Монголынх гэхээр л үгүйсгэн заавал хятад болгох гэдэг хийрхлийг яалтай билээ. Төгс буянт, Шар зурхай, монгол тооллын аль аль нь монголчуудынх мөн гэсэн бичвэр дор Purevdorj Yura гэдэг хүн “Маш их алдаж төөрч байна даа, монгол тоолол гэж хаана ч байхгүй ээ, Хүннүгийн үеэс эхлээд Чингис хаан, Хубилай хаан нарын үед ч монголчууд эртний хятадын Хан улсын Уди хаан нтө 104 оны хаврын эхэн сард оны тооллоо Тайчугийн гэж өөрчилж, жилийн эх болгосон тэр л он тооллоор явсаар байгаад 20-р зуунтай золгосон байгаа. Н.Нагаанбуу агсны бичдэг шиг тийм монгол он тоолол нтр хаа ч байхгүй гэдгийг одоо ойлгох цаг нь болсон баймаар. Түүний бичсэн тэр чигтээ алдаатай гэдгийг би номынх нь хуудас бүрээр жишээ баримтаар няцаачихаж чадна” гэжээ. Монголчууд бүр Хүннүгийн үеэс эхлээд хятад тоолол мөрдсөн гэх нь л дээ.
Монгол тоолол гэж байсан гэдгийг ганц Н.Нагаанбуу гуай хэлээгүйг би бичвэртээ хангалттай тайлбарласан юмсан. Дахиад хэдэн үг нэмж хэлэхгүй бол би худалч болох нь. Баахан хятад сурвалжаар нотлох гэх байх л даа. Би бас хэр чадлаараа эртний хятад сурвалжуудыг уншсаан уншсан. Бодитой чухал сурвалжууд бий. Гэхдээ зарим сурвалжид болгоомжтой хандах ёстой.
Монголчуудын соёлыг эсвэл өөртөө хамаатуулж, эсвэл огт байхгүй мэтээр бичдэг, бодит үнэнийг гуйвуулдаг нь тэдний түүх бичлэгт эртнээс нааш байсаар ирснийг монголчууд ч биш, дэлхийн эрдэмтэд анзаарч, сануулсан байдаг. Жишээ нь, Их хаан амьд сэрүүн байсан 1221 онд Монголд ирээд буцсан хятадын элч Meng Hung монголчууд ногоо хэд ургаснаар насаа тоолдог, хаврыг намраас ч ялгаж мэдэхгүй гэж дорд үзсэн л байдаг. Монголын нууц товчооны сүүлийн өгүүлбэрт “Хулгана жил гуран сард их хуралдай хурж” гээд монгол тооллоор сарын нэрээ биччихсэн монголчууд хавар, намраа ялгахгүй л байв гэж. Амныхаа зоргоор бурагсад аль ч цаг үед байх юм даа. Мин улсын Hung Wu хааны зарлигаар 1382 онд Ма Ша, И хэ, Хо Юаньзи нар бичиж, 1389 онд барласан нанхиад-монгол хэлний Hua-Yi Yi-Yu толь бичигт монгол тооллын сарны нэрийг Хувь, Хужир, Өөлжин, Хөхүй, Улар, Ужир, Гуран, Буга, Хуц, Хөлөвтөр, Идлэг, Хөхлөр гэж бичээд илүү сарыг “Нуумал сар” гэсэн байна. Манжийн үед Лу Зю-юн зохиосон толь бичигт дундад зууны монгол тооллын сарын нэрийг “”Татарын төрийн бичиг” (T ՚a-ta kuo-sho) гэсэн гарчгийн дор оруулсан. 1907-1909 оны хооронд П.К.Козловын судалгааны анги Хар хотоос олсон гар бичмэлүүд дотор Хувь, Хужир, Хөхлөр гэсэн монгол тооллын сарын нэр бүхий мэргэ төлгийн судар олдсон, Турфаны монгол бичгийн дурсгал дотор монгол тооллын сарын нэрийн жагсаалт байсныг 1959 онд эрдэмтэн Э.Хэниш Германд хэвлүүлсэн. Эрдэмтэн Поппе араб эх сурвалжаас олсон монгол тоолын сарны нэрсийг илгээснийг В.Котвич “Монголчуудын цаг тоолол” номондоо ашигласан. 1492 оноос өмнө зохиогдсон байх магадтай Мукадидимат ал –Адабын толинд gujir sara, gubi sara, ara sara зэрэг монгол тооллын нэрс бий. Германы эрдэмтэн Иоганн Готлиб Георги 1799 онд Байгал далайн орчмын буриад монголчуудын дунд судалгаа хийсэн тэмдэглэлдээ “Тэдний шинэ жил намар эхэлдэг ба энэ үеийг тэд цагаан сар гэж нэрлэдэг” гэж бичсэн. Жан Чюлу-гийн дээдсийн гавьяаг тэмдэглэсэн хөшөөний бичигт “Заяат хаан их ор сууваас хөхлөр сарын хорин зургаанаа” гэж; “Чакраварди алтан хааны тууж”-д “хөхлөр сарын гучнаа үхэр өдөрт...” гэж; Лувсанданзаны “Алтан товч”-д “...[Өлзийт хаан] дөчиндөрвөн насандаа хонин жилээ хувь сарын найман шинэд, дайдуд тэнгэр болов”, “могой жилд Хутагт хаан баруун этгээд алдар төгсөж ирж, хувь сарын арван еснөө гучин насандаа их буу тамга Алтөмөр чинсанг алуулж...”, “Монголын арваннэгэн сарын хорин зургаанаа” гэх зэргээр; “Хаадын үндсэн хураангуй Алтан товч”-д “морин жилээ, хувь сарын хорин хоёроо наян нэгэн насандаа Дайду-д тэнгэр болов” гэж; Жамбын “Асрагч нэртийн түүх”-нээ “Монголын арваннэгэн сарын хорин зургаанд Брайбүнгээс нааш өөд болбой...” гэх мэтээр уламжлалт монгол тооллын оноосон нэр, эсвэл тоон дугаараар сарыг тэмдэглэсэн байдаг.
Энэ мэтээр түүгээд байвал барагдахгүй олон баримт бий. Гол нь "Монголын төддүгээр сарын төдөн" гэх зэргээр тэнэг хүн ч ойлгохоор тодруулж өгснийг анзаарч байна уу?
Монголчуудын энэхүү уламжлалт тооллын талаар В.Котвич, Дорж Банзаров, П.Батаров, Г.Н. Потанин, А.Мостэрт, Т.Кобаяши, Л.Лигети, Э.Хэниш, Г.Франке, Н.Н.Поппе, Н.Л.Жуковская, Ренжин Хара Даван, Н.Нагаанбуу, Ж.Цолоо, Д.Цэрэнсодном, П.Рачневский, Ч.Боуден, И.Рахевильц, Г.Мэнэс гээд гадаад дотоодын олон эрдэмтэн бүтээл туурвилдаа дурдаж, зарим нь дагнасан судалгаа хийсэн байдаг. Монгол тоолол гэж байсныг үгүйсгэе гэвэл энэ олон эрдэмтдийн судалгаа, энэ олон түүхэн сурвалжууд дахь мэдээллийг үгүйсгэх хэрэг гарна.
Монголчууд намар цагаалж байсан үед жилийн эх буюу Хувь сар нь европын сентябрь сартай тохирдог, нэгдүгээр сар гэж тоологддог байсныг нотлох баримт хангалттай олон бий. Ер нь их энгийн тоолол шүү дээ. Дөрвөн улирлын эхийг өдөр шөнийн тэнцлээр авдаг учраас Өвөл гэхэд европ тооллын XII сарын 22-нд, хавар нь европын III сарын 22-нд, зун нь европын VI сарын 22, намар нь IX сарын 22-нд эхэлнэ. Сар бүр 30 хоногтой. Тунаж буй 5 хоног, өндөр жилийн 6 хоногийг Илүү сар, Арвангуравдугаар сар, Нуумал сар, Битүү сар гэж нэрлэнэ. Битүүн гэдгийг уг шаг нь энэхүү Битүү сар юм. Манайхаас гадна Өвөрмонгол, Халимаг, Буриад монголчууд эртний энэхүү монгол тооллыг бусад тоололтой зэрэгцүүлэн хэрэглэж, жилийн эх нь намраас өвөл, хаварт шилжих зэргээр өөрчлөгдөж, бага багаар орхигдсоор XX зуунтай золгосон байдаг. Социализмын үед ч манайхан энэхүү улирлын мөчлөгтэй монгол тооллоор нүүдэлчин ахуйгаа баримжаалж байсныг “Хаврын тэргүүн сард ичигсэд хөдөлнө, өдөр шөнө тэнцэнэ, харз ус гарна” гэж 1987 онд хэвлэгдсэн “Угсаатны зүй” номонд өгүүлснээс харж болно.
В.Котвич, Г.Н.Потанин нар энэхүү тооллын системийг монголчуудын ардын он тоолол, бөө мөргөлийн зурхай гэдгийг аль эрт биччихсэн болохоор социализмын үед монголчуудын тухайд хаалттай сэдвийн нэг байв. Үзэл суртлын цензур арилсан 1990-ээд оноос хойш ч хэсэгтээ энэ сэдэв анхаарал татсангүй. Харин судлаач Н.Нагаанбуугийн “Монголын он цаг тоолол” нэртэй бүтээл 2005 онд хэвлэгдсэнээс хойш жаахан мэдээлэлтэй болсон байх.
Миний хувьд эртний монгол тооллыг сэргээж хэрэглэе, намар шинэлье, бусад нь худал, энэ л үнэн гэж мугуйдлах сонирхол огт алга. Энэ бол эрүүл бус хандлага. Харин өнөөдөр яригдаад байгаа он тооллын системүүд бүгд түүхэн тодорхой цаг үед монголчуудын оюун ухаан, оролцоотойгоор бүтээгдсэн, боловсронгуй болж сайжирсан юм шүү, хүн төрөлхтний оюуны санд оруулсан хувь нэмэр юм шүү гэж бахархаж чаддаг болоосой гэж л хүснэ. Байлдан дагууллын түүхээрээ бахархаад байдаг атлаа хүн төрөлхтөний оюуны соёл, бусад салбарт оруулсан хувь нэмрээ хөсөр орхиж, бүр харилхан гадуурхаж, бусдын идэш болгох бол бас л “мундаг ухаан” шүү. Япон, Солонгосыг дайлаар мордсон тухай ярихаар Хубилай монгол хаан болчихдог, газар газрын одон орончдыг цуглуулж, одон орон судлалын тухайн үеийн хамгийн шилдэг төв байгуулж, он тооллын системийг сайжруулж мөрдүүлэхээрээ монгол биш болчихдог нь бас л сонин сэтгэлгээ. Монгол ухаан гэж байхгүй, монгол тоолол гэж байхгүй, одоогийн монголчууд жинхэнэ монголчууд биш, монголчууд юу ч сэтгэдэггүй, бүтээдэггүй гээд л өөрсдийгөө доош хийгээд суух уу, яах вэ?
Монголчууд хавар намраа ч нэг муу юм ялгаж чадаад байгаа. Харин өөрийнхөө юмыг л таних, үнэлэхдээ маруухан болцгоож дээ.
Урианхан Б.ГАЛААРИД
Сэтгэгдэл(40)
хадгалагдаж чадсан хамгийн эртний бичгэн тэмдэглэл хятадад. тэрнээс өмнө мэдлэгийн хуримтлал бол нэн эртний гурван асторогийн системийн өв эхээс гэхээр өрнийн 12 орд, дорнын 12 жил. ургацын, бурхад холбогдоод. 12 барилдлага.
астрологийн
МОНГОЛ ХЯТАДААС Л ӨӨР ӨДӨР ЦАГААН САРАА ТЭМДЭГЛЭЖ БАЙХ НЬ Л ӨВӨГ ДЭЭДЭСД МААНЬ ЧУХАЛ БАЙСАН ТЭР НЬ Ч ЗӨВ ЦААШИДАА Ч ТИЙМ БАЙХ ХЭРЭГТЭЙ
азийн бусад календараас ялгаатай онцлогтой. монгол календарын систем нэн эртнээс нааш урт хөгжлийг туулж энэ хүрч ирсэн. аж амьдралтай холбоотойгоор жил бүрийн, улирал, сарын нүүдэлчин малчны календар. сарын нэршил нь эртний хүний байгал ажиглалт, орон нутаг, ан амьтан тусгасан. жил, дөрвөн улирал, 12 сар, өдөртэй. нэн эртний энэ календар нь үндсэн хоёр хэсэгтэй гэж үзэж онцолсон байнаа. хавар-зун, намар-өвөл гэсэн үндсэн хоёр хэсэг, намрын тайлга тахилга, хожим хаврын тайлга тахилга. монгол календарыг хятад манж монгол араб эх сурвалжтай харьцуулсан судалгааны үндсэн дээр нэн эртнийх гэдгийг судлаачид онцолдог юм байнлээ. намрын тэнцэл. өвлийн туйлаас хойш жилийг тоолох, өвлийн туйлын хоёр дахь сар шинэ, хаврын тэнцэлийн өмнөх сар шинээр тоолох.
гэж тоолох байдаг бол. хаврын тэнцэлийн өмнөх сар шинээр жилийн эхийг тоолж эхлэх юм
гэж тоолох байдаг бол. хаврын тэнцэлийн өмнөх сар шинээр жилийн эхийг тоолж эхлэх юм
яг нарийн яривал бүүр эртний хямрал дайн байлдааны үед бурхан багшийн их өвийг улс гүрнүүд булаалдаад байхаар нь хэд хэдэн улсад хувааж өгч хямралыг зогсоосон гэнэ. таамаглалаар бол хятадад зурхай фэншүй, зүү төөнүүр, цайг өгсөн.
өөр зөндөө их юм байгаа шүү дээ
Монгол тооллоо ч орхилгүй, зууны тооллоо ч баримтлаад явах нь зөв биз дээ! Дэлхий нийт зууны тооллоо баримталж байгаа! Манайх Монгол тооллоо хэрэглэх зүйл дээрээ хэрэглээд, дэлхий нийтээр баримталж буй тооллоо баримтлаад явахад буруудахгүй байх л даа!
харин өнөөдөр яригдаад байгаа он тооллын системүүд бүгд түүхэн тодорхой цаг үед монголчуудын оюун ухаан, оролцоотойгоор бүтээгдсэн, боловсронгуй болж сайжирсан юм шүү, хүн төрөлхтний оюуны санд оруулсан хувь нэмэр юм шүү гэж бахархаж чаддаг болоосой гэж л хүснэ.
бүх хэл бичгүүд. талархаж мэдэхгүй л байна даа.
Өвөр монголчууд их өрөөсгөл ойлголттой жил бүр л хятад зурхай зөв гээд л энд тэнд бичиж бусдыг хагралдуулна. тэд нарт сайн ойлгуулсан нь дээр санагддаг юм.тэд өөрсдөө яаалтачгүй хятадын хаврын баяраар цагаан сар хийхээс өөр аргагүй учираас хятад зурхай зөв гээд хаа сайгүй бичдэгээ болих хэрэгтэй юм!!!
Хятад Өвөрмонгол 2 чинь цаг уурын хувьд бараг л нэг бүс шүү дээ. Тэгэхлээр ижил байх нь зөв хө. Харин манай улс бол өөр бүс шүү дээ.
цин ши хааны үед нэг сараар ухраасан гэнэ үү. үхэр сар жилийн эх. terracotta үхэр?
Хагаралдуулах бодлого нь гаднаас шидсэн чулуу байхаа
ном муутай блам уу, сурвалжилсан нь уу.
Цагаан сар тэмдэглэх гэдэг бол өнөө цагт онц чухал сэдэв биш!! Япончууд хятадын тооллоор хавар шинэ жил тэмдэглэдэг уламжлалаасаа татгалзаад эдүгээ европ тооллоор 1 сарын 1-нд шинэ жил тэмдэглэдэг болоод удаж байна!! Тэд баяр тэмдэглэхээс ажил хөдөлмөр, хөгжил чухал гэж үздэг улс!
орос бүр аймар олон шинэ жилтэй. олон календарны олон шинэ жил тэмдэглэдэг. бэлгэдэл нь тооллын зөрүүнүүдээс болоод арилсан
октябрийн хувьсгалын баяраа хичнээн ч жил ноябрт тэмдэглэв. хөлдөөж алах гээд. кк.
Хамгийн гол нь тухайн улсуудын оршиж байгаа уртрагаар нь тооцохоор монгол цагаан сар нэг сар орчимоор зөрдөг нь маш зөв юм.
ккк. токсон тогуз. ууцны мах галаар шарж ид. үхрийн өвчүү бас галаар шарж ид.
Өргөрөгөөр нь
Би энэ зурхай, цаг тооллын асуудлыг сайн мэдэхгүй. Гэхдээ, Монголоос бусад азид нэг цаг хугацаанд, Монгол ганцаараа өөр үед цагаан сараа хийхээр огторгуйд байдаг сарнаас гадна Монголд зориулсан 2 дахь саран байдаг болчихсон юм болов уу гэж бодоод байгаа юм. Тэнгэрт 2 сар байна гэсэн үг үү?
Харин тиймээ!
Энэ галаар идэж, усаар уумар чинь харин овоо эх сурвалжуудаас иш татсан бололтой юм. Мэдлэгт дусал нэмэр.
Шарын шашныхан монголыголон зуун жил үгүүсгэж монголчууд ухаарах чадва ргүй ухаарсан нэгнээ унагааж устгаж амьдрах юм
манай lunar календар хятад болоод азийн календараас илүүтэй хамгийн arhaic хуучин анхдагчаа баримталсан нь
одоогийн энэ яриад байгаа зөрж л байвал хамаа алга ч гэх шиг. салж байвал боллоо мэт нь дэмийрэл.
Эхлээд Ар Монголчууд бид дэлхийн бүс бүслүүрийн хаана оршиж байгаа бодох ёстой. Од эрхэс нар сарнаас хамаарч улс бүрт өдөр цаг өөр өөр байдаг. Ж нь манай улс дотроо л гэхэд 2 цагийн зөрөөтэй. Шар зурхай гэдэг бол монгол түмний нийслэл Хятадын датун байхад зурагдсан гэдэг. Төгс Буянтын зурхайг ХАН уулын ар Хатан Туулын хөвөөнөө сар нарын ургалт шингэлтээр бусад зурхайтай дүйцүүлэн зурагдсан гэдэг. Азийн өндөрлөг цээжинд орших манай Улсын мөрдөж буйТөгс Буянтын зурхай экобатороос ургаш орших хятад Солонгосоос зөрөөтэй байхаас өөр аргагүй. ӨМӨЗО Хятадынхаа хууль ёсыг дагахаас өөр зам байхгүй.
Азид ганц Хятад бдаг юм биш. Олон орон бий. Би нэг их судалгаа хийдэгч хүн биш. Гэхдээ өвөг дээдэсийнхээ үгийг сонсдог. Төгс буянт гээд бгаа бидний тоолол буруу гэдэгийг Дээдэс онгод маань хэлж өгсөн. Биднийг сараа хараад тоололоо хийж чадахгүй бна гэсэн. Манж яагаад мөхсөн гэвэл мөн өөрсдөө цаг тооны бичиг зохиож хэргэлсэн. Бусад орнуудаас өөр тооллоор явсан гэсэн. Тийм учир манж мөхсөн. Одоо бид яг Манж шиг өөрсдөө өөр тоолол зохиож гажих боллоо. Цаг тоололыг хэн дуртай нь зохиогоод гаргаад бдаг юм биш. Зарим өдөр нь алга болчихдог, зарим өдөр нь 2 болоод гараад ирдэг тоолол гэж ч юү бх вэ. Хүн гүрний үеээс л нар сарандаа мөргөж явахдаа нар сараараа зөв тоолж чаддаг ард түмэн бсан. Бидний түүхийг бүгдийг нь устагаж өөрсдийн зохиосон түүхийг бидэнд тулгаж өгдөг. Дайснуудынхаа зохиож өгсөн түүхээр өвөг дээдэсийнхээ алдар гавьяаг дарлаа гэж ихэд хилэгнэдэг юм даа. Сар Монголын газар нутагийг ялгаж өөр тусдаггүй байлтай. Монгол улс чинь дэлхий дотороо багтдаг биз дээ.
чи түшанка юмуу? жүж худлаа бөөнцөрүүд нийтлэл коммент уншаад дүгнэлт хийж нтр. онго ороход буулгагч нь ухаан алдчихсан байдаг. юугаа ч санадаггүй.
Тэгээд жил болгон л тэр Төгс буянтийн зурхайгаар чинь явж. Төрийн үйлч бай түмний үйлч бай энэ зурхайгаар чинь сар өдөр цагаа товлож явлаа өөдөлсөн юм хаана бна. Улам л дордож бгаа биз дээ.
Баярлалаа.
Түүхээ үнэн зөвөөр нь үлдээмээр байна. Түүхийн хичээлийг орхигдуулснаас монголоо муучлах хүн ихсэж байна. Харамсмаар
Тэр Пүрэвдорж Юра гэдэг нөхөр хятад угшилтай хүмүүсийн нэг байх, дандаа монгол гэсэн бүрийг үгүйсгэж байдаг, Молорэрдэнэ шиг далий амьтан байгаа юм, тийм юмнуудыг блоклох хэрэгтэй
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Их мэргэдын Үг,бүтээлийг харьцуулаж уншиж, чадахаа байсан, Одоогийн иргэдэд сэтгэн бодох чадварггүй, ГАЙХЦҮҮ БИ ГЭСЭН БОДОЛТОЙ.....ИЛЖИГНИЙ ЧИХЭНД АЛТ, УС ХИЙСЭН Ч АДИЛХАН ГЭДЭГ НИЙГЭМД ЯАЖ АМЬД ЯВАА БОЛ ДОО. ХЭЦҮҮ ДЭЭ ХЭЦҮҮ ШҮҮ ??? !!!.
.Ламын гэгээний зурхай юу нь буруудаад байгаа. юм бэ ? Монголчуудын ахуй амьрал ,орон нутгийн цаг улирал ,монгол хүний биё галиг таван мах бодь ,тохирууллаж .бүтээсэн тухай үед нарийн Ш.У. байсан юм бишүү.
гэж тоолох байдаг бол. хаврын тэнцэлийн өмнөх сар шинээр жилийн эхийг тоолж эхлэх юм
Тэнөг Монголчууд зөв цагаалж байгаа бол хөгжил гэж мундаг, улс төр засагаазөв удирдсан сайхан байх байлаа. Мунхаг Монгьлчуудаа гэж... хэзээ сэхээрнээ.