Олон улсын тоймч Ш.Гантулгатай ярилцлаа.
Казахстанд болсон үйл явдал дэлхий нийтийн анхаарлыг татсан. Өнөөдөр Казахстанд нөхцөл байдал ямар байна вэ?
Казахстаны Ерөнхийлөгч Токаев хэдийгээр байдал тогтворжиж байна гэж байгаа ч энэ нь нөхцөл байдлыг хэтэрхий сайнаар харж байгаа хэрэг юм. Казахстанд болсон эмх замбараагүй үйл явдал дахин давтагдана гэдэг нь тодорхой. ЗХУ задарснаас хойш 30 жилийн турш Казахстан бие даасан, тусгаар улсын байдалтай оршин тогтнолоо. Казахстан улс цаашид энэ байдлаараа байх боломжгүй гэдгийг сая 1-р сард болсон үйл явдал харуулж байна.
Цаашдаа байдал яагаад тогтвортой байхгүй вэ? гэдгийг тайлбарлахын тулд Казахстан улс өмнөх он жилүүдэд ямар улс байсан гэдгийг ойлгуулах шаардлагатай. Тус улс ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудаас улстөрийн байдал нь хамгийн тогтвортой, террорист халдлага, Засгийн газрын эсрэг тэмцэл болдоггүй, Дундад азийн бусад орнуудтай харьцуулахад нам гүм улс байсан. Назарбаевийн удирдлаганд ард түмэн сайхан амьдарч байна, хөгжлийн замдаа баттай орлоо гэх мэтээр зөвхөн Казахстаны телевизээр тогтохгүй ОХУ-д ч сурталчилдаг байсан. Назарбаев бол В.Путины хамгийн дотно холбоотон байсан гэж хэлж болно. Гэтэл 1-р сард болсон үйл явдал энэ сурталчилгаанууд бүгд худал, байшинтай зүйрлэвэл зөвхөн гадна хэсгээ сайхан будчихсан, дотор тал нь өмхөрчихсөн байсан гэдгийг харууллаа. Яг одоо Казахстанд хөрөнгө мөнгөний маш том дахин хувиарлалт болж байна. Тодруулбал Назарбаевийн гэрийнхний хөрөнгийг Ерөнхийлөгч Токаевийн гэр бүлийнхэнд шилжүүлэх үйл явдал болж байна. Гадаадын хэвлэлүүдэд нөхцөл байдал тогтворжлоо гэж мэдээлсний дараа сураггүй алга болоод байсан “Ард түмний эцэг” Назарбаев олдсон шүү дээ. Үймээний үеэр тэрээр ор сураггүй, амьд, үхсэн нь мэдэгдэхгүй байсан. Зарим хүмүүс түүнийг алга болчихсон, ОХУ-руу зугтсан гэж мэдээлж байсан. Ямартай ч 2 охин нь ОХУ-руу зугтсан нь тодорхой болсон. Дараа нь телевизээр Назарбаев бүх албан тушаалаа Ерөнхийлөгч Токаевт хүлээлгэж өгсөн байсан, өөрөө ямар ч эрх мэдэлгүй тэтгэврийн хөгшин учраас энэ үймээнд ямар ч хамаагүй гэж ярьсан. Гэтэл гадны зарим судлаачдын хэлж байгаагаар Назарбаевийн гэр бүлийнхний нийлбэр хөрөнгө 80 тэрбум ам.долларт хүрсэн гэж байгаа. Зарим нь 80 биш, 60 тэрбум ам.доллар гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл Казахстан шиг 20 сая хүн амтай орны улсын төсвөөс нь ч их, дотоодын нийт бүтээгдэхүүний 2/3 нь Назарбаевийн гэр бүлийнхний хяналтанд байдаг болж таарч байна.
2022 оны 1-р сард болсон үймээн Назарбаевийн хүргэчүүдийн шуналаас үүдэлтэй юм. 2016 оны үед Жанаозен хотод байгалийн хий олборлодог үйлдвэрийн ажилчид олон сараар цалингаа авч чадаагүйн улмаас бослого гарсан. Тухайн үед Засгийн Газрын эсрэг зэвсэгт бослого гарлаа, зэвсэглэсэн террористууд халдлага хийлээ гэх мэтээр мэдээлсэн хэдий ч дараа нь тухайн ажилчдын гарт ямар ч зэвсэг байгаагүй нь тодорхой болсон. 1-р сард ч яг ийм үйл явдал болсон. Энэхүү бослого, хөдөлгөөнийг дарах гэж оролдсон арга нь ч адилхан. Казахстаны Засгийн Газар, нийгмийн бүтэц нь Монгол улстай их адилхан. Өөрөөр хэлбэл Казахстаны Засгийн газар нь хувьцаат компанитай төстэй. Монгол улсад МАН-д 1 тэрбум төгрөг хандивлаад, УИХ-ын сонгуульд ялах боломжтой байдаг гэдгийг бид өмнөх сонгуулиудаас олж мэдсэн. Засгийн газар нь зөвхөн тэр хувьцаат компанид элсэж орсон баячуудын эрх ашгийг хамгаалдаг. Казахстан ч яг тийм. Казахстаны Засгийн газарт Назарбаевийн 3 хүргэн хамгийн их нөлөөтэй байдаг. Том охиных нь нөхөр Шарипбаев энэ бүхний гол буруутан нь. Учир нь Шарипбаев байгалийн хий олборлодог компаниуд болон хий зардаг станцуудыг бүгдийг нь хувьчлаад авчихсан. Тэгээд 2022 оны 1 сарын 1-нээс байгалийн хийн үнийг эрс нэмэгдүүлсэн.
Засгийн Газрын бүх л үйл ажиллагаа нь Назарбаевийн хүргэнийг баяжуулах үйлдэл болсон учраас иргэдийн бухимдлыг төрүүлэх нь аргагүй юм. Ингээд 30 жил тэссэн хүмүүсийн тэвчээр алдагдаад, Казахстаны бүх муж, хотуудад бослого, хөдөлгөөн гарсан юм. Казахстаны нийгмийн бүтэц, Засгийн газрын явуулж байгаа үйл ажиллагаа нь энэ бослого, хөдөлгөөн гарах шалтгаан болсон.
Гэхдээ одоо Казахстанд Назарбаевийн Засгийн газрыг Токаевынхаар солих, Назарбаевийн хөрөнгийг бусад баячууд нь хувааж авахаас өөр нийгмийн өөрчлөлт явагдаагүй байгаа учраас эмх замбараагүй байдал ахин гарах нь дамжиггүй юм. Дараа дараагийн удаа гар хоосон иргэд биш ,зэвсэг барьсан иргэд босох нь ч тодорхой.
Казахстанд болсон үйл явдалтай холбогдуулан Монгол улс хэрэв ШХАБ болон ОДКБ-д элсвэл Монголд Хятадын юм уу, ОХУ-ын цэргүүд орж ирэх болж байна гэж зарим иргэд дүгнэж байна. Энэ үнэн үү?
ШХАБ-ын дүрмэнд цэрэг оруулах тухай байдаггүй. Казахстан улсын хувьд ОДКБ-н гишүүн. Энэ холбооны байгуулсан гэрээний дагуу цэрэг оруулсан. Казахстаны Ерөнхийлөгч Токаев өөрөө хүсэлт гаргаж, олон улсын алан хядагчдийн дайралтанд өртлөө, 20,000 гаруй алан хядагч Засгийн газрын эсрэг дайралт хийж, дэлгүүр хоршоог дээрэмдэж байна гэж мэдэгдсэн. Гэтэл үнэн хэрэг дээрээ байдал огт өөр байсан нь үйл явдал дууссаны дараа харагдсан шүү дээ. Монгол улс ямар нэгэн холбоонд нэгдсэн ч, нэгдээгүй ч гадны цэрэг орж ирэхгүй. Гэхдээ Монгол улсын эрх баригчдын явуулж байгаа бодлого, ард түмний байгаа байдал нь ардчиллаас татгалзаж байгаа учраас Казахстаны зам руу орно гэдэг нь тодорхой. Казахстанд болсон үйл явдлын шалтгаан нь гадны улс орнуудын нөлөөгөөр биш, ард түмнийх нь тэсвэр, тэвчээр барагдсан хэрэг юм.
Монгол Улсад баячуудын Засгийн газар бий болчихсон байгаа нь Казахстанынх шиг аюул болох гол шалтгаан юм. Казахстан улс ямар нэгэн холбоонд элсээгүй байсан ч ОХУ-аас тусламж гуйсан тохиолдолд В.Путин цэргээ явуулах нь тодорхой. Яагаад гэвэл хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудад ардчилсан хувьсгал гарах бүрт В.Путин тэдгээрийг өнгөт хувьсгал хэмээж, дарахыг хичээдэг. Хэрэв Казахстанд засгийн эрх жинхэнэ ард түмний гарт шилжвэл ОХУ-д нөлөөлж магадгүй гэж болгоомжилж байгаа хэрэг юм. Эрт дээр үеэс ард түмний бослогыг олигархи баячууд нэгэндээ тусалж дарах үзэгдэл нь түгээмэл байсаар ирсэн. Үүний цаад шалтгаан нь илүү нарийн, төвөгтэй юм.
ОХУ Украйн руу дайрах талаар сүүлийн хэдэн сар тасралтгүй ярьж байна. Үйл явдлын өрнөлийг та хэрхэн таамаглаж байна вэ?
Украйн улсын эсрэг ОХУ цэргийн хүч төвлөрүүлж байна. Саяхан В.Путин АНУ болон НАТО-г дорно зүгт хүрээгээ тэлэхээс бүрэн татгалзах амлалт өгөхгүй бол цэргийн хүчээр асуудлыг шийднэ гэж мэдэгдэл хийсэн. Энэ нь ОХУ Украйн руу цэргээ оруулна гэсэн үг юм. Ингэсэн тохиолдолд дор хаяж Харьков хотыг эзэлж авна гэж судлаачид шуугиж байна. Гэхдээ олон хүмүүс энэ тохиолдолд В.Путины дэглэм нурж, ОХУ хоёр дахь удаагаа задарна, тийм учраас энэ нь зүгээр айлган сүрдүүлэлт, улстөрийн сүржигнэл гэж байгаа. Гэвч нөхцөл байдал улам аюултай болж байна. 1962 онд ОХУ, АНУ-ын хооронд болсон, дэлхийн гуравдугаар дайн гарах шахсан үйл явдал давтагдах нь гэж харж байгаа хүмүүс ч бий. 2014 онд Украйны Ерөнхийлөгч В.Януковичийг ард түмэн нь бослого гаргаж зайлуулсан явдлыг ОХУ эмзэглэн хүлээж авсан байдаг. Тэгээд Крымд бүх ард түмний санал асуулга явуулсан нэр зүүгээд, Крымийг ОХУ өөрийн болгож авсан. Үүнээс болж барууны орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч байсан. Тухайн үед буюу 2014 онд хэрэв ОХУ Украйн руу довтолсон бол эзэлж авч чадах байсан нь тодорхой. Яагаад гэвэл тэр үед Украйны арми одоогийнхоос хэд дахин сул дорой байсан юм. Гэвч В.Путин Донецк болон Луганскийн бүгд найрамдах улсууд байгуулагдсанд сэтгэл нь ханаад хөдлөөгүй. Гэтэл одоо 2022 онд Украйны эдийн засаг, арми нь бэхжээд, ард түмнийх нь дунд ОХУ-ын эсрэг нэгдсэн байр суурь бий болчихсон хойно яагаад цэргийн ажиллагаа явуулах гээд байна вэ? гэдэг асуулт урган гарч ирж байна. Үүний шалтгаан нь 2014 онд маш өндөр байсан В.Путины нэр хүнд өнөөдөр шалан дээр унах шахаад байгаатай холбоотой.
2021 оны Думын сонгуулиа хүртэл 2020 оны Монголд болсон УИХ-ын сонгуультай адил хар машин ашиглан, луйвардаж хийсэн. Энэ бүхэн нь иргэдэд таалагдаагүй учраас В.Путины нэр хүндийг өсгөхийн тулд жижигхэн ч атугай ялгуусан дайн хэрэгтэй байгаа юм. Тэр дайнд ОХУ ялж чадвал В.Путины нэр хүнд эргээд өснө. Украйн бол дэлхийн хоёрдугаар дайн эхлэхээс өмнө ЗХУ-ын хүнд аж үйлдвэрийн 2/3 нь төвлөрөөд байсан чухал улс.
Хөдөө аж ахуйн холбогдол ч өндөр. Тийм ч учраас Украйны эсрэг дайн өдөөгөөд, ялалт байгуулж чадвал В.Путины нэр хүнд өсөх нь тодорхой. Мөн дайн хийж байгаа үед улс орон дотроо хатуу чанга бодлого явуулж, сөрөг хүчнийг дарах хууль ёсны боломж ч В.Путинд олдоно. 2021 оны турш В.Путины захиргаа сөрөг хүчний эсрэг ноцтой, томоохон арга хэмжээнүүдийг авсан зэрэг нь ард иргэдийн дургүйцлийг хүргэж байгаа учраас гадаад бодлогын аюултай шийдвэр гаргахад нөлөөлж байгаа гэж хэлж болно.
Та өнгөрсөн намар УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшсэн. Манай сонгогчдын боловсрол ямар түвшинд байх шиг байна?
Монголчууд сонгуулийн ач холбогдлыг зохих ёсоор нь үнэлж чадахгүй байгаа нь харагдаж байна. Барууны хөгжилтэй улс орнуудад сонгогчид сонгууль хамгийн чухал үйл явдал гэдгийг мэддэг. Ард түмэн сонгуулиар дамжуулж засгийн эрхийг гартаа авч байдаг. Ард түмний гарт засгийн эрх байна гэдэг нь ард түмний амьдрал сайжирна гэсэн үг юм. Сонгуульдаа идэвхтэй оролцохгүй бол жирийн санал хураалт болж хувираад, хамгийн өөдгүй хүмүүс ялалт байгуулдаг. Сонгуульд оролцоогүй, гэртээ үлдэж хоцорсон сайхан сэтгэлтэй сайн хүмүүс хамгийн өөдгүй Засгийн газрыг бий болгодог гэж У.Черчилль хэлсэн байдаг. Монголын сонгууль тийм л болчихлоо. Ирээдүйгээ сайнаар төсөөлдөг, сайхан сэтгэлтэй хүмүүс сонгуулийг дутуу үнэлснээр ард түмний төлөө зүтгэж чадах, системийн бус хүмүүс ялагдаж байна. Би ч мөн улстөрийн гол намууд, бүлэглэлүүдэд хамааралгүй учраас өөрийгөө системийн бус хүн гэж хэлж байгаа юм.
100 жилийн турш МАН Засгийн эрхийг гартаа атгаж байна гэдэг нь Монгол Улсад хэзээ ч эдийн засгийн болоод улстөрийн өөрчлөлт гарахгүй гэсэн үг юм. Өөрчлөлт гарахгүй гэдэг нь залуусын амьдрал сайжрахгүй гэсэн үг. Дараа дараагийн үеийн хүмүүс нь өмнөх үеэсээ муу амьдарна. Эдийн засгийн өөрчлөлт, реформ хийхийг хүсдэг хүмүүс Засгийн эрхийг авч байж эдийн засаг сайжирч, хүмүүсийн амьдрал дээшилнэ шүү дээ. Одоо Засгийн эрхийг барьж байгаа хүмүүс өөрсдийн хүссэн хангалуун тансаг амьдралдаа хүрчихсэн учраас шинэчлэлээс айж байна. Өөрөөр хэлбэл Монголд ард түмнийг ядуу байлгах хүсэлтэй Засгийн газар бий болчихлоо. Энэ нь Казахстанд болсон үйл явдал Монголд ч өрнөнө гэсэн үг.
Коронавируст цар тахлын омикрон хувилбар Монгол улсад ид дэгдэж байна. Монголын хүн амын дийлэнх нь энэ өвчнөөр өвдсөн нь тодорхой болчихлоо. Засгийн Газар энэ хүнд үед ер нь хэрхэн, яаж ажилласан гэж та дүгнэж байна?
Засгийн Газар цар тахлыг далимдуулж, УИХ-ын ба Ерөнхийлөгчийн сонгуулийг өөрт ашигтайгаар явуулах, Монголчуудын эрх чөлөөг хасах ажлыг их сайн амжуулсан байх гэж би бодож байна. “Ковид-19” гэдэг өвчнөөсөө илүү Засгийн газраас хүмүүст хүчээр хийж буй вакцин нь илүү аюултай гэдэг нь тодорхой болчихлоо шүү дээ. Омикрон хувилбар анх Өмнөд Африк, түүний залгаа Ботсвана улсад гарсан гэдэг. Ботсвана улс нь өндөр хөгжилтэй, ардчилал хөгжсөн, ДОХ өвчнөөс шалтгаалаад вирус илрүүлэх лабораториуд маш сайн хөгжсөн. Гэхдээ Омикрон гэж нэрлэсэн нь буруу бололтой. Анхны хувилбарыг нь Альфа гэж нэрлэсэн гэж бодьё. Тэгвэл түүний дараагийн мутацийг бетта, гамма гэх мэтээр нэрлэлээ гэж бодьё. Альфа нь беттатай, бетта нь гамматай илүү төстэй байх нь шүү дээ. Өөрөөр хэлбэл чиний хүү чамтай илүү төстэй, хэрэв чамтай төсгүй бол чиний хүүхэд биш байх магадлал өндөр гэсэн үг юм. Гэтэл омикрон нь өмнөх мутациудаасаа өөр, анхны хувилбартайгаа илүү төстэй байсан. Тийм учраас шинэ хувилбар гарч ирлээ гэж хүмүүсийг айлгаад байгаа нь цаанаасаа зохион байгуулалтай нь тодорхой. “Ковид-19” анх дэгдэхдээ Хятад улсад, дараа нь баруун Европын хамгийн баян, төлбөрийн чадвартай улсуудад гараад байгааг анзаарсан. Өөрөөр хэлбэл төлбөрийн чадваргүй хүмүүс “Ковид-19” тусахгүй байсан шүү дээ. Эмнэлгийн төлбөрөө төлж чадахгүй хүнд тусдаггүй их ухаантай вирус байсан. Омикрон ч үүнтэй адилхан. Омикрон бол хөл хорих дэглэмийг чангатгах, Засгийн газар янз бүрийн үйл ажиллагаа явуулах, барууны болон хятадын эмийн компаниудыг улам баяжуулах, хүмүүсийн эрх чөлөөг улам хасах улстөрийн зорилготой хэрэгсэл болохоос биш аюултай өвчин биш.
Монгол Улсын Засгийн Газрын омикроны эсрэг хийж байгаа тэмцэл ч энэ өвчнөөр далимдуулж, хувь хувийнхаа ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх гэсэн оролдлого гэж үзэхээс өөр аргагүй. “Ковид-19” ч юм уу, омикрон хүмүүсийг алаад байгаа биш, Засгийн газраас явуулж байгаа бодлого нь хүмүүсийг хөнөөгөөд байна. Үүнийг өөрийн ойр тойрны хүмүүсээ сүүлийн үед эмнэлэгт хэвтүүлж байгаа хүмүүс сайн мэдсэн байх. ОХУ-д хүртэл юу ч болж байсан эмнэлэгт хэвтэж болохгүй, эмнэлэгт хэвтэх юм бол үхнэ гэдэг ойлголт газар аваад байна. 2021 он Монголын ахмадуудын хувьд сүйрэл боллоо. Социализмын үеийн хүмүүс төр засагтаа, тэднийхээ телевизээр ярьсан бүх зүйлд итгэдэг. Тийм ч учраас вакциныг настай хүмүүс хамгийн түрүүнд очиж хийлгээд, 1,2,3-р тун, тэр ч бүү хэл Спутник, Файзер гээд бүгдийг нь хийлгэсэн хүмүүс ч олон байна. Гэтэл эдгээр вакцины нөлөөгөөр унаган дархлаа нь муудаж, ялихгүй өвчний улмаас эмнэлэгт амь насаа алдах үйл явдал зөндөө гарлаа, гарч ч байна. ОХУ-д, Европын орнуудад ч үүнийг ойлгож байна.
Европын орнуудад хөл хорихыг эсэргүүцсэн жагсаал асар ихээр гарч байгаа. Омикрон хувилбар гээд байгаа нь хүмүүсийг байнга айдаст автуулах гэсэн хэрэгсэл гэж үзэхээс өөр аргагүй. Ямар ч өвчинтэй тэмцэх ажлыг эмч нарт л даатгах ёстой болохоос, өвчинтэй улстөрчид тэмцэж хэрэггүй. Цагдаа нар тэмцэж хэрэггүй. Хөл хорио буюу карантин гэдэг нь 40 хоног гэсэн утгатай Итали үг шүү дээ. Өөрөөр хэлбэл 40 хоноод хөл хориогоо цуцалдаг байсан гэсэн үг. Гэтэл энэ хөл хорих дэглэм 2, 3 жил үргэлжилж байна. Ер нь энэ бол нэхүү өвчнөөс сэргийлэх гол арга бол эрүүл саруул ухаан юм.
Танд баярлалаа.
Ярилцсан М.Чойжал
VIDEO
Сэтгэгдэл(95)
muu amlasan p.....
БАС НЭГ ЭЛИЙ БАЛАЙ ЮМ.БАЛАЙ ЮМ ЯРЬДАГ НЬ ОД БОЛЖ УХААНТАЙ АЖИЛ ЯРЬДАГ НЬ АД БОЛДОГ ЦАГ ИРЛЭЭ.ӨВЧТЭЙ ЮМНУУД БҮР ИХ ХУРАЛ ХҮРТЭЛ ЯВАХ ЮМ.
Монголд авлига хулгай үнэхээр гаарч байна. МАН-ын хуулинд дийлдэхгүй болсон дархлагдсан хулгайч нарыг Монголын ард түмэн хамгийн түрүүнд гэр бүлээр нь устгаад эхлэх нь ойлгомжтой..Үүний хажуугаар тэдний хөрөнгийг дээрэмдэн тонох ажиллагаа явагдана.
БААБАР.МН дээр Оргилмаа-гийн бичсэнийг уншаа. Эрдэнэтээс илүү зэс гаргадаг ОТ гэдэг компани монголд Эрдэнэтээс 3 дахин бага татвар төлдөг. Удахгүй гүний уурхай ашиглалтад орохоор монголд төлөх татвар 3 дахин нэмэгдэнэ гэж засаг рекламдав. Тэр үед ОТ сая нэг Эрдэнэтийн дайны татвар төлөх юм бна. Харамсалтай нь экспортлох зэсийн нийт хэмжээ Эрдэнэтээс 3-5 дахин ихийг гаргаж байх болно. 2009 оны гэрээг сайжруулахгүйгээр юу ч амжихгүй ээ...
Токаевийн түргэн гавшгай нүүдлийг Назарбаевийн тал ерөөс олж харч тооцоогүй юм болсон. Хэсэг зуур завсарласаны дараа Назарбаевийн тал дахин хүн ээ гаргаж , энэ удаа харин Аюулаас хамгаалахын офицер ач нараас аа хүн гаргаж тавих далд санаа явагдсан. Тийм ч болоод асар өндөр түвшинд бэлтгэгдсэн улсуудыг ашиглаж , аюулаас хамгаалах яам КНБ төрийн эргэлт хийхийг санаархсан.Цаад санаа нь бол Казахстан улсыг хатуу гартай цэргийн хүнээр удирдуулахгүй бол алан хядагчид , салафит , вахабист бүлэг гаарч иргэний дайны ирмэгт тулж мэдэх аюулд өртөж болзошгүй зураглалыг бий болгож , жүжиг л дэглэсэн.Аз болж Токаев зөв гарцыг олж харч , алан хядагчид шошиго буцааж зүүж , Назарбаевийн гэр бүлийн залуу үеийг эвхэртэл нь цохиж унагасан сүйхээтэй эр болж хувирсан. Путин дарга ч ОДКБ - г дэлхийд таниулж НАТО ,Ши Жиньпиний ШХАБ - д том салаавч өгөх алтан боломжийг олж , ОХУ энхийг сахиулагч улс гэдгийг баталж сүйхээ самбаатай хөдөлсөн .Харин өвгөнийг бол нохойнд барьдаг мод болгоод хог дээр хаячихсан нь үнэн . Назарбаевийн Нур Отан нам ч нүүрээ буруулаад , парламент ч тусгай эрх дархыг нь буулгаж ёстой амьтан болгохын наагуур юм болсон .Террорист болж 235 хүний амийг авсан улсууд хулгайлж гулгуулсан мөнгөө засагт тушаах нь энүүхэнд болоод байгаа .Токаевд бол шууд хэлбэрээр эдгээр улсын мөнгийг өөрийн болгох боломж одоохонд оо байхгүй , 20 сая өлөн казахчуудын нүд цоо ширтэж байгаа , тэгээд ч 2 жилийн дараа Казахстанд дххин ерөнхийлөгчийн сонгууль болно .Мөн түүнчлэн таны ярьсанчлан 3 саяхан монголчууд босдог өдий , монголчууд бол буддын номлолоор олон зуун жил тархидуулсан цөсгүй болсон ард түмэн тэгээд ч цөөхөн улстай ард түмэнд зохих хэлбэр биш шүү, Орос баавгай , Хятад лууны шүдний завсар хавчуулагдсан мах болох л гээгүй юм бол.
Хөрш орны дотоод хэрэгт хушуу дүрж ард түмний нь итгэж сонгосон төр засгийн нь эсрэг хагалан турхирах нь сайн зүйл биш.Ардчилагч гэх этгээдүүд бүр 1990онд ардчилал хүний эрх, өмч хувьчлал нэрээр орос орныг сүйтгэсэн, Нийгмийн баялагийг нь үнэгүйдүүлж цөөн хэдэн хүн хувьдаа авч завшин 30 хувийг нь гадаад рүү зөөсөн.Улс орныг нь задлан бутаргаж,нутаг дэвсгэрийн 30 хувь хүн амын нь бараг 50 хувийг баруунд бэлэглэж, оросуудын эсрэг дайсагнагч, үзэн ядагч болгон хувиргасан.Дэлхийн нийт бүтээгдэхүүний 15 хувийг үйлдвэрлэж байсан том гүрнийг 1 хувийг ч бүтээх чадваргүй болтол нь сүйтгэсэн Гэвч Путин тэргүүтэй нам засгийн эрхэнд гарч эх орноо богино хугацаанд буцааж сэргээлээ.Эдийн засгаа, бие даасан байдлаа чадваржууллаа. Батлан хамгаалах чадвараа хэнээс ч айхгүй болтол хүчирхэгжүүллээ.Одоо улс орнуудын тусгаар тогтнолын манлайлагч болон хувирлаа. Энэ орныг мөн монголыг эвдэн бусинуулах санаа чинь бүтэхгүй. Ардчилагчдын тарьсан гайг манай ард иргэд олон удаа амссан,идүүлж хаширсан
Жинхэнэ гантулга өвгөн хотын борчуудыг бос л гэж уриалаад байх шиг байна !! Гэхдээ одоогийн хотын борчууд ядуучууд бол их аймхай хүмүүс архи гудархаас өөр юм мэдэхгүй ! Зохион багуулах зоригтой эрчүүд байхгүй өөрөө р хэлбэл олигтой нам байхгүй тийм болохоор бослого гарна гэдэг бол нар маргааш өглөө баруунаас мандана гэдэгтэй адилхан болж байгаа юм ! Тэрийг нь мэдээд дээд давхарга нь их додигор байдаг юм ! Хүүк Путин юмуу Назарбаяв болж чаддаггүй юмаа гэхэд түүнд хурандаа Каддафигийн шинж түүнд бий ! Данк зандка хоёрт тушаал өгөөд сая тэтгэвэр жаахан нэмэх тал дээр коко үнэлгээ авч байх шиг байна ! Уул нь энэ гантулгыг сонгинохайрханчууд их хуралд нь сонгочих ёстой байсан юм сонгинохайрханчууд бүгдээрээ тэнэг хүмүүс л дэ !!!
Ард түмний тэвчээрт хязгаар бий...
Монголчууд биднийг 30 жил Ардчилал, Хүний эрх гэж буруу замаар будаа тээлгүүллээ, ард түмэн энэ хугацаанд бүхэлдээ боловсролгүй мунхаг тэгсэн хэрнээ мөнгөний төлөө өөрийнхөө элэг бөөр байтугай эхнэр хүүхдээ худалдах хэмжээнд очлоо, юуны чинь эх орон, шудрага ёс??? Би лав хувьдаа хэзээ ч жагсаал цуглаанд оролцохгүй, жагсаал сүр үзүүлээд бсан нөхөд эрх мэдэлд хүрэнгүүтээ буцаад нөгөө хэдтэйгээ адил хог новш, ёс суртахуунгүй өөдгүй хүн төрхтэй мал болж хувирдаггийг зөндөө харлаа. Гантулга гуай зайлуул дэндүү гэнэн бна даа, довоо шарлуулахгүй миний мал л болж байвал боллоо гэсэн үзэлтэй монгол нүүдэлчин ард түмэн хэзээ ч босохгүй. Харин ямар азаар дэлхийг чичрүүлж бгаа 2 том гүрний дунд бгаа юм, тэрнээс биш аль эрт хэн нэгний колони болчихсон бх бсан юм.
муу амтай зөнөг өвгөн... хасагстан шиг 40 жил төр барьсан бурхи алга. шинэ засаг 1 жил л боллоо. зайл өгөр өвгөн. 30 жил намдаа өмхөрсөн өвгөн тоодгоруудтай АН-ханыг л анхаар...
Ene huniig eldveer heleed baigaa nuhduud hulgaich nariin hamsaatan shimegch avgaldainuud l baigaa. Huvisgal garch deeremdsen hurungiig ni huraachih bii gehees noir ni hurehee baisan chatsganuud.
Гантулга ухаантай зов юм ярьдаг хун, Энэ ярилцлагад Худал ярьсан зуйл алга, Монгол газар нутгаа бараг бугдийг нь ухаад ухуулаад гадагш нь гаргаад байхад Улам ядуураад байдаг, тэр Монго хаана хаашаа орчихов гэдэг нь ойлгомжтой л байгаа, Оффшорт нуугдсан, нуугдсан Монго хунийх вэ гэхээр л Торд байгаа томчуудын нуур нь улайгаад харц буруулаад байдаг нь Назарбаев болж байгаагийн шинж шуу, хэдий болтол ард олноо ядуу байлгах юм бол гэж асууя, Хариуг Хурэлсух, Занданшатар, Оюунэрдэнэ 3 Хулгайч нарыг толоолж хариуцах учиртай
Urraine ulsaa hudaldsan dollariin umnu buhulzsun udirdlaga ungut hubosgal bol us sanhuujjuulsen 2 jil jagsagchidad zoriulan sar bur 5say$ ugch baisan aa senatiin tanhimdaa yaridag zugeer orosiin hii bayalagt shunasan baruunii gar huluud
Вакцины тухайд маш буруу ухуулга хийсэн байна шүү, энэ нөхөр!!! Хувь хүн өөрөө ямар ч олйголттой байж болно, харин нийтийг хамарсан цар тахлын асуудлаар ингэж хамаагүй цуурах нь хорт үр дагавартай!! Манайхаас өөр (хуультай) улсад бол ийм юм ярьсны төлөө энэ хүн хуулийн хариуцлага хүлээх ёстой!!!
Анагаахын шинжлэх ухааныг америкийн болон дэлхийн эрдэмтдийг гүтгэж доромжилсон тул шууд буудаж алах байсан.
Baktsin hiilgeed baidag. Getel haldvar avah ni nemegdeed baidag. Yu gej oilgoh ve. Turshiltiin amitdad ynz buriin bakteri virus tarij uvchluuleed daraa ni emchlej em taria hiij mungu saagag argiig hun deer turshaad baina uu gej boddog.
Medrel muutai, buruu zunusun uvgunii yumiig unshihguigeer garchigiig n haraal pisdagaar n duudah jisheenii
Тиймээ, Даанч одоо Монголд жагсаал цуглаан хийх ажилчин анги гэж алга, асар том ядуучуудын давхрага нь болохоор ерөнхийдөө манжмйн үеэс монгол хүний генд орсон аймхай хулчгар үндсэн сэтгэлтэй, идэвхгүй архичид л болсон. Ганц 30 жил төр барьж байгаа МАН-г эсэргүүцдэг АН нь устаад бутраад ахиж сэхэхээргүй болцон иям л улс ыайна даа
Террорист хүйтэн царайны өвөө хуцалгүй бай мөрөөрөө мөөмөө унжуулаад хэвтсэн нь дээр байх шүү.Мөргөлдөөн болвол өөрийн чинь халзан толгойг тойрхгүй гэдгийг сануулъя.
Шордож байгаад тэмцэл жагсаалд уруу татах гэсэн урод-ууд олон байна. Ихэнх нь эрлийз хурлийзууд буй. Тэдний төлөө жагсахгүй бол монголчууд их муу ард түмэн болоод байгаа шүү!!
Жагсаал тэмцэлд оруулаад араар нь ашиг олж эрх баригчидтайгаа хуйвалдаад гарчихдаг цаг үе чинь онгорсоон, лаларууд аа
Зөв ярьж байна. Бодох л хэрэгтэй.
Энэ өвгөн өөрөө вакцин хийлгэчихсэн л байгаа.
Balairaad baigaarai. Budaach budaach gehleer sahalaa budav gegcheer odoo bur uimeen samuund urialdag boljee ene novsh. Neg ih tiim tuushtai eh oronch l lav bish. Yumnii zavsar siimhiigeer l deeshee matsaj erh medeld hurchih gesen ochuuhen bodoltoi l noxoi sh dee
Энэ хүний вирусийн талаар ярьсан хэсэг нь шал худлаа шүү. Бусадыг мэдэхгүй юм аа
Энэ муу ёролсон ёдор өвгөн С. Жавхлан шигээ болиосой
шизо өвчтэй балай коммунист өвгөн
үнэн. шизо минь.
Казакстанд нэг үймээн болж манай энэний өвчинг хөдөлгөчихсөн бололтой. Монголд тийм юм болохгүй горьд Гантулгаа.
үнэн шизо минь.
Элий балай дээрээ зөнөг залгасан наад пиздаагаа яах гэж хөөргөөд энд тэнд тавиад байгаа юм бэ? гаж солиотой новшнууд зөндөө байхад дээрээс нь нэрмээс болгоод
Дэлхий даяар дайн дэгдээсэй. Өмхий пизда монголчуудыг бөмбөгдөж алж устгах хэрэгтэй.
манай монголд энэ шизо өвгөн тэр жавхлан одоо бүр өвчин нь хурц үе рүүгээ орж байх шиг байнлээ өөр элийрч балайрсан уянга гэнүү бас цэцэг цэрэн гээд балайрсан юмнууд их байнаа
Казахстаны үйл явдлаас бид дүгнэлт хийх ёстой, хийж ч байгаа. Ш.Г. зөв зүйл ярьдаг байсан. Одоо бол ялагдалдаа хорссон хүний үг л болчихож. Монголд бол Назарваевынхэн шиг хүмүүс биш, олигархын эсрэг тэмцэгч нар аль хэдийн хүчээ авч байна. 30 жил сүйдэлсэн эдийн засаг, булаагдсан ард түмний хөрөнгийг буцааж ард түмэн авах үйл явц явж байгааг Ш.Г. гуай сайн л харж байх ёстой. гэвч бүгдийг үгүйсгэж үймээн самуун гарах ёстой гэж номлож байгаа нь зөв биш байх. Улс гүрнүүд эв нэгдэлтэй байж, нэгэндээ туслах торгон мэдрэмжээ хадгалж байгаа нь буруу биш. Дотоод эв нэгдлээ хадгалах асуудалд онцгой анхаарах цаг болсон гэдгийг сайн мэдэж байгаа хирнээ хөрш орнуудын дотоод хэрэгт хушуу дүрж, ард түмнээ тэдний итгэж сонгосон төр засгийн эсрэг хагалан турхирах нь сайн зүйлд хүргэхгүй. Төр засаг юу хийвэл болох тухай ахмад хүний үнэтэй зөвлөлгөөнөө өгвөл ард түмэн танд илүү итгэх болно.
teneg ovgon. hudlaa ikh yum medeg tsarailsan novch. kazakistan chamaas medelegdtei hun alga gj bodson uu. ted ursduu sain medj bga bha. bitgii huts
Гантулга овоо юм сан. Элийрдэг болоо юу даа. Ардчилсан нийгэмд, ардчилсан сонгууль хийдэг бүх улсад зөвхөн мөнгөтэй хүн хууль тогтоогч болдог бичигдээгүй хуультай. АНУ н Конгресст төмөр замчин Жонсон,холын тээвэрчин Пауэл,хүүхэд асрагч Гарсиа хэзээ ч сонгогдохгүй. Энийгээ ардчилал гэж тархи угаагаад байгаа юм. Үнэндээ бол жинхэнэ демос кратос нийгэм бол социалист нийгэм юм шүү дээ.УИХ н гишүүн сүлжмэлийн үйлдвэрийн ажилчин Бөртэ-Үжин ,УИХ н гишүүн барилгачин Алтансүх гэсэн нэр зөвхөн социалист нийгэмд л байж болно.Тэгэхээр Хасагстан улсад ч, манай улсад ч мөнгөтэй хүн л УИХ н гишүүн болно. Үүнийг нийгмийн гажуудал юм шиг тайлбарлах бол өөрөө гаж зүйл. Хасагстан муу муухайгийн жишээ огт биш. Аль ч нийгэмд хэнд баялаг байна тэр эрх баригч байна. Бүүр айл гэрт гэхэд хэн их цалин орлоготой нь ,хэн мөнгөө барьж байна,тэр хүн өрхийн тэргүлэгч байдаг.Эр сүвтэй нь байдаг юм биш.К.Маркс хувийн өмчийг устгавал ард түмэн төр барина гэж томьёолсон нь ийм учиртай юм. Социализмыг сонгоцгоох уу.
Sotsializm bol hamgiin zuv togtoltsoo baisniig 30 jiliin hugatsaa hangalttai haruullaa. Delhiin hamgiin az jargaltai uls Swed uls. 90 onoos umnu Swed sotsializm gej yrij ehelsen ch ardchilal geh burangui shunaltai ni huchguigee shulan muljdug togtoltsoog hulgaich nar gadniihnii demjlegeer bii bolgoson.
Bitgii mal tsarialaad minii Mongiig hachin tuuh ch ugui 30 jiliin nastai undestentei zuirleed haritsuulaad bai. Chi er ni hen yum be. Zugeer neg medee end tendees orchuulj niitlehees uur yamarch chadvargui bj.
Нэгдэж тэмцэж чаддаггүй цус нь ойртсон шизотой монголчуудаас хэд дахин мундаг ард түмэн шүү мэдрэлээ. Казакстанчуудаас богино настай пизда нар байж хуцаарай.
Энэ өвгөн юм мэдэхдээ мэддэг юм бна. Харамсалтай нь хэн нэгний захиалгын дагуу, мэдээлэл болгоныг нэг өнцөгөөс нь харж тайлбарлаад бна. Аналитик, дүн шинжтлгээ гэж огт алга. Хэнээс мөнгө авсан байж таарахав? Би лав гадарлаж бна
За даа казакстаны замаар ороод хэрэгүй биз ээ.тонож эвдэж шатааж.алж.үхэлгүй шийдсэн дээрээ угаасаа одооны 20 -30 д насны залуус эх орноо алсдаа сайхан аваад явчихнаа.одоо бид ухаанаараа тэмцсэн дээр .үймэлдээд юу ч хожихгүй бид
Солиот. Чи өөрөө тэр арван хар нүглийн замаар орох нь тодорхой. Энэ нөхрийг Шар Хадны эмнэлгээс нь гаргачихсан юм уу
казакстан орос кирилл үсгээ халах гэж байна манай монгол бас англи латинд дагаад орох ёстой гэж солиорсон хүмүүс их байлаа казакстаны бослогын дараа чив чимээгүй боллоо нэг юм ойлгосон болтой казакстаныг шинжааны уйгар хүн засгийн эрх бариж байсан юм Назарбаевын хийж хэлж байсныг бүгдийг мэддэг бүх юмыг нь хийж өгсөн хүн турк азарууд казакстан баруун монгол гээд лалын улсын коридор гаргах зорилго назарбаевд байсан жамбулд вирусны нууц лабортори байсан хамгийн түрүүлж орос эх гурван хүүхдийн эх алуулж эхэлсэн украйны фашистууд донецк луганскад киевт майданд одеесст алж эхэлсэн шүү дээ ЮМ аюултай шүү украйны ул мөр казакстаны бослогод ул мөр бий
Энэ золиг их эрт зөнөж байх шиг санагдах юм. 60 хүрээгүй байх учиртай.Уг нь зөнөх нас биш дээ. Монгол улс Үндсэн хуулиар баталсан сонгуулийн ардчилалтай ардчилсан улс. Манай улсад иргэдийн олонх засгийн эрх барих улс төрчдийг сонгодог. Буруу муу хүнийг ард түмний олонх сонгосон бол гэмт хэрэг хийсэн ч эрх бариад суугаад байх боломжтой. элбэгдорж гэдэг золбин хүн хогийг монголчууд сонгоод , дахин улируулан сонгоод авсан байх аа. Үүнийг ардчилсан сонгууль гэнэ биз дээ. Тэр хулгайч эрх мэдлээ ашиглан Эрдэнэт үйлдвэрийг хүртэл хулгайлах гэж оролдсон ч бидний аз болоход арай амжаагүй. Үүнд элбэгдоржийн буруу гэхээсээ тэрнийг сонгосон ард түмэн өөрсдөө буруутай юм.Үүнийг л ардчилсан сонгууль гэдэг. СӨХ ны хурал хийхэд олонх захирлаа сонгочихоод тэрнийгээ хараагаад явдаг бол тэнэглэл юм. Та сонгосон бол та өөрөө буруутай байхгүй юу. Манай иргэд төр засгаа хараагаад явдаг нь иймхэн юмны учрыг ухаарахгүй байгаа хэрэг юм. Ийм амьтныг хэн сонгочихов оо гээд сонгогчдыг нь харааж бай.
Тийм болбол гэдэг үгнүүд нь яагаад харагдахгүй байна? Эсвэл хасчихсан юм болуу? Эсвэл тэгж ярихаа байчихсан юмуу
маш зөв юм ярж сайн мундаг хүн шүү
Маш зөв логиктой ярьжээ
Гантулгаа Монгол улсад сонгуулийн 1 тойрог болгоод 76 байр эзлүүлж сонгох хэрэгтэй бна жинхэнэ шудрага сонгууль болно доо
Монгол бол Казахстан биш, оЙРЫн ХЭДЭН жил төр барьж байгаа МАНын нөхөд элбасы шиг дээрэм хийгээгүй , харин Оюутолгойгоос эхлээд хулгайд алдсан баялагаа нааштай шийдвэрлэж байна. Мэпээж Гантулга шиг нь төрд гарч чадахгүй,Оюу толгой болон бусад баялагаа хулгайлж баяжигсдыг дахин гаргаж ирэх гээд өнөөгийн төрөө муулж ядаад байгаа юм уу? Дэмий үйммүүлэхээ боль.
Энэ хүн бол мундаг хүн Хүрэлсүхээс хамаагүй дээр хүн энэ хүнээр Ёөрөнхийлөгч болвол сайн хүн
тэнэг мал
энэ хүний хэлж бгаа маш үнэн үг
Ха ха ха Монгол казаккстаны замаар явна ч гэх шиг. Солиот өвгөн солиорвоо... Зөв ч буруу ч Монгол улс Монголынхоо л замаар явж байна аа. Юун Хасагстан ...
Борат гуаи юу гэнэ
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1989 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Харин манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америк Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь сүүлийн 30-хан жилд Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс улс төрчид нь нам дагасан, цүнх барьсан, авилгал, хээл хахуульд автсан, мэдлэггүй, чадваргүй, дадалгүй, сэтгэлгүй, ёс суртахуунгүй, сахилга батгүй, хариуцлагагүй; ард иргэд нь өр зээл, өвчлөлд баригдсан, боловсролгүй, соёлгүй, ажилгүй, ядууралд автсан, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн дүрстэй бэртэгчингүүд, зэрлэгүүд, адгууснууд болон хувирч энэ дэлхийн хамгийн ядуу буурай орон болж бүрэн хэмжээгээр дампуурсан. Энэ бол гашуун боловч үнэн. Америк Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
Хүн хэдийд шударга болдог вэ? Энэ асуулт хэдэн мянган жил тавигдсаар ирсэн бөгөөд дэлхийн суут ухаантанууд хариуг нь олжээ. Асуултын хариу нь: Хүнийг шууд өндөр албан тушаалд томилохгүйгээр хамгийн бага албан тушаалаас эхлүүлэн оюуны болон биеийн хүчийг эх орон, ард түмнийхээ төлөө шавхан ажиллуулж, ажлын үр дүнгээр нь шат дараалан дэвшүүлэн ажилуулвал (үүнийг дэлхий нийтээр мерит зарчим гэдэг) тэр хүн шударга хүн болно. Өөр зам энэ хорвоод байхгүй юм байна. Эс тэгвээс тэр хүн шударга бус нэгэн болно гэж ухаант мэргэд дүгнэцгээжээ. Эндээс дүгнэж үзэхэд “Оюутолгойн өрийг тэглэв” гэж мөөрсөн Оюун-Эрдэнэ гэгч этгээд бол ажил хөдөлмөрт огт нухлагдаагүй зүгээр л цагаан захтай шударга бус нэгэн бололтой. Шударга бус этгээдүүд хүнээс ичдэггүй учир цаашдаа ч мөөрсөөр байх биз. Харин тэрээр хэзээ нэгэн цагт ажил хөдөлмөрт нухлагдвал мөөрхөө болих биз!!!
Монголчуудын мөнхийн хөрш агуу их Орос, агуу их Хятад улс хүчирхэгжин хөгжих тусам дэлхийг жанжлах бодолтой дээрэмчин Америкууд өмдөндөө шээсээ савируулсаар байна. Яг одоо Америкчууд Украинд шээсээ савируулж байна.
Агуу их Оросын ард түмэн, оросын мэргэжилтэнүүд төв азийн бүдүүлэг монголчуудыг XX зуунд эрдэм боловсролтой, соёлтой, ажиллагсаг, ёс зүйтэй, хариуцлага, сахилга баттай, хүнлэг, эх оронч сэтгэлгээтэй болгон өөд нь татсан. Харин Америкууд сүүлийн 30 жилд монголчуудыг эрдэм боловсролгүй, харанхуй, бүдүүлэг, соёлгүй, ёс зүйгүй, хариуцлагагүй, сахилга баттгүй, залхуу хойрго, өөрийн өчүүхэн утсан чинээ улаан амиа боддог, бэртэгчин, авилгалчин, хахуулчид, ар өврийн хаалга хэрэглэгчид, хэн нэг даргын цүнх баригчид, нам дагагсад болгон хувиргаж уруу татсан. Юу үнэн, энэ үнэн.
ганцхан Украйныг айлгасан В.Путинийг зөв хэлжээ харин ардчилсан парламент засаглалтай Монголыг долларын төсвийн тэрбумтан назарбаевын казахстантай зүйрлүүлэх хэрэггүй Казахстаны жагсагчид 1 хүний ерөнхийлөгчийн засаглалаас парламент засаглалд шилжихийг уриалж байсан Мөн Казахстаны гаазын үнийг өсгөсөн буруутан Путин юм шүү Мөн хуйвалдааны онолоор вакциний талаар худлаа мэдэмхийрэх хэрэггүй
гаазын үнийг өсгөсөн хүн путин гэж түрүүний коммент худлаа шаажээ ёвропод гаазыг биржээс худалдаж авна гээд ёвропчууд БИРЖ байгуулж худалдан авч эхлээд л гаазны үнэ хэдэн мянга даваад явчихсан ПУТИН ёвропчууд өөрсдөө буруутай гэж хэлсэн тэр бүү хэл орсоос гааз авдаггүй англид хүртэл үнэнь хэд дахин нэмэгдсэн бүх улс казакстан хүртэл ёвропийн бирж рүү гарахыг хүссэн ПУТИН ёвроптой эрчим хүч нефть байгалийн хий уран нийлүүлж байгаа болохоор ёврочуудын өөдгүй арга мэх заль луйвар заавал нэг хуулийн орлуулагч гаргаж ирдгийг мэдэх тул хоёр нүүртэй хоёр стандартыг андахгүй мэддэг МАНАЙ АН намын луйварчид юу гэж хэлдэг гүтгэлэг луйврыг сайн мэддэг ПУИН өгч байсан хуучин үнээр гааз өгнө " северный хоёр "ыг нээгээд өг гээд ядаж байна орос баяжина гэж ёвропчууд айгаад нээлгэхгүй АНУ тай нийлсэн АНУ нь өндөр үнэтэй шингэрүүлсэн хий зарах санаатай ийм учраас РОССИЯ украйн руу дайрах гэж байна гэж цуурхал тарааз гаазны шугамыг нээхийг бойкоотлоод байгаа юм казакстанд гарсан үймээн туркийн өдөөн хатгалагаа орсын болоод монголын газар нутгийг өөрийн газрын зурагт оруулаад сургуульдаа зааж байгаа украйнд байктрак дронууд өгсөн ану танк буудагч өгсөн англичууд зэвсэг өгсөн РОССИЯ түрүүлж хөдөлж өхгүй орос руу хил давбал шүдээ цөм цохиулна азар армяныг дараа нь казакстаныг хөдөлгөх гээд дийлсэнгүй ОДОО одоо осетин грузин придестр молдовыг түлхэх санаатай оролдож байна НАТО АМЕРИК ЦЭРГИЙН ЗЭР ЗЭВСЭГ УСАН ОНГОЦУУД НЬ ЗЭВТЭЙ ТӨМӨР ХААНЧ ЧАДВАРГҮЙ хятад орсыг барахгүй
Долийсон хүйтэн царайны террорист өвөө.Энэ лав монгол биш,дундад азиас ирсэн лалын шашинт алан хядагч байх.Ийм хүйтэн царайлсан үргэлж алан хядах,үймээн самуунд уриалдаг зэрлэг өвөөг улс төрд хэрхэвч ойртуулж болохгүй гэдгийг уужуу ухаант монголчууд мэднээ.
Муу ёр. Битгий ингэж санаан зоргоор бурж байгаач ээ. Бас ийм муу ёролсон зүйлийг битгий нийтэлж байгаач ээ
Ард түмнийг бослого үймээнд уриалах нь буруу арга
Орон гаран байж болно доо. Тэгэхэд дандаа гаран гаран сэтгэн ярьдаг хүн дээ.
Хүсэх ч юм бишдээ, Төрийн өндөрлөгүүд, түшээд банк банкаар нь хувааж гудрахаа болиод Ард иргэд, улс орныхоо өмнө амласан амлалтаа биелүүлж иргэдээ хүн шиг амьдаруулж улс орноо хөгжүүлж чадахгүй бол манайх шиг дампуу, юу ч үйодвэрлэж бүтээж чаддаггүй орон Казакстан шиг байдалд орвол гадныхны хоол зууш болоод мөхөхдөа тулах байх шүү ‼️‼️‼️ Тэр цагт та бүгд гэр бүл үр удмаараа өндийхгүй л болох байх даа
Ийм дэмий юм нийтлэх хэрэггүй. Дайн дажин хийснээр асуудал шийдэгдэхгүй. Буруу сэтгэж байна
doliison obgon baliar amtai xun ve uunees iluu yaj ajillax yum chadlaaraa l baunaa deven delxiin muu bolgony unshsaar baugaad doliison obgon amaa tat
ene obgon vaccine talaar ingej tsuurch bolokhgyi manaixaas oor xuulytai uls obgon gyai shuud buuduulsan Kazakstan bol lalyn uls tend laluud aj8llagaa yavuulsan manaid shal oor bitgii eldev yum tsuurch bai unasan box-d shaltag mundaxgyi gegcheer
Энэ яавч эрүүл биш...
Muu amalsan zolig be.kkk
Mundag
Omkhii suursun kommunizmiin uldegdel bolson yalzarch mundsan zonog.
... казакстаны замаар орно гэж ... гэж мэдэмхийрээд л угаасаа орчоод xэзээ алж эxлэx вэ гэцгээж байxад ...
Wow seriously fuck you maanag syndrome
Kazakstan axion shutter .Mongol bol doog kkk
Yanaa odoo battulga Buyngiin jagaa Elbegdorj Mynganbayr miongoliin baychuud kkk
Mongol fuckn spit and dont play over me Seriously fuck you with diaper bag
Өвөг дээдсийн нэг үг байдаг даа. Хүн хөгшрөхөөрөө "зөв зөнө", "буруу зөнө" гэж байдаг гэж. Энэ хүнд аль нь тохиолдоод байгаа юм болдоо хөөрхий. Уул нь настай хүн ийм юм хэлмээргүй л бна
Монгол шиг xавдар нь 4-р шатандаа орчиxсон улсад ийм шудрага xүн л эм тариа шиг дутаад байгаа нь цорын ганц үнэн !!!
Улс ороноо гэсэн өдрийн од шиг ийм буурлуудаа xараxаар xайр xүрээд байx юм.
ГАШУУН ҮНЭНИЙГ ШУЛУУXАН XЭЛЧИЖ
өнгөрсөн 30 жил бид алдсан нь үнэн гэхдээ алдаагаа олоод засах гэж буй эрмэлзэл бол одоо бна алга эргүүлсэн юм шиг хурдан хийх боломжгүй тэгвэл хэлмэгдүүлэлт болно үймээн болно монгол хүний саруул ухаанд итгэдэг гэж зориг үнэн хэлжээ монголчууд хэдийгээр дутуу амьдарч байгаа ч гэсэн ноён нуруутай яваа шүү
Энэ хүн хэвийн хүн биш. Сэтгэцийн өөрчлөлттэй гэдэг нь харваас илт байдаг юм. Ярьж байгаа нь ч тэр, бусдаар ч тэр. Нэг л биш дээ
Ах минь, эргүү мал, угаасаа өвөө эмээ нь сөнөчих байсан ч азаар бзхө тариа тариулаад хальт амьсгаа авсан монголбн олонх таны яр ад байгааг ойлглохгүй, тархи нь угаасаа архинд идүүлээд үгжирчихсэн. Баабар, та мэтийн бодит юмыг тойрч алхаад 2 талааснь хардаг хүн монголд байгаад ч нэмэргүй. 90% нь төрөлхийн тархины саажилттай, сэтгэцийн эмгэгтэй, хүйтэн цаг агаарт угаас зохьдоггүй хужаа хунхууз цус холилдчихсон халх хэмээх арчдас үндэстэн юу ч яриад ойлгохгүй, нэмэргүй. Тэд нар өнөөдриын хоолоо л 2 идэхээ бодно, маргааш ер хамаагүй.
Худал яриагаараа ард олныг хуурах хэрэггүй дээ. Олон хүн сайнтай муутай гэдгийн үлгэрээр МАН-д ч сайн муу нь байна. Гэхдээ тэд харин АН-ын унагасан эдийн засгийг босгож ирдэг нь үнэн, МАХН-ын авилгалыг багасгадаг нь үнэн.
Zonog muu amtai Ovoo uymaa
Буруу зүйлд олон НИЙТИЙГ уриалж байна, Гантулга гуай
энэ хүний өөрийнх ярьдаг мөрөөддөг дарангуйлалын тогтолцоошдээ юм л бол коммунизмыг өнгөрсөн нийгмийг дурсаад магтаад
үгүй байх аа, овоо аналитик гэж бодож явсан худлаа хүн юм байна
Үхэр монголчуудад идэх мөөрөлдөхөөс өөр ид шидгүй аймхай хулчгар төр барих ухаан мэдлэггүй нийгмээрээ идэх уухын шунал болсон мөхөж байгаа улс хурдан хятадын нэг хэсэг болсон нь дээр....
Юун улс төрийн тоймч, зүгээр л нэг орон гаран хүн юм. Юун Казахстаны араас орох. Ардчиллаас ухарна гэж юугаа солиорч байгаа юм бол. Манай хоёр орны хувьд байдал маш өөр. ОХУ Украйнд орж, ядахдаа өөрийн уугуул зүүн бүс нутгаа буцааж авах нь зөв. ЗХУ-ын үед Казахстанд ч, Украйнд ч маш их нутгаа өгсөн, мөнх хамт явах юм шиг санаж байж дээ. Украйн бол Киевийг тойрсон өчүүхэн бага улс байсан юм даа.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
sain bichjee
Аугаа өвөө бас тийм л мэдрэмжтэй байна!! Эх орон ард түмэн минь ясаа янгинтал шүд зуун тэссээр байгаа!! Нударга зангидан ташуураа ховилтол атгаад л отож байгаа!! Тэр цагт архичин ширэгчин нь хамаагүй ард түмэн бол ард түмэн шүү!!
Голтой л авч