Сансарын туннелийн зүүн хойд талын орос байрны гадаа мөсөн гулгуурын талбай байх. Том, гоё каток. Оросууд тэнд хоккейн тэмцээн хийдэг гэхээр л ямархан том каток байсан нь ойлгомжтой биз ээ. Дал, наяад оны үед тэр хавийн байруудад нил орос айлууд байсан юм. Дэргэдэх байрнаас цахилгааны утас татан катокны дээгүүр олон том чийдэн зоосон агаад орой харанхуй болмогц асаахад өдөр мэт гэрэлтэй тул хүүхдүүд үдэш орой болтол шуугилдан тоглоцогоодог байлаа.
Монголчууд ч тэнд байнга гулгаж тоглоно. Ялангуяа тэр хавийн байрны хүүхдүүд. Ийм каток Сансарт хэд хэд байсан юм. Манай сургуулийн гадаахь биеийн тамирын талбайд өвөл бас ус асган хөлдөөж каток болгодог л доо. Гэхдээ яагаад ч юм, нэг л онцгүй жул байх тул хүүхдүүд тэнд тоглох нь үгүй. Монголчууд юм хийж чаддаггүй байсны нэг гэрч тэр байх.
Харин оросуудын каток бол янзтай гоё, бас том. Дядя Ваня гэдэг хижээл насны орос ах тэр катокийг хариуцан мөс цасыг нь байнга цэвэрлэж, шинэ ус асган гялалзтал нь тордоно. Тэр орой нь ёс юм шиг оросуудын хоккейн тэмцээн болно. Түүнийг нь үзэх гэж орос, монгол өчнөөн хүн, хүүхдүүд цуглаад л, өвлийн үдшийн хүйтнийг эс ажран, бөөн уухай, хөгжөөн дэмжээн болцгооно. '
Цэрэг цагаан нэхий дээл өмссөн Ваня ах уурлана гэж ер үгүй. Ус асган хөлдөөж амжаагүй байхад нь хүүхдүүд байж ядан мөсөн дээр гарах гэж зүтгэлцгээхэд “Терпи казак, будешь атаманом!” хэмээн инээмсэглэж зогсдог сон. “Тэвчиж сур, тэгвэл атаман болно” гэсэн үг л дээ.
Нэг орой Ваня ах бидэнтэй зөндөө хөөрөлдөхдөө “Та нар орос хэл сайн сураад сургуулиа төгсч Москва явж суралцах хэрэгтэй. Нэг л мэдэхэд Москвагийн олимп болно. Та нар олимп үзэх азтай хүүхдүүд шүү!” гэхэд нь бид нар их л хөөрч нээрээ л Москва явж суралцах юмсан гэж их л хүсч мөрөөдөж билээ. Тэр үеийн бидний орос хэл гэж ч юу байхав, гэхдээ л хальт мөлт, хазгай муруй ярьж өгнө шүү дээ.
Тэгээд дэргэдэх орцонд орж дулаацаж суухдаа дахиад л баахан буу халцгаав. Орос хэл сайн сураад Москва явж суралцах тухай л баахан мөрөөдөцгаав. Тэгтэл данхар Батаа хэлж байна аа:
-Москва ч гоё л доо. Бүгдээрээ Москвад очиж сурдаг бол гоё шүү! гэснээ:
-Тэгэхдээ л Галя багш надад олигтой дүн тавихгүй ээ гэв. Нээрээ, хэд хоногийн өмнө манай орос хэлний багш Галя мань хүнд муу тавьчихсан юм. Данхар Батаа түүнийг санаж хэлсэн нь тэр.
-Чи даалгаврыг нь хийсэн бол чамд муу тавихгүй л дээ. Орос хэлээр чи мундаг шүү дээ! гэж нэг маань хэлэв. Үнэн л дээ. Батаагийнх Москвад Элчин сууж байсан юм. Аав нь Хөдөө аж ахуйн яамны орлогч сайд байгаад, Москвад Элчинд ажиллахаар явсан. Мань хүн тэнд хэдэн жил орос сургуульд явсан болохоор уг нь оросоор ус цас л даа. Даанч даалгавраа хийлгүй ирж Галя багшийг уурлуулаад муу авчихсан нь тэр.
-Өө, намайг хийсэн ч хийгээгүй ч, муу тавих биз. Би хийх ч үгүй! гэснээ:
-Ер нь тэгээд орос хэл бол хичээл биш юм чинь! гэв. Данхар Батааг тэгж хэлэхэд нь бид “Энэ юу гэчихэв ээ?” гэж өөд өөдөөсөө харснаа бүгдээрээ инээлдэцгээв.
-Ха ха ха. Юу гэнэ ээ? Орос хэл бол хичээл биш гэнэ ээ? Ха ха ха...
Түүнээс хойш энэ үг бидний амны уншлага боллоо. Нэг өдөр завсарлагаанаар нэг нь өнөөх үгээ хашгирч зогстол ангид багш орж ирснийг мэдсэнгүй. Тэгэх тэгэхдээ бүр хэн гээч! Өнөөх орос хэлний багш. Тийм ээ, Галя багш! Тэр бол Монголд ирж суурьшсан Оросын буриад эмэгтэй билээ. Монгол, орос хольж ярьна.
-Юу гэнэ ээ, та нар? Юу гэж хашгираад байгаа юм! гэх Галя багшийн дуу хадахад бүгд сая ухаан орж чимээгүй болцгоов. Гэвч хожимджээ. Галя багш хэдийн сонссон байв.
-Алив, Галаа, чи наад үгээ дахиад хэлээдэх! Юу гэнэ ээ? Гараад ир! Наашаа гараад ир! гэхэд нь би самбарын өмнө очихоос өөр арга байсангүй. Очлоо, зогслоо.
-За, алив, хэл. Сая хашгирч байснаа дахиад хэлээдэх!...
...
Та нар сонсоогүй гэж бодоо юу? Та нар ийм юм ярьж явдаг юм бий! Агуу их Зөвлөлийн ард түмний хэлийг ингэж үздэг юм бий!... гэснээ:
-Үүнийг зүгээр өнгөрөөхгүй! Яасанч зүгээр өнгөрөөж болохгүй! Энэ бол улс төрийн ноцтой алдаа! Энэ бол социализмын эсрэг үзэл суртал! Аюултай төөрөгдөл! Би дээш нь мэдэгдэнэ! гэсээр гарч одлоо.
Тэгсэн чинь Галя багш үнэхээр сургуулийн захиралд хэлчихэж, дээгүүр бөөн юм болж байгаа сураг дуулдлаа. Манай ангийн охидууд адтай юм болохоороо ангийн багшаас ч юм уу, тэр тухай сонссон байсан. Ангийн багш ч бөөн юм болж манай ангийн бүх сурагчдыг хичээлийн дараа тараалгүй үлдээгээд ёстой нэг тачигнаж гарлаа.
Эхлээд хэргийн эзэн, хэнгэргийн цохиурыг тогтоох гэсэн нь мэдээж.
Гэвч хэн ч дуугарсангүйд багш улам уурсаж:
-Та нар хэлсэн хойноо гэртээ хариарай! Би ч харихгүй! гээд суучих нь тэр. Хэчнээн суусан юм, бүү мэд, манайхан эхлээд сүрхий чимээгүй сууж байснаа сүүлдээ тэвчээр нь барагдсан бололтой, шивнэлдэж, тэгснээ дүнгэнэлдэж гарлаа. Зарим нь ч намайг гар, хэргээ хүлээ гэж байна аа. Би ч бослоо.
-Багш аа, би тэгж хэлсэн юм аа... Тэгтэл тэндээс данхар Батаа босоод ирэв.
-Үгүй ээ, багш аа, би хэлсэн юм аа...
Чингэсээр хэдүүлээ болсон юм бүү мэд, лав л тэр орой каток дээр гулгаж байсан бид хэд тав, зургуулаа босчээ.
Багш биднийг үлдээж, бусдыг нь тараацгаав. Тэгээд үглэж гарлаа. Үнэхээр ноцтой том алдаа гаргасан гэнэ. Социалист үзэл сурталд харш асар том хэрэг тарьсан гэнэ. Үнэн л дээ. Бид хэдийг Захирлын зөвлөлийн хурлаар оруулна гэнэ. Бүгдийнх нь аав ээжийг дуудна гэнэ.
Тэгж тэгж, хэзээ хурал болоход бүгд байна шүү гээд биднийг сая тараацгаав.
Хэд хоногийн дараа захирлын зөвлөлийн хурал боллоо. Олон багш нар сууж байгаа нь сүрдмээр ажээ. Мэдээж, бас бидний аав ээж нар ч сууж байгаа. Галя багш нэхэл хатуутай ажээ. Урьдын адил уурсан бухимдсаар л байлаа.
Захирлаас элээд олон багш, эцэг эх ээлжлэн үг хэлж биднийг ёстой бут авцгаав. Үг хэлэх ээлж нь ирэхэд тэрээр үгийнхээ эхэнд В.Маяковскийн шүлгээс уншив:
Я бы Русский выучил, за то, что только им разговаривал великий Ленин...
Энэ шүлгийг Галя багш бидэнд өөрөө зааж цээжлүүлсэн юм. Монголоор бол:
Зөвхөн их Лениний ярьдаг хэл болохоор нь л Би орос хэлийг сурах л байсаан...
-Дэлхий дахин, хүн төрөлхтөн орос хэлийг ингэж л үзэж, орос хэлийг сурахыг хүсч байдаг. Агуу их Ленин багш ярьдаг байсан хэл учраас хүн төрөлхтөн энэ хэлийг сурахыг хүсдэг юм. Тийм ээ, үүний цаана ямар их утга учир оршиж байгааг та бид маш сайн ойлгох ёстой. Энэ бол та биднийг Коммунизмд хөтлөх түлхүүр мөн. Энэ бол та бидний коммунист ёс суртахууны үлгэр жишээ хүмүүжлийн хэмжүүр мөн.
Тэгэхэд эд нар, та бидний сурагчид, та бидний хүүхдүүд энэ агуу их хэлийг, агуу их Лениний хэлийг хичээл биш гэж яаж хэлж, яаж тэгж бодож, сэтгэж чадаж байна аа? Би ёстой итгэхгүй байна. Үнэмшихгүй байна. Социализм, коммунизмд харш ийм үзэгдлийг хэрхэвч зүгээр өнгөрөөж болохгүй.
Бидний дунд, бидний сурган хүмүүжүүлж буй хүүхэд багачуудын дунд ийм үг яриатай хүүхдүүд байна. Энэ бол зөвхөн үг яриа төдий зүйл биш. Энэ бол бидний дунд, манай нийгэмд байгаа хар толбо, бузар буглаа мөн. Энэ бол эдний сурлага, хүмүүжил ямар байгааг харуулж байгаа хэрэг мөн. Тийм ээ, энэ бол нөгөө талаар бидний ажлыг дүгнэсэн хэрэг мөн. Бид ингэж л ажиллаж байна...
Өөр зөндөө юм ярьсаан. Биднийг ёстой бут авч, биднийг төдийгүй эцэг эхчүүл, багш нарыг ч бут авсан юм. Хэн ч юу ч хэлж чадаагүй. Захирал ч Галя багшийг дэмжиж бас л бут авсан. Түүнээс цаашихыг нь ёстой мэдэхгүй юм. Зарим аав ээж нар ч ажлынхаа шугамаар хариуцлага хүлээсэн байх. Лав л өнөөх орлогч сайд ажлаа өгсөн гэдэг...
Харин түүнээс хойш данхар Батаа маань огт өөр хүн болсон юм даа. Тэр байтугай сургуулийн урлагийн үзлэгт идэвхтэй оролцож дуулж зогссон гэж байгаа. Ямар дуу гээч:
Хорвоо ертөнцийн өнгө тодрох гайхамшиг
Хотлыг гийгүүлсэн нарны ач аа хөө.
Хоймор залахад хийморь болж
Айл гэр тэтгэх Ленин багш минь
Хосгүй эрдэнийн суут их нар аа хөө.
Заяа тавилангийн цоож хаалганд түлхүүр хийж
Зарцын нүдийг нээсэн юм аа хөө.
Заасан ном нь хууль л болж
Заавал мөнхрөх Ленин багш минь
Замбуу тивийн найдвар юм аа хөө өө өө хөө...
Дунд сургуулиа төгсч, Их сургуулийн оюутан боллоо. 1978 онд оюутнууд бид зуны ажлаар Дундговийн Сүм хөх бүрдэд очиж амралтын газрын уурын зуух барьцгаав. Хорь ч хүрээгүй бидний байшин барина гэж юу байхав, хөдөө эрүүл агаар, нар салхинд гарч, нэг сар тааваараа жаргацгаалаа. Яриад байвал дуусах юм биш.
Нэг өдөр орос цэргийн бүхээгтэй машин үзэгдэв. Сураг сонсох нь ээ, оргосон цэргээ хайж яваа ажээ. Бидэнтэй ч уулзлаа. Хэд гурван үг сольж саатацгаав. Бид ч ах нартай сүрхий ойр дотно хүн болцгоох гэж агентаас хоёр шил байвантай архи авчирч дайллаа. Гэвч тэд алба гүйцэтгэж яваа болоод тэр үү, нэг их ууцгаасангүй. Харин бид хэд тойруулж балгацгаасаар халж эхэлжээ.
Монголчууд согтохоороо бүгд орос хэлтэй болчихдог хойно. Бүгд л бие биенээсээ өрсөлдөн хазгай муруй шулганалдаж гарлаа. Нэг маань ээдрээтсэн хэлээр хальт мөлт хэлж байнаа:
-Монголия-Россия Найрамдал-Дружба! Ура!
Бид ч сэрүүлгийг нь тааруулсан баадуутай цаг шиг ам нийлүүлэн ура хашгирцгаав. Ийм үгс цээжний уншлага болчихсон тийм л цаг үе байсан юм чинь. Орос цэргүүд ч бас ура хашгирцгаан биднийг дэмжицгээнэ. Нэлээн сууцгаалаа. Юу юу ч ярьсан юм, бүү мэд. Гэтэл нэг маань бас чанга дуугаар тультраатан хэлж байна:
-Ленин наш Бох!
Бид ч даган хэлцгээв:
-Да, да. Ленин наш Бог!...
Гэтэл нэг орос цэрэг хэлж байнаа:
-Нет, нет. Ленин не Бог. Он тоже человек! (Үгүй, үгүй. Ленин бурхан биш. Тэр бас л хүн!)
-Нет, нет. Он наш Бог!... Алив, Галаа, чи хэлээд өг дөө. Манай гэрийн хоймрын авдар дээрх бурхан шүтээний оронд одоо Ленин багшийн зураг залаастай байдаг болсон гэж хэлээд өг дөө...
Манайхан “Энэ орос юу гэчихэв ээ? Ленин багшийг бурхантай зүйрлэж байхад үгүй, биш гээд байх юм. Харин ч нэг эсэргүү амьтан байна уу, энэ чинь!” гэх шиг үүлгэртсэн харцаар жигшингүй харж суулаа. Тийм л цаг үе байсан даа.
Тэр орос цэрэг ч “Энэ монголчууд ёстой мухар сүсэгтэй харанхуй бүдүүлэг ард түмэн юм аа” гэж хачирхан гайхаж байсан биз ээ. Үнэндээ тэр үед монголчууд шашингүйн үзлээр хүмүүжээд бурхан шашингүй ард түмэн болчихсон байсан, зүгээр л сайн хүнийг бурханчлан дээдэлж, шүтэж биширдэг зангаараа л согтуудаа тэгж ярьсан хэрэг шүү дээ. Түүнээс, ямар бурхны жинхэнэ үнэнч шавь нар гэгддэг түвд үндэстэн биш дээ...
За, ингээд өндөрлөе. Энэ бол миний дурсамж романы нэг хэсэг юм аа. Бага насныхаа тухай “Сансарын хүүхдүүд”, залуу, идэр насны он жилүүдийнхээ тухай “Гүүр” хэмээх хоёр роман бичсэн. Гэхдээ хэвлүүлээгүй байгаа. Хэрэв уншигч танд сонирхолтой бол өөр олон зүйлийн тухай дараа дахин хүүрнэсү.
Дурсамж хөтөлсөн Я.Ганбаатар
Сэтгэгдэл(70)
Оросоос илүү Орос болох гэж ядсан буриадууд олон байсаан тэр үед энэ Галя багш шиг ( Галя багш! Тэр бол Монголд ирж суурьшсан Оросын буриад эмэгтэй билээ. Монгол, орос хольж ярьна)
Аргагүй байхаа.Өвөө,аав,ах гээд бүгдийн улаан оросууд хядсан болохоор яс махандаа шингэсэн айдастай байдаг байсан байх. Шавь нар нь тэгж хэлэхээр хариуцлага нь өөр дээр нь ирнэ гэхээс айж байсан байх.
Багш хүн чинь зүгээр л хичээл заадаг хүн биш , жинхэнэ сурган хүмүүжүүлэх ёстой хүн байдаг, Монголчууд бүгдийг утгагүй гурилддаг болохоор л өөрөө ингэж бодож байгаа юм, Галя багш бол охидуудад цэвэр хувцаслах гэрэл цэвэрлэх хоол хийхийг ч заадаг байлаа
10 жилийн сургалтын хөтөлбөрөөс орос хэлийг заавал хасаж нийтээрээ англи хэлд сургах ёстой орос хэл сонирхсон хүүхдүүдэд сонголттой үлдээе Чи юм хийж зарж амьдралаа сайжруулахыг хүсдэг бол зөвхөн дэлхийн зах зээлд борлуулахын тулд англи хэл аминд орно Харин орос хэл зөвхөн оросын ертөнцөнд хэрэг болох ч амьжиргаагаа дээшлүүлэх боломжгүй танин мэдэхүйгээ тэлэх ч боломжгүй хайрцаглаж үлдэх болно
хасагтаны хасгууд яг тиим тэруугээрээ бахархаад яагаад хасгаар ярьдаггуи юм вэ гэхэд хасгууд хогжоогуи хоцрогдсон Орос хэл биднииг хун болгосон гэдэг
212.96.69.61 Яс үндсээр Монголчуудыг Орос Буриадууд социализмын үеэс хасаг лал,хужаа дөрвөд хүн биш гэж турхирдаг.нь ардчилсан Монголд одоо болохгүй.Буриадууд ажилсаг зоригтой, Монголчууд тэнэг залхуу гэдэг социализмын тархи угаалт худлаа.Казахууд Монголын бүх бүтээн байгуулалтанд тэргүүн эгнээнд явж ирсэн.Тэгэхэд Буриадууд орчуулагч зохиолч дипломат дуучин уран бүтээлчид байдаг байсан нь үнэн.Хаант Оросын хар шар улаан далбааг цээжин дээрээ хаддаг Буриадууд гэтэл Монголд Казахуудаас 10 дахин цөөхөн.
Оросууд монголыг мөхлөөс аварсан. Тусгаар тогтнож,цэцэглэж хөгжих боломж олгосон.Бид ЗХУ-ыг түшиж найрсаг харилцаа хамтын ажиллагаа өрнүүлж байж өнөөгийн амжилтад хүрсэн.Тэр үед үзэл суртлын ажлыг чухалчилдаг байсан. Хөрөнгөтнүүд яг одооных шиг социалист системийн орнуудыг сүйрүүлж устгах зорилготой байсан.Дэлхийд ганцаар ноёрхол тогтоох зорилготой байв.Иймд үзэл суртлын ажлыг чухалчилахаас ч өөр аргагүй байв.Монголын бараг хүн бүр, хоёр орны найрамдал нөхөрлел хамтын ажиллагааг чухалчилдаг байсан.ЗХУ-ын тусламж дэмжлэгийг өндрөөр ахан дүүсийн тусламж гэж үнэлдэг байсан .Иргэдийн дунд оросуудыг ах гэж нэрлэх нь нилээд дэлгэрсэн байв Гэхдээ ЗХУ-ыг шашин шиг шүтдэг В.И.Лениныг бурхан шиг тахидаг гэдэг бол худал.Цэвэр гүтгэлэг. Орос хэл хичээл биш гэж хэлсэнээс ийм шуугиан дэгдсэн гэдэг ч худал.Оросууд ч тэгэж тэнэгтэх хүмүүс биш.Харин барууны суртал нэвтрүүлэг яг иймэрхүү зүйл бичиж хэвлэж бусдын толгойг угаадаг байсан байж болно 1990 онд энэ статьяг бичсэн нөхөр мэт үл бүтэх хүмүүс эх орноосоо уравсан.Манай 2 орны найрамдалт харилцаа хамтын ажиллагааг бусинуулсан.Эх орноо сүйтгэсэн.Мөлжлөг буй болгосон.Цөөн хэдэн луйварчдыг баяжуулж олонхыг гуйлгачин ядуус болгосон.Хэрэв төрд одоогийн ардчилагч гэх энэ луйварчдыг залсаар ,тэдэнд мэхлэгдсээр байвал улс орон маань улам л ангал рүү унаж доройтох баах.
Манай аав 1958 онд 10 жил төгсөөд Москва-д сурахаар явж байжээ. Тэгэхэд энэ хотод 5000 орчим монгол оюутон зөвхөн их дээд сургуулиудад сурч байсан гэдэг.Энэ үед ЗХУ-ын эдийн засаг бүрэн сэргэж чадаагүй олон хүндрэл бэрхшээл байсан ч Монголд үйлдвэр аж ахуйн газар шинээр барьж байгуулах эдийн засгийг нь хэргээх шинээр буй болгон хөгжүүлэх боловсон хүчин мэрэгжилтэн бэлтгэх зэрэгт сэтгэл харамгүй тусалж үзүүлж байсан гэж ярих.Нэг өчүүхэн жишээ дурьдахад монгол оюутнууд сард 60 рүблийн цалин авч тэр нь амьдралд бүрэн хүрнэ. Гэтэл энэ нь монголын хөрөнгө биш ЗХУ-ын буцалтгүй тусламжийн мөнгө байсан юм билээ. Гэтэл орос оюутнуудын цалин ердөө 27 рубль, ар гэрээсээ дэмжлэг тусламж авч сурч төгсдөг байв. гэж ярьсан юм.АН-ын нөхөд ЗХУ-ын тусламжийг харлуулж энэ орныг мөлжигч гэж доромжлж хамаг муу муухай гүтгэлгийг энэ орны эсрэг цацахаа болих хэрэгтэй.Энэ орон дэлхийн колоний системийг эвдэж улс орон бүрт тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлыг авч өгсөн.Германы нацистуудыг устгаж, аймшигт боолын дарлал мөлжлөг аллага хядлагаас дэлхий нийтийг аврасан. Дэлхийн аюулгүй байдлыг одоо ч хамгаалж шинэ колончлолы дарлал боолчлолоосс бусад орныг одоо ч сэргийлсээр байна
Зөв л хэлж байж, ккк
Би л лав сурагч байхдаа онц сураад Алтан Москва явна гэж ярьсаар байгаад Онц төгсөөд Масква явсан даа.
tegeed yaadin. uhsen acnii altan mosvka. delhiin shivshig aluurchin uls Oros
Ийм бичвэрүүдтэй роман гарвал алваа , арай ч хэвлүүлэхгүй байлгүй дээ ...
mongolchuud oros delguuriin uudend tsarai aldan zogsoj orosuudad nohoi shig l hoogddog baisan tsag sayhan daa.Ted bidniig arai l deerelhedeg baisan
12-MKR dursguihen baga nas min ongorloo
яганбаа 33 уу 48 төгссөн гэвүү. батаа нь болбоос монгол сургуульд орос хэлтэй байж сурч л дээ. ж: нэгдүгээр ангид орохоос нь өмнө бичиг үсэг заалгасан хүүхэд сургуульд ороод хичээхээ больчихдог гэдэг шиг. нэгэнтээ мэдэх юм чинь гээд юу ч хийдэггүй.
багш уг нь сэтгэл судлал физиологи үздэг. хн
бог уу, бод уу? бод бод бод гэгчээр. боду-а. эвэр гэзэг, туурай нударгаа авахуулах.
бонханчлан шүтэх. сүнсний баяр, муми, мавзолей бүгд нэг л. хашааг нь сольчихоор өнөөх мал чинь танихгүй. хашааг нь авчихсан ч хаалгаа гөлрөөд. гүүр гүүр гүүр
ён дон ян дан юн дэн
Үнэндээ ямар ч хэл сурсан эрдэм.Гэхдээ Европ Францыг шүтэж,Азийг арьс өнгөөр ялгаварлаж үзэн яддаг расист Оросуудын хэл өөр.Өөрийн хэл ч үгүй бид Оросууд гэж социализмын үеэс "залхуу Монголчуудад" баталж ирсэн "ажилсаг Буриадуудыг" харчих.Орос хэлийг сургалтын програмаас одоо хасах болсон.Англи өөр хэл сурхад бидэнд хамгийн их саад болж байгаа.Тэгээд кирилл бичгийг латин болгох шаардалагатай.Тэмбүүтэй нүүдэлчид бид одоо тэдний дээрэлхдэг чукча дурак, чурка баран,дешевые Китаёзы биш.
ишш, чааваас гэж. хийх ажил байхгүй болохоор ийм юм бичиж кайфтдаг байх тээ?
Oros heliig uguiigesen murtluu orosoor (baran, deshevye Kitaezy) haraaj l badag. Gorigui dee.
Balai shahuu yum
Хүүхдүүд орос хэл англи хэлийн аль нэгийг сонгох учиртай.
Барууны, Америкийн тархи угаалт гэж "Орос хэл хичээл биш" гэсэн энэ нийтлэлийг хэлдэг юм.
орос хэл шинжлэх ухаанд сургадаг англи хэл секс хар тамхи дээрэм тонуул худалыг үнэн болгох арга техник зах зээл ардчилал гэж байдаггүй хээзээч болохгүй гүцэлдэхгүй юмыг үнэн мэтээр бичиж тархи угаадаг орсод санкц хориг тавьсан нь зах зээл ардчилал мөн үү марктинг манажмент мэргэжил биш барааг өөрчилж сав баглаа боодлоор өнгө үзэмжээр зардөг цэргийн зэвсэг тэхник сайн гэдэг хждлааш дээ өөр капиталист оронд юу байх юм бэ
Галя ч нохой байж дэээ...иймэрхүү нам эвлэлийн матаач ноход мөн ч их байсан даа. Амьдрах арга нь байсан байхааа
za bitii demii pyaldag um bicheed bai ci zugeer. orsuud hezee ch mongolchuudad hun shig handaj baisan tuuh baihgui. urgelj l adguus dorduud gej uzdeg baisan odoo ch heveer
ядмагхан ч сэдэв болдоо. их жижиг хүн юмдаа, энэ дурсамж бичиж буй ганбаатар
Я.Ганбаатар жижиг хүн биш, тэгэхдээ энэ бичлэг нь таалагдсангүй. Русский язык не урок гэж хэлснийг яаж ч тайлбарлаж болно. Галя багшид буруу алга. Тэд хүнд юм сургах л гэж үйлээ үзэж, үнэн сэтгэлээс зүтгэдэг байсан.
odoo barag hereggui bolj dee. Tsagtaa bas heregtei l baisan. odoo English, English, and English!
Орос хэл манай улсын тухайд нэгдэх гадаад хэл байх ёстой. Энэ хэл өөрөө маш баялаг, хүнд дүрэмтэй, хүнээс хөдөлмөр шаардаж байж сурдаг хэл. Орос хэлээр суурилж чадвал бусад бүх хэл хялбар. Тэгээд сурх орчин ойрхон, хөршөө хүн сонгодоггүй. Тархиа өндөг болтол угаалгасан дуракууд гай бололгүй Монголоос минь явж үз. Пошел бы на тот свет этот дурак, под названием Путингүй МОНГОЛ УЛС.
Оросууд тэгвэл яагаад ямар ч хэл сурдаггүй юм бол? Монголд 10 жил амьдарч байгаа Оросын соёлын төвийн буриад захирал Монголоор одоо ганц ч үггүй байгаа.
Cham shig l novsh baina dood
uuruu chukcha bolood ter helee sur daa, idiot!
Тухайн үедээ орос хэл зайлшгүй сурах хичээл байсан шүү
Слава Русского языка Слава Путина
Би орос хэл муу сурсан ч алтан москваг хэд хэдэн удаа үзсэн дэг
mas sonirholtoi chybralyyd bichej ynsigchid bidend ilgeesend bayarlaj syyna,chi Ydamdorjiin Ganbaatar men uu?bis yy!baga zalyyhan baihdaa Mend-ooyogoor damjin tanilzaj baisan sig sanagdana.Bid ch chag yedee ikhe ch yum yzej eneegiin hyyhed zaluuchuudad ene meteer bicheh chag ni bolj dee!!!
Олон удаа зүүдэлсэн алтан москвад анх очиход шиколадтай маружин макдональдс останкиний цамхаг дээрх эргэдэг ресторан санаанд их гоё санагдаж билээ.
аймар хожуу москва орсон. очингуут гүмд сырбяслаг авч дэлгүүр дотор идээд явсан. талбай очсон. мавзлейн үүдэнд да, сүхэрдэнэ, ... энэ гуравтай таарсан. танил биш ч мэндэлцгээгээд л өнгөрсөн.
ма ах, инэмсэглэлийн ганболд, ажнайн батэрдэнэ энэ гурав бонн хотод гудамаар явж байтал хотыхон аймар гайхсан гэдэг. гурван ази, өндөр. мэл гайхаж та нар хаанахууд вэ гээд асуугаад байсан гэдэг. мань францаас галын хавчаар авсныг батэрдэнэ нэг харсан цүнхнээс гаргачихсан үзээд байж билээ. ккк.
Эргуу явсан уеэрээ бахархах хэрэггуй ичиж сурах хэрэгтэй одооч ул мер нь арилаагуй бидэнд гай болсоор бн темер замын гацаа гээд л
Buriaduud buriad helee martsanaaraa hen ch bish bolj baigaa
буриад хэл ба монгол хэл шинжлэх ухаан хөгжөөгүй учраас бүх байгалийн шинжлэх ухааныг орос хэлээр сурдаг орос орны эрчим хүчний цахилгаанжилтын гозлро-гийн төлөвлөгөөгөөр одоо 960 атомын нүүрсний усны гидр байгалийн хийн нүүрсний нефть мазутын салхин нары устөрөгчийн цахилгаан станцууд ажиллаж дагасан өнгөт хар төмөрлөгийн металлургийн нефть өа хийн ган болд нержвекийн хөнгөн цагааны үй түмэн үйлдвэр ХИМИЙН Үйлдвэрүүд ажиллаж байнө хойт мөсөн далайг атомын 17 лабортортой мөс зүсэгч хөвөгч онгоцууд судалсаар шу-нд хувь нэмрээ оруулж байна ОРОС УЛС №ашизм нацизмыг эсэргүүцдэг улс юм ОРОС ХЭЛ-ээр шинжлэх ухааны оргтлд хүрдэг ЁЛАВА РОСИИ СЛАВА ПУТИН
англи хэл хэл биш шүү дээ англи хэл сурсан хүн луйвар дээрэм тонуул худал хуурмаг фейка санхүүгийн заль мэх нацизм фащизм д суралцдаг мөн Хар тамхи архи янхан гомо сексуаль харангат нийгмийн муу муухайд суралцдаг англи хэлтэй гадаадт сурсан хүнтэй суувал хмьдралаа алддаг Бас түрэмгий хүнд хамаг юмаа тулган хүлээлгэдэг зөрүүд зөвшөөрдөггүй хүн чанар хүнлэг ёс гэж байхгүй хүн хүндээ чоно гэж харьцдаг ИХ Л ёсорхог соёлтой дүр үзүүлдэг ТҮҮНИЙ оронд орос хэлтэй орос хүн шиг нинуин сэтгэлтэй хүнийг хүн гэж үздэг нийгэм журамч совет улсад байдаг орос хүний совестьтай өр зөөлөн хүнлэг ёс суртахуун хэрэгтэй орос хэл хичээл мөнөөс мөн бөгөөд бас сурган хүмүүжүүлэх утга агуулгатай орос нийгэмд дарлан мөлжих харгис нийгэм хэдэн зжжны турш хөгжөөгүй ерэн оноос хойш америк клвбойхөгжих гэж оролдоод үндсээр нь дарсан үнэн алдартны бурхан нийгглсэнгүй хүмүүжүүлдэг АНГЛИ хэлтэн орнууд цөм монополь харгис дайнч
oros hereggui. oros zail. bid USA baruuniig dagana
Тэгээд Афганистан Сирийн араас ороо ч дээ.Эсвэл энэ орноос баруун луугаа дүрвээч.
Орос хэлгуи хасгыг Хасагстанд Калбит Ауылбаи гэдэг хасгууд орчин уеиин хун болохыг хусвэл Орос хэл сур малчин хуи нэгдлиин уеиин хун болвол хасаг хэл сур гэдэг
Буриад гөлөг Хасаг гэж социализм шигээ харааж байна уу? Мөнхийн хөрш нүүдэлчин Монгол Түрэг үндэстнүүдийг тосгоны Орос Буриадууд та нар одоо социализм шигээ араас харааж доромжлоод алчихдаггүй юм. Анх 15 зуунд Оросууд чинь Түрэг үндэстнийг устган Казан Астрахийг эзэлсэн.Дараа нь 16 зуунд Зүчийн удмын Кучумыг алж Сибирьт ирж эзэн суусан.Дараа нь Төв Азийн Уйгур Түрэгүүдийг Ойрад Монголчуудын эсрэг турхирч байлдуулан бүгдийг нь устган Зүүнгарын мөхлийн эхийг тавьсан. Гэхдээ бүүр тэр үед Оросуудын чинь зохион байгуулсан Казахын 3 жуз 22 овгийн хуралд дунд жузын Аблай хан Оросуудын айлгүй эсрэг босч Ойрадуудын эсрэг байлдахаас татгалзаж байсан нь түүх. Тэр байтугай дараа нь Буриадууд та нарыг Монголыг орхиж нохой шиг Оросуудын гөлөг болж амь хоохойлж байхад дунд жузын Аблай хан Ойрадуудтай хамтарч Манжтай байлдаж байсан түүхтэй. Өөрийн төр улстай Казахууд 18 сая.Гэтэл өөрийн төр байтугай хэл ч үгүй Буриадууд та нар үсрээд 300 мянгахан.Та нар Түрэг үндэстнийг барахгүй.
Буриад болбол манай Монголын яс махны тасархай , өмхий хасагууд бол гуйлгачин байх ёстой хогнууд
Орос хэл яах аргагуй шинжлэх ухааны хэл, англи бол унэндээ жулдаж бнадаа, хажууд нь!
Хөдөөнийхөн согтохлоор хөрөнгөө ярьдаг.. Хотынхон согтохлоор оросоор ярьдаг гэдэг хэлц үг яригддаг байв шүүдээ хэ хэ.. цагын өнгө гэж .. цахилдаг хүртэл ганддаг энэ хорвоод их л юм үзэж харав даа хөөрхий.. ха ха
Orosoor yarilgui udsan. Barag martaj.. gehdee evropd bugd angliar yaridag ch orosoor yarih hun nileed taarah ym.
Би Орос хольж ярьдаг хүмүүсийг хүндэтгэдэггүй. Европ гэдэг тэд бидэнд ханддагттай адил. Тэдэнд заавал арьс өнгө яс үндэс,нас хүйс,шашин шүтлэгийн турхиралт үзэн ядалт байдаг.
Дэлхийд шар Азийг арьс өнгө шашин шүтлэгээр үзэн яддаг ганцхан үндэстэн байдаг. Русские, друзья Негров Арабов.
Oros hel oros ulsdaa l bai.busad ulsad unendee hereggui dee.
Уг нь чи хужаа судалдөг гэдг биздөө бөлдг мин
Энэ Я.Ганбаатар гэгч өвгөн буриад одоо болимоор юм аа, хүүхдүүдийн толгой эргүүлж, дэлхийн нийтийн хэл АНГЛИ шүү,
Одоо бол орос хэлнээс илүү англи хэл илүү чухал шүү. Монголчууд тэнэг гэдэг мухар үзэл бол үнэндээ хоцрогдсон үзэл. Мэдлэг чадвараараа толгой цохиж байгаа Монголчууд хилийн чанадад бусад үндэстэнээс илүү гарна уу гэхээс дутахгүй байгаа.
Орос цэрэгүүдийн хийсэн гэмт хэргүүд бас л сонсогдож байдаг. Шууд хэлэхэд одоо байгаа нийгмийг өнгөрсөн нийгэмтэй харьцуулбал одоо бол хамаагүй илүү эрх чөлөөтэй байгаа шүү. Энэ хөгшин залуу үеийн тархийг сайн угааж байна даа. Мөнгөнд шуналтай, авилгажсан хуучин нийгмийн шаар шавхруу болсон хүмүүс байна даа. Мөнгөтэй хүмүүсийг хараад эх орноо ч худалдахаас сийхгүй зөнөгүүд
BI -L LAV OROS-g MUU XELJ CHADAXGUI
Бидний оюутан цагт Зөвлөлтийн мэргэжилтэн Дусамбаева гэж авгай хичээл заана. Бид орос хүн л гэж бодох. Нэг өдөр манай ангийн нэг казак охин зурвас өгөадөхсөн чинь нөгөө мундаг мэргэжилтэн чинь гахай шиг чарлаал яваад өглөө. Нүд ам нь орой дээрээ гарчихсан бархираад үхэхнээ. Монголчуудыг их дээрэлхэж, доромжилно. Зөвлөлтийн хүнд үг хэлдэг зоригтой хүн байхгүй хойно доо, зоргоороо л авирлахаас яахав. Бид айлаа, ямар нэг аймшигтай юм болжээ гэж бодлоо. Дараа нь ойлгохнээ нь мань охин тэр авгайг казак хүн гэдгийг нь нэрээр нь мэдэж казак хэл дээр зурвас өгч чөлөө гуйсан юмсанж. Төрөлх хэл, яс үндсээ нууж явдаг , орос хүн болох гэж ядарч явсан хасаг авгай байсаныг нь мэдсэнгүй.
Я.Г.Та Хүннү судлалаар цоо шинэ нээлт хийсэн гэж ярьдаг гэнэлээ Тэр тухайгаа бичээрэйМаш сонин байх даа
Бидний үеийнхэн бүгд дунд сургуулиас орос хэл заалгасан дараа нь Орос оронд сурч дээд боловсрол эзэмшсэн. Орос хэл сурснаар муудсан юм алга. Хүний зэрэгтэй амьдарч, хүний зэрэгтээ ажиллаж явнаа. Оросууд агуу хүмүүс гэж би хүндэлдэг. Дэлхийн 2 дайныг нуруундаа үүрч энэ дэлхийд энхийг авчирсанд нь энэ ард түмнийг хүндэтгэдэг. Дайн дараахи эдийн засгаа сэргээх гэж ядарч явахдаа монгол залуучуудыг сургаж явсанд нь баярладаг. Монгол эх орны минь тусгаар тогтнолыг баталгаажуулсанд нь би баярлаж явдагаа. Хөрш ардын хаа хэлийг сурахгүй бна гэдэг нь маш их хоцрогдол болноо. Эхлээд 2 хөршийнхөө хэлийг ус цас шиг сурах хрэгтэй. Дараа нь алсын хөрөнгөтөн Америк хэлээ сурах хэрэгтэй байх. Сүүлийн үед манай залуу үе ОХУ-ыг их басах хандлага гарах боллоо. Энэ маш буруу. 180 сая хүнтэй Орос орон олон зуун жил манай хөрш байна. Харин монгол хүний олон зуун жил Оросын ард түмэнд хандаж ирсэн хүндлэл үгүй болвол Монголын байдал эвгүйрч болно шүү.
Ямар 1 хэл сураад тэр үндэстэн болж хувирахгүй штэ, сурсан юм бүхэн гайхамшиг Юуууу ч хийхгуй хэдэрлэж, хэрэлдэж явахаар 2 хөршийн хэлийг сурцгаая
1991 оноос хойш л Монголия-Россия гэдэг болсон байх.Түүнээс өмнө бол МНР-СССР гэж хашгирч байсан байхаа
Нүдэнд харагдтал бичжээ. Үүнийг л дурсамж гэдэг байх.
Коммунизмын онолоор халхавчилсан оросын эзэнт гүрний бодлогын хор уршигаас эртхэн салах хэрэгтэй. Г
Unexeer tuuxen uneniig uguuljee.Tiim cag uyiig bidnii iyeiinxen l medne.Guur nomig chin xudaldaj avya.