сонин mn
Гэнэтийн нэр дэвшигч (Ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойронд)
 
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны кампанит ажил эхлээд хэд хоног өнгөрлөө. Энэ хугацаанд нэгэн аюултай чиг хандлага надад ажиглагдсан учраас энэ талаар иргэд сонгогчидтой санал бодлоо солилцохыг хүсэж байна. 
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай харьцуулахад 2021 оны сонгууль нилээн өвөрмөц нөхцөл байдалд явагдаж магадгүй гэдэг нь сонгуулийн кампанит ажлыг албан ёсоор зарлахын өмнө олон хүний хувьд тодорхой болоод байсан.Ийм өвөрмөц нөхцөл байдал нэгдүгээрт, цар тахал, хоёрдугаарт, МАН-ыг татан буулгах тухай Ерөнхийлөгч Баттулгын захирамж хоёроос үүдсэн гэдэг нь тодорхой. 
Коронавирус хэмээх цар тахлын улмаас орон даяар олон сараар хөл хорьсоны улмаас, жижиг дунд бизнес эрхлэгчид санхүүгийн хүнд байдалд орж, жирийн иргэдийн аж амьдралын түвшин эрс доройтож, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө сонгогчдын дийлэнх олонхи нь бухимдлын байдалд орсон. Засгийн газар хөл хорих дэглэмийг дэндүү олон удаа, удаан хугацаатай авч хэрэгжүүлсэн нь жирийн иргэдийн аж байдал доройтоход хүргэсэн гол шалтгаан гэж олон хүмүүс шүүмжлэх болсон. Тэгвэл энэхүү Засгийн газар 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрэлдэн буй болсон, эрх баригч МАН энэ Засгийн газрыг дангаараа байгуулсан гэдгийг бүгд мэднэ. Тэгэхээр хүмүүсийн толгойд ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛЬ – ЗАСГИЙН ГАЗАР – КОРОНАВИРУС – ХӨЛ ХОРИХ ДЭГЛЭМ гэх мэтийн үгс яг ийм дарааллаар хадагдаж үлдсэн байх магадлал өндөр юмаа. 
 
2021 оны 3 сарын 1-нд МАН-ын 100 жилийн ой болсон.Тэгэхээр энэ утгаараа тус нам бол манай орны хувьд хамгийн ууган, хамгийн туршлагатай, хамгийн нэр хүндтэй улс төрийн хүчин байх ёстой. Гэтэл Монгол улсын одоогийн Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга МАН-ыг татан буулгах тухай захирамж гаргасан нь Олон хүний хувьд цэлмэг тэнгэрээс аянга ниргэхтэй адил гэнэтийн явдал боллоо. Ерөнхийлөгч маань дээрх захирамжийг гаргахдаа, Төр засгийн эрх мэдлийг хууль бусаар авсан хэрэгт МАН-ыг буруутгалаа. Үүний улмаас 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуулийг хийх эсэх нь тодорхойгүй, хийсэн ч энэ сонгууль хууль ёсны сонгууль мөн эсэх нь жирийн иргэдийн хувьд тодорхойгүй хэвээр үлдсэн. 
Санаандгүй үүссэн энэ хоёр таагүй хүчин зүйлээс гадна аль эртнээс санаатай үүсгэсэн бас нэг нөхцөл байдал энэ оны Ерөнхийлөгчийн сонгуульд таагүй нөлөө үзүүллээ. Монгол улсын Ерөнхийлөгч бол Ард түмний эв нэгдлийн билэг тэмдэг төдийгүй, Зэвсэгт Ерөнхий командлагч, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гишүүн байдаг учраас энэ бол маш чухал албан тушаал юмаа. Ийм ч учраас Монгол улсын Ерөнхийлөгчийг бүх ард түмнээрээ сонгодог нь зүй ёсны хэрэг билээ. Гэтэл Сонгуулийн тухай хуулиар зөвхөн Парламентад суудалтай намууд Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй байдаг. Энэ бол нийт сонгогчдын хувьд шударга бус төдийгүй, Ардчиллын тулгуур зарчмыг гажуудуулсан заалт юмаа. 
Сонгуулийн хуулийн энэхүү буруу заалтын улмаас Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль нилээн өвөрмөц байдлаар явагддаг болсон.Энэ нь юу вэ гэвэл,  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн тоо угаасаа хязгаартай байдаг учраас сонгогчид уг сонгуулийг Парламентын сонгуулийн үргэлжлэл байдлаар үздэг болжээ. Өөрөөр хэлбэл, Парламентын сонгуульд гаргасан алдаагаа засах юмуу, эсвэл төр засгийг тэнцвэржүүлэх үүднээс сонгогчид саналаа өгөх болсон байна. Жишээ нь, Парламентын сонгуульд АН-аас нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн хэн нэгэн нэр дэвшигч өөрийгөө алдаа гаргаж, буруу сонголт хийсэн гэж бодох юм бол Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын нэр дэвшигчийн эсрэг санал өгч алдаагаа засдаг. Эсвэл Парламентын сонгуульд МАН-ынхан хэтэрхий олон болчихлоо гэж бодох юм бол Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг гаргаж ирж, төр засгаа тэнцвэржүүлдэг болжээ. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн Халтмаагийн Баттулга итгэлтэй ялалт байгуулсан нь илэрхий шударга бус байдалтайгаар явагдсан 2016 оны Парламентын сонгуулийн үр дүнгээс тодорхой хамааралтай байж болохыг хэн ч үгүйсгэхгүй. 
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн тоо урьд урьдынхаас улам цөөрсөн болохоор сонгогчдын сэтгэлгээний иймэрхүү чиг хандлага сонгуульд тодорхой нөлөө үзүүлж магадгүй гэдэг нь тодорхой. Үнэндээ, сонгуулийн кампанит ажил эхлэхэд ганц хоёрхон хоног дутуу байхад эрх баригч намаас Ухнаагийн Хүрэлсүх, сөрөг хүчнээс Содномзундуйн Эрдэнэ гэдэг хоёрхон хүний нэрийг л Монголын сонгогчид мэдэж байлаа. Эрдэнэ бол Ардчилсан нам дотроо хүртэл нэр нүүрээ барсан хүн болохоор Хүрэлсүхтэй хүчтэй өрсөлдөж чадахгүй хэмээн бүгд тооцоолж байсан байхаа. 
 
Гэтэл Сонгуулийн кампанит ажил эхэлсэн өдөр ХҮН намаас нэр дэвшигч Д. Энхбат хандивын дансны дугаараа хамгийн түрүүнд олон нийтэд зарлаж, сонгуулийн кампанит ажлаа албан ёсоор эхэлсэн явдал олон хүний хувьд гэнэтийн явдал болсон. Сөрөг хүчнийг дэмжиж явдаг сонгогчдын чих сэрдэс хийж, Хүрэлсүхтэй өрсөлдөж чадах, ямар ч өө сэвгүй, жинхэнэ нэр дэвшигч гарч ирлээ хэмээн олон хүн баярласан байхаа.
 
Гэхдээ энд баярлах шалтгаан огт байхгүй гэдгийг би хэлмээр байна. Учир нь, Д. Энхбат бол парламентат суудалтай ХҮН намын нэр дэвшигч гэхээсээ илүүтэйгээр Соросын сангийн нэр дэвшигч юмаа. Өөрөөр хэлбэл, энэ бол Монголчуудын нэр дэвшигч биш, цаанаа гадаад эзэнтэй хүн. Сонгуульд ялж, төр засгийн толгойд гарлаа гэхэд Монголчуудын төлөө биш, харин гаднын эздийнхээ өгсөн даалгаврыг биелүүлэхийн төлөө бүхнийг хийх болно. 
Жорж Соросын Монгол дахь “Нээлттэй нийгэм форум” хэмээх Төрийн бус байгууллага нь энэ олон жилийн хугацаанд Ардчиллыг хөгжүүлэх, Монголын боловсрол, соёл, шинжлэх ухааныг дэмжих салбарт үнэлж баршгүй тус дэмжлэг үзүүлсэн, Жорж Сорос бол Дэлхийн шилдэг санхүүч, Монголчууд бидний жинхэнэ анд нөхөр гэж ам уралдан ярих хүмүүс олон гарч магадгүй. 
Жорж Сорос Монголчуудад доллар болон бас бусад үнэт зүйлс өгсөн гэдгийг би үгүйсгэхгүй. Сорос бол Дэлхийн хамгийн том хандивлагч, хөрөнгө оруулагч нарын нэг гэдэг нь гарцаагүй үнэн. Өнгөрсөн гучаад жилийн хугацаанд Жорж Сорос зөвхөн Оросын Холбооны улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны салбарт бараг тэрбум долларын хандив өгсөн. Соросын үндэслэн байгуулсан “Нээлттэй нийгэм” гэдэг Төрийн бус байгууллага 1990-ээд оноос эхлэн хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан болон, Төв ба Зүүн Европын орнуудад идэвхтэй үйл ажиллагааг явуулсаар ирсэн. Соросын Сангийн дэмжлэгээр олон сая залуус Баруун Европ, Америкийн Дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцсан. Оросын 30 мянга гаруй эрдэмтэд санхүүгийн тэтгэлэг авсан. Тэгвэл бид яагаад ийм сайн хүнээс нүүр буруулах ёстой болдог билээ? 
Үүний шалтгаан нь тун энгийн. Бадарчин явсан газарт балагтай, батгана суусан газар өттэй гэгчээр Жорж Соросын “Нээлттэй нийгэм” санг улс орондоо оруулж ирээд, идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломж өгсөн улс орон ард түмнүүд огт өөдөлдөггүй, заяа нь хаядаг юмаа. 
2015 оны 11 сард, Оросын Засгийн газар “Жорж Соросын сан”, “Нээлттэй нийгэм хүрээлэн”, “Содействие” зэрэг байгууллагын тус улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах эрхийг нь эрс хязгаарласан шийдвэрийг гаргасан. 
 
Жорж Соросын төрсөн нутаг болох Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан 2020 оны 12 сард засгийн газрынхаа албан ёсны сайт дээр түүнийг эрс шүүмжилсэн өгүүллийг тавьжээ. Унгарын удирдагчийн хэлснээр бол Жорж Сорос энэ бүх хугацаанд, өөрийн сангаар дамжуулан, улс төрчид, сэтгүүлчид, шүүгч нар, төрийн түшмэдийг олноор нь худалдан авах замаар Унгар, Польш зэрэг орнуудын засгийн газруудыг сулруулах гэж оролдсоор ирсэн ажээ.
Хэдэн сарын өмнө Ерөнхийлөгч Дональд Трампын өмгөөлөгч бөгөөд өмнө нь Нью Йорк хотын дарга байсан Рудольфо Жулиани гэдэг хүн ноцтой мэдэгдэл хийж, Хар арьст иргэдийн эрхийг хамгаалах Black Lives Matter гэдэг байгууллагыг Жорж Соросын сангаас санхүүжүүлж байгааг онцлон тэмдэглэжээ. Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Филадельфи зэрэг томоохон хотуудад хэт зүүний дээрх байгууллагын гишүүд үймээн самуун дэгдээж, дээрэм тонуул хийх үеэр Жорж Соросын тусламжтайгаар албан тушаалдаа хүрсэн Тойргийн прокурор, хотын дарга хоёр, гэмт этгээдүүдийг баривчлах гэж оролдсон цагдаагийн ажилтнуудыг айлган сүрдүүлж, эмх замбараагүй явдлыг улам даврааж байжээ. Жорж Соросын сангийн ажилтнууд Америкийн нийт 27 тойргийн прокурорыг сонгох сонгуулийн ажилд мөнгө хандивласан нь одоо тодорхой болсон. 2020 оны 11 сарын 3-нд болсон Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийг будлиантуулахад дээрх прокурорууд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн юм. 
Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан болон Төв, Зүүн Европын орнуудад удаа дараа гарсан өнгөт хувьсгалуудыг, бүгдийг нь Жорж Соросын сангаас шууд зохион байгуулж, санхүүжүүлж байсан нь одоо тодорхой болоод байна. 
Харин Жорж Сорос, Билл Гейтс, Клаус Шваб тэргүүтэй, еврей гаралтай, банк санхүүгийн эздийн цаад зорилго нь юу вэ? Энэ бол Дэлхийн засгийн газар, Дэлхийн шинэ дэг журам гэгчийг байгуулах явдал юмаа. 
 
Энэхүү адал балмад төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Тусгаар тогтносон улс орнууд саад болдог учраас Жорж Соросын сангаас дээрх улс орнуудад Өнгөт хувьсгалыг зохион байгуулах замаар эмх замбараагүй явдлыг зориудаар бий болгодог ажээ. 
Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нь, хүн төрөлхтний үнэт зүйлс дээр тулгуурласан уламжлалт нийгэм саад болдог учраас тэд Гадаадын цагаачдыг олноор нь оруулж ирэх замаар, тухайн орны ард иргэдийг уусгах бодлогыг баримталдаг. 
Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нь шударга ёсон дээр тулгуурласан Шүүхийн тогтолцоо саад болдог учраас Жорж Соросын сан Цаазын ялыг хүчингүй болгох, шоронгийн хоригдлуудын эрхийг хамгаалах зэрэг хорт төслүүдийг хэрэгжүүлж, төрийн хүчийг сулруулдаг. 
Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нь эцэг эх, эмээ өвөө нараас бүрдэх уламжлалт гэр бүл саад болдог учраас Жорж Соросын сангаас гомо, лесби, транссекс зэрэг бэлгийн цөөнхүүд, гаж донтнуудын эрхийг хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. 
Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нь өөрийн гэсэн орлоготой, санхүүгийн талаар бие даасан дундаж ангийнхан саад болдог учраас Жорж Соросын сангаас аливаа улсын эдийн засгийг сөхрүүлэх зорилготой татвар мөнгөний бодлогыг Засгийн газар дахь өөрийн талын хүмүүсийн гараар хийлгэдэг. Төрийн гар харж амьдардаг ядуучуудын тоог нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэх санаа зорилгыг үгүй хийхийн тулд халамжийн хавтгайруулсан бодлогыг баримтлах санааг Сонгуулийн механизмаар дамжуулан хийдэг. 
 
Нэг үгээр хэлбэл, Жорж Соросын бодлого Монголд хэрэгжээд эхлэх юм бол Монголын соёл, Монголын түүх, Монголын нийгэм, Монгол гэр бүл, Монгол хүн байхгүй болно. Уламжлалт гэр бүл эцэг эх, үр хүүхдээс бүтдэг бол Жорж Соросын байгуулах гэж байгаа нийгмийг голдуу ганц бие хүмүүс бүрдүүлэх болно. 
 
Зарим гэр бүл Нэгдүгээр эцэг, Хоёрдугаар эцэг ба хүүхдүүд, эсвэл Нэгдүгээр ээж, Хоёрдугаар ээж ба хүүхдүүд зэрэг бүрэлдэхүүнтэй байх болно. Байгальд эр, эм гэсэн хоёрхон хүйс байдаг гэдгийг бид мэднэ. Гэтэл Жорж Соросын буянаар бид эр, эм ба саармаг гэсэн гурван хүйсийг заасан иргэний паспорт үнэмлэхтэй явах цаг ирж магадгүй.
Ийм учраас Жорж Соросын сангийн даамал байсан хүний төлөө саналаа өгнө гэдэг бол Чонын амнаас гараад Барын аманд орохтой адил буруу хэрэг юмаа. Учир нь, бид Монголын нэр дэвшигчийн оронд гадаадын нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх болно.  
Түрүү жилийн парламентын сонгууль хичнээн шударга бус, ямар их булхайтай байсныг та бүхэн санаж байгаа байхаа. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн тоо хэтэрхий цөөхөн, сонгогчдыг бүрэн төлөөлж чадахгүй байгаа нь үнэн. Гэхдээ бид энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд зөв сонголт хийхийн тулд өмнөх сонгуулийн тухай дурсамжаасаа татгалзах хэрэгтэй. Энэ удаагийн сонголтыг сэтгэлийн хөдлөлөөр хийж болохгүй. Учир нь, уурлаж, хилэгнэсэн, бачимдаж, бухимдсан хүний чих нь сонсохгүй, нүд нь харахгүй болж ирдэг. Бид зөв сонголт хийхийн тулд сөрөг хүчний төдийгүй, эрх баригч намын нэр дэвшигчийн хэлэх үгийг нь сонсож, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг нь анхааралтай унших ёстой. Учир нь, хэрвээ бид зөв сонголтыг хийж чадвал энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль маш чухал, эерэг өөрчлөлтийг Монголын нийгэмд авчирч магадгүй юмаа. 
 
Олон улсын тоймч Ш.Гантулга