХ БСАН УУ ? ИЧИЖ ҮХМЭЭР ЮМ БНА
Намуудаа
Ромийн грекууд үнэн бид
эрэгтэй хүн бэлгийн ХY хромосомтой. Х хромосом нь ч гэсэн бас удамшина ш дээ. эхийн Х эцгийн Х авсан охин. Эхийн Х, эцгийн Y авсан хүү гээд л олон янз ш дээ. энд тэндхийн юм уншдаг бол ядаж ойлгох суурьтай бай
Тэгээд тэр олон янз дотор чинь Y хромосомтой цөөн тохиолдол байж болдгийн бга биздээ. ганц өгүүлбэр бичихдээ логикийн зөрчилтэй бгагаас чинь харвал чи тэнэгдүү дурак бн.
олон юм бишээ ХХ , ХY гэж эцэг эхээс яг тавь тавин хувь удамшдаг юм. чингэсийн ген зөвхөн Y -ээр бишээ гээд байна юм мэдэхгүй байж хүнтэй битгий марга. юун логик могик яриад байнаа
Huh , maanag syndromnuud bogs dologch
T1
Үндэстэн дотор хүсэл мөрөөдөлтэй, түүнийгээ зөв гэдэгт итгэсэн, мөрөөдлөө биелүүлэхэд өөрийгөө золиослоход бэлэн хэсэг хүмүүс байдаг. Ийм хүмүүс хувийн аз жаргал, амьдралаас илүү үнэт зүйлээ хэрэгжүүлэхийг эрмэлздэг. Пассонар чанартай эрчүүд үгүйлэгдэж байна одоо Монголд.
xezee ch itgexgyi
Бид бол грек гаралтай
Энэ дебил нехер Хар массын толгой эргуулэхээ боль.Утаанаас, гэрийн эргэн тойрны угаадас хелдуус,бохироосоо салахад суперуудаа эхлээд сурга ядахдаа
Бичсэнийг нь ойлгохгүй бол харааж зүхэлгүй зүгээр л өнгөрөөж болохгүй юу ккк
Шинжлэх ухаан улам гүнзгий хөгжиж, энэ хүний бичсэнийг яг таг нотолсны дараа л хүмүүс ойлгоно. Одоогийн энэ ороо бусгаа цаг үед хүмүүс ойлгохгүй л болов уу? Ер, ойлгохыг ч хүэхгүй дээ! Гэхдээ энэ нийтлэлд анхаармаар зүйл их байгааг бодмоор юм даа! Шууд үгүйсгээд нулимаад байж болохгүй! Харин бүр нарийвчлан судлан, нотлох хэрэгтэй биз дээ!
Генетикийн шинждэх ухааныг нэг л ойлгохгүй байгаам. Их хааны шарилыг олоогүй байж хромосом, энэ тэрийг нь яаж мэдэж байгаан болдоо. За тэгээд тэнүүлч зуугуул хасагууд, тэр дундаа Насрабаев нь хүртэл хааны удам гээд солиорч байдаг
Эзэн хаан маань дэлхийг эзлэх аян дайнд монголын аль л цовоо сэргэлэн, овжин ухаантай, хүч чадалтай шилдэг эрчүүдээ цэрэгт дайчлан авч яваад дэлхийгээр тараачихсан учраас ар талд эмэгтэйчүүдийн гар үзүүрт туслахаар үлдсэн больхи мулгуу сул дорой эрчүүд нь хойшдын монгол эрчүүдийн эцэг удам болжээ!!! У-гаплогрупп буюу У-хромосом нь зөвхөн эцгээс хөвгүүдэд дамжин удамшдаг тул нэгэнт доройтсон удам өөр дотроо эргэлдээд сайжирдаггүй ажээ!!
Чингэс хаан ба түүний хөвгүүд нь чалх сайтай хүмүүс байсан юм ! Бас дээр нь дан хүчин хэрэглэдэг байсан болохоор үр удам нь төв азиар нэг тархсан юм ёр нь тэр үёийн монгол татар цэргүүд бол гадаадын хүүхнийг үзэх гэж хүчиндэх гэж гадаад ру довтолдог байсан байх !! Эзлэн түрэмгийлхэд бэлгийн хүчин зүйл гэсэн нэг ойлголт байдаг юм !
Монголчуудад өвөг дээдсээс үлдсэн гени бол бусдын бүтээсэн юмыг дайн хийж хулгайлж дээрэмдэх,хүн алах,худлаа ярьж молигодон шороо үмхүүлэх,улсын өмч хулгайлж ууж идэх болохоос юм бүтээх хөгжүүлэх биш юм. .Энэ талдаа хамгийн шилдэг нь юм.МАН-ын томилсон шилдэг гээд байгаа дарга нарыг харцгаа.Дандаа шилдэг хулгайч луйварчид байгааг харж байна уу?
Бүх хүн амьтадтай адил
tenegt!!!
Хан -Уул сургуулиа авч явж чадаагүй байж олон долоон юм солиорч суух юм Увс хүн энэ тэр өвчигнөнө
sonin
Энэ хүн үндэстэй л бичсэн байна. 1. Супер Y хромосом гэж бдгийг Оксфордын генетикчид тогтоосон. 2.Тэр супер Y хромосомын газар зүйн тархалт, тархсан цаг хугацаа нь Чингэс хааны байлдан дагуулалттай яг таардаг. Ө/Х 13-р зууны монгол эрчүүдээс улбаатай. 2. Y хромосом зөвхөн эцгээс хүүд дамждаг. 3. Пассионар гэнэтийн сэргэлт Монголд өмнө нь тохиож бсан. Одоо дахин тохиох магадлал бага боловч бий… гэх мэтээр сэтгэж болж байна. Өнөөгийн монголын уруй дорой байдлыг хэдэн Ү хромосомтой, хромосомгүй пассионар эрчүүд эрс өөрчлөх ч юм билүү хэн мэдлээ.
Зарим тодорхой баримт судалгаатай нийтлэл бишүү.. ер нь энэ шүүмжлэгчид аливаа зүйлсийг бодож эргэцүүлдэггүй авах гээхийн ухаанаар ханддаггүй ам мэдэн орилолдож байдаг Оркууд гэхэд хилсдэх зүйл алга дөө
Ах бол шааж өгнөө.одоо ү хоромсоомоо нүхэн жоокоос салгах хэрэгтэй байнаа
Нүхэн жорлон оросуудынх.Монголчууд ил хүндрэн түүнийг нь банхар нохой үнэг чоно зооглодог байсан.
Одоо МАН-ын дарга нарын ил гаргасан том том урт хар баасыг АН-ынхан ялгадас өтөг гэж гэж голохгүй уралдан зооглодог болсон.МАН -ын том дарга нарын бөгсийг АН-ынхан манаж баас ялгадас нь бөгсний нүхээр нь цухалзах төдийд түрүүлж зооглох гэж уралдан алалцдаг болоод байгаа..
Ene nuhur Chingis haanii tsusnaas shinjilgee avch bsan uym bna l daa... Orshuulga ni ch oldohgyi bgaa biz dee ???? !!!! HE HE
Altan Urag gene uu yaj altan uragt bagtsanaa tailbarlaarai hu
Монгол хүний үнэлэмжийг судалгаан дээр тулгуурлаж бичжээ браво Дэмбэрэл
Soliorol
Сонирхолтой нийтлэл болжээ. Баяр хүргэе.
Ter IQ tei himuus ni ali hediin garaad yavchihsaan hu. Ta nar buu buhimd ta nart Y hromsom baihguid l uchir bainadaa he hehee.
ДЭМБЭРЭЛ=МЭДРЭЛ
ДЭМБЭРЭЛ=МЭДРЭЛ
ДЭМБЭРЭЛ=МЭДРЭЛ
Алтан ураг гэдгээ юугаар батлах юм бэ? Хэн дуртай нь хүссэн овгоо авч болдог болчихсон
Судалгаа
Энэ хорвоо ертөнц дээрх хамгийн худалчууд бол түүхчид нэртэй хүмүүс!!!. Өнгөрсөн цаг хугацааны түүхийг хажууд нь байж байгаад харсан юм шиг худлаа ярьж санаандаа орсон юмыг ургуулан бодсоор үнэн юм шиг болгодог нь эдний ганц чадвар!!!. Дээрхи өгүүллэг бол нийлсэн худалч хэсэг бүэг хүмүүсийн солиорол!!!.
Ta nart ter super chromosome gedeg ni baihguiee. Y chromosometei nuud ni ali hediin garaad yavchihsan kkk.
Би бас
Мэддэггүй хүн мэддэг хүнийг сайхан шаадаг ,мэдэмхий эр гэж боддог нь ёс .яагаад гэвэл түүний ярих нь түүний мэдэхээс наранд очихоос хол бдаг
энэ зөнөг дндаа шаага
тэнэг тэнэг юм бичиж байхаасаа ичихэд яанаа. Хүн зөнөглөх хэцүү юм. өөрийгөө мундаг гээд бодохоор сэтэхүйн хүнд өвчин тусах юмаа
Хүмүүсээ нэг зүйлийг анхаарагтун. Чингисээс өмнө Төрийн эрхэнд байсан олон хаадын удам өнөөдөр ч улсынхаа төрийн тэргүүн хэвээр хаант төрөө үргэлжлүүлж байна. Энэ бол ард түмэн үр удам хоёроо адилхан хайрлаж ухаажуулж явсаны үр дүн мөн. Чингисийн хувьд бол ач нар нь албан тушаалын төлөө нэг нь нэгийгээ алж эхэлсэн. Энэ юуг харуулж байна гэхээр Чингис ард түмэн, үр удмаа хайрлаж ухаажуулаагүй хувиа хичээгч байсны илрэл.
Энд IQ -тухай, ухааны тухай яригдаж байна. Чи ойлгохгүй бол ухаан чинь хүрэхгүй, ийм тархи байхгүй байна гэсэн үг. Ядахдаа чимээгүй унш хэрвээ чи Монгол хүн юм бол ойлгох цаг ирнэ.
Монголчууд бид яагаад модон жорлон, утаа униарт автаад зам дэд бүтэц наад захын юмаа шийдэж мэдэхгүй чадахгүй ийм байдалд байгаагийн шалтгаан нь юм хийж сураагүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй үндэстэн болсон байсаар ирсэн. Түүхчид судлаачид дүгнэхдээ Монголчууд эрт үеэс олон орон тонон дээрэмдэж хэрэгтэй юмаа аваад сурсан болохоос хөгжил дэвшилтэй орнуудаас юм сураагүй, хүмүүсээ сургаагүй шууд л бэлэн бараа, бэлэн боловсон хүчин урчууд эрдэмтдийг олзолж хамаг юмаа хийлгээд сурсан. Хэзээ ч бие дааж юм хийж бүтээж сураагүй эрт дээр болон коммунизмын үед ч гэсэн хамаг юмаа оросууд хужаа нараар хийлгэдэг байсан.