Монголын Ирээдүй Судлал Нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор, Монгол Улсын Гавъяат багш Ц.Дэмбэрэлтэй ярилцлаа.
Боловсролын үнэлгээ
Манай боловсролынхон үнэлгээ хэмээн ярьж байснаа сүүлийн үед чимээгүй болчих шиг?
Монголд байгуулж асан социализм маань жам ёсны нийгэм биш байлаа. Тэрээр гажиг, согог ихтэй байсан. Тийм гаж нийгмийн үнэлгээ нь тэрхүү тогтолцоондоо таарсан гажигтай байж таарна. Үүний уршгаар эрүүл зүй ёсны нийгмийн үнэлгээ мөн чанараараа манай оронд огтоос хөгжөөгүй юм. Зүй ёсны эрүүл үнэлгээг үзэл суртал оролцсон хачин гаж юмаар орлуулсаар өдий хүрэв. Энэ байдал маань боловсролын чанарын шинэчлэлийг хөндөх үед гацаа болчихоод тун хэцүү байна. Боловсролын чанарын шинэчлэлийг үнэлгээнээс ангид ярих ямар ч боломж байхгүй. Тэгэхлээр үнэлгээ заавал яригдана. Үнэлгээ гэхээр манай боловсролынхон цаанаасаа нэг л эмээсэн байдалтай байгаа юм. Яагаад гэхээр юуг үнэлэх, яаж үнэлэх, хэн үнэлэх, ямар зорилгоор үнэлэх гээд олон асуудал босно. Тэдгээр нь бүгдээрээ хүнтэй холбогдоно. Зөв замаар олон арван жил тэмүүлэн зүтгэж байгаа шүү гэх зохиомол домогт бүрэн автсан, өөрөө өөртөө бүрэн итгэсэн тэгсэн атлаа тэр зам нь огтоос буруу хазгай байгаа нь мэдрэгдээд эхэлж байгаа манай боловсролынхонд үнэнийг гэнэт палхийтэл хэлэх ч амаргүй дээ.
Та үүнийгээ жаахан тодруул даа. Бид буруу замаар будаа тээсэн болж тараах нь ээ?
Монголын бүх шатны боловсролын хамгийн эмзэг, хөндүүр цэг нь үнэлгээ мөн. Бид одоо хүртэл хийснээ үнэлж чадахгүй байгаа. Хийсэн бүтээснээ (боловсруулж байгаа сурагч оюутнаа) үнэлж чадахгүй болохоор бид ер нь юу хийж байгаагаа ч мэдэхгүй болов. Эрх биш нэг юм хийгээд л байдаг гэтэл тэр нь хэнд, юунд, хаана, хэзээ хэрэгтэй болох талаар зөв баримжаа мэдээлэл байхгүй. Ингэхээр хүн бүр бодолд нь орсон, энд, тэндээс үзсэн янз бүрийн санаа оноо хэлдэг. Тэр нь бүгдээрээ зөв мэт бодогдоно. Тэгэхлээр асуулт гарна даа, ер нь ийм хачин ажил хийхэд ямар утга учир байна вэ? гэж.
Бид залуусыгаа боловсролтой болгоод байгаа гэж боддог. Гэтэл түүнийг маань хаана, хэн, юунд хэрэглэж байна вэ? Манай боловсролын бүтээгдэхүүнийг дотоодын гайгүй гэгдэх хэдхэн ХХК-ууд маань ч голох боллоо. Гадаад орнууд манай залуусын дипломыг ерөөсөө авч хэлэлцэхгүй болсон. Тийм дээд боловсролыг жинхэнэ гэх үү, хуурамч гэх үү?
Тэрээр чанартай боловсрол мөн үү? Үнэлж чадахгүй юм уу, буруу үнэлдэг бол ажил хийх хэрэг ер нь байх уу?
Боловсролын үнэлгээ өөрчлөгдөх нь ээ. Түүнийг манай төр дэмжих шинж байна уу?
Боловсролын үнэлгээ өөрчлөгдөхөөс өмнө төрийн үнэлгээ өөрчлөгдмөөр. Тэгвэл нийгэмд маш сайн үр нөлөө илэрнэ. Өмнөх жилүүдэд боловсролын талаасаа онц гэж үнэлэгдсэн, дараа нь төрөөс өндөр үнэлүүлж, түүндээ урамшиж яваа манай алдартнууд маань өдгөө гундуухан, ядруухан амьдарч явна. Үүний буруутан нь үнэлгээ. Гэтэл ахмадууд маань буруутныг зах зээл, ардчиллаас хайх янзтай боллоо. Тийм биш ээ. Зах зээл, ардчилалд буруу байхгүй ээ. Буруу бидэнд өөрт маань бий. Бидний өмнөх жилүүдийн үнэлгээ ихэд гажигтай, хийсвэр өнгөц хөнгөн байсан. Би вээр зөвхөн боловсролыг төдийгүй бүр томсгоод төрийн, нийгмийнхээ энэ цаг үеийн үнэлгээг хэлж байна шүү.
БНАСАУ-ын алдартнуудын одон энгэрээ дүүргээд, бүр өмднийхөө хоёр гуяыг, бас хоёр мөр, ханцуйгаа нэвтэд нь дүүргээд нурууруугаа давсан байдаг. Эзэн нь өлсгөлөн ядруу тул олон төмөр одонгоо даахгүй бөхийгөөд бараг сөхөрч унах нь ээ. Жин нь 15кг хүрдэг гэсэн. Өрөвдөм хөөрхий.
Бид ийм гаж үнэлгээ рүү уг нь зүтгэмгүй байгаа юм даа, одоо ухрах цаг яавчиг биш дээ, даанч энэ төр улам л хадуураад байх юм. Төр хадуураад тэнэчихээр боловсрол бас дагаад хадуураад тэнэчихдэг ажээ.
Одоо тэгээд яах болж байна вэ?
Орчин үед боловсролын чанарын шинэчлэлийн торгон үзүүр нь үнэлгээ рүү чиглэж байна. Бид ажил төрөлдөө даяар түвшнээс хандах аваас хийх ажил аяндаа өөрөө өрнөөд ирнэ. Хандлагаа даяар болгоод, сэтгэлгээгээ дээд түвшин рүү аваачих хэрэгтэй. Сэтгэлгээ, хандлага хоёр доод түвшинд байх аваас бүх юм хөшнө. Манай боловсролын төдийгүй шинжлэх ухааны сэтгэлгээ, хандлага бүхэлдээ доод түвшинд байгаа юм. Тэгэхлээр ажил ахихгүй л дээ. Дэлхийн энгээр сэтгэж, Монголдоо буулган үйлдэх учиртай. Эхлээд дээд түвшинд сэтгэж сурах. Та бид хоёрын ярилцлагад олон улсын тогтсон жишиг гэж нэг бус удаа хэлэгдээд байгаа нь тэр даяар түвшин буюу гаднаас нь холоос, дээд түвшнээс даяар харахыг хэлээд байгаа юм. Боловсролын зөв тогтолцоотой хөгжингүй орнууд аливаа ажлыг заавал шинжлэх ухааны үндэстэй хийдэг болжээ. Боловсрол нь бүхэлдээ шинжлэх ухаан дээр суурилсан. Гэтэл манайд тийм биш. Боловсрол судлал маань улс төрчид, сайд даргын амыг дагаж далжганадаг болсон, тийм байх ёсгүй ээ гэсэн гайгүй залуусыг ажлаас нь халчихдаг. Доод түвшинд дорой муу сэтгэж өндөр, зөв үр дүнд хүрнэ гэж байхгүй л дээ. Үнэлгээг боловсролд оруулна гэвэл шинжлэх ухаанч хандлага заавал байх ёстой.
Тэгвэл үнэлгээг эхлээд ЕБС-д оруулж болно биз дээ?
Үнэлгээнээс боловсролын чанарын шинэчлэл шууд хамаарна. ЕБС-ийг яаж үнэлэх, хаанаас, хэн үнэлэх, суралцагчийн чухамхүү ямар чадвар, чадамж-ийг нь үнэлэх, хэзээ үнэлэх, үр дүнгээ юунд ашиглах гэхчлэн олон тулгамдсан асуудал хариу нэхэж байна. Үүнд нэг мөр хариу өгмөөр байгаа юм. Ингэхдээ олон улсын тогтсон жишгээс гажиж болохгүй. Яг ингээд хэлэхээр л манайхан өмнөөс хэлдэг ганц өгүүлбэртэй. Тэр нь “Цаг нь арай болоогүй байна, түр хүлээе”. Энэ зургаахан үг бол шинэчлэлийг эсэргүүцэж, хойшлуулах гэсэн хуучинсаг хүмүүсийн амны уншлага нь, өмнөө барьдаг бамбай нь юм. Энэ бамбайг зад цохих ёстой. Би сэтгэлгээний эрс шинэчлэлийг л хэлж байнам. Хэрвээ тэгж чадахгүй бол боловсролын шинэчлэлийн гол цөм болох үнэлгээг Монголын бүх шатны боловсролд оруулах ажил зогсоно. Монголд ЕБС-ын хэмжээнд үнэлгээ гэж ярьсаар бараг 20 жил боллоо. Нэр дурдан буй бамбай хаалт болсоор.
Дээд боловсролын үнэлгээ бас өөрчлөгдөх үү?
Ерөнхий боловсролоо олон улсын жишгээр үнэлдэг болчихжээ гэе. Тэгвэл дээд боловсрол энэ янзаараа байвал харин ч байдал бүр дордоно. Ерөөсөө Монгол улс дээд боловсролгүй болчихвол яана. Кембрижийн үнэлгээгээр үнэлэгдсэн хүүхдүүд манай дотоодын их сургуулийг үнэнхүү голж байх юм билээ. Тэд гадаадад сурах зардалдаа л шахагдаад түр эндээ тогтож байгаа. Тэгэхлээр ерөнхий боловсролын үнэлгээг зах зээлийн горимд оруулна гэдэг нь өөрийн ээлждээ их сургуулиудыг мөн тийм зах зээлийн үнэлгээний тогтолцоо руу шилжихийг шаардана. Ингэхээр, мэдээж олон улсын тогтсон жишиг үнэлгээ рүү л зүглэж таарна.
Олон улсын тогтсон жишиг үнэлгээний ерөнхий агуулга?
Үнэлгээ нь:
а. Ажлын байрны (Placement),
в. Явцын (formative),
с. Улирлын (summative),
d. Оношлох (diagnostic) гэж ялгардаг. Эдгээрийн ерөнхий голд заавал Оюуны ерөнхий чадвар, чадамж -ийн сорил байдаг. Сорилгүй үнэлгээ бол үнэлгээ биш гэж үзнэ. Тэр сорил нь олон улсад хүлээн зөвшөөрсөн жишиг сорил байх ёстой. Ингэж байж олон улсын, даяарчлалын шалгуурыг давна. Гэхдээ дан ганц сорилоор хязгаарлагдахгүй. Бид бусдыг үнэлэхдээ хувийн шинжтэй дэл сул яриа, удирдлагын болон төрийн бас өөрийн дүгнэлтүүд, тус тусдаа байгаа сургуулиудын диплом, энгэрийн тэмдэг, энээ, тэрээ баахан юмны хольц бантан болгодог. Үр хүүхэд, ах дүү, төрөл садан, нутаг нугынхан, анги хамт олон гээд ирэхээр үнэлгээ маань янз бүр, тун хийсвэр, бодитой биш болдог.
Тэгээд манай бүх шатны сургуулиудын одоогийн дүн яах билээ?
Манай одоогийн ЕБС, их сургуулиудын дүн нь мэргэжлийн, хөндлөнгийн, хараат бус гэх үнэлгээний гол гурван шинжүүдийг хангахгүй байна. Бас тэрээр оюуны ерөнхий чадамж IQ сорилоос ангид байгаа. Ийм дүнг зах зээлийн үнэлгээ гэж үзэхгүй. Тэрээр жинхэнэ үнэлгээ биш. Багш нар хатуу, зөөлөн дүгнэдэг гээд янз бүр байдаг.
Манай ЕБС, их сургуулиудыг нэвт онц дүнтэй төгссөн хүмүүс зах зээлийн бодит ахуй дээр тийм онц байж чадаж байна уу? Арай овжин, өөрийнхөөрөө зүтгэдэг, багшийн үгийг дагах дургүй, хэцүүдүү талдаа гэгдэж байсан нөхдүүд нөгөөх онцуудаас илүү бүтээлч болсон байгаа юм биш биз? Тийм ч байх шүү.
Болсон явдлыг хэлье. Нэг өвөө манай IQ төв дээр ач охиноо дагуулсаар ирэв. Ач нь их сургууль төгсөөд бас магистр болжээ. Дипломын дүн нь бараг 95% байна лээ. Одоо докторантад сурдаг гэсэн. Тэр ач нь манай томоохон гурван ХХК-д орох гээд шалгалт өгсөн чинь тэнцээгүй гэнэ. Өвгөн үүнд ихэд дургүйцэж, ач охиноо IQ төвөөр шалгуулж үнэнийг тогтоолгоод, шүүхээр заргалдана гэнэ. Бид олон улсын жишиг IQ сорилоор шалгахад ач охины IQ = 85 байв. Энэ бол жижиг байгууллагын үүдний харуул хийх хүний доод IQ. Өвгөн, ач охин хоёр унтаж буй учраас бусдад хууртагджээ. Мөнгөө бариад ирвэл нэг хавтас өгөөд наймаалчихыг хэн ч чадна. Манай дээд боловсрол чинь үндсэндээ хавтас наймаалдаг ТҮЦ болчихсон.
Унтаж байгаа сурагчдыг сэрээх арга байна уу, ингэхэд та өөрөө сэрсэн үү?
ЕБС-ын сурагчид одоогоор бараг бүгдээрээ унтаж буй. Хуучирсан үнэлгээндээ итгэсээр байгаа бол тэрээр унтаж байж таарна. Сэрээх арга нь зах зээлийн үнэлгээ. Сэрсэн сурагч гэж яг өнөөдөр улсдаа, аймаг, хотдоо аль хичээлээр хэдэд байгаагаа мэддэг хүүхдийг хэлнэ. Энэ нь нуух хаах зүйл огтоос оо биш, харин ч ил тод байдаг (тэр л сурагчийн тухайд шүү). Хүн байгаа байрлалаа мэдэж гэмээ нь ахиж урагшлах аргаа яаж ийгээд олдог юм аа. Өөрийн жишээг хэлье. Би вээр ЕБС-ийн 8-р анги төгстлөө огтоос хичээлийн даалгавар хийдэггүй, багш надад даалгавар өгдөг ч үгүй, би ганцхан юм хийнэ, тэр нь тоглох. Уйдахгүй тоглодогсон. Гэтэл математикийн олимпиад болж, би аймагтаа 8-р ангийн сурагчдаасаа 2-т оров. Ирээд ээждээ хэлсэн чинь баярлаад сүйд. Орой ах Уртнасан маань ажлаасаа ирэхээр нь ээж миний амжилтыг ахад хэллээ. Би дотроо их л додигор байв. Гэтэл Ундаа маань Дэмбэрэл ээ чиний өмнө нэг хүүхэд байна даа, та нар уралдсан юм байгаа биз дээ, тоглохоо багасга, бодоорой гэх нь тэр. Би бодлоо. Тэгсэн чинь үнэхээр л миний өмнө нэг хүүхэд байна даа. Яг тэр мөчид би сэрж билээ. Тэр хүртэл би унтаж байж шүү дээ. Би уралдаж, өрсөлдөж байгаа гэж бодоогүй л байсан даа. Сэрнэ гэдэг өөр шүү. Тэр цагаас хойш би ганц ч удаа тоглоогүй дээ. Яахав, олны жишиг дагаад хааяа энд тэнд цаг өнгөрөөх гэж л тоглож байгаа дүр эсгэх. Тоглоогүй 54 жил болжээ. Монголын сурагч, оюутнуудыг, багш эрдэмтдийг, ерөөсөө бараг хүн бүрийг сэрээхсэн.
Ч.Явуухүү
Сэтгэгдэл(45)
Хамгийн түрүүн дэлхийн хэл английг сурахад саад болж ирсэн орос хэлийг сургалтын программаас хасах хэрэгтэй.Оросууд нь Монголчуудыг байтугай Азийг доорд үздэг расистууд байхад шүү.Дараа нь үндэсний бичгээ сурахтай зэрэгцүүлж авиан бичгээ латинд шилжүүлэхгүй бол болохгүй.Тосгоны Орос Буриадуудын малчин Монголчуудын тархийг угааж ирсэн Монголын худлаа түүхийг хогон дээр хаях болсон.Энэ бол үндэстний эрх ашиг.
Эцэст нь ганцхан Ц . Дэмбэрэл үлдэв ээ \ сэрэгчдын арал дээр \ , ортой нь ч ортой - тэгэхдээ дэмбэрэлийнхээр сэрэхгүй л дээ ...
Илүү тархитай IQ сайн- мнглчуул гавал гэж бархираад бсн чинь нөгөөдүүл нь цэвэрлгчээр гологдоод бгааг одоо мэдэв үү ? Азиуд манийг “ мангу”, европууд “ даунууд” гэж олон зуун жил цоллож ирсэн нь хоосон биш. Өөрийнхөө лутагдлыг мэдэж өөрийгөө ирлэж бж хүний зэрэгт хүрнэ ш дээ. IQ -good гэж хмй орилоод .. байх атлаа хаана ч гологдоод оюуны бус боолын хар ажил хийж харьд голоо зогоож яваада бид дүгнэлт хийж , еврей нар шиг сурч хадлмрлөх хэрэгтэй ш дээ
蒙古 Мөнгү гэдэг ханз Малчин ард түмний төрт улс гэсэн утгатай зурлагуудтай.Мангар гэдэг үг гэж Орос Буриадуудын тархи угааж биднийг турхирдаг нь үндсээрээ худлаа.Манжийг Хятад гэж тэд бас гуйвуулж Монголчуудыг мунхруулж турхиран ганцаардуулж ирсэнтэй нь агаар нэг.Ойролцоо дуудлагатай өөр ханзаар бичигддэг Мэнэрэх гэдэг үг бол бий. Английн эрдэмтэн Джон Дауны 1866 онд нээж Монголизм гэж нэрэлсэн синдромд давхар утга(connotation) байгаагүй(1965). Монгол төрхтөнийг нийтэд нь доромжилсон расист утгыг Францын Де Гобино өмнө нь 1855 онд оруулсан байсан. Өмнөд Европын католик шашинт латин угсааныхныг (Франц Испани Итали) шүтдэг Орос шовинизм нармай Азийг арьс өнгөөр үзэн яддаг болхоор энэ нэр томьёог шүүрэн авч шинжлэх ухааны хэрэглээнд өргөн нэвтрүүлсэн түүхтэй. Товчхондоо бол ийм л юм.
Мэн гү ханзанд гахай гэдэг ханз дотор гахай гэдэг ханз байдаг шүү.
Хичээл зутгэлгуй толгой муутай хуухдийг дээд сургуульд сургах хэоэггуй ээ Манайд Германы боловсролын тогтолцоо яг таарна 9 р ангиасаа ихэнх хуухэд мэргэжлийн сургалтанд сурч ажжил хийж эцэг эхдээ тусалж орх гэрээ ч улс орноо ч чдуурлаас гаргах хэрэгтэй
Дээд төрөлтөн Францчууд Германчуудыг Redneck ажлын малнууд гэдэг. Англичуудыг бол Rostbif гэж доромжилдог.
Социализмын уед буюу 1990 он хуртэл монголчууд бугдээрээ эмх цэгцтэй, системтэй , шинжлэх ухааны ундэстэй бага, дунд , Дээд боловсрол эзэмшдэг байсан. Харин 1990 оноос хойш гайт Америк Ардчиллын гайгаар, Америкийн хошногийг долоож амьдардаг Дэмбэрэл мэтийн хогийн шааруудын гайгаар Монголын боловсрол бурэн хэмжээгээр дампуурсан. Кембрижийн хутулбур бол суралцагчдад шинжлэх ухааны системтэй , эмх цэгцтэй мэдлэг чадвар, дадал эзэмшуулдэггуй, Харин Энд тэндээс хэсэгчлэн таслаад авсан, эрээвэр хураавар юмны цуглуулга Л байдаг гэдгийг насаараа материаллаг уйлдвэрлэл, шинжлэх ухаан, боловсролын салбарын халуун тогоонд ялз чанагдсан инженер, эрдэмтэд, багш нар нэгэн дугаар хэлдэг. Дэлхийд хамгийн хучтэй, хамгийн эмх цэгцтэй, системтэй шинжлэх ухааны мэдлэг, чадвар, дадал олгодог боловсрол бол Оросын боловсрол гэдгийг дэлхий дахин хуссан ч, эс хуссан ч хулээн зувшоорч Байна. Америкийн бууны нохой Дэмбэрэл Монголчуудын тархийг хичнээн угаавч ухаант монголчууд Минь Оросын боловсролыг дээдэлнэ.
Оросын боловсрол сайн гэдэг нь тэдний л мунхруулга. Сайн юм бол яагаад дэлхийд Орос эрдэмтэд байдаггүй юм? Хэт академжиж амьдралаас тасарсан боловсрол хэнд ер нь хэрэгтэй юм? Агуу эдийн засагчид бэлдээд л байдаг.Гэтэл өөрийнх нь эдийн засаг 0. Ккк.Оросын залуу үе бүгд дуучид жүжигчид уран бүтээлчид болохыг мөрөөдөж нэг орон тоонд 650 хүүхэд өрсөлддөг Дэлхийн ганц орон. Яагаад гэвэл хөлс хүч ухаан хэрэггүй.
Хэдэн жилийн өмнө МУИС ыг Гадаад худалдааны мэргэжилтэн мэргэжлээр төгсөж байгаа оюутан манай албанд дадлага хийсэн юм. -Манай албаны хэнтэй хамт дадлага хийхийг нь хэлээд өгье, миний дүү ямар гадаад хэлтэй вэ? гэсэн дуугардаггүй, ичээд байгаам болов уу гээд нэг англиар ирсэн майл орчуулуулсан , чадсангүй/2жил ороод хаасан гэх юм/, орос хэлтэй юу гэсэн үгүй гэж бна, хятад хэл бас нэг жил билүү ороод хаасан гэсэн. Би одоо болтол сайн итгэж чадаагүй л бгаа, манай дээд боловсрол ямаршуухан төвшинд бгаа нь бүгдэд тодорхой, төлбөрт аав ээжийнх нь өгсөн мөнгөнөөс илүү хайран залуу нас эргэж олдохгүй, эрдэм сурах залуу насыг нь шал дэмий үрж байгаа новшнууд энэ худлаа үнэ төрийн хувийн дээд сургуулиуд...
Америкийн боловсрол сайн, Оросын боловсрол муу гэдэг нь Дээрэмчин Америкуудын тархи угаалт Л шуу дээ!!!
гэхдээ дундаж америк хүн дундаж орос хүнээс хамаагүй сайхан амьдарч байгаа нь үнэн юм.
Америкийн бух юм нь сайн, баасан баас нь хуртэл сайн, Оросын бух юм нь муу, баасан баасан нь муу гэдэг тархи угаалт нь дээрэмчин Америкийн дэлхийг боолчлох гэсэн бодлогынх нь нэгээхэн хэсэг нь шуу дээ. Энэ далд унэнийг ухаант монголчууд цаагуураа ойлгож байгаа шуу Америкийн бууны нохой Дэмбэрэл ээ!!!
Манай томчууд яагаад нэг тийм ярвайсан царайтай байдаг гээч. Бүгд Америкийн баастай онжиго долоогоостой тэгээд ямар хүний нүдэн дээр бөөлжилтэй нь биш ярвайсан болоод тэвчихээс өөр аргагүй... хөөрхийс...
192.82.86.185 Томчууд нь ч биш Монголчууд бүгд муухай харцгааж онигоотдог нь дууриадаг Орос ах нартайгаа холбоотой. Америкчууд харин бүгд инээмсэглэдэг,баярлалаа уучлаарайг мартдаггүй.
Монголын боловсролын сургуулиад гайгүй шдээ. Харанхуй мунхаг орк монголчууд л өөрсдөө хичээлээ ойлгохгүй сур чадахгүй байгаа юм
Монголын боловсролыг Орос Буриадуудаас аврах хэрэгтэй.
Золбин оксфорд,кембриж мэтийн юмаар боловсрол дээшилдэг бол бид дээшлэх болсон. Аллен Даллес 1945 онд АНУ н хууль тогтоогчдод Дэлхийн дайны дараах дэлхийд АНУ н баримтлах бодлогыг тодорхойлсон төлөвлөгөөнд улс орнуудын боловсролын салбарыг онилж сүйрүүлэх талаар тусгасан. Сургуульд хүүхдүүдэд эх оронч үзлийг төлөвшүүлдэг үндэсний уран зохиол, үндэсний түүх заахыг хязгаарлаж ,дэлхийн түүх нэрийн доор англосакс колоничлогчдын түүхийг өргөмжлөн заах,улмаар шүтүүлэх замаар зомби болгох бодлого барина гэсэн байгаа. Ноднин Но наадам гэсэн жагсаалд энэ бодлогын хүрээнд боловсрол олсон золбирсн залуус цөөнгүй орсон нь суут Аллен Даллесын мэргэжилтнүүд үнэхээр мундаг хүмүүс байсны нотолгоо болсон юм.Одоо улсын их хуралд англи хэлийг үндэсний хэл болгоё гэж яваа золбингууд цөөнгүй болсон нь үндэсний сүйрлийн харангын дуу ойртож байгааг харуулж байна. Төрт ёсны олон мянган жилийн бахархалт түүхтэй, дэлхий дахинд өөрийн болон бусад үндэстний хэд хэдэн империйг байгуулсан Их Монголд арай юу.
HHA
dds
Дэлхийн томоохон компаиуд ер нь хөгжингүй орны компаниуд ажилд орж байгаа хүнээс диплом шаардахгүй болсон, монголын толгой компани болох MCS ч энэ эхлэлийг тавьж диплом үзэхээ болиод байгаа талаар уншсан. Тэгэхлээр цаашид монгол улсад төрийн 5,6 их дээд сургужль үлдээд нөгөа 80 гаруй хувийн их дээд сургуулиуд хаалгаа барьж мааниа уншихаас өөр аргагүй болж дээ.
Dan IQ undurtun-tsagaan gartnuud. Heneeree baishin bariulnaa. Bugdeeree lam blhiimuu.
Ганц сургууль удирдаж /Хан-Уул дээд/ чадалгүй дампууруулсан тэнэг Дэмбэрэл Монголын боловсролын системд үнэлгээ өгч чадах уу??? Монголд IQ-ын номыг нь худалдаж авах дүнхүү толгойт ч олдохгүй болсон. Яанаа энэ амьтан, хөөрхий?
Золбин оксфорд,кембриж мэтийн юмаар боловсрол дээшилдэг бол бид дээшлэх болсон. Аллен Даллес 1945 онд АНУ н хууль тогтоогчдод Дэлхийн дайны дараах дэлхийд АНУ н баримтлах бодлогыг тодорхойлсон төлөвлөгөөнд улс орнуудын боловсролын салбарыг онилж сүйрүүлэх талаар тусгасан. Сургуульд хүүхдүүдэд эх оронч үзлийг төлөвшүүлдэг үндэсний уран зохиол, үндэсний түүх заахыг хязгаарлаж ,дэлхийн түүх нэрийн доор англосакс колоничлогчдын түүхийг өргөмжлөн заах,улмаар шүтүүлэх замаар зомби болгох бодлого барина гэсэн байгаа. Ноднин Но наадам гэсэн жагсаалд энэ бодлогын хүрээнд боловсрол олсон золбирсн залуус цөөнгүй орсон нь суут Аллен Даллесын мэргэжилтнүүд үнэхээр мундаг хүмүүс байсны нотолгоо болсон юм.Одоо улсын их хуралд англи хэлийг үндэсний хэл болгоё гэж яваа золбингууд цөөнгүй болсон нь үндэсний сүйрлийн харангын дуу ойртож байгааг харуулж байна. Төрт ёсны олон мянган жилийн бахархалт түүхтэй, дэлхий дахинд өөрийн болон бусад үндэстний хэд хэдэн империйг байгуулсан Их Монголд арай юу.
Та их зөв хэлж байна. Гэхдээ англи хэл заах нь зөв тэр английн түүх уран зохиол бол фааак ю ха ха христосын шашин буруу хойшоо
202.179.21.248 Агуу Англосаксон,Азийн урлаг соёлыг муулдаг нь "Европ Оросуудын" араншин.Тэгээд ч Оросуудын шүтдэг урлаг соёл стандартгүй.Хүн төрөлхтөний хөгжлийг хийсвэр урлаг соёл биш шинжлэх ухаан технологи тодорхойлдог. Христос гэдэг тань Оросуудын азийн ард түмнүүдийг хүлээн зөвшөөрдөггүй (расист) Үнэн алдартны шашны бурхан.Наад захын жишээ гэвэл Монгол эхнэр авсан шүтлэгтэй Орос түүхэндээ ганц ч байгаагүй. Азийг зөвшөөрдөг Протестант Англи Германчууд харин Христийг шүтдэг.
Дунд сургууль төгсчихөөд дэлхийн энергийн төв гэж Хамрын хийд цуварч гараа алдлан энерги авч байгаа хүмүүс Монголын боловсролын нүүр царай. Буриадуудын луйвар Иволгин дацанд мөнгөө төлөн шавцгааж хатсан хүүрэнд мөргөж байгаа хүмүүс Монголын боловсролын өнөөгийн төрх.
Маш зөв ярьсан байна. Бид нэг намын үеийн нэгэн хэвийн сэтгэхүйнээсээ салах хэрэгтэй. Нэг хэвэнд цутгаж хэрэггүй. Хүн бүр дахин давтагдашгүй бодгаль юм. Чин үнэнийг зоригтой хэлдэг ийм хүмүүсээ сонсож байх нь зүйтэй
Монгол тер нь ундэсний боловсролоо дэмжихгуй, унэлэхгуй байхад юун боловсрол!!! Яам нь мэргэжлийн бус, судлаачдаа бэлтгэж чадаагуй, гадаадыг хоосон шутсэн, хоосон ярьсан л хумуус боловсролын сайн тогтолцоог самарлаа!!!
Одоогоос зуун жилийн өмнө бичиг үсэг тоо мэддэггүй хир бөөс хуурс яр тэмбүүндээ баригдсан хүлцэнгүй ноомой боолчлогдсон орк монголчууд байсан.
Үнэн дээ. Ядаж байхад хичээл дээрээ бараг бүх ахлах ангийн сурагчид, оюутнууд утсаа маажиж л суудаг болсон. Тэхээр юу ч сурахгүй нь тодорхой.
Сүүлийн үеийн хүүхэд залуус их залхуу болсон.
Боловсролоор дамжуулан оюун ухааныг төдийгүй ухамсарыг сэрээмээр байх юм. Овоо мэдлэгтэй хэрнээ ухамсаргүй хүмүүс манай төрд гарсаны лайг бид эдэлж байна даа. Амжилт Анд минь.
Хүний мөн чанар нь араатан боловсрол хүн болгодог гэж 2200 жилийн өмнө Күнз сургахад нь Лао Хүний мөн чанар ариун,Амьдрал араатан болгодог гэж хариулсан байдаг. Аль алиныг нь үгүйсгэвэл Европ туйлширдаг сэтгэлгээ болно.
Төгсөгчид үнэхээр чанаргүй байна.
Socialist niigemd Orosod sursan bux mongolchuud arxichin bolood irdeg
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та хөлийн том хуруугаа зармаар байна уу? Санхүүгийн хямралын улмаас та хөлийн хуруутай болсон Худалдах боломж хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу. Бид танд хөлийн хурууны шагналыг санал болгох болно. Учир нь Манай эмнэлэгт хөлийн хуруу солих шаардлагатай +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: 780,000 доллар (Долоон зуун наян мянган доллар)
Сайн боловсрол гэдэг чинь харьцангуй ойлголт шүү! Өнөө үед боловсролыг технологитой холбож ойлгох нь зөв байх! Билл Гетс гэгч баян хүн чинь сургуулиа орхиод л цахим технологиор хичээллэн суралцаж, компьютерийн хаан болон дэлхийн тэр бумтан болчихсон гэдэг биз дээ?!
ok
Сайн мэдээ! Энэ нь манай засгийн газраас COVID 19-ийн санхүүгийн нөлөөлөлд өртсөн хүн бүрт ECT BANKS-аар дамжуулан 205,000 долларын санхүүгийн тусламж үзүүлж байгааг олон нийтэд мэдээлэх зорилготой юм. Сонирхсон өргөдөл гаргагч SUPPORT@ECTBANKS.COM хаягаар хүсэлтээ илгээнэ үү. Би Улаанбаатар Монголоос ирсэн Мөнхтөр байна
Миний бөөрийг 420,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Уэйн Кёрл маш олон удаа бөөрөө зарах гэж оролдсоныхоо дараа маш их баяртай байна, тэдэнтэй DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM эсвэл WhatsApp +19083082601 хаягаар холбогдоорой. Би үнэхээр аз жаргалтай бас баяртай байна. Би Монголоос ирсэн Барьяма бол миний нэр
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)