Америкаас буцаж ирээд дотно нѳхѳрлѳж буй Н.Отгонбаяр дүү минь “Галаа ах аа, таны Америкт хийж байсан нэвтрүүлгүүдийг тань үргэлжлүүлэнгээ хамтдаа дэлхий тойрноо” гэж хэлдэг байлаа. Ковидын хүнд үе ѳнгѳрснѳѳс хойш энэ яриа хѳндѳгдѳх болсон. Монголыг хамтдаа бараг 3 удаа тойрох явцдаа хѳдѳѳ аж ахуйгаар “ѳвчилж”, Б.Атарбаяр, Э.Энхтѳр найзууд нэмэгдэн Монголын хѳдѳѳ аж ахуйг шинэчлэх мѳрѳѳдлѳѳ хуваалцах болов. Энэ бүхэн Европын аялалыг эхлүүлэх шалтаг болсон.
Цагаан сарын битууний урд ѳдѳр буюу 2 сарын 19 нд 6 залуус баг болон Европыг “дайлаар мордов” хэхэхэ. Улаанбаатараас Туркийн Станбул хот хүртэл онгоцоор нисч, Станбулаас Туркийн Анаталья хот болон Францын Лион хотууд руу онгоцоор нисэн, харин Францын Лион хотоос Tour, Proitie, Bordeaux хотуудаар дамжин Парис хүртэл машинаар аялав. Харин Парисаас Нидерландын Эйндховен, Бэльгийн Брюссель хот хүртэл дахиад л машинаар аялсан. Бельгийн Брюссель хотоос Шведийн Стокхольм хот, тэндээсээ Исланд хүртэл, Исландаас Италийн Милан хот руу онгоцоор нислээ. Италийн Милан хотоос орон нутгийн автобусаар Швейцарын Женев хот хүрч, Женевээс Германы Берлин хүртэл онгоцоор, харин Берлинээс Франкфурт хүртэл хурдан галт тэргээр, Франкфуртээс Улаанбаатар хүртэл онгоцоор нисэн яг сарын дараа буюу 3 сарын 9 нд Улаанбаатар хотдоо эргэж буув, хэхэхэ. Энэ бүхнийг тоочин бичиж суухдаа дотроо “ямар богино хугацаанд ийм олон орноор зорчиж амжаа вэ?” хэмээн ѳѳрсдѳѳрѳѳ бахархаж суулаа.
*ЭНЭ ХУГАЦААНД БИД ЮУ АМЖУУЛАВ АА ?
Бид анхнаасаа 2 зорилготой явсан
1.”ХѲГЖЛИЙН ЗАМААР-ХѲДѲѲ АЖ АХУЙ” ТВ тѳсѳл
Энэ нэвтрүүлгийг Н.Отгонбаяр, Б.Атарбаяр хоёр минь хѳтѳлсѳн. Нэвтрүүлгийн зураг авалтууд дуусч одоо монтажлах болохоор илүү нарийн зүйлсийг ѳгүүлэх боломжгүй. Францын үхрийн болон хонь, ямааны фермүүдээр зочилж, Парист болсон мал аж ахуйн олон улсын үзэсгэлэнг үзэж, Нидерланд болон Исландын жижиг фермүүдтэй танилцан, Шведэд мал маллаж буй монгол залуусын гэрт зочлон, Германд малчин бэлтгэж буй фермийг үзсэн болохоор хувь хүний дүгнэлттэй болсон:
1. Эрчимжсэн мал аж ахуйн хѳгжил автоматжуулсан систем рүү очжээ. Хаа сайгүй малчид дутагдалтай болж буй болохоор хүний хѳдѳлмѳрийг хѳнгѳвчилж, хялбар болгох шаардлагаас үүдэлтэй бололтой
2. Малчид малын тоо толгойг нэмэгдүүлэхээс илүүтэй нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарах болж байна
3. Мал аж ахуйн хѳгжил нь газар тариалан буюу тэжээл бэлтгэх системтэй заавал уялдаж байна
4. Малчид нь малаа баяр хѳѳртэй, аз жаргалтайгаар маллан ѳѳрийгѳѳ нийгмийн ѳмнѳ хариуцлага хүлээсэн үүрэгтэй гэдгээ ухамсарлан ажиллах аж
5. Ер нь олонхи фермүүд олон зуун жил үе дамжин мал маллаж байгаа гэдгээрээ бахархаж нэр тѳрѳѳ эрхэмлэдэг юм байна
6. Малчин бол мэргэжил гэж тооцон тэднийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бэлтгэдэг аж. Харин мастер малчин болсон тохиолдолд аж ахуй удирдах, эрхлэх, малчдыг сургах эрхтэй болдог юм байна
7. Ээмэгжүүлэлтээр дамжуулан малын бүртгэл хяналтыг хийхээс гадна автоматжуулалтад ч ашиглаж байна
8. Улс бүр иргэдийнхээ хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд стандартаа сайн тогтоож, шаардлагатай санхүүгийн дэмжлэгийг үзүүлдэг аж. Ѳѳрѳѳр хэлбэл улс орон болгон мал аж ахуйг Тѳрийн бодлогоор ш\у ны үндэслэлтэйгээр хѳгжүүлж байна
Ѳѳ тэгээд, олон нарийн ширийн зүйлсүүдийг нэвтрүүлгээрээ үзүүлэн хамтдаа Монголын хѳдѳѳ аж ахуйг хѳгжүүлэх шийдлийг хайх болно. Бидэнд нүүдлийн мал аж ахуйг устгах бодол огт үгүй бѳгѳѳд харин одоогийн гажуудлаас хэрхэн гарч зѳв хѳгжүүлэх вэ? гэдэг дээр сэтгэлээ чилээж буй. Ѳдгѳѳ Монголд орж ирээд хѳгжиж буй Эрчимжсэн мал ахуйг нэгдсэн байдлаар хѳгжүүлэн малын гаралтай бүтээгдэхүүнүүдийг олон улсад экспортлох боломжийг ч бодох ёстой. Бид Европын хѳдѳѳ аж ахуйн хѳгжлийн жишээг та нарт үзүүлэх гэж цаг зав, мѳнгѳ, сэтгэлээ зориулсан юм шүү дээ. Бид энэ нэвтрүүлгүүдээ гаргаж үзүүлсний дараа Австрали, Шинэ Зеланд, Япон, Солонгосын хѳдѳѳ аж ахуйнуудаар явах тѳлѳвлѳгѳѳтэй. Алийн болгон жалга дотроо хэрэлдэж, мэдэмхийрч суух билээ. Ядаж дэлхийн хѳгжилтэй харьцуулж мэтгэлцье дээ
2.”МОНГОЛЧУУД ЕВРОПТ” TВ тѳсѳл
Гадаадад ажиллаж амьдарч буй монголчууд энэ их хугацаанд юуг үзэж туулан, хэрхэн ѳѳрчлѳгдсѳн талаар хувь хүний амьдралын бодит түүх дээр жишээлэн ѳгүүлдэг нэвтрүүлэг. Тухайн хүнийг “мундаг” гэж магтахаас илүүтэй дотоод сэтгэлийн орон зайд нь буй ухаарлыг монголчууддаа мэдрүүлэхийг зорьдог. Ѳмнѳ нь “Монголчууд Америкт” нэрээр 52 дугаар бэлтгэж та нарт үзүүлсэн тѳслийн үргэлжлэл юм. Энэ удаад бид:
1. Г.Сарнай /Турк/
2. Б.Соёмбо /Франц/
3. M.Мѳнхзул /Франц/
4. Aзжаргал, Золжаргал /Франц/
5. Б.Энхманлай, Б.Дэлгэрмаа /Франц/
6. О.Чимэгмаа /Франц/
7. Д.Янжиндулам /Нидерланд/
8. Б.Оюунтүлхүүр /Бельги/
9. Б.Наранбаатар /Франц/
10. Л.Энхмэнд, Д.Отгонцэцэг /Швед/
11. Д.Адьяа /Швед/
12. Б.Баасансүх, А.Рэгзэдмаа /Швед/
13. Э.Сэвжиддулам /Итали/
14. С.Ихбаяр /Итали/
15. T.Болдгэрэл /Герман/
16. А.Отгонболд /Герман/
зэрэг залуустай уулзан ярилцлага хийлээ. Гадаадад байгаа монгол залуус минь жилээс жилд улам мундаг болсоор байна. Ихэнхи нь бичиг баримттай болж, ѳѳрсдийн бизнесээ эрхэлж, тухайн орныхоо мундаг компани байгууллагуудад амжилттай ажиллаж буй тэд, “эх орондоо туслах сан” хэмээн сэтгэлээ чилээж буй. Ямартай ч тэд ѳѳрсдийнхѳѳ зардлаар ѳѳрсдийгѳѳ дэлхийн хэмжээнд хѳгжүүлж буй “МОНГОЛЫН БАЯЛАГ” мѳн.
“Монголчууд Европт” ТВ нэвтрүүлгийг 52 дугаар хийх боломж байна гэж харсан болохоор энэ 6 сард дахиад Европын олон орнуудаар сар орчим хугацаанд тойрч нэвтрүүлгээ үргэлжлүүлэх бодолтой байгаа. Харин аль орны аль хотод нэвтрүүлэгт оруулж болох ямар хүмүүс байгаа талаар санал мэдээллээ солилцвол бид баярлах болно. Мѳн санхүү болон бусад боломжуудаараа биднийг дэмжиж хамтран ажиллах хүсэлтэй хүмүүст бид нээлттэй байх болно. “Монголчууд Европт”, “Хѳгжлийн замаар” ТВ нэвтрүүлгүүд бидний зүгээс Монголдоо оруулж буй оюуны хѳрѳнгѳ оруулалт хэмээн урамшиж байгаа
*ЕВРОПЫН ОРНУУД
Бага хугацаанд маш их ачаалалттай явсан болохоор Европын орнуудтай сайн танилцаж амжсангүй ээ. Гэхдээ хальт болов анзаарахад:
1. Tүүх соёлоо их дээдэлдэг юм байна. Түүхэн барилгуудаа шинэчлэхдээ нүүрийг нь хэвээр үлдээж шинэчилдэг бололтой
2. Улс орнууд иргэдийнхээ тав тухад их анхаарч стандартууд нь ойлгомжтой байдаг болохоор хүмүүс баяр хѳѳртэй ажиллаж амьдарч байна
3. Европын орнууд дугуйн болон скүүтэрийн замаа хийж чадсан болохоор иргэд нь дугуй, скүүтэр их хэрэглэж эрүүл мэнддээ анхаардаг аж
4. Бүх хотуудын нийтийн тээвэр, орон нутгийн автобус, галт тэрэг нь тухлаг тохитой болохоор хүмүүс их үйлчлүүлдэг аж
5. Ихэнхи иргэд нь хаана ч жижиг оврын машин их унах юм. Бензин их хэрэглэдэг том оврын машинуудтай ховор тааралдлаа
6. Европын Холбоо байгуулагдснаар улс орнуудын хил хязгаар үгүй болж, дарамт болон хүнд суртал ер анзаарагдсангүй
Дараа аялахдаа арай тайван байж орон орнуудын түүх дүрсгал хийгээд аялал жуулчлалын гайхамшигуудаар саатах болноо хэхэхэ. Бид анх удаа явсан болохоор урт удаан хугацаанд дахин дахин аялах замаа, нѳхѳрлѳх хүмүүсээ олж эхэлсэндээ баяртай байгаа
*ТѲГСГѲЛ
Урт удаан хугацааны аялал хүмүүсийн мѳн чанарыг “нүцгэн үнэн”-ээр нь нотолдог. Энэ удаад сайн баг бүрдүүлж явсандаа баяртай байгаа. Заримдаа санал зѳрѳлдѳх авч зорилгодоо үнэнч сэтгэлээр илүү сайн ойлголцож явлаа. Ядарч байсан ч ядраагүй юм шиг босч байлаа. Бие биенээ шоолон инээлдэх мѳн бүхэн урам ѳгч байв. Энэ аялалын ерѳнхий продюсер хийж бүх зардал, үйл ажиллагааг удирдаж байсан Н.Отгонбаяр болон Б.Атарбаяр нар, ачааллын хамгийн хүндийг үүрч 2 нэвтрүүлгийн зураг авалтыг хийж гүйцэтгэсэн Д.Түшиг-Эрдэнэ, М.Мѳнхбаатар нар болон надтай хамт нэвтрүүлгүүдийг хѳтѳлсѳн Доржпагма /Donna/ бүгдээрээ мундаг байлаа. Баг сайн байж сайн бүтээл тѳрдѳг. Бидний бүтээлүүд та бүхэнд таалагдана гэдэгт итгэж байгаа. Бидний энэ удаагийн аялалыг дэмжиж санхүүжүүлсэн:
1. MИАТ компани
2. “ТЭСО” груп
3. “Гүнд инвестмэнт”
4. “UB Cab” компани
5. “Шимт Агро” компани
Та нартаа маш их баярлалаа. Ер нь тэгээд монголчууд бид сайн үйлсийн тѳлѳѳ нэгдэж байж л хамтдаа хѳгжих юм билээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Сэтгэгдэл(22)
Галбадрах зөв юм бичдэг.Гэхдээ Европ ганцхан Оросуудын биширдэг азийг нилээн доор үздэг Франц биш гэдгийг нэммээр санагдлаа.
юу гээд солиороод байгаа мал вэ?
Орос Буриадууд л Франц гэдэг.Хар халтаруудад Оросууд шигээ сайн азийг доорд үздэг сонин хүмүүс.
Mongol jink.Cham shig mongolchuudaas bolj uhej bsn mongol huuhniig Cook county hostipalt harj blaa.Mongolchuudgui doboo sharluulaad yavj bgaa mongolchuud ih
Их мөнгөтэй байж л ингэж явна да ! Арай хөгжлийн банкны мөнгө юмуу нүүрсний хулгайн мөнгөнөөс туучихсан юм биш биз ! Ёр нь аялалын мөнгөний хандивыг сэжигтэй гарууд л харамгүй өгдөг шүү !
та нар шиг хогийн санаатнуудын үйлс хэзээ ч бүтдэггүй юмаа
Galaa p..da ajilaa hi! Yuni chin ayalah!
Аялах заяагүй улныхан их атаархуу юм.
Гитарчин ганхүү дэлхийгээр аялаад л жаргацан гар байна.
Ганхүү гахай шиг тарган.Орос хүмүүжилтэй. Англи нь жинхэнэ Runglish.
Удахгүй рэзээнэн мах идэх юм байна даа. Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө . Монголын бэлчээрийн мал аж ахуй бол дэлхийн сонгодог шүү. Их ашиг олно гэвэл рэзээнэн мах өсгөх л болно шүү хуулбарлагчааа
pee ene commentuudiig unshilgui yum baina. Ajilgui, ataarhuu Mongolchuudaar dvvren baih shiv dee
суурин хэвшилтэй бордмол мал ба монголын билчээрийн малын бүтээгдэхүүнийг хүний эрүүл мэндэд нөлөөлөх талаас нь сайтар судлах ёстой шүү. өөх нь гэхэд балиар юм байдаг юм билээ гадаадынхад бол
Норвегийн хойд хэсэгт туйлын хүйтэн бүсэд саалийн фермийн байр тэжээлийг хэрхэн шийдсэнийг үзэх хэрэгтэй.
Galaa Чи одоо болно! Дэмий цаг урэхээ боль!
Дажгүй сайхан нэвтрүүлгүүд болно гэж итгэж хүлээж байна. Өмнө Америк дахь монголчуудын тухай нэвтрүүлгүүд сайхан болсон. Олон хүмүүст их мэдээлэл өгсөн дөө. Амжилт хүсье.
Дажгүй нэвтрүүлэг хийдэг шүү. Ямар ч байсан Ганхүү гэгчийн "Үүргэвчтэй аялал" нэртэй "Тансаг аялал"-аас хамаагүй дээр шүү.
за энэ нэг хөдөөний баагийтай уулзаж үзсэн. ану-д өч төчнөөн жил байсан гэх ч соёл нтр бол хэцүүхэн л гар бна лээ. дээрээс нь бас бие тоочихсон өвчтэй дурак бна лээ
бас архи уудаг болов уу?
neg heseg ni ylas eh ornoo yabbal delhiitei sine tehnik tehnologtoi harizaj baigaa sydlaj yzyyleh setgel hangalyyn yabhad negee ylniihan chini ataarhadag baina s dee?......ingej bolohgyi ee!!!ylniihaan tolgoigoon ajilluulaj ene hymyystei negdej zeb mergen arga zam oloh bas eh oron maani Hyatad Oros hoyor mangasiin dynd herhen tomroh tyhaid l hyn byr bodoh chag ni bolson!!!!toroos yabyylaj baigaa sonsgol ajillagaa yag ene chag yed bidend ikhe taalalttai sanagddag,ene toriin ajillagaan deer ardyyd bid negden nyagtarch ylas ornoo mandyylaj yadaj ene hajuudah hoyor onoos zyygdeed zarim talaaraa iluu garsan ergen medlegtei hych chadaltai temuuleltei yabah heregtei baina.Manai ylas byeen daaj hegjih setgemj hych chadal zailsgyi bii!!!!enyyniig ardyyd bid zeb heregjyylej hoorondoo eb negdel chyhal syy!!!!oiriin taban jild manai ylas deesee egseh ni damjiggyi ee!!!tegeed chaaslah tysmaa manai ylas negee deer heleed baisan Aziin bar bolohod bolohgyi yum ygyi ylas oron haryylah bolno.eertee itge
Галаа ахдаа өндөр амжилт хүсээд эрүүл энх,сайн сайхныг хүсэн ерөөе!
Амжилт хүсье.Хэзээ ямар ТВ-ээр гарах вэ?