Энэ удаагийн “Зѳвлѳлдѳж шийдье” зѳвлѳлдѳх санал асуулгад гадаадад байгаа монголчуудад хамаатай хоёр асуулт орсон байгаа.
Нэг. Гадаадад байгаа монголчууд УИХ-ын болон бусад сонгуульд санал ѳгѳх тухай
Монгол Улсын Ерѳнхийлэгчийг сонгох сонгуульд гадаадад байгаа монголчууд 2 удаа санал ѳгсѳн. Дуртай дургүй ч юм шиг энэ оролдлогод сул талууд байсан:
1.Зѳвхѳн ЭСЯ болон Консулын газруудад урьдчилан бүртгүүлсэн иргэд санал ѳгѳх ёстой. Сурталчилгаа дутмаг, завгүй ажилтай монголчуудад энэ нь бараг боломжгүй шалтгаан байв. Том хотуудаас гадна зѳндѳѳ жижиг хотуудад ажиллаж амьдардаг монголчуудад бүр ч хамаагүй
2.Сонгуулийн санал ѳгѳхдѳѳ тухайн оронд буй ЭСЯ болон Консулын газарт ѳѳрийн биеэр очиж санал ѳгнѳ гэсэн заалттай. Тухайн үед монголчууд Чикаго хотоос автобус хѳлслѳн Вашингтон ДС хотод ирж ЭСЯ дээр санал ѳгч байсныг санаж байна. Энэ хооронд 1300 орчим км замыг 14 цаг орчим хугацаанд туулдаг гээд бод доо. Дэндүү эх оронч тэдний сэтгэлийг хэн ч тоож үнэлээгүй л дээ
3. Дээрх шалтгаануудаас шалтгаалан гадаадад байгаа монголчууд идэвхигүй, цѳѳн санал ѳгсѳн гэдгээр нэг их ач холбогдол ѳгѳхгүй байгаа бололтой
Мэдээллийн технологи хурдацтай хѳгжиж, блокчейн технологи нэвтэрч буй энэ цаг үед гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудаа сонгуульд идэвхитэй оролцож санал ѳгѳх боломжуудыг заавал олох ёстой. Энэ нь цѳѳхѳн монголчууд бидний хувьд “Үндсэн хууль”-даа заасан сонгогдох болон сонгох эрхийг нь хангах, Монголдоо байгаа монголчуудтай адил тэгш оролцоог хангах зорилгын биелэл болно гэсэн үг. Ямар ч рекламгүйгээр эх орноо хайрлаж, ажиллаж амьдарч буй орныхоо хѳгжил дэвшилтэй харьцуулан Монгол эх орныхоо хѳгжил дэвшилд хувь нэмэр оруулах сан хэмээн зовинож явдаг тэдэнд ийм боломжийг заавал олгох ёстой.
1.Эхний удаад сонгуульд саналаа ѳгѳх технологийн шийдлийг олж, тэдэнд сонгох боломж олгох нь зѳв эхлэл байх болно
2.Дараагийн удаад гадаадад байгаа монголчууд сонгуулийн бие даасан тойрог болж дотроосоо ѳѳрийн тѳлѳѳллийн хүнээ УИХ-д оруулах боломжийг олгоно
3.Энэ нь аажимдаа Монголын хѳгжилд дэлхийн хѳгжлийг нэвтрүүлэх, хѳрѳнгѳ оруулалт оруулах, монгол хүн бүр эх орныхоо хѳгжил шинэчлэлд ѳѳрийн хувь нэмрээ оруулах сайн боломж болно хэмээн ѳѳдрѳгѳѳр тѳсѳѳлж байна
Хоёр. Давхар харьяаллын асуудлыг шийдэх ёстой
ҮСХ-ны судалгаагаар бараг 200 000 орчим монголчууд гадаадад ажиллаж амьдардаг гэсэн тооцоо бий. Үр хүүхдүүдийнхээ сайн ирээдүйн тѳлѳѳ, ѳѳрийн мэдлэг чадвар, хѳдѳлмѳрѳѳрѳѳ баялаг бүтээж дэлхийн хэмжээнд үнэлэгдэж буй олон монголчууд тэндээ урт хугацаагаар амьдарна. Баалахгүйгээр харах юм бол тэд ѳѳрсдийн зардлаар ѳѳрийгѳѳ дэлхийн хэмжээнд хѳгжүүлж буй хүмүүс . Тэнд олон монгол хүүхдүүд тѳрж ѳсѳн, дэлхийн олон үндэстний хүүхдүүдтэй эн зэрэгцэн хѳгжиж буй. Тэдэнд 3 давуу тал байдаг:
1.Тухайн орныхоо хэл, соёл, хѳгжлийг ѳѳртѳѳ шингээн тѳлѳвшиж буй дэлхийн иргэд
2.Хамт суралцаж буй олон үндэстний хүүхдүүдтэй сайтар ойлголцож, бас ѳѳрийгѳѳ ойлгуулж сурч буй нь давуу тал
3.Хэдийгээр монгол хэл соёлоо сайн мэдэхгүй ч ѳѳрийн эцэг эхийн нѳлѳѳгѳѳр “Би Монгол хүн учраас бусдаас муу байж болохгүй” гэсэн бардамнал оршсоор буйг анзаарсан
Магадгүй тодорхой хугацааны дараа тэд дэлхийн хэмжээний улстѳрч, мэргэжилтэн, мэргэжлийн спортын шилдэгүүд, урлагийн одод болон гарч ирнэ. Энэ нь Монголыг дэлхийтэй холбох том гүүр болно хэмээн ѳѳдрѳгѳѳр харж байгаа.
Мэдээж амаргүй олон шалтгаан байгаа хэдий ч гадаадад байгаа монголчуудын давхар харьяаллын асуудлыг зѳѳлѳн аргаар шийдэх ёстой. Энэ нь:
1. Дэлхийн хѳгжлийн технологи болоод сайн загваруудыг Монголдоо нэвтрүүлэх боломж бий болно
2. Олон олон бизнесмэн монголчууд алсдаа Монголдоо хѳрѳнгѳ оруулалт хийх боломжтой болно
3. Дэлхийн хэмжээнд Монголыг сурталчлах, бас Монголтой холбох гүүр болно
4. Олон монголчууд элэг бүтэн амьдарцгааж, эе эвтэй бие биенээ түшиж амьдрах боломж бий болно
5. Монголын хѳгжлийг дэлхийн хѳгжилтэй холбон ойртуулах сайн боломж бүрдэнэ
Америкийн мэргэжлийн сагсан бѳмбѳгийн спортод Ш. Энхийн -Од, Холливудын ертѳнцѳд С.Чингүүн, дэлхийн хэмжээний шоунд амжилттай оролцож яваа Баттулга, нугараач охид гээд энэ бүхний эхлэл аль хэдийн тавигдсан байгаа. Чикаго хотод ажиллаж амьдарч буй миний дотно танил Г.Амарсанаа монгол хүүхдүүдийн авьяас чадварыг хѳжүүлэхийн тулд “Авьяас” Академи байгуулан ажиллуулж буйгаар барахгүй монголчуудыг нэгтгэх “Монгол таун” байгуулах гэж нилээд жил хичээн зүтгэж буй. Олон жил суурьшсан монголчуудын “ нуруу тэнийж”, ѳѳрсдийн боломжоороо Монголын хѳгжилд оролцохыг хичээж, харь оронд ч ѳѳрсдийн орон зайгаа олохыг мѳрѳѳдѳж буй. Харин Монголын Тѳр болоод бид ч ѳѳрсдѳѳ тэднийг дэмжих цаг нь болжээ. Тэд ч бид ч бүгдээрээ “Монголын баялаг билээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Сэтгэгдэл(16)
100 хувь дэмжиж байна.
Galaagiin neg problem n amerikaar delhiig tosooldog, amerikiig shutdeg yavdal yum, oorooch amerikt l baij uzsen bolohoor ter biz. Neg uye bodvol gehdee Mobgolchuud amerikiin mon chanariig tanij bainashdee. 90 on negent ongorson. Galaa gazar uzne baigaa
Өөрсдийн зүтгэл зардлаар үр хүүхэд өөрсдөө хөгжилтэй оронд боловсорсон монгол иргэд эх орон төрсөн нутаг гь зүрх сэтгэлд нь мөнхөд оршин байгаа. Монгол цусны саруул ухаант хөдөлмөр зүтгэлийг үзэж гадаадын иргэншил авсан иргэдээ цөөхөн монголчуудын алсын харж даьхөр иргэншилтэй болгоход цаашидын улс орны хөгжил дэвшилд асар их ач холбогдолтой
Гадаадад байгаа монголчууд НДШ - ээ нөхөн төлөх боломж байгаа юу? Тэд нар малчин, дотоодод хувиараа хөдөлмөр эрхлэгч биш. Хууль гаргах хэрэгтэй.
Mash zov sanagdlaa. Asuudal tavij baigaa ene hun ch ikh zov sanagddag.
Uvgun dondog pussy heronuud Amen.America doromjoilj bolohgui bh chili america gej yu bh yum uvgun banzal.Americad ahiadd neg heregggui chinatown bii bolgono
Хүнд нэг зүрх байдагтай адилхан нэг л эх орон байх хэрэгтэй. Гадаадад цагаачлаад гарсан над мэтийн хүмүүс үлдэж хоцорсон монголчуудаа бодох хэрэгтэй. Яг үнэнийг нуулгүй шулуухан хэлэхэд энд АНУ-д цагаачилж ирсэн монголчууд зөвхөн Монголын халамжийн системд хүүхдүүдээ хамруулахын тулд энэ давхар иргэншил гэж зүтгүүлээд байгаа. Монголчууд маш бэртэгчин, зөвхөн хувиа боддог хүмүүс.
Ted hezee ch mongold irj amidrahgui humuus.
Монголын халамжын систем гэж хэдхэн зоосны төлөө тэгж улайрдаг гэж бодож байгаа бол чи өөрөө гадаадад амьдрах чадваргүй нөхөр юм байна л даа. Тийм бага мөнгийг бодвол чам шиг төрийн луйварчид хүний нэр бариад дотооддоо хусчихдаг биз. Харин ч ард үлдсэн ажилгүй хэддээ байнга мөнгө явуулж тэтгэдэг хүмүүс нэг нусгай бацаанд ингэж доромжлуулах улс биш л дээ
Ёстой яг үнэн!
Энэ хүн одоо монголд амьдарч байгаа. Нас нь жар гарчихсан хөгшин настай хүн харийн нутагт дасан зохицож амьдарч чадахгүй монголоо монголынхоо агаар салхи сүүтэй цай хоол үеийнхээ хөгшчүүлээ санаад их хэцүү байгаа. Хүн хөгшрөхөөрөө хорвоог өөрөөр хардаг гэж үнэн юм. Ийм хөгшин хүн болохоосоо өмнө гадагшаа явж юм үзэж нүд тайлмаар байх юм. Ийм хөгшин болчихвол гадагшаа явах сонирхолгүй болж гадаадад идээшиж дасан зохицож чадахгүй маш хэцүү болно.
20-30 тай ч хун дасан зохицож чадахгуй Монгол буцдаг ш дээ! 2- д 60 насыг хогшин гэж арай л бх. Эр хунд Яг л нас даа
Дотроо сонгуулиа зохион байгуулж чадахгүй байж гадаад цагаачдын санад авна гэдэг бөөн будлиан таринадаа.
Давхар иргэншил манай улс шиг жижиг улсад маш аюултай санагддаг. Улс орны тусгаар тогтнолтой холбоотой асуудлууд хөндөгдөх тул ганцхан талыг харж саналаа өгч болохгүй бхдаа. Нас тогтсон хүн бж аливаа зүйлийг тал бүрээс харах хэрэгтэй нэг иалаас нь олныг туйлшруулж турхирч болохгүй.
Galbadrakh Amerik orond 14 jil xuuli busaar amidarch baisan xun gadaadad amidarch bui Mongolchuudiin talaar yamar ch medeelelgui baij medemxiiren sanaaniixaa zorgoor eldev yanziin xudlaa zuil niitlexgui baixiig zuvulj baina
Монгол улсын эдийн засаг хүнд ажил зэл олдохгүй байгаа зэргээс өөрсдийгөө болон аав ээж ах дүү нартаа тус болохоор гадаадад Америк, Баруун европ, Солонгос зэрэг оронд ажиллаж амьдарч буй хүмүүст нийгмийн даатгал нөхөн төлөх хууль гаргаж давхар иргэншил олгох хэрэгтэй. Энэ нь монгол улсын хөгжил ирээдүйд маш их хувь нэмэртэй.