Монгол төрийн чалх мууджээ. Дурын сайд нь хуулийн дээр гарч, УИХ-аас давсан шийдвэр гаргаад байвал ямар юмных нь чалх чадавхи байх билээ. Энэ нь зарим сайдын гаргасан шийдвэрээс шууд харагдана. Жишээ нь, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан 2021 оны хоёрдугаар сарын 10-нд “Тусгай хамгаалалттай зарим газрын хамгаалалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” А/45 тоот тушаал гаргажээ. Говь-Алтай, Ховд аймгийн нутагт орших Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нэрийг “Зүүнгарын говийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа” болгон өөрчилж, Хамгаалалтын захиргааг Говь-Алтай аймгаас Ховд аймаг руу нүүлгэхэд тушаалын гол утга оршино.
Энэ шийдвэрийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, УИХ-ын 2019 оны 41 дүгээр тогтоолыг гол үндэслэл болгон гаргажээ.
УИХ 2019 оны тавдугаар сарын 2-нд “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 41 дүгээр тогтоолын 2.1-ээр дээр дурдагдсан тусгай хамгаалалттай нутгийн хилийг шинэчлэн тогтоож өгсөн болохоос нэрийг нь өөрчлөх асуудлыг хөндөөгүй.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27.1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхийг төрийн захиргааны төв байгууллагад олгосон. Тэгэхдээ бүрэн эрхийн тухай асуудлыг “Төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх” гэдгээр хязгаарладгийг эрхэм сайд ойлгосонгүй юу, ойлгосон ч санаатайгаар зөрчив үү?
ГИДЦГ-ын нэр хаяг, байршлыг анх 1975 онд АИХ-ын тэргүүлэгчдийн 84 дүгээр тогтоолоор баталсан. Дараа нь УИХ 1995 онд 26 дугаар тогтоол гарган дахин хэвээр баталсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн нэршлийн асуудлыг заавал УИХ-аар хэлэлцэх учиртай. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд салбарын сайд Тусгай хамгаалалтын захиргааг шилжүүлэн байрлуулах, нэр өөрчлөх зэргээр дураараа тонгочих эрх огтхон ч тусгагдаагүй байна. Ийм эрх олгочихвол төрийн бодлогын залгамж чанар оргүй болох учраас л “Төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх” гэж хуулиндаа тодотгож өгчээ.
Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газарт хамгаалалтын захиргаа байгуулах асуудлыг зохих шатны Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр шийдэх эрх Байгаль орчны сайдад ТТХГН-ийн тухай хуулиар бий. Гэхдээ энэ нь шинээр байгуулах тухай асуудал болохоос нэрийг нь өөрчлөн нэг аймгаас нөгөө рүү нүүлгэх эрх бас биш гэдэг нь хуулийн зүйл заалтаас тодорхой байна.
Тэгээд ч төрийн сайд хүн аливаа шийдвэр гаргахдаа мэдээлэл судалгаанд тулгуурлаж, хууль эрхзүйн баримт бичгүүдээ сайтар мэдэж байж гаргах ёстой. Жунгари (Djungaria) нэрээр дэлхий мэддэг болсон Зүүнгарын говийн багаахан хэсэг нь манай улс болон Казахстаны өмнөд захад, ихэнх нь БНХАУ-ын нутагт байдаг гэдгийг бодолцвол “Зүүнгарын говийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа” нэршил ч бас оновчгүй санагдана.
Тахийн тал бол тахийн уугуул нутаг. Өөрөөр хэлбэл, Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг тахийн жинхэнэ өлгий нутаг. Тахийн ус, Тахийн тал, Тахийн гол (хожим шашны нөлөөгөөр Тахилтын гол гэдэг болсон гэж хууччуул хэлдэг), Тахийн шар нуруу гэсэн уул усны нэр нь бэлээхэн гэрч. Тахийн өвс гэдэг халуун чанартай ургамал зөвхөн тахийн талд ургадаг. Социализмын үед тахийн уугуул нутаг учраас “Тахийн тал” гэдэг хоршоолол байгуулагдаж байв. Тахийн сүрэг Гүн тамга орчмын нам дор газарт өвөлжиж, Хөвчийн нуруу, Тахилтын гол зэрэг өндөрлөг газруудад зусдаг байсан гэдэг. Энэ үнэнийг хэн ч нууж чадахгүй. Гэтэл тахь нутагшуулснаас хойш Тахийн тал гэж нэрлэдэг болсон гэх үлгэр зохиоцгоож байх.
Байгаль орчны сайд нэн ховор амьтны тоонд ордог тахийн асуудалд нэн соргог хандаж, харж хамгаалах үүрэгтэй хүн. Гэтэл цөм бүс, халуун буурин дээр нь байгуулагдаад олон жил болсон байгууллагыг нь нүүлгэж холдуулах хорлонтой шийдвэр гаргаж суудаг. Яасан харалган төр, яасан мэдлэггүй, бас мэдрэмжгүй сайд вэ?
ГИДЦГ-ын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааны вебсайт руу ороод харахаар үндсэн зорилгоо “Монгол тахийг сэргээн нутагшуулах, өсгөн үржүүлэх, бие даан амьдрах чадвартай популяци бий болгох” гэж тодорхойлсон харагдана. Олон жил байрлаж, тахь үржүүлж хамгаалж байгаа Тахийн талдаа л энэ захиргаа байрлах нь хамгийн зөв гэдэг нь тэнэг хүнд ч ойлгомжтой. Ийм тодорхой асуудлаар ийм мулгуу шийдвэр гаргаж, Монгол Улсын Засгийн газрын нэрийг хөөдөж, чадавхыг нь мохоож байгаа учраас Н.Уртнасанг би “Чалх сулруулагч сайд” хэмээн тодотголоо. Ерөнхий сайд, эрх баригч нам нь ийм хүнийг өмгөөлж, гаргасан шийдвэрийг нь дэмжихгүй байлгүй дээ.
Урианхан Б.Галаарид
2021.09.06.
Сэтгэгдэл(46)
Хаа газар бэтгэрсэн гарууд үнэн нь илчлэгдэхээр залуу хүнийг янз бүрээр хэлж зохисгүй өөрийнхөө хэмжээнд сэтгэж гарчиг өгч гутаан доромжлох юм.одоо залуусын зуун шүүдээ
Bitgii shaa pizda min!tarhigyi,tolgoigyi pizdakuudaa haraach
Uls ornii erkh ashgiig ulandaa gishgesen hun said bolson ni uneheer haramsaltai
юун чалх вэ? энэ тэнэг өвгөнд өөр үг олдсонгүй юу? чиний чалх л суларч бгаа бх, төрийн шийдвэрийг чалхтай холбодог тэнэг новш вэ?
Тиймээ наад өбгөн чинь бэлэг эрхтэний дон болсон гөгшин болсон бналээ.
Сарлагийн төмсөг идчихвэл чалх сайжирнаь. Бас "Америкийн хар алт" гэж нэг маш сайн эм бий. 88210000 гэсэн утсаар ярьж аюч болно. .
Танай сайт Хүүк Оюук 2г долоож бусдыг муулахдаа сайн шүү
Танай АНусны өмхий нүхнүүд ямар гавья байгуулсан гэж магтуулах юм, жинхэн Дебил Орк юм даа чи.
Ажлаа мэдэхгүй хүн бга. Даруй огцруул. Ховдын угшилтай юм байлгүй дээ. Халхуудыг үзэн ядаж явдаг хүн байхдаа
санаанд нь багтаад бгаа эмэгтэй сайдыг доромжлохоос биш ерөнхий сайдыг ерөөсөө шүүмжилж чадахгүй аймхай бөөснүүд. Оюун-Эрдэнэд юу ч хэлж чадахгүй аймхай лалрууд бол сэтгүүлчид
Aimaar teneg khyykhen gesen. Yostoi yoa zyi myi gej 00 gesen. KKKK
Yun Zuungar ve. Ene heden said nar duraaraa bolchihson yum bish uu. Zugeer l goviin darhan tsaazat gazar gehed l boloh bish uu.
Хаанаас олж ирсэн чадвар муутай , мэргэжлийн бус хүнээр сайд хийлгэдэг МАНгарууд вэ?
МАНы хамгий муу сайд нь АНусны өмхий сайданцруудаас толгой илүү сэтгэл илүү
Говь-Алтай аймаг чинь эзгүйрч дууслаа. Төрийн хүний алс ухаан дутаж дээ. Алтайдаа хуучин нэрээрээ байж байг л дээ Хуучин ажилтнууд нь хариуцлага алдсан бол өөрчлөөд явж болоогүй юм уу? Ховдод төвлөрөхөөр талбайгаасаа алсарч зардал чинээ ихэсч, хараа хяналт дутагдана даа.
Аялал жуулчлалаа орхисон саад гэвэл таарна даа.
Монгол орны 33 их говийн нэрийг хөндөх нь битгий дахин бүү оролд хэмээн дархалсан. Яагаад дархлав? Цаг хатуу бүх зүйл орсоос хамааралтай үед 1974 оны ажлын хэсгийн дүгнэлт, төрийн хар хайрцагны бодлогын хүрээнд дээрх шийдвэрийг гаргаж байжээ...
Чалх суларуулдаг гэхээр хөрөлттэй хүүхэн болж таарлаа. Манай анагаахын Цолмон байсан гал авалцаж, хиншүү тавьтал ажиллах байсан юм даа.
Чалх суларуулдаг гэхээр хөрөлттэй хүүхэн болж таарлаа. Манай анагаахын Цолмон байсан бол ч гал авалцаж, хиншүү тавьтал ажиллах байсан юм даа.
Хүний гадаад төрх нь дотоод сэтгэл, чадал чанарыг илэрхийлдэг гэнэ. Тэгввэл энэ сайд гээд байгаа хүүхнийг сайн ажигла даа. Улсын төлөө, хамт олны төлөө, хүний төлөө үнэн сэтгэлээсээ зүтгэмээр харагдаж байна уу. Сайн хар даа.
Үсний засалт сайдынх бишээ,УБ рестораны үүдээр эргэлдэгчдийнх шиг болжээ.Харваас чалх эрс сулруулах нь тодорхой.Галаарид уг нь их оролдсон дийлээгүй үнэнээ өчжээ.
Төрийн төмөр нүүр
Орон нутгийн онцлог, байгалийн биогеоценозын холбоо гэдгийг мэдэхгүй бол хүний амаар битгий булчимгүй шийдвэр гаргаж бай. Зүүн гарын говь гэдэг чинь бүр Хятадын нутаг, тэрнээс наана бас говь байна.Монголын газар нутагт хамаач байхгүй. Монголд Алтайн цаад говь гэдгээр нэрлэгдсэн. Тахь бол Зөвхөн Говь-Алтай аймгийн Бугатын нутагт байсан Тэр ч учраас ОУ-ын байгууллагаас тэр нутагт авчирч нутагшуулсан.Өсөж үржиж олширч байгаа. Алтайн өвөр говийн хулан тэр нутагтаа бараг зүүн талын цагаан зээр шиг байсан Одоо байхгүй болсон. Хятадруу ороод хашчихсан. Одоо нөгөө хэдэн тахийн нутгийг тэлээд л байвал цаашаа гараад дуусна шүү.
Энэ нэг хүүхэн сайд хийнэ гэж төрийн нэр хүндийг унагаасан л хэрэг хандуулдаг болоо шив. Яамны хүмүүс нь үзэхээ болисон юм бишүз
Хурдан халаачээ энэ балай авгайгаа, бүүр самраад дуусахаар нь амаа бариад яахав дээ
Энэ ес зуйгуй авгайг огцруулах хэрэгтэй. Хойноос ирээд хот минийх гэдэг шиг юм болох нээ
Хятадын талыг баригч сайд байна. Анхаар!!!
Ex ornii toloo mongoliin toloo yawah hun bishee Olni ug ortoi
Нээрээ юун зүүн гар болоод явчихав аа, Галдан бошигт, Занабазарын өшөө хорсол, дайн тулаан, хагарал хямрал санаанд орж байна шүү.
Халагдсан нөхдүүдийн өшөө авч байгаа царай
Өвгөнд виагра уулгаад чалхыг нь босгоод шарыг нь сэмжлүүлээд өгөөчээ
Buurlaac ug conc Bolcnooc am hur gedeg caihan cyrgamj baidgiig buu martaarai ! Odoo zalyyciin ye mon bolovch bac heterhii medemhiireed baih ni byryy shuu
Галаарид чалхаа энэ сайдаар сайжруулчихаа юу. Би ч гэсэн очиё байз
Энэ хүүхэн Галааридын чалхыг сулартал ноцолджээ.Одооөөр хүүхнээр сайд тавибал,тэгээд виагра уулгавал хөвчрөх горьдлого бий гэнээ. ЭНЭ САЙД ОГЦРОХ ажлаа өөрөө хийсэн байна Хятадууд зүүнгар гэж нэр өгсөнХятадаас наашаа харвал зүүн гар талд нь байгаа биздээ.Хятадын бодлогыг хэрэгжүүлэгч сайд болж таарч байна.
Tahi neriin door gazar tamgalah gadaadiin bodlogo jabj baigaag soron zogsoj baigaa saidiin zob. Mongoliin baylagiig janz buriin ner helbereer exemshih gesen gadnii noloog tas tsohison ni shine saidiin zob.
chadvargvi teneg awgaig harin ch olon sar bailgalaa uuruu ajlaa ugnu vv... jaahan ch gsn uhamsartai bol
Яамны троллууд арзагнаж байна аа
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зөв зүйлийг хөндөж бичсэн байна аа. Ер нь тэгээд нэр ус солих, бэлээхэн босчихсон, ажил төрөл нь явж байгаа газрыг өөрчилнө, нүүлгэнэ гээд явж байдаг буруу шүү. Уртнасан шиг авгай нар улсаар тоглож болохгүй ээ
Бэлээхэн босчихсон ажил төрөл явж байхад юун чалх яриад ханш унагаад байгаа Зүүнгар вэ? Бээбий гэжжжжжж
Galaarid uvuu ali ert chalhgui bolj am gar 2-roo ami zuudag boljee
харваас чалхгүй болсон зөнөг байна ш дээ ха ха хи хи.
Эх байгалиа хамгаалсан сэтгүүлч төрийн сайдыг гаргасан шийдвэрээ эргэж харахыг хүсч нийтлэл бичжээ. Санаагаа чилээж бичсэнийг дарга нар тэр бүр анхаарч уншдаггүй болохоор л зангарагтай сэтгүүлчийн хувьд мэдрэмж, ур чадварынхаа ачаар олны анхааралд өртүүлжээ. Харин ч үүнийг нь ойлгоогүй тройл, хар пиарчид, гүтгэгчид, бүхнийг хараар будагчид л өөрсдийгөө илчилж ил гарч ирж байх шиг байна даа. Алт шиг шар царайны цаанаас сэтгүүлч нэртэй олон ч хар авгай нарын зэс зухуйж эхэллээ дээ.
Галаарид аа чи тэр тахийн таладаа очиж үзсэн үү? Тахийн өвсөө идээд тэндээ жаргах үгүй юмуу Урианхан овог чинь уул нь Зүүнгарт байсан гэдэг шүү,Чи бол хуйхуу нь үлдзгдэл байна шинэ цагийн Жа лам минь
Асуудлыг зөв талаас нь тавьсан байна. Дэмиж байна. Төрийн албаны нэр хүнд гэж навс унасан. Мөнгө олох гэсэн өлөнгүүдээр дүүрсэн. Чадалтай нь бие дааж бизнес хийж байхад, ямарч чадваргүй шаарнууд нь төрд шургаж төр, засгаар айл гэр болж тоглож буй