Дуучин Самандын Жавхлан "Хамаг Монгол" төсөл санаачилж хэрэгжүүлснийхээ төлөө Чингис хааны одонгоор шагнуулах болзол хангачихсан нэгэн. Чингис хааны одонг манай урлагийнхнаас дэлхийн хэмжээний бүтээл туурвисных нь төлөө хөгжмийн зохиолч Б.Шарав, Монгол улсад дуурийн урлаг ямар хүчтэй хөгжсөнийг дэлхийд таниулсных нь төлөө дуучин Г.Ариунбаатар, монгол рок урсгалыг дэлхийд түгээж улс орноо сурталчилсных нь төлөө The Hu хамтлагт өмнө нь олгосон. Монгол төрийн энэ нэр хүндтэй шагналыг олгох үндэслэл нь “тухайн шагналын эзэн улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан нэгэн" байхад оршдог. Дуучин С.Жавхлан уран бүтээлээрээ монголчуудын сэтгэлийг хөглөж, “Хамаг Монгол” төслөөрөө монголын түүх, соёлын уламжлалыг түгээн дэлгэрүүлж, улс орныхоо тусгаар тогтнолын төлөө ухамсарт амьдралаа зориулж явна.
Ая дуугаараа монгол сэрэхүйг хөглөж, сэтгэл зүрхээрээ монгол соёлоо хамгаалагч Самандын Жавхлан аль ч утгаараа Чингис хааны одон хүртэх гавьяатай.
Түүний санаачилж хэрэгжүүлсэн “Хамаг Монгол” төсөл үргэлжлэхээр болжээ. Нэвтрүүлгийг нь тогтож үзлээ. Үзэл бодлыг нь сонслоо. Байр суурийг нь сонирхлоо. “Монгол хүний зовлонд нарт дэлхий цадсан. Бид эвлэлдэн нэгдэж эх дэлхийгээ хураах цаг эхэлсэн” гэдэг үгийг нь хэсэгтээ өөлж ноолох байх. Зэвсэг агсаж дэлхийг хураах тухай энд яриагүй, оюун санааны манлайллын асуудлыг хөндлөө хэмээн ойлгож байна. Дэлхийн ард түмэн болгоны ёс заншил, өв соёл, шашин шүтлэгийг хүндэтгэн үзэж, ертөнцийн зүй тогтол, жамд нийцсэн нэгдмэл шударга хуулийн дор амар тайван орших тухай ёс(ёс суртахуун)-ыг дээдэлсэн номлолыг аль тэртээ XIII зуунд бий болгон хэрэгжүүлж, Монголын их амар амгаланг бүтээсэн монголчууд оюун санаагаараа, ертөнцийг үзэх үзлээрээ дэлхийд манлайлах цаг эхэлсэн гэдгийг тэрбээр дээрх үгээрээ тунхаглалаа. Энэ бол маш том үзэл санаа. Тэртээх дундад зууны үед даяарын асуудлыг дайн байлдаан, хүчирхийллээр шийдэхээс өөр аргагүй байсан ч Чингис хаан тэргүүтэй монголчуудын хамгийн том гавьяа нь дэлхий даяараа шударга, ёс суртахууныг эрхэмлэсэн, бусдын соёлыг хүндэтгэсэн нэгтмэл хэв хуулийн дор аж төрөх аваас даяарын амар амгалан ирнэ гэдгийг хүн төрөлхтөнд харуулж чадсанд оршдогийг орон орны олон эрдэмтэн цохон тэмдэглэсээр ирсэн дээ.
Чингис хааны үр хойчсынх нь ихэрхэл бардамнал, өвгөдийн сургаалыг умартаж өөрийгөө тоосон хийрхэл, эрх мэдлийн төлөөх дотоод тэмцлийн улмаас суларч, задарч бутарч, газар нутгаа хэрчүүлж тасдуулж, хувь заяаны эрхээр холдон ондоошсон монгол туургатнуудад маань язгуур соёлын өв, үлдэц нэн их. “Хамаг Монгол” төсөл бол тэдгээрийг урлаг соёлоор дамжуулан сэрээж сэргээх, хаана хэнд ямар соёлын өв, шилдэг бүтээл өвлөгдөн үлдэв гэдгийг олж мэдэх, харилцан суралцах санаачлага байв.
“Хамаг Монгол-2” төсөл эхлүүлж байгаатай холбоотойгоор олон нийтэд түгээсэн нэвтрүүлэгтээ Самандын Жавхлан Монгол Улсын хүн ам зүй, удмын сангийн бодлогыг “Яс цусны тусгаар тогтнол” гэдэг үгээр илэрхийлж, монголчуудын ахуйн тусгаар тогтнолын асуудлыг хөндсөн нь цагаа олсон, нэн чухал асуудал юм. Дэлхийн хөгжлөөс хоцрохгүй гэвэл монголчууд эхлээд толгойгоороо, өөрөөр хэлбэл оюун санаагаараа нэгдэхийн чухлыг бас уриалав. Бусад орны бүрэлдэхүүнд аж төрж байгаа үсэрсэн цусны дусал, тасарсан махны хэсэг - олон монголчууд маань өнөөгийн Монгол Улсын тусгаар тогтнол, монголчуудын эрх чөлөөт амьдралын төлөө хувь тавилангийн золиос болсныг тодолж, хэл, соёл, өв уламжлалаа өвлөн хадгалж, монгол соёлыг бүрэн бүтэн байлгахад хувь нэмэр оруулж байгаад, хамгийн гол нь өнөөгийн Монгол Улсынхаа монголчуудад боломж олгосонд нь тэдэнд талархал илэрхийлсэнд хариу талархмаар санагдав.
Энэ бүхнийг сонсож суухдаа Самандын Жавхлан гэдэг энэ эр ер нь хэн бэ, юу хийсэн хүн бэ гэдгийг өөрийн мэдэх хэмжээнд эргэцүүлж үзлээ. Ойрад монголчуудад сүрхий хүчтэй ажиглагддаг явцуу үзэл байхгүй, монголчуудын нэгдмэл байдал, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын төлөө, хэл соёл, өв уламжлалаа хадгалахын төлөө тууштай, хүчтэй дуугарч, үг үйлдэл бүрээрээ эх оронч хүн гэдгээ нотлон харуулсаар ирсэн байх юм.
Ая дуугаараа монгол сэрэхүйг хөглөгч байх хувь тавилан түүний оноогдсон заяа гэлтэй. Хамаг Монголын төлөө хамаг амьдралаа зориулах оноолттой учраас л “Хамаг Монгол” төслийг эхлүүлж дээ гэх уянгын халилтай бодол ч сэтгэлд хургана.
“Хамаг Монгол-1” төсөл дэлхий даяар тарсан монгол соёлоо хил хязгааргүй сурталчлахын зэрэгцээ Эх орондоо, монгол голомтондоо хураах, монгол өв соёлоо хамгаалах төсөл байсан гэж би хардаг. Хоёр дахь төсөл нь түүнээс илүү өргөн хүрээг хамрах нь. Тэлж байна гэсэн үг. Үүндээ эрдэмтэн судлаачдыг татан оруулбал ач холбогдол, үр өгөөж нь бүр нэмэгдэнэ байх. Ийнхүү монгол гэсэн өв соёл бүхнээ дотогш хурааж, үндэсний соёлоо бататгах нь нь маш чухал. Дотогш хураагдан нягтарсан хүч гадагш тэлэхдээ хурдтай байдаг. Өөрөөр хэлбэл монгол соёлоо эхлээд дотооддоо, дараа нь дэлхийд түгээн сурталчлах ажлыг зохион байгуулахад Самандын Жавхлан , түүний “Хамаг Монгол” төсөл онцгой хувь нэмэр оруулж байна гэсэн үг.
Урианхан Б.ГАЛААРИД
Сэтгэгдэл(45)
Hudalch hudlaa gar. Yamar yumnii eh oronch.
Ene hogiin tomornii araas hootsolddgoo hezee bolih ve MGL chduud.
bolyj uz
Согтуу толгой монголын соёлыг хамгаалж харагдаач.
сонгогчдоосоо урваад,баасанхүү энэ хоёр элбэгдоржийн бөгсийг долоогоод,увсын ард түмний жигшил,зэвүүцлийг зэрэг хүргэсэн,нутагтаа багтаагүй урвагчид юун чингэсийн одон бага солиор балайрид минь
Ааш зан муутай Увсыхнаас хол бвал болж бгаа нь тэр
ёстой юу ч мэддэггүй, хоосон толгой доо, бүр юу ч мэдэхгүй шүү. яаж УИХ-д бсын?
Үнэхээр С.Жавхлан бүхэл бүтэн яамны хийгээгүй ажлыг ганцаараа хийсэн хүн шүү. Жирийн иргэн миний хувьд Жавхланг эх оронч хүн гэж ойлгодог, хүндэтгэдэг.
балай шахуу юм
-ОРОН СУУЦНЫ ДЭМЖЛЭГ АВСАН Ч.ХУРЦЫН ОХИН 1,3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ- Ч.Хурц нь орон сууцны батламж, түлхүүрийн хамт гардаж авах үеэр төрсөн охин Х.Оюунцэцэгийн хамт ирсэн байсан юм. Тиймээс түүний охины талаарх мэдээллийг сонирхож үзлээ. Тэрбээр Монголын газрын тос боловсруулах үйлдвэрт Эрх зүй захиргааны албаны даргын албыг хашиж байсан нэгэн аж. Энэ ч утгаараа Х.Оюунцэцэг нь хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг байжээ. Тус мэдээллээс үзэхэд Ч.Хурцын охин нь өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг "МонЛекс" ХХК, ашигт малтмал, хайгуулын "РичМөнх" ХХК, "Эрдэнэс Таван толгой" ХК, Гурил будаа, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны "Мирас Импекс" ХХК-ийг гаднын хөрөнгө оруулагч болон Хурцын Очбилэг, Хурцын Эрдэмбилэгт нарын хамт хувьцаа эзэмшдэг гэжээ.
Галааридыг овоо зов бодол санаатай хун гэж бодожбайсан чинь юу вэ хо. Жавхлан, Багабанди, Очирбат нар авахаар наад одонгийн чинь унэ цэнэ буураад байгаа юм биш уу
Маш сайхан дүгнэн илэрхийлсэн танд талархаж байгаагаа илэрхийлье.
Жавхлан шиг дуулах дуундаа хүртэл эх оронч үзлийг шингээж түмэн олны зүрх сэтгэлд нь хүртэл дуулж мэдрүүлсэн хүн ховор бараг байхгүй дээ.
ЧИНГЭСИЙН ОДОН ГЭЖ НОХОЙН ХҮЗҮҮНИЙ ГИНЖ ШИГ ЮМАА БОЛИОО. ЕРӨӨСӨӨ ЭНЭ ОДОН МЕДАЛ, АЛДАР ЦОЛ ГЭДЭГ ӨВЧИН МОНГЛЫГ ГУТААЖ БАЙНА. БҮР ЗНЭЛГЭЭТЭЙ БОЛЖЭЭ. ГАВЪЯАТЫН ТЭМДЭГ 50 САЯ, АРДЫНХ НЬ 70 САЯ ГЭЖ БИЧСЭН БАЙНА. ҮҮНИЙГ НЬ ЭР ШАГНАЛЫН АЛБАНЫХАН ЗОХИОН БАЙГУУЛДАН, ХУВААЛЦДАГ НЬ МАНАЙ ДЭЭД УДИРДАХ ХҮН БОЛСОН БАЙНА ДАА. АРДЫН, ГАВЪЯАТЫН, 100 МЯНГАН ХҮНД НОГДОХ ХӨДӨЛМӨРИЙН БААТАРЫН ТООГООР ДЭЛХИЙД 1-Д ЖАГСАХ БИЗЭЭ. БҮР СҮҮЛДЭЭ НӨГӨӨ АЛДАРТНУУД НЬ ХУЛАЙЧ ДЭЭРЭМЧИД, МӨНГӨ ИДНГЧИД БАЙДАГ БОЛСОН НЬ ГУТАМШИГ. НӨГӨӨ ТАЛААР АРД ОЛНОО ИНГЭЖ ГАВЪЯАТАЙ ГАВЪЯАГҮЙГЭЭР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛ НЬ МАШ УТГАГҮЙ, ҮНДСЭН ХУУЛЬД Ч ХАРШ.
Энэ цаг үедээ Хамаг Монголчуудын бахархал болж танигдсан хийсэн сайн үйлтэй залуу шүү.Улам их амжилт хүсье.
Хамаг Монгол 2 төсөлд нь амжилт хүсье.Чи л чадна.
ЖАВХЛАН ШИГ ХАМАГ Монголын төлөө хийсэн юмтай хэлэх үгтэй байж юм хуцаж байгаач гарууд аа.
Hamag mongol tosol mongol ugsaatan bugdiig omogshuulsan saihan tosol bsan . Jawhlan ih zuil hiisen Magtahaas yah be Chingisiin odongoor shagnagdah erhtei hun
Дэмий байх оо
Шал тэнэг үг яриа нь. Сайхан дуулаад явж бай
Эхнэр охидоо дарангуйлагч хоосон толгойтой пооп. Сайхан хүүхэнд ганц хүү хийчихэж чадахгүй дүүрцэн дуучинцар хүүрт чингсийн одон өгий гэнэ үү. Энэ чинь зүүдүүүү
юу солиороод байгаан
С.Жавхлан маш зөв хүн, би түүнийг дэмждэг ба ийм хүн яг одоо байгаад нь үнэхээр их баярладаг!
Шал донгио юмаа, юу шагнал одон медаль бэ, одоо энэ нэр хүндгүй хуучинсаг шагналуудаа устгаач ээ, ер хүн сайн юм хийж бүтээж байбал үзэгч ард түмэн хйисэн бүтээсэнээр нь үнэлдэг юмаа, баахан шагнал, медаль авахийн төлөө улайрсан гаж донтонгууд болчихсон юмаа
ХОЛ ОЧИЖ ХУЦ
chingisiin odon ch arai ygyi biz ee!!!!er ni eh oronch gebel helj bolnoo!sagnal yeamsyylal chini hyssen byhend oldoggyigeer ynetei yum syy dee!!!
Жавхланд Чингисийн одон өгсөн дор бол Даян дээрхийн удган Юмжирдулам (саяхан их хаантай биечлэн уулзаад музейд нь амьдрахаар болсон), зургаа дахь мэдэрхүйтэй зураач Өүлэн үжин, Хатан эжий Сарангэрэл, Чингисийн дүрст мөнгөөр түрийвч дүүргэгч Сарандаваа аниа гээд сайн сайхан эмэгтэйчүүдийн төлөөлөлд нэг удаадаа өгсөн нь дээр байхоо. Заавал эр хүйснийхэнд өгөх ёстой юм бол ирээдүйн ерөнхийлэгч Баасанжаргалдаа аль эсвэл өгвөл яг таарна.
Balairiid hehe
Сарказм мандутгай ! Зов! Чи бас Пануужин ажиаг Улны Сарангэрэл нарыг мартсан бн
Alban tushaal ner hynded ih durtai hyn yum Duuchini huvid sain duuchin
Tiim shuu! Ene hun awah uchirtai. Gawyatai negen! Hamag mongol tusul heregjuulj hiisnii tuluu uguhgui bol uur hen d uguh we dee odoo! Duunuud n bas ih saihan olon duunuud bii! Mongol ulsaa gesen setgel zurh tei! Sain ch duuchin shuudee!
Энэ Галаарид сүүлийн үед хөлсний бичээч болж "захиалгат сэтгүүл зүй" хэмээх бусармаг юмаар оролддог болоо юу? Наад Жавхлан чинь монголд тусгаар тогтнол байхгүй гээд Юу сулиараад байваа.
5 jiliin setgeliin huurul, 2 jil mongo bosgood heden sar zutgeed boloo tee? Tegeed chingisiin odon ain? Yum bolgoniig SUISdahaa bolichih tegehu
Бие биенээ магтаад шагналын дон туссан мангарууд
Er n bnshdee hen ch gesen Javka shig gonginood udiig hurj chadah l bhguyu naad balaigaa ta nar UIHd hurtel devshuulee bizdee Yamar ard tumen bn tiim duuchin bn bur ulsturch ch baina gj saihan ugee munhagchuudaa!!!
Тиймээ уран бүтээлээ дашнаж хийгээд ард түмнийхээ оюуныг усалж , зүрх сэтгэлийн амар амгалан , баясал уэнгэл , эх орноо гэсэн бахархал төрүүлж явах нь туйлаас дэмжүүлштэй , харин бохир улс төр лүү хальтирч сэтгэл оюунаа булингартуулах хэрэггүй
Монголыг улс төрийн аргаар биш, урлаг соёлын аргаар сэнхрүүлэх нь Жавхлангийн хийж чадах ажил мөөн. Амжилт хүсье.
ichij uhmer gar shu de jinhene hud gar da humusin tarhig ugasan
С.Жавхлангийн олон жилийн хөдөлмөр зүтгэл авъяас чадварын үр дүнд дэлхий даяархи Монголчууд сэтгэл оюун санаа соёлоороо нэгдэн нийлж амар амгалан хөгжилд хүрнэ . Мудаг сэтгүүлч Галааридад баярлалаа
-ОРОН СУУЦНЫ ДЭМЖЛЭГ АВСАН Ч.ХУРЦЫН ОХИН 1,3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ- Ч.Хурц нь орон сууцны батламж, түлхүүрийн хамт гардаж авах үеэр төрсөн охин Х.Оюунцэцэгийн хамт ирсэн байсан юм. Тиймээс түүний охины талаарх мэдээллийг сонирхож үзлээ. Тэрбээр Монголын газрын тос боловсруулах үйлдвэрт Эрх зүй захиргааны албаны даргын албыг хашиж байсан нэгэн аж. Энэ ч утгаараа Х.Оюунцэцэг нь хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг байжээ. Тус мэдээллээс үзэхэд Ч.Хурцын охин нь өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг "МонЛекс" ХХК, ашигт малтмал, хайгуулын "РичМөнх" ХХК, "Эрдэнэс Таван толгой" ХК, Гурил будаа, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны "Мирас Импекс" ХХК-ийг гаднын хөрөнгө оруулагч болон Хурцын Очбилэг, Хурцын Эрдэмбилэгт нарын хамт хувьцаа эзэмшдэг гэжээ.
"Чингэс хаан"-ны одонг нэг хэсэг улс төрчдийн одон мэт Очирбат, Багабандь, Гончигдорж нарт олгосон нь дэмий болжээ. Мөн тэр Түвшинбаярт олгодог нь бас буруу юм. Мөн өөр яиарч билээ байгууллагад олгодог маш буруу шүү! Жавхланд бол болно шүү!
Балайрид захилгаар бичдэг болоод байна даа
Одоо дахиад даахгүй нохой булуу хураана гэдэг шиг улс төр луу бүү зүтгээрэйдээ.
Маш зөвөө, мэдээж шагнал өгөх болоогүй ч монгол үндэстний хувьд зөв санаачлага.
С.Жавх.сайн дуучин гэдэг үнэн шүү Гэхдээ ерөнхий мэдлэгийн түвшин даанч хомс юм билээ Очир гэдэг үгийг тайлбарласан бичлэг нь нэг хүнд байхыг үзээд ингэж хэллээ С.Жавх .өөрөө ч мэдэж л буй байх даа