Ёс зүй гэдэг нь хүний тѳлѳвшил болоод зан суртахууны хэм хэмжээ мѳн. Зүгээр л юуг сайн үйл, сайхан сэтгэл гэдэг, ямар муу зуршилуудаас хол байх нь айж ичихгүйгээр сэтгэл амар амгалан байхын баталгаа гэдэг энгийн ойлголт юм шүү дээ. Эгэл жирийн хүмүүсийн ёс зүйн хэм хэмжээ нь хов живын түвшинд яригддаг бол, олны танил хүмүүс болон олон нийтээс сонгогдон тэдний ѳмнѳѳѳс шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүмүүсийн ёс зүйн хэм хэмжээ нь ѳргѳн хүрээнд буюу олон нийтийн түвшинд яригддагаараа ялгаатай. Хэрвээ ѳѳрийгѳѳ бусдаас илүү хэмээн үнэлэн, тэднээс дээд түвшинд байх ёстой хэмээн ойлгож байгаа бол олон нийтэд байнга үлгэрлэн, ёс зүйн хувьд тэднээс илүү сайн байх шаардлагатай гэсэн үг. Үлгэрлэвэл:
-Гадаадад томилолтоор явахын ѳмнѳ хүмүүстай архидан согтуурч, онгоцонд ороод үйлчлэгч бүсгүйн ѳгзгѳнд ичгүүр сонжуургүйгээр хүрч болохгүй
-Oлон нийтийн газарт согтууран сагсуурч, албан ёсны шаардлага тавьсан ажилтны ѳмнѳѳс салаавч гаргаж, сэлэм эргүүлэн дүвчигнэж болохгүй
-Хорио цээрийн дэглэмийн үед нэгнийдээ цуглангаа бүсгүйчүүд дуудан хамтдаа уун согтуурч, лифтэн дотор эрээ цээрээгүй бүдүүлэг үйлдэл гаргаж болохгүй
-Согтуугаар машин жолоодон замын хѳдѳлгѳѳнд оролцоход нь, аюулгүй байдлын зохицуулалтаар зогсоосон замын цагдаагийн ѳѳдѳѳс танхайрч, танил дарга руугаа утсаар залган сүрдүүлж болохгүй
-Олон нийтийн газар архидан согтуурч ѳѳрийн эрх мэдлээрээ бусдын ѳмнѳ гайхуулан дээрэлхэж бас агсамнаж болохгүй
-Элдэв тендэр болон бизнесийн үйл ажиллагаанд зуучлагчаар оролцон хэн нэгэнд давуу боломж олгосныхоо тѳлѳѳ авилгал авч болохгүй
-Ямар ч тохиолдолд ѳѳрийн гэр бүлээсээ гадуур харилцаа үүсгэн нууц амрагтай болж, завхайран самуурч болохгүй
-Хаана ч хэзээ ч хууль бус аргаар олсон машин бусад эд зүйлс болон хэрэглээгээрээ ил тод гайхуулан баярхаж, бусдын атаархал хорслыг тѳрүүлж болохгүй
-Хууль бус аргаар олсон мѳнгѳѳрѳѳ гадаадад хүүхдүүдээ сургаж, үл хѳдлѳх хѳрѳнгѳ худалдан авч, тэднийг ѳѳрсѳд шигээ онгиргон сагсуу бас хар тамхи хэрэглэдэг болгож болохгүй
-Мѳнхийн энэ байдлаараа байх юм шиг бодож, бусдыг дорд үзэн басамжилж, дээрэлхүү байдлаар хандаж болохгүй
-Тойрон зусардагсадынхаа үгэнд итгэж, ѳѳрийгѳѳ бусдаас ухаантай, бусдаас хѳѳрхѳн, бусдаас авъяастай гэж бодон тэнэглэж бусдын доог тохуу болж болохгүй
Монголдоо бид энэ байдалд дасч, хэвийн үзэгдэл мэт хандах болсноор ийм хүмүүсийн тэнэглэлүүдийг ѳѳгшүүлж байна. Бид наанаа шоолж байвч, “За даа ингээд тэд нэг их ѳѳрчлѳгдѳхгүй дээ” хэмээн болгоомжлонгүй бодож байдаг. Бид наанаа зэвүүрхэж байвч, ѳнгѳ мѳнгѳнд зусардаж тэдэнтэй эвлэрч байдаг. Бид наанаа “Энэ бүхнийг ѳѳрчлѳх ёстой” гэж бодовч, “Хүчгүй нь хүчтэний ѳмнѳ буруутай” гэдэг арчаагүй бодолдоо дарлуулсаар л байна.
ТЭГЭЭД ЯАХ ЮМ БЭ, гэж үү?
1. Бидний ѳмнѳѳс шийдвэр гаргах эрх мэдэлтэй улстѳрчид болон бусад хүмүүстэй ёс зүйн хариуцлага шаардаж суръя. Гэхдээ улстѳрийн тоглолт болон захиалгат байдлаас ангид шүү дээ
2. Олон нийтийн сэтгэл зүйд нѳлѳѳлж шуугиан дэгдээж байгаа үйлдлүүдэд коммент бичихдээ ѳѳрсдѳѳ ч бас ёс зүйтэй байж сурцгаая. Доромжлохгүйгээр шүүмжилж, харааж зүхэхгүйгээр сэтгэгдэлээ бичиж, хийрхэж солиорохгүйгээр хандаж байх хэрэгтэй байна.
3. Олон нийтийн ѳмнѳ үлгэр жишээ бус байсан хүмүүсийн дараа дараагийн үйлдлүүдэд ач холбогдол ѳгѳхгүйгээр тэднийг мартаж байх хэрэгтэй байна. Заримдаа тэднийг ѳрѳвдсѳн, үзэн ядсан талцаан тэдэнд ашигтай байдлыг үүсгэж байгааг бид анзаардаггүй.
Энэ бичвэрийг уншаад “Гэнэн тэнэг юм даа, ингээд юу ч ѳѳрчлѳгдѳхгүй дээ” гэж тавлан бодож байгаа зарим хүмүүсийг ойлгож байнаа. Гэхдээ “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг хэлц үг бий. Бид заавал бусдын ѳѳрчлѳгдѳхийг сэтгэл догдлон хүлээлгүйгээр ѳѳрсдѳѳ ѳѳрчлѳгдѳн эхэлж чадна. Хэрвээ юуг ч ѳѳрчлѳхгүй юм бол миний, таны үр хүүхдүүд яах юм бэ? Тэд бидэнтэй адил мухардаж байхдаа бидэнд л гомдоно шүү дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Сэтгэгдэл(8)
mash zoo sanaanuud baina
ЭНЭ НЭГ КОМНИСТЫН ОРХИДОС АМАА ТАТ.ДАЙСАН АМЕРИК ДАА ОЧИЖ ШАЛ УГААЖ ОЛСОН МӨНГӨӨ ХАЛХ ТҮМНИЙГ ДОРОМЖЛОЛГҮЙ ДУУГҮЙ ГУДАРААЧ
Капиталист ёс,ардчилал зах зээл гээчийн үед хүн чанар, ёс зүй ер нь байдаг юм уу. Баян хоосны ялгаа хязгаараа алдаж,цөөн хэдэн хүн хагартал баяжиж,олонх нь ядуурч хоосордог,хүчирхэг хөрөнгөтөн нь ядуу буурай орноо өөрийн түүхий эд нийлүүлэгч хавсраг колони болгон мөлждөг нийгэм биз дээ.Таны энэ дурдаад байгаа бусармаг бүхнийг ардчилал зах зээл гээч л Монголд буй болгосон шүү.Монголчууд одоо намаар талцал,хэдэн хэсэг болж,бие биенээ үзэн ядаж мэрэлцэж байна.Та АНУ-д энэ олон жил амьдарсан атлаа Монголчуудад тэдний үнэнийг яагаад хэлдэггүй эмээдэг юм бэ.АНУ-д амьдралын өртөг асар өндөр.Тухайлбал Монголоос тэнд очигсод сард 2500 долл-оос доош цалинжиж,мэрэгжлийн бус ажил хийнэ.Ийм ажил олоход ч хэцүү, олуул өрсөлдөнө. Гэтэл томоохон хотуудад 1 өрөө байрны сарын хөлс 1800 долл буюу 5,2 сая төг,хоолонд 1000долл, эмчийн нэг удаагийн үзлэг200-400 долл, түргэн дуудахад1000 долл,хугарсан хөл эмчлүүлэхэд10,төрөхөд 40,мэс засал 100-аас дээш мян долл,хүүхдийн цэцэрлэг сургуульд сард 1000 долл,г м зардал урсаж өгнө Цалингийн 35-40 хувийг татварт авна.Өдөрт 10-12 цаг ажиллаж байж амьдрах боломжтой.АНУ-д орон гэргүй тэнэмэл 5 сая,олсон мөнгө нь хоолонд хүрдгүй буяны байгууллагын хоолны талоноор амьдрагсад 50 сая хүн бий.Бичиг үсэг бараг мэдэхгүй,үсгэлж уншдаг хүн маш олон,ядууралд их нэрвэгдсэн гм зүйл тэнд20 гаруй жил амьдрасан олон хүмүүс ярьсан байх юм үнэн үү.Гэтэл манайд нэг хүн 200 долл-оор өлхөн амьдрана биз дээ.Энэ доор нэг нөхөр таныг коммунистын орхидос гэж доромжилжээ.Дайсан Америкдаа очиж шал угааж олсон мөнгөө дуугай гудар гэжээ.Иймэрхүү зэрлэг танхай нөхөд манай ардчилагчдын тулгуур багана нь байдаг юм. Ийм хүмүүст ёс зүй хэлээд хэрэггүй.Тэд бүрэн эвдэрсэн хүмүүс.
Uvgun dondgor too late oilgoj.Oorinh togloson dirty game inherits to world and against us.You made it.But you ali hediine run off.You appreciate to me bz my ancestor and me always existence of mongol but not you
Shar humuus shartai sarsan mah amttai geden uguug oilgohgui .Chinii dondgor avgaichuud and cham shig chinked hench moligduulahiig heseh ve dee.Mongo ulhuulsen mongo unsenen 2 iin asuudal l bolood baigaa boloos nadad hamaagui asuudal kkk.Hend Battulga iin used socks heregtei gej.Ah nar ali hediine uuralsan,Bi bish ah nar
Монголчуудын сэтгэхүй эмнэлэгийн хоол шиг усан шөл
Зөв зүйтэй санаа оноо хэлжээ.
гуйцэд биш ба өөрөө 40 хоног өлсөж уз тгд ёс зуй хун чанар тэсвэр тэвчээр хариуцлаг амлалт энэ тэр гээд бичээд уз өрийгөө ялаагуй өж ийм юм бичээд тумний доог болно монголд бас дэлгээруулэн дугнэг чадалтай улсууд бий шүү .энд тэндхий ном уншаад мартхаасаа өмнө эвлуулж бичдэг улсууд их болсон шүү