Сэтгүүлчийн ажлаас шууд Намын Төв Хорооны ерөнхий хэлтсийн эрхлэгчээр томилогдсон, ховорхон түүхтэй хүн. Өөрөөр хэлбэл, үзэг барьсан цэл залуу 31 настай сурвалжлагч залууг Москвагаас дуудан авчирч тамга атгуулан саарал ордонд залсан хэрэг. Ерөнхий хэлтсийн эрхлэгч гэдэг бол Намын ерөнхий нарийн бичгийн дарга, Улс Төрийн Товчоотой хамгийн ойр ажилладаг, Төв хорооны бусад хэлтсүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулдаг гол албан тушаалтан байсан гэдэг. Түүнийг цэл залуугаараа ийнхүү суга дэвшихэд юу нөлөөлөв гэдгийг жаахан судалж үзэв. 1962-1964 онд Дорноговь аймаг дахь “Үнэн” сонины тусгай сурвалжлагч байх үедээ улсын өмч иддэг, хууран мэхэлдэг, ажил цалгардуулдаг, хүнд суртал гаргаж, иргэдийг чирэгдүүлдэг даварсан хүмүүсийн талаар нэр зааж шүүмжлэн бичиж байсан нь онцгой харагджээ. Тэр үед ердөө 23-24 настай байв. Нам түүнийг бүр амаргүй ажилд сорихоор шийдэж “Соёлын хувьсгал” ид өрнөж байсан 1965-67 онд Бээжин дэх сурвалжлагчаар томилжээ. Хятадад чухам юу болоод байгааг манайхан Ц.Намсрайн мэдээ, сурвалжлагаар л мэдэж, төсөөлдөг байж.
Тэрбээр хятадын “Хун вэй бин” гэдэг үгийг “улаан хамгаалагч” гэж орчуулсан нь оновчтой болж оросууд түүнээс нь санаа аван “Красный охранник” хэмээн буулгасан болохыг доктор Б.Даш-Ёндон нарын хэд хэдэн хүн дурсамждаа тэмдэглэсэн байдаг. Бээжингээс түүнийг татаж авчраад удалгүй Москвад суух сурвалжлагчаар томилжээ. Ленинградад сэтгүүлчийн мэргэжлээр Их сургууль төгссөний хэрэг юу билээ, Зөвлөлт улсын туршлага, бүтээн байгуулалтын талаар даацтай олон материал бичиж, бас айлчлалаар очсон Ж.Самбуу, Ю.Цэдэнбал нарын зэрэг нам, засгийн удирдагчидтай ч дотно танилцжээ. Энэ бүхэн намын удирдагчдад итгэл төрүүлсэн байна.
Ийнхүү 1970 оноос хойш тасралтгүй өгссөөр Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга, Улс Төрийн Товчооны гишүүн, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга хүртэл дэвшсэн. Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул энэ хүнтэй дотно танилцъя гэж боддог байсан боловч, даанч Нааяа дарга богинохон насалсан. Нааяа даргын итгэлтэй туслахаар миний дотнын найз Г.Бадрах агсан ажиллаж байсан бөгөөд намайг Москвад сурч байхад надад мөн ч олон тарваганы арьсан малгай зөөсөн дөө, хөөрхий минь! Нэг ёсондоо Нааяа даргын гадаадад айлчлах боломжийг ашиглан контрбанд хийлгэж байгаа хэрэг л дээ.
1990 оны хавар Нааяа дарга Төв хорооны дэргэдэх сэтгүүлүүдийн Нэгдсэн редакцийн ерөнхий эрхлэгчээр томилогдон ордны баруун талын хоёрдахь давхарт манай “Ардын эрх” сонины ажилтнуудтай бараг өрөө залган байрлах болов.
Том дарга гэнэт бууж бидэнтэй айлсан ажиллах болсон нь сонин, содон байлаа. Тэр үед би “Намын амьдрал” сэтгүүлд зориулан бичсэн нэг өгүүллээ хэвлүүлэх, бас агуулгын талаар зөвлөгөө авах зорилгоор өрөөнд нь орж уулзсан юм.
Нааяа дарга гүйлгэж харснаа “нилээн том юм байна. Би эхлээд сайн уншъя. Тэгээд чамтай эргээд уулзъя. Нөгөөдөр үдээс хойш ирээрэй” гэв. Хэлсэн хугацаанд нь яваад очтол ганцаараа л сууж байв. Үүд хавиар нь холхисон, уулзах гэсэн хүмүүс ч алга, хүн хүлээж авахыг өөрөө ч их хүсэхгүй байгаа янзтай. “За би уншлаа, хэвлүүлж болмоор санагдлаа. Ганц, нэг үг үсгийн алдаа харагдсан, засна биз” гээд өгөв. Би баярласнаа илэрхийлээд Москвад Нийгмийн Ухааны Академид суралцаж буй туслах Г.Бадрахынх нь тухай, 1989 онд “Энхтайван, социализмын асуудал” сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэл их таалагдсан тухай, бас Хөвсгөл нутгийнхаа талаар ярьсан чинь “Өө тийм үү, Тэгвэл чи бид хоёр чинь нэг нутгийн улсууд байна” гээд цай дуудан нилээн тухлах янзтай болов.
Үнэхээр “Энхтайван, социализмын асуудал” сэтгүүл болон “Үнэн” сонинд нийтлүүлсэн Нааяа даргын “Шинэчлэлийн хувь заяаг нам хариуцна” гэсэн нэртэй өгүүлэл нь тухайн үедээ цоо шинэ хандлага, шинэчлэлийн уур амьсгалыг мэдрүүлсэн бүтээл байсан юм. Тэр үеийн сэхээтнүүд: “шинэчлэлийн гол, гол чиглэлүүдийг үнэхээр зоригтой, даацтай дэвшүүлж тавьжээ. Ер нь дараагийн удирдагч, Монголын Горбачёв бол Намсрай дарга мөн юм байна” гэцгээж тун ам сайтай байсан. Тэр өгүүлэлд нам, төрийн үүргийг салгах, нам бол улс төрийн системийн цөм мөн гэдэг ойлголтыг өөрчлөх, эдийн засаг, улс төр, оюун санааны амьдралд ноёрхсон захиран тушаах арга барилаас ангижрах, удирдах боловсон хүчийг шилж сонгохдоо хүссэн бүхэнд тэгш боломжийг олгож өрсөлдүүлэн шалгаруулдаг байх, ард түмний оюун санааг европчилсон загвараас гаргаж үндэсний үзэл, ухамсар хөгжих замыг чөлөөлөх болон намын эгнээний бүрэлдэхүүний асуудалд хуучирсан “ангич” сэтгэлгээний үүднээс ханддагийг зогсоох зэрэг тун шинэлэг зарчим, хандлагыг дэвшүүлж, ардчиллыг өрнүүлж, өөрчлөн байгуулалтыг тууштай хийцгээе. Цаг боллоо хэмээн уриалсан байдаг юм.
Энэ бол нийгэм бужигнахаас байтугай, 1989 оны залуу уран бүтээлчдийн зөвлөлгөөнөөс бүр өмнө бичсэн өгүүлэл билээ.
-Таны тэрхүү өгүүллийг уншаад сайн цаг айсуйг мэдэрсэн, харин дараа дараагийн алхмууд нь юу байх юм бол доо гэж хүмүүс их хүлээдэг байсан. Гэтэл тэгсхийгээд чимээгүй болсон хэмээн яриа өдөхөд:
-Тэр өгүүлэл чинь бас нилээн олон хүний дургүйг хүргэсэн шүү. “Өөрчлөн байгуулалтыг Намсрай ганцаараа хийх юм байна л даа”, “Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө” гэхчлэн гоочилж эхэлсэн. Ер нь шал өөр цаг үе ирж байна гэдгийг нэг хэсэг маань ойлгохгүй байсан л даа. Гэтэл ЗХУ, социалист системийн орнуудад тэр үед юу болж байлаа? Зөвлөлтөд Горбачёвын өөрчлөн байгуулалт эргэлт буцалтгүй үйл явц болчихсон байсан. Унгарчууд түрүүлж хөдлөөд Унгарын Ажилчны Социалист Намын Их Хурлаа яаралтай хуралдуулж эрс шинэчлэлтийг хийж намынхаа нэрийг хүртэл өөрчлөн “Унгарын Социалист Нам” болгосон. Социалист бусад орнууд ч хөдлөөд эхэлсэн. Нөхөддөө, намынхандаа эртхэн санаа өгье гэдэг үүднээс нилээн удаан сууж байж тэр өгүүллийг бичсэн ухаантай юм. Ер нь заавал өлсгөлөн зарлуулж байж шинэчлэлийн тухай ярих биш, бүр эрт хөдлөх таатай боломж бидэнд 2 удаа олдсон гэж боддог. Эхнийх нь 1984 оны намар, дараагийнх нь 1988 оны Төв Хорооны V бүгд хурлын дараа.
1982-1984 онд Зөвлөлтөд Андропов гарч ирээд шинэчлэлийн уур амьсгал, салхийг аль хэдийн сэвэлзүүлээд эхэлсэн ш дээ. 1983 онд К.Марксын нэг том ойн хурал болж түүн дээр Андропов шинэчлэлийн үзэл санаагаа тунхаглан зарласан. Та нар ч санаж байгаа байх. Социализм бүхэлдээ биш боллоо. Улс орнууд дор бүрнээ нэг юм бодохгүй бол оройтно шүү гэсэн том сануулга байсан. Тэгээд Зөвлөлтөд зоримог арга хэмжээнүүдийг авч эхэлж байтал өөрөө удалгүй нас барсан. Тэгэхдээ л анхны харангыг дэлдчихээд бурхан болсон удирдагч.
1988 оны XII сард болсон Намын Төв Хорооны V бүгд хурал нийгмийн амьдралын бүх хүрээг шинэчлэх арга зам, үндсэн чиглэлүүдийг тодорхойлж олон түмний дотор том хүлээлт үүсгэсэн. Харамсалтай нь дотроо ойлголцоогүйгээс болоод дараагийн алхмууд дээрээ хий эргээд зогсчихсон. Удаахи VI бүгд хурал барилгын тухай ч бил үү асуудал хэлэлцсэн, тэгээд л олон түмний дотор итгэл байхгүй болсон. Тэр нь явсаар байгаад саяын өлсгөлөн, суулт, огцролтод хүргэсэн шүү дээ гэснээ гэнэт Нааяа дарга: “Чи хөө, ингэхэд ярилцлага болгож хэвлэлд өгөх гээд байна уу, эсхүл зүгээр сонирхож байгаа юм уу?” гэж асуусан. Би: “хугацааг нь тантай зөвлөж байгаад хэвлэлд гаргая гэсэн бодол төрөөд явчихлаа” гэсэн чинь: -“Одоо хэрэггүй. Хэвлэлд гаргая гэж байгаа бол би чамтай тухтай уулзаж нилээн нарийн юмнууд ярина. Чи ч асуултуудаа гарга, бусад хүн амьтантай уулзаад материалуудтай сайн танилц. Ялангуяа энэ оны VIII бүгд хурлын материалыг олж үзээрэй. Харин нууцад авсан эсэхийг мэдэхгүй байна” гэж зөвлөсөн билээ. Үүгээр бидний яриа өндөрлөсөн юм.
Бид хоёр дахиж уулзаж чадаагүй, удалгүй бие нь өвдөж 1990 оны Октябрын баярын маргааш өдөр нь 51-хэн насандаа Тэнгэрт хальсан.
1990 оны VIII бүгд хурлын материалыг ялангуяа түүн дээр Ц.Намсрай даргын хэлсэн үгийг зориуд олж уншсан. Нааяа дарга хэлсэн үгэндээ: Олон түмэн, төвийн удирдлагын хооронд голдуу дээдчүүлийн буруугаас шалтгаалан ангал үүссэн. Хуучин систем, хуучин удирдлагын балагтай арга барил, түүнээс хоногшсон үхширмэл сэтгэлгээнээс салахыг оролдохгүй байгаад хамаг уршиг оршино. Энэ бүхнээс болж олон түмний бухимдал үүслээ. Эдийн засаг, аж ахуйг хөтлөх хуучны аргыг баримталсаар ирсний хариуцлагыг нөхөр Ж.Батмөнх толгойлсон, би гишүүн нь байдаг, Улс Төрийн Товчоо юуны түрүүнд хүлээх ёстой. Манай улс төлж дийлэхийн аргагүй өрийг өвлөж аваад өөрсдийнхөө ач гучид өв болгон үлдээх нь.
Хүнс, барааны хангамж муудсаар байна. Шүдээ угаая гэхээр оогоор тасалчих юм. Юмаа угаая гэхээр саван олдохоо байлаа. Гэртээ тулгаа тойроод тухтай сууя гэхлээр цайгаар гачигдах юм. Энэ бүхний хариуцлагыг эдийн засгийг залах жолооны ард олон жил суусан нөхөр Д.Содном, СнЗ хариуцах ёстой юм биш үү? Одоогийн удирдлагын алдаа дутагдлыг ард түмэндээ ний нуугүй хэлж уучлал гуйя. Урьдын нөхдийн алдаа завхралыг ч илрүүлэн танилцуулж хүлцэл өчье.
Монгол орон зогсонги байдалд орсныг хэлж зүрхлэхгүй байсаар УТТ-ны гишүүд бид улс төрийн тавцангаас буулаа. Бид харин өөрснөө зогсонгийн зогсонги байдалд орчихсон юм биш үү. Төв хороо сунжиртал, бөгсөө цоортол сууж хуралддаг байсан хэрнээ олон түмэнд үзэгдэж харагдахуйц олигтой асуудал шийдвэрлэсэнгүй. Зарим нөхдийн хэт алгуур, амгалан, томоотой байдал ч нөлөөлсөн. Улс Төрийн Товчоо “Улс төрийн” гэсэн нэрэндээ таарч ажилласангүй. Үүний буруугийн нилээд хувийг би өөртөө хүлээж огцрох шийдвэрийн талд зогсч байна. Харин Улс Төрийн Товчоогоор дэнчин тавьж албан тушаалдаа амгалан үлдэх гэж бодож байгаа хүн байвал би зөвшөөрөхгүй шүү. Ер нь сүүлийн жилүүдэд УТТ-ны гишүүд, орлогчид нэгдмэл хүч болж ажиллаж чадаагүй гэдгийг хүлээх хэрэгтэй. Түүх ба намын олон түмний зүй ёсны шударга асуулгад ороход би хувьдаа бэлэн байна” гэхчлэн шүүмжилжээ.
Үнэнийг айхавтар хурц, эрс шулуун, хоёрдмол утгагүй хэлжээ. Уг нь арай эрт хөдлөе гэж санал бодлоо хэлж, зүтгээд байхад нь ямар ч дэмжлэг үзүүлээгүй хэрнээ тэр өдрүүдэд толгойгоо шаацгаан суугаа хүмүүст зориулж нэг ёсондоо ам асуусан мэт сонсогдсон ч байж мэднэ.
Эдгээр алдаа осол, балаг, нүгэл биднээр дуусаг, гол нь ирээдүй хойч үед мартагдашгүй том сургамж, ухаарал болж тэмдэглэгдэн үлдэг гэдэг үүднээс тийнхүү хурц ширүүн шүүмжилсэн бололтой.
* * *
Ингээд би өөрийнхөө хэмжээнд мэдэх “Политбюро”-гийн 14 эрхмийн талаар, гол нь тэдний юу ярьсныг товч өгүүллээ.
Боломж байсан хэрнээ уулзаж амжаагүй хүмүүс гэвэл Д.Дамба, Ц.Дүгэрсүрэн, Н.Жагварал, Т.Рагчаа, Д.Лувсанравдан, Д.Майдар гуай нар юм. Би 1989 онд Д.Дамба гуайн тухай нэг өгүүлэл бичиж “Үнэн” сонинд нийтлүүлсэн нь тухайн үедээ судлаачдад нилээн үнэлэгдэж байсан. Генерал С.Лувсангомбо, Д.Гомбожав гуай нартай товч уулзаж байсан боловч, ярианы тэмдэглэл олдсонгүйгээс гадна юун тухай ярьсан талаар тодорхой зүйлийг санахгүй байна. УТТ-ны гишүүн, орлогч гишүүн байсан хүмүүсээс өнөөдөр Д.Содном гуай, Б.Лантуу гуай нар амьд сэрүүн байгаа. Тэднээс тодруулах зүйл нилээн бий. Тэд ч миний бичсэнийг уншиж санал, бодлоо хэлж дутууг нөхөж, дундуурыг дүүргэхэд туслах байх.
Ом сайн амгалан болтугай
Ө.Энхтүвшин
Сэтгэгдэл(37)
Энэ хүний амьдралыг сайн судлах хэрэгтэй юм. Учир нь олон учир битүүлэг зүйлсүүд ажиглагддаг. 1984 онд ЗХУ-ын элчин сайдтай шууд харьцдаг хэлтсийн эрхлэгч байсан төдийгүй Оросуудын дотно харьцагч гэхээр олон баримтууд байдаг ба Цэдэнбалыг авч хаях ажлыг голлож хамтран зохион байгуулсан хүн яах аргагүй мөн. Судлах хэрэгтэй.
Цэдэнбалыг авч хаясан гол урвагч бол Намсрай Моломжамц 2 гэж хэлсэн тухай номноос нь уншсан
Энхтүвшин шантааж хийж албан тушаал авдаг хүн. Жигүүр байгуулна гэж намын даргаа айлгаж байгаад Боловсролын сайд болж байсан. Сүүлд элчин сайд болохдоо бас л гишүүний суудлаа наймаалцсан. Хүүдээ дэд сайд авахын тулд бас л шантааж хийсэн байдаг. Аймаар хүн дээ.
Батмөнх , Намсрай \ бас Содномыг ч \ хоёрыг ав адилхан магтаад л цайгий нь уугаа л , бас " тэр " намаас нь " хоолы нь идсээр " эдий хүрчээ , хөөрхий ...
Манай энхбаь гуай чинь Энхтүвшинг бодвол яг энэ системд бэтлтгэгдсэн каадр шүү дээ. Өнөөгийн Монголчууд даанч хүн таних авьяасгүй болжээ.
энхтүвшин насаараа хоосон цаасан дээр хоосон тэнэглэл зөнөглөл бэтгэрэл хэнд ч хэрэггүй амьдралгүй юм бичиж байснаа хэнд гайхуулаад байгаа юм.... Хийсэн ажил хэлэх үг бүтээсэн бүтээн байгуулалт ажил нэг ч байхгүй ийм юмнууд алдаг зөвхөн албан тушаал л хөөдөг
70 jil xudal xuurmag zamaar maniilj mngoliig mallasan xunii neg ene sagsuu namsrai mon. oorchlox gej uo uom. undes ni buruu suuri zarchim, niigmiin baiguulal ni buruu baisan uom chini. Enxtuvshin chi bitgii xumuusiin setgexuig ene ugshirsen maluudiin talaar bichij buzarlaxgui bai.
одоо энэ манж гогийн юмнууд зайлбал таарна халх гэж манжаас нэр өгч үүсгэсэн үндэстэн монгу гэдэг хятадманж япон үгээр монгол улс үүссэн гэх жишээтэй ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙГАА МАНЖ ГО НАР ТӨВДҮҮДИЙГ УДАХГҮЙ НУТАГ БУЦААХ ХЭРЭГТЭЙ
alban tushaaliin xeneeten l baisan. niigmiig undseer ni oorchlox bus tsedenbaliin orond morilox sanaarxal l ene namsrai gegchid baisan.
Сайхан нийтлэл байна,амжилт хүсье
Энхтувшин нутагын ахаараа дурсамж ярилцлагуудаа дуусгажээ. Болж л бн . Намсрай том сэхээтэн . их залуухан байж ээ. КПСС ,КГБ тай холбоотой гэж Баруун аймгийн зарим дарга нар бичсэн байдаг. Жишээ нь Рагчаа гуай. Яг унэндээ ЗХУ ын дээрхи байгуулагтай Политбюро гишууд бугд холбоотой байсан юм биш уу ? Гомбожав гуай хадам Алдарт Бадамжапов (Козлов,Эндрюс Нарын хоточ,) Оросын Жанжин штабын Тагнуул гэсэн баримтыг Монголын Тагнуулын албаны дарга Элчин сайд профессор судлаач Равдангийн Болд гаргаж тавьсан байдаг, Алтангэрэл дарга Орос эхнэртэй, Майдар оороо олон цус дамжсан хун орос эхнэртэй, Содном том удирдагч мон л Хувь тавилангийн эрхээр орос ханьтай байсан, НАХЯ сайд Хурандаа генерал Лувсангомбо Буур Оросын ИРГЭН байсан, Бугд л оор оорийн шугамаар холбоотой байсан-Москва,ЗХУ тай. Зуй тогтол жам ес шуу дээ. ЗХУ-ын хучээр тусгаар тогтнолоо олж, Уйлдвэржиж соелжиж байсан шуу дээ. Харин Намсрай гуай Октябрийн баярын дараа .. тэнгэрт дэвшсэн нь тодорхой бус
ЭНХТҮВШИН БОЛ УОК ДАРГЫГ МАШ САЙН ХИЙСЭН ХҮН ШҮҮ,ТЭР ХҮН ЗАСГААС ЯВСАН. ДАРААГИЙН ХҮН АЖИЛ АВААД 3 САР БОЛООД Л МОНГОЛ КОРОНА ГЭӨ ИХ ДАЛАЙД ЯМАРЧ ХАМГААЛАТГҮЙ ХАШША СЭЛЭХЭЭ СЭДЭХГҮЙ ЗАЛУУРГҮЙ ЗАВЬ Л ХӨВЖ ЯВНА ДАА
То за Цэдэнбалыг зовхон хоер халх монгол Моломжамц,Намсрай хоер л буруутай? Ж.Батмонх,Рагчаа нар байж л байсан шуу дээ? Дэжид нь хамгаалахгуй ухэр бух шиг Чазовын омно зогсож байсан шуу дээ? Паавангийн Дамдин нь нэг их харамсаагуй байхаа оо,Дэвших боломж гэж харж байсан гэдэгээ дурсамжиндаа нуугагуй - Ж.Батмонх дээр ороод Паавангийн Дамдин (Увсын уугуул) Сайд нарын Зовлолийн дарга болье-Энэ залуусийг амын бохь,цэнхэр жинс,магнитофон хогжмоор нь дуургэд огье..гэхчилэн яриж байснаа бичсэн байсан шуу ууу... Оросууд Цэдэнбал даргыг 23 настай балчир хуухдийг авчирч тавьсан ЗХУ гадаад бодолгын вектор оорчлргдохоор Оросууд нь Орос авгайтай нь аваад явсан. That’s it. Анастасия Ивановна Бурхан биш бугдыг яаж мэддэг юм ? Юу ч гэж ярина шуу дээ Орос авгай нар ! Чего не знаете что ли их ? Ягода малина!
Төв хорооны 5-р бүгд хурлаас л олон сайхан зөв шийдвэрүүд гарах байх гэж маш олон хүн хүсэн хүлээж байсан нь үнэн. Ямар ч шийдвэр гаргаж чадаагүйд нь нийгмээрээ гутарч байсан нь үнэн. Олон түмэн ч энэ Намсрай гэдэг дарга л монгол орныг авч явах хүн байна гэж хүсэн хүлээж байсан нь үнэн. Гол буруутан нь Ж.Батмөнх дарга л байсан гэж боддог. Зориг зүрхгүй хулчгар аймхай хүн байсан байх.
Намсрай даргыг ЗХУ-ын КГБ-ийн тавиул байсан, тиймдээ ч гэнэт суга дэвшсэн гэж тэр үеийн томчуудын нэг нь бичсэн (ярьсан) байсныг уншсан санаж байна?!!
1980 - 1990 оны МАХН-ын удирдагчдын түүх Энхтүвшингийн бичээд байгаатай таарах ч бий, зөрөх ч юмтай байх аа. Намсрай, Бадрах, Энхтүвшин гурвуул Хөвсгөлийн улс, дэмжиж туслах, хамтрах зүйл байсан нь гарцаагүй. Намсрай дарга хүргэнээ 90 онд Америкт НҮБ - д ажиллуулж байсан, ЗХУ үндсэндээ мөхөж эхлэн Горбачёв халагдах болсон мөчид 1990 оны Октябрийн баярын маргааш өнгөрсөн юм байна. Бадрах нь 91 оны Октябрийн баярын өглөө Москвад машинд дайруулан өнгөрсөн байдаг.
badrakh huvsgoliin hun bish medehgui bj hudal yarihaa boli
yg ni jaahan erthen ehelsen bol nii nuugui yaridagsan bol?gebch tiim bololzoo baigaagyi dee!!neg namiin saardlagaar syymjlel sine sorgog zyil yaribal dor ni asyydald ordog bailaa syy dee!!tiim ch ychiraas deegyyr ajillaj baisan hymyys mas olon helmegdsen dee!!Byrhan mini!!!iim l tyyhtei MAN yum Enhtybsind bayarlalaa.
Намсрай гуайтай олон жил нэг орцонд амьдарч байлаа (Ард кинотеатрын арын байр). Нүдэнд дулаахан, соёлтой даруухан, их аятайхан хүн байдагсан. Таарах болгондоо их эелдэгээр мэндэлнэ. Эхнэр нь Алтаншагай гээд өндөр сайхан нуруутай, сайхан царайлаг эгч байсан. Эднийх 3 өндөр сайхан охидуудтай сайхан гэр бүл байсан. Харамсалтай нь том охин нь төрөлтийн дараах шар өвчнөөс болж залуугаараа өөд болсон. Удаах охин нь одоогийн УИХ-ын Мөнх-Оргилтой гэр бүл болж байсан санаж байна, одоо АНУ-д амьдардаг...
Нямаа чи юу?
Hiisen buteesen yumgui ergeed harahad zuvhun uuriguu bodoj bertegchin amidarsan gardaaa
Энхтүвшин сайхан бичжээ. Хэлсэндээ хүрдэг нөхөрлөлөө мартадгүй шударга зарчимч танд амжилт хүсье. Хүнд хэцүү цагт тусалсан халуун сэтгэлийг тань мартаагүй үргэлж дурсаж суудаг шүү
1964 онд Хрушев Ю.Цэдэнбалыг авч хаяхын тулд удаа дараа түүнийг шүүмжилж байсан Лоохууз, Нямбуу, Сурмаажав гурвыг ашиглан, КГБ оролцон, Москвагаас удирдаж төрийн эргэлт хийхээр санаархсан боловч чадаагүй юм. Бүхэл бүтэн зохион байгуулалттай ажлын хэсэг ажилласан.Нам, төрийн өндөр дээд 26 албан тушаалд хүмүүсээ зоосон байсан. Харин Горбачев Ж.Батмөнхийг авч хаяхын тулд Намсрай, Жамсранжав нарыг элсүүлэн, ард түмний дундаас эсэргүүцэл үзүүлэх, хуудас энэ тэр наах зэрэг ажлыг зохион байгуулалттай хийж, энэ ажилдаа НАХ байгууллагад бүртгэлтэй байсан "бүтэлгүй" хүмүүсийг өдөж турхиран зохион байгуулалтад оруулж ажиллаж эхэлсэн боловч хяналтаа алдаж, дараа нь юун манатайгаа болсноор энэ ардчилсан нэртэй төрийн эргэлт болсон юм. Намсрай, Содном хоёрт ард түмэн итгэж басйан боловч Намсрайг Жамсранжавтай хамт нэг баг болон ажиллахыг Кремль тулгаснаас болж, Намсрай-Содном хоёр эмээлийн хоёр бүүрэг болсон. Хувь хүнийхээ хувьд сайхан төрхтэй, ааш зан сайтай хүн байсан боловч КГБ-д элссэн нь үнэн.
Ер нь энэ мэтийн түүхэн үнэнийг үнэн мөнөөр нь судлан ил тод болгох хэрэгтэй байгаа юм. Гэтэл Лоохууз тэргүүтнүүд ардын баатар болж баахан жүжиглэсэн. Ж.Батмөнх арчаагүй, дэндүү болгоомжтой, үнэхээр нам, төрийг удирдах чадваргүй нэгэн байсны балгийг мөн ч олон жил бид эдэлж байна даа. КГБ амьд гэрч үлдээдэггүй байснаар энэ бүхэн батлагдана. Бадрах хүртэл золиос болсон л болов уу. КГБ гар урттай, дэндүү цэвэрхэн ажилладаг, дэлхийд тэргүүлэх хэмжээний тагнуулын байгууллага. Намсрай гуай мөн ч их зүйлийг мэдэж байсан даа.
Tany bichsen uneheer sonirholtoi bailaa, tuuhiin unen negen tsagt nuutsaas garch todorhoi boloh baihaa gej bodoj baina.
Бас гэнэтийн үхэлийг нь ч судлах хэрэгтэй !
Жамсранжав ч гэнэт үхсэн. Маш богинохон хугацаанд болсон үйл явдал. Намсрай гуай Оргилын рашаан сувилалд амарч байгаад өөд болсон. Ямар ч харуул хамгаалалт байгаагүй. Өөрт нь байсан зүрхний эмийг хайрцагтай нь аманд нь хийсэн байсан. Маш их сандарсан хэрэг. Өөрөө амандаа юм хийх ухаантай л байсан бол хайрцагтай нь хийхгүй. Одоо учрыг нь мэдэх ёстой хүмүүс бол Очирбат, Бямбасүрэн хоёр. Зардыхан энэ гурав ард нь байж байгаад Засгийн эрхэнд гарсан. Мэдээж айж л байсан байж таарна. Ер нь их бүтэлгүй хүмүүс.
Энх түвшин бол хоёр нүүртэн ашиг хайгч амьтан өөрийгөө сануулхын тулл ийм элий балай юм ыичиж бгаа юм ухаандаа би пб тэ ойр бсан хүншүү гэх юм биздээ маш хорчин хүн ордны гцдмаар гүйгээд эхэлбэл төр эргэх нь гэж ойлгохоор
Яг яг албан тушаалын хэнээтэн
Сайхан дурсамж,түүхэн үнэнийг өгүүлсэн нийтлэл олныг бичээрэй.амжилт хүсье
Махн.ын түүх бол дандаа хуйвалдаан оросын хяналт мөрдөлт зохицуулалтын түүх.махн.ын төв хороо дамжаад бүгд цаас үйлдвэрлэгчид.ямар их цаас блаа даа.энхтөвшин их сайханаар яг гоё хийдэг дээр л нурсан мэт бичнэ.нохойн баас.өөрөө бөгс долоогчдын амьд үлгэр нь
Монголын өөрчлөн байгуулалт зах зээлд их хэрэгтэй дарга байсандаа ид насандаа явсан юунаас болсон юм болдоо.
84 онд зоригтой хэлж бичиж байсныг нь бодвол яалтчгүй ард нь кгб байж. тэгээд 3 Бал даргыг унагасан юм бна. Хүргэн нь гэж Анхбаяр гэдэг залуу бсан одоо хаана явдаг юм болдоо.
Намсрайд оросууд Бээжинд сайн ажилласан гэж лениний одон шагнасан гэж дуулдаж байсан гэтэл тэр сүүлдээ Цэдэнбал дарга шиг дуулгавартай байхгүй байна гэж оросын элчинд бангадуулаад л дууссан.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Намсрай Улс төрийн товчооны маш нөлөөтэй хүн байсан. бүгд айдаг байсан. тэр битгий хэл Филатова айдаг нэлээн болгоомжилдог байсан шүү. КГБ ийн хүн гэж ярилцдаг байсан. Улс төрийн товчооны Хурал дээр хэлсэн бүх үг ба бэ гүй КГБ ийн генерал В.Радченко гийн чихэнд хүрч байсан гэдэг шүү. Гэнэтхэн л яваад өгсөн дөө. тэр үед цуу яриа гарч л байсан.
ЭНЭ ЭНХТҮВШИН ТИЙМ МУНДАГ ХҮМҮҮСТЭЙ ОЙРХОН АЖИЛЛАЖ БАЙЖ БАС СЭТГҮҮЛЧ ГЭЭД БАЙГАА ОЛИГТОЙ ЮМ ЮУ Ч БИЧИХГҮЙ ЮМ. ХУДЛАА Л ӨӨРИЙГӨӨ ДӨВИЙЛГӨСӨН ЮМ УС ШИГ НЯЛЦАЙСАН ЮМ БИЧЭЭД БАЙХ ЮМ.