сонин mn
Анхны “Magic Box” оо Говь-Алтай аймгийн Тонхил сумд хүлээлгэж ѳгснѳѳс хойш дараагийн “Маgic Box”-ыг Улаанбаатар хотын гэр хорооллын алслагдсан дүүрэгт тавихаар бид шийдсэн юм. “Pizza Hut” компани хоёр “Magic Box”-ын санхүүжилт бидэнд гаргаж ѳгѳхдѳѳ нэгийг нь Улаанбаатар хотын гэр хороололд, нѳгѳѳг нь хѳдѳѳ орон нутагт байрлуулах тохиролцоотойгоор гэрээ хийсэн. Цар тахал, хил хаалттайгаас шалтгаалан зѳндѳѳ олон асуудлууд тулгарч байсан ч оны ѳмнѳ 2 дахь “Magic Box” маань бэлэн болж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр болох “Чулуун овоо”-д оны ѳмнѳ байрлууллаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд бидний тѳслийг дэмжиж, ажил хэрэгчээр бидэнтэй хамтран ажилласан “Pizza Hut” компаныхандаа чин сэтгэлээсээ талархаж байнаа. Энэ үед би хѳдѳѳ ажлаар явж байсан болохоор нээлтэнд оролцож амжаагүй, очиж үзээгүй байлаа.
 
 
Сэтгэл дотроо жаахан зовинолтой байсан болохоор ѳчигдѳр Цолмонтой хамт зорьж очлоо. Энэ “Magic Box” байрлуулсан газарт бараг 2 жилийн ѳмнѳ Ч.Ганжавхлантай хамт очиж айлуудад хүнс тараангаа судалгаа хийж байснаа санав. Ядуурал ихтэй, эмх замбараа муутай, орчин тойрондоо бохир заваан энэ газарт “Лантуун дохио” ТББ-ынхан “хаягдал хогоо зүгээр битгий хаяарай”гэсэн уриатайгаар “ЗҮБИ” нэртэй тоглоомын газар байгуулсныг мэдэж байлаа. Яг энэ тоглоомын газартай зэрэгцээд “Magic Box”-оо байрлуулсан нь гэр хорооллын хүүхэд хамгаалал, хѳгжлийн цогц байгууламжын жишээ болохоор. Хэдийгээр нилээд шинэлэг аятайхан цогцолбор байгуулсан хэрнээ гадуурхи хог хаягдал, бие засах газрын хальж хѳлдсѳн бохирууд, айлуудын асгасан угаадас гээд нѳгѳѳ л хэвээрээ. Уг нь яг тэндээ хорооны захиргаа нь байдаг бололтой. Ямарваа асуудалд бид жаахан сэтгэл дутаад байх юм даа гэсэн гунигтай бодолдоо санаа алдав.
 
 
Харин “Magic Box” дотроо ороод жаахан санаа уужирсан. Тэр ѳдѳр “Magic Box” оо хариуцан ажиллаж байгаа  9 р ангид суралцдаг Энхжин гэж ѳѳрийгѳѳ танилцуулсан охин Цолмон бид хоёрт нилээд мэдээлэл ѳглѳѳ. 
-Энэ хавийн тѳдийгүй Улиастай, Дүнжингаравын тэртээгээс хүүхдүүд зорьж ирдэг гэнэ. Хичээлээ тараад ѳдѳр болгон ирдэг нэг охин байдаг. Гэр нь нилээд зайтай байдаг ч ѳдѳр бүр заавал ирж номнуудаас сонгож уншдаг гэсэн
-Яг хажуугийн байранд нь байдаг Энхзаяа гэдэг охин байнгын уншигч гэсэн. Биднийг байх үед Энхжин охин орж ирж “Анне Франкийн ѳдрийн тэмдэглэл” номыг 4 ѳдрийн хугацаанд уншиж дуусгаад авчирч ѳгнѳ гэсэн болзолтойгоор гэр рүүгээ авч явлаа.
-Биднийг ороход хичээлээ хийж байсан охин энэ жилийн элсэлтийн шалгалтандаа бэлтгэж байгаа тухайгаа ярив. Энд суугаад хичээлээ хийхэд амар тайван бас тухтай байдаг гэж тэрээр хуучиллаа
 
 
-Бас нэг хүү ирж зурагтай номнуудыг харж байгаад “аймаар гоё зурдаг” тухай Энхжин дуу алдан ярьсан. Дандаа зурагтай номнуудаг сонгоод зураг зураад л суугаад байдаг гэсэн
-Нэг хүү унших номоо гэр рүүгээ авч яваад буцааж авчирч ѳгѳхдѳѳ хэд хэдэн маск бас захиатай авчирч ѳгсѳн гэсэн. Хүүхдүүд тийм сайхан сэтгэлтэй. Тэр захиаг уншиж жаал инээлдсэн.
-Энхжин эндээ байхдаа ирсэн бүх номнуудаг ангилж хүүхдүүдийн нас насанд нь тааруулж ѳрдѳг аж. “Аймаар гоё номнууд байгаа” гэж сайрхсан хэрнээ том хүний номнууд мэр сэр байна лээ гэж бидэнд үзүүлсэн. Хѳѳрхѳн инээвхийлсэнээ “энэ номыг би бүр цаана хийчихдэг” гэж ярина билээ
Яг үнэндээ “амьдрал буцалж байгаа” гэж хэлэх боломжгүй ч бидний санаж мѳрѳѳдсѳн эхлэл зѳв байгаад бид ч баяртай байна. Ойрын үед “Magic Box” тѳслийг минь дэмжиж  “Томъёо” aпплекейшн, хэд хэдэн компаниуд интернэт болон таблетуудыг шийдэхээр ярьж байгаа. Тэгэхээр энэ тѳсѳл маань зѳвхѳн номын сангаар хязгаарлагдалгүй онлайн сургалт руу чиглэх боломж бүрдэж байна гэсэн үг. Бас хүүхдүүдийн эрүүл мэндийн үзлэг оношлогоонд анхаарал хандуулах төсөл ч яригдаж байгаа. "Magic Box” байрлуулсан орон нутагт хүүхдүүд ѳѳрсдѳѳ идэвхитэй байж ѳѳрийгѳѳ бага ч болов хѳгжүүлж, оюун санаандаа хэрэгтэй мэдлэг мэдээллүүдийг авч байх нь энэ тѳслийн гол зорилго юм шүү дээ. Томчуудын оролцоогүйгээр хүүхдүүд ѳѳрсдѳѳ энэ байгууламжийг амьд байлгаж байгаа нь гол үнэ цэнэ. “Magic Box” тѳслийг ѳѳрийн орон нутагтаа байгуулах талаар олон залуус бидэнд хандаж байна. Манай багийнханы хувьд цаашид энэ тѳслѳѳ ѳргѳжүүлэн хѳгжүүлж, хүртээмжтэй болгох талаар сэтгэлээ чилээн ярилцаж байгаа.
 
 
1. “Magic Box” тѳслийн үндсэн стандартыг бий болгож баталгаажуулна. Энд байгууламжын зураг, үйл ажиллагааны стандарт болон менежмэнт, орон нутгийн оролцоо, санхүүжилт зэргийг багтаана
2. Орон нутагтаа “Magic Box” тѳслийг санаачилж хэрэгжүүлэх хүсэлтэй залууст иргэддээ танилцуулан ойлгуулах боломжтой сурталчилгааны материалуудыг бэлтгэнэ. Мѳн тэдэнд арга зүйн зѳвлѳлгѳѳ ѳгч хамтран ажиллана
3. Санаачлагч залуус “Magic Box” байгуулах санхүүжилтээ орон нутгийнхаа иргэд болон “Нутгийн зѳвлѳл”-тэй хамтран бүрдүүлнэ. Тэд цаашдаа энэ тѳслийг орон нутагтаа хариуцан авч явах болохоор хариуцлага үүрч сурна гэсэн үг
4. “Magic Box” тѳслийн санхүүжилтийн хувьд: 
а\Компаниудын хандив 
б\Ѳѳрсдѳѳ босгосон хандив 
в\Олон улсын байгууллагууд болон бусад хандив
гэхчилэнгээр ангилж тус бүрд нь хэрхэн хэрэгжүүлэх талаар журам гаргах бодолтой байгаа. 
 
 
Бидний хувьд, залуус ѳѳрийн орон нутгаа хѳгжүүлэх талаар санаачилга гаргаж, бас хариуцлага үүрч сураасай гэж хүсч байна. Ѳѳрсдѳд нь боломж байгаа хэрнээ дандаа бусдаас хандив тусламж хүсч ард нь шүүмжилж шаардаж байдгаа болих сон гэж мѳрѳѳдѳж байна. “Magic Box” тѳсѳл маань хѳдѳѳ орон нутгийн залуус сэтгэлгээ болон хандлагаа ѳѳрчилж, ѳѳрийн орон нутгаа ѳѳрсдѳѳ хѳгжүүлэх боломжийн эхлэл болоосой гэж хүсч байна. Ийм чин сэтгэлтэй залуусыг дэмжиж, хамтран ажиллахдаа бид баяртай байх болно.
 
 
“Pizza Hut” компаны залуусын дэмжлэгтэйгээр удахгүй 3 дахь “Magic Box” бүтээгдэнэ. Энэ “Magic Box” маань алс хѳдѳѳгийн орон нутагт очно. Хаана? гэдгийг та нар бараг мэдэж байгаа байх. Тэгээд бид бүгдээрээ тэр сумд зорьж очин баяр хѳѳртэйгээр хамтдаа ажиллана. “Ямар ч ажлыг баяр хѳѳртэйгээр хийж ядарсан ч аз жаргалтайгаар ядар” энэ бол манай багийнханы уриа үг. Олон олон залуустай дотно найз нѳхѳд болцгоож, хамтдаа ид шидийг бүтээнэ. Бас олон компаниуд биднийг дэмжиж хамтран ажиллах болж байгаад бид их баяртай байгаа. Сайхаан сайхан.
 
 
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах